АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь жил

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Чемпионшипт түрүүлж эргэн эрэлт хийнэ...
0
No votes
2. Плей-оффоор гарч ирнэ...
0
No votes
3. Плей-оффдоод мулт үсэрнэ...
0
No votes
4. Хүснэгтийн дундуур бичигдэж дахин нэг улирлыг Чемпионшипт угтана...
0
No votes
5. Доошоо унаж нүдний булай болно...
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Жавхаа » Thu Nov 29, 2018 10:22 am

хэцүү үеээ туулж явна даа :eek:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 4755
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Dec 04, 2018 12:22 pm

Хүснэгтийн дээгүүр заларч явсан Боро-г талбайд нь 3:0-дчихээд хүрээд ирлээ... Манай баг гэнэт гоолын машин болоод хувирчихсан чинь ямар эвгүй юм бэ ккк... ойрын хэдэн жил ийм юм үзээгүй... сүүлийн 5 тоглолтонд 17 гоол хийжээ... Тамми бас гоолдлоо... гэхдээ жижиг гэмтэл аваад талбайг орхисон тэр нь гайгүй байх гэж найдаж байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby poseidon » Tue Dec 04, 2018 1:03 pm

нэг л дотно санагдаад байдаг дээшээ гараад ирвэл өөрийн эрхгүй харах л байх даа... хаха
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6108
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Tue Dec 04, 2018 1:05 pm

Энэ жилдээ гэхдээ хэцүү л юм шиг бна ш дээ хүснэгт харахад.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38351
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Tue Dec 04, 2018 1:52 pm

Хүснэгт одоо харах цаг бишээ...
Xамгийн тааварлашгүй лиг шүү дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20626
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Dec 04, 2018 2:52 pm

Он гараад 2 сард хүснэгт харахад л жинхэнэ мэдэгдэнэ дээ... багууд одоо л жигдирч эхэлж байна... хаа очиж өнгөрсөн жилийн Волвес, Фулхам шиг баг алга байна... өнгөрсөн улиралд манайх хавар 7 дараалж хожоод байхад л энэ 2-г гүйцэхгүй байсан шүү дээ... Фулхам гэхэд 12 сарын дундаас 4 сарын сүүл хүртэл 22 тоглолт нэг ч хожигдохгүй явсан... Волвес гэхэд бүтэн улиралд 46 тоглолтоос ердөө 7 хожигдсон гэх мэт...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Sat Feb 09, 2019 11:34 am

81' ASTON VILLA 0-3 SHEFFIELD UNITED
90+4' ASTON VILLA 3-3 SHEFFIELD UNITED

Ийм юм болж.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38351
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sat Feb 09, 2019 12:41 pm

Гоё комбайк хийсэн... гэхдээ айлын 2 дахь гоол отонгоос, нэмээд хаалгач 2 гараараа барьчихсан байхад нэмж өшиглөөд гоол болгосон... Манайхаас Андрэ Грийн хүү зээлээс ирээд гоолдлоо... Тамми хүү бас гоолдсон... Грилиш байхгүйд ч манай тоглолт аргуун байгаа... гэхдээ манай хүн ирэх дөхчихсөн... тоглолт дээрдэх байх... яаж ийгээд плей-офф байранд дуусгачихвал дээшээ гарчих байхаа... саяын цонхоор овоо хэдэн хамгаалагч зээлээр аваад баг нилээд баланстай болсон...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Mar 10, 2019 7:37 pm

Муу Ламбаа маань өнгөрсөн тойрогт манайд хожигдож өгч урам зориг өгсөн... өнөөдөр Бирмингамтай... нөхдүүдийг нухаад долоо хоногийн дундуур Ноттингамыг нухвал харин плей-оффын боломж үүснэ... хэрвээ аль нэгэн дээр нь бүдэрвэл тэгээд дуусаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Sun Mar 10, 2019 9:57 pm

За ямар ч байсан Грилиш хүүгийн гоолоор Бирмингамыг нухлаа... Грилиш бэртлээс ирээд 2 тоглохдоо 2 гоол хийлээ... Грилиш ирснээс хойш манай хагасын шугам хамаагүй өөр болоод ирлээ... одоо ирэх долоо хоногийн дундуур Ноттингам...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Sun Mar 10, 2019 10:12 pm

Хөөрхий гоол хийсэн чинь зодуулсан юм уу даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38351
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby rednasca » Sun Mar 10, 2019 10:50 pm

Тоглолтын эхэнд нэг мэдрэл гарч ирж шааж унагасаны хариуг гоё өглөө...
Гоолын баяраа тэмдэглээд үзэгчидтэйгээ тэврэлдэх зуур цэнгэлдэхийн нэг хамгаалагч өшиглөөд...
Тэр танхайг цагдаа нар авч гарав... Хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20626
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Mar 11, 2019 5:23 am

Аа тэр гоол хийхээс өмнө нэг согтуу нөхөр араас нь ирж цохиод... хариуд нь ганган гуслаа... манайхан нөгөө согтууг татаж унагаад тойроод зогсцон... тал талаас нь өшиглөж балрах нь уу гэтэл овоо биеэ барьцгаагаад нөхрийг чирээд гаргасан... тоглолтын эхэнд бас айлын Кифтэнбэлд гэж нөхөр хоёр хөлөөрөө хамаад айхтар таклдсан... улаан өгвөл өгөхөөр л байсан...

яалт ч үгүй манай Грилиш чемпионшипт гоёдоод байгаамаа... эсрэг багийнхан нөхрийг зогсоож дийлэхгүй болохоор ерөөсөө л мөргөж унагаа, хамж унагаа гэсэн командтай л гарч ирдэг... манай хүн ч чемпионшипийн хамгийн их алдаа авдаг тоглогч болоод удаж байна... гол нь тэрнээсээ болоод бэртэл гэмтэл салахаа байчихаад байна... бараг 3 сар гэмтэлтэй байж байгаад ирээд 2 тоглоходоо 2 гоол, 1 ассист... сая Хурихан шон оноогүй бол дахиад нэг ассиут өгөх байв...

Стив Брюс манай эсрэг тоглохдоо хамгаалагчиддаа Грилишийг бараг "зодоод өг" гэж хэлээд гаргадаг байсан... сүүлд манай дас болчихоод Грилишийг шүүгч нар хамгаалах хэрэгтэй гэж яриад онигоонд орж байж билээ хэхэ...

Гэхдээ тоглолтыг гоё эргүүлсэн нөхөр бол манай 7 номер МкГинн л дээ... сэлгээгээр орж ирж бужигнуулж байж Грилишт зай гарсан... ер нь манай хамгаалалт асуудалтай байгаа болохоос бэртэл гэмтэлгүй байвал манай хагас, довтолгоо хоёр ч чемпионшиптээ л топ доо уг нь...

................Абрахам...........
Эл Гази......................Адома
Хурихан......Грилиш.........Велан
Тейлор....Хаус....Мингс....Элмо
.................Стийр............ гэсэн гараа гарсан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Mar 11, 2019 8:02 am

Зүгээр гоё санагдаад байгаа юм аа. Бирмингэмийн дарбид, Астон Виллагийн унаган хүү, ахлагчийн туузтай гараад хожлын гоол хийгээд гэхээр. Үлгэр аятай л сонсогдож байна шт. Ер нь одоо томоожсон байх даа. Хэдэн жилийн өмнө л бар цэнгээн энэ тэр гээд л яваа сонсогддог байсан. Хар өглөөгүүр гудамжинд согтуу явж байсан гээд нэг шуугьж байл уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17083
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Mon Mar 11, 2019 9:56 am

Үүрээр гудамжинд, замын голд тасраад унацан хэвтэж байгаа зураг нь тараад баларсан шд хэхэ... тэр хамт шоудсан гарууд нь л өөдгүйтсэн юм шиг байна лээ... одоо ер нь уулаа, шоудлаа гэж сонсогдохоо байсан... яахав сэмхэн тоншдог байж мэдэх л юм... гэхдээ характер болон тоглолтын хувьд араамаараа шал өөр болсон шүү... гол хүмүүжүүлсэн 2 хүн нь Стив Брюс, Жон Терри хоёр л доо... аав ах хоёр шиг нь л байсан... Стив Брюс хоцрогдсон дасгалжуулагч ч гэлээ багт их түшигтэй их сайхан хүн дээ... харин тоглолтын хувьд дээш нь өргөж байгаа хүн нь одоогийн дасгалжуулагч Дино юмуу даа... Грилишт маш их итгэж байгаа, эрх чөлөө ч олгож байгаа, тоглолтын хэв маяг ч гоё тохирч байгаа...

Дино ч өөрөө Виллагийн унаган фен... аав нь насаараа манай клубт үйлчилгээний ажилтан хийсэн... багаасаа л Вилла Паркт тоглолт өнждөггүй байсан гэсэн... сүүлд Брентфордын менежер болсон хойноо хүртэл Вилла Паркт ирж Мидландын дерби үздэг байсан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Mar 11, 2019 12:00 pm

Грилишийг унагасан гарыг харин ч Астон Виллагийн тоглогч нар хамгаалаад байгаа юм биш үү хаха.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17083
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Mon Mar 11, 2019 1:08 pm

Дарби чинь Берминхэмийн клуб юм уу.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38351
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Mar 11, 2019 1:17 pm

Дэрбиг тэндхийн улс нь дарби гэж дууддаг юм билээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17083
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Gooner » Mon Mar 11, 2019 1:17 pm

El Payaso wrote:Дарби чинь Берминхэмийн клуб юм уу.

Наад Цогоо чинь унаган Бритиш хүн болчиж аялга энэ тэр нь хүртэл :ногоон: 2 багийн дэрбиг хүртэл дарби гэж хэлж байна
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22005
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby El Payaso » Mon Mar 11, 2019 1:21 pm

Аа би буруу ойлгож.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38351
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Цогоо » Mon Mar 11, 2019 1:24 pm

Хаха. Би угаасаа л Норф Лондон Дарби энэ тэр гэж бичээд л явдаг байсан шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17083
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Mar 12, 2019 5:21 am

Грилишийг араас нь цохидог нөхөрт шүүхээс 14н долоо хоног хорих, хөлбөмбөг үзэх (стадионд очиж) эрхийг нь 10 жилээр хасах шийтгэл оногдуулж... харин Бирмингам клубээс нөхрийг Гэгээн Эндрьюсийн цэнгэлдэхэд нэвтрэх эрхийг нь бүх насаар нь хассан байна... нөхөр 2 настай хүүтэй, жирэмсэн эхнэртэй байж... зөрөөд Грилишийн фенүүдээс олон тооны заналхийлсэн мессеж ирсэн учраас эхнэр хүүхдүүд нь өөр тийшээ нүүх болж байгаа юм байна... өөрийгөө болон клубээ л онцгүй байдалд оруулж дээ... бодлогогүй хөөрүү байх ийм л аюултай байна...

Тэгсэн бас нэг залуу твиттерээр Грилишийн нас барсан дүүгийнх нь булшны зургийг оруулаад "Грилиш гоолдсон ч нас барсан дүүгээ эргүүлэн амилуулж чадахгүй. Энэ л надад сайхан байна хахаха" гэсэн твит бичиж бөөн асуудал дэгдсэн байна... тэгсэн нөхөр нэг их сургуулийн оюутан байж... мань эр бас л сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж байх шиг байна... солиотой хүмүүс байх юм даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby amigo » Tue Mar 12, 2019 5:57 am

Грилишийг цохьсон гарын гэрийг шатаана, ална энэ тэр гээд бас л дарамттай байгаа юмуу даа...
Цохьсон баагий нь угаасаа моб гэсэн... Тэрүүхэн тэндээ гангстар юм байх...
Eat clean, train dirty...
User avatar
amigo
 
Posts: 2918
Joined: Sat Jul 28, 2007 6:53 pm
Location: www.revenue.ie

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Tue Mar 12, 2019 6:42 am

Тийм байна... Бирмингамын Зулунуудын нэг байж... хүрмэн дээрх тэмдэг нээх танил харагдаад байсан... нээрээ Зулунуудын тэмдэг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2018/19: Туулайн нүхнээс гарах аялал 2 дахь

Postby Villa_Bayaraa » Thu Mar 14, 2019 6:11 am

Villa_Bayaraa wrote:Муу Ламбаа маань өнгөрсөн тойрогт манайд хожигдож өгч урам зориг өгсөн... өнөөдөр Бирмингамтай... нөхдүүдийг нухаад долоо хоногийн дундуур Ноттингамыг нухвал харин плей-оффын боломж үүснэ... хэрвээ аль нэгэн дээр нь бүдэрвэл тэгээд дуусаа...


За ямар ч байсан хүсэж байсан ёсоороо Бирмингамыг 1:0, Ноттингамыг 3:1-ээр хожлоо... 2 багийг 2-ууланг нь талбай дээр нь хожсон нь их чухал байлаа... Сониноос Ноттингамыг Мартин Онил маань дасгалжуулж байгаа юм байна... гэртээ хийсэн 4 тоглолтондоо дараалж хожсон гэсэн мундаг статтай явж байхад нь манайх нухаж өглөө... Ингээд 8-р байр луу орж ирлээ...

Одоо 3-хан хоноод 5-д яваа Мидлсборотой... нөхдүүдийг нухвал тэгээд бараг 6-руу ороод ирэх байх... аз болоход манай дээр байгаа Дерби, Бристол 2-н форм нилээд унаад ирсэн байгаа...

бүх зүйл одоо манайхны өөрсдийн гарт байна даа... одоо үлдсэн 9 тоглолтын 4 нь (Мидлсборо, Бристол, Лийдс, Норвич) манай дээр байгаа багууд байна... бас Уэнсдэй, Миллуол гэж 2 эвгүй баг байна... улирлын сүүлийн тоглолт лидерүүд болох Лийдс, Норвичтой дарааллаад үзэх нь бас л эвгүй тоглолтууд болох нь дээ... гэхдээ манайхан бэртэл гэмтэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ үзвэл Чемпионшипийн ямар ч багаас айхгүй дээ...

топ 6-д байгаа багуудтай тоглосон тоглолтуудаас Лийдсийг 2:0-ээр хожиж байгаад комбайкдуулсан, Вестбромд ёстой азны гэмээр 2 гоол орчихсон, өмнөх тоглолтод нөхдүүд хожигдож яваад 90 дээр гараараа цохиод гоол хийснийг нь шүүгч хараагүй 2:2-р тэнцсэн, Шеффилд дээр Брюсийн үед формгүй байхдаа нэг нухуулсан, сүүлд 3:0 дээрээс манайх гоё комбайк хийсэн... Мидлэсборог 3:0-ээр үзэхгүй нухсан, Дербиг 3:0, 4:0 гээд 2-ч удаа том тоогоор нухсан... яг үнэн хүчийг үзээд бараагүй баг бол Норвич л байна... гэхдээ улирлын сүүлд талбай дээрээ нухна л гэж үзнэ дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5760
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: S.Erdene and 3 guests