Page 1 of 1

Старриж

PostPosted: Thu Dec 10, 2015 1:59 pm
by DaaGi LFC
Юрген Клопп бүрэн фит Старрижийг Ливерпүүлд харах төлөвлөгөөтэй байгаа гэнэ дээ.Англи довтлогч маань урт хугацааны бэртлээсээ эргэн ирээд Соутхэмптоны эсрэг 59 минут тоглохдоо 2 гоол оруулаад амжсан нь олон хүнийг баярлуулсан нь гарцаагүй.Харин өнгөрөгч тойрогт НьюКастлтай хийсэн тоглолтонд гэмтэл авсанаар 2 долоо хоног тоглохгүй болсон нь нэгэн том асуултыг дахин гарч ирэхэд хүргэж байгаа юм.Харин Клопп энэ талаар эерэг бодолтой байгаа бөгөөд бэртэл эдгэрвэл бага багаар тоглох минут олгох гэнэ.Цаашлаад түүний гэмтэл бэртэл эдгэрвэл энэ улиралын Ливерпүүлийн гол хүн нь байх болно гэсэн гэнэ.Энэ жил 26 настай Старрижийн хувьд үнэхээр авъяаслаг тоглогч гэхдээ энэ бүх бэртэл түүний карьерийг үгүй хийж байна.Энэ байдлаараа дахин нэг жил болоход түүний Ливерпүүл дэхь ирээдүй цаашлаад спортын замналд нь нөлөөлж болзошгүй юм.Багийн зүгээс түүнийг бүхийл талаар дэмжиж байгаа ч энэ олон бэртэл,өндөр цалинг нь удаан тэвчихгүйл болов уу.Үнэндээ би л хувьдаа энэ улирал түүнд нилээн итгэж байсан ч бас л болсонгүй.Ливерпүүлд түүний хэмжээнд хүрэх довтлогч алга байгаа нь хамгийн их санаа зовоосон асуулт юм. Одоо байгаа Бэнтэкэ,Ориги сайн довлогчид мөн ч түүн шиг ямар ч хувилбар тоглолтын арга барилд зохицон тоглох (олон талт) чадвартай биш гэдэг нь тодорхой тэд ижилхэн таргет мэнүүд.Харин Старраас авъяас, ур чадвар,туршлага дутуу ч дайчин шийдэмгий тоглолтыг үзүүлж богино хугацаанд Копуудын хайрийг татаж чадсан өнөө Ингс маань бас л хэвтчихсэн.Ингсийн авсан гэмтэл их хүнд мөн л эргэн формондоо орж чадах үгүй нь эргэлзээтэй.Манай домог одоо Скайспортсын фундит Карра маань нэг удаа "Премиер лигт ганцхан Агуэро л Старрижээс илүү" хэмээн хэлсэн байдаг.Энэ нь ч ортой түүний хурд,хууралт, ганган техникүүд,цохилт,гүйцэтгэл гээд сүүлийн жилүүдэд эрс сайжирч топ түвшинд хүрсэн бэртэл гэмтэл зовоосоор л.Гэсэн ч юм ариа дуусчихаагүй байна түүний ганган гоол,дэгжин бүжгийг тоглолт бүр дээр харах цаг удахгүй ирнэ гэдэгт найдсаар л.‪#‎GetWellSoonStudge‬ ‪#‎YNWA‬
Image


Sent from my GT-N7100 using Tapatalk

Re: Старриж

PostPosted: Thu Dec 10, 2015 3:58 pm
by Бадруул
Чи манай Дархаа мөн үү?

Re: Старриж

PostPosted: Thu Dec 10, 2015 5:38 pm
by DaaGi LFC
Бадруул wrote:Чи манай Дархаа мөн үү?

Мөн байнаа хөгшөөн хэхэ.

Sent from my GT-N7100 using Tapatalk