АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby haka » Thu Jan 30, 2020 3:34 pm

Tmshinoda wrote:
Ladykop wrote:Бөөн юм болж байж гарч ирчихээд буцаад унахгүй байлгүй дээ. гэмтэл нөлөөлөөд байна уу,
уг нь 6 7 8 д явж байдаг чанга баг байсансан.


Эшли Яан, Агбонлохор, Милнер нарынхаа vед нэлээн удаан 4т явж байгаад Арсэналд идvvлээд дуусчдаг байсныг нь санах юм

Аваргуудын лигд орохын тулд Европа лигид ЦСКА-ын эсрэг сэлгээгээ гаргаж зөнд хаяж байсныг нь санаж байна. Тэгээд Авагуудын лиг ч үгүй , Европын цомын амжилт ч үгүй уруудаж билээ.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 30, 2020 3:45 pm

Тэгэхэд дан сэлгээгээ гаргаж хожигдоод, Орос явж багаа дэмжсэн фенүүдийг Вилла Паркт тусгайлан хүлээн авалт хийж "тайтгаруулж" байлаа хэхэ... тэр үед Албрайтон, Барри Баннан 2 хүү маань дебютээ хийж байсан санагдана... гэтэл Албрайтон хүү маань аль хэдийн ПЛ-н аварга болчихсон байна шүү хэхэ... манайхаас явсан нөхдүүд ер нь л аварга авдаг даа... Милнер, Барри, Дельф, Яанг гээд л... академийн хүүхдүүдээс Гари Кэхилл, Марк Албрайтон 2 аварга авчээ... Барри ч бас манай унаган хүүхэд...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 30, 2020 8:06 pm

Бентеке буурлыг зээлээр авчрахаар ярьж байгаа юм байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sat Feb 01, 2020 10:16 pm

Image

За цонх хаагдахтай зэрэгцээд Хунгуудаас Борха Бастон гэж 27 настай довтлогч залууг авчирлаа... үнэгүй юм... 191-тэй гэхээр биерхүү, манай "шавилхан" Саматтагаас арай өөр төрлийн довтлогч юм байна... Веслитэй байхад тоглож байсан хэв маягт илүү зохицох нөхөр байх шиг байна...

нөхөр Атлетико Мадридаас Свонси руу 15 саяаар очиж байсан ч 4 жил олигтой идээшиж чадалгүй энд тэнд зээлээр явсаар одоо манайд улирал дуустал тоглох болж байгаа юм байна... нөхөр Свонсид очихоосоо өмнө Зарагоза, Эйбар зэрэг хэр тааруухан багуудад тоглож, гоолын бороо оруулж байгаад Англид ирээд таг болжээ... сайхан арчиж зүлгээд юм болговол болгочихоор л залуу санж...

Чемпионшипын өрсөлдөөн их гоё яваа юм байна... эхний 6 багийн аль нь ч 1, 2-р гарч мэдэхээр байгаа юм байна... санаснаар болдог бол "эртний түүхт" Лийдс, Ноттингам 2, нэмээд Брентфорд гараад ирээсэй... Брентфорд гараад ирвэл нэг гоё нийтлэл оруулнаа... их сонирхолтой менежменттэй, багийн эзэн нь спорт бетийн компанитай их сонирхолтой кейс... эсвэл манай "унаган хүүхдүүд" Бейкер, Вейман 2-н гараанд нь тоглож байгаа Бристол Сити гараад ирвэл болж л байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby poseidon » Sun Feb 02, 2020 12:59 am

WBA гарна шд... нөгөө хоёрын нэг нь Лийдс байгаасай хөөрхий.

Гэснээс энэ Люй Барри гэж ямар хүү аваад ирэв? Саттонд төрсөн удам судраараа Виллагийн фэн Brummie юм байшд... Энэ талаар нэг тоймлооч...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6816
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sun Feb 02, 2020 7:27 am

poseidon wrote:WBA гарна шд... нөгөө хоёрын нэг нь Лийдс байгаасай хөөрхий.

Гэснээс энэ Люй Барри гэж ямар хүү аваад ирэв? Саттонд төрсөн удам судраараа Виллагийн фэн Brummie юм байшд... Энэ талаар нэг тоймлооч...


Харин тэр нэг хүү манай Вилла Паркын хажууханд төрж өссөн юм байна лээ... 6-аасаа 16 хүртэл Вестбромын академид тоглож байгаад 16-тайдаа өнгөрсөн зун Барсагийн академи руу фрий явсан юм байна лээ... тэгээд сая 1 сард манайд 1 сая орчимоор ирж байгаа юмуу даа... наймаа нь бас хэл ам дагуулаад л байна... гэхдээ гол асуудал Вестбром Барса 2-н хооронд үүсээд байх шиг... нөгөө л нэг асуудал... 17 хүртлээ мэргэжлийн гэрээ байгуулах эрхгүй... тэгэнгүүт 16 хүрэнгүүт нь Барса очоод гэрээ хийгээд аваад явчихсан... тэгээд 17 хүрэнгүүт нь буцаагаад зарчихсан... Вестбром нөхөн төлбөр нэхээд цаадуул нь гэдийгээд...

Манай хүүгийн хувьд вингер, довтлогчийн байрлалд тоглодог... ирэнгүүтээ андер 23-д дебют тоглолтондоо гоолдоод амжсан байна лээ... давгүй тогловол манай Грилишийн шийрийг хатаах хүү байж мэдэх л юм... өвөө, аав нь Вилла фен... өөрөө ч Вилла фен... нөхрийг манайд ирэхэд манай академийн мэргэжилтэн Харрисон гол үүрэгтой оролцож... нөхөр Барриг Вестбромд байхад нь дасгалжуулдаг байсан юм билээ... сая 1 сая орчимоор ирж байгаа юм байна... ирээдүйд 3 сая болох нөхцөлтэй... PSG тэй бас нэр холбогдож байсан гэхээр "хоосонгүй" л хүү бололтой...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sun Feb 02, 2020 7:36 am

За сая Борнмутад муухай хожигдлоо... эхний үедээ 2 гоол алдаад тоглолт шийдэгдчихлээ... маш хайнга 2 гоол... сүүлд 10 хүнтэй болгочихоод нүдээд нүдээд барсангүй...

тоглолтоос авууштай нь манай Саматта гоолдлоо... Генкийнхэн нөхрийг "Самагоол" гэж дууддаг юм байна лээ... гоолдоогүй байхад нь ингэж дуудах нь хайшаа ч юм гэж бодоод байсан одоо нэгэнт гоолдсон учраас Самагоол гэж нэрлэсүгэй хэхэ... бас манайд Кинан Дэвис гэж эрдэнэ байгаа юм байна... сэлгээгээр орж ирээд Самагоол, Грилиштэй ямар ч гоё хослов... би нөхрийг урд гурвын зөвхөн голын байрлалд төсөөлөөд байсан жигүүрт үнэхээр сайхан тоглолоо... гоолын боломжийг үүсгэж өгсөн... хурдтай, тэсрэлттэй, техниктэй, бөмбөгийг хөлөндөө яг наасан юм шиг хүлээж авдаг яасан ч гоё юм... манайд ийм first touch -тай тоглогч үнэндээ байхгүй... бөмбөг нь дандаа хөлнөөс нь ийш тийшээ ойсон хүмүүс...

за тэгээд аз болоход Брайтон Эвщртон 2 баатарлагаар эргэн ирэлт хийж манайхыг релегешн бүс рүү живэхээс аварлаа... гэхдээ дараа дараагийн тоглолтуудад бусдад биш өөрсдөдөө л найдмаар байна...

дээд лигтээ үлдэхийн тулд манайд одоо 40 гэдэг нөгөө "шидэт" оноонд хүрэхэд 5 хожил хэрэгтэй... уг нь сая л хожих ёстой байв... одоо дараагийн тоглолтуудаас 5 хожил авна гэдэг амаргүй л харагдаж байна... эсвэл 4 хожиж 3 тэнцэх... гэхдээ Лестерийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хожиж чадсан юм чинь бас ч боломжгүй даалгавар ч бол бишээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Өсөхбаяр » Mon Feb 03, 2020 12:59 pm

доошоо л битгий уначаарай
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10195
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Feb 05, 2020 3:49 pm

Image

Грилиш инста дээрээ ийм зураг тавьж баахан амьтан инээлгэсэн юм байх... манай хэд ч хоорондоо их сайн найзууд л даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Feb 06, 2020 11:56 am

Image

Ханхүү Уиллиам МкГиннтэй уулзаж "байцаалт" авчээ...

Уиллиам: Чи хэзээ гэмтлээс эргэж ирэх гэж байна?
МкГинн: 5-6 долоо хоногийн дараа гэхэд бүрэн эдгэрнээ...
Уиллам: Аль болох хурдан гэмтлээ эдгээгээд эргэж ирээрэй. Чи бидэнд маш их хэрэгтэй байна. Чамтай уулзсандаа баяртай байна.

гэсэн яриа өрнөжээ... манай хүний эргэн ирэх хугацаа тодорхойгүй байсан ч Карабао капын финалд эргэн ирэх магадлалтай байгаа бололтой...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Feb 07, 2020 9:12 pm

Манай одоо яаж ийж байгаад 14-т орох хэрэгтэй байна... тэгвэл дараа жил батаараа ПЛ-н аварга авна... :gold

13-14 оны улиралд Лестер 10 дараалсан хожил хийж дээшээ гарч ирж байсан, 14-15 оны улиралд 14-т ороод, 15-16 оны улиралд ПЛ-д түрүүлж байжээ... манайх өнгөрсөн жил 10 дараалсан хожил аваад дээшээ гарч ирсэн... энэ улиралд зүтгэж байгаад 14-т орох хэрэгтэй... тэгвэл дараа нь юу болох нь тодорхой :RD :RD :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby tuwshin_pr » Sun Feb 09, 2020 12:38 am

Тот, Сити, Челси, Пүүл, Маню, Арсенал манайх гээд бараг бүх томчуултай тоглох юм байнашд ккк
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby amigo » Sun Feb 09, 2020 3:28 pm

Танайхыг 14-т орвол бооцоо тавихаас...кк
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3243
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Mojul » Sun Feb 16, 2020 11:47 pm

Өөө уг нь 2 2оор дуусах байлаашд. 94д бөмбөгөө тогтоож чадахгүй Сон ыг 1н эсрэг 1 гаргачих юмаа. Ёстой бүтэлгүй хамгаалагч.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby poseidon » Sun Feb 16, 2020 11:49 pm

Өө Мингс хаачцын бэээ? ээ уул нь бараг оноо авч байлаа шд...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6816
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Feb 17, 2020 8:20 am

Ёстой юу ч гэхэв дээ... Мингс байсан бол тэнцэхээр байлаа... Өчигдөр ёстой 2 талд Бельги хамгаалагч нар баг алж, аварч янз бүр болсоор байгаад манай Бельги алснаар дууслаа... Мингсийн хоолойны мах нь үрэвссэн гэсэн үү нэг юм болсон гэсэн... 1 оноо халаасанд орлоо гээд хүснэгт мүснэгт дээшээ доошоо юу билээ гээд бодоод сууж байсан чинь ёстой бөгсөн дээрээ бүлээн жин тавиуллаа... уурандаа шууд унтаад өгсөн... хэхэ... гэхдээ яахав угаасаа "хожигдох" тоглолт байсан гэж л өөрийгөө тайвшруулахаас...

төвд Ус-Уух ёстой өмдөндөө баачихсан юм шиг л байлаа даа... хөөрхий аргагүй "хөлгүй" болчихжээ... сүүлд харин суухаасаа өмнө нь ганц ашигтай слайдин такл хийлээ... Накамба хажууд нь орж ирээд зээр мэт л байлаа...

Самагоол маань үнэхээр урд зүтгэлтэй, байрлал сайн эзлдэг, техниктэй, ёстой дажгүй залуу авчихжээ... бараг улирлын эхнээс Вес биш Самагоол урд байсан бол манайх өдийд 3-6 оноо дээр байж мэдэхээр л байж...

За тэгээд манайхан Тот-г нухах шахсан юм чинь бусадтай нь алалцаж чадна гэсэн итгэл төрөөд цаашаа явах хэрэгтэй... манайд байгаа 2 муу үзүүлэлт байгаа тэрийг л засах хэрэгтэй байна... 1 нь айлын талбай дээр хожиж үзээгүй, 2 дахь нь Топ 10-т байгаа багуудаас Эвертоноос бусдыг нь хожиж үзээгүй байна... энэ 2 статад өөрчлөлт гаргаж байж л үлдэнэ дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Chin-T-Mac » Mon Feb 17, 2020 9:33 am

Танайх уул нь сайн байсан даа... Хайран оноо хийсэглээ... тоглолт хаашаа ч эргэж мэдэхээр байсан, Тот үнэхээр мууджээ танай эсрэг л сөрөг тактикаар шаагаад байх юм... Бөмбөг эзэмшилт танайх илүү байсан байх шүү...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Sat Feb 22, 2020 2:44 pm

Багийн фенүүдтэй уулзалт зохион байгуулах үедээ манай СЕО гоё л юм ярьж...

"Андер-23 баг маань манай академийн мэдэлд байдаг гэдгийг та бүхэн мэднэ. Мөн манай андер-23 багт 16, 17 настай олон хүүхдүүд тоглож байгааг анзаарсан байх. Чухамдаа энэ л манай академийн хөтөлбөрийн гол шалгуур юм...

Гашуун үнэнийг хэлэхэд хэрвээ манай андер-23 багт чинь 22 настай залуус тоглож байгаа бол манай академийн систем ажиллахгүй байнаа гэсэн үг... Учир нь Астон Вилла дахь 22 настай залуус нэгдүгээр багт тоглож байх учиртай...

Бидний гол зорилго бол андер-23 багтаа 16, 17, 18 настай дор хаяж 11 авъяаслаг хүүхдүүдийг багтаах явдал юм... тэр цагт сая манай систем үр дүнгээ өгч байна гэсэн үг юм... гэхдээ үүний тулд хэдэн сар бус хэдэн жилийн хугацаа шаардлагатай...

Үүний тулд бид хамгийн шилдэг 8, 9, 10, 11, 12 настангуудыг шилж авдаг байх хэрэгтэй... 16 насандаа мэргэжлийн гэрээ байгуулахад бэлэн байх хүүхдүүдийг цуглуулах ёстой..." гэсэн байна.

Манай академиас одоо Грилишийн шийрийг хатааж мэдэх нөхдүүд гэвэл Индиана Василиев /19 настай довтлогч/, Чарлтонд зээлээр тоглож байгаа Андрэ Грийн /21 настай довтлогч/, Ковентрид зээлээр тоглож байгаа Каллум О Хаир /21 настай АМ/, Челтенхэмд зээлээр тоглож байгаа Доил Хэйс /21 настай СМ/, Донкастрт зээлээр тоглож байгаа Жэкоб Рамси /18 настай СМ/ нар байх шив дээ...энэ хэдээс ПЛ-д бэлэн байж магадгүй нь Василиев, Грийн, ОХаир 3 юмуу даа... яг авъяасаараа Грилишд дөхөж очих нь ОХаир байх...

Бас академид Луи Барри /16 настай довтлогч, сүүлд Барсагаас ирсэн/, Мунго Бриж /17 настай СБ/, Карни Чуквумэка /16 настай СМ/ гэсэн 3 эрдэнэ бий... Луи Барри бол энэ улиралдаа багтаад ПЛ-д дебютээ хийхээр зорьж байгаа л гэсэн байна лээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Tue Feb 25, 2020 9:50 am

Ливерпүүл, МанЮ, Бөрнли, Волвес бүгд хийх юмаа хийсэн сайн байна... харин манайх маш муу байлаа... өнгөрсөн тойрогт Тоттой тэнцээд, сая хожсон бол бараг релегешн батлаас гараад явчих байлаа даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Өсөхбаяр » Tue Feb 25, 2020 5:09 pm

Танайх унахааргүй болсоон.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10195
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Tue Feb 25, 2020 5:35 pm

Өсөхбаяр wrote:Танайх унахааргүй болсоон.


тийм үү? яагаад?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Өсөхбаяр » Wed Feb 26, 2020 12:07 pm

Villa_Bayaraa wrote:
Өсөхбаяр wrote:Танайх унахааргүй болсоон.


тийм үү? яагаад?

амны билэг2 :sup:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10195
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Feb 26, 2020 7:51 pm

Өсөхбаяр wrote:
Villa_Bayaraa wrote:
Өсөхбаяр wrote:Танайх унахааргүй болсоон.


тийм үү? яагаад?

амны билэг2 :sup:


nice :beer
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Fri Feb 28, 2020 5:02 pm

За энэ тойрогт Сотон, Челси, Ливерпүүл 3 хийх юмаа хийх л хэрэгтэй байна даа ккк... Палас ч гэсэн Брайтоныг шоглочихвол сайхан л байна ккк... Манайх ч одоо Уэмблид хүндхэн тоглолт хийнэ... тоглолтын эхний 30 минутанд болгоомжтойхон үзэж байгаад, 30-аас хойш айлын Отамэнди энтэр гэсэн хийтэй нөхдүүд дээр дөрөөлж 1 гоол хийгээд авбал тэгээд үхтэл хамгаалж байгаад цаг дуусах үед гоол алдаж тэнцээд, бужигнаж байгаад пеналт цохичихвол ч болно доо хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby rednasca » Mon Mar 02, 2020 2:15 am

Гоё үзлээ... тэр мөргөлт орсон бол ч...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron