АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Fri May 31, 2019 7:44 am

Баяртай Шотланд Кафу...

Image

Астон Вилаагийн фенүүд дунд "Шотланд Кафу" хэмээн алдаршсан Алан Хаттоны маань гэрээ энэ жил дуусч Шотландын "чанга эр" маань багаа орхих нь тодорхой болж байх шиг байна... Виллаг ПЛ-т багтаж байх үед түүнийг Виллагийн стандартад хүрэхгүй тоглогч хэмээн голж байсан хүн олон бий...

Гэвч хувь тавилан түүнийг Астон Виллагийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай тоглогчдын нэг болгож өгчээ...

2011-2012 оны улиралд Тоттенхамаас манайд ирж байсан нь өчигдөрхөн мэт санагдана... Тэр цагаас хойш гайхалтай 7 улирлыг бид хамтдаа үджээ... Энэ хугацаанд Хаттоны тоглогчийн карьер тийм ч дардан байсангүй... түүнийг Маяорка руу, Болтон руу угсруулан зээлж байлаа... Түүнийг "бомб скуадад" цөлж байлаа... (түүнийг бомб скуадад багтсан тоглогчдоос (Гивен, Айрланд, Бент, Нзогбиа нараас) карьераа сэргээж чадсан ганц тоглогч гэж би боддог)... гэвч Вилла дахь түүний түүх үүгээр дуусаагүй юм... Хаттон Виллагийн түүхэн дэх хамгийн чадварлаг хамгаалагч байсан уу гэвэл үгүй... гэвч статистикаар хэмжиж болдоггүй нэг талбар дээр түүний урд гишгэж чадах хүн цөөхөн байлаа... энэ бол "зүрх сэтгэл"...

Астон Вилла клуб Английн хөлбөмбөгийн 2-р лиг рүү уналаа... Гэвч Хаттон Астон Вилла клубтээ үнэнч үлдсэн юм... тэрээр багаа ПЛ-т эргүүлэн гаргахын тулд чадах бүхнээ хийсэн юм...Чухамдаа клубын хувьд цалгиж биш гундаж явах энэ үед л Алан Хаттон фенүүдийн хайрыг татсан баатар болж чадсан юм... Астон Виллаг Чемпионшипт байх 3 жилийн хугацаанд Хаттон нийт 8354 минутыг талбайд өнгөрүүлжээ... Өнгөрсөн улиралд түүнд багаа ПЛ-т гаргахад ганцхан тоглолт дутсан юм... Мидлсборогийн эсрэг тоглосон 2 тоглолтонд Мидлсборогийн жигүүрийг ажиллагаагүй болгож, хурд хүчээр аархдаг Адамаг хэрхэн халаасалсныг бид нүдээрээ үзсэн... гэвч финалд Фулхамд хожигдон нүдэндээ нулимстай талбайг орхиж байлаа... зун багийн эзэн мөнгөгүй болж баг нэг ч тоглогч авч чадахгүй болоод байх үед тэрээр цалингаа 50 хувь бууруулан байж багтаа дахин нэг улирал тоглох гэрээг хийж байлаа...

Ийнхүү Виллагийн өмсгөлтэй тоглосон сүүлийн улралдаа тэрээр Виллагийн фенүүдийн зүрхэнд үүрд дурсагдах гоолоо оруулсан юм... Бирмингам Ситигийн эсрэг хийсэн тэр нэгэн гоол... хөлбөмбөг гэж хөгжилтэй спорт юм даа... манай багийн хамгийн хамгаалах сэтгэлзүйтэй тоглогч фенүүдийн зүрх сэтгэлд хамгийн гайхалтай довтолгоо болон гоолоороо дурсагдан үлдэх юм гэж хэн санах билээ...



Хаттоны гайхалтай гоол... тайлбарлагчийн гайхалтай тайлбар... "Холт Энд бүхэлдээ өөрсдийн Шотланд Кафу хэмээн нэрлэсэн тэр нэгэн эрийн өмнө босон зогсож мэхийн ёслоллоо"... Багийн хамгийн үнэнч фенүүд суудаг Холт Эндийн өмнө... Багийн хамгийн өстэй ривалын эсрэг... Марадона, Месси нарын гоолтой эн зэрэгцэх уран тансаг гоолыг толилуулна гэдэг хэр баргийн тоглогчид олдохооргүй хувь тохиол юм...

Хэдийгээр тэрээр бэртэл гэмтлийн улмаас Виллагийн гайхамшигтай улирлын сүүлийн хагаст төдийлөн тоглож чадаагүй боловч хэрвээ баг нь түүнийг дуудах юм бол хамгаалагч бүү хэл хагас хамгаалагч, бүр хаалгач, довтлогчийн байранд ч тоглож чадах зүрх сэтгэл, зүтгэлтэй нэгэн гэдгийг бид мэднэ... хэдийгээр тэр Уэмблигийн финалд тоглож чадаагүй ч багаа Уэмблид хүргэх урт замд ачааны хүндээс үүрэлцэж ирсэн юм....

Үнэхээр Хаттон Астон Вилла клубын төлөө өөрийн хийж чадах бүхнийг хийсэн... харин одоо салаа замын эрхээр салан одох цаг болжээ... Түүнийг шүүмжилсэн, буруутгасан, үзэн ядсан... Түүнийг хайрласан, хүндэлсэн, биширсэн... Түүнээс болоод үсээ зулгааж ч байсан... түүнээс болоод нулимс цийлэгнүүлж ч байсан... Тэр бол гарцаагүй Холт Эндийн баатар...

Астон Вилла клубын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа... Цаашдын карьерт нь өндрөөс өндөр амжилт хүсье...

Жич: Өнгөрсөн хугацаанд (ялангуяа ПЛ-т байх үедээ) чиний эсрэг хэлж байсан бүхнээ буцааж авлаа...

Мэхийн ёсолсон... Вилла_Баяраа
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Fri May 31, 2019 8:09 am

Villa_Bayaraa wrote:Баяртай Шотланд Кафу...

Image

Үнэхээр Хаттон Астон Вилла клубын төлөө өөрийн хийж чадах бүхнийг хийсэн... харин одоо салаа замын эрхээр салан одох цаг болжээ... Түүнийг шүүмжилсэн, буруутгасан, үзэн ядсан... Түүнийг хайрласан, хүндэлсэн, биширсэн... Түүнээс болоод үсээ зулгааж ч байсан... түүнээс болоод нулимс цийлэгнүүлж ч байсан... Тэр бол гарцаагүй Холт Эндийн баатар...

Астон Вилла клубын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа... Цаашдын карьерт нь өндрөөс өндөр амжилт хүсье...

Жич: Өнгөрсөн хугацаанд (ялангуяа ПЛ-т байх үедээ) чиний эсрэг хэлж байсан бүхнээ буцааж авлаа...

Мэхийн ёсолсон... Вилла_Баяраа
:beer :eek: :eek: :beer

Сайхааан. Одоо ингээд Вилла Баяраагийнхаа бичвэрүүдийг уншаад байж дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Жавхаа » Fri May 31, 2019 11:47 am

Бөөн баяраа, бөөн баяраа...
Бөөн, бөөн баяраа хөө... :sup:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Wed Jun 05, 2019 7:59 pm

За баг маань ПЛ-т дэвших болсноос хойш сениор багаас 9 тоглогчийг чөлөөллөө...

Майка Ричардс, Английн шгшээд тоглож байсан, СБ, РБ, 30 настай, 2016 оны 10 сараас хойш тоглоогүй... 2015 онд МанСити-гээс фрий ирж байсан... Вилла Паркт 4 жил болохдоо ердөө 31 удаа тоглосон... цалин долоо хоногийн 50К...

Алберт Адома (Алберт Авга), Ганын шигшээд тоглодог, РМ, 31 настай, 2016 онд Мидлсборогоос ирснээс хойш 3 жилийн хугацаанд 116 тоглолтонд орж 22 гоол хийсэн... 18-19 оны улиралд 36 тоглолтонд орж 4 гоол хийсэн... Плей-офф финалд Дербигийн эсрэг гараанд гарч тоглосон... цалин долоо хоногийн 25К...

Глен Велан, Ирландын шигшээд тоглодог, ДМ, 35 настай, 2017 онд Стоук ситигээс ирсэн... энэ хугацаанд 68 тоглолтонд орж 2 гоол хийсэн... энэ улирал 23 тоглолтонд гараанд гарсан... Плей-оффт Вестбромын эсрэг эхний тоглолтонд гараанд гарсан... цалин долоо хоногийн 20К орчим...

Алан Хаттон (Шотланд Кафу), Шотландын шигшээд тоглож байсан, РБ, 34 настай, 2011 онд Тоттенхамаас ирсэн... 173 тоглолтонд оролцож 3 гоол хийсэн... энэ улирал 33 тоглолтонд оролцсон... цалин долоо хоногийн 30К байсан өнгөрсөн улиралд 15К болгож нэг жилээр сунгасан...

Майл Жединяк (Жедай), Австарлийн шигшээгийн ахлагч байсан, ДМ, СБ, 34 настай... 2016 онд Кристал паласаас ирснээс хойш 70 тоглолтонд оролцож 2 гоол хийсэн... сүүлд Плей-оффт Вестбромтой тоглосон тоглолтонд сэлгээнээс орж пеналти хийсэн... энэ улиралд 12 тоглолтонд гараанаас тоглосон... цалин долоо хоногийн 50К...

Марк Банн, ГК, 34 настай, 2015 онд Норвичиээс ирж байсан... нийт 18 тоглолтонд оролцсон... энэ улиралд 1 тоглолтонд оролцсон... цалин долоо хоногийн 17,5К...

Томми Элфик, СБ, 31 настай, 2016 онд Борнмутаас ирж байсан... энэ хугацаанд 41 тоглолтонд оролцож 1 гоол хийсэн... энэ улирлын эхний хагаст Халл Ситид зээлээр тоглосон... цалин долоо хоногийн 25К...

Риччи Де Лает, Белгийн шигшээд тоглож байсан, ЛБ, 30 настай, 2016 онд Лестер Ситигээс ирсэн... манайд нийт 8 тоглолтонд оролцсон... өнгөрсөн улиралд Австралийн Мелбоурн сити багт тоглосон... цалин долоо хоногийн 25К орчим...

Росс МкКормак, Шотландын шигшээд тоглож байсан, довтлогч, 31 настай, 2016 онд Фулхамаас 12 саяар ирж байсан... манайд нийт 20 тоглолтонд оролцож 3 гоол хийсэн... цалин долоо хоногийн 35К... сая баг ПЛ-д дэвшсэнээр цалин нь 70К болсон... 1 жил дутуу гэрээг нь цуцалж, нөхрийг чөлөөлөхийн тулд өөрт нь 3 сая орчимыг өгсөн байна...

Ингээд харахаар манай баг их хөгшин баг байжээ... ялангуяа 17-18 оны улиралд энэ хэд дээр нэмээд Терри, Снодграс, Кристофер Самба байсан гээд бодохоор бүр хөгшин баг байж... улирлын сүүл рүү мэдэгдэхүйц суудаг юм байна лээ... нөхдүүдийг чөлөөлснөөр багт 250К+ цалингийн цэс суларч байгаа юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby SAVAGE » Thu Jun 06, 2019 9:08 am

Майка Ричардс бол 4 жил гэдсээ илж хэвтэж байгаад л цалин аваад байсан байна шд...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Devil 7 » Thu Jun 06, 2019 9:13 am

Сэтгэл санаа нь л яадаг юм гэхээс дэлхийн хамгийн гоё ажил хийж байгаад явсан юм биш үү...Бэлтгэл дээр жоохон гүйж харайж жингээ барьсан шигээ долоо хоногт 50 мянган паунд :ногоон: Чэлси-н Фэррэйра нэг хэсэг орчуулагч хийгээд хага шааж бсан шиг л хэхэ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Jun 06, 2019 12:03 pm

За баг маань эхний 2 наймаагаа хийжээ...

Image

Бирмингамаас RWM, AM байрлал дээр тоглодог Иотаг Гари Гарднер+4 сая гэсэн саналаар өөрийн болгож авлаа... Адомаг явуулснаар баруун жигүүр эзэнгүй болоод байсан нөхөр ирж манай академийн Андре Грийнтэй баруун жигүүрийн төлөө өрсөлдөх нь дээ... Бирмингам 2 жилийн өмнө Брентфордоос 6 саяар буюу клубынхээ рекорд үнээр авч байсан байна... тухайн үедээ нөхөр Диногийн удирдлага дор тоглож байсан учир Дино нөхрийн аргыг олоод сайн тоглуулах байх... Бирмингамд бол үе үе цоордог ч ерөнхийдөө дундаж байсан л гэнэ... зөрөөд Гари хүү ах Крейг Гарднерынхаа араас замнаж Бирмингам сити рүү одлоо... нөхөр инста дээрээ "мөрөөдөл биелэдэг юм байна" гэсэн утгатай юм бичиж фенүүдэд жаал баалуулж байна...


Image

Волвесоос өнгөрсөн улирал манайд зээлээр тоглосон LB, CB байрлалд тоглодог Кортни Хаусыг 3 саяаар өөрийн болголоо... Туанзебе ирэхгүй нь бараг тодорхой болсон, Элфик явсан, Жедай явсан тиймээс төвийн хамгаалагчийн байрлалд сайн сэлгээ хэрэгтэй... бас сандарсан үед зүүнд тоглочихно... багийн тоглолтын арга барилд ууссан, залуухан дажгүй хамгаалагчийг хямдхан дарлаа...

одоо Мингс, Анвар 2-г жинхлэх асуудал бий... Анварыг 6 гарангаар, Мингсийг 15-аар авах сураг дуулдаж байна... Туанзебе бараг ирэхгүй нь тодорхой болж байна... Оле шинэ гэрээ санал болгож байгаа бололтой... эсвэл гэрээг нь сунгаад 1 жил зээлэх нь үү?... тэгвэл аваад ирдэг хэрэг...

Таммигийн хувьд 50, 50 хувьтай байна... нэг талаас Челси наймааны бантай, байгаа тоглогчдоо явуулахгүй гэж үзэх байх... гэхдээ хэрвээ ийм цоорхойгоор нь үлдээд цоорч чадвал Тамми тэгээд класс довтлогч болох байх... гэхдээ нөгөө талд Тамми ПЛ-д өөрийгөө нотолж чадаагүй учир шууд гараа амлалж чадахгүй байх... харин манайх шууд гараа амлана... дээрээс нь ирэх улиралд Челсиг ямар хүн дасгалжуулах нь тодорхойгүй бол манай Дино Таммид итгэж байгаагаа бүх талаараа илэрхийлээд байгаа... тэр бүү хэл Плей-оффын финалын тоглолт дууссан даруйд СЕО Пурслоу Тамми дээр очоод "Одоо манайд ирнэ биз дээ?" гэж найрсан сурагтай... дээрээс нь багийн уур амьсгал, нөхөрлөл их гоё байгаа... Тамми ч хүндхэн сонголтын өмнө байна даа... хэрвээ явахаар болвол 20 саяар ирэх бололтой...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Dj Tuvshin » Thu Jun 06, 2019 3:24 pm

Тамми хүүг танайд дахиад 1 жил зээлчихмээр...
Гарааны довтлогчоор тоглоод улам сайжраасай...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Saiza » Fri Jun 07, 2019 1:28 am



Энэ постоороо бараг танайд үлдэхгүй гэдгээ илэрхийлчихвүү дээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Fri Jun 07, 2019 8:43 am

За ер нь бол Аксел, Тамми 2 ирэхгүй нь тодорхой боллоо... гэхдээ мэдээж цаад клубууддээ байдал муугаар эргэвэл эхний сонголт манайх байх нь тодорхой...

Image
Тамми Абрахам... 37 тоглолт... 25 гоол...

Image
Аксел Туанзебе... 25 тоглолт... 6 клин шит...

... сайхан залуучууд... хаана ч тоглосон бай ялгаагүй гэрэлтэй ирээдүй хүлээж байна даа... манай багийн төлөө хийсэн бүхэнд нь баярлалаа... манайд зээлээр тоглоод дараа жилээс нь цоорсон Кайл Уолкерын замналаар явах болтугай... цааш цаашдын карьерт нь өндөр амжилт хүсье...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Jun 10, 2019 6:05 pm

Image

Тавтай морил, Анвар Эл Гази...

За Анвар хүүг 8 саяар жинхэллээ...

Түүний талаар ахлах дасгалжуулагч Дин Смит хэлэхдээ: "Анвар өөрийгөө ямар мундаг тоглогч болохоо Уэмблид хангалттай харуулсан (1 гоол, 2 дахь гоолын боломжийг үүсгэсэн)... Тэр ПЛ-т хүч үзэхэд бэлэн... тэр бол гайхалтай потениалтай залуу тоглогч... одоо энэ потенциалдаа хүртэл тоглоход нь түүнд туслах миний болон дасгалжуулагчийн багийн ажил үлдлээ... Анвар өөрөө ч мөн хичээх ёстой... тэр ирэх улиралд багийн чухал хэсэг байх болно..." гэсэн байна...

Ингээд манай багийн "мини Роналдо" Анварыг яаж тоглохыг харах л үлдлээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Jun 13, 2019 4:44 pm

За хуваарь гарчээ... оноолт их аятайхан гарч... Топ-6 багтай сардаа бараг ганц ганц тоглоод явчих юм байна... улирлын эхний тоглолт Тоттенхамын талбайд... хуучны сайхан цаг санагдаж байна шүү...

August

10: Tottenham (a) - 5.30pm, live on Sky Sports
17: Bournemouth (h)
24: Everton (h)
31: Crystal Palace (a)

September

14: West Ham (h)
21: Arsenal (a)
28: Burnley (h)

October

5: Norwich City (a)
19: Brighton (h)
26: Manchester City (a)

November

2: Liverpool (h)
9: Wolves (a)
23: Newcastle (h)
30: Manchester United (a)

December

4: Chelsea (a)
7: Leicester City (h)
14: Sheffield United (a)
21: Southampton (h)
26: Norwich City (h)
28: Watford (a)

January

1: Burnley (a)
11: Manchester City (h)
18: Brighton (a)
21: Watford (h)

February

1: Bournemouth (a)
8: Tottenham (h)
22: Southampton (a)
29: Sheffield United (h)

March

7: Leicester City (a)
14: Chelsea (h)
21: Newcastle United (a)

April

4: Wolves (h)
11: Liverpool (a)
18: Manchester United (h)
25: Crystal Palace (h)

May

2: Everton (a)
9: Arsenal (h)
17: West Ham (a)
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Fri Jun 14, 2019 8:02 am

Image

Уэсли Мораес гэж Бразил хүүг Белгиэс 22 саяар өөрийн болгожээ... 191-тэй өндөр хүү байна... анх Бентеке маань манайд ирэхдээ л нэг иймэрхүү хүү ирж байсан даа...

Сонирхолтой нь манайд Бразил тоглогч тоглож байсныг би ёстой мэдэхгүй юм байна... магадгүй багийн түүхэн дэх анхны Бразил тоглогч байж ч мэднэ... Премиер Лиг бий болсноос хойш л лав анхны Бразил тоглогч нь тодорхой... дээр үед Бразил тоглогч бараг л байгаагүй байх даа... санагдах юм лав алга...

За тэгээд дараагийн Бентеке болох болтугай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Thu Jun 27, 2019 3:37 pm

Астон Виллагийн фэн хүүхэд асуулт асууж байна.

User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Жавхаа » Thu Jun 27, 2019 5:33 pm

энэ жил эднийх дахин унах байхоо... сорри
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Thu Jun 27, 2019 9:47 pm

Том Хэнкс маань юун лиг биш, цом яриад явчихав...
Дэвшсэнээ мэдэж л баймаар юм...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Fri Jun 28, 2019 7:49 am

Холбооны цомд дээшлээд ирвэл үзнэ гэх шиг боллоо. Лигтээ олигтой явахгүй л гэж бодож байх шиг байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Fri Jun 28, 2019 12:30 pm

уг нь бол ПЛ-т дэвшсэн талаар юу гэж бодож байна? надтай хамт тоглолт үзээч гэж байхад манай хүн шал далий юм яриад явчих юмаа... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Fri Jun 28, 2019 12:50 pm

Америк хүн шүү дээ. Лигийн биш цомын амжилт илүү харагддаг биз.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Fri Jun 28, 2019 3:57 pm

за та өмнөөс нь өмөөрөхгүй шүү... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Jul 09, 2019 10:15 am

Өнгөрсөн долоо хоногт Сотоноос Матт Таргеттыг өөрийн болгосон... 15-17 орчим саяар... Ингээд ЛБ-ийн асуудал шийдэгдэж байх шиг байна...

Image


Харин өчигдөр фэн фэворит Тайрон Мингсийг 20-26 орчим саяар өөрийн болголоо... одоо дахиад нэг СБ хэрэгтэй... уг нь Кэхиллийг 1 жилээр авчирчихвал болчихно доо... нөхөрт уг нь төрөлх багтаа нэг ач хариулах юм байх л ёстой доо хэхэ...

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Жавхаа » Fri Jul 26, 2019 10:59 am

эднийх наймааг ч хийж өгч байна даа манай бүтээгдэхүүн бразил хүүг авч... дээр нь нэмээд Белгийн Club Brugge -с Zimbabwe шигшээ багийн тоглогч Marvelous Nakamba гэдэг нөхрийг авч байгаа юм байна.... эднийх хаанаас мөнгөтэй болоод байна :ногоон:

Image
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby shinee8 » Fri Jul 26, 2019 12:04 pm

Одоогоор энэ зун ПЛ-ээс хамгийн их мөнгийг зарцуулаад байгаан байна шд.
Image
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Dj Tuvshin » Fri Jul 26, 2019 7:58 pm

Фулхэм шиг юм л битгий болоосой! хэ хэ
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Jul 30, 2019 11:47 am

Жавхаа wrote:эднийх наймааг ч хийж өгч байна даа манай бүтээгдэхүүн бразил хүүг авч... дээр нь нэмээд Белгийн Club Brugge -с Zimbabwe шигшээ багийн тоглогч Marvelous Nakamba гэдэг нөхрийг авч байгаа юм байна.... эднийх хаанаас мөнгөтэй болоод байна :ногоон:

Image


хаха эздийнхээ хөрөнгөөр үзвэл ПЛ-дээ танайх манайх хоёр хоорондоо хавьцаа үзэх байх шүү кккк...

Фулхам өнгөрсөн жил ч цонх хаагдахын өмнөхөн баахан наймаа хийсэн л дээ... манайх болохоор цонх нээгдэнгүүт гол наймаануудаа хийгээд шинээр ирсэн тоглогчид нөхөрсөг тоглолтууддаа ихэнх нь оролцоод яваад байгаа... арай гайгүй байх л гэж бодож байна...

Гэснээс 3 жил явчихаад ирсэн чинь "юмны" үнэ ямар аймар өсчихөө вэ? 10 саягүй юм гэж байхгүй болжээ... гайгүй хүүхэд л 20 сая болчихсон хорвоо юмаа... хуучин муу хужаа эзэнтэйгээ дээшээ гарч ирсэн бол тоглогч авч чадахааргүй л байж хэхэ... аз болоход баян эзэдтэй болсон мөнгө үрэхээс айгаад байх юм алга хэхэ...

лагер гараад ууланд бүгчихсэн чинь нет орох давтамж эрс буурч байна шүү хэхэ... хот орж байгаад л сэдвээ сайхан авч явъя даа... сайхан сайхан залуучууд авч байна, нөхөрсөг тоглолтууддаа ч сайхан довтлоод л, нүдээд л, хожоод л байна... гэхдээ хөөрхий дандаа доод лигийн багууд л даа... Лейпцигийн эсрэг тоглолтоос л их юм харагдана... гэхдээ өнгөрсөн жилийн пре-сизон тоглолтууд дээр жижиг багуудаа ч бардаггүй л байсан даа хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron