Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jul 09, 2013 7:35 pm

Соёлоо wrote:Image



хуваарь харвал БӨӨН "БЯМБА ГАРАГ" байхын... үнэн л байгаа даа... Супер Ням гарагт манайх хамаарагдахгүй юм байх даа...
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby rednasca » Tue Jul 09, 2013 7:40 pm

Бямба нь дээрээ...
Эхэлж тоглож хожоод араас нэхэх багуудад дарамт өгөх нь зүйтэй...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Аагий » Tue Jul 09, 2013 7:45 pm

Нээрээ юу вэ, худлаа байлгүй дзээ. Ганцхан удаа бүтэнсайнд тоглолт байна.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jul 09, 2013 8:13 pm

ЛЭМПАРД: МОУРИНЬОТОЙ ӨМНӨ АЖИЛЛАЖ БАЙСАН МИНЬ АЗТАЙ ЯВДАЛ.

Image

“Челси”-ийн ахмад зүтгэлтэн Фрэнк Лэмпард Лондончуудын шинэ экс дасгалжуулагч Жозе Моуриньогийн ажлын гарааг тэсч ядан хүлээж буйгаа илэрхийлжээ.

Тэр бол үнэн янзтай дасгалжуулагч. Энэ талаар би түм буман удаа ярьж байсан. Түүнтэй өмнө нь ажиллаж байсан минь азтай хэрэг.

Намайг мэргэжлийн тоглогчийн хувьд өсч дэвжихэд Моуриньо үлэмж тусласан. Түүний ачаар тоглолт минь үнэхээр сайжирсан.

Би улирлын өмнөх бэлтгэлд маш их дуртай. Амралтын дараа формдоо орох, бэлтгэл хийх надад таалагддаг. Аялан тоглолтын үед дэлхийн янз бүрийн улс орныг үзэж сонирхох нь таатай байдаг бол, сарын амралтын дараа ажилдаа төвлөрөх нь ч тун сайхан зүйл.

Улирлын өмнөх бэлтгэл дээр хэрхэн хөдөлмөрлөж байгаа нь АПЛ эхлэнгүүт төгс формдоо агшин зуур орчихно гэсэн үг биш, гэхдээ хийж буй бүхэн чинь бүх улирлын турш ашиглагдах “үүц” чинь болно хэмээн “Челси”-ийн бүх цагийн үеийн мэргэн бууч бээр ярьжээ.

User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Болжмор » Tue Jul 09, 2013 8:15 pm

:eek:
Номондоо түүний талаар бүтэн чаптер оруулсан байсан.
Нээрээ л хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа байх.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Tue Jul 09, 2013 8:19 pm

Ахын дүү, номоо хурдан гаргалдаа...хамгийн эхэнд, гарын үсэг нрттэй янзын ёслол төгөлдөр авна шүү...ЗААА ЮУУУ
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Болжмор » Tue Jul 09, 2013 8:30 pm

:eek:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Fri Jul 12, 2013 10:33 pm

Ориол Ромеугаа "Валенсия" клуб рүү 2013/14 улирлыг дуустал зээллээ...

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Dj Tuvshin » Sat Jul 13, 2013 2:48 am

Соёлоо wrote:Ахын дүү, номоо хурдан гаргалдаа...хамгийн эхэнд, гарын үсэг нрттэй янзын ёслол төгөлдөр авна шүү...ЗААА ЮУУУ

...Хэнд нь гарын үсэгтэй ёслол төгөлдөр өгөөд хэнд нь өгдөггүйм... :ногоон:
Би ч гэсэн тийм гоёоор авмаар байнашд..
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Jack_9 » Sat Jul 13, 2013 9:44 am

Болжмор номоо хэзээ гаргах гэж байна аа?
Номоо гаргахыг чинь тэсэн ядан хүлээж л байна шүү.
User avatar
Jack_9
 
Posts: 497
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 10:49 am

Улирлын өмнөх эхний аялан тоглолтын бэлтгэл Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 17-ыг хүртэл үргэлжилж Singha 80th Anniversary Cup "Singha All-Stars v Chelsea FC" тоглолтыг хийснээр "Цэнхэрүүд" Малайзын нийслэл Куала-Лумпурыг зорих болно.

http://www.youtube.com/watch?feature=pl ... YmGUqgnwOk
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 11:02 am

1970 Chelsea team photo! # CFCHistory

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 11:43 am

Феррейра, Марин нарын сонирхол.
Мэргэжлийн хөлбөмбөгчид чөлөөт цагаараа спортын өөр төрлийг сонирхох нь бий. Паулу Феррейра, Марко Марин нарын яриаг хүргэе.

Паулу Феррейра:

Image
Сагсан бөмбөг үргэлж л таалагддаг байсан. Жаахан байхдаа л NBA-ийн плей-офф эхэлмэгц “Чикаго Буллз”-ыг байнга дэмждэг байж билээ. Ямар сайхан байсан гээч. Гэхдээ өмнө нь NBA-ийн тоглолтыг зурагтаар л үздэг байлаа. Хариг 2 жилийн өмнө Майамигийн ордонд очиж, “Майами Хит”, “Даллас Маверикс”-ийн тоглолтыг үзсэн. Тэр жил “Даллас” аваргалсан юм. Дэлгэцийн өмнө суух, Америкт олны дунд, тэдний тачаадлыг мэдрэх 2 тэс ондоо юм билээ. ГАЛЗУУРАЛ!!! Үнэхээр сайхан тоглолт.

Сургуульд байхдаа сагс бага зэрэг тоглодог байлаа. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, гандбол, холын зайд гүйх гээд л, төрөл бүр рүү өрвөлзсөн.

Аль алинд нь 60-100 метрт хурд шаарддаг болохоор муугүй байсан шүү. Тэр бүү хэл марафоны 2 ч медаль байгаа гээд бодохоор харамсаад байх зүйл алга шив дээ! Гэжээ.

Түүний өсвөр насны үед Чикагогийн баг АНУ-д илт ноёрхож байсан болохоор Феррейра “Буллз”-д сэтгэлээ өгч байсан нь ойлгомжтой. Тэр үед Майкл Жордан ид гялалзаж, баг нь 8 жилд 6 удаа түрүүлж байсан юм. Харин 2011 онд “Даллас” “Майами”-г буулган авсан тоглолтыг үзсэнээр сүүлчийн 2 жил дараалан аварга болоод буй “Майами”-ийн фанат болжээ.

Марко Марин:
Image
Хөлбөмбөгийн дараа теннис л орно доо. Дээд төвшинд тоглож байгаагүй ч одоо хүртэл үзэх дуртай. Серб анд Новак Жокавичийн тоглолт л янзтай даа. Өнгөрсөн зун “Уэмбледон”-ы тасалбар олж чадсан минь тун азтай явдал шүү. Харин 11-р сард үзэж чадаагүйдээ багагүй гутарсан гэж ярьжээ.

Жокович одоогоор АТР-ын чансааны 1-рт бичигдэж байна. Тэрбээр Их Дуулгын 6 тэмцээнд түрүүлсэн бөгөөд, хамгийн сүүлд 2013 оны Австралийн нээлттэй тэмцээнд аваргалсан. Новак 2011 онд хуанлийн нэг жилд Их Дуулгын 3 түрүү авсан, теннисийн түүхэн дэх 6 дахь теннисчин болсон бөгөөд, Их дуулгатай цорын ганц Серб теннисчин юм.


User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 11:53 am

# Бангкокд1.

ImageImage

ImageImage
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 12:38 pm

Хуанлийн 2011 оноос хойш, Эль Нино ...

Image

Image

Image

Image

Image

Image

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 1:04 pm

ЛУКАКУ: БИ ӨӨРТ БУЙ БҮХНЭЭ ШАВХАХ БОЛНО.

Image

“Челси”-ийн довтлогч Ромелу Лукаку Бразилд болох ДАШТ-д явахыг хүсч байгаа болохоор өрсөлдөөнд хэн байхаас үл хамааран өөрт буй бүхнээ шавхах болно гэж мэдэгджээ.

Би Жозе Моуриньотой сайхан ярилцсан. “Челси”-ийн үндсэн довтлогч байж чадна гэдгээ нотлон харуулах ёстой. Миний зорилго бол “Челси”-д хүчин зүтгэх гэж би үргэлж хэлдэг. Тийм болохоор “Вест Бромвич”-д байсан шигээ тоглож, гоолдохын тулд Стэмфорд Брижд эргэн ирээд байна.

Өмнө минь олон даалгавар байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багт багтахын тулд “Челси”-д тоглох ёстой. Үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй бол Бразил явах худал болно. Бельгийн шигшээгийн үндсэн бүрэлдэхүүнд багтахыг хүснэ гэдэг бол агуу том учир шалтгаан шүү дээ.

Өрсөлдөөнд хэн байна, хэнтэй өрсөлдөх вэ гэдгээс айх явдал огтхон ч алга. Ирж буй улиралд “Челси”-тэйгээ амжилтанд хүрэхийн тулд л би ирсэн. Хэрэв “Челси”-д хүчин зүтгэх эхний тоглолтоосоо л гоолдож чадвал боломжоо алдахгүй гэдэгтээ итгэл төгс байх болно гэжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 1:27 pm

Image

Image

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 3:21 pm

ГУДЬОНСЕН: ХҮЧЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ЁСТОЙ.

Image

“Челси”-ийн довтлогч асан Эйдур Гудьонсен ирж буй улиралд экс клуб нь ААШТ-д амжилттай тоглохын тулд 3 чиглэлээр хүчээ нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна.

Миний бодлоор “Челси” өнгөрсөн улиралд ч цол хэргэмийн төлөө тулалдахад бэлэн байсан. Нас залуу ч, төрмөл агуу тоглогчид байна шүү дээ. Моуриньо ирсэн эхний улиралдаа юу хийсэнийг сана л даа. Дасгалжуулагчаас маш их зүйл шалтгаалдаг. Хэрэв та суут дасгалжуулагч байх тавилангүй л бол багтаа дэлхийн бүх шилдгийг бөөгнүүлсэн ч, үр дүнд хүрч чадахгүй.

“Челси”-ийн өнгөрсөн улиралд авсан тоглогчдоос үл хамааран, тодорхой хэдэн хөлбөмбөгчнөөр хүч нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Бидэнд бөөндөлт биш, оновчтой ширхгийн наймаа хэрэгтэй.

Чадалтай хүчирхэг довтлогч. Ромелу Лукаку зээлээс эргэн ирлээ, гэхдээ “Вест Бромвич”-ийн төлөө тоглох, “Челси”-ийн өмнө тулгарсан ноцтой асуудлыг шийдвэрлэх чадвартай байна гэдэг ямаа тэмээ 2 шиг зүйл. Ромелу залуу байна, тийм төвшинд хүрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Демба Ба “Челси”-д ирээд удаагүй болохоор тоглолтонд нь үнэлэлт дүгнэлт өгөхөд эрт байна.

Гэхдээ түүний оролцсон тоглолтыг харахад дажгүй сэтгэгдэл төрсөн шүү. Жемми-Флойд Хасселбайнкийг санагдуулам. Түүн шиг чацтай, хөл дээрээ бат суурьтай. Надад Сенегал довтлогч таалагдаж байгаа, Жозе Моуриньо ч түүнийг үнэлэх байлгүй дээ. Харин Испани довтлогчийн талаар эцэс төгсгөлгүй ургуулан бодож болно. Торрес өчнөөн удаа бүтэлгүйтсэнийхээ дараа, 2-3 тоглолтонд гялалзаад, эцэст нь 5-7 тоглолтонд бараа сураггүй алга болж мэдэх л этгээд. “Челси”-д ирээд хангалттай хугацаа зооглочихлоо гэсэн хэдий ч үндсэн тоглогч болж чадаагүй л байна шүү дээ. Энд байх эсэх талаар бодох нь Жозе Моуриньогийн л ажил. Гэхдээ ганц тодорхой зүйл бол багт шинэ довтлогч гарцаагүй хэрэгтэй.

Радамел Фалкао Лондонд ирнэ гэж яагаад ч юм бэ их найдаж байсан юмсан, харамсалтай нь “Монако”-г сонгочихлоо. Олон хүн Уругвай довтлогч Эдинсон Каванигийн талаар ярьж байна. Моуриньогийн тоглолтын загварт яв цав нийцнэ л дээ. Яагаад гэвэл Жозе довтлогооны бүх шугаманд ажиллаж чаддаг “том довтлогчдыг үнэлдэг юм”.

Мөн “Челси” хамгаалалтын төвийн шугамыг буюу тулгуур бүсийг хүчирхэгжүүлэх шаардлагатай байна. Дэл сул ярианд автваас, Жон Оби Микел, Ориол Ромеу(нэг улирал зээлээр “Валенсияд” тоглох болсон) нар явчихбал “цэвэр эвдэн сүйтгэгч” огтхон ч үлдэхгүй нь.

Энэ бол байж болшгүй зүйл. Гэхдээ би Моуриньод заах хэн ч билээ дээ, алдас болно. Тэгээд клуб шинэ тоглогчид хайж байгаа биз(Марко ван Гинкелийг авсан байгаа).Майкл Эссьен бий, гэхдээ хүнд гэмтлийн дараа хуучин төвшиндөө хүрч тоглодог хөлбөмбөгчид хуруу дарам цөөн. Хэн хүч нэмэгдүүлж чадах вэ? гэж үү...

Би сонголтонд тун муу хүн шүү дээ. Хэвлэлээр нэрлэгдээд буй нөхдүүд тохирох ч юм билүү?
Хамгаалалт бол хувийн хариуцлагатай нягт уялдаатай. “Челси” өнгөрсөн улиралд олон бөмбөг алдсан нь үндсэндээ хагас хамгаалалтын төв дэх муу тоглолттой холбоотой. Тулгуур бүс дэх “цөмөрхий” тоглолт л “ОЛДОШГҮЙ ЭРДЭНЭ” Петр Чехийн хаалганд аюултай байдлуудыг үүсгэж байсан шүү дээ хэмээн ярьжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 3:26 pm

Багийн уураг тархи сайхан амарч байгаа бололтой...

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sat Jul 13, 2013 3:49 pm

Зочид буудалдаа, Райан Бертранд Тай дэмжигчидтайгаа уулзаж байгаа нь... #CFCTour

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jul 14, 2013 8:11 pm

Өчигдөр Шрюсбери Таун баг (Shrewsbury Town, League One) Галатасарайтай нөхөрсөг тоглолт хийж.

Мэдээж Англид болж байгаа болохоор Дидье Дрогбагаа харах гэсэн "Челси" фанат ихээр очсоны чацуу тоглолтын үеэр нэгэн фанат түүн дээр гүйн очин өөрийн ШИВЭЭСээ үзүүлжээ...


ImageImage
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jul 14, 2013 8:33 pm

Бертрандын Инстаграм:
Бангкокд, галт тэрэг дээр ч, автобус дээр ч...


Image

*Энэ Тайландын Бүх ОДОД нь өчигдөрийн "МанЮтд"-тай тоглосон тоглогчид мөн үү? Манайхтай бас тоглох юм уу? эсвэл өөр нөхдүүд бас байна уу?
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jul 14, 2013 8:37 pm

"We miss you...CFC"
Дидьег нэг хором зүгээр суулгаагүй бололтой...


Image

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jul 14, 2013 10:21 pm

Фрэнк бол багийн онгодыг хөглөгч бөгөөд дахин хэдэн жил тоглох нөөц түүнд бий. Энэхүү хугацаагаа “Челси”-д өнгөрүүлнэ гэж найдаж байна.

Жон Терри...


Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Миний дуртай баг - "ЧЕЛСИ"

Postby Соёлоо » Sun Jul 14, 2013 10:43 pm

Image
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests