АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Цогоо » Fri Jul 27, 2018 12:13 pm

Дэвших боломжгүй болоод Тони Шиа "За бүсээ чангалцгаана аа хэдүүлээ" гэж байсныгаа бодвол одоо арай өөр дуу дуулдаг болоо байлгүй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri Jul 27, 2018 12:27 pm

Багийн санхүүгийн асуудал шийдэгдэж одоо л манай шинэ улирал эхлэх гэж байна даа... Гэхдээ ФФП-с болоод зээлийн зах зээл дээр л идэвхитэй ажиллах байх... эхний ээлжинд Атлетико Мадридаас нэг хаалгач залууг зээлээд аваад ирсэн... одоо нэг найдвартай СБ л хэрэгтэй байна даа... нөхөрсөг дээр манай залуу хүүхдүүд харин мундаг байлаа... Стив Брьюс ч хүүхдүүдэд нэг их найддаггүй ёстой хүчээр хүүхдүүдээ тоглуулах болж байх шиг байна...

Манай хүүхдүүдээс жигүүр дээр Андрэ Грийн гайхалтай байна даа... нөхөр сүүлд Вэстхэмийн хаалганд гоол хийчихээд шууд Чемпионшипийн нээлтийн тоглолтонд гараанд гармаар байна гэсэн ярилцлага өгсөн... өөртөө их итгэлтэй байгаа... өнгөрсөн жил бэртлээс болоод олигтой тоглож чадаагүй...

Хагас дээр Жейк Доил-Хейс гэж Ирланд хүү гялалзаж байгаа... Хагмаалалтанд арын 3 байрлал дээр алин дээр нь ч сайн тоглодог Митчел Кларк гэж Шотланд хүү мундаг байгаа...

Нөхдүүд дээр нэмээд өнгөрсөн жил өөрсдийгөө тодорхой хэмжээнд харуулж чадсан Рушиан Хепбурн-Мэрфи, Кэинан Дэвис 2 довтлогч байгаа... Грилиш ахынхаа шийрийг хатаах хүүхдүүд ч уг нь олон байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Fri Aug 10, 2018 10:13 am

Шинэ улирлын шинэ сэдвийн нээлтээ хийж, сэдвийнхээ нэрийг солилоо кккк :beer

ПЛ-т орсон хойноо шинэ сэдэв нээнээ...

За ямар ч байсан тун эвгүй байдлаас их эвтэйхэн гараад явчихлаа...

Image
Грилиш хүүгээ авч үлдэж чадлаа... Нөхөр ч твиттер дээрээ "Ажилдаа орцгооё" гэсэн байна лээ... бэртэл гэмтлээс хол байвал багаа чирээд ПЛ-д оруулж чадах л нөхөр дөө...

Зөрөөд хэд хэдэн эвтэйхэн наймаа хийчихлээ... уг нь Бристол Ситигийн Жое Брайн гэж их сайн ЛБ залуу авах гэж байсан яриа хөөрөө бүр тохирчихсон байсан эцсийн мөчид Фулхам шавар хааж орж ирээд аваад явчихлаа... нөхдүүд ч Сессенионоо явуулах гээд л бэлдээд байгаа байх л даа... Энэ нөхрийг авчихсан бол болоод явчих байлаа... тэгээд бас нэг довтлогч зээлээр авчихсан бол... гэхдээ зээлийн цонх хаагдаагүй байгаа учраас бас боломж бий...

Одоогоор хийгээд байгаа наймаанууд...

Жон МкГинн... хагас хамгаалагч... 23 настай... Шотланд

Image

Шотландын Хибернианы Жон МкГинн гэж од залууг нь аваад ирлээ.... 23 настай... фенүүд нь бүгд амаа олохгүй магтах юм... хөдөлмөрч тоглодог, тасралтгүй гүйдэг, хамгаалалт довтолгоондоо жигд, их динамик тоглодог залуу юм гэнэ... бөмбөгөө алддаггүй л гэнэ... Грилиштэй хослоод ард нь тогловол ч энэ 2 их юм дуулгана даа... Грилишийн оронд авчирж байна гээд байсан ямар ч байсан ирэх 1 сар хүртэл хамт тоглох нь... яг найруулах тал дээр бол Грилишийг яагаад ч гүйцэхгүй л дээ... ямар ч байсан их сайхан наймаа боллоо....

Ориан Нуланд...хаалгач... 27 нас... Норвеги...
Image

За Герман Инголштатаас Норвегийн шигшээгийн хаалгач залууг аваад ирлээ... ер нь бол ид л сайхан нас... Жонстоныг Вестбромд алддаг их муухай юм болсон... Уг нь багт их сайн уусаад их сайн хааж байсан... нөхөр ВБА-д очоод 2 тоглолтонд 3 гоол алдчихсан явааг бодоход бас ч тийм сайн хаалгач биш ч байсан юмуу хэхэ... ямартай ч 1 номероо Брьюс хадгалсаар байгаад энэ залууд өгчихлөө... 192-той өндөр залуу байна...

Манай Жед Стир, Атлетикогоос зээлээр ирсэн Андрэ Морреира, тэгээд Нуланд гээд 3 төвшин ойролцоо хаалгач залуучууд байна даа... сайхан өрсөлдөөд хамгийн шилдэг нь гараанд гарах болтугай...

Зээлээр МанЮ-гийн Аксел Туанзебе ирсэн... нөхөр ч багийнхнаа мэднэ, дасгалжуулагчийн хэв маягийг мэднэ... шууд л СБ дээр гараанд гаргах гэж үзэх байх даа... баруунаас илүү төвд их аятайхан тоглож мэдэхээр харагдсан....

Зөрүүлээд Гарднерийг Бирмингам сити рүү улирлын хугацаатайгаар зээлсэн... нөхөр ч анх гарч ирж байхдаа харуулж байсан тэр потенциалдаа хүрсэнгүй дээ... ер нь ингэж яваад тэгээд ахынхаа араас орох байх...

За одоо зээлийн зах зээл дээр идэвхитэй ажиллаад нэг довтлогч, нэг ЛБ хоёр дор хаяж олж ирэх хэрэгтэй байна даа...
Жигүүр дээр Андрэ Грийн хүү гялалзаад эхэлсэн... заавал шинэ вингер хэрэггүй л юм байна... гэхдээ Снодграссыг авчрах юм яриад байгаа... аваад ирвэл хэрэгтэй л байна... талбай дээр их дайчин байдгаас гадна талбайн гадуур их эерэг нөлөөтэй, мундаг залуу л даа...

За тэгээд энэ жил гараа нэг иймэрхүү явах нь....

.....................Нуланд/Стир...................

Хаттон/Брий.......Честер.......Таунз/Элфик......Тейлор/шинэ ЛБ

........................... Жедай/Велан................

Элмо/Адома......Лансбури/МкГинн.... Хурихэйн/Бярнасон.......Грийн....

................................Грилиш..................

.............................Кожиа/Хоган/шинэ дотвлогч.....................
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Wed Aug 15, 2018 9:59 am

За ямар ч байсан лигийн 2 тоглолт, цомын 1 тоглолт хийж 3 хожилтой гарч ирлээ...

урьд шөнө Карабао цомд Лиг 2-н Еовил таунтай тоглож арай хийж 1:0-ээр буулгаж авлаа... бөмбөг эзэмшилт илт илүү байсан ч эсрэг тал илүү олон аюултай боломж үүсгэлээ... гэхдээ хожил бол хожил...

Лигийн хувьд 1999 оноос хойш анх удаагаа лигийн эхний 2 тоглолт дараалж хожсон байна...шинэ зуун гарснаас хойш анх удаа...


Халл-тай хийсэн тоглолтын гоолууд...

Халл-тай тоглоход тоглолт дөнгөж эхлээд гоол алдсан ч эргэн ирэлт хийж 3-г хийж хожсон... гэхдээ 3 гоолыг 3-ууланг нь хамгаалагч нар хийсэн... энэ тоглолтын дараа тоглолтын гараанд гарсан хаалгач Стирийг зээлээр явуулсан...


Уигантай хийсэн тоглолтын гоолууд...

Энэ тоглолтонд хаалгач Нуланд, зээлээр ирсэн Туанзебе, Жон МакГинн нар дебьютээ хийсэн... мөн л өмнөх тоглолтын адил хожигдож яваад хожил байгууллаа... гол нь 7 номер МакГиннийг хараарай... стандартууд үнэндээ өөр класс байна шүү... эхний гоолын дамжуулалтыг, дараагийн гоолын буланг хийсэн... тээр жил Блакпүүлтэй ПЛ-д гарч ирээд Чарли Адам зүүн хөлөөрөө нэг иймэрхүү стандарт хийдэг байсан санагдаж байна... манай хүн дебьютен дээрээ шууд од болчихлоо... хамгаалалтанд идэвхитэй, цэвэр бокс тү бокс хагас... Милнер л ид үедээ манайд нэг ийм тоглож байсан даа... гэхдээ Милнерээс илүү нь стандарт сайн юм байна, бас холоос гоё сум шиг цохидог юм байна... гэмтэл бэртлээс хол байвал Грилиш, МакГинн 2 манайхыг чирээд ПЛ-д оруулчихаар л харагдаж байна даа...

урьд шөнийн хувьд Уигантай тоглосон тоглолтоос Туанзебе, Грийн хоёроос бусдыг нь солилоо... Доил-Хейс хүү дебютээ хийлээ... Рушиан хүү гараанд гарлаа... зээлээр ирсэн Морейра хүү дебютээ хийж пеналт хаалаа... Нуландыг бодвол реакц сайтай, арай сийрэг залуу шиг санагдлаа... хаалгачийн байрлалд өрсөлдөөн гоё болохоор байна даа...

Стив Брюс сүүлд өгсөн ярилцлагандаа "Өмнөх улиралд би ротейшн сайн хийж чадаагүй. Энэ алдаанаасаа суралцсан" гээд байсан.... Уигантай тоглохдоо Халл дээр гараанд гарсан тоглогчдоос 6-г нь солисон... сая Уигантай тоглосон тоглогчдоос 9-н солилоо... нөхөр арай л хэтрүүлээд байна уу гүй юу... гэхдээ ямар ч байсан 3 тоглоод 3 хожчихлоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Sep 20, 2018 10:01 am

Уржигдар Ротерхамыг 2:0-ээр хожлоо... манай тоглолт одоо л нэг жигдирч эхэлж байна уу даа... гол гол тоглогчид гэмтлээс ирээд одоо л гоё болж ирж байна... гол нь одоо хамгаалалтын шугам л байна даа...

..................Наиланд........
Элмо.....Честер...Жедаи......Хаттон
Эл Гази...МкГинн...Хурихан....Грилиш...
..............Тамми........Коджаи.....

гэсэн гараа гарсан...сэлгээнээс Боласи орж ирсэн... Ротерхамын эсрэг үнэн гоё тоглосон доо... энэ залуус гэмтэл бэртлээс хол байж чадвал дээшээ гарахад бүрэн боломжтой харагдаж байна... Тамми үнэхээр Чемпионшипт бол ганган довтлогч юм... Боласи ч янзын юм байна... ирэх улирал дээшээ гараад зээлийн тоглогчдоо жинхэлж чадвал ПЛ-н томчуудыг ч зовоосон баг гарахаар байна даа... Дунд шугамын 4 бүгд стандарт цохидог, кросс хаядаг, холоос цохидог байх ч гоё л юм... тэгсэн хэрнээ Хурихан, МкГинн 2 хамгаалалтанд их сайн... ялангуяа МкГинн үнэн гоё тоглодог залуу байна шүү... үнэхээр Шотландаас эрдэнэс олоод ирж дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Sep 25, 2018 9:08 am

Image

За Грилиш хүү багтайгаа 5 жилийн гэрээ үзэглэлээ... унаган хүү үнэхээр өөр байдаг юм байнаа...

Одоо баг Честертэй гэрээ сунгахаар ярилцаж байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Thu Sep 27, 2018 8:32 am

Энэ Грилиш хэр томоожсон бол? Архи ууж агсам согтуу тавиад яваа сураг сонсогддог байсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Oct 04, 2018 9:00 am

Брьюс Терри хоёр манай хүнийг номонд нь оруулсаан хэхэ...

гэснээс Стив Брьюс маань ажлаасаа халагдлаа... багийн айхтар уналтын үед ёстой ноён нуруугаараа тогтоож өгсөн, мундаг хүн ... даан ч нөхрийн хөлбөмбөгийн философи нөхөртэйгөө хамт үеэ өнгөрөөж байх шиг байна даа... юм тэгээд сонин юм... хүснэгтийн сүүл мушгиж байгаа Престонтой 3:3-аар тэнцээд 90+7 дээр манайх пеналт цохиж алдаад л нөхөр ажлаасаа халагдчихлаа... тухайн үедээ хүснэгтийн доор явж байсан Ипсвичийг 1:0-оор хожиж байхдаа 10 хүнтэй болгочихоод хожиж чадалгүй тэнцсэн... Ридингийг 1:0ээр хожиж байгаад 90+3 дээр гоол алдаад тэнцсэн... энэ 3 тэнцээгээ хожил болгосон бол өдийд бараг хүснэгтийн 1-т явж байх байлаа шд... Тэгэхээр тэгээд юм цаанаасаа л болсонгүй дээ... Стив Брьюс бол үнэхээр мундаг менежер, түшигтэй аав шиг л хүн... Чемпионшипийн дундаж болон Лиг 1,2-н багуудад бол үнэхээр гоё менежер... даан ч ПЛ-д орох амбицтай багт арга барил, философи нь аргагүй хөгшидлөө... дээшээ гарсан ч ПЛ-н залуу менежрүүдийн хөлийг гүйцэхээргүй байлаа...

Дараагийн менежрийн нэрс дунд Терри Анри, Жон Терри нарын "шинэковууд" яригдаж байгаагаас гадна Брентфордын менежер Дин Смит нарын нэр яригдаж байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Oct 04, 2018 9:04 am

Нэрс дунд Брендон Рожерсийн нэр бас нилээд дээгүүр яригдаад эхэлж... нөхөр хүрээд ирвэл бас болж л байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Oct 04, 2018 9:42 am

Нөгөө айхтар Jorge Mendes чинь манай тал болчихож... манай шинэ СЕО болон эзэдтэй "зуз" юм байх... тэгээд нөхрөөр дамжуулж Шахтарын босс Пауло Фонескаг найрна л гэнэ... Мөн Олимпиакосын босс "Барсагийн" Оскар Гарсиа яригдаж байна... ер нь л явж явж нэг час хийсэн залуу менежертэй болчих гээд л байх шиг байна шүү... гол нь хуучны прагматик школоос салаад харьцангуй өөрийн гэсэн өнгө төрхтэй identity -тэй клуб болох хэрэгтэй байна л даа... үүний тулд яалт ч үгүй залуу сийрэг толгой, итгэл үнэмшилдээ үнэнч, ирээдүйн Пеп, Клопп болох хүмүүс л хэрэгтэй байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Oct 08, 2018 1:29 pm

За менежерийн эрлийн үзүүр нарийсаад Жон Терри, Тиерри Анри, Брэндон Рожерс 3-н нэг дээр буух гээд байна уу даа... явж явж Анри болох байхаа даа... Миний хувьд бол Терри арай шинэдэх байх... Анри Рожерс хоёрын аль нь ч байсан сайхан л сонголт...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Oct 08, 2018 3:39 pm

За за Рожерс нэрээ татаж байх шиг байна... гэтэл нөгөө талд Анри манай менежер болоод туслахаар нь Терри ирнэ гэсэн шуум бүр хүчтэй болж байна... ингэчихвэл би гэдэг хүн бүр ч ханьтай болох нь дээ хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Tue Oct 09, 2018 10:38 am

Харин тийм. Ядахад сая Терри пүүзээ өлгөлөө гэсэн нь энэ шумд бүр хүч нэмчих шиг боллоо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Oct 11, 2018 9:13 am

За за Анри манайхаас татгалзчихлаа... Нөхөр Монакод очиж таарах юм шиг байна... аргагүй л дээ... Франц хүн Францынхаа том багт очъё гэж бодолгүй л яахав...

харин манайх Брентфордын Дин Смитийг авч байгаа юм байна, туслахаар Жон Терри...

Дин Смит ч жижиг багийг тултал тоглуулдаг хүн... манайхыг яах юм байгаан... нэг их айхтар цоо шинэ философи оруулж ирээд байхгүй ч яс үздэг Англи маягийн хатуу ширүүн тоглолттой баг болгож мэдэх л юм...

нэг авууштай нь нөхөр Виллагийн унаган фен... аав нь 25 жил Вилла Паркийн үйлчилгээний ажилтан хийсэн... хүүхэд байхдаа найзуудтайгаа ирж Холт Эндийг цэвэрлэж өгөөд тоглолт үнэгүй үздэг байсан гэж байгаа... Аав нь АЛигийн аварга авахад байсан Пат Хэрдийн найз... АЛигийн цомоо тоглогч бүр гэртээ нэг хонуулахад Пат Хэрд Бирмингамын нэг пабд аваачаад фенүүддээ цомноос нь шар айраг уулгахад мань хүү аавтайгаа цуг очоод цомноос нь ууж үзсэн гэдэг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Oct 11, 2018 9:16 am

Мөн Валенсиа, Атлетико Мадридад ажиллаж байсан Жесүс Гарсиа Питарч гэж нөхрийг Sporting Director-р тавьж... Ямар гарыг нь Паяасо л мэдэх байх...

Манай шинэ СЕО-ч ажлыг маналзуулж байнаа... Кристиан Пурслоу чухам хэр захирлыг Ливерпүүл, Челсигийн хэд л сайн мэдэх байх даа...

За мэдээж туслахаар Терри ажиллана гэдэг багийн хувцас солих өрөөнд маш чухал нөлөөтэй...

Энэ 3 хүнийг томилсноор Астон Вилла клубын шинэ эрин үе эхэллээ гэж манай СЕО зарлаж дээ ... ойрхон ойрхон янз янзын эрин үеүүд солигдоод одоо ч жоохон жийрхдэг болоод байна шүү ккк..
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Thu Oct 11, 2018 12:09 pm

Villa_Bayaraa wrote:Энэ 3 хүнийг томилсноор Астон Вилла клубын шинэ эрин үе эхэллээ гэж манай СЕО зарлаж дээ ... ойрхон ойрхон янз янзын эрин үеүүд солигдоод одоо ч жоохон жийрхдэг болоод байна шүү ккк..
:-o :-o

Манай шинэ эрин ч одоо байдлаар гайгүй л явж байна. Анриг Англид харж магадгүй гэж горьдож байсан юмсан. Дэмий юм боллоо шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Mish » Thu Oct 11, 2018 2:48 pm

Кристиан Пурслоу танайд ирцэн байсан юм байна шдээ тэ?
Манайд байхдаа лав тун боломжийн ажилласан шдээ...
Ёкохама, Найки нтр гээд манай хамаг л том том гэрээнүүдийг хийсэн нөхөр...

Дээр нь манай ахлагч туслахаар ирсэн юм байна...
удахгүй үндсэн болчих байхаа хэхэ...
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Wed Oct 17, 2018 10:19 am

Image

За Терри багийнхантайгаа дасгалжуулагчийн дүрээр эхний бэлтгэлээ хийлээ... Харин нөхөр "рефлексээрээ" цагаан пүүзээ өмсөөд гараад ирж... тэгээд багийнхан нь шоолоод нөхрийг "пүүзээ үнэхээр өлгөсөн юм уу үгүй юм уу" гээд нөхөр буцаж яваад дасгалжуулагч нарын хар пүүз өмсөж гарч ирсэн байна...

Нөхөр нэгдэхийн өглөө 7 гэхэд Вилла Паркт ирээд, 7.30 гэхэд Диногийн өрөөний үүдэнд дэвтэр балаа бариад сууж байж... Дино ч удахгүй ирээд анхны хурлаа хийж... багийн уур амьсгал гоё байнаа л гэж байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Wed Oct 17, 2018 1:36 pm

Терри маань их гоё ярилцлага өгсөн байна лээ...
Жозег анхны бэлтгэлээс л биширч шүтсэн гэнэ... тэрээр бүх жижиг деталийг нарийн тооцож, бэлдсэн байсан... тоглогчид ийм сайхан бэлтгэл үзсэнгүй гэлцэж... маргаашнаас нь тухайн өдөр бэлтгэл дээр болсон зүйл, хүмүүсийн реакц зэргийг дэвтэрт тэмдэглэдэг болжээ... тэгээд Жозегийн хүмүүсийн сэтгэлзүйг яаж удирдаж байгааг анзаарч, суралцсаар өдийг хүрсэн... 4-5 жилийн дараа үндсэн менежер болоод алаад өгнөө гэж...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Oct 22, 2018 1:16 pm

За шинэ эрин үе эхэлж, шинэ дасгалжуулагч нарын багтайгаа эхний тоглолтоо Вилла Паркт хийж Хунгуудыг 1:0-ээр хожлоо... улирлын 2 дахь клин шит... энэ тоглолтыг хүртэл манайх гоол алдсан үзүүлэлтээрээ Чемпионшипийн доороосоо 2-т явж байлаа... шүдний өвчин болсон хамгаалалтын асуудлыг шийдэхээр Терри голчлон ажилласан бол хагас хамгаалалт болон довтолгооныхонтой Дино өөрөө ажилласан гэнэ... үр дүнд нь Тамми Абрахамын гоолоор хожлоо... ПЛ-д байхад Хунгуудтай үнэн тоглолт таардаггүй байнга шахуу хожигддог байж билээ...

Сонирхолтой нь өнгөрсөн 7 хоногт баг бүхэлдээ огт бөмбөггүй бэлтгэл хийсэн байна... бөмбөггүйгээр довтолгооны байрлал хамгаалалтын байрлалаа бэлдсэн гэнэ... харин Терри арын шугамын 4-тэй тулж ажилласан байна... ЛБ Тэйлорыг ЛСБ Честертэй, РБ Хаттоныг РСБ Туанзебетэй хос хосоор нь баг болгож бэлтгэсэн гэнэ... ямартай ч үр дүнд нь манай шүүрэн шанага шиг байсан хамгаалалт улирлын 2 дахь клин шитээ хийж чадлаа...

тоглолтын хувьд манайх айлын талбай дээр шаргуу прессинг хийж довтолгоондоо маш хурдтай шилжиж илүү директ тоглолт хийсэн... олон ч гоё боломж гаргасан... үр дүнд нь эхний үед бүхэлдээ манай баг давамгайлсан ч 2 дахь үеэс илт ядарч сууж эхэлсэн... хэрвээ 90 минут ингэж тоглож чаддаг болчихвол ч янзын байх нь ээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Nov 12, 2018 3:33 pm

Дербиг талбай дээр нь сайхан хожлоо... Эхний үе тэнцүүхэн тоглосон ч манайх маш олон гоолын боломж гаргалаа... даанч нэгийг нь ч чулуу болгож чадсангүй... харин 2-р үед утгаараа илүүрхлээ... Эхний гоолыг МкГинн хүү мөргөж хийсэн бол, хоёрдахь гоолыг МкГинн хүүгийн дамжуулалтаар Тамми Абрахам хийлээ... харин 3 дахь гоолыг МкГинн дээр 16-н гадна гаргасан алдааг ашиглан Конор Хурихан хаалттай цохилтоос гоол хийлээ... Дино тоглолтын өмнөх ярилцлагандаа Пеп-н философиос олон зүйлийг "өөриймсүүлж" авахыг хичээж байгаа тухайгаа ярьж байсан... тэр нь ч харагдаж байна... баг ч үнэхээр гоё тоглодог болж байна ... энэ эрчээрээ ПЛ-д орчих юмсан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Nov 27, 2018 9:59 am

Second city Derby янзын боллоо... 4:2-р хот манайх боллоо...

Эхний гоолыг булангийн цохилтоос сув сул цохиулж алдаад, араас нь нэг айхтар шон цохиулаад нилээд эвгүй байсан ч дараа нь 2 минутанд 2 гоол хийж шууд тэргүүллийг авлаа... 2 гоол хоёулаа яг адилхан нөхцөл байдлаас, баруунаас Адомагийн хөндлөн дамжуулалтаар эхнийхийг нь "Хаан" Кожиа цээжин дээрээ тогтоогоод цохиж, 2 дахийг нь Грилиш хаалганых нь амсар дээр унаж мөргөөд гоолдлоо... голд Тамми хамгаалагчидтай ноцолдоод байхаар нөгөө талаас Кожиа, Грилиш нарт гоё сул зай үүсэж байна... 3 дахь гоолыг Тамми пеналтиас цохиж хийсэн бол нөхдүүд өмнөхтэйгөө төстэй баруунаас хөндлан хаясан дамжуулалтыг сув сул цохиж 2 дахь гоолоо хийлээ... харин эцсийн цэгийг манай Хаттон зооноосоо бөмбөгөө туусаар яваад 16 дотор солгой хөлөөрөө цохиж гоолдлоо... Марадонагийн гоолтой их адилхан гоол орлоо...

Ингээд Хаттон албан ёсоор багийн "леженд" боллоо доо... Ламбертын үед "бомб скуад"-ын гишүүн явсан Хаттоныг ингээд багийн домог болчих юм гэж хэн санах билээ... сүүлд миний нүдээр харснаас Мартин Лаурсен, Стилиан Петров хоёр багийн домог тодотголыг фенүүдээс зүй ёсоор хүртсэн бол ингээд 3 дахь нь Хаттон болж байх шиг байна... нөхөр энэ зун санхүү хүнд үед багтаа үлдэхийн тулд тал цалингаа хасуулсан... гэтэл ингээд дерби тоглолтондоо Холт Эндийн өмнө Марадона стилийн гоол хийж нэрээ мөнхөллөө дөө... Манай фенүүд анх Хаттоныг дооглож "Шотландын Кафу" гэж нэрлэдэг байсан бол одоо жинхэнээсээ тэгж нэрлэдэг болж... сүүлийн гоолны дараа манай фенүүд вики рүү ороод Кафугийн мэдээллийг засаад "Бразилийн Хаттон хочтой" гэж өөрчилсөн байна лээ хэхэ...

Энэ удаагийн дерби их гол гал гарсан тоглолт боллоо... өмнөх дербинүүд шиг худлаа барьцалдаж аваад байхгүй яг л тоглолтоороо харилцан цохилт хийлцлээ... Грилиш хүү мөргөж гоолдчоод уйлж байсан... үнэхээр гоё тоглолт боллоо...



User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Tue Nov 27, 2018 8:47 pm

хаха... хэрэндээ л хөөрхөн "голазооо" хийсэн байна шдээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Тэрри_10 » Thu Nov 29, 2018 8:50 am

аймаар тоглолт болжээ... Манай Абрахам лаг байгаам бишүү... 5-5
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Nov 29, 2018 9:49 am

Бүр харамсаад байх юм... 5 гоол хийгээд зөрөөд 5-г алдаж л байдаг... Таммигийн анхны покерыг нь хожлоор мялааж чадсангүй дээ... Тамми ч ясны довтлогч хүү байна лээ дээ... Манай тоглолтын шинэ хэв маягтай их сайхан тохирч байгаа...

Дино ирснээс хойш манайх бүр хэт довтолж тоглож байна шүү... Хаалга руу 26 цохиод 5 хийсэн ч байх шиг... нөгөө тал 8 цохиод 5 хийсэн гэхээр бас харамсмаар... Одоо хамгаалалт сайжирчихвал ч довтолгооны хувьд асуудалгүй л болж байна... хаалгач үнэндээ муу байнаа... Стив Брюсийн 2 том алдаа... төвийн хамгаалагч аваагүй байж хамаг төвийн хамгаалагчдаа зарж, зээлсэн... Стирийг гараанд тавихын оронд зээлчихээд өөр лигээс туршлагагүй хаалгач авчирч гараанд тавьсан... энэ 2-оосоо болоод өөрөө ч халагдсан... одоо ч гай болсоор л байна...

Манайх сүүлийн 4 тоглолтонд 2,3,4,5 гоол хийжээ... одоо уг нь ардаа Терри шиг найдвартай хүн олоод Честерийн дэргэд тавьчихвал ч дээшээ инээж байгаад л гараад ирэхээр байна... хэрвээ манай ПЛ-рүү дэвшвэл зээлээр тоглож байгаа 3 ч 3-уулаа жинхэлж мэдэхээр л байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests