by richie_d4 » Wed Aug 31, 2016 3:56 pm
#Наймааны_сураг_ажиг
● Италийн Милан клүб Арсеналаас Жак Уилшерийг зээлэх хүсэлтэй байгаа бөгөөд хэрвээ Англи хагас хамгаалагчийг санаанд хүртэл тогловол £30 саяар худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаа Их Буучдад дуулгажээ. Гэхдээ Жак Уилшер Кристал Палас клүбт зээлээр тоглох магадлал өндөр байгаа бөгөөд Арсен Венгер хагас хамгаалагчаа зээлнэ гэдгээ мэдэгдсэний дараа Уилшерийн төлөө Англи болон Европын багуудаас нэг өдрийн дотор 22 санал ирээд байгаа аж.
● Челси нэгэн шуугиан тарьсан цуурхалд холбогдоод байгаа нь тэд Францын аваргуудаас Бразил хамгаалагч Давид Луйзыг Стэмфорд Бриждээ эргүүлэн авчрахаар ажиллаж эхэлсэн тухай мэдээ юм. Луйзыг 2 жилийн өмнө £50 саяар ПСЖ клүбт зарж байсан Цэнхэрүүд энэ удаа 29 настай төвийн хамгаалагчийн төлөө £32 сая паундыг санал болгосон гэнэ. Давид Луйз өмнөх менежер Лоран Бланы үед №1 сонголт байсан бол одоогийн менежер Унай Эмери түүнийг гараанд гаргахгүй байх магадлал өндөр байгаа ажээ.
● Манчестер Ситигийн хаалгач Жо Харт Италийн Торино клүбт улирал дуустал зээлээр тоглохоор болсон.
● Лестер Сити Португийн довтлогч Ислам Слиманигийн үнэ болох €35 сая еврогийн үнийн дүнг зөвшөөрөөд байгаа ба энэ нь Үнэгнүүдийн рекорд үнэ юм.
● Челси Италийн 25 настай Испани зүүн жигүүрийн хамгаалагч Маркос Алонсогийн төлөө £24 сая паундын саналыг илгээсэнд Фиорентина зөвшөөрсөн хариу өгсөн тул Болтоны хамгаалагч асан Алонсо Лондоны багийн эмчийн үзлэгээр ороход бэлэн болжээ.
● Вест Бромвичууд Спөрсийн Бельги жигүүр Насер Шадлиг клүбийнхээ рекорд үнэ болох £13 саяар авсан ч тэд дахин рекордоо ахиулахаар Уатфордын довтлогч Одион Игалогийн төлөө £32 сая паундын саналыг илгээжээ.
● Алхнууд Арсеналаас төвийн хамгаалагч Калум Чамберсыг зээлэх хүсэлтэй байсан ч 21 настай Англи хамгаалагчийг Мидлсбро өрсөж зээллээ.
● Спөрсчүүд Реал Мадридаас Иског зээлээр авах боломжийг нягталж байгаа бөгөөд цонх хаагдахаас өмнө амжиж энэ наймааг эцэслэх сонирхолтой байгаа бол Ньюкаслын хагас хамгаалагч Мусса Сиссоко ч Тоттенхэмын хяналтанд байна.
● Энэ зуны цонхоор амжилттай ажилласан Манчестер Юнайтед хэдийнэ дараагийн наймаандаа анхаарлаа хандуулан ирэх онд Гарет Бэйлийг £100 саяар Олд Траффордод авчрахаар төлөвлөөд эхэлжээ.
● Милан, Шальке болон Спортинг клүбүүд Ливерпүүлийн жигүүр Лазар Марковичыг зээлэх хүсэлтэй байна.
● ВБА Игнасио Камачо хэмээх 26 настай Испани тасалгааны хагас хамгаалагчийг £15 саяар Малага клүбээс авахад ойртжээ.
● Кристиан Эриксэний цалинг даблдахаар болсон тул Дани плеймэкер Спөрстэй шинэ гэрээ байгуулахаар болсон.
● Улаан Чөтгөрүүд Шеффилд Юнайтед багаас өндөр зэрэглэлийн залуу довтлогч Доминик Калверт-Левинийг £1 саяар авахаар ярилцаж байна.
● Саутхемптон Францын Лилль клүбийн 22 настай Морокко довтлогч Софьян Буфалийг ойролцоогоор £16 орчим сая паундаар худалдан авч 5 жилийн гэрээг байгуулсан.
● Стоүк Сити Болжморуудаас Сайдо Берахиног авах хүсэлтэй хэвээрээ байна.
● Уатфорд клүб Челсигийн залуу довтлогч Кенедиг улирал дуустал зээлэхээр болсон бол Кристал Паласаас чөлөөт агент болоод байсан 29 настай Ямайк хамгаалагч Адриан Мариаппаг эслүүлж 3 жилийн гэрээ байгуулсан. Түүнчлэн Зөгийнүүд Стефано Окака хэмээх 27 настай Итали довтлогчийг Андерлехтээс элсүүлж 5 жилийн гэрээ байгуулснаа албан ёсоор зарласан юм.
● Халл Сити Спөрсөөс 25 настай Англи хамгаалагч Райн Мэсоныг клүбийнхээ рекорд үнээр худалдан авч 3 жилийн гэрээ байгуулснаас гадна Юнайтедын довтлогч Уилл Кинийг өөрсдийн болгож чаджээ. Барнууд түүнчлэн Кардифф хотын багаас 31 настай Шотланд хаалгач Дэвид Маршалыг £5 саяар худалдан авчээ.
● Нидерланд хамгаалагч Бруно Мартинс Инди Стоүк Ситигийн эмчийн үзлэгээр ороход бэлэн болжээ. Португийн 24 настай Нидерланд хамгаалагч Марк Хьюзийн багт зээлээр ирж буй.
● 2014 онд Порту клүбээс Ситид ирж байсан ч Этихадад амжилт олж чадаагүй 25 настай Франц төвийн хамгаалагч Эльяким Мангала эргээд Порту клүб рүүгээ 2 жилийн хугацаатай зээлээр явахад ойрхон байна..
● Жозе Моуриньо Герман хагас хамгаалагч Бастиан Швайнштайгерыг Спортинг руу үнэгүй шилжүүлэх санал ирсэнд татгалзсан бөгөөд Португал менежер ихэд уурсжээ.
● Португийн Алжир жигүүр Ясин Брахими Эвертон луу £35 саяар шилжихэд ойртжээ.
● Ливерпүүл Кристиан Пулишич хэмээх 17 настай янк хагас хамгаалагчийн төлөө €12 сая евро санал болгоод байсанд Боруссиа Дортмунд татгалзсан аж.
● Челси Хамес Родригесыг улирал дуустал зээлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Реал Мадрид татгалзсан байна. Гэхдээ Испанийн эзэн хааны баг Колумби тоглогчоо зээлэлгүйгээр шууд £60 саяд өгөх сонирхол нь хэвээрээ гэдгийг дуулгажээ.
● Германы Шальке клүб Челсигийн төвийн хамгаалагч Курт Зумаг зээлэх хүсэлтэй байна.
● Сандерланд клүб Погбаг ониллоо. Энэ нь Сент-Этьен болон Гвинейн шигшээд тоглодог 26 настай хамгаалагч Флорентин Погба бөгөөд Юнайтедын хагас хамгаалагч Поль Погбагийн төрсөн ах юм.
● Тоттенхэм Германы Шальке клүбийн хагас хамгаалагч Макс Майерын төлөө €45 сая еврогийн санал тавьж 20 настай Герман залууд өөрт нь клүбийнхээ хамгийн өндөр цалин болох долоо хоногийн £130,000 паундын санал тавьсан байсан. Уг нь Спөрсчүүд Бүргэдүүдээс Уильфрид Захаг авахаар £15 саяын санал тавьсан ч Кристал Палас татгалзсан тул ийм алхам хийхэд хүргэжээ.
● Астон Виллагийн хамгаалагч Майка Ричардс Вест Хэмтэй ярилцсаар байна.
● Жэй Родригез болон Дэнни Ингс нарын нэгийг элсүүлэх гэсэн Сандерландын оролдлого бүтэлгүй болжээ.
● Манчестер Юнайтедын Аргентин хамгаалагч Маркос Рохог Испанийн Валенсия клүб зээлэх сонирхолтой байна.
● Хар Муурнууд £17 саяар үнэлэгдээд буй Дидье Ибрагим Н'Донг хэмээх 22 настай Габон хагас хамгаалагчийн төлөө клүбийн наймааны рекордоо эвдэж магадгүй.
● Манчестер Сити 29 настай Франц хагас хамгаалагч Самир Насриг Испанийн Севилья клүбт зээлэхийг зөвшөөрчээ.
● Паласчууд Италийн Женоа клүбийн 28 настай хагас хамгаалагч Томас Ринконыг элсүүлэхэд ойртсон.
● Тоттенхэм Сон Хын Миний төлөө ирүүлсэн Вольфсбургийн £24 саяын саналд нь татгалзлаа.
● Ливерпүүлийн довтлогч Марио Балотелли цонх хаагдахаас өмнө амжиж Францын Ницца клүб рүү хөдлөх хэрэгтэй болоод байна.
● Арсеналын наймаа дуусаагүй ээ. Буучид энэ удаа Мигель Альмирон хэмээх Парагвайн Ланус клүбийн 22 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн төлөө санал тавьсныг агент нь баталжээ.
● Вест Бромын босс Тони Пюлис Спортингийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Вильям Карвальюгийн төлөө £21 сая паундын саналыг илгээжээ.
● Мерсисайдын Эвертончууд сүүлийн хэдэн өдрийн турш Наполигийн довтлогч Маноло Габбьядинигийн төлөө хүч үзсээр байгаа бөгөөд 24 настай Итали довтлогчийн төлөө £25 саяын үнэ хэлээд байгаа билээ.
● Свонси Сити 22 настай Англи төвийн хамгаалагч Алфи Моусоныг £5 сая паундаар элсүүлсэн.
● Лестерийн хагас хамгаалагч Марк Олбрайтон Үнэгнүүдтэй 4 жилээр гэрээгээ сунгасан.
● Бөрнли клүб Челсигийн залуу довтлогч Патрик Бэмфордыг улирла дуустал зээлэхээр болсон бол Шаазгайнууд Цэнхэрүүдээс 24 настай Гана хагас хамгаалагч Кристиан Ацуг зээлэхээр болсон.
● Арсеналын 21 настай Герман жигүүр Серж Гнабриг нутгийн Вердер Бремэн клүб сонирхоод байна.
● Ливерпүүл зүүн жигүүртээ Альберто Мореногийн оронд Жэймс Милнэрийг тоглуулж байгаа харагдсан бөгөөд Улаанууд амжвал энэ цонхоор Лестерийн зүүн жигүүрийн хамгаалагч Кристиан Фуксыг сугалах гэнэ.
● Юрген Клопп 23 настай Испани жигүүр Луйс Альбертог £5 сая паундаар Италийн Лацио клүбт хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
● Челсигийн Колумби жигүүр Хуан Куадрадо дахин Ювентүс клүбт зээлээр тоглохоор болж байх шиг байна.
● Болжморууд Коста Рика баруун жигүүрийн хамгаалагч Кристиан Гамбоаг Шотландын Селтик рүү үдсэн.
● Эвертон клүб Сандерландаас Ламинэ Конег элсүүлж чадахгүй бол Ливерпүүлийн төвийн хамгаалагч Мамаду Саког зээлэх бодолтой байна.
● Манчестер Юнайтед болон Лестерийн топ бай Бразил довтлогч Габриэл Барбоза Италийн Интерт нэгдсэн.
● Сандерландын 28 настай Нидерланд жигүүр Жермейн Ленс Туркийн Фенербахчед зээлээр тоглохоор мордсон.
● Энэ зун Арсеналаас чөлөөлөгдсөн Чех хагас хамгаалагч Томаш Росицки унаган баг Спарта клүбтээ нэгджээ.
● Ливерпүүлийн жигүүр Лазар Маркович Чампионшипийн Ньюкасл клүбт зээлээр тоглож болзошгүй байна.
● Арсеналын удаан хугацааны бай Вольфсбургийн жигүүр Жулиан Дракслерыг ПСЖ клүб £64 сая паундаар авч магадгүй болжээ.
● Челси Италийн Интер клүбийн хагас хамгаалагч Марцело Брозовичын үнийг төлөхийг зөвшөөрсөн гэсэн мэдээ байна. 23 настай Хорват хагас хамгаалагчийн үнийг ойролцоогоор £25 сая паундаар тодорхойлж буй.
● Сандерланд клүб Канарчуудаас хаалгач Жон Раддиг авахаар болж байна.
● Астон Виллагийн хагас хамгаалагч Адама Траоре Мидлсброгийн эрүүл мэндийн үзлэгээр орохоор боллоо.
● Бүргэдүүд Эвертоны хагас хамгаалагч Жэймс Маккартиг элсүүлж чадна гэж найдаж байгаа бол Мерсисайдын баг Ирланд тоглогчоо £20 саяар зарна хэмээн мэдэгджээ. Түүнээс гадна Кристал Палас Цэнхэрүүдээс Франц довтлогч Лоик Ремиг улирал дуустал багтаа зээлээр тоглуулахаар болсон.
● Серхио Агуэро 3 тоглолтоор бандуулж магадгүй болсон тул Уильфрид Бонигийн зээлээр явах нь худлаа болж байх шиг байна.
#copy Английн Премьер Лигийн Фанатууд
KEEP THE BLUE FLAG FLY HIGH