АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri Apr 13, 2018 12:50 pm

Юу юм байна лээ... нөхдүүд плей-оффт түрүүлсэн багийн ПЛ-д ороод авах мөнгийг плей-оффын шагнал гэж яриад толгой эргүүлээд байдаг юм байна лээ хэхэ...

Image

Сүүлд Кардиффын эсрэг тоглолтыг манай фен Английн хунтайж Уиллиам ирж үзсэн... нөхөр манай Жон Кариүтай хамт үзсэн юм байна лээ... Кариү бас азтай гар шүү хөлбөмбөгийн клубээр дамжуулаад Английн ирээдүйн хаантай найз болчихдог... Кариүтай ойролцоо харагдаж байсан гэхээр нөхөр бас нилээд өндөр гар бололтой...

Манай багийнхан ч нөхрийг ирэнгүүт дагуулж аваачаад багийнхантайгаа уулзуулж, менежер ч тоглолтын өмнөх яриагаа Уиллиамаар хийлгэж барьсан юм байна лээ... тоглолтын дараа Стив Брьюс "хунтайж Уиллиам манай багт аз авчирлаа" ухааны юм ярьж хөөрхөн тал зассан байна лээ... нөхөр ч сэтгэгдэл их өндөр буцсан гэнэ... удахгүй төрөх хүүдээ Жак гэж нэр өгөх санал дэвшүүлнэ гэдгээ хүртэл хэлээд амжсан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby rednasca » Fri Apr 13, 2018 1:01 pm

Эзэн хааны баг энэ тэр... ПЛ-т гараад ирвэл гай болох юм байна... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri Apr 13, 2018 1:06 pm

Англид ч хаанаасаа илүү ерөнхий сайд нь нөлөөтэй байх... гэхдээ 9 асан Дэвид Камерон манай фен шд... тэглээ гээд нэмэргүй юм байна лээ ккк нөхрийн үед л манайх уруудан доройтсон ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Tue Apr 17, 2018 9:44 am

за ямар ч байсан Лийдсээ бол 1:0-ээр нухсан... Грилишийн дамжуулалтаар Граббан гоё мөргөж хийсэн... уг нь гэмтэл бэртэлд өртөөд байгаа Лийдсийг олон гоолоор хожсон бол 2-р байрны төлөө уралдаанд оноо тэнцсэн тохиолдолд хэрэгтэй байлаа...

Энэ улиралд дээшээ гарах тун ч хэрэгтэй байна даа... Хэрвээ ПЛ-д орвол Терри гэрээгээ нэг жилээр сунгана гэж мэдэгдсэн... нөхөр Челсигийн эсрэг тоглохгүй бол тэр л биз бусад үед бол гарцаагүй хэрэгтэй... нөгөө талд бас хэрвээ манайх ПЛ-д орвол Сэм Жонстон манайхтай гэрээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн... нөхрийг МанЮ-гаас боломжийн үнээр дарчихвал манай хаалгачийн асуудал хэдэн жилдээ шийдэгдэнэ гэж байгаа... Бас Снодграссын асуудал бий... нөхрийг Вестхам 12 саяар зарна гэж балайрсан... 12-оо байг гэхэд 10 хавьцаа бол авч л таарах байх тэр тохиолдолд Чемпионшиптээ байгаад байвал авч чадахгүй болно...

Зээлээр ирсэн нөхдөөс Онома бол яахав дээ л байлаа... залуу хүүхэд болохоор тоглолт нь орж гараад... Туанзебе дажгүй хэрнээ тэгээд шилэн юмаа... харахад том хар залуу байгаад байдаг байсхийгээд л гэмтчих юм...

манайх 2-р гарахын тулд одоо Кардифф үлдсэн 4 тоглолтоосоо 2 бүрэх, Фулхам үлдсэн 3 тоглолтоосоо 1 бүдрэх хэрэгтэй байна...манайх үлдсэн 3 тоглолтоо хожих хэрэгтэй байна... магадлал бага л даа...

плей-оффдоно гэвэл Кардифф, Фулхам 2-н нэг, манайх нэмээд Мидлсборо, Милуолл, Дерби, Престон, Шеффилд Юнайтед, Брентфорд, Бристол гэсэн багуудаас 2нь орж ирнэ... алаан болж байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Tue Apr 17, 2018 4:07 pm

:eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Wed Apr 25, 2018 10:56 am

За өчигдөр Кардифф нөхөн тоглолтоо хийж Дербид 3:1-ээр нухуулж... манайх өмнөх тойрогтоо Ипсвичийг 4:0 дэж гоолын зөрүүгээ овоо нэмээд авсан... Харин Кардифф Ноттингамыг 2:1 ээр, Фулхам Милуоллыг 3:0 -ээр нам авч... Ноттингамд нэг их найдаагүй ч Миллоулыг ядаж Фулхамаас 1 оноо зулгаах болов уу гэж найдаж байсан юмсан...

Чононууд түрүүлэх нь тодорхой болсон... Кардифф 86 оноотой 2 тоглолт хийнэ, Фулхам 85 оноотой 2 тоглолт хийнэ, Манайх 82 оноотой 2 тоглолт хийнэ... Кардифф Халл, Ридинг 2-той тоглоно, Фулхам Сандерланд, Бирмингам гэсэн 2 сул багтай үзнэ, Манайх Дерби, Миллуол гэсэн 2 чанга багтай үзнэ... 2-р байр хүндхэн л байна даа...

Кардифф Халлд оноо алдах байх, Ридингийг нухах байх... тэгвэл тэгээд манайд баригдахгүй болчихно... Фулхамтай үзэх Сандерланд доош унах нь тодорхой болчихсон олигтой эсэргүүцэл үзүүлэхгүй биз, харин Бирмингам унахгүйн төлөө амиа тавин үзэх байх... нөгөө талд манайх Дерби, Миллуол гэсэн плей-оффын төлөө үхэн хатаж байгаа 2 багтай 2 чанга тоглолт хийнэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Mojul » Wed Apr 25, 2018 11:42 am

Плэй оффд үзэхнээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby poseidon » Wed Apr 25, 2018 12:42 pm

Дотно санагдаж байна шүү... Дээшээ гараад ирвэл цуг дэмжнээ хаха...

Вилла паркийн хажуугаар долоо хоногтоо гурван удаа өнгөрдөг байлаа. Үнэтэй болохлээр нэг ч үзээгүй л дээ. Үздэг ч байж уу?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Wed Apr 25, 2018 12:50 pm

Үздэг л газар шт хэхэ... Энэ удаад дээшээ гарах туйлын хэрэгтэй байна даа... Плей-Оффдоод ч хамаагүй... бусад багууд ч плей-офф дээр манайхаас ялгаагүй л айж байгаал даа... яаж ийж байгаад л гарах хэрэгтэй... тэгэхгүй бол дараа жилээс санхүү бүр л хүнд болно...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Галмандах » Wed Apr 25, 2018 1:02 pm

Гараад ирээсэй дээ
ФМ тоглодог байхад Ав.лигийн финалд хүрч лааж явсан баг юм юм шүү дээ хэхэ

Sent from my Nokia 3310 EDGE using Tapatalk
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby gremlin » Wed Apr 25, 2018 1:11 pm

Нэг хэсэг 5.6-ийн төлөө Эвэртонтой үздэг ганц тогтвортой баг байсан шүү.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2895
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Wed Apr 25, 2018 1:13 pm

Би ч ФМ дээр багаасаа өөр багаар эхлүүлж үзээгүй дээ хэхэ... яахав хэсэг явж байгаад халагдчихдаг л болохоос хэхэ... тэгээд өөр багт очихоор шал утгагүй санагдаад больчихдог байж билээ... одоо бодоод байхад ФМ дээр топ багуудаас нэгийг нь ч удирдаж үзээгүй юм билээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby crespo » Wed Apr 25, 2018 1:13 pm

Martin Oneil hna yavdiin bol? Mani hunii uyed top6 bat bsan daa ug n ...
I love Chelsea
crespo
Бразилын фэн
 
Posts: 711
Joined: Tue Dec 06, 2005 9:19 am

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Wed Apr 25, 2018 1:17 pm

Top 4-т орох гэж хэд дайраад бараагүй ... сүүлдээ тамир тасраад доошоо явсан даа хэхэ... Гэхдээ хараад байхад ПЛ-ийн сүүлийн хагас болон Чемпионшипийн дээд 6 байранд байгаа багуудын хооронд ялгаа бол тун бага юм билээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Wed Apr 25, 2018 1:22 pm

crespo wrote:Martin Oneil hna yavdiin bol? Mani hunii uyed top6 bat bsan daa ug n ...


MОН одоо Ирландын шигшээг дасгалжуулж байгаа шд... нөхрийн үед манайх мөнгө ч их цацсан даа... одоо бодоход дундаж гаруудад бас л хэтэрхий их мөнгө үрсэн юм билээ... дээрээс нь жоохон аз дутсан... тээр жил манай "Арслан зүрхт" Лаурсен өвдөгний гэмтэл нь сэдэрч зодог тайлаагүй бол ч топ 4 тодорхой байсан даа... тэгээд Лернер мөнгөн дээрээ нарийлаад л гол тоглогчдоо ар араас нь зарж эхэлсэн ... Барри, Милнер, Яанг, Даунинг... сүүлд Бентекег явуулаад л офф болсон доо хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby tuwshin_pr » Wed Apr 25, 2018 4:28 pm

Villa_Bayaraa wrote: Гэхдээ хараад байхад ПЛ-ийн сүүлийн хагас болон Чемпионшипийн дээд 6 байранд байгаа багуудын хооронд ялгаа бол тун бага юм билээ...


Үнэн үнэн. Нэг доошоо унасан баг бол буцаж гарч ирэх гэж бас л зовж байгаамаа. ПЛ-ээс доошоо унаад тэр улиралдаа бүр лиг 1 рүү унаж байгаа багуудыг алийг тэр гэхэв. Одоо Лиг 1-т гэхэд саяхан ПЛ-т байсан Блакбүрн, Блакпүүл, Портсмут, Уиган эд нар байгаам байна лээ. Дээрээс нь Сандерланд нэмэгдэж байна.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Apr 30, 2018 10:48 am

за за манайхан Дербигээ нухаж чадалгүй тэнцээд нөгөө талд Кардифф Халлыг нухаад ингээд 2-р байр шансгүй боллоо... Дербиг балбаад балбаад 1-ээс илүү гоол хийж чадсангүй... чадсан ч нэмэргүй л байж...

Одоо Плей-оффт бараг л Мидлсборотой таарч байх шиг байна... нөгөө талд Фулхам Дерби хоёр бараг таарах байх... Уг нь манайх Дербитэй таараад Мидлсборо Фулхам хоёрыг тулгасан бол ч... Мидлсборо, Фулхам гэх мэт эрч хүч ханхлуулсан багтай манайх тоглолт таардаггүй юмаа... гэхдээ яахав хэрвээ Дерби Барнслиг нухаад нөгөө талд Мидлсборо Ипсвичид хожигдвол энэ хоёр байраа солиод манайх Дербитэй таарч болох л байх... бас нөгөө талд Кардифф Ридинг дээр бүдрээд Фулхам Бирмингамыг хожвол энэ хоёр байраа солиод Кардифф Плей-оффт үлдэж болох юм... энэ тохиолдолд манайх Кардиффтай бол тоглож болноо айх юмгүй...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Тэрри_10 » Mon Apr 30, 2018 12:37 pm

Плей Оффын эрхийн төлөө үзэж байгаа Дерби Прэстон 2 унахгүйн төлөө үзэж буй Барнсли, Бартон 2-той гээд алаан болох нь дээ...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri May 04, 2018 4:39 pm

Ком-оо ухаж байгаад өөрөө судалж бичиж байгаад дутуу орхисон нэг нийтлэлээ оллоо... 1980-1981 онд Английн лигийн аварга болсон тэр улирлын тухай юм... Тухайн үедээ бол саяхны Лестер Ситигийнх шиг л юм болсон гэдэг... эхний хэсгийг нь оруулаад амралтын өдрүүдээр төгсгөлийг нь бичиж оруулъя даа...

1980-1981 оны улирал: Гайхамшигийг бүтээсэн нь...



Даруухан эхлэл...

Image

Өмнөх улиралдаа эцсийн мөчид Чононуудыг өмнүүрээ алдан 7-р байранд орж Европын эрхээс мултарч байсан Астон Вилла клубыг тийм өндөр амжилт үзүүлнэ гэж хэн ч санаагүй юм. Тэр үе бол домогт Боб Пейслигээр удирдуулсан Ливерпүүл клубын жинхэнэ цалгиж явсан үе. 2 жил дараалан лигийн түрүү байрыг гуядаж авсан Ливерпүүлийг бүдрүүлэх магалалтай багуудын тоонд Манчестер Юнайтед, Арснеал, Тоттнехамын нэр зүй ёсоор бичигдэж байв.

Хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татаж байсан өөр нэгэн баг бол домогт Сэр Бобби Робсоны удирдлаган дор тоглож байсан билэг танхай тоглолттой Ипсвич клубын залуус байсан юм. Тэд 2 жилийн өмнө Уэмблид Арсеналыг сөхрүүлэн ФА цомыг өргөсөн бол өнгөрсөн улиралд улирлын тоглолтонд Манчестер Юнайтедыг 6:0-ээр буулган авч шуугиан тариад тэр эрчээрээ Голландын Алкмаарыг буулган авч Европын цомын аварга болоод байсан юм.

Харин нөгөө талд Астон Виллагийн ирээдүй тун бүрхэг харагдаж байлаа. 113 тоглолтонд 54 гоол хийгээд байсан галзуу ганц мэргэн бууч Энди Грэйг гол өрсөлдөгч Чононуудад зарж орхисон нь багийн удирдлагуудын амбиц ямар хэмжээнд байсныг гэрчилнэ. Нөгөөтэйгүүр намуухан яриатай, үг дуу цөөнтэй менежер Рон Саундерсийн дор клуб одоогийн гаргаж байгаагаас илүү амжилт гаргана гэдэгт итгэх хүн бараг байсангүй. Хэдий тийм ч тэд гайхамшигтай амжилтыг үзүүлж, клубын түүхэн дэх нэгэн цоо шинэ хуудсыг нээж чадсан юм.

Багийн бүрэлдэхүүн болон философи...


Image

Астон Вилла клубыг 3-р дивизион хүртэл унаад арайхийн мацсаар 1-р дивизион руу гарч ирээд байсан тэр үед Рон Саундерс багийг даан авч 1-р дивизионд хөлөө олсон тогтмол амжилттай баг болгохоор хичээнгүйлэн ажиллаж эхэлсэн юм.
Тэр жил багийнхаа түлхүүр тоглогч Эндийг яах ч аргагүй /багийн удирдлага ч зарахыг хүссэн, тоглогч өөрөө ч явахыг хүссэн/ өрсөлдөгчдөө алдсан Роны хувьд “гарын доорх материалаар” юмханаар юм хийхээс өөр хувилбар үлдсэнгүй. Учир нь Энди Грэйтэй хамтран довтолгооны гайхалтай хослолыг бүрдүүлж байсан Браиан Литтл улирлын өмнөх бэлтгэл дээр өвдөгний гэмтэл авснаар бүтэн улирал тоглох боломжгүй болоод байв. Тэрээр Виллагийн академиас гарч ирсэн хурц од байсан бөгөөд тэр жилдээ буюу 26-хан насандаа гэмтлийн улмаас зодог тайлсан юм. Тэрээр Виллагийн төлөө 10 жил тоглохдоо 247 тоглолтонд оролцож 60 гоол оруулсан ирээдүйтэй од байв.

Ингээд аргагүйн эрхэнд багийн удирдлага Энди Грэйн оронд Эндиг зарсан мөнгөний 3-ны 1 ч хүрэхгүй мөнгөөр баг баг дамжин аялж явдаг Петер Витег авч өгчээ. Үнэндээ Роны багийн ганц од гэж хэлж болох тоглогч нь Петер Вите байсан юм. Багийнх нь тамирчдад бусад багийн тамирчид шиг ур чадвар, авъяас бэлэг байхгүйг сайн мэдэж байсан Рон хувцас солих өрөөн дотор “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн хамтач уур амьсгалыг бий болгохыг зорьж байлаа. Ингэснээр тэдгээр тоглогчидын өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ хэмээн найдаж байв. Виллагийн “юм үзээгүй” тоглогчдын дунд Ноттингамтай хамт аваргын цом өргөөд үзчихсэн Вите ганц од нь байлаа. Тэр л залууст том зорилгод хүрч чадна гэсэн итгэл найдварыг төрүүлэн өдөөж байсан юм.

Рон Саундерс олны анхааралд байх дургүй бүрэг хүн байсан бөгөөд улирал эхэлснээс хойш нэг ч удаа сонингийн ярилцлага өгөөгүй гэдэг. Харин фенүүдтэй уулзах бүртээ “Та бүхний бүрэн дэмжлэг болон тоглогч нэг бүрийн 110 хувийн хичээл зүтгэлээр бид хүссэн зорилгодоо хүрч чадна” хэмээн зурагдсан пянз шиг давтдаг байж.
Багийн тоглолтын хувьд Рон анхнаасаа л 4:4:2 форматаар уламжлалт англи маягийн тоглолтоор тоглох төлөвлөгөөтэй байлаа. Энэ философи маш энгийн. Хоёр жигүүрээр хурдтай довтолж өндөр довтлогч руу хөндлөн дамжуулалт хийнэ. Эсвэл вингер өөрөө зүсч ороод довтлох буюу жижиг довтлогч руу дамжуулна. Талбайн голд хүчирхэг хоёр хагас хамгаалагч бөмбөг таслаад авсан даруйдаа аль нэг жигүүр лүүгээ гаргаж өгнө. Хамгаалагч нар ч мөн адил бөмбөг таслаад урагш уралдуулан цөлөх буюу баруун зүүн жигүүр лүүгээ гаргаж өгнө.

Роны хувьд том биетэй Петерийн дэргэд тоглох учиртай байсан жижиг биетэй Браиан Литтлийн оронд өөр нэгэн шавилхан залууг академиас гаргаж ирсэн нь манай ирээдүйн домог 19-хөн настай Гари Шоу байсан юм. Тэрээр тэр улиралдаа 18 гоол хийж багийн мэргэн бууч 20 гоолтой Витегийн ард бичигдсэн юм. Харин баруун жигүүрт Виллад ирснээсээ хойш олигтой тоглож өөрийгөө нотолж чадалгүй 2 жил болсон Тони Морлиг зоожээ. Харин зүүн жигүүрийг 28 настай онцын гайхшруулаад байх зүйлгүй ч олон байрлалд тоглох чадвартай Дес Бремнер хэмээх Шотланд залууд хариуцуулсан байв. Харин талбайн голд 22-хон настай цэл залуухан Гордон Кованс /хожим нь багийн домог болсон/ болон хожим нь Английн шигшээд дуудагдаж байгаагүй тоглогчдоос хамгийн шилдэг нь гэгдэх болсон ажлын морь, багийн ахлагч Денис Мортимер нар тоглож байлаа. Харин хаалгыг ид үеээ Арсеналд өнгөрөөсөн ахимаг насны хаалгач Жимми Риммер манаж байв. Сонирхолтой нь Рон Челсид довтлогч явсан Кенни Свэйнийг баруун ард зоосон байлаа. Харин зүүн ард цэл залуухан 20 настай Гари Уиллиамс тоглож байв. Төвийн хамгаалагчидаар Шотланд хослол болох 26 настай Кен МкНаут болон 24 настай Алан Эванс нар тоглож байсан юм. Хожим нь тэд Астон Виллагийн амжилтын жилүүдэд хамгаалалтын амин зүрх нь болсон билээ. Сэлгээний 3 тоглогч нь 21-хэн настай хамгаалагч Колин Гибсон, довтолгч Дэвид Гэддис болон хамгаалагч Имонд Дийси нар байсан юм.

Гайхалтай нь Рон бүтэн улиралын туршид улирлын 42 тоглолтонд болон цомын тоглолтуудад зөвхөн энд нэр нь гарсан 14 тоглогчийг л ашигласан юм. Энэ нь хамгийн цөөхөн тоглогчийг ашиглан Английн лигийн аварга болсон онцгой тохиолдол байсан билээ. Багийн ротаци гэдэг зүйлийг Рон ор тас мартаж зөвхөн 14 тоглогчоор нүдсээр багийг аварга болгож чадсан юм. Нэг талаас бэртэл гэмтэлд дайрагдаагүйн аз нөлөөлсөн байж болох ч нөгөө талаас тоглогчдын фитнес болон сэтгэлзүй дээд зэргийн байж чадсаны үндсэн дээр гарааны 11 тоглогчдоос 7 нь бүтэн 42 тоглолтонд бүрэн орж чадсан билээ...

...үргэлжлэл бий...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Fri May 04, 2018 5:02 pm

Гоё болж. Гэхдээ ямар хурдан аварга авчихваа кк. Улирал эхлээд, улирлын дундуур ямар ямар гол тоглолтууд хийв гээд дэлгэрүүлбэр бүр найс.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri May 04, 2018 5:28 pm

Угаасаа үргэлжлэл бий хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon May 07, 2018 2:32 pm

За Чемпионшипийн улирал дуусч Плей-оффын бэлтгэл эхэллээ...

Ёстой сонин сонин тоглолтууд боллоо... Дандаа эцсийн мөчид орсон гоолуудаар асуудал шийдэгдсэн тоглолтууд боллоо... Миний таамаглаж байсан ёсоор Кардифф Рийдингтэй хуурай тэнцсэн боловч нөгөө талд Фулхам релегешн батл хийж байсан сулхан Бирмингамд 3:1-ээр хожигдож 2-р байрын эрхээ алдлаа...

Дерби Барнслиг 4:1 дэж доош нь унагаасан ч нөгөө талд Мидлсборо 90+6 дээр Бамфордын гоолоор тэнцээ авч 4-р байраа хадгалж үлдлээ... тэгээгүй бол миний хүсэж байсанчлан Дерби 4-р гарч ирж манайхтай таарах байлаа... Дерби ч Фулхамтай таарахгүй гэж их хичээх шиг болсон... нөгөө талд Мидлсборо ч Фулхамтай таарахгүй гэж их хичээлээ... Дербигийн Видра гоолдож 21 гоолоор манай 20 гоолтой Граббаны дээр гарч мэргэн бууч боллоо...

Болтон 87,88 минутанд 2 гоол дараалан оруулж доошоо унах аюулаас ам мөлтөс аврагдлаа... Чемпионшипийн хамгийн жижиг баг Бартон эцсийн мөч хүртэл унахааргүй байсан ч өөрсдөө 90+3 дээр гоолд алдаад, нөгөө талд Болтон 88 дээр гоол хийгээд Бартон доош уналаа... уг нь битгий унаасай гэж хүсэж байсан юмсан...

Бирмингам Фулхамыг илт давуу ялсан шиг доош унах нь доторхой болсон Сандерланд Чононуудыг 3:0 ээр бут ниргэж нөхдүүдийг 100+ оноотой улирлыг дуусгаж од болоход нь саад хийлээ...

Манайх гол тоглогчдоо амрааснаас Милуолд 1:0 ээр хожигдлоо...

Сонирхолтой нь манай Честер 2003 оны Жлоид Самуелээс хойш улирлын бүх тоглолтонд нэг ч сэлгээгүй тоглосон Виллагийн анхны хамгаалагч болсон байна... бас багт ирснээсээ хойш нэг ч тоглолт өнжөөгүй буюу 91 тоглолтонд нэг ч минут алгасалгүй тоглосон гайхалтай үзүүлэлтийн эзэн боллоо... сайн төвийн хамгаалагч ховор болсон энэ цагт эрдэнэ болох залуу даа...

Плей-Офф- 5 сарын 13-нд Мидлсборогийн талбай дээр... 5 сарын 16 нд манай талбай дээр гэсэн 2 тоглолт явагдана...
5 сарын 12 нд Дербигийн талбайд Фулхам, 5 сарын 15-нд Фулхамын талбайд Дерби тус тус тоглох нь ээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Mon May 07, 2018 2:35 pm

Улс бүрийн 2, 3-р лигийн сүүлийн 2 өдрийн тоглолтууд ч гоё шүү
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon May 07, 2018 2:44 pm

Өнгөрсөн 7 хоногт манай дасгалжуулагч Стив Брюсийн ээж нь өөд болсон... улирлын дундуур аав нь өөд болсон... манай хүний хувьд хүндхэн улирал байлаа... гэсэн ч нөхөр тоглолт өнжилгүй ирээд багаа удирдан тоглолтонд орсон... манай хэд ч "дасгалжуулагчийнхаа төлөө тоглоно" л гэцгээгээд байгаа...

Ер нь бол баг нэг хямраад систем алдагдаад, клуб бүх шатандаа хямралд ороод үүнээс нь болоод тоглолт утгагүй болоод бужигнаад эхлэх үед мундаг чадварлаг дасгалжуулагч гэхээс илүү ноён нуруутай хүн ирж байж клуб тогтворждог юм байна... манай багийг "хөрсний нуралтаас" аварч чадсан 3 хүн бол багийн эзэн Тони Шиа, тэгээд дасгалжуулагч Стив Брюс, хөлбөмбөг хариуцсан захирал Стив Раунд 3 байлаа даа... энэ 3 байгаагүй бол өдийд Саднерландтайгаа хөтлөлцөөд доошоо явж байгаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Nomer 10 » Mon May 07, 2018 2:47 pm

Өчигдрийн тоймууд бнуу
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests