АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Wed Sep 23, 2015 8:52 am

Image

Мидландын багуудаa барахгүй Лестер, Вестбром энтэрт нухуулаад байсан харин хаа очин кап дээр муу цэнхэр хамартуудыг гоё хожлоо...
Жестид бол үнэхээр мөргөдөг л гар юм... манайд ирээд 2 гоол хийхдээ 2-ууланг нь мөргөж хийсэн, 2-уулаа хожлын гоол... өөртөө итгэлтэй бас л гоё тоглогч юмаа...багийн сэтгэлзүйд их хэрэгтэй тоглогч юм... аргагүй аварга том болохоор тэгээд жаахан болхи юм... Бентеке шиг хурдтай, тэсрэлттэй байсан бол тэгээд тасарлаа...
Грилиш сэлгээгээр орж ирээд тоглолтыг утгаар нь эргүүллээ... Аиу анх удаагаа хүн шиг тоглолоо... ирээдүй харагдаж байна...
Кларкыг ДМ дээр туршиж үзлээ нэг л болсонгүй... харин СБ дээр жинхэнэ үзүүлж өглөө... Амавигийн гоё кросс гоё ассист байлаа... Амави, Бакуна 2 байхад баруун зүүн жигүүрээс баруун солгойгүй кросслох юм байна хэхэ...

Веретоу дажгүй тоглолоо... байр байдлаа олох шинжтэй байна... мань хүн "Дерби тоглолтонд тоглодоггүй, дерби тоглолтонд ялдаг юм" гэж пээдийсэн ямартай ч амруугаа алгадуулалгүй ялалт байгууллаа...

Синклайр ганган байна... Агбон худлаа байна... хөөрхий гэмтээд суусан, бараг ашгүй ухааны юм бодсон... Манайх нэг үеэ бодоход сэлгэе сэлгээтэй, тоглоё хувилбартай болчихжээ...

Энэ нэг цомыг нь өргөөд үзчих юмсан... томчууд нь эхний тойргуудаар хоорондоо таараад бүдрээд нэг дундаж багтай финал миналд таараад хожиж үзэх юмсан ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Цогоо » Wed Sep 23, 2015 12:33 pm

Villa_Bayaraa wrote:Энэ нэг цомыг нь өргөөд үзчих юмсан... томчууд нь эхний тойргуудаар хоорондоо таараад бүдрээд нэг дундаж багтай финал миналд таараад хожиж үзэх юмсан ккк
Нэг мастер план бариад явахаараа уг нь хэрэгжүүлчихдэг хүн дээ. Энэ жил нэг тэгээч. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Dj Tuvshin » Wed Sep 23, 2015 6:41 pm

Villa_Bayaraa wrote: Жестид бол үнэхээр мөргөдөг л гар юм... аргагүй аварга том болохоор тэгээд жаахан болхи юм...

Грийлиш бацаан үсрээд үсрээд намхан байна гээд бодохоор аргагүй л юм байна... :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Wed Sep 23, 2015 7:13 pm

Цогоо wrote:
Villa_Bayaraa wrote:Энэ нэг цомыг нь өргөөд үзчих юмсан... томчууд нь эхний тойргуудаар хоорондоо таараад бүдрээд нэг дундаж багтай финал миналд таараад хожиж үзэх юмсан ккк
Нэг мастер план бариад явахаараа уг нь хэрэгжүүлчихдэг хүн дээ. Энэ жил нэг тэгээч. :ногоон:


Өнөө шөнийн тоглолтууд болон дараагийн сугалааг харж байгаад нэг юм бодноо ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Dj Tuvshin » Wed Sep 23, 2015 9:06 pm

Villa_Bayaraa wrote:
Цогоо wrote:
Villa_Bayaraa wrote:Энэ нэг цомыг нь өргөөд үзчих юмсан... томчууд нь эхний тойргуудаар хоорондоо таараад бүдрээд нэг дундаж багтай финал миналд таараад хожиж үзэх юмсан ккк
Нэг мастер план бариад явахаараа уг нь хэрэгжүүлчихдэг хүн дээ. Энэ жил нэг тэгээч. :ногоон:


Өнөө шөнийн тоглолтууд болон дараагийн сугалааг харж байгаад нэг юм бодноо ккк

Замын төгсгөлд өөрчилж бариад аль ч үгүй болов доо... :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Thu Sep 24, 2015 9:33 am

Урьд шөнийн тоглолтуудын үр дүнг хараад байхад Капитал 1 бол ер нь эвгүй болчихлоо л доо... Сотоныг талбайд нь нухах хэцүү... нухдаг юмаа гэхэд түрүүлэхийн тулд топ 4-н 2-г нь нухах ёстой болчихоод байна...

Manchester City v Crystal Palace
Liverpool v AFC Bournemouth
Manchester United v Middlesbrough
Everton v Norwich City
Southampton v Aston Villa
Sheffield Wednesday v Arsenal
Hull City v Leicester City
Stoke City v Chelsea

Сити талбай дээрээ Паласыг нухчих байх... Борнмут Ливерпүүлтэй ана мана үзнэ байх... МанЮ талбай дээрээ Мидлсборог нухах нь нухах байх... Эвертон Норвичийг гөвнө... Манайх Сотоныг барахгүй... Арсенал Шеффилдийг гөвнө... Халл Лейстерийг дэгээдчихэж магадгүй юм... Челси Стоукийг нухчих байх...

Ёстой капын гайхамшиг давтан давтан болдоггүй л юм бол тэгээд ПЛ-н топ 4 багуудаас шөвгийн 4-н дор хаяж 3-т нь байж байх юм байна доо...

Яахав манай Сотоныг пеналтиар нухлаа гэж бодоход,
МанСити
Борнмут
МанЮ
Эвертон
Манайх
Арсенал
Халл
Челси гэж гараад

Манайх Эвертоныг сугалаад нухаад,
МанЮ-МанСити гэж таараад МанЮ Сити-г гөвөөд
Арсенал- Халл гэж таараад Арснеал Халлдуулаад
Челси-Борнмут гэж сугалаад цомд ёндоотойгоороо Борнмут Челсиг бүдрүүлчивэл за тэгвэл болж байна... эсвэл Челси хожсон ч яахав...

Манайх
МанЮ
Халл
Борнмут эсвэл Челси гээд үлдчихвэл харин болж байна шүү кккк тэгвэл тэгээд

Халл-тай 2 тоглолт хийгээд финалд МанЮ-тай үзээд 1:1-ээр тэнцээд пеналтиар хожчихвол юу гэхвээ юу гэхэв ккк
хэрвээ ийм юм болдог юм бол лигээ хаяад л дайрчих хэрэгтэй... арай ч уначихгүй л байлгүй ккк

аймар мөрөөдсөн... :ногоон:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Эрхэмcfc » Thu Sep 24, 2015 5:49 pm

мастер план уу? зүүн дээр будаа тогтохтой адил магадлалтай юм бишүү :ногоон...ерөөлөөр болог ээ...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby rednasca » Thu Sep 24, 2015 10:46 pm

манайх нэгэнт түрүүлэхгүй юм бол Бөөрнмут дээр мултрая...
болох уу?... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Fri Sep 25, 2015 8:05 am

Болно болно... манайхтай таарахгүй байхад л болно ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Dj Tuvshin » Sat Sep 26, 2015 5:25 pm

rednasca wrote:манайх нэгэнт түрүүлэхгүй юм бол Бөөрнмут дээр мултрая...
болох уу?... ккк...

Тийшд.Хаашдаа түрүүлэхгүй байж хавар эрт ядрахын нэмэр тээ? :-o
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Sat Sep 26, 2015 8:13 pm

За оройны тоглолтын өмнө 1 сайн мэдээ байгаа нь манай Гана, Адама 2 гэмтлээс иржээ... Адама сэлгээнээс Гана гараанаас гарах болов уу гэж бодож байна...
Кап дээр тун дажгүй тоглосон Аиу гараанд гарч мэдэхээр байна... Агбоны гэмтэл одоогоор яах нь тодорхойгүй байгаа...
Хэрвээ гараанд гарвал Аиу нэг гоолдчихож мэдэхээр л санагдаад байх юм...

Эсрэгээрээ Ливерпүүл Бентекегүй тоглоно гэхдээ манай эсрэг эвгүй тоглодог Старриж эргэн ирж байгаа... Ричардс сайн марклах юм бол болно доо...

Манайхан Анфиелдэд давгүй тоглодог энэ удаад ч гэсэн дор хаяж 1 оноо салгаж болмоор л санагдаад байгаам даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby amka13 » Tue Oct 13, 2015 10:50 am

#shuum Sherwood-g 2 togloltiin daraagaas xarj xalax esexee shiidne gv yy? BR-iin ner yavaad bn, manai xynii xamar barag l balius daa... :P
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby El Payaso » Tue Oct 13, 2015 11:11 am

БР харин иймэрхүү багт хөөрхөн үзэж магадгүй шүү хэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Oct 13, 2015 11:19 am

БР болвол болсон ч яахав гэж бодоод байгаа... карисма талаараа Шервудыг гүйцэхгүй ч тактик талаараа бол илүү юм шиг байгаа юм... Мана Шервуд бол "за залуусаа талбайд гараад юу чаддагаа үзүүлээд өг" тайпны л дасгалжуулагч шүү дээ...хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Gooner » Tue Oct 13, 2015 11:31 am

Харин эсрэгээрээ БР тоглогчидтойгоо маш сайн ярилцдаг, гүнд нь нэвтэрч чаддаг, харин тактик талдаа жоохон тийм гэж Ж ярьсан байсан шд, хараад байхад тактик талда 0 нөхөр байж мэднэ шүү
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Oct 13, 2015 11:48 am

Еэ тиймүү? тэгвэл ялгаагүйм байна хэхэ... Шервуд ч бас мэн менежментдээ бол сайн... харин тоглолтын тактиктаа бол паг талдаа... тэгээд хажууд нь сайн туслах дас байвал уг нь зүгээр даанч энэ Рэй Уилкинс бас сайнгүй юмаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Oct 13, 2015 11:51 am

Шервуд мултарвал манайд ирвэл ирье гэж Моес ах үг цухуйлгасан сурагтай... нөхөр ирвэл харин манайх бас дажгүй үзэж мэднэ шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby zigo » Tue Oct 13, 2015 11:56 am

ер нь бол туслахууд буюу дасгалжуулагчид тэр тактик мактикаа сайн боловсруулаад, менежер бол менежерийн үүргээ л сайн гүйцэтгэх ёстойн бишүү? хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Oct 13, 2015 12:00 pm

Туслах дасгалжуулагчид уг нь их үүрэгтэй... манайд уг нь гайгүй баг бүрдчихлээ гэж бодсон тэгээд олигтой явахгүй л байна... гэхдээ бас багийн тоглолт утгаараа муу байна уу гэвэл бас тийм биш байгаамаа... сүүлд Стоктэй хийсэн тоглолтыг эс тооцвол манайхан ер нь дажгүй л тоглоод байгаа... дажгүй тоглоод л хожигдоод байгаа...
Лестерийг 2:0 -р хожиж байгаад баригдаж хожигдсон, Сандерландыг 2:0-р хожиж байгаад тэнцсэн... Паластай 2:2-р тэнцэж байгаад эцсийн мөчид хожигдсон... Ливерпүүлд талбай дээр нь 3:2-р хожигдсон гээд уг нь боломжийн л байгаа... гэхдээ л ерөөсөө нэг жоохон балансаа алдчихсан баг эргэж олж авах гэж зовдог бололтой юм... Энэ Сандерланд, Нюкастл, манайх энтэр бол тэгээд дасгалжуулагчаа солиод байгаа хэрнээ л баг нэг л тэнцвэрээ олж өгөхгүй... дээсэн дөрөөн дээр л байна шүү ер нь хэхэ...

гэхдээ яван чангарнааа ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Gooner » Tue Oct 13, 2015 12:20 pm

Мойэсын Сосиедад дахь карьер бүрхэг болчоод байх шиг байгаа юм 7 тоглолтоос ганцхан хожил 3 тэнцээ авчихсан байгаа болохоор нүхээ малтаж байхгүй юу, тэрнээс биш зун ПЛ багууд санал тавихад жов гэж байсан хүн юм байгаан кк
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Mojul » Sun Oct 25, 2015 8:29 pm

Ширвүүд явжээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Nov 03, 2015 5:08 am

Суонсид гусуулсаны дараа Шервуд маань явсан... аргагүй 6 тоглолт дараалаад ялагдаад баг нь хүснэгтийн хамгийн доор байгаа тохиолдолд Ферги өвөө л биш бол тэгээд хэн ч байсан явна л даа... үнэхээр бүхнээ дайчилж тоглож байсан ч баг маань ялалтанд дандаа чүд чүд дутсаар байгаад л таарлаа... Лестерт комбайкдуулсан, Сандерландад комбайкдуулсан 2-г ядаж хожил болгосон бол өдийд хүснэгтийн дундуур байж байх бүрэн боломж байлаа...

Шервуддээ ямар ч байсан баярлалаа... нөхөр байгаагүй бол энэ улиралд манайх доод лигт тууж явах байлаа... цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье...хичнээн багийг хүснэгтийн доор авчирсан ч Виллагийн фенүүд хэзээ ч нөхрийг МакЛейш шиг ч юмуу дургүйцэж үзэхгүй, сэтгэлдээ бол үргэлж талархаж явах болно... мань хүн өөрөө бас нэг тийм чадахгүй байлаа ч их сэтгэлээрээ гар л даа хэхэ... тэгэхээр бас хүмүүс нөхөрт их сайн байдаг...

Манай хүн яалт ч гүй энэ зуны наймаан дээр хэтэрхий их шинэ залуучууд авчираад, эргээд тэд нартайгаа улирлын өмнөх бэлтгэлийг хангалттай хийж амжихгүй явсаар байгаад ингээд улирлын тоглолтуудаараа туршилт хийгээд өөрийгөө алчихлаа л даа...

гэхдээ яах вэ Ламбертын явж байсан үеийг бодвол манайд тал бүрийн материал байна... урд "мөргөдөг" Гистед байна, 2 давхарт сайн Козак байна, "гүйдэг" Агбон байна... элдэвтэй Синклайр байна...ирээдүйтэй Аиу байна... бүтээлч талаасаа Хил, Грилиш байна... олон талт тоглолттой Бакуна, төвийн хагас дээр хамгаалах чиглэлд Санчез, СМ дээр Веретоу, Вести байна... хамгаалалтанд ч нэг үеэ бодвол сонголт арвин болсон... Ричардс байна... Кларк, Окоре, Лескот байна... жигүүрт Амави, Хаттон байна...

нэгэнт халах байсан бол сая интернешнлтэй 7 хоногийн өмнө л шийдэх байсан юмдаа... тэгээгүй учраас ерөнхийдөө капын тоглолт болон өнөөдрийн Тоттенхамын тоглолтыг золигт гаргачихлаа...

Дараагийн дагсалжуулагч Реми Гарде гэж залуу Тоттенхамын зеритлээс тоглолт үзээд сууж байна... Шервуд энэ жил бас яг ингээд л сууж байсан даа...

За тэгээд дараагийн Венгер болох болтугай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Nov 03, 2015 6:00 am

За Тоттенхамын эсрэг тоглолт үзлээ... МакДоналд маань хөөрхий илүү найдвартай тоглоё гэсэн үүднээс дандаа ПЛ-н туршлагатай тоглолгчдыг гаргалаа... гэхдээ яалт ч үгүй классын ялгаа харагдаж байна...Тоттенхам манайхаас толгой илүү байлаа... Сүүлд Аиугийн гоолын дараа гоё сэргэж ирсэн, тэр хэдэн аюултай довтолгоон дундаас 1 гоол орсон бол харин тэнцээд дуусч болох байлаа...

Хэдхэн жилийн өмнө манайх Тоттенхам 2 ижил түвшний баг байсан чинь ингээд тэнгэр газар шиг 2 баг болчих гэж... Тоттенхамд гэхдээ бас айхтар одууд гэхээс илүү академийнх нь залуус голдуу байгаад байдаг... ингээд бодохоор тоглолтын хэв маяг, философи, арга барил жигдирнэ гэж нэг том юм байна л даа... нөхдүүд бол тэр философи хэв маягтаа ороод тоглохоор ямар ч залуу тоглогч үр нөлөөтэй тоглож болоод байна... манайд тийм юм нь байхгүй болохоор тал талаас хэдэн хүн нийлүүлчихсэн юм шиг болчихож...

Реми Гардег ийм философи талаасаа их мундаг гэж ярилцах юм билээ... 4:2:3:1-ээр тоглуулдаг, бөмбөг эзэмшдэг, довтлох сэтгэлгээтэй, ерөнхийдөө бол энэ Тоттенхам байрын тоглолт үзүүлдэг юмуудаа... Лионыг оргилоосоо уруудах үед нь аваад хэдэн жил боломжийн тоглуулсан үр дүнд нь одоогийн Лионы суурь тавигдсан гэж үздэг юм билээ...

нөхөр бол бас л сэтгэлийн хөдөлгөөн багатай л гар байна... гоол орох, гоолын боломж алдах зэрэгт нүүр нь хувирахгүй л сууж байна...

Ямартай ч манайд 1 улирал болсон ЖУ багшийн шавиар ажиллаж байсан дараагийн Венгер гэгдэж байсан авъяслаг залуу менежертэй болж байгаам байна... Англи залуу менежрийг мултлаад Франц залуу менежрийг авчирлаа... юу болохыг харж л байя... одоо арай ч дахиж менежер солихгүй биз...

Яван чангарнаа манайх ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Tue Nov 03, 2015 6:36 am

Image

Реми Гарде жинхэлжээ...

"Бидний өмнө маш том ажил хүлээж байна...Гэхдээ би энэ ажлыг Астон Вилла клубт хайртай тэр хүмүүсийн дэмжлэгээр гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэлтэй байна..."

За Франц залуудаа амжилт хүсье...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2015/16: Яван чангарна... /балиустай/

Postby Villa_Bayaraa » Sun Nov 08, 2015 11:27 pm

За Гардегийн доор анхны тоглолтоо үзлээ... энэ жилийн хамгийн сайн гараа байлаа... фенүүдийн шаардаад байсан гарааг яг л гаргалаа... гоё ч тоглолоо... эхний үед бөмбөг эзэмшилт 50:50 довтолгоо тэнцүү сайхан тоглолоо сүүлд аргагүй сууж байна...
ёндоо нь ч байна... Гузаны нүүрээрээ хаадаг, сүүлд хальт самарддаг, тэр хөндлөвч онодог, шонгийн хажуугаар илээд өнгөрдөг энтэрээс нэг нь орсон бол манайх хожигдохоор байлаа...
эсрэгээрээ сүүлд Гистедийн хальт цохьдог орцон бол жинхэнэ зэрлэг хожил байх байлаа... Гистед хэл амтай олж ирсэн булангаа гоол болгочихсон бол шууд тоглолтын баатар болох байлаа...
Анх удаагаа багаа тоглохыг хараад Свонсигийн тоглолт үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө... Гарде бол үнэхээр тоглуулж чадаж байна...
Энэ ирчээрээ бол ирээдүй ч гэрэлтэй байнаа... яван чангарнаа... хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests