АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Dj Tuvshin » Wed May 16, 2018 4:08 am

Ганцыг хийгээд авбал ч учиртай даа...
Гэснээс юугаар үзээд бна.Линкээ саваач?
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Dj Tuvshin » Wed May 16, 2018 4:46 am

Ямар ч байсан эхний шатаа давлаа...
Одоо Уэмблэйд Фүлхэм-ээ аргалчихвал болоод явчихна биз дээ?
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Шинээ » Wed May 16, 2018 4:48 am

За одоо ганцхан алхам үлдлээ дээ. Терри маань ч аргагүй фэнүүдийн хайр, хүндлэлийг хүлээсэн тоглогч юм аа.
Сайн явах санааных.
User avatar
Шинээ
 
Posts: 79
Joined: Wed Jan 04, 2017 6:55 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Wed May 16, 2018 4:54 am

Терри уйлаад байснуу. Ёстой л бурхан мэт шүтэгдэж бн. Сүүлд хаалгачид улаан өгөх газар блаа. Жонстоун бхгүй бол Фулхамын өөдөөс хэцүү шүү. Ганц л тоглодог билүү
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Wed May 16, 2018 5:14 am

Тоглолт дуусаад эр эмгүй талбай руу дайраад лигийн аварга болсон мэт л бужигналаа. Арай эрт баярлаад бнуу даа. Хамгийн хэцүү тоглолт урд бгаа даа
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Wed May 16, 2018 9:50 am

Wembley here we come!!!!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Жавхаа » Wed May 16, 2018 9:55 am

хөөрхий Баяраа, Тэрри нар ч нэлээд амьдрал үзэж байгаа юм байна даа хэхэ.... АПЛ-т дэвшээсэй гэж хүсье
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby amka13 » Wed May 16, 2018 10:01 am

Image
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby rednasca » Wed May 16, 2018 11:10 am

Уэмблид тоглох гэдэг бүх багуудын хувьд баяр хөөр...
тэгэхээр эрт баярлаж гэх нь зохисгүй л дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Wed May 16, 2018 11:29 am

Уэмблид ганц л тоглоно... тэгэхээр Фулхамыг нухах бүрэн боломж бий... Фулхамын эсрэг 2 тоглох бол хэцүү... нэг бол аргалж болно...
манайх сүүлд Уэмблид тоглохдоо Арсенал, Ливерпүүл, МанЮ-тай тоглож байлаа... тэрний дэргэд Фулхам бол боломжийн л учраа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Tue May 22, 2018 9:54 am

Энэ жилийн Плей-Офф финал 5 сарын 26-нд болно... тэгвэл 36 жилийн өмнө энэ өдөр Аваргуудын лигт Астон Вилла Баерн Мюнхенийг буулган авч АЛ-н аварга болж байлаа...

Финалд хүрэх замдаа хагас шигшээд Вилла Андерлехтийг 2 тоглолтын нийлбэр дүнгээр 1:0-ээр ялж гарч ирж байсан. Манайх сая Мидлсборог 2 тоглолтын нийт дүнгээр 1:0-ээр буулгаж авчээ...

36 жилийн өмнө финалд манайх андердог байсан бол энэ удаад ч бас андердог байна...

Түүх давтагддаг гэл үү? ккк
Last edited by Villa_Bayaraa on Tue May 22, 2018 12:16 pm, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby amka13 » Tue May 22, 2018 12:07 pm

CL finaliin umnuxun manai tsagaar shuniin 12t exlex yum bn, zuv yy?
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Tue May 22, 2018 12:23 pm

Тийм, манайх тоглоод араас нь танайх тоглох юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby poseidon » Tue May 22, 2018 12:26 pm

Гаргах суваг линк энэ тэр байвал тавиарай. Харах баг гарч ирэх юм билүү хэхэ
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Tue May 22, 2018 12:34 pm

Фулхамын босс Жоканович Челсид байхдаа анх Терриг харж байснаа дурсан ийнхүү ярьжээ...

Image

"Би Жоныг анх хараад багийн анд Марио Станичаас "Энэ хөгшин гар чинь хэн билээ?" гэсэн чинь Марио надад "Наадах чинь жоохон хүүхэд ш дээ, 19 настай. Сайн тоглодог" гэж хариулж билээ. Жон тэр үед Ноттингам руу зээлээр явчихаад дөнгөж эргэж ирээд байсан юм. Мань хүний царай нь тэр үед ч бараг л одоогийнх шигээ байсан даа. Одоо бодоход их хөгшин царайтай байж..."
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Tue May 22, 2018 12:51 pm

Image

Фулхамынхан Дербиг буулгаж авсныхаа дараа ялалтын баяраа сүр дуулиантай тэмдэглэж, хувцас солих өрөөнөөс лайв хийж олны анхаарлыг татсан юм... тэгвэл манайх Мидлсборог буулгаж авсны дараа сэтгүүлчид энэ талаар ямар бодолтой байгааг нь Конор Хурихэйнээс асуужээ...

"Би тэрийг үзсэн. Тэд яг л лигийн аварга авчихсан юм шиг баярлаж байна лээ. Харин эсрэгээрээ бид хувцас солих өрөөнд их нам гүм байсан. Бүгд бие биедээ high-five өгөөд л тарсан. Манай хувцас солих өрөөнд л лав сүртэй юм болоогүй. Яагаад гэвэл ажил дуусаагүй байна. "

"Фенүүд маань баярлах нь зүйн хэрэг. Тэд Уэмблид очихыг тэсэн ядан хүлээж байгаа нь мэдээж. Харин бидний хувьд хийх ажил байна. Магадгүй бид андердог байж болно. Фулхам бол маш сайн баг. Тэд лигийг бидний дээр төгсгөсөн. хүснэгт хэзээ ч худлаа ярьдаггүй."

"Гэхдээ тэглээ гээд тэд өөрсдийгөө манайхаас илүү, финалд манайхыг гарцаагүй ялна гэж бодож байвал буянаараа болог. Ямар ч байсан бид финалын тоглолтонд бэлэн байгаа. Тэр цагт хэн нь илүү гэдгээ үзэх болно."
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby amigo » Sun May 27, 2018 12:03 am

За эхэллээ дээ...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 3238
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Dj Tuvshin » Sun May 27, 2018 12:40 am

Эхний үе 0:1-р дуусах юм шиг бна даа...
Болдог бол үеийн төгсгөлд ганцыг хийгээд тэнцүүлээд авбал...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Mojul » Sun May 27, 2018 1:57 am

Хожигджээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Dj Tuvshin » Sun May 27, 2018 2:19 am

Барсангүй дээ хөөрхий...
Ахлагчаа дээшээ гараад ирээсэй гэж их л хүслээ,дэмжлээ...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sun May 27, 2018 6:01 am

за муу баг минь намайг дахин нэг жил амьдралаа бод гэнээ ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Sun May 27, 2018 6:15 am

Сүүлд 10 хүнтэй болсон хойно нь 20 минут балбаад барсангүй... олон боломж алдлаа... эхний үедээ хамгаалж үзэх гэж байж буруутлаа... Фулхам ч тэгээд аргагүй нэг од нь гүйцэн бөх гэдэг шиг л байлаа...
За тэгээд хүснэгтэд 1,2,3-аар гарсан 3 баг дээшээ гарлаа... хүснэгт худлаа ярьдаггүй гэдэг... Фулхам гэж ПЛ-н томчуудад ядаргаа болохоор нэг баг дээшээ гарлаа даа... энэ зун томчууд гялтайх хэдийг нь түүчихгүй л бол...

За ингээд FFP -н хүрээнд даруухан хэдэн наймаа хийгээд л дараа жилтэйгээ золгох нь дээ... ирэх жил сайн үзээд дээшээ гарахгүй бол тэгээд Лийдс, Шеффилдийн араас алхаад марш...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Өсөхбаяр » Sun May 27, 2018 11:59 pm

арай ч лийдс шефилдийн араас орох болоогүй байлгүй дэ хэхэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Thu May 31, 2018 12:31 pm

Баг маань ПЛ-т гарч чадаагүй учир багийн ахлагч маань багаа орхилоо...

Image

Өнөөдөр миний бие Астон Вилла клубыг орхиж байна. Энэ гайхалтай клубын нэг хэсэг байж, энэ клубын төлөө тоглож, энэ клубыг ахалж байснаараа би маш их бахархаж байна.

Өнгөрсөн улирлын туршид би талбай дээр ч, талбайн гадна ч чадах бүхний хийсэн. Тиймээс клубээ ПЛ-т гаргаж чадаагүйдээ одоо ч шаналсаар байна. ПЛ бол Астон Вилла клубын байх ёстой газар гэдэгт 100 хувь итгэдэг.

Намайг Вилла клубтэй нэгдэхэд гол нөлөөг үзүүлсэн Стив Брюст онцгойлон талархмаар байна. Би түүний менжерийн ур чадвараас маш их зүйлийг сурсан бөгөөд сурсан мэдсэн бүхнээ би хэзээ ч мартахгүй.

Мөн багийн тоглогчид, клубын ажилтнууд болон онцгойлоод багийн эзэн Др.Тонид чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Та бүхэнтэй өдөр бүр хамтран ажиллах үнэхээр нэр төрийн хэрэг байлаа.

Эцэст нь Вилл клубын фенүүдэд онцгойлон талархмаар байна. Та бүхэн биднийг гэртээ тоглоход ч, айлын талбайд тоглоход ч мянга мянгаараа ирэн дэмжиж, бидэнтэй хамт Англи орныг хөндлөн гулд туулсан. Та бүхний дэмжлэгийг би насан туршдаа мартахгүй.

Вилла клуб миний зүрх сэтгэлд үргэлж онцгой байр суурийг эзлэх болно. Энд байсан цаг хугацаагаа би хэзээ ч мартахгүй, зорилгодоо хүрэхэд ямар ойрхон очсоноо ч хэзээ ч мартахгүй. Харамсалтай нь энэ хүрээд бидний зам салж байна. Би цааш явах боллоо. Багийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, тоглогчид болон фенүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай багийн төлөө хийсэн бүхэнд нь баярлалаа... Манай багийн хамгаалалтын шугамыг цэгцэлж өгөөд, онцгойлоод манай хувцас солих өрөөнд маш зөв соёлыг суулгаж өгөөд явлаа даа...

Цаашдын карьерт нь өндөр амжилт хүсье!!!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Thu May 31, 2018 1:00 pm

Би ер нь Хятад хүмүүст сүжиггүй л дээ... гэхдээ манай багийн эзэн энэ нөхөр бол үнэхээр хүндэтгэл хүлээмээр хүн байдаг юм... залуухан хэрнээ айхтар эр дээ... энэ нөхрөөс би хувьдаа их юм сурдаг юм...


Image

“Өнгөрсөн Бямба гарагт болж өнгөрсөн Плей-оффын финалын тоглотын үр дүдн Виллагийн фенүүдийн хувьд үнэхээр хүнд цохилт болсон гэдгийг би сайн ойлгож байна. Виллагийн фенүүд намайг өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүсэж байгаагаа Твиттерээр дамжуулан хүсэж байгааг би харсан ч эдгээр үгсийг үзэглэн буулгахын тулд эхлээд би өөрөө бага ч болов тайвшрах хэрэгтэй гэж үзсэн билээ. ”

“Би та бүхэнтэй л адил Астон Вилла клубтээ хайртай.”

“Хэдийгээр би одоо Бээжинд байгаа ч Уэмбли дэх ялагдлын цохилтоос одоо ч гарч чадахгүй байна. Сэтгэлзүйн хямрал эдгэрэхэд цаг хугацаа хэрэгтэй байдаг.”

“Хэдий тийм ч, манай менежментийн багийнхан, дасгалжуулагчид, тоглогчид болон миний бие маш хурдан хөл дээрээ босч, дараагийн тэмцэлдээ бэлтгэж эхлэх ёстой.”

“Энэ улиралд манай баг Стивийн удирдлаган дор нэгдмэл байдал, нэгдмэл хүсэл тэмүүллийг үзүүлж чадсанд би хувьдаа та бүгдийн нэгэн адил маш их баяртай байна.”

“Бид нэг баг шиг тэмцсэн.”

“Мэдээж ялагдал гэдэг гашуун. Гэхдээ багийн дасгалжуулагчид болон баг тамирчид энэ улирлын туршид ямар их хөдөлмөрлөж, тэмцсэнийг бид мартах учиргүй.”

“Би онцгойлоод Стивд сэтгэлийнхээ гүнээс талархлаа илэрхийлмээр байна. Онцгойлоод энэ жил, эцэг эхээ алдсан энэ хүнд үеүүдэд ч ажил хөдөлмөртөө мэргэжлийн хүний үүднээс хандаж, өөрт байгаа бүхнээ зориулж байсныг би хэзээ ч мартахгүй.”

“Тиймээс би Стив болон түүний багийнханд багийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн та бүхэнд чин сэтгэлээсээ дахин дахин талархлаа илэрхийлж байна”.

“Ирэх улиралаас бид ФФП-н хатуу чанд дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах болно. Би өөрөө Астон Виллагийн фен боловч нөгөөтэйгүүр бизнесмэн хүн. Бид одоогийн энэ нөхцөл байдалд өнгөрсөн 2 жилийг төдийгүй өнгөрсөн 10 жилийн үйл явдлыг дахин эргэн харах шаардлагатай тулгараад байна. ”

“Вилла клуб тогтвортой хөгжлийн замаар явах ёстой. Хүмүүс ирдэг, хүмүүс буцдаг. Энэ бол хөлбөмбөгийн цикл. Харин энэ бүхний дунд Клуб клубээрээ л үлдэх ёстой.”

“Бид энэ бодит байдлаас зайлж чадахгүй. Гэхдээ би нэг зүйлийг батлан хэлж чадна. Бид өөрсдийн туйлын зорилгоо мартаагүй. Энэ зорилгынхоо төлөө манай клубынхан эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөж байгаа. Бид өнгөрсөн 2 улирлын туршид багтаа маш их хөрөнгө оруулалт хийсэн. ”

“Харамсалтай нь Уэмбли дэх ялагдлын улмаас бид олон зүйлд өөрчлөлт оруулах ёстой болох нь.”

“Хайртай клубээ ийм замыг туулаасай гэж хэн ч хүсэхгүй. Гэхдээ энэ бүх өөрчлөлтүүд клубыг маань зөв тийшээгээ урагшилахад тустай гэдэгт би гүнээ итгэж байна. Үүний тулд хүн бүрийн хүчин зүтгэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа хэрэгтэй билээ. ”

“Бид ямар ч өөрчлөлтийг хийсэн бай, бид хамтдаа нэгдмэл байж энэ бүхнийг даван туулж чадна гэдэгт гүнээ итгэж найдаж байна. ”

“Бидний зорилго өөрчлөгдөөгүй. Бид итгэлээ алдахгүй. Бид итгэлээ алдаагүй цагт ямар ч хүнд хэцүү цагийг даван туулж, эцсийн дүндээ зорилготоо хүрч чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. ”

“Та бүхний дэмжлэгт дахин дахин талархаж байна.”

ТУЗ-н дарга Др.Тони Шиа
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron