Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Jan 06, 2014 9:22 pm

Хуудас: 6-7

Хуудас: 6

Фрэнк Лэмпард

Энэхүү тоглоомонд нэг дурлавал, хөл бөмбөг чиний амьдралын нэг хэсэг болчихсон байхыг гэнэт мэдрэх болно.

Би хөлбөмбөгийн гэр бүлд мэндэлсэн билээ. Миний аав, авга ах, дараа нь садны 3 ах хар багаасаа хөл бөмбөг тоглосон болохоор намайг хөлбөмбөгт уруу татахгүй байж хэрхэн чадах вэ дээ.

Аав маань намайг хөлбөмбөгийн багт өгөхөөр шийдээд, гэрээс холгүйхэн орших цэцэрлэгээр дайран хөтлөн явж байсныг санаж байна. Бид хоёр ямар ч урьдчилан яриа тохироо хийлгүй яваад оччихсон бөгөөд, аав багийн захиргааныхантай уулзаж ярилцаад, харин би мини – хөлбөмбөг бага зэрэг тоглосон юм. Бөмбөг хүлээж авангуутаа өөрийнхөө хаалганд гоол хийчихсэн болохоор санаа их зовж байлаа.

Энэхүү тоглоомонд нэг дурлавал, хөлбөмбөг чиний амьдралын нэг хэсэг болчихсон байхыг гэнэт мэдрэх болно. Хүүхэд насныхаа туршид би үнэхээр зүтгэлтэй ажилласан. Өсвөрийн багт өнгөрүүлсэн өдрүүд миний амьдралын гахйхамшигтай дурсамж болон үлдсэн, хэзээ ч мартагдахгүй. Бусад хүүхэд надаас ч жаргалтай юм аа гэж бодох үе байсан ч би тэвчээр хатуужлаа сайжруулах, дамжуулалт, цохилтоо төгөлдөржүүлэх ажлаа хэзээ ч зогсоож байгаагүй.

Би олон тоглогчийг харсан. Зарим нь тухайн үед надаас илүү байсан байж болох ч, бид өсвөрийн багт ороход тэдний зарим хэсэг нь хөлбөмбөгөөс өөр зүйл сонирхож, нөгөө хэсгийнх нь ур чадвар зогсонги байдалд орчихсон гэлтэй байсан л даа. Тэр үед би тэднээс илүү зүйлд хүрэхийг эрмэлзэж, энэ л миний амьдралын хамгийн чухал зүйл хэмээн бодож явлаа.

Хуудас: 7

Дидье Дрогба

Хэрэв би энэхүү номонд өөрийн, хөлбөмбөгт шунан дурласан сэтгэлээ шингээж чадвал шинэ тоглогчдын миний хайртай тоглоомоос цэнгэл жаргал эдлэхээр эрмэлзэх тэрхүү тэмүүллийг нь бадрааж, зоригжуулж чадна гэж найдаж байна.

Балчир наснаас минь эхлэн хөлбөмбөг миний амьдралын салшгүй хэсэг байсан болохоор, хөлбөмбөг цаг ямагт надад чухал байсан. Би Зааны Ясан эрэг улсаас буюу гэрээсээ Францад мэргэжлийн хөл бөмбөгчин байсан өөрийн авга Мишель Гобагийнх руу очсон юм.

Энэ нүүдэл надад хөлбөмбөгчин болох боломж олгосон гэж боддог. Авгыгаа даган клубээс клуб руу аялан байхдаа түүнээс, мөн бусад олон дасгалжуулагчаас их зүйл сурсан.

11 настай байхад минь тэдний нэг нь болох Жак Треше надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Өөрийн нөхөдтэй хамт тоглохоос гадна ялалт, ялагдлын аль алинд нь амьдралын амт байдгийг тэгэхэд л ухаарч эхэлсэн юм болов уу.

Хэрвээ би энэхүү номонд өөрийн, хөлбөмбөгт дурласан сэтгэлээ шингээж чадвал ( багийн нөхөд маань яг адил зүйл мэдэрдгийг би мэднэ) шинэ тоглогчдын миний хайртай тоглоомоос цэнгэл жаргал эдлэхээр эрмэлзэх тэрхүү тэмүүллийг нь бадрааж, зоригжуулж чадна гэж найдаж байна.

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jan 07, 2014 10:30 am

Image

Оскар "Челси"-ийн төлөө хамгийн залуудаа 20н гоолын эзэн болсон гадаадын тоглогч боллоо. (22 нас, 118 өдөр)
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jan 11, 2014 10:29 am

Image

Тэр өдрөөс хойш...хоног өнгөрчээ./2014 оны 1 сарын 11 хүртэл/

Челси Халл Ситид хожигдсоноос хойш: 9,210 хоног
Арсенал сүүлийн цомоо хүртсэнээс хойш: 3158
Ливерпүүл Лигт түрүүлсэнээс хойш: 8653
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jan 11, 2014 10:36 am

#Drogba

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Цогоо » Sat Jan 11, 2014 6:13 pm

Хоёр тоглолт хоёулаа "гэрт" нь болно гээд байгаа биз?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jan 11, 2014 6:40 pm

тээх, Хайр, хүндэтгэл, омогшил, харуусал юм юм л болно доо...тэрхүү өдрүүдэд...бүгдээрээ хамтдаа нандин мэдрэмжээ чагная...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jan 11, 2014 6:41 pm

Виллиан: "Анх удаа л 12-р сард ийм их тоглолоо."

Image

"Челси"-ийн хагас хамгаалагч Виллиан Английн уламжлалт 12-р сарыг туршлага хуримтлуулж завгүй өнгөрүүлсэн талаараа ярьжээ.

Би 12-р сард аль хэдийн эх орон болох Бразилдаа амарч байдаг билээ. Гэвч энэ удаа шахуу хуваарьтай нилээн олон тоглолтуудад хамрагдлаа.

Төрсөн мэдрэмж үнэхээр гайхалтай, сэтгэл хангалуун байна хэмээн тэрээр өгүүлжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jan 11, 2014 8:57 pm

МОУРИНЬО: АМЖИЛТ ДАГУУЛСАН 7 ХОНОГ.

Image

Халл Сититэй хийх тоглолтонд 7 хоногийн турш бэлтгэж чадлаа. Жозе Моуриньо ч өмнөх амжилттай тоглолтуудаа үргэлжлүүлэн, 2014 оны АПЛ-ын 2 дахь тоглолтдоо ялалт байгуулж, түр зуур ч атугай жагсаалтыг манлайлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

“Челси” Стив Брюсийн багтай талбайд нь уулзчихаад, АПЛ-ын тоглолтдоо эргэн очиж байна. Моуриньо багтайгаа хамт өрсөлдөгч багийнхаа хот руу нисэхийн өмнө хэвлэл мэдээллийнхэнтэй уулзжээ.

Эхлээд тэрбээр энэ (оройн) тоглолтын талаар ярьжээ.
Ялах бүх боломж байгаа хэдий ч, маш түвэгтэй тоглолт байх нь мэдээж. Дахин давтан хэлэхэд илүүц мэт боловч, энэ бол АПЛ, энэхүү лигт тоглолт бүхэн маш хүнд. Өөрийн хувьд, Стив Брюсийн ажилд дүн шинжилгээ хийж байна даа.

Хожих боломж хангалттай их бий. Хожчихвол АПЛ-ын жагсаалтыг хэдэн цаг манлайлах болно. Дашрамд хэлэхэд, топ4 –ийн байраа алдахгүй байх нь л бүхнээс чухал.

Үүнээс дутуугүй ач холбогдолтой чухал зорилго бол багаа, тоглогчдоо төгс төгөлдөр болгон 2004-2012 оны амжилтын замналыг үргэлжлүүлэх явдал юм.

7 хоногийн дундуур тоглолтгүй байна гэдэг ховор тохиолдол. Моуриньо энэхүү хугацаанд гар хумхин, алмайрч суугаагүй нь мэдээж. Үр дүн нь “Кэй Си Стэдиум”-д гарна гэдэгт Жозе Моуриньо найдаж буй нь гарцаагүй.
Нэмэлт амралтын өдрүүд болон, бүрэн төгс ажиллах 3 хоног бидэнд бэлэг болон ирсэн. Бид тактикаа сайтар боловсруулан, тоглолтынхоо деталь бүрийг сайжруулахаар чармайлаа.

Лэмпард, Иванович нар ч эдгэрч амжлаа. Тэд бүрэн бэлэн болоогүй ч, энэ 7 хоног(тоглолтгүй) үнэхээр шаардлагатай байсан юм. Гар хумхин суугаагүй гэдгээ манай залуус харуулах болно гэж найдаж байна.
4 хожиж, 1 тэнцсэн амжилттайгаар энэхүү тоглолттой золгож байна.
Ердөө ганц гоол алдсан. Энэ бүхэн баг хамт олноороо төгөлдөржиж буйн баталгаа гэдэгт Моуриньо итгэлтэй байна.

Ахмад тоглогчид илүү өндөр төвшинд тоглодог нь клубт тун чухал. Өнгөрсөн улиралд таагүйхэн нөхцөл байдалд байсан Жон Терриг харахад ч тодорхой өсөлт, дэвшил гарсныг хамтдаа харж байна шүү дээ.

Залуу авъяастнууд ч улам сайжирсаар. Оскар, Эден Азар, Виллиан нар дөнгөж ирсэн ч шинэ авъяас чадвар нь тодорч байна.
Бид багийн тоглолтоо сайжруулж байгаа. Энэ шаггүй лигт 6 сарын дараа гэхэд Топ4 –т багтаж байна гэдэг сайн амжилт.

Трансферийн цонх онгойсноор янз бүрийн цуу, элдэв шүүмжлэлийн давалгаа энд тэндгүй тархдаг. Дээрх яриа “Челси”-г ч тойрсонгүй. Кевин Де Брюне багаас явсан ч санаа зовоохоор асуудал багт огт үлдэхгүй гэж Моуриньо нотолсоор байгаа л даа.

Энэ хөлбөмбөгчин өөр клуб руу явах бяцхан боломж байгаа. Хэд хэдэн санал ирсэн. Бид бүх хүсэлтийг шинжлэн дүгнэхэд, тэдгээрийн нэг нь магадгүй тоглогчид ч, багт ч таалагдваас хэлцэл хийж магадгүй юм. Кевин бол нөөц ихтэй, гайхамшигтай залуу тоглогч гэдгийг бид мэднэ. Түүнийг багтаа үлдээж, өсгөж хүмүүжүүлэх хүсэл надад бий боловч бид түүний өөрийнх нь чин хүсэл, тэмүүлэлд тулгуурлан шийдвэр гаргах ёстой. Явахаар тэмүүлээс, муугүй хувилбар ч байж мэднэ шүү дээ.

2 жилийн өмнө харьцангүй доогуур үнээр худалдан авсан болохоор, клубын хувьд чамгүй ашиг гарах нь гарцаагүй. Одоо хүн бүхэн гар сунгахуйц эрэлттэй, чамин бараа болчихлоо шүү дээ. Тэгэхээр Кевин очоод, өөрөө сэтгэл хангалуун байх багт худалдчихвал 1 сумаар 2 туулай буудаж унагана гэсэн үг.

Бусдын хувьд – “0”. Зөвхөн Кевиний талаар л клубын төвшинд ярилцаж байна. Өөр асуудал байхгүй.

Жозе Эден Азарын талаар гараад буй ярианы талаар хэдэн үг унагав.
Түүний хувьд багт ирснээс хойш чанар чансаа, үнэ өртгийн суга дээшилсэн гэдгийг удаа дараа хэлдэг боловч, түүний үнийг дийлээд авчихна гэдэгт үнэхээр итгэхгүй байна. Тэгээд ч түүнийг зарж үрэх сэдэл огтоос ч үгүй!!!

Тус хэвлэлийн бага хурал Пепе Мелийг ВБА-д томилвол зүйтэй гэсэн Моуриньогийн санаачилгаар өндөрлөлөө.

“Намайг Мадридад байхад Пепе “Бетис”-ийг дасгалжуулж байсан. Би түүнийг гойд мэднэ. Түүнд сайн сайхныг хүсч байна. Бид цаг ямагт халуун дулаан харьцаатай байсаар ирсэн. Давтан хэлве. Англи руу дэлхийн өнцөг булан бүрээс авъяаслаг дасгалжуулагч нар цутган ирж, орон зайг нь эзэлсээр байгаа тул Англи дасгалжуулагч нар хилийн чанадыг зорих талаар бодох хэрэгтэй. Яагаад ч юм бэ, Британи дасгалжуулагч нар бүх дэлхийгээр тарах илүү боломж гараасай л гэж хүсэх юм. Энэ бол тэдний улс, тэдний лиг. Иймээс бид энд байх гавъяатай гэдгээ цаг ямагт нотолж байх нь харин бидний үүрэг” юм хэмээн Жозе Моуриньо хэлжээ.


http://www.chelseafc.com/news-article/a ... tive-week#
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jan 11, 2014 9:45 pm

"Челси" энэ улиралд 2-р хагаст 31 гоолыг оруулаад байгаа (бүх тэмцээнд). Харин 26-г 1-р хагаст. #CFC
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jan 11, 2014 11:55 pm

Онцгой Моуриньо "Саарал пальто" -оос салдаггүй байсныг бүгд мэдэх байх. Харин эргэн ирээд энэхүү куртикнээс огт салахгүй байгаа. #Porsche_Design

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jan 11, 2014 11:56 pm

Image

Хөөрхөн 2 фанат байх чинь. #CFC
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 12, 2014 12:05 am

Image

1 болон 2-р сарыг дуустал бидний хүлээж буй АПЛ-ийн 6 тоглолт. #18_оноо
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 12, 2014 12:12 am

Image

Эден Азар - Би эндээ урт удаан хугацаанд цэнгэн баясах болно. Тиймээ энэ би клубтээ хайртай. #CFC
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 12, 2014 12:19 am

Image

Image

209 - Яг одоогийн Лэмпард болон Чехийн түүхэн тоонууд!!! #Lampard209 #Cech209
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 12, 2014 12:25 am

Image

Азарын АПЛ-ын 9 дэх гоол. #CFC
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 12, 2014 12:29 am

Image

Баяр хүргэе, Петр Чех. Тэрээр өнөөдөр клубынхаа хаалгаа хуурай манасан үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо. Агуу Петер Бонеттидоо(208) ч бас баяр хүргэе !!! #Cech[b]209[/b]
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 12, 2014 12:37 am

Бид ч азтай фанатууд байна шүү. Лэмпардаа клубын бүх цаг үеийн "МЭРГЭН БУУЧ" болохыг харсан, Чехийгаа клубын клийн-шитийн рекорд амжилтийг эвдэж, эзэмшич болохыг үзлээ. Сонирхолтой нь 2 -уулаа 209 гэсэн тоог өнөөдөр дагуулж явна. Гайхалтай.

Чехийн хувьд бас АПЛ-д 150 дахь клийн-шитээ хийснээр Дэвид Жеймс(169) -ийн ард л бичигдэх боллоо. #CFC


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Jan 13, 2014 12:29 pm

Бид сүүлд 3 нь ч зочлон тоглолт хийлээ:

1/I Саутгэмптон 0-3 Челси (АПЛ, 20-р тойрог)
5/I Дерби Каунти 0-2 Челси (ФА цом, 3-р раунд)
11/I Халл Сити 0-2 Челси (АПЛ, 21-р тойрог)

Image

Харин одоо "Стэмфорд Бриж" -дээ дараалан 3н тоглолт хийх нь:

20/I 00:00 Челси - Манчестер Юнайтед (АПЛ, 22-р тойрог)
26/I 23:30 Челси - Сток Сити (ФА цом, 4-р раунд)
30/I 03:45 Челси - Вест Хэм Юнайтед (АПЛ, 23-р тойрог)

Ингээд манай 1-р сарын 6 тоглолт өндөрлөнө. Биднийг 2-р сард илүү хүчтэй багууд хүлээж байна(Мансити, Ньюкасл, Вест Бромвич, Эвертон, Галатасарай).
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 19, 2014 10:41 pm

Багийн БЦҮ-ийн мэргэн бууч Фрэнки Гүүрэн дээрээ ирж байна, хойно нь Ахлагч ЖейТи.

Тоглолт эхлэхэд 1цаг 15минут үлджээ.
#CFC


Image

Юнайтедын тоглогчид Лондон хүрэх галт тэрэгээ хүлээж буй нь...

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 19, 2014 10:51 pm

Бид АПЛ гэж нэрлэгдэх болсоноос хойш Чөтгөрүүдийг "Стэмфорд Бриж" цэнгэлдэхдээ 21 удаа хүлээж авчээ:
8 хожил(38.10%), 8 тэнцээ(38.10%), 5 хожигдол (23.81%).

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 19, 2014 11:28 pm

Дэвид Мойес ТОП4 -ийн аль нэгийг нь ч талбайд нь хожиж чадаагүй гутамшигт цувралаа үргэлжлүүлсээр........... ........... ............. ............ ............. ............. .............. .......... ..............

47 тоглолт, 0 ялалт, 18 тэнцээ, 29 ялагдал.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jan 19, 2014 11:56 pm

Чөтгөрүүд АПЛ-ийнн энэ улирлын 5-р тойрогт Этихадад зочлон (4-1) хожигдсоноос хойш лигт айлын талбайд нэг ч хожигдоогүй.

7 тоглолт:
5 хожил, 2 тэнцээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Feb 03, 2014 9:53 pm

"Чи Челсигийн төлөө тоглож л байгаа бол тоглолт бүхэн чухал".

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Feb 03, 2014 10:03 pm

Ахлагч Жон Терри өнөөдрийн тоглолтын өмнөх бөмбөгтэй хөнгөхөн бэлтгэл хийж буй нь...

#CFCMNG


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Feb 03, 2014 10:10 pm

User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest