АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 09, 2020 10:26 am

Манайх хайхрамжгүй алдаанаасаа болж гоол алдаагүй бол 1:0-ээр дуусах байлаа... Лестер сая гарааныхнаа бүрэн гаргаж тоглосон... эхний тоглолтоо олон гоолын зөрөөтэй хожоод дараагийнх дээр сэлгээнийхнээ тоглуулна гэж бодсон бололтой... одоо Лестер нуман тулгуурт орж байх шиг байна... нөхдүүд 1 сарын 23-аас 2 сарын 1 ий хооронд 10 хоногт 4 тоглолт хийнэ... 23-нд ПЛ-д Вестхэмтэй... сая ФА капт ялсан учраас 2 хоногийн дараа ФА кап, Брентфордтой үзээд 3 хоногийн дараа манай талбайд үзээд 2 хоногийн дараа ПЛ-д Челситэй үзнэ... дээрээс нь сая Ндиди өвдгөө гэмтээчихсэн... манайх талбай дээрээ нямбайхан тоглоод хожчихвол ч Финалдах нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby poseidon » Thu Jan 09, 2020 12:10 pm

Ер нь манай багт Мингс их чухал хүн юм байнаа... Их эрч хүчтэй, өөртөө итгэлтэй харагдах юм. нэг тийм лийдэршип чанар байна шүү. Надад энэ Эл гази, Трезеге бас тэр Дуглас таалагдахгүй байна. хаха нэг л хулхи бараа шиг харагдах юм ккк
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 09, 2020 1:08 pm

Мингс чухал чухал... нөхөр ирж байж манай хамгаалалтын хэд учраа олж эхэлж байна... Ард Мингс, дунд Грилиш 2-л байна даа... МкГинн уг нь гэмтээгүй байсан бол их хэрэг болохоор байлаа... Вес гоол хийгээд овоо бөглөө нь гарч байтал гэмтчихсэн...

Дуглас Английн лигийн хурд, физикал чанарт дасч чадахгүй байх шиг санагддаг... сая Лестер 1 гоол хийхэд Дуглас биедүүлж бөмбөгөө алдаад л тэр нь эрчээрээ очоод гоол болчихсон... тэрнээс 16-н гаднаас ганган цохидог, авъяас бол байгаа л даа... хурдхан хэмнэлээ олоод багт уусвал уг нь хэрэгтэй л хүн юмсан...

ЭлГази уг нь авъяастай даан ч залхуу, хамгаалалтанд тусалдаггүй... ноднин ЭлГазиг хамгаалахгүй байна гээд тоглолтын үеэр Мингс барьж аваад... ЭлГази Мингс 2 барьцалдаж аваад зодолдох шахсан... дараа нь хэдэн тоглолт овоо хүн шиг буцаж гүйж байгаад тэгээд аяндаа больчихсон... давуу тал нь том тоглолтонд өөрийгөө харуулж чаддаг... нөхөр мундаг хөдөлмөрч байсан бол том од болчихоор санагддаг... даан ч залхуу...

Трез хөөрхий хөдөлмөрч боловч нэг тийм inferior байгаад байх шиг санагддаг... багийнхан нь нөхрийг нэг их тоодоггүй ч юм шиг... жоохон жийгдмэл ч юм шиг хэхэ... бас л нэг хэмнэлээ олохгүй байгаа хүн дээ... финиш сайтай бол уг нь овоо хэдэн гоол хийх байсан даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby 21Grams » Thu Jan 09, 2020 5:58 pm

Танай тоглолт дээр 3 гоол орно гэж тавиад сайхан бэт аллаа. Танайх олигтой тоглочихгүй, хамгаалаад цаг барьсаар таарах юм. Нэг тоглолтоор дүгнэж болдог бол үзэхэд тун хэцүү тоглодог баг байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 09, 2020 6:05 pm

2 долоо хоногийн өмнө байсан бол 3 гоол орох л байлаа... одоо гол тоглогчдоо бэртэл гэмтэлд алдаад ганцхан довтлогчтой болсон... одоо бол хамгаалалтаараа л ПЛ-д тэсч үлдэх тактик барих болсон...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby 21Grams » Thu Jan 09, 2020 7:08 pm

Аан, тийм бий. Тэрийг мэдээгүй миний буруу болсон байж.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Mon Jan 13, 2020 8:02 am

:ногоон:

This was Drinkwater's fourth appearance since March 2018 and remarkably meant four of the last five games he had played were against City - for three different clubs - all of which have ended in defeat.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Mon Jan 13, 2020 2:41 pm

Ундны Ус ч өчигдөржин баг алсан шүү... эхний 3 гоолын 2-т нь нөхөр буруутай байлаа... гэхдээ одоо тэгээд хохь нь болохоос... ийм зэвтэй нөхрийг шууд гараанд гаргаж байдаг... ямартай ч "угаасаа хожигдох байсан" тоглолтондоо хожигдоод болохгүй байгаагаа хараад авлаа... тэрнээс дараагийн тойргуудад тоглох Брайтон юмуу Ватфордод ингэж хожигдсон бол "жинхэнээсээ" уйлах байлаа... манайх өчигдөр довтлогчгүй тоглолоо шд хаха...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Tue Jan 21, 2020 11:03 am

Image

Мбвана Саматта гэж Танзанийн шигшээ багийн ахлагч залууг Белгийн Генкээс 8.5 саяар авчирлаа... Белгидээ бол сайн л үздэг байж... Генк-д бараг 2 тоглолт тутамд 1 гоол хийдэг байжээ... 8 жилийн өмнө мөн Генкээс Бентеке гэж Конго хүүг мөн 8 орчим саяар авчирж, нөхөр манайд тун сайхан идээшиж билээ...

Өнөө шөнийн тоглолтонд гараанд гарах нь дээ... уг нь ПЛ-д ирээд шууд гараанд тоглох боломж хэр баргийн аавын хүүд олдохгүй боломж... дебютэндээ гоолдоод үзүүлээд өгөхгүй юм байх даа хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 22, 2020 9:27 am

За урьд шөнө ёстой хэрэгтэй хожил авлаа... Трой Дийни муу нохой манайд дахиад гоолдож л байна... Жеррардаас хойш энэ муу Трой Дийнигээс л айдаг болчихоод байгаа юм даа... манайхтай тоглохоороо ёс юм шиг гоолдоно... гэхдээ манайх ёстой балбасаар байгаад 2 гоол хийлээ...

ПЛ-т Ватфордод 3 дарааллаад хожигдсон байсан цуврал дууслаа... дээрээс нь 2013 оноос хойш ПЛ-д анх удаагаа эхний хагаст хожигдож байгаад сүүлийн хагаст барьж хожиж байна гэнэ үү?... 90+5 дээр ёстой гоё гоол хийлээ... нөгөө талд Ньюкастлынхан 90+4, 90+5 дээр 2 гоол хийчихсэн ч байх шиг хэхэ...

ингээд релегешн бүсээс гарлаа... энэ жил ч релегешн тулаанд 6-7 баг орох шинжтэй... гэхдээ хүснэгтийн сүүлийн 10 байрны баг бүгд релегешн тулаанд орох магадлалтай гэхээр энэ жил багууд жигд муу байгаа юм байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 22, 2020 1:49 pm



Энэ сүүлийн гоол дээрх комментари ёстой гоё байнаа... огштол авч байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 22, 2020 4:08 pm

Өнөө шөнө Тот, Лестер, МанЮ 3 хийх ёстой юмаа хийх л хэрэгтэй байна даа хэхэ... аа дараа нь бас Лив Вестхэмийг нухах хэрэгтэй байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Wed Jan 22, 2020 4:18 pm

Вэстхам ч худлаа л байх даа, гэхдээ л Ливерпүүлийг хусчихаасай гэж горьдоод байх юм. хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 22, 2020 4:42 pm

Вестхам Ливерпүүлийн хусч чадахгүй байхаа... харин Сотон эвгүй дээ... оноо салгаж мэдэх л байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 23, 2020 9:18 am

Тот, Лестер 2 хийх юмаа хийж, МанЮ сугарлаа... ингээд Бөрнли релегешн тулаанаас гараад явчихлаа... одоо релегешн тулаанд 6 баг үлдлээ дээ...

манайх релегешн тулаанд ялж үлдэх гол давуу тал маань багийн сэтгэл зүй, уур амьсгал... саяын хожил багийн уур амьсгалд бүр ч хэрэгтэй хожил боллоо... гэхдээ угаасаа манай багт нэг тийм ах дүүсэг, халуун дулаан уур амьсгал байгаа... энэ маш чухал... гоол ороод хожиход сэлгээнд сууж байсан Ундны-Ус хүртэл үсэрч босоод сандлаа балбаад сүйд байна лээ... Багийн уур амьсгал тал дээр Мингс, Грилиш 2 их сайн нөлөөтэй... лидершип, карисма сайтай... нэмэээд МкГинн, Грилиш 2 их сайн найзууд... дандаа нэг үеийн залуус байгаа болохоор их сайхан уур амьсгалтай байгаа...

хоёр дахь хүчин зүйл бол бэртэл гэмтэл... одоо нэмж гол тоглогчид, ялангуяа Грилиш, Мингс гэмтэж огт болохгүй... нэмээд МкГинн гэмтлээс маш хурдан ирмээр байна... аа тэгээд шинээр ирсэн/ирэх довтлогчид маань гоолдоод эхэлбэл бонус л гэсэн үг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 29, 2020 9:09 am

Image

WE ARE THE FAMOUS ASTON VILLAAA
WE ARE GOING TO WEMBELEEEEE



За зүүн жигүүрийн хослол Грилиш, Таргет 2 маань эхний гоолыг бүтээж, баруун жигүүрийн Египет хослол Элмо, Трез 2 маань 90+3 дээр 2 дахь гоолыг бүтээснээр бид Вембли явах боллоо....

...................Нуланд...........
........Конса.....Мингс.....Хаус.......
Гуилберт....Луиз....Накамба.....Таргет
......ЭлГази......Саматта.....Грилиш

гэж гарлаа... айлын Соёнчу бацаан дээрээс хойш пээдийгээд байсан харин сая нам боллоо доо... Саматта хүү дебютээ хийлээ... Дэвис хүү гэмтээс ирж 25 минут тоглолоо...

Эхний гоолыг Грилиш зүүн жигүүрээр орж өөр дээрээ 2 хамгаалагч татаад оверлап хийж орж ирсэн Таргет руу бөмбөгөө гаргангуут цаадах нь шууд 1-н хүрэлтээ хаалгачийнх нь яг өөдөөс цохисон цаадах нь реакцалж амжилгүй хажуугаараа алдчихсан...

тэнцээний гоолыг айлын Ихеначо гэж манайд гоолдох дуртай хүү хийлээ... өмнөх 2 тоглолтод гоолдсон... сая бас гоолдлоо... төв руу 3 довтлогч орж ирээд манай төвийн 3 хамгаалагч 1, 1-ээр нь авангуут алсын жигүүрээс нөгөө жигүүр лүү хаяад айлын вингер давхарлаж орж ирээд цохичихсон... 3 хамгаалагчийн эсрэг 3 довтлогч тоглохын давуу тал вингерт ийм боломж гарч ирдэг... айл яг л үүнийг хийлээ...

харин хожлын гоол амттайхан орлоо... Трез жигүүрээ сольж зүүн рүү гарангуутаа шулуун гүйгээд Элма баруун жигүүрээс айлын 3 хамгаалагчийг давуулаад яг манайд хийсэнтэй нь төстэй хувилбараар хаяад Трез алсын шон дээр тосч аваад 1-н хүрэлтээр гоолдлоо... нөхөр чигээрээ гүйхдээ Элмо руу "алсын шон руу нь хая" гэж хашхирсаар байгаад очоод цохичихсон гэнэ... гол нь мань 2 хоорондоо арабаар яриад байсан учраас айлын хамгаалагчид ойлгоогүй гэнээ хаха... бас 1 нутгийнхан тоглохын давуу тал ингэж гардаг л юм байна...

Уг нь Вемблид Сити-тэй биш МанЮ-тай л тогломоор байна... гэхдээ яахав аль нь ч байсан алалцаад л гарна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby meesh » Wed Jan 29, 2020 9:19 am

Лэйстэрийг аваад залчихдаг, Сити гарч ирнэ биз дээ. Манайхыг энэ цомд муухай хассандаа хаха. Түрүүлээрэй.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9093
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Цогоо » Wed Jan 29, 2020 9:35 am

Villa_Bayaraa wrote:харин хожлын гоол амттайхан орлоо... Трез жигүүрээ сольж зүүн рүү гарангуутаа шулуун гүйгээд Элма баруун жигүүрээс айлын 3 хамгаалагчийг давуулаад яг манайд хийсэнтэй нь төстэй хувилбараар хаяад Трез алсын шон дээр тосч аваад 1-н хүрэлтээр гоолдлоо... нөхөр чигээрээ гүйхдээ Элмо руу "алсын шон руу нь хая" гэж хашхирсаар байгаад очоод цохичихсон гэнэ... гол нь мань 2 хоорондоо арабаар яриад байсан учраас айлын хамгаалагчид ойлгоогүй гэнээ хаха... бас 1 нутгийнхан тоглохын давуу тал ингэж гардаг л юм байна...
:-o :-o

Түрүүлээсэй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jan 29, 2020 10:13 am

Вемблид цом өргөөд, ПЛ-дээ 17-р ч хамаагүй үлдчихвэл тэгээд ёстой мөрөөдлийн улирал болох нь дээ... жилийн өмнө өдийд Чемпионшипийн 10-р байранд, ПЛ-д гарах магадлал 1/30 байлаа шүү дээ... тэр үед л манайхан "домогт" 10 дараалсан хожлын ранаа хийж плей-офф руу орж байлаа... одоо бас нэг сайхан ран хийчих юмсан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Chin-T-Mac » Wed Jan 29, 2020 5:16 pm

Ааая Чампионшипийн 10-р байрнаас "домогт" 10 дараалсан хожил нтр гээд л бас сүр авч байнашд... :ногоон:

Доогуур баг дэмжих зүгээр ч юм уу "цэцэг шүүхэнд" баярлаад л, багийн маань10 жилийн өмнөхийг санагдуулчихлаа... тэгээд улирлын эхэнд баахан фантаз прогноз хийгээд байсан эцэстээ ингээд финалд ирчихлээ шүү... одоо Манюг л хүлээхгүй бол Сити гараад ирвэл Пэп чинь юм үзээгүймшиг нүдийшдээ... ккк
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8323
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Ladykop » Wed Jan 29, 2020 6:17 pm

Бөөн юм болж байж гарч ирчихээд буцаад унахгүй байлгүй дээ. гэмтэл нөлөөлөөд байна уу,
уг нь 6 7 8 д явж байдаг чанга баг байсансан.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Tmshinoda » Wed Jan 29, 2020 8:34 pm

Ladykop wrote:Бөөн юм болж байж гарч ирчихээд буцаад унахгүй байлгүй дээ. гэмтэл нөлөөлөөд байна уу,
уг нь 6 7 8 д явж байдаг чанга баг байсансан.


Эшли Яан, Агбонлохор, Милнер нарынхаа vед нэлээн удаан 4т явж байгаад Арсэналд идvvлээд дуусчдаг байсныг нь санах юм
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Devil 7 » Wed Jan 29, 2020 10:41 pm

+Барри бсан..Сүүлд Даунинг хэсэг бужигнуулаад ливерпүүлрүү явлуу даа
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Villa_Bayaraa » Thu Jan 30, 2020 8:52 am

Тэр үед ч цаг сайхан байж, бүрэлдэхүүн ч зузаан байж хэхэ....

.....................Фридл......
Люк Яанг...Коллинс....Данн....Варнок
Яанг.....Барри.....Милнер......Даунинг
........Агбон......Кариу....

гэж гардаг байлаа... тэрний өмнө төвд "арсланзүрхт" Лаурсен, "сахал" Мелберг 2 төвд байхад төвдөө бүр ч найдвартай байж билээ... Стилиан Петров төвд сайн байсан... Яанг МанЮ яваад, Милнер, Барри 2 Сити яваад, Петров зодог тайлаад, Даунинг Ливерпүүл яваад л "бөгжний нөхөрлөл" тарсан даа хэхэ... нөхдүүдийн оронд Айрланд, Нзогбиа энтэр гэсэн хулхи бараанууд ирээд тэгээд л уруудсан даа... яахав дараа нь Бентеке, Дельф, Влаар гээд гайгүй нөхөд гарч ирсэн ч тэгээд "уламжлал ёсоор" Бентеке маань Ливерпүүл, Дельф Сити яваад доош унасан даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Postby Оргил » Thu Jan 30, 2020 9:42 am

сититэй финалдах н дээ.., манюу ганцыг нэмээд хийчихгүй..,

Sent from my SNE-LX1 using Tapatalk
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17008
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron