TOTTENHAM HOTSPUR FC.

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Аагий » Thu Sep 15, 2016 11:24 am

:өнхрөх:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Mon Sep 19, 2016 12:32 am

ТОЙРГИЙН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. SUNDERLAND A.F.C
Хэзээ : 2016.09.19 Даваа гараг
Хаана : White Hart Lane цэнгэлдэхэд
Хэдэн цагт: 00.30 (Mонголын цагаар) 16.30KO
Үзэх гарц : SPS Prime, линк; www.vipbox.me, sopcast
Шүүгч: Mike DEAN, 4 дэх шүүгч Andre MARRINER
Лигийн форм: Tottenham – DWDW - - , Sunderland - LLDL
Энэ амралтын өдрүүдэд ПЛ-ын 5-р тойргийн тоглолтууд явагдаж байна. Энэ хүрээнд Хойд Лондонгийн Тоттенхэм Хотспүр клуб Зүүн Хойд Англи тэр дундаа Tyne and Wear-ын төлөөлөл болох Сандерланд клубыг талбайдаа хүлээн авах гэж байна. 2 клуб хамгийн анх 1898 оны 03-р сарын 26-нд нөхөрсөг тоглолтоор таарч байсан юм. Тухайн тоглолтонд Сандерланд 2-0 харьцаагаар ялж байсан түүхтэй. Харин ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1996 оны 11-р сарын 16нд таарч байсан ба 2-0 харьцаагаар Тоттенхэм ялж байсан юм.
Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 122 дахь тулаан бөгөөд өмнөх 121 тоглолтын 52-д нь Спүрс, 39-д нь Сандерланд ялсан бол 30 удаад нь тэнцэж байжээ. Харин Премиер лиг нэртэй болсоноос хойш нийт 30 удаа таарахдаа Спүрс 20 ялж, Сандерланд 5 ялж, үлдсэн 5 тоглолтонд оноо хувааж байсан статистактай.
Тоглолтын өмнө Тоттенхэм 8 оноотой хүснэгтийн 6-д яваа бол Сандерланд 1 оноотой 19-д явж байна.
Сандерландаас Victor Anichebe (шилбэ), Vitto Mannone (тохой), Fabio Borini (булчин), Sebastian Larsson (өвдөгний чагтан холбоос), Billy Jones (шилбэ) нар гэмтэлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол, Steven Pienaar, Lee Cattermole нар гэмтэлээс эргэн ирж байгаа мэдээтэй.
Тоттенхэмээс гэмтэлтэй байсан Danny Rose хамстрингийн гэмтэлээс эргэн ирээд байгаа ч тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр менежер Почеттино сэргийлэх үүднээс энэ удаагийн тоглолтонд оролцуулахгүй хэмээн мэдэгдээд байгаа бол 6-н тоглолтын торгуултай байсан Моусса Дэмбэлэгийн торгууль дуусч ПЛ-дээ эргэн ирж байна.
Сандерландын тоглох магадлалтай тактик 4-3-3
Тоттенхэмийн тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Факт:
• Тоттенхэм 2008 оны 08 сарын 23-наас хойш WHL цэнгэлдэхдээ Хар Муурнуудад ялагдаагүй яваа (6W, 1D)
• ПЛ-т таарсан 2 талын сүүлийн 12 учраанд Тоттенхэм ялагдаагүй байгаа (9W, 3D, 0L)
• Тоттенхэм клуб дээрх 12 тоглолтын 11-д нь эхний хагаст гоолдсон.
• Хар Муурнуудын хаалгачдаас WHL цэнгэлдэхэд хамгийн сүүлд 1980 оны 9-р сард Chris Turner хаалгаа хуурай манаж байсан. Түүнээс хойш 49 гоол хаалгандаа алдаад байгаа.
• Талуудын таарсан сүүлийн 4-н тоглолтонд нээлтийн 5 минутанд 3 гоол ороод байгаа бол сүүлийн 6 тоглолтонд сүүлийн 10 минутанд 6 гоол ороод байгаа.
• Тоттенхэм клуб энэ тоглолтонд ялагдахгүй бол нээлтийн 5-н тойрогт ялагдаагүй амжилтыг 12 жилийн дараа дахин үзүүлэх юм.
• Харри Кейн 567 минут гоолдоогүй хар цувралаа өмнөх тойрогт Стөүкийн эсрэг зогсоосон.
• C.Eriksen Хар Муурнуудын эсрэг 4 тоглохдоо 5-н гоол оруулаад байгаа.
• Тэгвэл Сон Хеунг-Мтн ПЛ-ын сүүлийн 4-н тоглолтондоо 4-н гоол оруулаад байгаа.
• Өмнөх улирлын нээлтийн тойргоос хойш Mesut Ozil (Арсенал) 19-н гоолын дамжуулалт өгсөн бол Christian Eriksen 15-н гоолын дамжуулалт өгсөнөөр ард нь бичигдэж байна.
• Хар Муурнууд 8 болон 9-р сард ПЛ-т хийсэн сүүлийн 23-н тоглолтондоо огт хожил авч чадаагүй яваа (9D, 14L)
• Хар Муурнууд ПЛ-т Тоттенхэмээс 5-н удаа торгуулийн цохилт авч байсан ч ердөө ганцыг нь л гоол болгож байсан.
•Хар Муурнууд нээлтийн 4-н тойрогт дундажаар 34.8%-тай бөмбөг эзэмшиж байгаа нь ПЛ-т хамгийн муу үзүүлэлт болж байгаа.
• JERMAIN DEFOE ПЛ-ын хүрээнд сүүлийн 6-н зочлон тоглолт дарааллан гоолдоод байгаа нь зөвхөн R.Van Persie-н ард бичигдэх үзүүлэлт (9)
• Спүрсийн хувьд Сандерландыг хожсон хамгийн том хожил нь 5-0 (1961.03.08)
• Сандерландын хувьд Спүрсийг хожсон хамгийн том хожил нь 6-0 (2 удаа)
• Спүрсийн дундаж нас 25.1 бол Сандерландын дундаж нас 24.7
• Спүрсийн дундаж өндөр 184.5 бол Сандерландынх 182.6см.
#COYS
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Mon Sep 19, 2016 12:33 am

тоглолт үзэх линк

sop://broker.sopcast.com:3912/259922
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Wed Sep 21, 2016 9:59 pm

ТОГЛОЛТЫН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. GILLINGHAM F.C EFL CUP (3-р шат)

Хэзээ : 2016.09.22 Пүрэв гараг
Хаана : WHITE HART LANE цэнгэлдэхэд
Хэдэн цагт: 04.00 (Mонголын цагаар) 20.00KO
Үзэх гарц : www.crifree.tv, www.vipbox.me
Шүүгч: David Coote, 4 дэх шүүгч: Trevor Kettle

Английн хөлбөмбөгийн лигийн системийн дээрээсээ 4-н шат буюу мэргэжлийн лигийн багууд оролцдог Лигийн цомын тэмцээн анх 1960 оноос хойш зохиогдож эхэлсэн билээ. Энэхүү тэмцээнд ПЛ-ын 20 баг, Чампионшиф лигийн 24 баг, Лиг Нэгийн 24 баг, Лиг Хоёрын 24 баг нийт 92 баг улалмжлал ёсоор өрсөлддөг бөгөөд 3-р шатнаас эхлэн ПЛ-ын клубууд сугалаагаар орж ирдэг билээ. 1981/1982 улирлаас эхлэн ивээн тэтгэгчдийнхээ нэрээр нэрлэгдэж ирсэн уг тэмцээн энэ жилээс эхлэн шинэ системд орсон ПЛ-ын хүрээнд EPL Cup нэртэй болж ивээн тэтгэгчгүйгээр зохиогдох болсон билээ.

Тэгвэл шинэхэн нэр доор зохиогдож эхэлсэн цомын тэмцээний 3-р шатны тоглолтууд өнгөрсөн шөнөөс эхлэж байгаа ба хуваарь ёсоор Тоттенхэм клуб өнөө шөнө тоглолтоо хийх юм.

Энэ шатанд Хойд Лондонгийн Тоттенхэм клуб маань Зүүн Өмнөд Английн нэгэн төлөөлөл болох Лиг 1-т харъяалагддаг Жиллихэм клубыг сугалаагаар татсан билээ.

2 клуб хамгийн анх 1897 оны 02-р сарын 20-нд Өмнөдийн лигт таарч байжээ. Тухайн тоглолтонд 1-2 харьцаагаар талбайдаа Жиллсүүд ялж байсан түүхтэй. Энэ цагаас хойш 1908 оны 01-р сарын 18 хүртэл Өмнөдийн лиг болон Тамес & Мидвэй лигт нийт 25 удаа хоорондоо таарч байсан бөгөөд Тоттенхэм клуб 17 удаад нь ялж Жиллинхэм клуб 5-н удаад нь ялсан бол 2 удаад нь тэнцэж байжээ. Тухайн үедээ Жиллсүүд Нью Бромтон нэртэйгээр тоглож байсан түүхтэй. Энэ цагаас хойш тэд дахин тааралгүй явсаан 1982 оны 11-р сарын 09нд яг энэ цомын тэмцээнийхээ яг 3-р шатанд таарсан байдаг. Тухайн тоглолтонд талбайд нь Тоттенхэм клуб 4-2 харьцаагаар буулган авсан бөгөөд Гарет Крүүкс, Стив Арчибалд нар тус тус дүүбл хийсэн юм. Энэ цагаас хойш дахин таараагүй өнөөдөрийг хүрч байгаа билээ.

Жиллинхэм клуб өмнөх шатнуудад Сөүт Энд, Уатфорд клубуудыг буулган авч 3-р шатанд гарч ирээд байгаа юм.
Жиллинхэмээс Жэми О’Хара шагайны гэмтэлийн улмаас оролцохгүй бол бусад тоглогчид бүрэн бэлэн.

Тоттенхэмээс Харри Кэйн гэмтэлийн улмаас ороцохгүй бол Данни Рөүз, Эрик Даер, Моусса Дэмбэлэ нарыг сэргийлэх үүднээс өнөөдөр тоглолтонд оролцуулахгүй байх өндөр магадлалтай. Мэдээж багийн гол тоглогчидоос хэд хэдэн тоглогчидыг амраах нь тодорхой. Харин хэд хэдэн залуу болон шинэ тоглогчид дебют тоглолтоо хийх боломжтой байгаа.

Жиллинхэмийн тоглох магадлалтай тактик 4-4-2
Тоттенхэмийн тоглох магадлалтай тактик 4-2-3-1

Факт:

• Талууд энэ цомд ганц удаа таарч байсан бөгөөд Тоттенхэм ялж байсан бол 34-н жилийн дараа дахин нэг удаа таарч байна.
• Тоттенхэм энэ цомд нийтдээ 207 тоглолт (гэртээ 104, зочилон 95, дундын талбайд 8) хийж 123 ялалт, 35 тэнцээ авч, 49 ялагдал хүлээж байсан. Ингэхдээ 404 гоол оруулж 218 гоол алдсан байдаг.
• Тоттенхэмийн одоогийн бүрэлдэхүүнээс Лигийн цомд хамгийн олон гоол оруулсан тоглогч бол Харри Кейн (4)
• Тоттенхэм клуб түүхэндээ 6-н тоглогчоо Жиллинхэм-д зарж, зээлдүүлж байсан бол тэднээс 2 тоглогч авч байсан түүх бий. Талуудын хооронд хамгийн сүүлд 2009 оны 01-р сард наймаа явагдаж байв.
• Ламела болон Эриксен нар нэг нэг гоол оруулвал лигийн цомд оруулсан гоолоороо Женас, Хютон, Фенвик, Клозе, Шадли, Кэмпбелл.Ф, Бунжесевич, Бербатов, Бармби, Бэйл нарыг гүйцэх болно.
• Тоттенхэм клуб Лигийн цомын 3-р шатанд сүүлийн 12 улиралд ердөө 3-н удаа л ялагдсан.
• Тоттенхэм клуб Лигийн цомд хамгийн сүүлд ПЛ-ээс доош лигийн клубт 2005-2006 улиралд ялагдаж байсан (Гримсби клубт).
• Жиллинхэм клуб мөн л энэ шатанд амжилттай тоглодог бөгөөд хамгийн сүүлд 2005 онд Донкастер Рөверс-д 2-0 ялагдаж байсанаас хойш ялагдаагүй.
• Яг одоогоор Тоттенхэм лигтээ 3-р байрт яваа бол Жиллинхэм лигтээ 13-р байрт яваа.
• Жиллинхэмийн менежер Жастин Эдинбург 1990-2000 оны хооронд Тоттенхэм клубт 10 жил тоглохдоо 215 тоглолтонд оролцож 1 гоол оруулж ФА болон Лигийн цомд түрүүлж явсан нэгэн.
• Тоттенхэмийн хувьд Жиллинхэмийг хожсон хамгийн том хожил нь 6-0 (1905.10.21)
• Жиллинхэмийн хувьд Тоттенхэмийн хожсон хамгийн том хожил нь 3-0 (1903.04.11)
• Тоттенхэмийн дундаж нас 25.1 бол Жиллинхэмийн дундаж нас 28.1
• Тоттенхэмийн дундаж өндөр 183.8 бол Жиллинхэмийнх182.7см.
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 22, 2016 2:54 am

Гараа зарлагдлаа:
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 22, 2016 3:53 am

Вайт Харт лэйнд Гиллингемтэй хийж буй нээлттэй бэлтгэлээс... Эриксений 30 орчим яардаас цохисон цөм цохилт.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 22, 2016 4:59 am

Заза "нээлттэй бэлтгэл" маань үүгээр дууслаа. Эриксен, Ламела нар үнэхээр энэ багт хурцадчих шиг боллоо. Эриксен 2 гоол, Ламела 1 гоол 3 ассист. Жош Онома хүү болон шинэ цэрэг Янссен нар клубын төлөө анхны гоолуудаа орууллаа.
Тоглолтын Стат:
Спурс 5 - 0 Гиллингэм
гоолын эзэд
31'
Christian Eriksen
1 - 0
48' Christian Eriksen
2 - 0
50' Vincent Janssen
3 - 0
65' Joshua Onomah
4 - 0
68' Erik Lamela
5 - 0
бөмбөг эзэмшилт:
Спурс 65% - 35% Гиллингем
цохилт:
Спурс 30/12 - 6/0 Гиллингем
отон тоглолт:
Спурс 2 - 0 Гиллингем
булангын цохилт:
Спурс 4 - 2 Гиллингем
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Thu Sep 22, 2016 5:14 am

EFL Cup-ын 4-р шатанд Ливерпүүлийн талбай дээр тоглохоор боллоо.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Wed Sep 28, 2016 2:44 am

Мушгиа хотыг дайлаар мордсон бүрэлдхүүний гарааны 11, айлаас Алан Дзагоев нь алга

Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Жигүүр » Wed Sep 28, 2016 9:06 am

Кэйн яасын. Энэ Янссен гэж ямар довтлогч байна. Ирэх тоглолтуудад Сон гараанд бат уу?
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby meesh » Wed Sep 28, 2016 9:49 am

Кимчи нь майр байнаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby NikkEi_Hotspur » Wed Sep 28, 2016 7:22 pm

Ж. Анхжаргал wrote:Кэйн яасын. Энэ Янссен гэж ямар довтлогч байна. Ирэх тоглолтуудад Сон гараанд бат уу?

Өнгөрсөн жилийн Эредивизийн мэргэн бууч, Голланд залуу ирсэн. манай темпэнд орж өгөхгүй л байна. мэдрэмж бас дажгүй бөмбөггүй гүйлт, байр эзлэлт маш сайн юм билээ. голох юм нь жаахан хөдөлгөөн болхи
meesh wrote:Кимчи нь майр байнаа.

wow fantastic Sonny
boom chakalaka
boom chakalaka гээд байгаа шд :ногоон:

зун яаж Дортмунд руу явуулчихаагүй юм бурхан минь. 8-) :sad: :) :)
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Өсөхбаяр » Thu Sep 29, 2016 6:29 am

энэ кимчиг хоосонгүй гэж мэдээд байсын
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10195
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby crusader » Thu Sep 29, 2016 10:16 am

Гоолууд нь ядаж байхад гоё, өөрөө өөртөө боломж үүсгэж байгаад ур чадвараараа хийгээд байгаа.....зүгээр нэг ойгоод хөлд нь бэлэн ороод ирсэн бөмбөгийг чихээд байгаа биш....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Gz_24 » Sun Oct 02, 2016 10:03 pm

энэ тот вэнблид тоглохоо больсон юм байхдаа
Make us Dream
Gz_24
 
Posts: 513
Joined: Mon Nov 02, 2009 10:44 am

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Mojul » Sun Oct 02, 2016 10:06 pm

Чл ийн тоглолт л вэмблид шдээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby kayo » Sun Oct 02, 2016 10:44 pm

Энэ Сон нээрээ гоё тоглох юмаа, их гоё мэдрэмжтэй, дамжуулалт сайтай. Сая Ламелатай пеналт цохих дээр нэлээн маргаж, нэлээн өгчих гэж гуйгаад нөгөөх нь зүтэгсээр байгаад алдах юм даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Funky » Sun Oct 02, 2016 11:08 pm

хАРИН Ламела суг чинь өгчихгүй хөөрхийд
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby turuue » Sun Oct 02, 2016 11:11 pm

Эхний үеийн хүчтэй, гойд сайн нэхэлтээрээ Ситиг бут ниргэлээ. Сити нэг юм хийх гээд л үзэхээр тэрийг нь нураагаад, сэтгэл санаагаар ч бүрэн унагалаа. Тоглолтын дундуур Ситигийн тоглогчид бүр цөхөрчихсөн, арга ядсан юм л хийж үзээд байлаа.

Поч бараг Пэпийн эсрэг хамгийн олон ялалт дас-уудын нэг байх шүү. Испанид байхдаа манайд лай болдог байсан.

Өнгөрсөн жилийн чанараа хадгалаад, улирлын турш тогтвортой байх тал дээрээ анхаарчихвал тайтлын төлөө үзнэ гэдгээ харууллаа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Gooner » Sun Oct 02, 2016 11:13 pm

Үнсий..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby kayo » Sun Oct 02, 2016 11:18 pm

Гоё тоглож байноо, хурдтай, дамжуулалт, ойлголцол сайтай, дунд Эрикссон бас алж байна. Сон ч мундаг.

Англид энэ зун очихдоо ганц эдний тоглолтыг л үзэж амжсан, гоё юм байна лээ, дуулаал, тоглогч болгондоо өөр өөрөөр дуулаал, дэмжинэ гэдгийг чинь жинхэнэ үзүүлдгийн байна лээ, айлын тоглогч дээр бол зүгээр ф, бараг үг болгондоо хавчуулаастай. Тэгээд дан нутгийн цагаан нөхдүүд, харууд, арабууд дэмждэггүй, цэвэр англичууд нь дэмждэг юм болов уу гэж ойлгосон, тэгээд цөөн хэдэн Сон-ыгаа дэмжиж байгаа со-нууд хальт харагдсан. Намайг бол бас л со л гэж харсан байх, ёстой эвэртэй туулай харч байгаам шиг харж байна лээ дээ, ккк... Тэгээд улаан өнгөний харшилтай гаруу, эхнэр улаан өнгийн цамцтай байсан, муухай хараад байх шиг, кк.
Кейн бол шүтээн нь, хүрэх болгонд нь шуугиал, үнэхээр ч класс, хамаагүй өөр юм байна лээ, тэр цохиж байгаа, гүйж байгаа, дамжуулж байгаа. Харин энэ Жанссен гэдэг гар чинь ёстой их удаан болхи санагдсан, нөхөр Кейний урд гарчихаад гоё гоё боломж алсаар байгаад таарсан даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Mish » Sun Oct 02, 2016 11:32 pm

эхнээс нь зогсоо зайгүй нэхэлт хийсээр байгаад л Ситигийн тоглолтыг байхгүй болгочихлоо...
Соныг ийм гэж ер харж байгаагүйм байна...
мангар өөртөө итгэлтэй тоглох юм...
дамжуулахаас илүү болж өгвөл өөрөө гоолдчих гээд үзээд байдым байна...
эдний хамгаалалт бас яс юмаа...
нээлттэй тоглолтоос гоол алдаагүй байгаа гэжийшд...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby Эрхэмcfc » Sun Oct 02, 2016 11:52 pm

довтолгоо нь аймар дээр хамгаалалт бас л байнааа...ноднингоосоо илүү үзэх шинжтэй..тайтл гэх юм байна лдаа...
Сон нээрээ мундаг юмаа..зүтгээд л байх юм...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby turuue » Sun Oct 02, 2016 11:55 pm

Image

Ирээдүйд нэг л хамгаалах чиглэлийн хагастайгаар тоглоно гэж бодож буйгаа Поч хэлсэн байна. 4-2-3-1 ээсээ бүр мөсөн шилжих юм уу даа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: TOTTENHAM HOTSPUR FC. 2016-17 LAST SEASON of WHITE HART

Postby rednasca » Mon Oct 03, 2016 12:58 am

Эриксен гэж дутуу үнэлэгддэг залуу байнаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests