Page 1 of 1

FA CUP

PostPosted: Tue May 31, 2016 1:35 pm
by Nomer 10
Ийм сэдэв байдаггүйм бна шд. Ирэх улирлаас эхлээд энд бас бичээд явцгаая оо. Гого.мн-д ийм юм бичлээ.

ФА кап өөрчлөгдөнө


Image


ФА (Английн Хөлбөмбөгийн Холбоо)-ны удирдлагууд ирэх улирлаас цомынхоо тэмцээний форматад өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ. ФА кап нь 1871 онд хамгийн анхны тоглолтоо хийж байсан бөгөөд энэ нь дэлхий дээрхи хамгийн анхны албан ёсны тэмцээнээр тооцогддог.

Тэр цагаас хойш цаг хугацааны явцад хэд хэдэн удаа өөрчлөлт хийж байсан ч тэмцээний форматад сүүлийн 40-өөд жил харьцангуй бага гар хүрсэн байдаг. Энэ удаагийн өөрчлөлт нь гэвэл шөвгийн 8-ын тоглолтыг цаг сунгаад ялагч тодроогүй тохиолдолд шууд торгуулийн цохилт цохин хэн ялсныг нь тодруулж байхаар болжээ.

Энэ нь улирлын шийдвэрлэх үед лигийн хуваарьт аль болох бага гар хүрч байх ач тустай гэнэ. Бусад лигтэй харьцуулахад Премиер лигийн тоглолтууд их сунаж тоглодог. Бараг лигийн сүүлийн өдөр болох хэрд дутуу тоглолтууд явагдаж л байдаг. Англид хөлбөмбөг бараг өдөр тутам тоглогдож байдаг гэхэд хилсдэхгүй. ФА-ийн хүрээнд лиг болон цомоос гадна Capital one cup (хуучнаар Карлинг кап) хэмээх бас нэгэн тэмцээн бий. Boxing day буюу шинэ жилийн өмнө багуудыг ойр ойрхон маш шахуу тоглуулдаг.

Мөн олон тоглолттой тул долоо хоногийн дундуур ч тоглуулдаг. Бусад лигүүд энэ жаягийг дагадаг болсон ч анх нэвтрүүлснээр нь энэхүү тоглолтыг англи долоо хоног хэмээн нэрлэдэг юм. Ийнхүү энэ олон тоглолтууд мөн ФА капын нэмэлт тоглолтууд багуудыг маш их сульдаахаас гадна лигийн хуваарь ихээхэн өөрчлөгдөж байгаад дүгнэлт хийн ийм шийдвэр гаргах болсноо лигийн удирдлагууд тайлбарласан байна.

Английн фэнүүдийн хувьд энэ бол баяртай мэдээ. Учир нь улирлын шийдвэрлэх үед 120 минут тоглоно гэдэг амаргүй. Гэтэл дахиад бүтэн 90 минут магадгүй 120 минут тоглоно гэдэг нь тэр багийн лиг болон бусад цомын тэмцээнд амжилт үзүүлэх боломжийг эрс багасгадаг. Хүч тарамдсан энэ урт хугацаанд чухал тоглогчид бэртэж гэмтэх тохиолдол их гарч энэ нь тухайн багуудад хүнд тусдаг. Цаашлаад шигшээ багт тоглодог тамирчдын амжилтад ч сөргөөр нөлөөлдөг.

Өмнө нь 1999 онд яг ийм шийдвэрийг хагас шигшээ тоглолтод гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл шөвгийн 4-т үлдсэн багууд 120 минутын дараа шууд пеналтигээс ялагчаа тодруулдаг болсон. Финалын тоглолтыг бүр 1993 онд өөрчилж байжээ. Шинэ дүрмээр 1993/1994 улиралд ганц тоглолтоор шийдвэрлэсэн бөгөөд уг тоглолтод Манчэстер Юнайтед Челсиг 4-0-ээр хожиж байжээ.

Ийнхүү багууд улирлын чухал хэсэгт санаа амар байх боломжтой болж байна. Харин шөвгийн 16 хүртэл хуучин дүрэм хэвээр үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл 90 минутын дараа 30 минут цаг сунгана, энд ялагч тодроогүй бол зочин баг хариу тоглолтыг талбайдаа хийх юм. ФА капын хамгийн олон түрүүг Манчэстер Юнайтед болон Арсенал багууд хүртсэн. Тэд 12 удаа энэхүү нэр хүндтэй цомыг тэнгэрт өргөжээ. Энэ жилийн хувьд Манчэстер Юнайтед клуб аваргаар тодорсон билээ.

Re: FA CUP

PostPosted: Tue May 31, 2016 2:13 pm
by Цогоо
Хамгийн олон түрүүлсэн Менежер нь Арсэн Вэнгэр болон Жорж Рамсэй (Астон Виллатай) нар тус бүр 6 удаа түрүүлсэн.

Хамгийн олон түрүүлсэн тоглогч гэвэл Ашли Коул Арсеналтай 3, Челситэй 4 нийт 7 удаа түрүүлжээ.

Финалд хамгийн олон үлдсэн баг гэвэл мөн л Арсенал, Юнайтед хоёр. Тус бүр 19 удаа.

Re: FA CUP

PostPosted: Tue May 31, 2016 5:22 pm
by BLGN
Nomer 10 wrote:Харин шөвгийн 16 хүртэл хуучин дүрэм хэвээр үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл 90 минутын дараа 30 минут цаг сунгана, энд ялагч тодроогүй бол зочин баг хариу тоглолтыг талбайдаа хийх юм.

30 минут сунгадаггүй шууд дуусдаг биз дээ?

Re: FA CUP

PostPosted: Sat May 05, 2018 11:58 pm
by Nomer 10
Энэ сэдвийг нэг амь оруулчий даа. 15 хоногийн дараа финалын тоглолт болно. МанЮтд ба Челси.

Re: FA CUP

PostPosted: Sun May 20, 2018 9:26 pm
by Цоомоо
Ene ch ghde arai hetruultsn bh shig bnaa te haha

Image

Re: FA CUP

PostPosted: Tue Dec 04, 2018 10:08 am
by amka13
ene sedvee tsaash n delgeryylie...

PS: garchigiin urd FA cup logo naaj bolox uu?

So here is the FA Cup third round draw in full:

Accrington v Ipswich.
Aston Villa v Swansea.
Bolton v Walsall/Sunderland.
Bournemouth v Brighton.
Brentford v Oxford.
Bristol City v Huddersfield.
Burnley v Barnsley.
Chelsea v Nottm Forest.
Crystal Palace v Grimsby.
Derby v Southampton.
Everton v Lincoln.
Fulham v Oldham.
Gillingham v Cardiff.
Guiseley/Fleetwood v AFC Wimbledon.
Man City v Rotherham.
Man Utd v Reading.
Middlesbrough v Peterborough/Bradford.
Millwall v Hull.
Newcastle v Blackburn.
Norwich v Portsmouth.
Preston v Doncaster.
QPR v Leeds.
Sheff Utd v Barnet.
Sheff Wed v Luton.
Shrewsbury v Stoke.
Solihull/Blackpool v Arsenal.
Tranmere/Southport v Tottenham.
West Brom v Wigan.
West Ham v Birmingham.
Woking v Watford.
Wolves v Liverpool.
Wrexham/Newport v Leicester

Ties to be played January 4-7