АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Mon Apr 22, 2019 2:43 pm

Aston Villa since Jack Grealish returned from injury

27 points (1st in league)
22 goals (1st in league)
61 shots on target (1st in league)
5 goals conceded (1st in league)
20 shots on target faced (1st in league)
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 22, 2019 4:11 pm

Өнгөрсөн тойрогт Болтонг хожиж 9 дараалсан ялалт байгуулж 109 жилийн өмнөх амжилтаа давтлаа... хэрвээ өнөөдөр Миллуоллыг Вилла Парктаа нухчихвал Астон Вилла клубын түүхэнд байгаагүй амжилт болох юм байна...

Өнгөрсөн жил ид гоё явж байхдаа нэг балиар бороо цас холилдсон өдөр Болтонд талбайд нь хожигдоод тэр чигээрээ уруудсаар 2-р байраа алдаж плей-оффт орж байлаа... тэр түүх давтагдах вий гэж айж байсан ч 2:0-ээр итгэл төгс яллаа... гэм нь эхний гоолыг хийхдээ Тамми мөрөө гэмтээчихсэн... өнөө орой тоглохгүй... харин зөрөөд Коджиа гэмтлээс ирж байгаа... Болтон өнгөрсөн жил гайхамшигтай эргэн эрэлт хийж Чемпионшипт үлдэж байсан бол энэ удаад аргагүй доош уналаа...

Манайх сүүлийн 11 тоглолтод Лондонгийн багийг хожиж үзээгүй... Миллоуллтой тоглосон сүүлийн 5 билүү 6 тоглолтод бас хожиж үзээгүй байгаа ... Энэ улиралд гэхэд талбайд нь 2:1-дүүлсэн... тоглолт таардаггүй эвгүй цуснууд...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Dj Tuvshin » Tue Apr 23, 2019 2:40 am

Хожлоо хожлоо...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Apr 23, 2019 7:20 am

Гэмтлээс эргэн ирсэн Кожиагийнхаа гоолоор хожлоо... эхний үед айл эвгүй байсан, гоол ортол тэнцүүхэн тоглож байсан ч гоолоос хойш айл нилээд суларлаа... 2-р үед манайх бүрэн давамгайлж хожигдож байгаа баг нь манайх юм шиг л довтоллоо... айлын хайлгач сайн байгаагүй бол нэмээд 2-г ч хийчихээр л байлаа...Хаалга руу 18 цохиж 7 нь хаалгаа оносон... 12 булан авлаа...

10 дараалсан хожил байгуулсан нь манай багийн түүхэн дэх анхны тохиолдол юм байна... мөн Чемпионшипт хамгийн сүүлд 9 дараалсан ялалт байгуулсан баг нь 13-14 оны Лейстер сити байж... нөхдүүд тэр жилдээ дээшээ гараад эрчээрээ ПЛ-т түрүүлж байж... манайх 2 жилийн дараа ПЛ-т түрүүлчихжээ ккк...

Өчигдөр манайх хожиж нөгөө талд Мидлсборо, Бристол хожигдсоноор манай Плей-оффын байр баталгаатай боллоо... Бристол, Дерби 2 тус бүр 1 тоглолт дутуу ч хоорондоо тоглох учраас аль хожсон нь манайхтай хамт плей-оффт орох боломжтой болно... Үлдсэн 1 байрын төлөө Дерби /67/, Бристол /66/ Мидлсборо /67/ 3 үзэх нь... Нөгөө талд Лийдс Брентфордод 2:0-дүүлж, Шеффилд Халл ситиг 3:0 дээд буцаад Лийдсийн дээр гарчихлаа... Шеффилд одоо бараг Лийдст гүйцэгдэхгүй байх... бараг Норвичийг гүйцэж түрүүлнэ гэж дайрах нь... нөгөө талд Норвичийн форм эрс унасан үлгэн салган тэнцээд яваад байгаа... 4 дараалж тэнцлээ... хэрвээ манайх дараагийн тойрогт Норвичийг хожчихвол Шеффилд урдахаа хожоод дээр нь гараад ирэх боломжтой юм байна...

Плей-оффын хувьд манайх Вестбромтой үзэх нь тодорхой боллоо... Эвгүй учраа... улиралд 2 таараад манайх хожиж үзээгүй... хэрвээ манайх энэ байраараа дуусвал эхлээд өөрийн талбайд тоглоно... хэрвээ 2 хожоод Вестбром бүдрээд манайх 4-т орвол манайх эхлээд айлын талбайд тоглоно... гэхдээ сонин нь түүхээрээ 4-т орсон багаас 5, 6-д орсон баг илүү олон удаа дээшээ гарсан байдаг юм билээ... Вестбромын хувьд нэг авууштай нь их орон гаран байгаа... тиймээс манайх хүний өөрийн талбай ялгалгүй л аваад залах хэрэгтэй...

харин финалд Лийдстэй таарах магадлал их байна даа... гэхдээ энэ эрчээрээ бол манайх финалд Вемблид ганц тоглоход аль ч багтай айхгүй үзнэ... гол нь үлдсэн 2 тоглолтоос бэртэл гэмтэлгүй гараад Вестбромоо нухах хэрэгтэй байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Tue Apr 23, 2019 8:07 am

Лийдсийг гараад ирээсэй гэж бодож байсан юмсан. Шэффилдээс 3 оноогоор дутуу юм байна. Одоо хоёр тоглолтод барьчихаасай.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Fri Apr 26, 2019 9:31 am

Манай Дин Смит тоглогчдыг тоглолтонд бэлтгэх шинэ арга нэвтрүүлсэн юм байна... сүүлийн 2-3 сард энэ аргыг нэвтрүүлэх гэж нилээд оролдсон ч одоо л үр дүнгээ жинхэнэ утгаар нь өгч байна гэж ярьсан байна...

Жишээ нь сүүлд гэхэд Милуоллын эсрэг тоглолтын өмнөх шуурхай хурлыг тоглогчид өөрсдөө удирдаж явуулсан юм байна... нөхөр тоглогчидыг 3 багт хуваагаад өөрсдийн өмнөх тоглолтуудыг судлуулж, өөрсдөөр нь пресентац хийлгэсэн байна... ингэхдээ нэг баг нь бөмбөг эзэмшилтийнхээ талаар, өөр нэг баг нь бөмбөггүй гүйлтийн талаар, 3 дахь баг нь сет пийсийн талаар өөрсдийнхөө тоглолтод судалгаа хийж давуу тал сул талуудаа ярилцсан юм байна... харин дасгалжуулагчийн алба болон багийн арын алба тэдэнд шаардлагатай видео клипүүдийг бэлдэж өгсөн юм байна...

Дино Миллуолын тоглолтын дараа ярихдаа "Тоглолтын маргааш бэлтгэл дээр манай сэлгээний 12 тоглогч хамгийн түрүүнд ирсэн. Багийнханаа баг болгож хуваагаад жижиг тэмцээн зохиоход манайхан ана мана үзэлцсэн. Сэлгээний тоглогчид миний хаалгыг тогшиж тогломоор байна гэж шаардаж байна. Энэ бол баг маань зөв голдирлоор явж байгаагийн тэмдэг" гэсэн байсан...

Одоо ирэх тоглолт алдат Биелсагийн Лийдс... талбайд нь хүндхэн тоглолт болно... 2000 оноос хойш манайх Лийдсийг талбайд нь хожиж үзээгүй байгаа... гэхдээ улирлын дундуур уулзаж байсан багаас манай баг одоо тэс өөр баг болсон...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Apr 28, 2019 6:25 am

Урьд шөнө хүснэгтийн сүүл мушгиж, доош унах нь тодорхой болоод байсан Ипсвичийг Шеффилд Юнайтед нухснаар ПЛ-т орох эрхээ бараг халаасалчих шиг боллоо... учир нь Лийдс 1 тоглолт дутуу ч 2 тоглолтонд 13 гоолын зөрүүг барихгүй нь бараг тодорхой... манайхаас зээлээр очсон Скотт Хоган гоол хийж Илднүүдэд тус хүргэсэн байна...

Нөгөө талд Норвич ялснаар ПЛ-т орох эрхээ баталгаатай болголоо... өчигдрийн тоглолтыг хүртэл 3-т орох онолын боломж байсан... одоо бол 1 эсвэл 2-р ПЛ-т орох нь тодорхой болсон...

Мөн Лампардын Дерби Бристолтой 6 онооны тоглолт хийж ялалт байгуулснаар 6-р байраа нилээд баталгаатай болгоод ирлээ... үлдсэн 2 тоглолтынхоо аль нэгд нь хожиход Плей-Оффын 6-р байр баталгаатай болно...

Харин Уэнсдэй Престонтой 3:3-аар тэнцэж 6-р байрын өрсөлдөөнөөс албан ёсоор мултарсан бол Мидлсборо Ридингийг ялснаар 6-р байрын горьдлогоо авч үлдлээ... гэхдээ тэдний хувь тавилан өөрсдийнх нь биш Дербигийн гарт байгаа...

Уэстбром харин Ротерхамыг нухаж 4-р байраа баталгаажуулахад чухал алхам хийлээ... одоо манайх үлдсэн 2 тоглолтоо хоёуланг нь хожиж байж, нөгөө талд Уэстбром 6-р байрны төлөө тэмцэж байгаа Дербид хожигдож байж манайх 4-р гарч, талбайн давуу талаа авна... гэхдээ эрчээрээ манайх 2 хожоод айл 1 хожоод манайх 5-р гарсан нь бараг дээр байх... талбайн давуу талаа авч сэтгэлзүйн хувьд тайвшрах шаардлага байхгүй... тэгээд ч стат-аараа 4-р гарсан багаас 5, 6-р гарсан баг ПЛ-д орсон тохиолдол илүү олон байдаг юм билээ... гэхдээ бас үлсдэн тоглолтоо Уэстбром хожоод Лийдс 2 бүдэрвэл Уэстбром 3-р, Лийдс 4-р гараад манайх Лийдстэй 2 тоглолт хийх ч хувилбар бий... тэгвэл харин шал утгагүй юм болох нь... гэхдээ нөгөөтэйгүүр Уэстбромоос Лийдстэй 2 тоглолт хийх нь манайд ашигтай ч байж болох юм...

Өнөө шөнө манайх Лийдстэй... Гэхдээ Илднүүд дээш гарах нь бараг тодорхой болсон учраас Биелса ганц нэг чухал тоглогчоо амраах буюу эрт сэлгэх магадлалтай... учир нь тоглолтын өмнө Биелса тоглогчид нь "энэ улиралд гаргасан амжилтаа дараа жил гаргаж чадахгүй, учир нь тэдний бие махбод ийм хэмжээний ачааллыг дахиж даахгүй" гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан... өөрөөр хэлбэл тоглогчид нь нилээд ядарч байгаа бололтой...

хэрвээ энэ эрчээрээ явбал өнгөрсөн жилийн манайх шиг Плей-оффт тоглогчид нь нилээд ядралттай орох нь... Манай хувьд Тамми мөрний гэмтэлтэй өнжинө... Кожиа дахиад гараанд, Дэвис хүү сэлгээнд... Харин Туанзебе шагайны бэртлээс эргэн ирсэн... гараанаас юмуу сэлгээнээс тоглоно... Грилиш, Хурихан, МкГинн 3-н 2-г нь эрт сэлгэх байх...МкГинн хэрвээ үлдсэн 2 тоглолтод 2 шар авбал 3 тоглолт бандуулж Плей-оффт тоглох боломжгүй болно... тиймээс МкГинн шар авбал хүлээлтгүй автоматаар суулгана...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Apr 28, 2019 8:34 pm

Лийдс манай 2-н тоглолт юу болоод байнаа ккккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Apr 28, 2019 9:01 pm

Биелса хөөрхөн сэтгэлээрээ гар байнаа кккк... айлын Клич талбайн голд шүүгчийн яг нүдэн дээр Кожиаг унагаагаад... тэгсэн шүүгч тоглолтыг үргэлжлүүлээд нөгөө Клич нь явж очоод гоол хийцэн чинь Хурихан очиж Кличийг заамдаж аваад... Эл Гази салгах гээд очсон чинь Бамфорд Эл Газиг араас татаад, Эл Гази гараа татахдаа жоохон савцан чинь Бамфорд нүүрээ бариад саваад унацан... тэгсэн шүүгч Хурихан, Клич 2-т шар өгөөд тэгснээ Эл Газид улаан өгчихдөг наасан...хөөрхий хэлмэгдчихсэн... тэгээд талбай дээр бөөн хэрүүл... тоглогчид дасгалжуулагч нартай хэрэлдээд... Терри Биелсатай хэрэлдээд ёстой гурвалжин дөрвөлжин юм боллоо... тэгээд манайх бөмбөг гаргасан чинь Биелса шарандаа багийнханаа хөдлөхгүй зогсоод манайд гоол өг гэж загнаад... манайх явж очоод хоосон хаалганд гоол хийж тэнцүүлээд... ёстой хөөрхөн сургуулийн тэмцээн үзэж байгаа юм шиг юм боллоо ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Takanohana_Nowitzki » Sun Apr 28, 2019 9:11 pm

Драм болжээ тэгвэл. Нэг тийм үйлдлүүдийн попури бичлэг яваад байсан, нэмэх хэрэгтэй болж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 29, 2019 7:48 am

Өчигдрийн нөхцөл байдлыг дахиад харсан чинь манайхан уурлах нь аргагүй байж.... Лийдсийн нөхдүүд Кожиаг гэмтэнгүүт файр плей хийж бөмбөгөө гаргах гэж байгаа юм шиг болоод манайхан зогсонгуут гэнэт дайраад гоол хийчихсэн байж... бас Эл Газигийн кард... манай нөхрийн кардыг ямар ч байсан цуцлах байх...

Гол нь манай Дийн Смит сэргэлэн... асуудал үүсэнгүүт Биелса дээр очоод манайхыг гоолдуулчих гээд хэлчихсэн юм байна... Биелса ч эр хүн шиг ок гээд гоолдуулж... ямартай ч плей-оффт таарвал гал гарсан тоглолтууд хийх нь дээ...

МкГинн шарандаа Лийдсийн нөхрийг унатал таклдаад шар авсан... 14 дэх кардаа авсан одоо 15 шар болгохгүйн тулд Норвич дээр өнжих нь тодорхой боллоо...

Кожиа эвгүй гэмтээд гарсан... Норвич дээр Дэвис гараанд гараад плей-оффоос Тамми ирэх байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby amka13 » Mon Apr 29, 2019 10:44 am

Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Apr 29, 2019 10:55 am

Лийдсийн тэр хамгаалагч нь бас шартай юм аа. Зүгээр гоолдуулахгүй эсэргүүцээд байна шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Gooner » Mon Apr 29, 2019 11:03 am

Яахав, хэн хэнд нь ач холбогдол бага тоглолт байх шиг байсан, Лийдс дээшээ 2 руу гарах боломжгүй, хэн хэн нь ПО хийх болохоор


Sent from my iPhone using Tapatalk
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 29, 2019 11:33 am

Тийм л дээ тэрнээс биш хэрвээ илүү чухал тоглолт байсан бол тэгээд шүүгч тооцсон бол тооцсон гээд гүрийх байсан байх...

дүрэм талаасаа буруу зүйл байхгүй ч ёс зүй талаасаа том асуудал л даа... гоол хийх битгий хэл 16-аас хол талбайн голд файр плей хийхгүй тоглох, файр плей хийхдээ бөмбөг рүүгээ ухасхийх энтэрт айхтар өргөлт өгч муудалцдаг... хөлбөмбөгийн ертөнцийнхөн нь тэр бөмбөг дамжуулсан залуу болон тэрийг нь аваачаад гоол хийсэн Клич хоёрыг нилээд шүүмжилж байна... ямартай ч плей-оффт таарахад бас хөөрхөн гал гарах шалтгаан болох шиг л боллоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 29, 2019 11:46 am

Цогоо wrote:Лийдсийн тэр хамгаалагч нь бас шартай юм аа. Зүгээр гоолдуулахгүй эсэргүүцээд байна шт.

Ганц баагий гараа савчаад дөвчигнөөд байхад яг тэр талаар нь дайрч нтр :ногоон:
Улаан авснаараа хохирсон л гэж үзэх юм байна даа, Виллаг.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Apr 29, 2019 11:50 am

улааныг нь цуцлах байх өө. Давж заалдах биз.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 29, 2019 11:55 am

Гол нь шүүгч их муу байсан л даа... ялангуяа хажуугийн шүүгч... сүүлд үндсэн шүүгч рүүгээ очоод шал худлаа хэлээд Эл Газиг улаан өгүүлчихсэн хэхэ... дээрээс нь Бамфорд бас онцгүй байсан... өөрөө хойноос нь тэвэрч, хүзүүдэж татаж байснаа гараа татаад авангуут нь унаад өгсөн...

яахав хүн тэнцүү үзсэн бол манайх хожих ч байсан юм билүү... нөгөө талд 10 хүнтэй байхдаа гоол алдаад хожигдох ч байсан юм билүү... тоглолтын хувьд манайх яг шахаад нилээд довтлох байдалтай болж байтал Кожиа гэмтэж гараад, довтолгооны Эл Газиг хөөчихсөн л дөө... Дино ч Кожиаг шууд Жединакаар сольчихсон... том сахалтай удаан нөхөр урд довтлогчийн байран дээр бөмбөгний хойноос хөөцөлдөөд байхаар инээдтэй харагдсан гэж...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 29, 2019 11:56 am

манай СЕО бараг тоглолт дуусаагүй байхад давж заалдах мэйлээ явуулсан л гэж ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Apr 29, 2019 12:11 pm

Тллл.

Тэгээд энэ хоёрын нэг нь л гарч ирэх байх гэж бодохоор онцгүй юм аа. Баярааг бодоод туулайн нүхнээс гаргуулчихмаар байдаг, Лийдсийг бас хармаар байдаг. Ёстой хэрэг алга.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 29, 2019 12:21 pm

Уг нь манай хоёр хоёулаа гарсан бол гоё л байх байлаа... аль аль нь л дээшээ гарвал одоогийн Чононууд энтэр шиг том багуудыг зовоохоор л багууд даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby fond » Mon Apr 29, 2019 12:25 pm

Дэрби гараасай :ногоон:
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5480
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Saiza » Mon Apr 29, 2019 12:31 pm

Дерби гарнаа хахаха
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Apr 29, 2019 12:33 pm

Дерби харин бүдрэхгүй байж байгаад 6-р гараад Лийдсийг нухаад өгчихвөл харин финалд манайх Дербиг нухаад "гар амар" дээшээ гарчихмаар л байна шүү ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Mon Apr 29, 2019 12:49 pm

Гэхдээ Лийдс хөөрхий бүрэлдэхүүн нөгөө хэдээсээ харьцангуй сул санагдсан шүү дээ. Янсен л бх шиг яаг сайн гар гэвэл. Тэгээд Касилла.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest