Би ер нь Хятад хүмүүст сүжиггүй л дээ... гэхдээ манай багийн эзэн энэ нөхөр бол үнэхээр хүндэтгэл хүлээмээр хүн байдаг юм... залуухан хэрнээ айхтар эр дээ... энэ нөхрөөс би хувьдаа их юм сурдаг юм...
“Өнгөрсөн Бямба гарагт болж өнгөрсөн Плей-оффын финалын тоглотын үр дүдн Виллагийн фенүүдийн хувьд үнэхээр хүнд цохилт болсон гэдгийг би сайн ойлгож байна. Виллагийн фенүүд намайг өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүсэж байгаагаа Твиттерээр дамжуулан хүсэж байгааг би харсан ч эдгээр үгсийг үзэглэн буулгахын тулд эхлээд би өөрөө бага ч болов тайвшрах хэрэгтэй гэж үзсэн билээ. ”
“Би та бүхэнтэй л адил Астон Вилла клубтээ хайртай.”
“Хэдийгээр би одоо Бээжинд байгаа ч Уэмбли дэх ялагдлын цохилтоос одоо ч гарч чадахгүй байна. Сэтгэлзүйн хямрал эдгэрэхэд цаг хугацаа хэрэгтэй байдаг.”
“Хэдий тийм ч, манай менежментийн багийнхан, дасгалжуулагчид, тоглогчид болон миний бие маш хурдан хөл дээрээ босч, дараагийн тэмцэлдээ бэлтгэж эхлэх ёстой.”
“Энэ улиралд манай баг Стивийн удирдлаган дор нэгдмэл байдал, нэгдмэл хүсэл тэмүүллийг үзүүлж чадсанд би хувьдаа та бүгдийн нэгэн адил маш их баяртай байна.”
“Бид нэг баг шиг тэмцсэн.”
“Мэдээж ялагдал гэдэг гашуун. Гэхдээ багийн дасгалжуулагчид болон баг тамирчид энэ улирлын туршид ямар их хөдөлмөрлөж, тэмцсэнийг бид мартах учиргүй.”
“Би онцгойлоод Стивд сэтгэлийнхээ гүнээс талархлаа илэрхийлмээр байна. Онцгойлоод энэ жил, эцэг эхээ алдсан энэ хүнд үеүүдэд ч ажил хөдөлмөртөө мэргэжлийн хүний үүднээс хандаж, өөрт байгаа бүхнээ зориулж байсныг би хэзээ ч мартахгүй.”
“Тиймээс би Стив болон түүний багийнханд багийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн та бүхэнд чин сэтгэлээсээ дахин дахин талархлаа илэрхийлж байна”.
“Ирэх улиралаас бид ФФП-н хатуу чанд дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах болно. Би өөрөө Астон Виллагийн фен боловч нөгөөтэйгүүр бизнесмэн хүн. Бид одоогийн энэ нөхцөл байдалд өнгөрсөн 2 жилийг төдийгүй өнгөрсөн 10 жилийн үйл явдлыг дахин эргэн харах шаардлагатай тулгараад байна. ”
“Вилла клуб тогтвортой хөгжлийн замаар явах ёстой. Хүмүүс ирдэг, хүмүүс буцдаг. Энэ бол хөлбөмбөгийн цикл. Харин энэ бүхний дунд Клуб клубээрээ л үлдэх ёстой.”
“Бид энэ бодит байдлаас зайлж чадахгүй. Гэхдээ би нэг зүйлийг батлан хэлж чадна. Бид өөрсдийн туйлын зорилгоо мартаагүй. Энэ зорилгынхоо төлөө манай клубынхан эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөж байгаа. Бид өнгөрсөн 2 улирлын туршид багтаа маш их хөрөнгө оруулалт хийсэн. ”
“Харамсалтай нь Уэмбли дэх ялагдлын улмаас бид олон зүйлд өөрчлөлт оруулах ёстой болох нь.”
“Хайртай клубээ ийм замыг туулаасай гэж хэн ч хүсэхгүй. Гэхдээ энэ бүх өөрчлөлтүүд клубыг маань зөв тийшээгээ урагшилахад тустай гэдэгт би гүнээ итгэж байна. Үүний тулд хүн бүрийн хүчин зүтгэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа хэрэгтэй билээ. ”
“Бид ямар ч өөрчлөлтийг хийсэн бай, бид хамтдаа нэгдмэл байж энэ бүхнийг даван туулж чадна гэдэгт гүнээ итгэж найдаж байна. ”
“Бидний зорилго өөрчлөгдөөгүй. Бид итгэлээ алдахгүй. Бид итгэлээ алдаагүй цагт ямар ч хүнд хэцүү цагийг даван туулж, эцсийн дүндээ зорилготоо хүрч чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. ”
“Та бүхний дэмжлэгт дахин дахин талархаж байна.”
ТУЗ-н дарга Др.Тони Шиа