АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rK » Thu Mar 14, 2019 9:38 am

Villa_Bayaraa-ийн багт амжилт хүсье. Топ6 аа ороорой
rK
 
Posts: 57
Joined: Wed Aug 08, 2018 6:00 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Mar 14, 2019 12:21 pm

rK wrote:Villa_Bayaraa-ийн багт амжилт хүсье. Топ6 аа ороорой


Баярлалаа хө... :beer
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Mar 14, 2019 12:37 pm

Миллуолын фенүүд сая баг нь Бирмингамын талбайд тоглоод 2:0-ээр хожиход Бирмингамын фенүүдийг даапаалж Жак Грилишийн дууг баахан дуулж хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Thu Mar 14, 2019 12:42 pm

Эхний 3 баг лаг формтой байна аа. Ялангуяа Норвич. Энэ гурав эхний 6д дуусгах нь ойлгомжтой байх. Харин дараагийн гурван баг форм муухан байна. Вилла ч саяхан 6р байрнаас тээр хол харагдаж бсн одоо ганц алхмын зайд л хүрээд ирж. Престон бас сайн формтой л байгаа юм байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Mar 14, 2019 1:23 pm

Вестбром бараг 4-р гарчих байх... 5,6-н төлөө л алаан болох нь дээ... Престон сүүлийн 11 тоглолт анбитэн байгаа... нөхдүүд яг формтой үедээ таараад Дерби, Мидлсборо, Бристол, Ноттингам гээд манай дээр байгаа багуудад бүгдэд нь шавар хаасан... бүр Норвичийг хүртэл 3:1-дсэн... Уэнсдэй бас 10 тоглолт анбитэн яваа...

5,6-н төлөө Мидслборо, Бристол, Дерби, Манайх, Ноттингам, Престон, Уэнсдэй, Манайх гэсэн 7 баг үзэх шинжтэй байна...

Эдгээрээс Мидлсборо 4 чанга багтай одоо дараалаад үзнэ... Тэрийг давж чадахгүй бол сууна...
Дербигийн үлдсэн учраанууд сулхан байгаа... Бристол бас дараагийн 6 хуваарь чанга байгаа... ёстой гоё уралдаан болох нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Thu Mar 14, 2019 1:43 pm

Лийдс хоёроор гараад Ноттингам ПОс гарч ирвэл бас хоёр түүхтэй баг дээшээ гарах юм байна даа. Гээд харсан энэ Престон хөөрхий бас Англид анхны дабль хийсэн, ялагдалгүй улирал дуусгасан баг юм байна. 61 оноос дээш хөөрхий дээд лигт тоглоогүй нөхөд аж. Билл Шанкли эднийд байсан юм байна хэхэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Thu Mar 14, 2019 1:53 pm

Прэстон анхны анбийтн хийсэн гарууд л даа. Гэхдээ цөөхөн багтай байх үед.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Thu Mar 14, 2019 3:38 pm

Ийм юм болсымуу? хаха

ImageImage
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Mar 17, 2019 7:23 am

Villa_Bayaraa wrote:Муу Ламбаа маань өнгөрсөн тойрогт манайд хожигдож өгч урам зориг өгсөн... өнөөдөр Бирмингамтай... нөхдүүдийг нухаад долоо хоногийн дундуур Ноттингамыг нухвал харин плей-оффын боломж үүснэ... хэрвээ аль нэгэн дээр нь бүдэрвэл тэгээд дуусаа...


За Дербиг 4:0 нухсны дараа Бирмингамыг 1:0-ээр нухаад, Ноттингамын 3:1-ээр нухаад урд шөнө 5-д явсан Мидлсборог талбай дээрээ 3:0-ээр нухаад 6-р байранд ороод ирлээ... гэхдээ доор Дерби нэг тоглолт дутуу, Бристол 2 тоглолт дутуу байгаа нөхдүүд дутуу тоглолтоо хожоод гараад ирвэл манай дээр гарна... тэр хүртэл түр ч гэсэн 6-д байх нь... яг гоё формтой үеэр харин гай болж интернешнл завсарлага болчихлоо доо...

Пулис 5 хамгаалагчтай, 2 ДМ-тэй үхтэл хамгаалах гэж гарч ирсэн... харин манай Грилиш, МкГинн 2 зүгээр ээлжилж орж бужигнуулсаар байгаад л хожлоо доо... ингээд Грилиш гэмтлээс ирснээс хойш 4 тоглолтод 4 хожил, 3 клийн шит... 11 гоол хийж, 1 гоол алджээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Sun Mar 17, 2019 12:12 pm

Манай Лийдс Шефилдэд хусуулсан муухай тойрог боллоо. Лийдс эхний хоёрт орж л гарахгүй бол ПО с гарч ирэхгүй санагдаад бга юм.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Ladykop » Mon Mar 18, 2019 9:33 am

Энэ жил гарах нь уу?
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Наагий » Mon Mar 18, 2019 9:43 am

Вилла Баяраагийн бичсэнүүдийг уншихад энэ жил худ юм шиг санагдсышд
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Mar 18, 2019 9:45 am

Өөрсдөөс нь хамаарахгүй хүчин зүйлсүүд арай л их байх шиг.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Mar 18, 2019 9:48 am

Плей-Оффоор л үзээд алдах магадлал байна даа... Грилиш гэмтлээс ирж амьдрал сайжраад... сүүлийн 4 тоглолт дараалж хожсон... үлдсэнэ 8 тоглолтонд энэ формоо баривал плей-оффоор үзнэ дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sat Mar 23, 2019 7:22 am

За манай хөршүүд болох Бирмингам Ситигийнхэн санхүүгийн шалгуурыг санаатай зөрчсөн гэсэн шалтгаанаар 9 оноо хасуулжээ... холбооны зүгээс 12 оноо хасах саналтай нөхдүүд 7 оноо хасуулъя гээд үзсээр байгаад 9 дээр буусан бололтой... нөхдүүдийн плей-оффын найдвар тасарчихсан байсан болохоор нэг их нөлөө үзүүлсэнгүй л дээ... 13-18-р байр луу буулаа... гэхдээ релгешн шугамнаас 5 оноо дээр байна... сүүлд нөхдүүд 4 дараалаад хожигдчихсон форм муутай байгаа... тоглогчид дасгалжуулагчдад хүнд цохилт болох шиг боллоо... хэрвээ доор байгаа багууд нь чангараад ирвэл доошоо уначихаж мэдэхээр л байна... Волвес азтай юмаа... дээшээ гараагүй байсан бол энэ жил оноо хасуулах ярианд орохоор байсан...

Санхүүгийн шалгуурын тал дээр манайх ч асуудалтай байгаа... хэрвээ энэ жил дээшээ гарахгүй бол тэгээд энэ зун утгаараа багийнхаа талыг хасахаас аргагүйд хүрэх нь байна... эс тэгвэл дараа жил манайх оноогоо хасуулаад сууж байх байхдаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Apr 07, 2019 6:52 am

Урьд шөнө Стив Брьюсийн дор 12 тоглолт хожигдолгүй явсан хүчтэй Вэнсдэй багийг 3:1-ээр амттайхан буулгаж авлаа... эхний үед нөхдүүд илүүрхэж байсан ч од нь гүйчихсэн баг цаанаа л өөр байдаг ёсоор 90+ дээр 2 гоол хийж тэнцээгээр өндөрлөх байсан тоглолтыг хожил болголоо... гол нь айлын пеналтийг гоё хаалаа... ингээд 6 тоглолт дараалсан ялалт байгуулж 7-р байранд байгаа Дербигээс 3 оноогоор илүү болж авлаа...

нөгөө талд ч хүснэгтийн сүүлийн хагаст байгаа багууд дээр байгаа багуудаа хутгалж манайд их тус хүргэлээ... Бирмингам Лийдсийг хожлоо... Уиган Бристолтой тэнцлээ...Суонси Мидлсборог хожлоо...Брентфорд Дерби 2 тэнцлээ...Ротердам Ноттингамыг хожлоо... эвгүй формтой байсан Престон ч Шеффилдэд хожигдож суух аястай боллоо...

Харин Норвич л босоо байна даа... КПР-г 3:0-р хожиж яваад хүн дутуу болсон хойноо нэмж хийгээд 4:0-дсэн...

Одоогоор Топ-2-н өрсөлдөөнд Норвич /84/, Шеффилд Юнайтед /77/, Лийдс /76/ 3 өрсөлдөж байна... Плей-оффын байранд Вестбром /70/ найдвартай болсон... 5-6-р байрны төлөө манайх /63/ Бристол /62/, Дебри /60/ 3 л үзэх шинжтэй болчихлоо... Мидлсборо /58/ чөлөөт уналт хийсэн... гэхдээ эргэн ирэлт хийх боломжтой... гэхдээ доор 56-57 оноотой баг 4 байгаа юм байна... тэд нар ч 6-р байрны төлөө дайралт хийхийг үгүйсгэх аргагүй... сүүлийн 6-7 тоглолт ширүүн болох нь дээ...

Би хувьдаа плей-оффт Лийдс, Весбром, Манайх, Дерби гэсэн 4 баг хармаар байна.. Юнайтед, Бристол 2-с жийрхэж л байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Sun Apr 07, 2019 5:17 pm

Энэ гэхдээ ПО хийдэг муухай юм аа тэ. Бүхэл бүтэн улирлын хөдөлмөрийг зүгээр хэдхэн тоглолтоор шийддэг. Норвич, Шефильд хоёр зэвүүн байна. Огт оноо алдахгүй. Шефильдийн үлдсэн хуваарь ядаж байхад амархан юм. Манай Лийдс ч ПО л хийх гээд байх шиг байна. Ядаж байхад сая хожих ёстой байсан Бирминхэмийг барсангүй. Одоо дараалаад Престон Венесдэй гээд хоёр эвгүй багтай юм. ПО руу орчуул чадахгүй санагдаад байх юм. Танай сүүлийн хоёр хуваарь ч чанга юм. Норвич ба Лийдстэй. Тэр хүртэл одоо ахиж оноо алдахааргүй л юм байна. Яаг одоогийн формоор бол ч ПОс танайх гарах юм бишүү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Apr 09, 2019 8:03 am

Яг энэ формоо бариад явж чадвал ч ПО-с айгаад байх юм алга... залуус маань ч өмнө нь нэг ПО үзчихсэн сэтгэлзүй өөр байгаа... ноднин ч бас дажгүй формтой л ПО-д орж байсан... гол нь Фулхам дэндүү галзуу формтой байсан л даа... гэхдээ тэр үед манай багий форм ахмад тоглогчдын туршлагатай их холбоотой байсан... харин энэ удаагийн багийн форм ноднингийн багаас цаанаа нэг л "өөр" байна... эрч хүчтэй, тэмүүлэлтэй, ойлголцол сайтай, сэтгэлзүй сайтай их л гоё байна даа одоогоор... өнгөрсөн жил хууччуул зонхилсон ахмад баг байсан бол одоо бол яг хольц нь таарсан, залуу баг болж...

... гол нь тэр хүртэл ямар нэг гэнэтийн бэртэл гэмтэл л гарахгүй байх хэрэгтэй...

Манайх яг ПО-д орвол би хувьдаа Шеффилдээс илүү Лийдстэй таарахыг илүүд үзнэ... Лийдстэй улирлын сүүлд үзээд, ПО-д үзээд 3 таарч гурав нухах юм болох вий дээ ккк....
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Fri Apr 12, 2019 7:00 am

Ротердамыг талбайд нь хожсон тоглолт ёстой эгзэгтэй боллоо... манайхны сэтгэлзүй үнэхээр өөр байгаа юм байна...

Айл эхнээсээ нилээд ширүүн, шартай үзсэн... манайхыг нилээд шахсан ч манайх үе үе эвгүй сөрөг хийж байлаа... нэг сөрөг довтолгооны үеэр айл Грилишийг 16 дотор унагаж манайд шүүгч пеналт заасан ч Тамми алдаж орхив... гэтэл дараахан нь "чи хийхгүй бол би хийнэ" гэдэг хууль үйлчилж Мингс 16 дотор гар хүрч 2 шар хуудастайгаар талбайг чөлөөлж, айл пеналт цохин тоглолтын харьцаа 1:0 болсон... айлын талбайд оноо дутуу, хүн дутуу болсон манайх завсарлагааны дараа илт урагш довтолж тоглосны үр дүнд айл 16 дотор гар хүрч пеналтийг "Кинг" Кожиа хийснээр оноо 1:1 болсон... Манайх үргэлжлүүлэн довтолсоор яг өмнөх довтолгоотой адил Грилиш талбайн голоос зах руу өгсөн бөмбөгийг Элмо 16 дотор буцааж Грилишт өгч Грилиш хүү айлын хаалганы зүүн доод буланд цохиж оноо 2:1 болсон... оноо илүү болсон манайх хойш сууж хамгаалж, үе үе эвгүй сөрөг хийсээр байгаад тоглолтыг дуусгаж чадлаа...

нөгөө талд Блакурн Дербиг хожиж, Бирмингам Шеффилд Юнайтедтай тэнцэж, Ридинг Норвичтой тэнцсэн байна... Харин плей-оффын байранд байгаа Бристол Вестбром 2-н тоглолт 3:2-р Бристолын ялалтаар өндөрлөж... ингээд 6-р байрнаас Дерби доош гулсаж, манай плей-оффт орох магадлал улам бүр баталгаажсаар байна... нөгөө талд Шеффилд Лийдс 2 бас л байраа солиод авч...

Маргааш Бристолтой 6 онооны тоглолт хийнэ... талбайдаа гэдэг нь давуу тал ч Мингс байхгүй гэдэг нь сул тал болох нь... гэхдээ аз болоход манай гэмтэлтэй байгаа хамгаалагчид Честер, Элфик 2-оос бусад нь гэмтлээс ирчихсэн байгаа... хэрвээ манайх хожоод Мидлсборо, Дерби 2 бүдэрвэл манайх плей-оффт орох нь бараг тодорхой болох юм байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Fri Apr 12, 2019 9:42 am

Бристол танай хоёрын хожсон нь ПО байрлал баталгаатай болох бололтой. Ер нь хэн ч орж яаж ч магадгүй байгаад байсан одоо ерөнхийдөө сүүлийн хоёр баг дараагийн багуудаасаа тасрах янзтай болоод ирлээ шүү. Шефилд ахиад хэд хожигдоод өгмөөр байна ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sat Apr 13, 2019 9:23 am

El Payaso wrote:Бристол танай хоёрын хожсон нь ПО байрлал баталгаатай болох бололтой. Ер нь хэн ч орж яаж ч магадгүй байгаад байсан одоо ерөнхийдөө сүүлийн хоёр баг дараагийн багуудаасаа тасрах янзтай болоод ирлээ шүү. Шефилд ахиад хэд хожигдоод өгмөөр байна ккк.


Би ч бас ирэх жил ПЛ-д Лийдсийг харахыг хүсээд байдаг, тэгсэн хэрнээ ПО-т Шеффилдтэй таармааргүй байдаг хөөрхөн дилемматай л байна ккк... Бристолтой өнөө орой хийх 6 онооны тоглолт үнэхээр чухал байна... Бристолын чансааг одоо л үзэх нь дээ... Нөхдүүд ч манай чансааг үзээгүй байгаа... улирлын эхэнд Стив Брьюсын үед Бристолын талбайд очиж тэнцүүхэн тоглоод 1:1-ээр тэнцээд ирсэн... тэр цагаас хойш 2 баг хоёулаа нилээд шинэчлэгдсэн, улирлын төгсгөлд 2-уулаа мундаг формтой байна... манайх талбай дээрээ байгаагийнх 2:1-ээр нухчих болов уу гэж горьдоод байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sat Apr 13, 2019 9:31 am

Гэснээс манай Грилиш хүү айхтар бодолтой нөхөр байна шүү...

Нөхөр багийн ахлагч болсноосоо хойш Жон МкГиннтэй 4 дэх өдөр бүрийн орой хоёулханаа явж оройн хоол иддэг уламжлалтай болсон юм байна... Тэдний энэ уламжлалын тухай ярихдаа Дино "Тэр хоёр намайг урьдаггүй. Гэхдээ урьсан ч би очихгүй. Хэрвээ би очвол надаар даалгах нь гарцаагүй" гэсэн байна лээ...

Грилиш МкГинний тухай ярихдаа "Гинни бол мундаг хөлбөмбөгч... талбай дээр 2 хүнтэй тэнцэнэ... хамт тоглоход урамтай байдаг... ид үеийн Дельфийг санагдуулдаг... Дельф, МкГинн 2-н нэгийг сонго гэвэл хэнийг нь сонгохоо мэдэхгүй байна..." гэх мэтээр магтаж ярьжээ...

зэрэгцээ байрлалд тоглодог нөхдүүд ингэж нөхөрлөх нь багт их л хэрэгтэй байдагсан... баг ПЛ-т ороод гэрээгээ сунгацгаачихвал Вилла Паркийн төвийг олон жил эзэгнэх хослол доо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Dj Tuvshin » Sun Apr 14, 2019 12:17 am

Яг л Баяраагийн хүслээр 2:1-р хожлоо доо...
Манай Тамми хүү ч гоолоо хийж...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Apr 14, 2019 6:39 am

2:1 гэж зөв мэдэрчээ хэхэ... гол нь Грилиш хүүг тоглоогүй байхад багийн андууд нь ийм хожил байгуулсан нь хамгийн чухал байлаа... бас Мингс байгаагүй... Тамми өмнөх тоглолтод пеналтигаа хийсэн бол өдийд 25 гоолтой явж байх байлаа... уг нь сайхан зүтгэснийх Чемпионшипийн мэргэн бууч болчихвол ч...

Хэрвээ манай баг ПЛ-д орвол Таммиг ямар ч үнээр хамаагүй авнаа л гэчихсэн байгаа... нөхөр өөрөө ч багийнхантайгаа уусаад их давгүй байгаа... Угаасаа яг нөхрийн үеийн залуучууд багийн гол цөмийг бүрдүүлж байгаа л даа... Грилиш, МкГинн, Эл Гази, Туанзебе, Кортни Хаус, Андэр Грийн, Тайрон Мингс гээд... энэ дундаа Мингс нь арай ах байх... ПЛ-д орвол ямар ч үнээр хамаагүй авах өөр нэг тоглогч Мингс байна даа...

Бристолтой тулж үзлээ... сүүлийн үед л формтой байгаа болохоос дийлдэхгүй баг бол биш л байж... ер нь бодлоор болдог бол энэ эрчээрээ улирлыг дуусгаад Вестбромтойгоо 2 тоглолт хийгээд, Шеффилдийг Бристолд хаяж өгмөөр байна... тэгээд финалд Бристолтой 1 тоглолт хийгээд дээшээ гарчихвал тун ч сайхан даа хэхэ... Тэгвэл Лийдстэйгээ хөтлөлцөөд ПЛ-рүү орвол ч эртний түүхтэй 2 баг "ах нар нь колонид байж байгаад ирлээ ш дээ" гээд л ПЛ рүү орно доо хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Apr 14, 2019 7:07 am

Манайх 8 дараалж ялсан нь 1975 оноос хойш анхны тохиолдол маань болжээ... Сонирхолтой нь тэр жил манайх мөн л одоогийн Чемпионшип буюу тухайн үеийн 2-р дивизионд тоглож байсан бөгөөд улмаар 1-р дивизион руу дэвшиж байж... тэр жил Норвич, МанЮ манайх гурав 1-рүү дэвшиж, зөрөөд Челси 2-руу унаж байсан байх юм...

Бас одоо манайхтай уралдаад байгаа Дерби, Лийдс, Мидлсборо, Норвич, Шеффилд бүгд 1-р лигт байжээ... бас доогуур яваа Ипсвич, КПР, Стоук, Бирмингам гэсэн багууд мөн 1-р лигт тоглож байж... тэр жил буюу 74-75 оны улиралд 1-р дивизинд Дерби түрүүлж, Ливерпүүл удаалж байжээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests