АСТОН ВИЛЛА 2019/2020: АРСЛАН МЭТ ТУЛАЛД!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Энэ улиралд Астон Вилла клуб ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Sun Sep 06, 2015 10:18 am

1. Хүснэгтийн 1
0
No votes
2. Хүснэгтийн 2-4
0
No votes
3. Хүснэгтийн 5-7
0
No votes
4. Хүснэгтийн 8-10
0
No votes
5. Хүснэгтийн 11-17
0
No votes
6. Хүснэгтийн 18-20
0
No votes
 
Total votes : 0

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 05, 2018 10:46 am

Улирлын дундуур сэдвийнхээ нэрийг өөрчилж аваад үзэж тарахаас...



Хүснэгтийн сүүл мушгиж байгаа Бартоныг зовлон багатай хожлоо... Сонирхолтой нь ЧП-н сүүлийн 3 байранд Бартоноос гадна өнгөрсөн жил ПЛ-ээс унаж ирсэн Халл, Сандерланд 2 явж байна... нөхдүүд чөлөөт уналт хийж байгаа юм байна даа...

Нөгөө талд Чононууд, Дерби, Кардифф, Фулхам бүгд хожиж... Шеффилд хожигдож Плей-Оффын уралдаанаас хойш сугарч, Бристол хожигдож Плеф-Оффын сүүлийн байрыг эзэллээ... ПЛ-т орох уралдаан ид дундаа үргэлжилж байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Mojul » Mon Feb 05, 2018 11:06 am

Tuanzebe тоглож байна уу
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 05, 2018 11:24 am

Тоглоогүй ээ, сэлгээнд байгаа... одоогоор тоглох байр байхгүй байна... СБ дээр Честер, Терри 2 сайн байгаа... ДМ дээр Биркир сүүлийн 3 тоглолт огцом сайжирсан... 6 дараалаад хожоод байгаа болохоор энэ гараанд өөрчлөлт хийхгүй байх... манайх чинь одоогоор 2018 онд Английн хамгийн формтой баг болчиходо байна шүү дээ хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 12, 2018 9:15 am

Өчигдөр ёстой сайхан дерби болж өнгөрлөө...
2:0-р итгэл төгс ялалт байгууллаа... Алберт Адомагийн улирлын 14 дэх гоол, Конор Хурихэйний 8 дахь гоол байлаа... Хагасууд гоол хийх ч сайхан шүү... Гэхдээ хэдийгээр гоол хийгээгүй ч тоглолтын од нь Жак Грилиш байлаа... одоо л нэг жинхэнэ птенциалдаа ойртсон тоглолт үзүүлж эхэлж байна даа...
Эхний гоолын дараа хөөрхий Брюс сэтгэл нь хөдлөөд уйлах гээд байсан... 2, 3-хан хоногийн өмнө аав нь өнгөрсөн, энэ долоо хоногт багийн бэлтгэлд байж чадаагүй, тоглолттой өглөө ирээд багаа сонгоод тоглуулсан... Биркирийн оронд Жединякийг оруулсан нь нүдээ олсон сонголт байж маш сайн тоглосон...


Алберт Адомагийн гоол... Грилишийн гоё ассист, Адомагийн оновчтой төгсгөл...


Конор Хурихэйний цөм цохилт...


Сүүлд цаг дуусахын өмнө 90 дэх минутан дээр Бирмингамын нөхдүүд хальт барьцалдаж аваад салсан... Ндоеэ муу дурак манай муу "өвгөн" ахлагчийг багалзуурдаж бариад алах дөхсөн хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 12, 2018 9:33 am

Хүснэгтийн хувьд тэргүүлж яваа Чононуудаас 12 онооны хойно яваа боловч 2-р байранд орж ирж чадлаа...
Саяын тойрогт Престон, Кардифф, Фулхам, Бристол, Дерби бүгд тэнцлээ... КПР Чононуудтай үхэн хатан алалцсан боловч хэтэрхий эрт 2 гоол алдсан байсан учир барсангүй... Шеффилд Лийдсийг хожсноор өөрсдийнхөө Плей-Оффын мөрөөдлийг авч үлдэж Лийдсийг үндсэндээ Плей-Оффын уралдаанаас хаслаа...

Одоо нэг нүдээрээ ардаа байгаа Дерби, Кардифф хоёрыг хараад л, нөгөө нэг нүдээрээ урдаа байгаа Чононуудыг сэмхэн хараад л яваад байх нь дээ...

Ирэх тойрогт он гарснаас хойш нэг ч хожигдоогүй яваа манайхаас гадна цорын ганц баг болох Фулхамтай үзнэ... маш чухал тоглолт...нөхдүүдийг гөвж чадвал үндсэндээ нөхдүүдийг 2-р байрны уралдаанаас хасч таарна...

Тэгээд Дерби, Кардифф хоёртойгоо л уралдаад байж дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 12, 2018 9:35 am

Манай залуус ялалтаа галзуу тэмдэглэсэн бололтой... харин тэр зуур "өвгөн ахлагч" маань нэг иймэрхүү маягаар тэмдэглэжээ...

Image
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 12, 2018 10:16 am

Image

Энэ гэхдээ бас их муухай багалзуурдсан байна шүү... нөхөр өмнө нь Грилишийг унацан байхад нь шагайн дээр нь гишгээд байсан... хийтэй нөхөр байж...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 12, 2018 10:17 am

Терриг Лүүфигийн хамаатан байх гэсэн... арьс нь сунадаг ккк... :luffy:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby rednasca » Mon Feb 12, 2018 5:27 pm

дэмжээд л байгаа шүү...
2-тоо ороод шууд дэвшээд гараад ирээсэй...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 12, 2018 6:04 pm

Хэний янаагүй багийнхаа тоглолтыг зурагтаараа үздэг болчихмоор л байна хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby gremlin » Mon Feb 12, 2018 8:42 pm

Уг нь ТОП4 гэдэг байхад л 5т, 6д гозойж байдаг баг байж билээ. Дараа жил ороод ирэх байх оо .
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2905
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Шинээ » Mon Feb 12, 2018 8:52 pm

Хөөрхий муу домгийг маань арай л дээрэлхсэн байна ш дээ.
Сайн явах санааных.
User avatar
Шинээ
 
Posts: 79
Joined: Wed Jan 04, 2017 6:55 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri Mar 09, 2018 9:38 am

Дээшээ гарах уралдаан ч ёстой алаан болж байнаа...

Цагтаа бараг 20-оод онооны илүүтэй тасархай түрүүлж байсан Чононууд одоо 76 оноотой 2-р байранд байгаа Кардиффаас ердөө 6 онооны урд байна... 70 оноотой Кардиффын ард манайх 66 оноотой тууж явна... манай ард эхний 3 багаас 1 тоглолт илүү тоглосон Фулхам 65 оноотой, Дерби 61 оноотой явж байна...

Автоматаар дэвших 2 байрын төлөө гол уралдаан Чононууд, Кардифф, Манайх, Фулхам 4-н хооронд явагдах нь... Уг нь энэ уралдаанд Чононуудыг аль хэдийн түрүүлсэнд тооцож байсан ч нөхдүүд бага зэрэг сууж эхэлж байна... Харин Кардифф сүүлийн 7 тоглолтонд 6 хожиж 1 тэнцсэн мундаг формтойгоор Чононуудыг хөөж байна...

Харин энэ уралдаанд явж байсан Дерби сүүлийн 6 тоглолтонд хожил авч чадалгүй явсаар уруудаж уралдаанаас бараг гарлаа... зөрөөд Фулхам сүүлийн 10 тоглолтонд 8 хожиж 2 тэнцэж нэг ч хожигдоогүй, сүүлийн 15 тоглолтонд 11 хожсон гэсэн аймшигтай формтойгоор дайран орж ирлээ...

Манайх ч бас сүүлийн 11 тоглолтонд 9 хожсон мундаг формтой явж байна...

Маргааш манайх Чононуудтай үзнэ... энэ бараг 2 багийн хувь тавиланг шийдсэн тоглолт болж мэднэ дээ... Чононууд бүдэрвэл Кардифф манай 2-т баригдах, манайх бүдэрвэл Фулхамд баригдаж, 2-р байрд орох боломжоо алдах том эрсдэл хүлээж байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Цогоо » Fri Mar 09, 2018 9:41 am

Гайхамшгийн оронд одоо хэр удаж байгаа билээ? Ажил амьдралаа зохицуулж амжсан уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri Mar 09, 2018 9:50 am

2 жил болж байна даа... ажил амьдрал урьдынхаас харьцангуй хурдан дээшилж байгаа шүү ккк ер нь энэ 7 хоног болгон хөлбөмбөг үздэг чинь маниусын амьдралд их сөрөг нөлөөтэй эд байж... одоо бол ТВ хуваарьтай тоглолтыг нь стриймээр үзчихээд л /сард дээд тал нь 1/ бусад үед мэдээ харчихаад л яваад байхад сайхан л байна ккк... гэхдээ тэгээд баг дээшээ гарчихвал 7 хоног бүр тоглолтоо үздэг л байх даа ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Цогоо » Fri Mar 09, 2018 10:32 am

Өвгөнийг явтал ажил амьдралаа зохицуулаад авах юмсан гэж их л бодох юм. Даан ч чадахгүй байна аа хаха.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby rednasca » Tue Mar 13, 2018 1:56 pm

Чононуудыг бэлтрэг болгож...
Баяраа юунд чимээгүй?... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Tue Mar 13, 2018 3:27 pm

Маш чухал тоглолтонд маш чухал хожил авч чадлаа... Манай энэ улирлын бараг хамгийн сайн тоглолт байлаа даа...

Эхний гоолыг Граббаны цохилтоос ойсон бөмбөгийг бужигинаан дундаас Адома тоншоод хийчихсэн... тэгсэн удалгүй зөрж алдаад 1-р үе тэнцүүхэн өнгөрсөн... 2-р үед Снодграссын стандарт цохилтыг Честер агаарт өшиглөж гоолдсон бол 3 дахь гоолыг зүүнээр Адомагийн өгсөн хөндлөнг Граббан гоё чихиж хийсэн... сүүлд Чононууд манайхыг бөмбөгөө барина гэж бодоод назгайрч байхад нь Биркир талбайн голоос бөмбөгөө тууж ороод 4-5 хамгаалагч нарыг хуйлруулж байгаад баруун хөлөөрөө хоншоордож эцсийн цэгийг тавьсан...

Ер нь анзаарахад Чононуудын эсрэг сууж хамгаалах юм бол аюултай харин хамгаалалтын шугамаа дээш татаад зөрж дайраад байвал аргыг нь олж болох юм билээ... ер нь багууд тэрийг нь ойлгочихсон юм шиг байна лээ... дээрээс нь нөхдүүд бүтэн улирал бараг ямар ч ротацигүй үзчихсэн гол тоглочид нь нилээд ядралттай харагдсан... одоо 1 долоо хоногийн дотор 3 тоглоход тэгээд хялайх байлгүй дээ...сүүлийн 5 тоглолтонд нөхдүүд 1 л хожсон... тэр нь форм муутай байгаа Лийдс...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Tue Mar 13, 2018 3:33 pm

Дээрээс нь Чононууд Хорге Мендештэй холбоотой асуудал дэгдээд нөхдүүд сэтгэлзүйн хувьд ч тиймхэн л байгаа байх... ерөнхийдөө гайгүй өнгөрөх байх гэж бодож байгаа ч эвгүйцвэл оноогоор торгож магадгүй байдал үүссэн бололтой...

Гол нь Чононуудыг эзэмшдэг Фосун групп нь Хорге Мендешийн агентлагт хувь эзэмшдэг юм байна... Тэгсэн Чононуудын одоогийн дасгалжуулагчийн агент нь Мендеш... дээрээс нь энэ жил Чононуудад ирсэн энэ улирлын гол амжилтын эзэн тоглогчид болох Реубен Невес, Иван Кавалеро, зээлээр ирсэн Диого Иота, Реубе Винагр нар нь бүгд Мендешийн мэдэлд байдаг тоглогчид юм байна... нөхдүүд дандаа маш бага цалинтай гэрээ хийгээд хүрээд ирсэн... үүнийг нь хамгийн анх дэлгэж тавьсан нөхөр нь Лийдсийн эзэн... даанч нөхөр өөрөө лиг болон клубтээ нэр хүнд муутай болохоор хол яваагүй... тэгсэн Дерби, манайх, Фулхам зэрэг багийн удирдлагууд бас гомдол гаргаад эхэлсэн... Чемпионшип болон ПЛ-н хамтарсан баг гарч шалгах бололтой байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Bold9 » Tue Mar 13, 2018 4:12 pm

ээ хөөрхий, агент, агентлагууд сайхан хорчин гарууд байхымаа. Энэ агентлагт Сити-с 3 нөхөр байна давхар шалгавал хаха..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Wed Mar 21, 2018 9:14 am

Өнгөрсөн 7 хоногт КПР, Болтон гэсэн 2 сул багт дараалж хожигдоод үндсэндээ автоматаар дээш гарах боломжоо алдчих шиг боллоо доо... маш хариуцлагагүй тоглолт боллоо... Волвесыг илүүрхэж нухаад тайвширчихсан бололтой... гэхдээ тэгээд азгүй юм даа... манайх 90ээд оны ид үеэсээ хойш хийж чадаагүй мундаг ран-аа хийхээр нөгөө талд гарууд клубынхээ түүхэнд байгаагүй ран-уудыг зэрэг хийгээд явчих юм хэхэ...сүүлийн 3 сард хожигдсоноосоо олон хожигдлын сүүлийн 5 хоногт авлаа... гэхдээ манай хэд 2-р байрны төлөө үзнэ л гээд байна... гэхдээ одоо хувь тавилан манай гарт биш Кардифф, Фулхамын гарт байна л даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri Apr 13, 2018 5:11 am

Туулайн нүхнээс гарах ч цагаа тулахаар тийм ч амаргүй бололтой... Чононууд өчигдөр Дербиг 2:0-р хожиж Чемпионшипт түрүүлэх магадлалаа бүр өндөр болголоо... ч92 оноотой...Үлдсэн 4 тоглолтоос 1 хожиж 1 тэнцэхэд түрүүлэх нь баталгаатай болох юм байна...
Гол өрсөлдөөн 2 дахь автомат эрхийн төлөө өрнөж байна... 2-т Фулхам 81 оноотой 4 тоглолт дутуу.... 3-т Кардифф 80 оноотой 5 тоглолт дутуу... 4-т манайх 76 оноотой 4 тоглолт дутуу...

Фулхам гэхдээ арай солиотой формтой байнаа... Лигийн тоглолтонд сүүлийн 20 тоглолтонд хожигдоогүй... 4 тэнцэж 16 хожсон байна... хэрвээ манайх плей-оффт үлдвэл Фулхамтай л лав үлдмээргүй байна...

Кардифф нөгөө талд халаасны тоглолтоо яаж хийхээс олон зүйл шалтгаална.... 3 дахид манайх нөхдүүдийг 1:0 дэж түрүүлэх мөрөөдлийг нь бараг л булшилсан... Гэхдээ нөхдүүд түрүүлэх боломжоо өөрсдөө алдсан л даа... сүүлд Чононуудад 1:0 дүүлээд, араас нь манайд 1:0 дүүлсэн... Чононууд дээр нэмэлт цаг дээр 2 пеналт цохиод нэг ч хийгээгүй... энэ 2 дээр хожсон бол халаасны тоглолтондоо хожвол 1-т орж ирэх боломжтой байж...

Манайх ч юмыг хэцүү аргаар хийдэг муу зуршилтай л даа... Чононуудыг 4:1 дэж 2-р байранд орж ирэнгүүтээ угсраад КПР, Болтон гээд хоёр сул багт дараалаад хожигдож байгаа юм... тэгснээ Халл сититэй тэнцээд, Ридингийг хожиж овоо хүн шиг болж ирснээ Норвичид очоод 3:1дүүлчихэж байгаа юм... За ингээд бүх юм сүйрлээ гэж байтал Кардиффийг болохоор хожчихож байгаа юм... КПР, Болтон, Норвич гэсэн 3 сул багаа хожоод гараад ирсэн бол өдийд түрүүлэх өрсөлдөөн яриад сууж байх байлаа... энэ улиралд 2 дахь удаагаа яг гоё болж ирээд хөл рүүгээ буудчихлаа даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby rednasca » Fri Apr 13, 2018 11:51 am

сэтгэлзүйн асуудал байна даа...
талбайдаа ямар ч том багийг гусаад байна гэхлээр...
одоо тэгээд явж явж Кардиффтайгаа Уэмблид үзэх л байхаа даа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Villa_Bayaraa » Fri Apr 13, 2018 12:12 pm

Сэтгэлзүйд юм байгаа байгаа...
плей-оффдвол /битүүхэн 2-р байр горьдоод байгаа шд ккк/ ер нь л тэгж таарах байх... Фулхам бүдрэхгүй бол Кардиффтай л үзэж таарна байх... Фулхамаас Кардифф нь дээр...аз болоход Коджиа гэмтлээс ирээд сэлгээнээс тоглоод эхэлсэн... плей-оффт х-фактор болох байх... дээрээс нь Грилиш л гол ялгааг гаргах байх... өнгөрсөн жилийн мэргэн буучаа бараг бүтэн улирал шахуу гэмтэлд алдсан гэхэд манайх бас л давгүй л үзсэн байна... Хоган уг нь дажгүй ч нуруу нь намхан учраас доогуур гоё гоё пасс очихгүй л бол гоолдоход хэцүү байна... манайд тэгж хаядаг нөхөр Грилиш, Снодграс 2-с өөр алга... сүүлийн хэдэн тоглолтонд дандаа хагасууд гоолдоод байгаа... Грилишийн Кардиффыг хождог гоол бас л ганган нисэлттэй орсон доо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: АСТОН ВИЛЛА 2017/18: Туулайн нүхнээс гарах аялал...

Postby Оргил » Fri Apr 13, 2018 12:27 pm

Плэй оффд хожвол түрүүлснээсээ өндөр шагнал авдаг гээ биздээ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17008
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests