АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon May 07, 2018 2:55 pm

http://www.footballhighlights247.com/en ... s.l29.html эндээс үзэж болох байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Mon May 07, 2018 3:29 pm

Нөгөө конфэрэнцдсэн тойм бдаг даа. Энд нэг гоол оронгуут хүснэгт харуулаал, тэнд нэг гоол оронгуут тэр цэнгэлдэхийг гаргаал. Тийм тойм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri May 11, 2018 3:29 pm

Жон Территэй хийсэн ярилцлага....

Image

Астон Вилла клуб Английн түүхэн дэх хамгийн гайхалтай тоглогчдын нэгийг эгнээндээ элсүүлсэн тэр түүхэн үйл явдлаас хойш даруй 10 сар өнгөрчээ. Ийм зүйл болно гэж хэн ч төсөөлж байсангүй.

Английн томоохон клубт 22 жил зүтгэж 17 цом авсан, клубээ төдийгүй Английн шигшээ багийг ахалж явсан энэ эрхэм Чемпионшипийн багт хүчин зүтгэхээр "доошоо орно" гэж хэний ч санаанд ороогүй юм.

Түүнийг Астон Вилла клубт нэгдсэнд одоо ч Астон Виллагийн фенүүд итгэж ядан байна. "Түүнийг манайд тоглож байгаа гэхээр итгэж чадахгүй юм", "Амралтын өдрийн өглөө сэрээд түүнийг өнөөдөр манай багт тоглоно шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй инээмсэглэдэг", "Түүнийг манай багийн төлөө бүхнээ зориулж байгааг харахад сайхан байна" хэмээн Астон Виллагийн фенүүд амаа олохгүй магтацгаана...

"Би анх түүнийг хараад нүдэндээ ч итгээгүй. Би түүнтэй бэлтгэлийн талбай дээр анх таараад шууд л шоконд орсон" хэмээн Жак Грилиш хөгжилтэйгөөр өгүүлсэн юм. Харин өнөөдөр эргээд харахад тэд бүтэн улирлын туршид мөр зэрэгцэн тоглож дотны ахан дүүс болцгоожээ.

Мэдээж энэ хүн бол Жон Терри. Багийн ахлагч. Удирдагч. Манлайлагч. Бас дээрээс нь Виллан.

Энэ түүхийг өгүүлэхийн тулд бид бүр эхнээс нь ярих ёстой болно. Гэрээнд гарын үсэг зурахаас бүр өмнө, тэр нэгэн учралт өдөр Португалын наран шарлагын газарт Терри Стив Брюстэй санамсаргүй таарснаас бүх зүйл эхэлсэн юм. Дараа нь тэд хамтдаа гольф тоглохоор тохирч, чухамдаа тэр л гольфын талбай дээр Стив Террид нэгэн онцгой саналыг тавьсан гэдэг.

Image

"Би гольфын талбай дээр Стивтэй ярилцаад шууд л шийдвэрээ гаргасан даа. Тэр өдөр би ирэх улиралд Астон Виллад тоглох юм байна гэдгээ ухаарсан юм" хэмээн Жон Терри дурсана.

"Дараа нь би бэлтгэлийн талбайд ирж үзсэн. Бас стадионоор тойрон явж, эргэн тойронтой танилцсан. Тэр даруйдаа л би "Тиймээ, энэ л надад яг тохирно" гэж бодсон. Агуу клуб, аварга том стадион, гайхалтай фенүүд. Хамгийн гол нь яг л надад тохирсон амбиц. Премиер Лиг рүү дэвших. Бүх зүйлийг яг л цаанаас нь тааруулсан мэт. Энэ бол хувь тавилан байсан."

"Менежер маань анхнаасаа л надад маш сайн хандаж ирсэн. Зуны туршид клубууд над руу утасдаж, менежрүүд надтай холбогдож, зарим нь бүр шахаанд оруулахыг оролдож байлаа. Надад тэр бүхэн үнэхээр ядаргаатай байсан. Харин тэр нэгэн өдөр Португалд далайн эрэг дээр амарч яваад Стивтэй санамсаргүй таарсан юм. Бид хөлбөмбөгийн талаар ойр зуур зүйлс ярилцаж, мэдээж цаашид яах санаатай байгаа талаараа ч ярилцсан."

"Стив намайг ерөөсөө шахамдуулаагүй ээ. Тэр надад зүгээр л амарч, утсаа салгаад амралтын өдрүүдээ гэр бүлийнхэнтэйгээ юу ч бодолгүй сайхан өнгөрөөхийг зөвлөсөн. Сүүлд бид хоёр хамтдаа гольф тоглож байх үед ч Стив надтай хөлбөмбөгийн талаар нэг их яриагүй. Гольфын тоглолт дуусахын алдад Стив надаа карьерын хувьд цаашид яах бодолтой байгааг минь асуусан юм. Харин тоглолтын дараа бид хамтдаа аяга шенди уух зуураа нилээд нухацтай яриа дэлгэсэн дээ. Тэр үед хөлбөмбөгийн тал дээр бид хоёрын санаа яв цав нийлэх юм байна гэдгийг би олж мэдсэн. Ингээд бид Астон Виллагийн талаар ярилцаж, Стивтэй удаан ярилцах тусам энэ клубтэй нэгдэх ёстой юм байна гэсэн бодол минь улам бүр лавширсан даа. Үүнээс цааш юу болсныг та бүхэн бүгд мэдэж байгаа шүү дээ"...

Image

2017 оны 7 сарын 3-ны өдөр. Гэрээнд гарын үсэг зурах ёслол. WhatsApp групп чатаар багийн эзэн Др.Тони Шиа, менежер Стив Брюс, багийн ахлагч Жеймс Честер, багийн залуу од Жак Грилиш нар холбогдож Жон Терриг багт нэгдэх болсон баярт мэдээг дуулгасан юм. Мөн багийн домогт тоглогчид, экс багийн ахлагч нар болох Мартин Лаурсен, Олоф Мелберг нар ч холбогдсон юм. Ингээд Астон Вилла Клуб шинэ багийн ахлагчтай боллоо. Дэлхий даяар энэхүү шилжилтийн талаар шуугиж байсан юм.

Терри Рекон Бэлтгэлийн Комплекс болон Вилла Паркт анх удаагаа багийн тоглогчийн ёсоор орж ирсэн нь энэ. Тэрээр Астон Виллагийн лого бүхий шинэхэн цамц өмссөн байлаа. Цаашид тэр Челсигийн арслантай цамц өмсөж тоглолтонд орохгүй. Одоо түүний цээжин дээр Астон Виллагийн арслан хүндэт байраа олжээ.

"Тэр өдөр бүх зүйл маш сайхан байсан. Гарын үсгээ зурчихаад, бэлтгэлийн талбайд очсон. Анхны бэлтгэл, анхны тоглолт гээд анхны бүхэн их сайхан байсан" хэмээн Жон Терри дурсаж байна.

"Би Челсиг орхих үедээ би тэндэхийн бүх карьертаа цэг тавьсан. Үнэхээр гайхалтай түүх. Тэнд өнгөрүүлсэн гайхалтай он жилүүд, дурсгалтай мөчүүдийг би хэзээ ч мартахгүй, хэнээс ч нуухгүй. Челси бол агуу клуб. Би тэнд олон ч цом өргөсөн дөө"...

"Харин Виллагийн цамцыг өмсөж цоо шинэ клуб руу алхан орно гэдэг тэс өөр мэдрэмж. Шинээр ирж байгаа тоглогчдыг угтаж байснаас өөрөө шинэ тоглогч болоод угтуулж явсангүй. Гэхдээ би энд маш хурдан дасч, багтайгаа маш амархан ууссан даа"...

Image

"Миний хувьд юуг үргэлж боддог байсан бэ гэхээр "би хэзээ ч карьерынхаа төгсгөлд мөнгөний төлөө ямар нэгэн шилжилтийг хийхгүй юм шүү" гэж боддог байсан. Хүмүүс намайг "Өө нөгөөх чинь сүүлийн нэг хоёр жилдээ сул цалин авч байгаад явах нь" гэж ярихыг би хэзээ ч хүсэхгүй. Би хөлбөмбөгчнийхөө хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр сул зогсож байгаад цалин авахыг хүсдэг хүн биш. Тиймээс би өөрийгөө үргэлж 100 хувь дайчилдаг. Энэ улирлын тоглолтуудаас минь ч фенүүд маань үүнийг олж харсан байх гэж найдаж байна"...

"Би гэрээнд гарын үсэг зурах үедээ 36 настай байсан. Тэглээ гээд хүмүүсийг "Өө Терри одоо урьдны Терри биш болсон, удаан болсон, фит биш болсон" гэж яриасай гэж хүсээгүй. Тиймээс би зунжингаа өөрийгөө фит байлгах гэж маш их хичээсэн. Ямар ч клубтэй нэгдсэн шууд гараанд гарч чадах хэмжээнд байх гэж би их хичээсэн"...

"Харин одоо тэр цагаас хойш аль хэдийн 10 сар өнгөрчээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрөв өө. Гэмтэлтэй байсан өдрүүдийг эс тооцвол өдөр хоногууд харвасан сум шиг л өнгөрч. Гэхдээ энд байсан хором мөч бүхэн минь гайхалтай байсан. Одоо ч бидний өмнө хамгийн чухал тоглолтууд хүлээж байна. Зорьсон зорилго маань хүлээж байна"...

Image

Багийнхантайгаа ялалт байгуулаад тоглолтын дараа гараа зангидан баярлаж байхдаа ч, гэмтэлтэй хэрнээ багийнхантайгаа хамт Английн өнцөг булан бүрт аялан явахдаа ч, хуваариасаа өмнө фит болох гэж хичээн Холт Эндийн шатаар өгсөж уруудан гүйж байхдаа ч Жон Терри хором мөч бүхэнд байгаа бүхнээ зориулж байсан юм...

Image

Үүнтэй маргах хүн нэг ч үгүй. Тэр үргэлж бэлтгэлийн талбайд хамгийн түрүүнд ирж, бэлтгэлийн талбайгаас хамгийн сүүлд явдаг. Тэр Астон Вилла клубыг чин сэтгэлээсээ хайрласан, Астон Вилла клуб ч түүний зүрхэнд өөрийн байр сууриа олсон юм.

"Би анхнаасаа л энэ клубын төлөө өөрийгөө 100 хувь зориулна хэмээн бат шийдсэн байсан. Би тоглож байхдаа ч тоглоогүй үедээ ч би энэ клубын төлөө өөрийгөө бүрэн зориулах болно. Би эхний өдрөөсөө л өөрөө өөртөө үүнийг амласан. Яг л Роберт Снодграсстай адилхан. Би ялах дуртай. Ширээний теннис тоглож байна уу, өөр бусад зүйлээр өрсөлдөж байна уу ялгаагүй. Би ялах дуртай. Миний эргэн тойронд байгаа хүмүүс ч ийм хандлагатай байгаасай гэж би хүсдэг"...

"Энд өнгөрүүлсэн хором мөч бүхэндээ би хайртай. Бид энэ клубыг байх ёстой газарт нь буюу Премиер Лигт аваачиж чадна гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ бол миний, манай багийнхны, манай менежрийн чин хүсэл. Энэ зорилгодоо хүрч чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа"...

Image

"Намайг энэ клубт амархан уусан нэгдэхэд хамгийн чухал нөлөөг үзүүлсэн хүчин зүйл бол фенүүд байсан. Тэд намайг баярлан угтаасай гэж би дотроо маш их хүсэж байсан. Яагаад гэвэл би Вилла Паркт Челситэй хамт олон удаа ирж тоглож байсан. Ирэх бүрт тэд надад маш хатуу ханддаг байсан. Харин тэр "хатуу хүмүүс" миний талд зогсоно гэж бодохоор надад сайхан байсан. Холт Эндийн дээр фенүүд бол 12 дахь тоглогч гэсэн утгатай аварга том баннер өлгөөтэй байдаг. Энэ бол үнэхээр үнэн үг"...

"Би Челситэй хамт Вилла Паркт ирээд талаа сонгохдоо үргэлж эхлээд Холт Эндийн талыг сонгохыг хичээдэг байсан. Тэгж чадвал эхний хагаст Виллаг талбайн давуу талаа мэдэрч тоглохоос сэргийлнэ гэж боддог байлаа. Тэгвэл одоо мөн л адилхан тоглолтын эхэнд Холт Эндийн талыг сонгохыг хичээдэг. Тэгж байж манай баг тоглолтын эхнээс фенүүдийнхээ дэмжлэгийг мэдэрнэ шүү дээ. Миний хувьд Холт Эндийн өмнө тоглож тэдний өмнө ялалт байгуулах үнэхээр гайхалтай байсан. Тоглолтын эхэнд үнэхээр давуу тал болж чаддаг шүү"...

Image

"Бирмингам сититэй хийсэн тоглолтууд үнэхээр гайхалтай байсан. Нутгийн хүмүүст энэ тоглолт ямар чухал болохыг би анх мэдээд маш их гайхсан. Би амьдралдаа олон удаа дерби тоглолтонд орж явсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд үүн шиг дерби тоглолтонд орж үзээгүй. Тоглолт эхлэхээс 7 хоногийн өмнөөс эхлээд л хүмүүс намайг гудамжинд зогсоогоод "Залуу минь, энэ тоглолт бидний хувьд амин чухал. Та нар заавал ялах ёстой шүү" гэж хэлдэг байлаа"...

Image

"Тэр чинээгээрээ тэднийг ялах маш таатай байсан. Бид багаараа ч сайн тоглосон. Тоглогч бүр маш зүтгэлтэй байсан. Фенүүд бүр ч гайхалтай байсан. Хамгийн заналт өрсөлдөгчийг нь ялчихаад Холт Эндэд суусан фенүүд дээрээ очоод баяраа тэмдэглэх шиг гайхалтай зүйл үгүй шүү дээ"...

Богинохон хугацаанд Жон Терри Астон Вилла клубт ингэтлээ ээнэгшин дасчээ. Тиймдээ ч тэр эндээс явахыг яарахгүй байна. Хэрвээ ирэх өдрүүдэд тэд зорилгоо биелүүлж чадвал Терри дараа жил Астон Виллагийн багийн ахлагчийн дүрээр Премиер Лигт тоглох болно.

"Энэ бүхэн энд дуусаасай гэж би хүсэхгүй байна. Хэрвээ бид дээшээ гарч чадвал би заавал үлдэнэ. Тэгээд энэ клубтээ Премиер Лигт дахиад хэдэн жил тоглох санаатай байна. Багийнхан маань үүнд итгэлтэй байгаа. Би ч анхнаасаа ийм заалтыг гэрээндээ тусгасан байсан. "

Image

"Энэ клубт хүмүүс намайг хэрхэн хүлээж авсныг би хэзээ ч мартахгүй. Би тэр бүх хүмүүсийн өмнө өөрийгөө батлах ёстой байсан. Менежрийн хувьд ч гэсэн 36 настай ахмад тоглогчийг карьерынх нь төгсгөлийн үед авчраад ийм том эрсдэл хийнэ гэдэг маш эрсдэлтэй алхам байсан. Гэхдээ ажил хараахан дуусаагүй байна. Биднийг чухал тоглолтууд хүлээж байна. Ирэх улиралд би эндээ байхыг маш их хүсэж байна. "

Бид бэлтгэлийнх нь өмнөхөн 10 минутын цаг авч багийн ахлагчтайгаа ярилцсан боловч тэрээр бидэнд өгөөмөр хандаж бид төлөвлөснөөсөө харьцангуй удаан ярилцсан юм. Бид баг тамирчдын талаар олон зүйлсийг ярилцсан бөгөөд тэдгээрийн дундаас Снодграсс, Жеймс Честер, Грилиш нарын талаа ярьсан түүний яриа анхаарал татаж байлаа. Снодграсс насан туршийн анд, Жеймс Честер төвийн байрлалын хамтран зүтгэгч, Грилиш багийн ирээдүй. Терригийн хувьд тэднийг магтах үгээ ч олохгүй байсан юм.

Image

"Снодди энд ирсэн цагаасаа л гайхалтай байсан. Менежер ч маш хараатай сонголт хийсэн. Би Сноддиг эртнээс мэднэ. Тэр бол ялагч. Бас над шиг ялагдах дургүй. Бэлтгэл дээр тоглож байсан ч, ширээний теннис тоглож байсан ч тэр ялалт байгуулахгүй л бол уруу царайлчихдаг. Ялангуяа надад ялагдахаараа шар нь бүр ч их хөдөлнө. Би үүнд нь дуртай. Тэр бол үнэхээр гайхалтай хөлбөмбөгчин, мэргэжлийн тоглогч. Зөвхөн ур чадвар талаасаа гэлтгүй зан чанарын хувьд ч үнэхээр багт гайхалтай нөлөөлж чаддаг хүн"...

Image

"Чесси бол гайхалтай залуу. Улирлын шилдэг тоглогчийн шагналыг би гарцаагүй түүнд өгнө. Түүнтэй энд ирээд танилцаж, хамт тоглох болсон минь үнэхээр гайхалтай завшаан байлаа. Хамтдаа тоглоход тэр яг л Роллс Ройс шиг. Маш түшигтэй, хурдтай, хүчтэй. Зөв цагтаа зөв газраа байж чаддаг. Хөлийн техник сайтай, агаарт ч сайн. Энэ улиралд л гэхэд хичнээн ч олон гоол хийчихэв дээ. Бэлтгэлээ сайн хийнэ, сайн ч иднэ. Тэр бол өв тэгш тоглогч. Түүний дэргэд тоглох үнэхээр гайхалтай байдаг"...

Image

"Жакийн хувьд яриад байх юм байхгүй. Зүгээр л гайхалтай. Тэр бол Виллагийн унаган хүү. Тэр энэ клубыг юунаас ч илүү хайрладаг. Түүний үг үйлдэл бүхэн үүнийг нь гэрчилдэг. Түүний хувьд энэ чухал үед нь ахмад туршлагатай тоглогчид дэргэд нь байж зааж зөвлөж, хэрхэн илүү цагаар бэлтгэл хийх, хэрхэн гэмтлээс хурдан эргэж ирэх, хэрхэн өөрөө өөртөө дүгнэлт хийхийг зааж сургах нь маш чухал. Энэ тал дээр бид Жакт их тус хүргэсэн гэж бодож байна. Түүний ур чадварын тал дээр яриад байх юм байхгүй. Ур чадварын тал дээр түүний урд гишгэх хүн бараг л байхгүй. Энэ хэвээрээ хөгжиж дэвжиж чадвар тэр Английн ирээдүйн домог болж чадна гэдэгт би итгэлтэй байна"....

Image

Аль хэдийн Английн домогт тоглогч болж чадсан Терригийн хувьд карьерийнхаа туршид клубтэйгээ ч, шигшээ багийнхантайгаа ч олон гайхалтай тоглолтыг хийж, амжилтанд хүрч чадсан талбар бол мэдээж Уэмбли Стадион. Хэрвээ Астон Вилла клуб энэ дэвжээнд хүрч, ялалт байгуулж чадвал түүний намтарт өөр нэгэн гайхалтай хуудас нэмэгдэх нь ээ.

Түүний хувьд энэ гайхалтай дэвжээн дээр тоглогчийн хувиар дахин гарахгүй нь хэмээн бодож явсан цаг саяхан. Гэхдээ түүний өнгөрсөн 1 жилийн түүх түүнд ирээдүйг тааварлахын аргагүй гэдгийг батлан харуулж чадсан юм.

Мидлсборо бол плей оффын 2 тоглолт хийхэд чанга өрсөлдөгч гэдгийг Терри сайн мэднэ. Нэмээд Тони Пулисын хашир туршлагыг юугаар ч орлуулашгүй юм.

Гэхдээ бид Борог сөхрүүлж чадвал биднийг Уэмбли хүлээж байх болно.

Image

"Мэдээж лигт түрүүлээд юмуу 2-р байраар шууд дээшээ гарвал амар. Бид анхнаасаа үүнийг зорьж байсан. Гэхдээ үнэхээр дээшээ гарч чадвал Плей-Оффт ялаад дээшээ гарах шиг сайхан зам, амттай ялалт гэж үгүй. Одоо бидэнд үүнийг л хийх үлдээд байна. Тиймээс үүний төлөө давшицгаая."

"Манай багт хангалттай туршлага бий, бас гайхалтай залуус ч бий. Бид өөрсдийгөө сайтар бэлдэж чадвал бид хамгийн амттай арга замаар дээшээ гарах болно. Би өөрийгөө Уэмблид дахин хэзээ ч тоглохгүй нь дээ хэмээн бодож харуусаж байсан үе бий. Гэхдээ одоо бидэнд тэнд очих боломж байна. Челси болон Английн шигшээ багтайгаа би тэнд олон тоглож байсан. Уэмбли надад ээлтэй байдаг юм. Тэгвэл Астон Виллатайгаа хамт очиход ч бас ээлтэй байгаасай гэж би залбирч байна"...

Image

Бантагнасан: Вилла_Баяраа
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Bold9 » Fri May 11, 2018 4:35 pm

Saihan niitlel.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Radiohead » Fri May 11, 2018 5:00 pm

:eek:
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby someone » Fri May 11, 2018 7:59 pm

Эдний ПЛ-т дэвших боломж хэр байгаа вэ?
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Fri May 11, 2018 8:47 pm

wow. orondoo orj bgaad unshinaa kk
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Fri May 11, 2018 8:48 pm

someone wrote:Эдний ПЛ-т дэвших боломж хэр байгаа вэ?


Боломж бгаа. Плэй-оффт үзнэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Mojul » Fri May 11, 2018 9:00 pm

Ойрд харагдаагүй сэтгэл байна шүү. ПЛт орчоосой
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby amigo » Fri May 11, 2018 10:06 pm

Астон Вилла ч гоё баг шүү...
Онилыг явсанаас хойш л доошилж эхэлсэн дээ... Буцаад гараад ирчихээсэй...
Боро ч сүүлийн хэдэн жил тувт л дээшээ гарах боломжуудаа алдсан...
Хэцүү л даваа байна байх...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3243
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby ТӨӨГӨӨ » Sat May 12, 2018 1:13 am

Манай форумихан Янг, Агбон гээд аль нэг нь супер од болно гэдэг байж билээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby someone » Sat May 12, 2018 2:19 am

Агбог тухайн үедээ ПЛ-ийн хамгийн хурдан хөлбөмбөгчин, Английн ирээдүй нтр гээд л шуугьж байсан даа...хаха
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Шинээ » Sat May 12, 2018 6:10 am

Сайхан ярилцлага байна :eek: , дээшээ гараад ирээсэй.
Сайн явах санааных.
User avatar
Шинээ
 
Posts: 79
Joined: Wed Jan 04, 2017 6:55 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Mojul » Sat May 12, 2018 6:54 am

ТӨӨГӨӨ wrote:Манай форумихан Янг, Агбон гээд аль нэг нь супер од болно гэдэг байж билээ
Ер нь форумынхан төдий биш зөндөө хүмүүс тэгж байлаашдээ. Далдыг харж ирээдүйг зөгнөх биш экспэртүүдийн үнэлгээ залуу насандаа гаргаж байсан тоглолт дээр үндэслэж тэр шүүдээ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Mojul » Sat May 12, 2018 6:55 am

Маргааш плэй офф эхний тоглолт нь 12:15аас юм байна
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sat May 12, 2018 1:09 pm

Паяасо Яангийг супер од болно, Агбоныг зүгээр од болно гэдэг байсан бараг л хэлсэн дээ... МанЮ-д Лигийн аварга аваад, цомнууд түүгээд явж байгаа хүнийг одоо супер од гэх байлгүй дээ хэхэ... Нөхөр уг хүн нь бол Арсеналын фен ш дээ... Арсенал авсан бол тоглолт нь бүр ч нийцэх байсан байх гэж боддог юм... техник сайтай л даа... гэхдээ тэгсэн бол Лигийн аваргагүй тууж явах байж хэхэ...

Агбоны хувьд сая улирлын сүүлийн талбай дээрх тоглолтон дээр үдэлтээ хийсэн... тэгж байгаад нөхөрт зориулж нэг товчхон нийтлэл оруулах санаатай л байна...зав яах нь уу... Агбон бол Виллагийн фен, Виллагийн унаган хүү л дээ... одоо эргээд харахад нөхөр жаахан залхуу л юм даа... супер од байхад шаардагдах хөдөлмөрч зан, хөлбөмбөгийн IQ хоёр яалт ч үгүй дутсан даа манай хүнд...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sat May 12, 2018 4:25 pm

Дерби талбай дээрээ Фулхамыг 1:0-ээр нухжээ... Фулхам өнгөрсөн жилийн 12 сараас хойш анх удаагаа гоол хийж чадсангүй гэж байна шүү... Фулхам 75 хувьтай бөмбөг эзэмшээд 13 цохисон хэрнээ гоол хийж чадаагүй бол Хуцнууд 3 цохиод л 1 гоол хийчихэж... тэгээд л тултал хамгаалж дээ... талбай дээрээ тултал хамгаалсан хүмүүс айлын талбай дээр бүр балбуулах байх даа... Фулхам бүдэрчихээсэй... тэгвэл ч манайх Мидлсборог нухвал манайд боломж гарна шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sat May 12, 2018 11:55 pm

Өнөөдрийн гараа...

.................Жонстон.........
Элмо....Честер...Терри....Хаттон....
.............Жединяк......
..Снодди..Хурихэйн..Грилиш....Адома....
.................Граббан.......
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sun May 13, 2018 12:02 am

Ахлагч багийнхнаа дагуулаад Риверсайдад ирлээ...

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sun May 13, 2018 12:07 am

Багийн эзэн 12:30-д Вилла Паркт андер-23-н плей-оффын тоглолт үзсэн... дараа нь шууд Мидлсборо руу хөдөлсөн...

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sun May 13, 2018 12:08 am

Тоглогчид халаалтандаа...

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Dj Tuvshin » Sun May 13, 2018 1:02 am

Ямар ч байсан айлын талбайд гоолдоод авчээ.Эхний үе 0:1-р өндөрлөж... :-D
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sun May 13, 2018 2:18 am

Хүн тосоод эхний үеийг үзэж чадсангүй... 2-р үед бол тувтан хамгааллаа... Манайх чинь сүүлийн 15 минутанд бүтэн улирлын туршид ердөө 6-хан гоол алдсан мундаг үзүүлэлттэй яваа юм байна... энэ үзүүлэлтээрээ Английн бүх лигийн багуудыг тэргүүлж байгаа юм байна... бас түрүүлж гоол оруулсан бол бараг хожигддоггүй үзүүлэлттэй юм байна... энэ ч гарцаагүй Терригийн нөлөө л дөө... тэрнээс манайх чинь цаг дуусахын өмнө гоол алддагаараа алдартай баг байлаа шүү дээ...
Гоолын хувьд 1-р үед Жедай маань ганган мөргөж хожлын гоолыг орууллаа... Грилишийн ассист...

2-р үед айлын Аяала гэмтэж гараад 2 давхрын аюул нь эрс буурсан ч зөрөөд МанЮ-д байсан Фабио орж ирээд нилээд сандаргалаа... Баруун ард байсан Шоттон нь төв рүүгээ шилжсэн... ирэх 7 хоногийн тоглолтонд Аяала байхгүй байх магадлал өндөр байна... тэгвэл ч манайд бүр ч сайн болно доо... Айлын Ассамбалонга, Адама гэсэн 2 адилхан нөхөр нилээд дрибл хийж нилээд зовоолоо гэхдээ манай давхар хамгаалалтаас гарч чадсангүй... Ялангуяа Хаттон, Снодди хоёр Адамаг үнэн зовоолоо...

Манайхаас ганц гэм нь Элмо гуяны арын шөрмөс гэмтээд суучихлаа... нөхрийг жүжиглэж цаг аваад байна гэж бодсон жинхэнээсээ гэмтчихсэн бололтой... оронд нь Велан орж ирлээ... ер нь Плей-Оффын чухал тоглолтонд туршлага их чухал юм даа... Терри, Сноди, Элмо, Жедай, Велан гээд дандаа туршлагатай гарууд байгаа болохоор ерөөсөө сандарсан шинжгүй тоглолоо...

Манай Адомаг суухад Мидлсборогийн фенүүд алга ташиж байна... Манайх чинь Борогоос Адомаг аваад оронд нь Адамаг өгчихсөн шүү дээ... яг одоогийн байдлаар бол манайд ашигтай наймаа болж...

Дээрээс нь хаалгач найдвартай байх сайхан юм даа... Жонстон энэ формоороо дахиад 1-2 улирал тоглоход найдлагатай шигшээдээ дуудагдана даа...

Тэгээд тоглолтын гол дүр мөнөөх л Жак байлаа... талбайн голд үнэн эрх чөлөөтэй гүйх юм... хараатай ч дамжуулах юм... сүүлд гоё гаргаж өгснийг Граббан чол хийсэн цохилтоор дуусгасан... тэр гоол болсон бол найдвартай араанд хийх байлаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby rednasca » Sun May 13, 2018 5:21 pm

хүн бүхэн Боро гэж байхад зэвүүн шаачлаа шүү...
одоо эрхбиш талбайдаа аргалчих байлгүй дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Шинээ » Wed May 16, 2018 3:41 am

Эхний үе ч Боро-д нүдүүлсээр байгаад таарлаа.
Сайн явах санааных.
User avatar
Шинээ
 
Posts: 79
Joined: Wed Jan 04, 2017 6:55 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests