Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Thu Dec 05, 2013 9:54 pm

13-р тойргийн дараах байдлаар Челси клубээс 12 тоглогч нь ямар нэг байдлаар гоолдоод байгаа нь лигт хамгийн их тоглогч нь гоолдсон багаар нэрлэгдэж байна. ‪#‎CFC‬ ‪#‎Keep The Blue Flag Flying High!!!

Азар 6, Оскар 5, Лэмпард 4, Это 2, Терри 2, Иванович 1, Шюррле 1, Торрес 1, Микел 1, Ба 1, Кейхилл 1, Виллиан 1, автогоол 2=28


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Dec 07, 2013 9:58 am

Төрсөн өдрийн мэнд, Жей Ти!!!(33)
АХЛАГЧ, ЛИДЕР, ДОМОГ.


Челсигийн бүх фанатуудын бахархал Терридээ аз жаргал, цаашдын кареерт нь өндөр АМЖИЛТ ХҮСЬЕ.


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Dec 07, 2013 10:34 am

ТЕРРИ: МЕССИ ТОГЛОЛТ ӨНЖИХӨД МИНИЙ ХҮҮХДҮҮД УЙЛДАГ.

Image

Челсигийн хамгаалагч Жон Терри Лионел Мессигийн эрүүл мэндийн байдалд чин сэтгэлийн угаас санаа зовниж байгаа гэнэ.

“Месси тоглолт өнжихөд хүүхдүүд минь уйлдаг. Хэрэв тэд маань Лионел 2 сар талбайд гарч чадахгүй гэдгийг мэдвэл юу хэлж хуйхаа маажихаа би мэдэхгүй байна” гэжээ.

Барсагийн ерөнхий дасгалжуулагч Херардо Мартино ч Месси 1 сард ирчихнэ гэж баттай хариулж чадахгүй байгаа нь Аргентин залуугийн эмчилгээ үргэлжилж ч мэдэхийг (илүү хугацаагаар) харуулж байна.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Dec 07, 2013 11:27 am

Өчигдөр манай хүүхдүүд 2013-14 Barclays Under-21 Premier League Cup-д Кардиффийг талбайд нь буулган авч.

"Кадрифф" 0-4 "Челси"
Гоол: Бейкер, автогоол, Кивомя, Бога.

Цэнхэрүүд дараагийн шатанд талбайдаа Вест Хэм Юнайтедтай...


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Dec 07, 2013 11:47 am

Моуриньогийн дайчид айлын торгуулийн талбайд дамжуулалт өгөхдөө ч, өөрийн талбайнд хэсэгт ч хэний цэрэг вэ гэдгээ төгс харуулж чадаж байна. “Челси”-ийн хамгаалагчдын ур чадварт эргэлзэх этгээд нэгээхэн бээр үгүй боловч, тус багийнхны алдаа нүдэнд илт.

Сандерландтай хийсэн тоглолт үүний тод жишээ. Густаво Пойет Жозегийн хүч чадалд бүрэн итгэж, баг нь ч энэ тоглолтонд гаргаж болох бүхнээ л гаргасан.

Жозегийн зөв байлаа. Челси энэ тоглолтонд ямар ч асуудалгүй хожих ёстой байсан юм. Зочид ганц хором ч зогссонгүй. Тэд бүтэн тоглолтын туршид нэг хэмнэлтэй тоглосон бөгөөд азгүйтсэн тохиолдол бүрийг тэр дор нь мартаж, улмаар илүү үзүүштэй довтолгоо хийсээр байлаа.

Лондончууд аваргын цомын төлөө өрсөлдөж буй багийн хүч чадлыг харуулан тоглож чадсан авч өөрийн торгуулийн талбайд аварга багт баймгүй алдаа эндэл гаргаж байгаа нь хэрхэвч өршөөж болохгүй ЗҮЙЛ.


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Dec 07, 2013 11:53 am

Image

Энэ өдөр /1980.12.07/ Лондонгийн Баркингт Жон Жорж Терри мэндэлж байжээ.

We heartily congratulate you. We wish you all the best, you deserve it. Happy Birthday, our Captain!
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Dec 07, 2013 5:38 pm

Тус багийн гишүүн бүрт зориулсан цагны цуглуулга.

Энэхүү гэр бүлийн компанийн 4 дэх үеийнхэн шинэ хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болгон багийн гишүүн бүрт зориулсан өвөрмөц цагууд гаргахаар шийдвэрлэжээ. Энэхүү дурсгалын цаганд “Цэнхэр” арслан дүрсэлсэн байх бөгөөд дотор талд нь ер бусын нарийвчлалтай, найдвартай ажиллагааг хангасан алдарт(111 эд ангиас тогтсон) механизм “нуугдсан” байх юм гэнэ.

Зураг дээр Rotary-ийн ерөнхийлөгч Роберт Дрейфус Андре Шюррле, Петр Чех, Гари Кейхилл, Фрэнк Лэмпард.


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Dec 07, 2013 9:48 pm

“САНДЕРЛАНД 3-4 ЧЕЛСИ”. ХАР МУУР БА ПОЙЕТЫН ХАРЦ.

Иймэрхүү тоглолтууд янз бүрийн үйл явдлаар дүүрэн байх ёсгүй юм, уул шугамандаа. Гэхдээ энэ бол АПЛ. Юу ч болж мэдэх газар. 7 гоол, өөр өчнөөн үзэгдэл. Эхлээд нэгнийх нь, удаад нь дараагийнх нь баатарлаг үйлдэл, тодорсон баатрууд, алдаа эндэл, шар хуудас, ганц үгээр хэлэхэд “Нарантуул”-ын нэг өдөр мэт.

“Челси”-ийн тоглогч асан, талбайн эздийн дасгалжуулагч Густаво Пойетоос эхлэе. Түүнийг харсанаа тэнгэрийн умдаг атгасантай зүйрлэх мэт “Челси”-ийн фанатуудын хувьд Густавогийн хамт “Челси”-ийнхээ төлөө догдлон суусан нь гарцаагүй. Харин Пойетын харц тоглолтын явцад тодорхой эрс өөрчлөлтөөр дүүрэн байв.

Тус цэнгэлдэх хүрээлэн Мансити, Ньюкаслыг буулган авсан талархлын шуугианд цуурах дөхөж байсан үе бий.

“Челси”-д цэнэглэгдэх эх үүсвэр ч байсан. Дээр нь төвлөрөл, сахилга баттайгаар “Сандерланд”-ыг хүлээн авах ёстой байсан юм.

“Челси” зочлон тоглохдоо тогтворгүй байдгаа бодсон ч тэр.

“Хар Муур”-ууд урагш цөлөөд, дараа нь хугацаа алдалгүй байдлыг хурцатган тоглолтын хэмнэлийг шууд л тодорхойлчихсон. Энэ нь ч зөв болсон. Үүнээс өөрөөр “Челси”-ийн төвийг нэвтлэх хэцүү. Харин тойрч буюу давж гарахыг эрмэлзэх нь гайхалтай боломж. Ялангуяа 10 хүнээ мөрөн дээрээ даах чадалтай Алтидор өмнө байхад шүү дээ. Челсигийн хувьд Вест Бромвичоос иймэрхүү амтыг үзсэн бөгөөд, тэгэхэд Челсигийн хувьд таагүй үр дүн гарч билээ.
“Челси”-довтолгооны бүрэн нэгдсэн фронт, олон тэсрэлт. Голд нь Мата удирдаж, Азар үзүүлэх тоглолт хийв. Гэвч Челси тоглолтын эхнээс л цагийн “эм” уухгүй бол болохгүй байлаа.

Хэдэн минутын дараа Азар бөмбөгөнд бараг хүрч, Лэмпард хальт мульт цохисноор Сандерландын үзүүлэх тоглолтын цаг ирлээ. Ийм багийн хувьд стандарт байрлал бол “гэрийн боорцог” л гэсэн үг. Муурнууд ч аль болох лавхан үмхэхийг хичээх нь мэдээж. Алтидор Челсигийн хамгаалалтынхныг сөхрүүлэх дөхөв. Терри, Кейхилл нар ч бараг хүчрэхгүй байлаа. Алтидор 14 дэх минутанд торгуулийн талбайд бөмбөг хүлээн авч, аймшигт цохилт хийснээр, бөмбөг Терригийн хажуугаар өнгөрч, Чехийн хаалгыг бузарлаж орхив. Пойетын харцанд оч гэрэлтлээ. Аз атганд ороод ирлээ. Хариулт нь Густавогийн харц.

Image

Челсигийн хувьд энэ бол байдаг л зүйл. Муурнуудын давамгайлал Азар 3 минутын дараа сул зогсоо Лэмпард руу бөмбөг дамжуулснаар тасалдлаа. Мөргөөд л, 1:1.

Image

Азартай үүргээ сольсон Рамирес зочин гэлтгүй гэрийн эзэн шиг л зангарагийг харуулав. Тэгээд 2-р үед 2-р үед шар хуудсаар торгуулав. Гэхдээ Рами 1 тоглолт өнжөөд сайн тоглодог хэвээр л байна.

Эхний минутаас л талбайд гарсан Мата торгуулийн талбайн хажууханд довтолгоог удирдан, хамтрагчдаа дамжуулалт, амтлаг агшинаар бялхуулж байлаа(2 хаагдсан 2 цохилт, 2 булаалт, бүрдүүлсэн 3 боломж, 3 алдаа гаргуулсан).
Фернандо Торрес Хар муур харсан мэт. Эхний үед 2 боломжийг харалган өнгөрүүлээд л сулбайчихав.

30 дахь минутанд Алтидор бээлийгээ тайлж “Челси”-ийн нүүр рүү чулуудлаа. Энэ бол заналхийлэл, багийнхных нь хувьд урам зориг төрүүлэх ёслол. Тоглолтын туршид хаалганы дэргэд давуу байдал сөөлжилсөөр.

37 дахь минутанд “Челси”-ийн Азар Сандерландын заналхийлэлд хариу цохилт өгөв. Вингерээс баруун тийш зугатаад алсын булан руу цохилоо 2:1. Челси тэргүүлж эхлэв. Густавогийн нүдэнд гуниг хурж эхлэв.

Image

Тайвшрал. Аль ч багт боломж гарсан. Харин Азарыг барьсан Бардсли шар хуудас авсан нь хамгийн гол үйл явдал. Бельги жаалын эсрэг шар хуудастай тогловол юу болдог вэ гэдгийн хариулт нь 2-р үе.

ХАР МУУРНУУД.
Дахиад л бүх зүйл Алтидороос эхэллээ. Хурд хийхэд Рамиресийг гүйцэж түрүүлсэн ч Рамирес аргагүйн эрхэнд зангуу мэт наалдав. Шар хуудас хүртэв. Тулгуур тоглогчийн хувьд гайхам амжилтанд яавч тооцогдохгүй(бөмбөг булаалт 3/6, агаарын тулаанд 2 ялсан, хүчний тулаанд 3/6, бөмбөг авч гарсан нь 4, мөн хаагдсан цохилт, тэгээд шар хуудас).

Сандерланд зочдын талбайн хагаст зүтгэсээр. Азар дамжуулалтыг таслав. Стандарт байрлал Хар муурнуудад бурхны хишиг, Челсид муу ёрын совин. Челси агаарт лигтээ манлайлагчдын нэг гэдгийг хэн бүхэн мэдэх боловч, шарахыг хүссэн бол тос бүү хайрла. Агаарт ниссэн бөмбөг 0шигийн мэдэлд очиж хаалга руу залрав. 2:2.

Челси өрсөлдөгчдөө сөрөг довтолгоо, гүн нэвтрэлтээр өдөж эхлэв. Азар бол онцгой элемент, хэв маяг, довтолгооны бие даасан хэлбэр. Дахин шилжилт, хаалгач руу бөмбөгийг хүчтэй цохиход бөмбөг Торрес руу ойлоо. Хаалга энэ байна. Цохь хүү минь. Үгүй дээ. Яагаад гэвэл өнөөдөр Торресийн час өдөр. Хар муурууд дахин отоонд суулаа. Энэ нь Азарт чөлөөтэй талбай нээх нь мэдээж. Чи ч агуу жаал юм аа. Азар Фрэнк рүү дамжуулав(1 гоолын дамжуулалт, 1 гоол, 3 булаалт). Харин Фрэнк өсгийгөөр бөмбөгийг ганцхан шүргээд, Бельги жаалыг эрх чөлөөтэй мустанг болгон айлын торгуулийн талбайд тавьчих нь тэр ээ. Шилжилт, цохилт, гоол. 62 дахь минутанд 2:3.

Магтах сайхан үгээ олохгүй байна. Шар хуудас, дубль, гоолын дамжуулалт. УУУУУУУУУУУУУУУУУУХАЙ!!!(бөмбөгийн төлөөх тэмцэлд 12/15-д нь хожив. Байгаа оносон цохилт 4/5, бүрдүүлсэн боломж 4, гоол 2, дээр нь гоолын дамжуулалт).

Image

65 дахь минутанд Торресийг аргагүйн эрхэнд Ба-аар солив. Фернандо үр дүнгүй баахан тоглов, уймраа нь гарсангүй. Энэ бол зэрэглэлийн уналт, эсвэл сэтгэлзүйн дарамтын үр дагавар биш гэж итгэмээр байна. Манситигийн эсрэг цоо шинэ Торрес тоглосон шүү дээ. Зүгээр л азгүйтэл гэж бодъё. Харин мань довтлогчийг хөмсөг рүү явахад Моуриньо өчүүхэн төдий ч болов, ядаж нүдний булангаар хараагүй нь ч өөр хэрэг.

Демба Ба ч төгс биш. Түүнд Торрестай адил сул тал бий. Энэ тоглолтонд Демба сэтгэгдэл төрүүлэх ямар ч үзэгдэл, үйлдэл хийгээгүй. Торрес Ба нарын тулаан байнга бодогдох авч, хоосон лааз өшиглөн сэлгүүцэж байгаагаараа адилдаа адил, годилдоо годил. Хэн нь ч илүү гарах юмгүй.

Image

Виллиан анхаарал татаж байна шүү. Хурдтай ч юм, техниктэй ч юм. Дасан зохицохдоо ч мундаг юм гээч. Дутагдаад буй ганц зүйл нь бие даасан байдлаа, өөрийн онцлогоо харуулах. Өрсөлдөгчөө гайхашралд оруулах ов мэх байж болох л доо. Амжилт ч муугүй. (бүрдүүлсэн боломж 3, тулаанд ялсан нь 3/5, дамжуулалтын нарийвчлал мэдрэмжтэй).

Ба-ийн буудлагын дараа Азарыг тогтоож барьж чадаагүй Бардсли өөрийн хаалгандаа бөмбөг залуурдав. 84 дэх минут. 2:4. Үүнийг Пойет огтхон ч хүлээгээгүй. Гэхдээ Бардслийг муулах хэрэггүй. 86 дахь минутанд Хар муурнууд булангийн цохилт дахин гүйцэтгэж, өмнөх 2 гоолын найруулгаар Бардсли нэмэлт хийснээр 3:4. Энэ бол Муурнуудын хувьд тайвшрал төдийгүй тоо тэнцүүлэх бодит боломж. Төгсгөлийн минутанд бүх арга хүлээн зөвшөөрөгдөнө.

Бүтэн тоглолтын туршид Сандерланд өрсөлдөгчийн 19 цохилтын эсрэг 12 цохилт хийсэн. Тэгээд ч Челсигийн хамгаалалтанд магтахаар зүйл байсангүй.

Жон Терри харагдсан ч үгүй(Алтидорыг алдсан, тулаанд ялагдсан, агаарт мөн л ялагдсан, ердөө 2 булаалт). Харин Кейхиллийг магтууштай (агаарт 5 ялж, цохилтыг 2 хааж, бөмбөг булаасан). Аспи Иванович нар дундхан тоглов.

Моуриньо шинэхэн немц залуугаар хүч сэлбэснийг дурдъя.

Фил, юу вэ? 6 минут нэмэхэд Жозе яагаад ийм их байгаа юм бэ хэмээн туслахаасаа асууж харагдана. 6 минут гэдэг юуг ч өөрчилж болох хугацаа. Муурнууд булангийн цохилт ч зулгааж амжив. Гэхдээ Челси бол Челси шүү дээ. Хашир бурхинууд цаг яаж иддэгийг юу эс андах вэ? Шүглийн дуу цуурайтлаа. Челси энэ улирлын ер бусын нэг тоглолтоо дуусгалаа. Хар муурнуудад ч талархал илэрхийлье. Үзүүлбэр ингээд дууссангүй. Челсигийн тоглогчид талбайгаас явахад экс Челси Густаво Пойет хүн бүрийг элгэмсгээр тэвэрлээ. Шүд зуун ирсэн дайснууд хуучин андын журмаар гэр гэрийн зүг инээмсэглэн одлоо.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 08, 2013 12:01 am

сая бас л стандартаас алдчихлаа...

1 - Chelsea have only kept one clean sheet in their last 10 Premier League games. Leaky.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 08, 2013 12:02 am

Eden Hazard has completed 8/8 take-ons beating the 7/7 in the first half vs Sunderland.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 08, 2013 1:01 am

3 - АПЛ-т 1999 оны 10 сараас хойш Челси анх удаа 3 буюу түүнээс дээш гоол дараалан алдлаа...Хамгаалалт болохгүй байна даа...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 08, 2013 1:09 am

17 - Челси аль хэдийн Моугийн дебют улиралд үзүүлсэн амжилтыг даваад явчихлаа...2004-2005 оны улиралд ердөө 15хан гоол алдсан.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Эрхэмcfc » Sun Dec 08, 2013 1:53 am

Соёлоо wrote:17 - Челси аль хэдийн Моугийн дебют улиралд үзүүлсэн амжилтыг даваад явчихлаа...2004-2005 оны улиралд ердөө 15хан гоол алдсан.

:aain: :sad: үнэхээр хамгаалалт биш байна өө...уг нь овоо эвээ олоод байх шиг байсан сүүлийн хэдэн тоглолт бол хэцүүхэн л хамгааллаа...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Dec 09, 2013 5:30 pm

ЧЕЛСИГИЙН ХАМГААЛАГЧ ААВЫНХАА НЭРИЙГ ЗӨВ ДУУДАХАД СУРГАЖ БАЙНА.

Image

“Зенит” Аваргуудын лигийн плей-оффын шатанд шалгарах боломж нэмэгдэх тутам Санкт Петербургийн баг Челситэй учрах боломж мөн адил өссөөр байна. Гэхдээ энэ бол ямар нэг сугалаа явагдсан, эсвэл плей-оффын схем томъёологдчихсон гэсэн үг биш шүү. Зүгээр л магадлалын онолын үүднээс ярьж буй хэрэг.

“Челси”-ийн Испани тоглогч Сезар Аспиликуэта боломжийг умартан, Челси 1/8 шигшээд Лучано Спаллеттигийн багтай тулалдана гэж өөрийнхөөрөө боджээ.

Спартактай тоглож үзсэн үү? Үзсэн. Энэ бол 2010/2011 оны улирлын Аваргуудын лигт тохиолдсон зүйл. Бүр гоолдслн гээч. Гэхдээ 2010 онд өөрийнхөө хаалганд.

Рубинтай тоглосон уу? Тоглосон. Тун саяхан. Ноднингийн Европа Лигийн плей-оффт. Одоо тэгэхээр Зениттэй тоглох цаг иржээ. Тэгэхээр юуны өмнө нэрээ зөв дуудуулж сурах хэрэгтэй шүү дээ. Эс бөгөөс аав ээж телевизийн шууд нэвтрүүлгээр өөрсдийнхөө нэрийг ойлгож сонсохгүйд хүрнэ.

Тоглоом шоглоомгүйгээр хэлэхэд, “Челси”-ийн Испани хамгаалагч овог нэрийг нь буруу дуудаж буйд сэтгэл зовнин, эргэн тойрныхоо нөхдөд зааж сургаж эхэлжээ.

Их энгийн. Зарим нь түүнийг Сезар Ас-Пил-Экватор, нөгөө хэсэг нь Азпилкутор, үлдсэн хэсэг нь Асс-пи гэснийхээ дараа түгдрэн Асс- ... Асс ...уот, гэдэг гэнэ(Ass – гэж Англиар ямар утгатайг та бүхэн эс мэдэх биш дээ?).

Image

Иймд Испани залуу өөрийнхөө нэрийг хэрхэн зөв дуудахыг дэлхий даяар зааж байна. Тэр одоо “Аспиликуэта” биш. Мөн Ass-peel-ee-coo-ey-tah ч биш, Ass-pee-lee-kue-tah ч, Ass-pill-equator ч гэж бичигэхгүй.

Image

Харин Ат-пилли-куэта. Давтан хэлье. Ат-пилли-куэта. Битгий инээ. Дахин давтъя. АТ-ПИЛИ-КУЭТА.


http://www.youtube.com/watch?v=uTF4ST-cw48

Тайлбар: Сезар Аспиликуэтагийн нэрийг одоо ч дуудаж чадахгүй байгаа хүмүүс түүнийг зүгээр л “ДЭЙВ” гэхэд болно. Сезарыг багийнх нь андууд болон хөгжөөн дэмжигчид ийнхүү дууддаг юм.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Wed Dec 11, 2013 11:38 pm

ОСКАР: МАТА СЭЛГЭЭНИЙ САНДАЛД СУУЖ БАЙГАА НЬ НАДАД ОГТХОН Ч НӨЛӨӨЛДӨГГҮЙ.

Image

- Сайн байна уу, Оскар. Кино үздэг хүмүүст ялангуяа, таны нэр ихэд онцгой санагддаг нь дамжиггүй. Таныг яагаад Оскар гэж нэрлэсэн юм бэ?

- Ер нь бол би 2-р үеийн Оскар. Аавыг минь ч Оскар гэдэг байсан болохоор би бага Оскар. Харин өвгөн аав яагаад аавд тийм нэр өгснийг мэдэхгүй. Иймэрхүү зүйл Бразилд байдаг л юм. Түгээмэл нэр гэхүү дээ.

- Таны эхнэрийг Людмила гэж дуулсан. Түүнд Оростой холбоотой зүйл бий юм уу?

- Үгүй дээ. Бразилд энэ нэр ч түгээмэл. Оростой холбоогүй ээ. Харин Японтой холбоотой зүйл бий. Аав ээж нь тэндээс гаралтай. Людмилагийн овог нь Мизуно шүү дээ. Иймд түүний хувьд Бразил, Японтой нягт харилцаа холбоотой байдаг нь харин туйлын үнэн.

- Та олон нийтийн сүлжээнд хангалттай нэрд гарсан. Та тэнд өөрийн сонирхлоор бичдэг үү? Эсвэл тийм шаардлагатай байдаг юм уу?

- Би тэнд олон цаг өнгөрөөдөггүй. Зүгээр л, намайг юу хийж байна вэ? Өдрийг хэрхэн өнгөрүүлэв? Гэдгийг мэдэхийг хүсдэг хангалттай олон хөгжөөн дэмжигч Бразилд ч, Англид ч байдаг юм. Иймээс л олон нийтийн сүлжээ ашигладаг. Гэхдээ эндээс таашаал авдаггүй гэж хэлж болохгүй л дээ.

- Бид Лондонд Бразил ресторан олныг харсан. Та тэдгээрээр байнга үйлчлүүлдэг үү? Аль эсвэл fish&chips-т аль эрт дасчихсан уу?

- Надад Лондон дахь Бразил ресторанууд таалагддаг, байнгын үйлчлүүлэгч. Энэ хотод хоолны сонголт маш өргөн дэлгэр учраас, ямар ч л байсан fish and chips биш.

- Та өмнөх ярилцлагадаа Моуриньод ямар нэгэн ид шид гэмээр чадвар бий гэж байсан. Юун тухай хэлсэн юм бэ?

- Яагаад гэвэл түүний ажилласан газар бүхэнд цол хэргэм, цом дагалддаг болохоор тэгэж хэлсэн хэрэг. Түүний дасгалжуулсан баг бүхэн нүд гялбуулан гялалздаг. Тоглогчдод нөлөөлөх ер бусын чанар түүнд бий. Жозетой ажиллах ч бахтай шүү. Төгс төгөлдөр болох эсэхээ түүнд даатгачихсан шүү дээ. Бид тун удахгүй, бүх багаараа “Челси”-ийнхээ хүртсэн цом, шагналаар бахдах цаг ирнэ гэж бодож байна. Жозе үүний тулд л ирсэн, бид ч яг л энэ зорилгын төлөө энд хамтдаа ажиллаж байна.

- Моуриньо уурлаж хилэгнэж байхыг харсан уу? Хэр вэ?

- Та нар мэдэхгүй байсан нь дээр. Бид хожигдоход тун ч яггүй дээ. Үүнд нь бид дасч чадахгүй л байна. Ер нь дасах ч ёсгүй л дээ. Бид ялах ёстой, уургүй Моуриньог л үргэлж харах ёстой.

- Та талбайд номер 10 байрлалд тоглодог. Үүрэг хариуцлагаа мэдэрч байна уу? Хуан Мата сэлгээний сандалд үлдэж байгаа нь танд хэрхэн нөлөөлж байна?

- Надад ямар ч дарамт алга. Мата сэлгээний сандалд сууж байгаа нь надад огтхон ч нөлөөлдөггүй. Бразилд тоглож байхад Роналдиньо, Кака нар сэлгээнд суугаад яг ийм зүйл тохиолдож байсан. Үнэхээр ямар дарамт байх вэ дээ? Тэд бүгдээрээ л сайн хөлбөмбөгчид. Итгээрэй, би ч бас. Яг энэ агшинд би, зөвхөн Оскар л талбайд байх ёстой гэдгийг нотлон харуулахыг би ямагт эрмэлздэг. Ингэж л амьдагдаг. Хичээж л байна даа.

Image


User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 15, 2013 10:40 am

Жозе: Эден Азар өөрийн үүргээ яс гүйцэтгэж, тоглолтынхоо бие даасан элемент бүрийг төгс болгохын төлөө чармайн ажиллаж байгаа. Суралцсаар байгаад нь сэтгэл тун хангалуун байгаа шүү.

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 15, 2013 10:54 am

Жозе, Лукаку Эвертонд үлдэж болох юм гэж хэлсэн талаар:
Ёстой чөтгөр бүү мэд. Хөлбөмбөгт гойд шинэ дүрэм гарч ирсэн юм байлгүй дээ.


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 15, 2013 4:50 pm

"ЧЕЛСИ 2-1 КРИСТАЛ ПЭЛАС" тоглолтын өмнөх статыг эргэн харвал...
Гоол: Торрес (16'), Рамирес (35') - Шамах (29')


Image

Кристал Пэлас АПЛ-т сүүлийн 5 тоглолтондоо 4 клийн-шит хийгээд байсан.

Тони Пулис Сток Ситигийн ерөнхий дасгалжуулагч байхдаа 2010 оны 4 сард Стэмфорд Брижд хамгийн том ялалдлыг хүлээж байв (7:0) .

Челси лигийн сүүлийн 11 тоглолтондоо Кристал Пэласыг 7-д нь хожиж(D4).

Цэнхэрүүд лигийн сүүлийн 10 тоглолтондоо ганцхан клийн-шит хийсэн.

Моуриньо дебют улиралаа лигт 15хан гоол алдсанаар дуусгаж байсан бол түүний цэргүүд хэдийн 17 гоолыг алджээ.

Бүргэдүүд лигийн сүүлийн 12 тоглолтондоо 6хан гоолыг оруулсан.

Маруан Шамах 2010 оны 11 сараас хойш анх удаа гоолдоод байгаа бол тэрээр АПЛ-т 3 тоглолт дараалан гоолдож байгаагүй.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 15, 2013 8:28 pm

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Dec 15, 2013 11:27 pm

@chelseayouth: FT, Vitesse 3-2 NAC Breda. Vitesse stay top, Piazon scored two and assisted the other, was a clear Man of the Match. #CFC #loanwatch
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Dec 16, 2013 10:55 pm

Дидье, Эргэн ирэх нь дээ... Бүр төрсөн өдрөөрөө юм гээч... #welcome_home #didier #drogba
______________________________________________________157 goals
8 years
4 FA Cup
3 Premier League
2 Football League Cup
1 Champions League


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Dec 16, 2013 10:58 pm

Image

"I am the happiest man on the results of the draw, because in both games I play anymore! See you in a few months" - wrote Drogba in his Instagram.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Dec 16, 2013 11:05 pm

Image

Энэ сарын үлдсэн АПЛ-ын тоглолтууд чанга л харагдаж байна...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Dec 16, 2013 11:41 pm

Мань хүн тоолж үзээгүй гэсэн :RD

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Mon Dec 16, 2013 11:55 pm

Гинкел хуучин багаараа зочлон нэг өдрийг сайхан өнгөрүүлж дээ...

Image

Image

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest