LEICESTER CITY F.C 2020-2021

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Лестер Ситигийн энэ улирлын амжилт?

Аварга болно
41
51%
Хүснэгтийн дундуур бичигдэнэ
24
30%
Доошоо унана
2
2%
Мэдкү
14
17%
 
Total votes : 81

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby TraP » Sun Nov 22, 2015 12:09 am

Vardy нээрээ л үнэг шиг нөхөр юмаа...
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby richie_d4 » Sun Nov 22, 2015 12:10 am

Рүүдтэй тэнцчихлээ шүү. Амархан гоолдох юмаа
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Эрхэмcfc » Sun Nov 22, 2015 1:08 am

Варди ирэх тойрог хийчихвэл рекорд уу? Ширер хэд билээ?
үнэхээр хөнгөхөн тоглож, амархан гоолдох юмааа
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby zigo » Sun Nov 22, 2015 1:12 am

recordiig ruud ezemshdeg ldee.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Mojul » Sun Nov 22, 2015 1:28 am

Руудын амжилттай тэнцсэн
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Funky » Sun Nov 22, 2015 1:30 am

Odoo manaid hiiwel ruudiin maani recordiig shinechlehnee kkk
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby UULAA » Sun Nov 22, 2015 2:14 am

Үнэн Галзуу байнаа
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Devil 7 » Sun Nov 22, 2015 10:02 am

28 оноотой хүснэгтийг тэргүүлж бна
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Nomer 10 » Sun Nov 22, 2015 11:26 am

Одоо манайхтай юм уу. Манайх нэг рекордоо хадгалж үлдэхээ бодох байлгүй дээ кк
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Nomer 10 » Sun Nov 22, 2015 11:51 am

Сая тойм харлаа. Ямар гоё тоглодог баг вээээээ. Манайхаас хэд дахин илүү довтолгоо хийж бна
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby kayo » Sun Nov 22, 2015 12:41 pm

Лийгийг тэргүүлээд эхэллээ гэж. Үнэхээр дайчин тоглодог баг шүү, энэ удаад харин гоол алдсангүй, дан эхэлж гоол алдчихаад нөхөж хийгээд байдаг.

Махрез их гоё тоглогч шүү, араб Мэсси, жинхэнэ бужигнуулж байгаам даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby UULAA » Sun Nov 22, 2015 5:48 pm

Image
10 - Jamie Vardy has equalled the Premier League record for consecutive appearances scored in (10 games). Exceptional.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby turuue » Sun Nov 29, 2015 1:57 am



Жэими Варди - АПЛ-ийн түүхэнд 11 тоглолт дараалан гоолдсон анхны тоглогч боллоо. :eek: :-D

Бүр өмнөх рекордыг эзэмшиж асан Рүүд ван Ниистэлрой-н багийн эсрэг энэ амжилтаа тогтоолоо. :mongol: :gold
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby turuue » Sun Nov 29, 2015 4:31 am

Jamie Vardy's record breaking 11 Premier League games by numbers:

37 shots
13 goals
35.1% chance conversion rate



Рекорд тогтоох хугацаандаа ердөө 37 л цохьсон юм байна шд. Тэгээд 13 гоол...

Одоо цаашаа Европийн лигүүдийг нэгтгэсэн янз бүрийн амжилтууд гараад ирнэ дээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby turuue » Sun Nov 29, 2015 4:47 am

Жимми Данн 1931-32 улирал 12 тоглолт дараалан гоолдож байж. Английн лигийн бүх цаг үеийн рекорд. Одоо үүнтэй зэрэгцэх, эвдэх гээд л яригдах нь дээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Шепперд буш » Sun Nov 29, 2015 8:11 am

Раньери 40оноо авах зорилготой лиг эхлуулсэн гэсэн байсан.одоо топ 4 харагдаж бгаа даа.унэхээр тоглуулж чадаж бна.топ 4 биш юмаа гэхэд евро лигт узэх байх
Шепперд буш
 
Posts: 923
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby kayo » Sun Nov 29, 2015 10:53 am

Энэ Варди 12 онд л гэхэд дээрээсээ тавдах лийгд сонирхогчдын шахуу багт тоглож байсан хүн ингээд ПЛ-н рекордыг эвдэх гэж, сонин юм шүү.

Ёстой үнсгэлжингийн үлгэрээр явж байгаа залуу.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby )(ottaь » Mon Nov 30, 2015 2:35 am

Энэ варди синь расист ****2 баына шд. Эмчилгээ сургалтанд явж байсын байна
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1175
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Reda » Sun Dec 06, 2015 3:17 pm

2 тоглогч нь ПЛ-н мэргэн буучын жагсаалтын 1,2-т явж бна. Гайхалтайй.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Эрхэмcfc » Sun Dec 06, 2015 4:23 pm

Өчигдөр Варди хэт хичээчих шиг...хийдэг газраасаа алдаад л...
багийн уур амьсгал сэтгэл зүй ч гоё байна лээ...одоо яг чанараа шалгуулах үе нь...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby bayarbat » Mon Dec 07, 2015 3:56 pm

Yavj yavj edniih turuulchih vii dee. City -tei hiih togloltiig l harya.
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Барнаба » Mon Dec 07, 2015 4:00 pm

Энэ Варди яахав дээ, хааяа нэг хороон хугацаанд цоордог нохор шиг л харагддаг. Он гараад л сууж эхлэнэ дээ, европлиг-н эрхтэй улдвэл гоео байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Shaggy » Mon Dec 07, 2015 6:27 pm

Сүүлийн 5 тоглолт нээлттэй тоглолтоос гоол алдсангүй, 2 пеналт, 2 булан
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Shaggy » Mon Dec 07, 2015 9:19 pm

За Лэйсэстэр Сити Клуб энэ 12 сард аймшигтай хувиартай байгаа Челси, Эвэртон, Мансити. Эдгээр тоглолтуудын үр дүн ямар ч байсан гэсэн хамаагүй. Сайн яваа дээр нь муу ѳвгѳнѳѳ магтаад авмаар байна.
Image

Хэдэн мэдээ унших санаатай ББС ухаж яваад нэгэн сонирхолтой нийтлэл олж уншаад энийг бичих санаа орж ирлээ. Улирал эхлэхийн ѳмнѳ Монгол Айдигийхан хѳл бѳмбѳгтэй холбоотой нийтлэл бичих санал тавьхад улирлын ѳмнѳх таамаг бичиж байсан бѳгѳѳд энэ таамагтаа Лэйсэстэр Сити клубыг эхний 10 багт багтах боломжтой гэж бичиж байсан юм. Таамгын гол суурь нь жаахан хѳгжилтэй Раниери байгаа багт заавал нэг зүйл тохиолддог. Сайн муугаараа аль нь ч бай тэр бол маш онцгой менежэр юм.

"Лэйсэтэр Сити клуб Раниериг менежэрээрээ томилсоны дараа ББС, 7 сард нийтлэл гаргасан бѳгѳѳд нийтлэлийн нэр “Клаудио Раниери: Челсигийн Алхаж буй үхдэлийн сэргэлт”'.


Үйл явдалыг эргэн саная. 2015 оны 4 сар Еврод орох боломжоо хадгалахын тулд туршлагатай нэрэн дээр авчирсан Раниери Грекчүүдийн итгэлийг цустай нь хольж, талбай дээрээ Фарое арлуудад хожигдож байхад, тивийн нѳгѳѳ талд улирлын хагаст доошоо унах нь гарцаагүй хэмээж байсан Лэйсэстэр ѳѳрсдийн тоглолтын арга барилыг олж Маню гайхалтай эргэн эрэлтээр хожиж байлаа. Раниериг халах шийдвэр цаг хугацааных байсан бол Найжл Пийрсоныг халах шийдвэр гэнэтийн байсан. Пийрсоны хүү Лэйсэстэрийн дасгалжуулагч Жеймс тайландад амарж байх үедээ ази хүмүүсийг илт доромжлон харьцаж буй секс бичлэг нь ил болсоноос Тайланд эзэдтэй багаасаа аавыгаа хусаж орхисон юм. Үйл явдал маш хурдан ѳрнѳж 7 сарын 15 гэхэд л Раниери, Үнэгнүүдийг дасгалжуулах болсон юм. Шинэ ажилаа хүлээн авах хэвлэлийн хурал дээр Раниери: “Челсигээс явсанаас хойш, дэлхийн хамгийн том лигт дахин ажиллахыг маш их хүсэж байна их баяртай байна.” Харин Английн хѳл бѳмбѳгийн хүрээниихэн Раниеригийн талаар доог тохуу хийж эхэлсэн юм.

Хамгийн эхнийх нь ББС Спорт Гари Линекэр:
“Раниери бол мэдээж туршлагатай, гэхдээ Лэйсэстэрийн хувьд маш тааруу шийдвэр боллоо. Энэ үнэхээр гайхалтай улиг болсон хуучин нэрс ирээл, яваал.” Линекэр ярилцлагынхаа ѳмнѳ нэгэн твиттэртээ “Клаудио Раниери? Үнэхээр үү?”


Робби Саваж хуучин Үнэгнүүдийн болон Вэйлсийн хагас хамгаалагч ББС Пундит:
“Раниери, мэдээж сайн менежэр гэхдээ миний Лэйсэстэрд л лав биш. Хэрэв чи үнэгнүүдийн тѳлѳѳ тоглох гэж байгаа чамд сайн ойлголцох менежэр хэрэгтэй, Пийрсон, О Нейлл нар бол яг тийм мэргэжилтэн. Гэхдээ хэн ч ирсэн гэсэн дараа улирал Релегэйън Баттл байх болно. Том нэр гэхдээ муу сонголт. Цаг хугацаа л хэлэх байх. Миний л буруу байгаасай билээ”


Диетмар Хамаан, хуучин Лейсэстэрийн дасгалжуулагч:
“Лэйсэстэр Раниериг томилсонд итгэж ч чадахгүй нь. Гайхалтай клуб, гайхалтай хѳгжѳѳн дэмжигчид Олд Траффордод Моесийн үед юу болсон тэр зүйл л тохиох байхдаа”


Харри Реднапп:
“Раниери бол давгүй залуу, гэхдээ Грект юу болсоныг санах юм бол Лейсэстэрт ирнэ гэдэг бол түүний хувд сайхан мэдээ. Түүнийг эргэн АПЛ ирж байгаад сонсоод их гайхсан. Лэйсэстэрийн сонголтонд мэдээж тэр байсан л байх. гэхдээ би түүнийг хэзээ ч Лэйсэстэрийн ажилыг авна гэж бодоогүй”

Гэхдээ мэдээж түүнийг бүгд муулаагүй Лэйсэстэрынхан түүнийг сайхан угтаж авсан:

Иан Басон, Фоксес Трастын ерѳнхийлѳгч:

Тэр бол олон оронд хүндлэгдсэн сайн дасгалжуулагч эздэд АПЛ туршлагатай хүн хэрэгтэй байсан. Хүмүүс янз, янзаар л хандаж байна. Ганц сонирхолтой зүйл юу вэ гэвэл тоглолтын хэв маяг юм, манайхан сайхан тоглолттой тэрийг минь битгий ѳѳрчлѳѳсэй.


Мэдээж Лэйсэстэр АПЛ дэвшин орж ирэхдээ л сайн довтолгоотой баг байсан дээшээ гарж ирэх гэж бараг 5 жил үрж байж чүү ай орж ирсэн ч, эхэндээ тэд АПЛ дасах гэж их зовсон.
Раниеригийн хувьд анхнаасаа Грекийн ажилын саналыг авсан нь **н** шийдвэр байсан юм. Түүнээс ч илүүтэйгээр Грекүүд Раниериг ажиллуулсан нь бүүр дампуу шийдвэр юм. 20 жил ѳндѳр түвшинд дасгалжуулагч хийхдээ нэг ч цом ѳргѳж үзээгүй дээрээс нь цомд биш лигд тохируулан удаан хугацаанд тоглодог энэ дасгалжуулагч ямар ч шигшээд муу сонголт жишээ хэрэгтэй бол Каппелог саналдаа лигд бол тэр мангас харин шигшээд?

Ер нь түүн шиг азгүй дасгалжуулагч маш ховор. Дэлхийн томоохон клубуудээр дамжин явсан ч нэг ч удаа лигт түрүүлж үзээгүй гэсэн мѳртлѳѳ бүгд яагаад сонгодог вэ?
Мэргэжилтэн болгонд ѳѳрсдийн ур чадвар бусдад хүлээлт үүсгэх чадвар байдаг. Харин Раниери бусдаас арай ѳѳр! Тэр бол жинхэнэ суурь цутгагч, шилжилтийн үедээ явж байгаа, зовж зүдэрж байгаа багт тэр дандаа очиж байсан. Бүгдэд нь сайн ажиллаагүй ч зарим нэгд нь сонирхолтой түүхүүд үлдээсэн юм.
Image

Хамгийн түрүүнд Челси. 2000 онд Челсигийн дасгалжуулагчийн ажилыг авсанаар орчин цагийн энэ том клубын суурь тавигдаж эхэлсэн юм. Эхний жилдээ 6- р байранд орж зуны наймаагаар нийт 30 сая паундаар наймаа хийж Френк Лампард, Эмануел Петит, Будевин Зенден, Жеспэр Гронкаер, Виллиам Галлас нарыг авчирсан. 2002-2003 оны улиралд багийг 4р байранд оруулж Аваргуудын лигт оруулж чадсан, тун удалгүй оросын тэрбумтан Абра энэ Челсиг худалдан авсан юм. Гэхдээ анхнаасаа Абра Раниериг ажиллуулах сонирхолтой байгаагүй клубыг авсаны дараа Свен Горан Эриксоныг авчирах хэд хэдэн оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Тухайн улиралд Жое Коул, Макалеле зэрэг чадварлаг тамирчидыг багтаа авчран багийн 49 жилийн түүхэнд анх удаа 2р байранд оруулсан бѳгѳѳд тэдний ѳмнѳ ялагдашгүй Арсенал байсан билээ. Аваргуудын лигт финалдах хувьтай Монакод ялагдаж мултарж байсан. Мэдээж түүнийг шууд халсан гэхдээ тэр Челсид гайхалтай ажилласан Арен Роббен, Дидие Дрогба зэрэг тамирчид түүний хараанд ѳртѳж Челсид ирэх замаа засаж байсан гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Гэхдээ түүнд англид ажиллах хугацаанд нэгэн том дутагдал байсан нь англи хэл. Англид 3 жил болсон ч тэр Англиар ярьж сураагүй хожим нь үүгээр нь Моу түүнийг шоолж байсан.
Image

Дараагийн дурсах ёстой баг бол Ювентус. Тоглолтын үр дүн зассан хэргээр доошоо унаад дээш эргэн гарж ирсэн багт 2007 онд ирсэн. Ирсэн улиралдаа багийг шууд 3р байранд оруулж дѳнгѳсѳн . Хэд хэдэн наймааг хийсэн Ювентус 2008-2009 оны улирлыг давгүй эхлүүлсэн ч 12 сар гэхэд гарааны 9 тоглогчоо бэртэлд алдаж байсан юм. 2009 оны 5 сард тэр Ювентусээс халагдсан бѳгѳѳд тэр улиралдаа Ювентус 2р байранд орсон юм. Ѳнгѳрсѳн улирлаас нэг байр ахьсан.

Тэгээд 2009 онд тэрээр Ромад очсон. Багийн эзэд дампуурлаа зарлах дѳхсѳн наймаанд ямар ч тѳсѳв ѳгѳѳгүй бѳгѳѳд Спаллеттигийн үлдээсэн багаар 25 тоглолт дараалан ялагдалгүй тоглож Рома клубын түүхэн дэхь хамгийн ѳндѳр оноо 82 оноог авсан, мѳн Ромаг Италийн цомын шигшээд хүргэсэн юм. Гэвч 3 цомд түрүүлэх хувьтай Интерт, Диего Милитогийн нэг гоолоор хожигдож байсан юм. Лигийн түүх бүүр харамсалтай Рома, Интерийг хожиж лигийг тэргүүлж эхэлсэн ч Сампдориад Паззини-Kaссано гэсэн хослолын цоорсон тоглолтонд ялагдаж Интерээс 2 оноо дутуу 2р байранд орсон. Ромыг хожсон Сампдориа Аваргуудын лигт орж байсан бол. Түрүүлсэн Интер лигийн сүүлээсээ 2 дохь тоглолтонд Лациогийн эсрэг тоглоход Лациогийн фенүүд ѳѳрсдийн багийн тоглогчидыг Интерд гоолдох юм бол ална гэж сүрдүүлж байлаа. Тухайн үед Лациод оноо ус агаар мэт хэрэгтэй байсан бѳгѳѳд хасагдах хэсгээс ердѳѳ 2 онооны дээр явсан юм. Дараа зун нь дахин наймаанд мѳнгѳ гаргаж ѳгѳѳгүй бѳгѳѳд Роматай дахин ѳндѳр түвшинд ѳрсѳлдѳж чадаагүй юм.

2012 онд Раниери Лиг 2 луу унасан Монакод очсон доод лигээс эхний жилдээ дээш дэвшүүлэн, дараагийн улирал дээд лигт 80 оноо цуглуулж 2р байранд орсон, халагдсан. Хэдий сайн наймаа хийсэн ч ѳѳрсдѳѳс нь 4 жилийн ѳмнѳ яваа ПСЖ гийн дэргэд Монако жижиг клуб байсан юм. Тэр Монакод олон том одуудыг авчирж бас олон залуу авяастаны чадварыг хѳгжүүлж чадсан.
Image

Моугийн эринээс Челсиг дэмжсэн дэмжигчидийн хувьд түүний тухай харамсалтай нь тѳдийлѳн сайн мэддэггүй. Абрад Санхүүгийн хүнд байдалд орсон, аваргуудын лигийн эрхтэй клубыг худалдаж авах тийм ч хэцүү шийдвэр байгаагүй болов уу?
Лейсэстэрийн амжилтанд гайхаж байна уу? Гайхах хэрэггүй тэнд Раниери байгаа. Гэхдээ тэд одоогийн амжилтаа үргэлжлүүлэн эхнии 6д улирлыг дуусгах бол үнэхээр хүнд даалгавар бараг боломжгүй ч гэж хэлж болох юм. Унаж явахад нь доош нь хийснээс ѳѳдѳлж явхад нь ганц сайхан магтмаар санагдлаа. Энэ клубын энэ сайн тоглолт зохион байгуулалт нэг ѳдѳр бий болчихсон гэвэл алдас болно. Энэ хэмжээний, магадгүй ханасан хэмжээнд нь тоглуулна гэдэг дасгалжуулагчийн мэдээж авяас Браво Раниери.


Бас нэг зарлалын чанартай юм байнаа Ленин бид 2 нэг ийм хуудас ажиллуулах гээд эхэлж байгаам одоохондоо жоохондоо цэгцгүй бгаа гэхдээ удахгүй дан сонирхолтой мэдээ, нийтлэл оруулаад явна манайхан сайхан лайк дараад ѳгѳѳрэй
https://www.facebook.com/%D0%A5%D3%A9%D ... 734683779/
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

Postby Radiohead » Mon Dec 07, 2015 10:13 pm

:eek:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: Amgaa and 52 guests