Page 1 of 25

Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Sun Jul 07, 2013 11:56 pm
by Соёлоо
7 сарын 7... Гоё тоонуудтай юм, билэгшээгээд енее шене сэдвээ нээлээ...
Маргаашнаас ажлаа эхэлнэ ээ

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 12:10 am
by Болжмор
Амжилт хүсэе :eek:

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 12:16 am
by Saiza
:eek: shuud saynii ligiin stat l bodogddog bsht.. 7 gsn chin

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 12:37 am
by Reda
Моу-н ПЛ дээр диктатур дахиад эхлэх байх даа..

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 7:41 am
by J@x
Европын лигийн аваргууд гэх үү хаха.

Топууд дасгалжуулагч нараа солиод, бүрэлдэхүүнээ өөрчлөөд байгаа юу ч болж мэдэх гоё улирал болох байх даа,

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 10:01 am
by chuluu
Бидний дуртай гэвэл...
Миний гэхээр монопол ч юм шиг хэхэ

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 10:09 am
by TRISTAN
Зүгээрээ гоё л байна шд. хүн болгон л Миний дуртай гэж унших болно.

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 10:36 am
by chuluu
TRISTAN wrote:Зүгээрээ гоё л байна шд. хүн болгон л Миний дуртай гэж унших болно.


Ок :eek:

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 10:48 am
by CrossBonez
Хамгийн эхнийх нь болчив уу? За амжилт!

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 1:06 pm
by rednasca
Ард нь улирлаа тодотгож оруулаарай...
2013/14 гэдэг ч юм уу?...

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 1:15 pm
by Nobun@g@
Танай сэдэв рүү өөр багийн хүмүүс орж ирэхгүй нь дээ...

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 1:31 pm
by Аагий
Энэ нэр нь түр биз дээ кк.

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 1:34 pm
by Villa_Bayaraa
Блог юм байх гэж бодлоо шд ккк

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 1:44 pm
by Соёлоо
еэ хүүдий, манайхан сайхан буруу ойлгож байна аа, энэ түр зуурынх биш, Баяраагийн хэлдгээр бараг БЛОГ дөө...

13-14 оны улирлын сэдвийг Уламжлалаараа "БОЛЖМОР" дүү нээчихээ, энэ сэдэв тусдаа...

Нэр төртэй авч явах болно...

Челси багийнхаа хөшигний наана, цаана юу болж байгаа, дасгалжуулагч болон тоглогч нарын ярилцлага, тоглолтын өмнөх, дараах, анализ, аналист нарын дүгнэлтийг орчуулан хүргэх гэх мэт дэээээ...

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 2:13 pm
by Aagii_03
Гарчиг хараад блог гэж ойлгоод, орж ирээд дээрээс нь уншаад өө багийн сэдэв юм байна гээд бодоод явж байтал буцаад блог болчих юм кк

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 2:17 pm
by Соёлоо
кк

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 2:53 pm
by Mojul
Соёлоо wrote:еэ хүүдий, манайхан сайхан буруу ойлгож байна аа, энэ түр зуурынх биш, Баяраагийн хэлдгээр бараг БЛОГ дөө...

13-14 оны улирлын сэдвийг Уламжлалаараа "БОЛЖМОР" дүү нээчихээ, энэ сэдэв тусдаа...

Нэр төртэй авч явах болно...

Челси багийнхаа хөшигний наана, цаана юу болж байгаа, дасгалжуулагч болон тоглогч нарын ярилцлага, тоглолтын өмнөх, дараах, анализ, аналист нарын дүгнэлтийг орчуулан хүргэх гэх мэт дэээээ...

эдгээр юмс чинь танай багийн сэдэвт ороход болдоггүймүү. Би бол танай сэдэв л гэж бодсон.

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 3:37 pm
by Соёлоо
форумд элсээд жил гаран л болж байна...өмнөх жилээсээ илүү ихийг хийж бүтээх зорилготой тусдаа бичээд явчихдаг юм болов уу гэж л бодсон юм...Архагууд дургүй байх шиг байна даа...кк...болий2

...тэгэхээр шинэ сэдэвт "ЦЭНХЭРҮҮДЭЭ" нэр хайрлаач, надад нэр орж ирэхгүй байна өө, хайрлаж хүндэтгэдэг Онцгой нэгэн ирсэн болохоор Соёл нь сэдэвээ нээчий тЭгэХ үү? дургүйцэхгүй биздээ, нөхдөө... сэдвийн нэр солиж өөрчилж болоод байгаа харагддаг...ЧАДДАГ нь засвар хийнэ үү?

Ер нь санал бодлоо хуваалцаана уу? андууд аа...

*Өнөөдрөөс багийн цугларалт эхэлж байгаа, бичиж, оруулах материал мундахгүй юм байгаа харагдаад л байна...

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Mon Jul 08, 2013 4:38 pm
by Takanohana_Nowitzki
7-7-13
бэлгэдэл харвал тиймэрхүү л тоо юм тэ? :ногоон:

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Tue Jul 09, 2013 12:16 am
by Соёлоо
Лондоны “Челси”-ийн ерөнхий дасгалжуулагч Жозе Марио дос Сантос Моуриньо Феликсийн замнал.

Image

Тэрбээр 1963 оны 1-р сарын 26нд Сетубалед төрсөн. “Белененсес”, “Рио Аве” клубүүдэд хөлбөмбөгөөр хичээллэж байсан хэдий ч, өндөр төвшний хөлбөмбөгчин болсонгүй, харин дасгалжуулагчийн ажилд ажилд төвлөрчээ. Мань эр “Эштрал Амадора”, “Витория Сетубал” клудүүдэд ажилласан, гэхдээ ерөнхий дасгалжуулагч биш л дээ. Дараа нь Бобби Робсоноос орчуулагчийн ажил аваад, улмаар түүний хамт “Спортинг”, “Порту”, “Барса”-д очив.

Тун удалгүй Робсон Каталоны багийг орхин одсон ч Моуриньо шинэ дасгалжуулагч Луй ван Галид туслахаар үлдсэн юм.

Орчуулагч Жозе 2000 онд Португалын “Бенфика”-ийн ерөнхий дасгалжуулагч болж тушаал дэвшив. Харамсалтай нь 9 тоглолт хийсний дара клубын удирдлагатай санал зөрөлдсөний улмаас клубаа орхин одлоо. 2001 онд Моуриньо “Лейрий”-ийн дасгалжуулагч болж, тус багийн түүхэн дээд амжилт болох V байрт оруулав.

2002 онд “Порту”-д очоод Португалийн аваргад 2 удаа түрүүлж, мөн Португалийн цом, Португалийн Суперцомыг тус тус хүртэв. Португал дасгалжуулагчийн хамгийн том амжилт 2002-2003 оны улиралд ирсэн бөгөөд, түүний баг УЕФА-ын цомд аваргалж, харин дараачийн улиралд клубүүдын хамгийн гол цол хэргэм болох Аваргуудын Лигийн цомыг дуу шуугиантайхан эзэгнэв.

Энэхүү баяраа тэмдэглэчихээд, Моуриньо Будант Альбионыг байлдан дагуулахаар шийдлээ. Лондоны “Челси”-тэй гэрээ хийж, тус клубын сүүлийн 50 жилд үзээгүй түүхэн амжилтыг авчран Лигийн аварга болгосон төдийгүй Английн Лигийн цомыг ч өвөртлөв.

Image

Дараачийн улиралд нь Преиьер Лигийн амжилтаа бататган, бас жилийн дараа Лигийн 2 дахь цом болон Английн цомд ялалт байгууллаа. Гэвч Европын цом авах тавилан дахин заяасангүй, Аваргуудын Лигийн хагас шигшээгээс 2 ч удаа мултрав(2уулд нь Ливерпүүлд).

Моуриньо 2007 оны намар улирлыг тааруухан эхлүүлснээр “Цэнхэрүүд”-ийг орхиж, жил өнжөөд 2008 оны 6-р сард “Интер”- ийнх боллоо.

Жозе Моуриньо амжилт авчрагч дасгалжуулагч гэсэн нэр алдрыг авахын зэрэгцээ, түүнгүйгээр Европын хөлбөмбөг маш уйтгартай байх ер бусын араншинтай этгээд болох нь нэгэнт тодорхой болжээ. 2004/05 оны Аваргуудын Лигийн 1/8 шигшээ тоглолтын үед шүүгч нарт нөлөөлсөн хэмээн Франк Райкаардыг буруутгаж байснаараа алдартай. Түүнчлэн сүүлд нь “Челси”-д ирсэн, “Арсенал”-ын тоглогч Эшли Коултай нууц хэлэлцээ хийсэн шалтгаанаар торгуулж байсан ч удаатай.

Image

“Интер”-тэй гэрээ байгуулахын өмнөх статистик үзүүлэлтээр, Моуриньо ерөнхий дасгалжуулагчаар ажилласан 350 тоглолт хийсэн бөгөөд 68%-д ялалт байгуулсан амжилттай байв.

“Интер”-т ирсэн эхний улиралдаа Жозе Моуриньо Италийн Супер цом болон Скудеттод түрүүлэн, Лигийн жагсаалтад “Ювентус” болон “АС Милан”-ы өмнө гишгэлээ.

Аваргуудын Лигт Моуриньогийн баг өмнөх улирлын Аварга “Манчестер Юнайтед”-д 1/8 шигшээгийн шатанд хожигдсон юм. Гэхдээ дараачийн улирал “Интер”-ийн хувьд амжилтын мөндөр буусан он боллоо. Тэд Португал мэргэжилтний удирдлагаар, алтан хэт-трик (Лигийнхээ болон Италийн цом, УЕФА-ын Аваргуудын Лигийн цомын эзэн) хийж чадсан Италийн анхны клуб болов.

Жозе 2010 оны 6-р сард Мадридын “Реал”-ын дасгалжуулагчийн албанд томилогдов. “Реал Мадрид” 2011 онд Испанийн цомын шигшээ тоглолтонд “Барселона”-г буулган авч түрүүлсэн бөгөөд, 18 жилийн турш энэ тэмцээнд түрүүлж чадаагүй байсан юм. Мөн улиралд “Аваргуудын Лигийн 1/8 шигшээгийн хараал”-ыг зайлуулж эзэн хааны клубыг хагас шигшээд хүргэв. “Реал Мадрид” 6 жил дараалан 1/8 шигшээгээс цааш явж чадаагүй байсан билээ.

Удаахь улирал азгүйхэн өндөрлөсөн гэхэд болно. Супер цомоос өөр шагнал хүртсэнгүй. Лигтээ 2-т бариалж, Испаний цомын шигшээ тоглолтонд хожигдон, Аваргуудын Лигээс шигшээ тоглолтын өмнө мултрав. Эдгээр азгүйтлын дараа “Реал Мадрид”-ын ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал дээр Жозе Моуриньо зун Мадридын клубыг орхино гэж мэдэгдэв.

Моуриньо 2013 оны 6-р сарын 3-нд “Челси”-ийн ерөнхий дасгалжуулагчийн албанд ирж, тус клубтэй 4 жилийн гэрээ хийгээд байна.

Image


Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Tue Jul 09, 2013 12:30 am
by Соёлоо
First out for training, Jose Mourinho taking his first session

Image

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Tue Jul 09, 2013 11:56 am
by Соёлоо
Chelsea FC - First training for pre-season 2013/14

http://www.youtube.com/watch?v=pMyR122KYyY#at=24

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Tue Jul 09, 2013 12:04 pm
by rednasca
Лукакуг яах нь л хамгийн том оньсого байна даа...

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Tue Jul 09, 2013 4:10 pm
by chuluu
Аль хуудсан дээрээ бичихээ мэддэггүй ээ
Ирэх улирал хурдхан шиг эхлээсээ бүр сэтгэл хөдлөөд хэхэхэ :ногоон:
http://www.youtube.com/watch?v=pMyR122KYyY#at=24
Бүрэлдэхүүнээ харахаар нэг улиралд хамгийн өндөр оноо авч түрүүлсэн рекордоо эвдчих байх гэж таамаглаад байна
:gold

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

PostPosted: Tue Jul 09, 2013 7:27 pm
by Соёлоо
МОУРИНЬО УЛИРЛЫН ТОГЛОЛТЫН ХУВААРЬТ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА.

Image

Жозе Моуриньо шинэ улирлын эхний амралтын өдрүүдээ Стэмфорд Брижд, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайлсан дэмжлэгийн дунд өнгөрүүлж үнэнхүү таашаалтай байгаа бөгөөд, олон нийтэд мэдээлэгдсэн улирлын тоглолтын хуваарьт сэтгэл тун хангалуун байгаа гэнэ.

Португал мэргэжилтэн “Челси”-ийн ерөнхий дасгалжуулагчаар 4 улирлыг эхлүүлэхдээ тус 4 тоглолтонд 4-лэнд нь ялсан юм. Тэдгээрийн 3ыг нь гэртээ, 1ийг нь айлын талбайд хийсэн билээ. Харин 2013/14 оны шинэ улирлыг Лондондоо “Халл Сити”-ын эсрэг хийх тоглолтоор эхлүүлэх болжээ.

Улирлыг гэртэ эхлүүлнэ гэдэг тоглогчдын ч, хөгжөөн дэмжигчдийн ч хувьд таатай зүйл. Хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгчиддөө бүтэн улирлын турш багаа дэмжихэд бэлэн гэдгээ харуулж чадах бол, тоглогчид ч мөн адил урам зориг, эрч хүч ямар арвин их буйгаа үзүүлэх боломжтой.

Улирлыг Бриждээ эхлүүлэх болсондоо баяртай байна. Гэхдээ “Халл Сити” бол АПЛ-т Чемпионшипээс дэвшин гарч ирж буй багийн хувьд зорилго хязгааргүй байх нь мэдээж. Ингэхээр сэтгэл хөдлөлөөр баялаг хэрнээ хүндхэн гараа байх болов уу.

Энэ улиралд амжилт гаргахыг бүх клубт хүсэхийн ялдамд, бид АПЛ-ыг дэлхийн бүх хөгжөөн дэмжигчдийн хувьд “хорхой хөдөлгөм” болгож чадна гэж онцгой ихээр найдаж байна хэмээн “ОНЦГОЙ ЖОЗЕ” өгүүлжээ.