АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Dec 19, 2019 12:55 pm

Капт Лестертэй таарлаа... Карабао тэгээд хагас шигшээд 2 тоглолт хийдэг ядаргаатай л даа... гэхдээ энэ удаад энэ нь манайд давуу тал ч болох магадлалтай юм... Лестер ФА капт Уигантай тоглоод 2 хоногийн дараа шууд манайхтай үзэх юм байна... харин манайх ФА-д Фулхамтай үзээд 3 хоноод Лестертэй үзнэ... аль ч тохиолдолд 2 сэлгээ үзэлцэх болов уу... эсвэл манайх Фулхамтай сэлгээгээ үзэлцүүлээд эхний лег дээрээ гарааныхнаа тавьж ч магадгүй юм... 2 дахь легээс 2 хоногийн дараа Лестер Челситэй юм байна... тэгэхээр нөхдүүд 2 дахь лег дээр сэлгээнийхнээ гаргах нь гарцаагүй ... яг сэлгээгээ тулгавал манайх илүүрхэж ч мэдэх юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Оргил » Thu Dec 19, 2019 1:13 pm

2 том тоглолт л үлдлээдээ.., лэйстэр ч ойрд яджийхад том байгаа.., виллаг дэмжээд түрүүлүүлчих кмсан

Sent from my SNE-LX1 using Tapatalk
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sat Dec 21, 2019 10:54 pm

Манай МкГинн Шотландын оны шилдэг хөлбөмбөгчин болжээ... манай фенүүд нөхрийг 100-ны шилдэг хулгай болсон гэцгээгээд баяртай л байна... Ливерпүүлийнхэн жоохон сэтгэл дундуур байгаа сурагтай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sun Dec 22, 2019 12:21 am

Мингсийн гэмтэл манайд үнэхээрх үнд тусч байна даа... гарууд одоо манай эсрэг хурдтай 2 довтлогч гаргаад л манай төвийн 2-г хурдаар илүүрхээд байна... Лестер, Шеффилд, Сотон гээд дандаа төстэй төрлийн хэв маягаар манайхыг нухчихлаа... санаснаар болдог бол төвдөө Честер, Конса 2-г тоглуулмаар байна... Конса хурдтай, Честер хамгаалалт сайн зохион байгуулдаг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby spain man » Sun Dec 22, 2019 2:12 am

30 k dollariin honjworoos multallaa daa... :sad:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sun Dec 22, 2019 6:58 am

spain man wrote:30 k dollariin honjworoos multallaa daa... :sad:



харамсалтай байна :sad: ... одоогоор манай багт итгэхэд хэцүү л байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Dec 23, 2019 1:43 pm

МкГинн маань шагайны гэмтэл авч 3 сар орчим талбайд гарахааргүй боллоо... бэртэл гэмтэлд алуулж байна даа... 1 сард нилээд хэдэн наймаа хийх, хийсэн наймаанууд маань багтайгаа маш хурдан уусан нэгдэх л хэрэгтэй байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Dec 26, 2019 4:42 pm

Өнөө орой талбайдаа Норвичтой өнгөрсөн 7 хоногийн адил 6 онооны тоглолт... гэхдээ хожигдсон ч байраа алдахгүй юм чинь айгаад байх юм алга ккк... гэхдээ заавал хожих хэрэгтэй... нөгөө талд Челси Сотоныг, Арсенал Борнмутыг, Палас Вестхэмийг хожих хэрэгтэй байна... Лондонгийн багуудаа дэмжээд гэвтчихээс... Бас Бөрнли Эвэртонг, Шеффилд Ватфордыг нухах хэрэгтэй байна... ингээд релегешн баттлд орчих гэж хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Dec 27, 2019 9:25 am

За тун хэрэгтэй хожил байлаа... 6 онооны хожлоо авлаа... Сотонд нухуулсан нь тохиолдол байгаагүй бололтой нөхдүүд Челсиг гүүрэн дээр нь бавчихаж...

манайх 4:2:3:1 гэсэн форматаар тоглолоо... улирал эхэлснээс хойш анх удаагаа форматаа өөрчилж, тэр нь үр дүнгээ өглөө...

.............Хийтон............
Элмо....Конса....Хаус...Таргет...
.......Накамба......Лиуз.....
Трез........Грилиш........ЭлГази
..............Вес...................

гэж гарлаа.... айл ерөнхийдөө манайхаас илүү байлаа... маш олон сул мөргөлт хийлээ... Мингс байхгүй аргагүй намдаж байна... тэр олон сул мөргөлтөөс 1 нь орсон бол манайх шалчийж орхих байлаа... харин аз болоход Грилишийн гоё гоцлон тоглолтоор сэлгээгээр орж ирсэн Хуриханд зай гарч, нөхөр Грилишийн ассистаар ганган цохиж гоол хийлээ... тэгээд нөгөө баг маань шалчийж орхисон... релегешн баттл яг ийм хогийн байдаг юмаа... тоглогчдод их дарамттай... гоол алдвал амархан шалчийна... гоол хийвэл амархан сэргэнэ... дараагийн тойрогт Ватфордтой дахиад 6 онооны тоглолт... нөгөө талд Лондонгийн хэдээс Палас маань л хожиж тус хүргэлээ... Арсенал Борнмуттай тэнцэж, Челси Сотонд нухуул.... Сотон бүр дээшээ яваад өглөө...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sun Dec 29, 2019 1:05 am

За Ватфордод тоосоо гөвүүллээ... 2-хон хоногийн зайтай тоглосон болохоор аргагүй ядралттай байна... дээрээс нь довтолгоо үнэн болсонгүй дээ... гоолууд дандаа хувь тоглогчийн алдаанаас болоод орчихлоо... эхнийх дээр Консагийн хайнга дамжуулалт... хоёр дахь дээр Таргет уначихсан байхад яг тэр талаар нь очоод хийчихсэн... 3 дахь дээр Грилишийн хайнга дамжуулалт... ийм гоолууд багийн сэтгэлзүйд их хортой байдаг даа... уг нь Вес тэр эхний мөргөснөө хийсэн бол тоглолт эсрэгээрээ эргэх байлаа... Трои Дийни муу нохой манайд дандаа гоолдоно... дээрээс нь хүний хор шар малтсан хогийн гар шүү...

за тэгээд Бөрнлигээ хожих хүндхэн даалгавартай боллоо доо... ФА, Лигийн цом дээр сэлгээнийхнээ гаргаж, гарааныхнаа сайн амраагаад, эртхэн хэдэн наймаа хийгээд, тэгээд л релегешн баттладаа орох нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby gremlin » Sun Dec 29, 2019 1:19 am

Хүн дутуу багийн эсрэг ингэж тоглох гэж дээ. Ядаж байхад пеналт алдах юм. Азгүй ч гэхэд хаашаа юм бэ? БҮтэлгүй л тоглолт болчих шиг боллоо.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2906
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby amigo » Sun Dec 29, 2019 7:25 am

boboZ wrote:Виллагийн Дийн, Терри болон тоглогч нар нь тоглолт дууссаны дараа манай хүүхдүүд дээр ороод сайн тоглолоо гээд урам өгөөд амжилт хүссэн юм байна. Класс зан гаргажээ. :eek:


amigo wrote:Ахаа байяа болгосон юм биз дээ...


тэгэхэд монголд энэ үхрийн байж байгааг хараад байгаарай :-o :-o :-o

Энэ их хөөрцөн банди байнаа... Уулзахаараа наад үгээ нүүрлүү харж байгаад хэлээрэй баньд минь...
Виллагийн тоймыг уншаад л ойлголтоо бичлээ...
Монголд байхаараа үхэр болчих уу?... Лаларын хужаа шиг зипда чинь...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3243
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 01, 2020 10:37 pm

За ямар ч байсан шинэ оныг 3 оноогоор угтлаа... Бөрнлиг хожиж чаддаггүй талбайд нь буулгаж авлаа... манайх формгүй байгаа ч манайхаас формгүй баг байгаа л юм байна... эсвэл манай шинэ формат айлыг ингэж ажилгүй болгов уу...

5:4:1 буюу 5:2:2:1 гэсэн форматаар тоглолоо... гэхдээ багийн мэдээллээ өгөхдөө 3:4:3 гэж өгсөн байна...

.......................Хийтон...................
.......Конса.........Мингс..........Хаус
Гуилберт......................................Тейлор
.................Накамба........Луиз.........
......Грилиш...............................Трезеге
......................Весли.....................

гэсэн гараа гарч үр дүнгээ өглөө... хамгаалалтанд эргэж тусалдаггүй ЭлГази, "шилэн" Таргет нарыг суулгажээ... ВАР бас л баг аллаа... Мингс ирсэн чинь хамгаалалтын шугам шал өөр болоод ирж байна... аргагүй хэлж, загнаж зохион байгуулах "том ах" дутаад байсан... дунд Накамба давгүй байлаа... Луиз хангалтгүй байлаа... Трезеге урьдын адил хөдөлмөрч байлаа... Грилиш урьдын адил хаа сайгүй гүйлээ... Весли гоол хийж бөглөөгөө гаргалаа... гэм нь Вес, Хийтон 2 гэмтээд гарлаа... нилээд гарзтай л 3 оноо байлаа... гэхдээ одоо бол 3 оноо ус агаар шиг хэрэгтэй үе... харин ч далимд нь "хүчээр" 1 довтлогч авах болж байна... хаалган дээр бол Хийтоныг орлох давгүй хаалгач нар байгаа болохоор айгаад байх зүйл алга... харин Кожиа өнөөдрийнх шигээ байвал их л аргуу байх нь дээ... хэд тоглоод зэв нь гарах байгаа... гэхдээ Дэвис хүү гэмтлээс ирж байгаа...

одоо хагассайнд ФА капт хуучны танил Фулхамтай... дараа нь лигийн цом Лестертэй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby boboZ » Thu Jan 02, 2020 8:50 am

amigo wrote: Лаларын хужаа шиг зипда чинь...


Монгол ялна :-o :-o :-o
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby meesh » Thu Jan 02, 2020 11:05 am

Өсгийгөөр ВАР-дуулж байна гэнэ үү, хайран гоол.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby meesh » Thu Jan 02, 2020 11:10 am

Энэ эвгүй юм болжээ. Мий чинь бас манай Гомэзийг бэртээлүү

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 02, 2020 11:15 am

Новш чинь бас нэг иймэрхүү байдлаар гэмтээж байсан... манай хүн одоо скандуулна тэгээд хэр удаан хэвтэх нь тодорхой болно... ингээд давтан давтан хүн гэмтээгээд нөхдүүдэд арга хэмжээ авмаар юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 02, 2020 11:20 am

ВАР дээр одоо Грилиш биш Весли, тэгээд өсгийг нь см-рлэж байгаад л отон өгсөн дөө... иймэрхүү юманд арай наана цаанатай баймаар юм... тэр отонг шалгаад байгаа шугамыг жоохон өргөн болгоё гэдэг Клоппын санаа бол зөв л дөө... тэр ганц 2 см бол ямар ч давуу тал болохооргүй л зүйл... ийм зүйл дээр тоглолт зогсоогоод л хамаг цаг үрээд л... темп унагаад л... тоглогчдын сэтгэл санаагаар тоглоод байх ямар ч хэрэг байхгүй... дээрээс нь манайх онцгой их ВАР-дуулж байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby meesh » Thu Jan 02, 2020 11:27 am

Харин хайран Грилиш гоол л гэж.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Jan 03, 2020 9:33 am

За за Весли, Хийтон 2 сийзон аут боллоо гэж... хүнд байдалд орлоо доо... сайн довтлогч хэрэгтэй байна... нэмээд Грилиш, Мингс 2 гэмтэхгүй байх хэрэгтэй байна даа... бас МкГинн хурдан эргэж ирэх хэрэгтэй байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 08, 2020 9:14 am

За энэ шөнө Лестертэй Карабао хагас шигшээ тоглолттой... сая ФА-д нөхдүүд гарааныхнаасаа овоо хэдэн тоглогч тоглуулсан харагдсан... манайх голдуу сэлгээгээ тоглуулсан... нөхдүүд ФА-д 2:0-р хожсон бол манайх Фулхамд 2:1-ээр хожигдсон... ФА-н хувьд манайхан хаалганы урд их л үрэлгэн байлаа... нөгөө талд Фулхамынхан 16-н гаднаас хаахын аргагүй 2 цохилтыг манай хаалгын баруун дээд 90-н буланд гуссан... дутуу тоглоод илүүрхүүлээд хожигдчихлоо гэж хэлэхээргүй тоглолт болсон ч Иота, Кожиа гэх мэт довтолгооны хэд маань нилээд зэвтэй байгаа нь мэдэгдсэн... уг нь зэв нь гараад гоё тогловол тоглохоор л нөхдүүд... бас сэлгээнээс Рамси, Василев гээд а-23-д их сайн тоглож байгаа хүүхдүүд орж ирсэн...

Лестертэй хийх тоглолтын хувьд бол манайхан бараг гараагаа гаргах юм шиг байна... учир нь дараагийн тоглолт 1 дэхэд байгаа... эсрэгээрээ Лестерийн дараагийн тоглолт хагассайнд байгаа... тэгэхээр нөхдүүд сэлгээнийхнээ гарааныхантайгаа холиод гаргах нь... болдог бол 2:1-ээр хожоод эсвэл 1:1-ээр тэнцээд талбайдаа ирмээр байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 08, 2020 9:18 am

Нээрээ зээлээр манайд Ус-Уу (Ундны-Ус ч юмуу хэхэ) ирсэн... цомын тэмцээнд тоглохгүй ч Лигийн тоглолтуудад их л хэрэг болох байх... гол нь нөхөр өмнөх зээллэгээсээ жаахан зэвтэй л ирэх шиг боллоо... бушуухан формондоо орох болтугай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby meesh » Wed Jan 08, 2020 11:45 am

Лэйстэрийг хожвол Сититэй финал. Энэ 7 хоногт бас Сититэй байгаа бил үү
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 08, 2020 11:51 am

Сититэй байгаа... 1 оноо зулгаахын төлөө үзнэ дээ хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 09, 2020 9:13 am

За төлөвлөгөө ёсоор айлын талбайгаа 1:1 харьцаатайгаар буцлаа... одоо талбай дээрээ 1:0-дэх хэрэгтэй байна... эхний гоолыг хийгээд 70 минут хамгааллаа... аргагүй 1 гоол алдлаа... гэхдээ тун сайн хамгааллаа... ер нь 3:4:3 буюу 5:4:1 формат хамгаалалтанд их хий багатай аятайхан формат юм... довтолгоонд ч нэмэртэй... энэ удаад цэвэр довтлогчгүй урдаа Грилиш... ЭлГази...Трез гэж гарлаа... нэгэнт нэмэр болохгүй юм чинь энэ цонхоор Кожиаг бараг зарчихмаар юм доо... тэгээд 2 довтлогч авах хэрэгтэй байна... сэлгээгээр Василев хүү орж ирлээ... ПЛ-ийн дебютээ ч хийх нь дээ манай хүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests