АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 29, 2019 12:54 pm

Аргагүй л дээ чемпионшипт олон жил болчихсон баг... гэхдээ тоглолтын хэв маяг, өнцгөө очихсон, тэр хэв маягаараа тоглоод сурчихсан баг хүчтэй бүрэлдэхүүнтэй багаас илүү эвгүй... өчигдөр бол гэхдээ хоёр баг хоёулаа их гоё зоригтой тоглосон... аль аль нь нөгөөгийнхөө хэв маяг темпэнд орохгүйг хичээж, өөрийнхөө тоглолтыг нөгөөдөө тулгах маягтай тоглосон... Лийдс илүү бөмбөгөө барьж өөрсдийнхөөрөө тоглсон... манайх ч зөрөөд бөмбөг авсан даруйдаа байрлалаа аваад л дайраад байсан... хэрвээ тоглолт манай талбайд байсан бол дээрээс нь шүүгч арай дээр байсан бол аваад залчихаар л байлаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby LeBe » Mon Apr 29, 2019 3:18 pm

Цогоо wrote:Лийдсийн тэр хамгаалагч нь бас шартай юм аа. Зүгээр гоолдуулахгүй эсэргүүцээд байна шт.

Тэр нөхөр дасгалжуулагчаа сонсоогүй байсым шиг байна лээ шт.

Лийдс ч энэ нүхэндээ байж байхдаа "таарсан" баг дөө :ногоон:
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 29, 2019 3:32 pm

Нөхөр сонссон гэсэн... дараа нь ярилцлагадаа "Би хамгаалагч хүн... Клин шит хийх гэж 90 минут үхэн хатан зүтгэдэг... Тийм байж харсаар байгаад гоол алдаж чадахгүй" гэж ярьсан байна лээ... тэгээд яахав нөхрийн буруу ч гэж юу байхав... гэхдээ манайх гоол хийсний дараа Берарди байв уу очоод нөхрийг загнаад байсан...

гол нь хэрвээ нөхрийн хамгаалалтаас болоод гоол ороогүй булан энтэр болцон бол дахиад баахан бужигнаан болох байсан байх даа хэхэ... аз болоход Кассила хаалганаасаа холдоод, Адома ч яг хаалгаа оносон хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Apr 29, 2019 3:36 pm

Арсенал бас Шэффилдтэй бил үү дээ тоглож байгаад фэйрплэй хийж байсныг нь Кану анзаарахгүй тууж орж гоолдож хожоод, Арсэн Вэнгэр тоглолтын дараа уучлалт гуйнгуутаа ахиж тоглоё гэснийг нь цаадуул зөвшөөрч хэд хоногийн дараа ахиж тоглоод хожиж байсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Wed May 01, 2019 10:50 am

За ямар ч байсан Эл Газигийн картыг цуцлалаа... зөрүүлээд Бамфордыг "шүүгчийг амжилттай мэхэлсэн" гэдэг заалтаар 2 тоглолт торгохоор болж... тэгсэн манай домгуудын нэг Стан Колимор "Энэ балай "шүүгчийг "амжилтттай" мэхэлсэн гэдэг нэршлээ болимоор байна. Бахархаад байгаа ч юм шиг.... тэрний оронд "шүүгчийг болон тоглогчдыг мэхэлсэн" болгож өөрчилж ичээх хэрэгтэй... " л гэж...

Тэгэхээр Лийдс плей-оффын эхний тоглолотод Бамфордгүй үзэх нь... 1 довтлогчтой тоглодог баг гарааны довтлогчоо суулгачихаар бас эвгүй л байх нь дээ... Сэлгээнээс Тайлор Робертс гэж хүү (сүүлд манай дээр файр плей хийх гэж байснаа урагшаа хачихдаг нөхөр) болон Челсигээс зээлээр ирсэн Иззи Браун гэж хүү, гэмтлээс ирээд удаагүй байгаа Кемар Рүф гэсэн 3 довтлогч байгаа даа... Кемар Рүф гэмтэхээсээ өмнө дажгүй формтой байсан...

Нөгөө талд урьд шөнө Бристол Миллуолыг 2:1-ээр хожиж плей-оффын найдвараа тээж үлдлээ... Өнөөдөр Дерби Суонсиг нухвал Бристол боломжгүй болж Мидлсбород маш бага боломж үлдэнэ (6+ гоолын зөрүү) ... харин тэнцэх юмуу хожигдвол Дерби, Мидслборо, Бристол 3-н асуудал сүүлийн тойрогт шийдэгдэнэ... тэр тохиолдолд Дерби Вестбромтой хүнд тоглолт хийх бол Мидлсборо унах нь тодорхой болсон Ротерхам, Бристол форм муутай байгаа Халлтай үзнэ... гэхдээ Дерби Вестбромыг хожвол нөгөө 2-н үр дүнгээс үл хамааран плей-оффын эрхээ авна...

Манай хувьд 5-аар гарах нь тодорхой болсон болохоор томоохон ротаци хийх байх... МкГинн, Тамми, Кожиа тоглохгүй нь тодорхой байгаа... Хурихан, Грилиш, Мингс, Туанзебе нарыг ч амрааж мэднэ... эсвэл эрт сэлгэнэ...

за тэгээд плей-оффт үзэлцээд байж дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sat May 11, 2019 12:19 pm

За өнөө орой чухал тоглолттой... Плей-оффын эхний тоглолт талбай дээрээ Вестбромыг хүлээж авна... 2:0-ээр дуусгачих болов уу гэж таагаад байна... өөрийн талбай дээр тоглох үедээ л давуу талаа сайн гаргаж авах хэрэгтэй... манай багт бэртэл гэмтэлтэй тоглогчид бараг байхгүй бол эсрэг багт Хал Робсон Кану Дербигийн эсрэг улаан авснаар 3 тоглолт өнжих болсон... Барри өвдөгний гэмтэлтэй, Ливермор тоглохгүй байх магадлалтай... Айлынхан бол тэнцэхэд болноо л гээд байгаа...

Сониноос Лиг 1-н плей-оффт Сандерланд, Чарлтон, Портсмут гээд хуучны ПЛ-н нөхдүүд үзэж байгаа юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Тэрри_10 » Sat May 11, 2019 8:20 pm

half time 0-1. хүлээлтээс өөр эхэлж байнадаа
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rK » Sat May 11, 2019 9:07 pm

2:1 болгочихлоо шүү ккк
rK
 
Posts: 57
Joined: Wed Aug 08, 2018 6:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Тэрри_10 » Sat May 11, 2019 10:03 pm

тэглээ2 Баяраа ч бараг л хэлж...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby amigo » Sat May 11, 2019 10:35 pm

Уг нь сайн нүдсэн дээ... Гэртээ л учирыг нь олох хэрэгтэй болж байна...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3238
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Dj Tuvshin » Sat May 11, 2019 10:43 pm

amigo wrote:Уг нь сайн нүдсэн дээ... Гэртээ л учирыг нь олох хэрэгтэй болж байна...

Гэртээ тоглосон юм биш үү? Одоо ВБА-н талбайд...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby amigo » Sat May 11, 2019 11:18 pm

Гэртээ учирыг нь олох хэрэгтэй байж гэх гэж... Гостуу байнаа...кк
Манай Leinster 5-аас тоглох гээд... Heineken cup-т... Хөлбөмбөгөөр ЧЛ гэсэн үг...кк
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3238
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Тэрри_10 » Sun May 12, 2019 1:09 am

amigo wrote:Гэртээ учирыг нь олох хэрэгтэй байж гэх гэж... Гостуу байнаа...кк
Манай Leinster 5-аас тоглох гээд... Heineken cup-т... Хөлбөмбөгөөр ЧЛ гэсэн үг...кк


гостуум байж юун олон юм ярьдын... :ногоон:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby amigo » Sun May 12, 2019 2:54 am

Саракенст өгчихлөө... :ногоон:
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3238
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun May 12, 2019 7:38 am

Велан хог дэмий гоол сул өгөөгүй бол яг л 2:0-дэх байлаа... уг нь их сайн тоглоод байсан сая л Грилишийн дамжуулалтанд хальт хүрээд тэр нь Гэйл дээр очоод нөгөөх нь гүйж ороод гоол хийчихсэн... гэхдээ манайхан гоё комбайк хийлээ... 2 гоол хоёулаа Грилишийн туслалцаатайгаар орлоо... эхний гоолыг Грилиш өөр дээрээ хамгаалагчдыг татаж байгаад Хурихан руу хаясан... Хурихан ч сум шиг цохисон...

Бристол дээр сүүлд Хуриханыг гоолдсоны дараа Бристолын дас Лий Жонсон хэвлэлийн хурал дээр "Хурихан манай эсрэг дандаа гоолддог муу жижигхэн харх" гэж ам алдсан... сая Жимми ч бас Хуриханыг дотроо муу жижигхэн харх гэж бодож суусан биз хэхэ...

... хоёр дахь гоол дээр Грилишийг Гиббс 16-д унагааж пеналт авсан... Кевин Таммиа Абрахам хүү ч пеналтыг гоё цохисон...

гол нь манайхны багийн уур амьсгал гоё байсан даа... Веланыг айлд гоол бэлэглэсний дараа бүгд очиж тайвшруулж байсан... Мингс ч багийнхан дундаа нэг том ах нь юм шиг л байсан... хүн бүрийг тэвэрч аваад л, барьж авч юм яриад л... аргагүй "ахмадын" материал юм... манайхан бүгд л "зүрхээрээ" тоглолоо... Тамми хүртэл гоолдчихоод нулимс нь цийлэгнээд уйлах гээд байсан...

Айлд бол их гарзтай тоглолт боллоо... Айлаас Даусон гэмтээд гарсан... гэхдээ нөхдүүд өөрсдөө айхтар физикал тоглосон... гэмтэх юмаа өөрсдөө л хийсэн дээ... нэмээд айлын 2 аюултай довтлогчийн нэг Гэйл 2 шар аваад ирэх тоглолт өнжихөөр болсон... одоо Жэй Родригэз л үлдлээ... гол нь сэтгэлзүйн хувьд айлд их сэвтэй тоглолт боллоо... 1:0-ээс бариулаад 2 гоол алдсан... айлын хийсэн 1 гоол нь ч манай сул өгсөн гоол байсан... нэмээд 2 гол довтлогийн нэг нь байхгүй... төвийн 3 хамгаалагчийн 1 нь байхгүй... сэлгээний гол довтлогч нь анхнаасаа цувралд орохооргүй байсан гэх мэт...

Гэхдээ манайхан бүгд "дөнгөж 1-р үе дуусч байна... 2-р үеэр уулзацгаая" гэж жиргэцгээсэн байна... ажил дуусаагүй гэдгийг гүнээ ухамсарлах ёстой... багийн уур амьсгал л их гоё байна даа... уур амьсгал сайтай баг түрүүлдэг бол манайх л түрүүлэхээр байна...

нөгөө талд Дерби талбай дээрээ 1:0-дүүлжээ... Уг нь Лийдсийг Дерби нухчихвал их сайнсан... Дерби ч комбайк хийхдээ сайн даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Sun May 12, 2019 12:14 pm

Дарби Лийдс үзсэн. Жаахан айж бсн ч Дарби манай Лийдсийг лав барахгүй юм билээ. Ерөнхийдөө талбайд нь гэхэд Лийдс давамгайлаад хянамгай тоглоод дуусгаж бна лээ. Би бол танайхыг ВБА оор нухуулчмаар бх юм ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun May 12, 2019 6:18 pm

Гэхдээ манайх Лийдстэй яг Уэмблид тулвал нухчих байхаа ккк

Манай улирлын шилдэг гоолд нэр дэвшсэн 4 гоол...

Грилишийн булангаас ирсэн дамжуулалтыг шууд цохисон гоол... МкГинний дээгүүр ирсэн бөмбөгийг шууд гуядсан гоол... Бирмингамын эсрэг Алан Хаттоны талбайн голоос тууж ороод гоолдсон Марадона маягийн гоол... Грилишийн талбайн голоос дрибл хийгээд дамжуулалт өгч явсаар өөрөө гоолдсон Месси маягийн гоол...



Би хувьдаа бол Грилишийн эхний гоолд санал өгөх юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue May 14, 2019 2:08 pm

Image

Грилиш маань гэмтлээс ирснээс хойш өмссөн тоглолтын пүүзээ солиогүй л туугаад байгаа... Улирал дуустал солихгүй гэсэн... нөгөөх нь урдаасаа халцраад сайхан сармаахай болж байна... нөхөр гэмтлээс ирснээс хойш 13 тоглож 1 хожигдож 1 тэнцэж 11 хожсон...

Image

Сая ВБА-ийн эсрэг тоглохдоо мөн л өмсөж тоглосон юм байна... хөлбөмбөгчдийн мухар сүсгээ гэж хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Tue May 14, 2019 5:25 pm

Хаха... Эрхий хуруу нь гарсан харагдаад байна уу, үгүй юу?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Takanohana_Nowitzki » Tue May 14, 2019 7:20 pm

Ширүүн гар шүү, шилбэний хамгаалалт ч үгүй.
Саяхан л жоохон шар бацаан байсан, одоо НБА-ийн Мэтт Барнес шиг л ширүүн царайтай баагий болсон бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Dj Tuvshin » Tue May 14, 2019 11:48 pm

Дөнгөж 23-тай бацаан биз дээ?
Царай марай бол бас явцан л бна...хэ хэ
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby amigo » Wed May 15, 2019 5:11 am

Ганц хийчихдэггүй юм байх даа... 10 тоглогчтой багийн эсрэг...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3238
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Dj Tuvshin » Wed May 15, 2019 5:46 am

Торгуулийн цохилтоор аваад залчихлаа.Хаалгач нь ВБА-ны эхний 2 цохилтыг хаагаад,Астон Виллагийн сүүлийн цохилтыг Тамми хүү маань хийгээд хожих шив дээ...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Wed May 15, 2019 7:44 am

WEMBLEY, HERE WE COME!!!

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Cule » Wed May 15, 2019 7:47 am

Гутал нь бүр урагдчихжээ хөөрхий. Гүүд лак Баяраа.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests