Арилжаа наймааны цонх

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арилжаа наймааны цонх

Postby mick » Wed Jun 05, 2019 4:48 pm

Бороо ч шаагиулж байгаамаадаа
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Villa_Bayaraa » Wed Jun 05, 2019 5:44 pm

Rain ч "Трансфер мангас" Mr.S-ийг санагдуулам байна даа... :-D
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Арилжаа наймааны цонх

Postby ТӨӨГӨӨ » Thu Jun 06, 2019 12:13 am

Бороо:eek:
Last edited by ТӨӨГӨӨ on Mon Jul 29, 2019 12:09 pm, edited 1 time in total.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Арилжаа наймааны цонх

Postby Өсөхбаяр » Thu Jun 06, 2019 8:55 am

ТӨӨГӨӨ wrote:трансфер мангас ганц Английн лиг бизд.
Би лав хэлээд хүмүүст адлуулж байсан дан ИДЛ бнаа. Наадхаа тусад нь сэдэвтээ хийчээч гээд. Тэгээд ч сүүлдээ ИПЛ-рүү оруулж. Бороо бол бүх лиг хийж байх шиг бна :eek:

ганц Англи биш шүү.. манай фэн + Лиг 1 ыг чирдэг бсан шт :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Thu Jun 06, 2019 5:20 pm

Аяаксын ахлагч Matthijs de Ligt-н өрсөлдөөнд ПСЖ, Барса л үлджээ. (Source: RMC Sport)

Уэст Хэм Францын 21 настай вингер Alexis Claude-Maurice-т 10 сая фунтын санал илгээсэн байна. (Source: SkySports)

Улаан Чөтгөрүүд Спортингийн 25 настай хагас хамгаалагч Бруно Фернандесыг авснаа National League-н финалын тоглолт дууссаны дараа зарлах гэнэ. Наймаа ойролцоогоор 62-72 сая фунтын хооронд явагдсан гэж таамаглаж байна. (Source: A Bola)

Реал Мадридын Иско багтаа үргэлжлүүлэн үлдэхийг хүсч байгаа ч, дажгүй санал орж ирвэл Реал Мадридын зүгээс саналыг сонсох хүсэлтэй байгаа гэнэ. (Source: MARCA)

Атлетико Мадрид Лукас Эрнандезыгаа орлуулахаар Челсигийн Маркос Алонсог сонирхож байна. (Source: Daily Mirror)

Ювентусын Фиорентинагийн 21 настай Federico Chiesa-г авахаар тохиролцжээ. 5 жилийн гэрээ хийнэ. (Source: Sky Sport Italia)

Тоттенхэмийн Кристен Эриксен шинэ челленж хүсч байгаа мэдэгдсэн. Тэгвэл Тоттенхэм 100 сая фунтээс доошгүй үнээр зарах байр суурьтай байгаа гэнэ. (Source: The Times)

Ювентусын Rodrigo Bentancur багтайгаа 2024 он хүртэл гэрээгээ сунгахаар болж гэнэ. Шинэ цалин 2.5 сая евро. (Source: @DiMarzio)

Манчестер Юнайтедад Погбагаа тийм амар явуулахыг хүсэхгүй байгаа бололтой. Хэрвээ Погба багийг орхивол Эриксен, Маддисон нарыг авчрахаар хөөцөлдөх гэнэ. (Source: @FabrizioRomano)

Интер Лукакуг авахаар хөөцөлдөж эхэлсний дараа энэ наймаанд Наполи орж ирсэн байна. Наполи 70 саяыг төлөхөд бэлэн байгаа аж. (Source: Gazzetta dello Sport)

OFFICIAL: Буффон энэ зун Парисыг орхихоор болжээ.

Гризменээ явуулахаар болсон Атлетико Мадрид түүнийг орлуулахаар Алекс Санчезыг сонирхож эхэлсэн байна. (Source: Daily Mail)

Умтити клубын удирдлагадаа багаас явахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. (Source: MARCA)

Азарын наймаа удахгүй бүтэх бололтой. 2 клуб 88 сая фунт дээр тохиролцсон сурагтай. (Source: @FabrizioRomano)

Ван Дик Ливерпүүлтэй илүү удаан хугацааны гэрээ хийж, шинэчлэх хүсэлтэй байгаа аж. (Source: ESPN)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Wed Jun 12, 2019 1:36 pm

De Ligt-н агент Мино Райола Парист ПСЖ-тэй гэрээ хийх гээд явж байна гэнэ. ПСЖ Барсагаас илүү өндөр үнэ, өндөр цалин амалсан бололтой. (Source: Di Marzio)

Гриезмэннээ алдсан Атлетико түүнийг орлох тоглогчийн эрэлд гараад байгаа. Тэгвэл тэдний 1-р таргет нь Бенфикагийн залуу од Жоао Феликс гэнэ. Гэхдээ гэрээг цуцлах үнэ 105 сая фунт. (Source: AS)

Неймар Парисаас явахыг хүсч эхэлсэн гэнэ. Тэр Барсадаа эргэн очих бодолтой байгаа гэнэ. (Source: SPORT)

OFFICIAL: Челси Ола Айнагаа 10 сая еврогоор Торино баг руу явууллаа.

Нелсон Семеду энэ зун багаа орхиж магадгүй бололтой. Атлетико Мадрид сонирхож байгаа бөгөөд Барса харин тоглогчоо доод тал нь 45 сая еврогоор зарахыг хүсч байгаа аж. (Source: MARCA)

Зидан Реал Мадридын удирдлагуудад энэ зун Погбаг авчрахыг хүсч байгаа илэрхийлжээ. Тэрээр Эриксен, Donny van de Beek нарыг сонирхохгүй гэсэн байна. (Source: MARCA)

Хэрвээ Сарри Ювентус болвол орных нь хүнээр Жозе Моурино, Лампард, Рафа Бенитез нар яригдаж байна. (Source: Sun Sport)

Атлетико Мадридын Ян Облак челленж хүсч эхэлсэн бололтой. Де Хеагийн оронд нэр нь яригдаж байгаа ч Юнайтед түүнийг авахыг хүсвэл 107 сая фунт төлөх шаардлага гарна. (Source: Daily Mirror)

Де Росси MLS Лос Анжелес ФС багийн саналыг хүлээж авчээ. (Source: ESPN FC)

Наполи клуб Хамес Родригезын төлөө 37 сая фунт төлөхөд бэлэн байгаа гэнэ. Карло Анчелотти Хамест дахин хамтарч ажиллахыг хүсч байгаа аж. Хэрвээ Хамес Наполид ирвэл тэдний 3 дахь хамтрал болох нь ээ. (Source: Corriere dello Sport)

Image

OFFICIAL: Rafinha Фламенго клубтэй 2 жилийн гэрээ байгууллаа.

Реал Мадрид клуб Матео Ковачичаа 45 саяар зарахад бэлэн. (Source: AS)

OFFICIAL: Арсенал клуб Данни Уэлбэкийг чөлөөллөө.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Mon Jun 17, 2019 4:53 pm

Image

OFFICIAL: Сарри Ювентусын ахлах дасгалжуулагчаар томилогдож 3 жилийн гэрээ байгууллаа.

Пол Погба шинэ челленж хүсч эхэлсэн талаар саяхан хэвлэлд ярилцлага өгсөн. Гэхдээ МЮ түүнийг үлдэнэ гэж итгэж байгаа аж. Сулшер ирэх улиралд түүнийг төлөвлөгөөнийхөө түлхүүр хэсэг гэж итгэж байгаа гэнэ. (Source: SkySports)

Челсигийн шинэ дасгалжуулагчаар Франк Лампард болоход ойрхон байна. Хэрвээ Челси түүнийг авахаар болбол Дерби 4 сая фунт төлөх ёстой. (Source: Daily Express)

Коутино Барсаг орхивол очих магадлал хамгийн өндөр багаар Челси нэрлэгдэж байна. (Source: Daily Express)

Астон Вилла Челсигийн Ампадуг нэг улирал зээлэхээр сонирхож байна. (Source: Observer)

Гриезмэнн МЮ-с саналаас татгалзжээ. Тэр Барсад Лео Месситэй хамт тоглохыг хүсч байна. (Source: Daily Star)

Image

OFFICIAL: Малдини АС Миланы техникийн захирал боллооо.

Байерн Мюнхен Бейлийг сонирхож эхэлжээ. (Source: Mail on Sunday)

Наполи Реал Мадридтай Хамес Родригезыг жилийн 10 сая еврогоор зээлэхээр тохиролцоонд хүрсэн ч Хаместай тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм байна. (Source: Tuttonapoli)

Дортмунд Хуммелсыг 30 саяар буцаан авч магадгүй. (Source: Sky Germany)

Реал Мадрид, Ювентус клубууд Салах-т 150сая фунтын санал тавьсан ч Ливерпүүл татгалзсан байна. (Source: Daily Mirror)

ПСЖ Де Лигт жилийн 10 сая фунтын гэрээ санал болгосон бөгөөд тэд түүнийг Парист ирнэ гэж итгэж байгаа юм байна. (Source: Daily Mail)

Барса Дортмундын Рафаел Гуеррэйро-д 25 саяын санал бэлдээд байгаа гэнэ. (Source: SPORT)

Игуайны агент Игуайныг Лондонд үлдэхгүй болсныг баталлаа. Одоо тэр Ювентуст бүртгэлтэй. Энэ зун Туринд үлдэх болов уу? (Source: GOAL)

Парма Балотеллиг сонирхож байна. (Source: Di Marzio)

Уэст Хэм, Спурс Сусог сонирхож байна. АС Миланы вингерийн гэрээг цуцлах үнэ нь 35 сая фунт. (Source: Calciomercato)

Барсагийн босс Валверде Ракитич-д тохиромжтой санал орж ирвэл түүнийг явуулахад бэлэн. (Source: Cadena SER)

OFFICIAL: Уэст Хэм Шумбагчдаас 23 настай Испани хагас хамгаалагч Пабло Форлансыг 23 саяар авчирлаа.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Tue Jul 02, 2019 10:30 am

Барса АС Миланы зүүн ар Рикардо Родригезыг сонирхож байна. (Source: La Repubblica)

OFFICIAL: Маркизио Зенитэд үлдэхгүй гэрээгээ цуцлахаар болсныг клубын удирдлага зарлалаа.

Image

OFFICIAL: Селта Виго Барсагаас Денис Суарезыг 15 саяар худалдан авч 4 жилийн гэрээ байгууллаа.

Неймарын аав маргааш ПСЖ-н удирдлагатай хүүгийнхээ ирээдүйн талаар, Барсад эргэн очих боломж байгаа эсэх талаар ярилцана. (Source: @Esp_Interativo)

OFFICIAL: Luuk De Jong Севильяд ирлээ. ПСВ-с 12.5 саяар худалдан авч, 4 жилийн гэрээ үзэглэжээ.

OFFICIAL: Рабиот, Лука Пеллегрени нар Ювентуст нэгдэв.

Рафаел Бенитез Хятадын Dalian Yifang клубын дасгалжуулагчаар томилогдоход ойрхон байна. (Source: SkySports)

Арсенал Вилфрид Заха-д 40 сая фунтын санал тавьжээ. (Source: SkySports)

OFFICIAL: Челси клуб Матео Ковачичийн гэрээг жинхлэн 5 жилийн гэрээ байгуулжээ. Тэд Реал Мадридад 40 орчим сая фунтыг төлсөн байна.

OFFICIAL: Монако Атлетико Мадридаас Гелсон Мартинсыг эгнээндээ нэгтгэн 5 жилийн гэрээ байгуулав.

Image

Рашфорд багтайгаа шинэ гэрээ үзэглэлээ. 2023 он хүртэл.

Байерн Мюнхен Одойн төлөө 4 дэх саналаа тавьсан ч Челсигээс татгалзсан. Энэ удаа тэд 22.5 сая фунтын санал тавьжээ. (Source: SkySports)

ПСЖ АС Миланы Доннарумма-д 20сая+Ареола гэж санал тавьсан ч татгалзсан хариу авсан байна. (Source: Eurosport FR)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Fri Jul 05, 2019 9:26 am

АРЬЕН РОББЕН МЭРГЭЖЛИЙН ЗАМНАЛАА ӨНДӨРЛӨЖ БУЙГАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ.

АС Милан Эмполигоос 22 настай хагас хамгаалагч Исмаел Беннакерыг авахаар тохиролцоонд хүрсэн байна. Эмполид 16+1сая еврог төлөхөөр болсон бөгөөд 5 жилийн гэрээ байгуулж байгаа аж. (Source: @FabrizioRomano)

Алхнууд Marko Arnautović-оо Хятадын нэгэн клубт 22 сая фунтээр зарахаар тохиролцжээ. (Source: SkySports)

OFFICIAL: Phil Jagielka 12 жилийн дараа төрөлх Sheffield United багтайгаа нэгдлээ. 1 жилийн гэрээ байгуулсан байна.

OFFICIAL: Нэгэн цагт Эзэн хааны багт тоглож явсан Раул Албиол 6 жилийн дараа Наполи клубыг орхиж эргэн Испанид ирэн Шар шумбагчидтай нэгдлээ. Наймаа ойролцоогоор 4 саяд явагдсан бөгөөд 3 жилийн гэрээ байгуулсан байна.

Image

Ювентус клубтээ эргэн ирсэн Буффон ирэх улиралд 77 дугаартай тоглохоор болжээ.

OFFICIAL: Давид Оспина Наполи клубтэй нэгдлээ.

OFFICIAL: Андер Эррэра ПСЖ клубт нэгдэж 5 жилийн гэрээ байгууллаа.

Image

Манчестер СИТИгийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч РОДРИ. Ирэх улиралд 16 дугаартай тоглоно.
Сити Атлетикод 62.5 сая фунт төлөн түүнийг авчирсан байна.

OFFICIAL: Лестер Сити Аяоза Перезийг 30 сая фунтээр худалдан авч 4 жилийн гэрээ байгуулав.

Image

Атлетико Португал залуу Жоао Феликсийг 114 сая фунтээр худалдан авч, 7 жилийн гэрээ хийлээ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Tue Jul 09, 2019 4:06 pm

Эвертон Moise Kean-д 30 сая еврогийн санал тавьж Ювентус татгалзсан байна. (Source: Gazzetta dello Sport)

ПСЖ-н спортын босс Леонардо Неймарын асуудалд хэрвээ харилцан ашигтай санал ирвэл явуулахад бэлэн гэж мэдэгдлээ. (Source: Le Parisien)

Алберто Морено Вилларреалтай 5 жилийн гэрээ байгуулахаар тохиролцжээ. (Source: ESPN)

Марио Манзукич энэ зун Ювентусыг орхино. Дортмунд түүнийг сонирхож байна. (Source: Tuttosport)

Байерн Мюнхен ирэх улирлын төгсгөлд Тимо Вернер, Одой нарыг багтаа нэгтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Вернер, Одой нар ирэх зун багтайгаа байгуулсан гэрээ нь дуусах болно. (Source: Kicker)

Наполи Икардид жилийн 9 сая фунтын цалинтай гэрээг санал болгохоор бэлдэж эхэлжээ. Тэд Ювентустэй Икардигийн төлөө өрсөлдөх аж. Наполи 26 настай залууд 55 сая фунтыг зарцуулах гэнэ. (Source: Sky Italia)

OFFICIAL: Ben Davies, Harry Winks нар Тоттенхэм клубтэй гэрээгээ 2024 он хүртэл сунгалаа.

Тоттенхэм Ben Davies-тэй 5 жилийн гэрээ байгуулахад ойрхон байна. (Source: SkySports)

OFFICIAL: Лестер Сити Монакогоос Youri Tielemans-г 40 сая фунтээр худалдан авч 4 жилийн гэрээ байгууллаа.

Эвертон Барселоны Малкомд 35 сая еврогийн санал тавьжээ. (Source: RMC Sport)

Де Хеа Манчестер Юнайтедтай гэрээний сунгалт дээр тохиролцоонд хүрчээ. 7 хоногийн 350к фунт. (Source: Daily Mirror)

Интер Милан Лукакуг авч дөнгөхгүй бол Эдин Жеко-г дараагийн сонголтоор нэрлэн сонирхож эхэлсэн байна. (Source: Independent)

Тоттенхэм Реал Мадридын Чебаллосыг сонирхож байна. (Source: Estadiodeportivo)

OFFICIAL: Уэст Хэм Marko Arnautović-г 23 саяар Хятадын Shanghai SIGP клубт зарлаа.

Мино Райола Де Лигтийг Ювентустэй хувийн нөхцлөө тохирсныг баталжээ. Одоо зөвхөн 2 клуб наймааны үнэ дээр тохиролцох ажил үлдсэн байна. (Source: De Telegraaf)

Image

OFFICIAL: Хятадын Shanghai Shenhua клуб Ромад 20 сая евро төлөн Эл Шааравиг авлаа.

OFFICIAL: Митрович багтайгаа 2024 он хүртэл гэрээгээ сунгажээ.

Эвертоны эзэн Farhad Moshiri Диего Костаг багтаа авчрах боломжийг эрэлхийлж эхэлжээ. (Source: Daily Mail)

Жозе Моуринью Хятадын Guangzou Evergrande багийн 88 сая фунтын гэрээний саналаас татгалзжээ. (Source: Sky Sports)

Image

OFFICIAL: Тео Эрнандез АС Милан клубтэй 5 жилийн гэрээ байгууллаа.

OFFICIAL: Ruben Loftus-Cheek Челси клубтэй 2024 он хүртэл гэрээгээ сунган, 7 хоногийн 150к фунтын цалин авахаар тохиролцсон байна.

Рома, Тоттенхэм клубууд Реал Мадридын Мариано Диазыг эгнээндээ нэгтгэхээр сонирхож байна. (Source: AS)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Tue Jul 16, 2019 11:31 am

Давид Де Хеа бөмбөрцгийн хамгийн өндөр цалинтай хаалгач болно. Тэрээр МанЮтд-тай урт хугацааны гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон бөгөөд шинэ гэрээнд түүний цалин нь долоо хоногийн 375к фунт. (Source: Daily Mirror)

Де Лигт энэ долоо хоногт албан ёсоор Ювентуст нэгдэнэ. Де Лигт өнөөдөр Турин хотод газардах бөгөөд, Лхагва гарагт эмчийн үзлэгт орох аж. (Source: Di Marzio)
Ювентус энэ наймаанд 67.5сая фунтын зарцуулна. (Source: Sky Italy)

Image

OFFICIAL: Fabian Delph 9 сая фунтээр Эвертоны эгнээнд нэгдлээ. 3 жилийн гэрээ!

Бенфика Ювентусын хаалгач Маттиа Перинийг 15 сая евро төлөн авахад ойрхон байна. (Source: Di Marzio)

Харри Магуйре Рожерс болон багийнхаа тоглогчдод энэ наймааны цонхоор багаа орхихыг хүсч байгаагаа хэлжээ. (Source: SkySports)

Погба энэ зун Манчестерт үлдэх бололтой. Клубын удирдлагаас түүнийг 170 сая фунтээр явуулах сонирхолтой байгаа хэдий ч энэ үнийг санал болгосон баг одоогоор үгүй байна. Зөвхөн Реал Мадрид л 100-120 сая фунтыг төлөх боломжтойгоо илэрхийлсэн байна. (Source: Guardian)

OFFICIAL: Порту энэ улирал Касилласыг талбай дээр гарахгүй гэдгийг мэдэгдлээ. Тэрээр энэ улиралдаа дасгалжуулагчийн багт ажиллах бөгөөд зүрхний асуудлаа бүрэн анагаасны дараа талбай дээр гарах аж.

Дани Алвес Пептэй эргэн нэгдэж магадгүй бололтой. Манчестер Сити түүнд долоо хоногийн 120к фунтын цалинтай гэрээ санал болгохоор бэлдсэн гэнэ. (Source: Express)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Thu Jul 18, 2019 9:04 am

Арсенал Барселоны Малкомыг зээлээр авчрах сонирхолтой байгаа хэдий ч Барсагийн зүгээс 50сая фунтээр зарахыг илүүд үзэж байгаа гэнэ. (Source: Sun Sport)

Тимо Вернерт Дортмундаас 2 ч санал ирсэн ч татгалзсан байна. Тимо Байерн Мюнхентэй нэгдэхийг хүсэж байгаа аж. (Source: Transfer Fussball)

Арсенал Францын Saint Etienne-с 18 настай хамгаалагч William Saliba-г авахад бэлэн болсон байна. Тоттенхэм бас түүнийг сонирхож байсан хэдий ч Арсенал өөрийн болгож чадсан бололтой. Ирэх улиралд багт нь буцаан 1 улирал зээлээр тоглуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. (Source: @bbcsport_david)

Image

OFFICIAL: АТМ Тоттенхэмээс Kieran Trippier-г 21 сая фунтээр худалдан авч 3 жилийн гэрээ байгууллаа.

Арсенал Бразилын шигшээ багийн 23 настай довтлогч Эвертоныг 36 сая фунтээр авахаар тохиролцжээ. (Source: Fox Sports)

Де Росси Бока Жуниорстой 8 сарын гэрээ хийхээр болсон байна. (Source: Di Marzio)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Sun Jul 28, 2019 11:15 pm

Эвертон Захад 55 сая фунтын санал хүргүүлнэ. (Source: Sky Sports)

Бейл Хятадын клубтэй тохиролцоонд хүрээд байсан боловч эцсийн мөчид Реал Мадрид клуб наймааг цуцаллаа. (Source: @bbcsport_david)

OFFICIAL: QPR Уэст Хэмээс Jordan Hugill-г нэг улирал зээлэхээр боллоо.

Nicolas Pépé наймааны шуум:
- Арсенал Пепед 80 саяыг гаргахыг зөвшөөрч. 5 жилийн гэрээ, жилийн 4.5сая фунтын цалинг санал тавин түүнийг багтаа элсүүлэхэд ойртсон аж.
- Харин Наполи мөн 80 саяыг зөвшөөрсөн, жилийн 3.6 сая фунтын цалинг санал болгон татгалзсан хариуг авсан байна.
- МанЮтд харин наймаанд оролцоогүй. (Source: Sky Italia)

МанЮтд Бруно Фернандест 70 сая фунтыг төлөхөөр болжээ. Наймаа ирэх 2 өдөрт зарлагдана. (Source: SPORT)

Эвертон Ювентусээс Мойзе Кийнийг авахаар ярилцаж эхэлсэн бөгөөд Ювентусын удирдлагаас түүнийг 40 саяар мөн эргэн худалдан авах нөхцөлтэй л зарахыг хүсч байгаа аж. (Source: Sky Sports)

Ювентус Лукакуд санал тавихаар бэлтгэж эхэлсэн байна. Тэд Пауло Дибалаг энэ наймааны нэг хэсэг болгон ашиглахаар төлөвлөж байгаа аж. (Source: Sky Sports)

Image

OFFICIAL: Нэгэн цагт Арсеналд мандаж явсан Томас Вэрмален 5 жилийн дараа албан ёсоор Барселонаг орхин Японы Vissel Kobe багт нэгдлээ.

OFFICIAL: Арсенал клуб Реал Мадридаас Дани Чебаллосыг нэг улирлын зээллэгээр авлаа. Тэрээр ирэх улиралд 8 дугаартай тоглоно.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby amka13 » Fri Aug 09, 2019 1:35 pm

All the done deals on Transfer Deadline Day

PREMIER LEAGUE

Albian Ajeti (Basel to West Ham) - £8m
Emil Krafth (Amiens to Newcastle) - £5m
Romaric Yapi (Paris Saint-Germain to Brighton) - undisclosed
Lea Le Garrec - (Guingamp to Brighton) - undisclosed
Ryan Sessegnon (Fulham to Tottenham) - £25m
Aaron Moy [Huddersfield to Brighton] - Loan
Ismaila Sarr [Rennes to Watford] - Undisclosed
Andy Carroll [West Ham to Newcastle] - Free
Alex Iwobi [Arsenal to Everton] - £40m
Scott Carson [Derby to Man City] Loan
Giovani lo Celso [Real Betis to Tottenham] - Loan (with obligation to buy)
Danny Drinkwater [Chelsea to Burnley] - Loan
Alex Iwobi [Arsenal to Everton] £40m

CHAMPIONSHIP

Ilan Meslier (Lorient to Leeds) - loan
Massimo Luongo (QPR to Sheffield Wednesday) - undisclosed
Dominic Thompson (Arsenal to Brentford) - undisclosed
Adam Nagy (Bologna to Bristol City) - undisclosed
Sam Field (West Brom to Charlton) - loan
Jonathan Leko (West Brom to Charlton) - loan
Tyler Magloire (Blackburn to Rochdale) - loan
Josh Grant - (Chelsea to Plymouth) - loan
Grady Diangana - (West Ham to West Brom) - loan
Cameron Carter-Vickers - (Tottenham Hotspur to Stoke City) - loan
Eddie Nketiah [Arsenal to Leeds] Loan
Charlie Austin [Southampton -to West Brom] - £4m
Josh Onomah [Tottenham to Fulham] - As part of Ryan Sessegnon deal
Ovie Ejaria [Liverpool to Reading] - Loan
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Sat Aug 10, 2019 1:38 pm

Неймар энэ зун ПСЖ-г орхихыг хүсч байгаа бөгөөд түүний хамгийн боломжит сонголт нь Реал Мадрид. (Source: MARCA)

Байерн Мюнхен Интерээс Иван Перисичийг 1 улирал зээлж, 30 сая еврогоор худалдан авахаар тохиролцсон байна. (Source: BILD)

OFFICIAL: Аталанта Мартин Шкртелтэй нэг жилийн гэрээ байгууллаа.

OFFICIAL: Тоттенхэм Лукас Моуратай 2024 он хүртэл шинэ гэрээ үзэглэсэн байна.

Image

OFFICIAL: Шинжи Кагава Испаний 2-р лигийн Реал Зарагоза багт нэгдэн 2 жилийн гэрээ байгууллаа.

OFFICIAL: Ромелу Лукаку Интерт 9 дугаартай тоглоно.

OFFICIAL: Илкай Гундоген багтайгаа 2023 он хүртэл шинэ гэрээ байгуулжээ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Tue Aug 13, 2019 3:09 pm

Тоттенхэм Эриксенээ авч үлдэхийн тулд одоогийн цалинг нь 2 дахин нэмсэн шинэ гэрээг санал болгоход бэлэн болжээ. Тэрээр одоогийн гэрээгээр 7 хоногийн 80,000 фунт авдаг. (Source: Daily Mail)

Интерийг орхих нь нэгэнт тодорхой болсон Икардид АС Монако санал тавина. (Source: Di Marzio)

ПСЖ босс Тухел Неймарыг Барса руу явуулах бол түүний наймаанд О Дембелег оролцуулах хүсэлтэй байгаа аж. (Source: Le10Sport)

Харин Барса Коутино+(60-80 сая фунт) гэсэн саналыг ПСЖ-д тавихаар бэлтгэжээ. (Source: Le Parisian)

OFFICIAL: Валенси Ман Ситигээс Мангалаг эгнээндээ нэгтгэн 2 жилийн гэрээ байгууллаа.

Монако Севильяд Wissam Ben Yedder-н гэрээг цуцлах дүн 40 саяыг төлж түүнийг нэгтгэхээр тохиролцсон байна. (Source: RMC Sport)

Коутино Байерн Мюнхен рүү зээлээр явахад ойрхон байна. Германчууд Бразил залууг худалдан авах гэрээтэйгээр зээлэх талаар судалж байгаа юм байна. (Source: GOAL)

OFFICIAL: Iñaki Williams Атлетико Билбао клубтэйгээ 9 жилийн шинэ гэрээ байгууллаа. Гэрээ 2028 он хүртэл үргэлжлэх бөгөөд гэрээг цуцлах үнэ 135сая евро.

Реал Мадрид ПСЖ-д Бейл+85 сая фунт=Неймар гэж санал тавьсан ч Францын баг татгалзжээ. (Source: Mundo Deportivo)

ПСЖ наймааны цонх хаагдахаас өмнө Доннаруммад санал тавихаар бэлтгэж байна. АС Милан харин доод үнэ нь 60 сая еврогоор зарна гэж.(Source: Gazzetta dello Sport)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Fri Aug 16, 2019 12:24 pm

OGC Nice клуб 22 настай Франц довтлогч Jean-Kévin Augustin-г 20 сая еврогоор авахад ойрхон байна. Тэрээр ПСЖ-н бүтээгдэхүүн бөгөөд одоо Германы RB Leipzig клубт тоглодог билээ. (Source: L’Équipe)

OFFICIAL: Sol Campbell Macclesfield-н менежерийн албан тушаалаа орхилоо. Түүний сүүлийн 4 сарын цалинг цагт нь тавиагүйг нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

Наполи ПСВ-н довтлогч Hirving Lozano-д 40 сая фунт төлөөд авахаар болсон байна. (Source: ESPN)

OFFICIAL: Реал Бетис Эспаньолоос Borja Iglesias-г 28 сая еврогоор худалдан авлаа.

Алексис Санчез наймааны цонх хаагдахаас өмнө Манчестерыг орхихыг хүсч байгаа аж. (Source: The Times)

Манчестер Юнайтед Victor Lindelöf-т долоо хоногийн 150к фунт цалинтай шинэ гэрээг санал болгоход бэлэн болсон байна. (Source: Mirror)

Марио Балотелли Сери А-д дэвшин гарч ирсэн Brescia клубтэй 3 жилийн гэрээ хийхээр тохиролцжээ. Тэрээр одоо чөлөөт агент статустай байгаа билээ. (Source: Di Marzio)

Стевен Нзонзи Галатасарай клуб руу нэг жилийн зээллэгээр явахаар болжээ. (Source: Sky Italy)

Зидан Йовичийг нэг улирал зээллэгээр явуулахаар бэлдэж байгаа аж. Йович нь ердөө 2 сарын өмнө Реал Мадрид клубтэй нэгдсэн. (Source: MARCA)

Интер Милан Маттео Дармианыг ирэх зун үнэгүй авахаар тохиролцоонд хүрсэн байна. (Source: Rai Sport)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Mon Aug 19, 2019 4:24 pm

Image

OFFICIAL: Коутино Байерн Мюнхенд нэг улирлын зээллэгээр ирлээ. Тэрээр 10 дугаартай тоглохоор болжээ.
Байерн Мюнхенд нэг улирлын зээллэгэд Барсад 8.5 сая евро төлөх ба ирэх жил түүнийг худалдаж авахын төлөө 120 сая еврог төлөхөөр тохиролцжээ.


Интер Милан Алексис Санчезыг худалдан авч боломжтойгоор зээлэх талаар ярилцаж байна. (Source: @FabrizioRomano)

OFFICIAL: Рома Эдин Жекотой 2022 он хүртэл гэрээгээ сунгалаа.

Месут Өзил ДС Юнайтед руу явах талаар судалж байна. (Source: Washington Post)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Aagii_03 » Tue Aug 20, 2019 10:02 am

Энэ Коутиньо одоо ч ийм үнэ хүрсээр л байх юм уу кк 120 сая эсвэл ийм бага үнэ болцым уу
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Wed Aug 21, 2019 8:56 am

Ер нь нэг их мөнгө биш болоод л байх шиг байна шд хэхэ :ногоон:
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby kayo » Wed Aug 21, 2019 9:00 am

Одоо ч дурын баагий 70, 80 хүрдэг болсон хорвоо, Коу 120 хүрэх л. Гэхдээ нөхрийг хичнээн сайн тоглосон ч Баерн жинхлэхгүй, зүгээр баахан ашиглааж байгаад Хамес шиг явуулах байх гэж хардаад байгаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Wed Aug 21, 2019 9:13 am

Сити, Юнайтед Санчог сонирхоод удаж байгаа билээ. Дортмунд Санчогоо авч үлдэхийн тулд 190к фунтын цалинтай шинэ гэрээг санал болгожээ. (Source: Daily Mail)

Икардиг Наполи сонирхож байгаа. Харин Аргентин эр зөвхөн Ювентус руу л явна гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм. (Source: GdS)

Лестер дээр бүртгэлтэй Алжир довтлогч Ислам Слимани Монакогийн эмчийн үзлэгээр орж байна. Тэр энд нэг улирал зээлээр тоглохоор болсон байна. (Source: Nice-Matin)

Image

OFFICIAL: Ювентус Сассуологоос 21 настай Турк төвийн хамгаалагч Демиралыг 18 сая еврогоор худалдан авч 5 жилийн гэрээ байгууллаа.

Старриж Туркын Трабзонспорт-т тоглохоор болсон байна. (Source: BBC Sport)

Челсигийн Заппакоста Рома руу нэг улирал зээлээр явахаар тохиролцжээ. (Source: Sky Italy)

OFFICIAL: Чартлон Томер Хемедтэй нэг жилийн гэрээ үзэглэлээ. Үнэгүй!

Ювентус Неймарыг сонирхож эхэлсэн бололтой. Тэд Дибалаг оролцуулан санал тавихаар бэлтгэж байгаа аж. (Source: Globo Esporte)

OFFICIAL: Ччөлөөт агент Лихти Аугсбург клубтэй 1 жилийн гэрээ байгууллаа.

Фиорентина чөлөөт агент Франк Риберитэй жилийн 4 сая еврогийн цалинтай гэрээ байгуулахад ойрхон байна. (Source: Sky Italy)

Алексис Санчезын Интер Милан руу шилжих шилжилт удахгүй эцэслэгдэх төлөвтэй байна. Гэрээ нь ирэх зун худалдаж авах нөхцөлтэй байх аж. (Source: Sky Italy)

Coutinho : Барселона өнгөрсөнд хоцорсон. Байерн Мюнхены төлөө олон жил тоглохыг хүсч байна.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Tue Aug 27, 2019 10:53 am

Image

OFFICIAL: Эспаньол Уругвайн хөлбөмбөгийн клуб болох Депортиво Малдонадогоос 25 настай Аргентин довтлогч Жонатан Каллериг худалдан авах нөхцөлтэйгөөр нэг улирал зээлээр авлаа. Ирэх жил түүнийг 23 сая фунтээр худалдан авахаар тохиролцжээ.
Жонатан Каллери нь сүүлийн 4 улирал ПЛ болон Ла Лигийн багуудад зээлээр тоглож байгаа юм.

Юрген Клопп Ливерпүүлтэй байгуулсан одоогийн гэрээгээ дуусгаад багийг орхихоор төлөвлөж байгаа аж. Одоогийн гэрээ нь 2022 онд дуусгавар болох юм. (Source: KICKER)

Челси Тамми Абрахамд долоо хоногийн 100к фунт цалинтай шинэ гэрээ санал болгохоор бэлдэж байна. (Source: Daily Telegraph)

Алексис Санчез Интер Милан руу зээлээр явах наймаа одоог хүртэл дуншсаар л байна. (Source: Di Marzio)

ПСЖ Реал Мадридад Неймарын наймаанд Винициус Жуниорыг оролцуулах аваас зарах талаар бодож үзнэ гэсэн байр суурьтай байна. (Source: AS)

OFFICIAL: Бан Дост Спортинг Лисбоноос Эйнтрахт Франкфурт руу 7 сая еврогоор шилжлээ. Тэрээр 3 жилийн гэрээ байгуулсан байна.

Локомотив Москва Жоао Мариог худалдан авах нөхцөлтэйгөөр зээлэхэд ойрхон байна. (Source: Sky Italy)

Хэрвээ Де Хеа гэрээгээ сунгахгүй бол, Манчестер Юнайтед Динамо Загребын 24 настай хаалгач Доминик Ливаковичийг Испаний эрийг орлуулахаар сонирхож байна. (Source: Daily Mail)

Жозе Моуринью Зиданыг энэ улирал хэрхэн ажиллахыг ажиглаж буй бөгөөд иймээс ямар нэгэн клубтэй одоогоор гэрээ байгуулахгүй байгаа аж. Тэрээр Мадридад эргэн очих боломжтой гэж үзэж байна. (Source: AS)

Начо Монреал Арсеналыг орхиход бэлэн болжээ. Тэрээр Реал Сосьедадтай 2 жилийн гэрээ байгуулсан байна. (Source: Mundo Deportivo)

Image

OFFICIAL: Тимо Вернер багтайгаа 2023 он хүртэл гэрээгээ сунгалаа.
Түүний хуучин гэрээ ирэх жил дуусах байсан бөгөөд гэрээ нь дуусахаар Байерн Мюнхен үнэгүй авахаар төлөвлөж байгаа талаар хэд хэдэн хэвлэл мэдээллэж байсан юм.

OFFICIAL: Португалын шигшээ багийн тоглогч Ренато Санчез 3 жилийн дараа Байерн Мюнхеныг орхиж Францын Лилль OSC клубтэй нэгдлээ. Франц баг түүний төлөө 25 сая орчим еврог төлөн 4 жилийн гэрээ байгуулсан байна.

Ливерпүүл NIKE-тай ПЛ-н түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээг хийхэд ойрхон байна. Энэ нь Манчестер Юнайтедын Адидастай байгуулсан нэг улирлын 75сая фунтын гэрээнээс ч өндөр дүнтэй байх аж. (Source: Forbes)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Chin-T-Mac » Tue Aug 27, 2019 1:18 pm

:eek: Сайхан нойтогнууллаа... :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Арилжаа наймааны цонх

Postby Бороо » Fri Aug 30, 2019 9:44 am

Image

OFFICIAL: Интер Манчестер Юнайтедаас Алексис Санчезыг нэг улирал зээллэгээр авлаа.

Крис Смоллинг Ромагийн менежертэй хэдийн ярилцсан бөгөөд маргааш эмчийн үзлэгт орохоор Ромыг зорино. (Source: Di Marzio)

OFFICIAL: Аяаксын хамгаалагч Joel Veltman багтайгаа 2021 он хүртэлх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.

Image

OFFICIAL: Левандовски 2023 он хүртэл гэрээ шинэчиллээ.

ПСЖ, Барселона Неймарын наймаан дээр тохиролцоход тун ойрхон байна. (Source: Di Marzio)

ПСЖ Реал Мадридаас Навасыг худалдан авахаар хичээж буй. Тэд уг наймаанд хаалгач Ароелагаа оруулцахаар болсон байна. (Source: AS)

17 настай зүүн жигүүрийн хамгаалагч Артур Загре Монако руу 10 сая еврогоор шилжихэд бэлэн болжээ. (Source: Canal+)

OFFICIAL: Интер Фиорентинагаас Кристиано Бирагиг нэг улирал зээлэхээр болжээ. Түүнийг худалдан авах үнэ 12 сая евро.

Рома наймааны цонх хаагдахаас өмнө Эмре Жан, Манзукич нарыг авчрахаар хичээж байна. (Source: Corriere dello Sport)
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest