Арилжаа наймааны цонх

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арилжаа наймааны цонх

Postby turuue » Sat Dec 30, 2017 6:32 pm

Тиаго Силвагийн хувьд бүр сайн мэдэхгүй ч, миний нилээн сайн гэж үнэлдэг сэтгүүлчид ихэнх нь л сүүлийн 10 жилийн топ5 СВ-дээ багтаагаад байдаг. Ялангуяа Сери-А-аар бичдэг хүмүүс бол лаг лаг юм бичдэг юм байна лээ. Пэп бас Барсад байхдаа энийг л авмаар байна гээд Тиаго Силваг заагаад боардоо нилээн хүчилж байсан гэхээр лаг гар л гэж боддог.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 3872
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby *R9* » Sat Dec 30, 2017 6:36 pm

turuue wrote:Үндсэн сэдвээс нь хазайгаад хэлчихье ххэ. Мэсси Чэлсигийн эсрэг сайн тоглодог ш дээ. 20 хүрээгүй байхдаа л талбай дээр нь очоод сайн тоглож байсан. 12 онд хожигдоход ч пен алдсанаас биш ерөнхий тоглолт нь маш сайн байсан. Германд шөвгийн наймд 4 гоолоор хожигдоход ч гэсэн Мэсси ганцаараа зүтгээд их сайн тоглосон. Үзсэн бол мэдэх байх аа.


Мэндээгийн бичсэнийг унш минийхийг унш. :beer Бас ойлго аан.

Гэснээс ямар ч л байсан чeлсигийн эсрэг гоол бол оруулаагүй байгаа биз? Бас Гeрманыг хожоогүй байгаа биз? :ногоон:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6339
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Арилжаа наймааны цонх

Postby turuue » Mon Jan 01, 2018 11:23 pm



Брайтон-Борнмутын тоглолт гэнэ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 3872
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Mr S » Tue Jan 09, 2018 4:40 pm

Энэ өвлийн цонх нээгдэнгүүт зун хийгдэж амжаагүй наймаанууд яваад эхэллээ дээ............
Image
Улаануудын гол тоглогч Коутино Барса руу 145 сая фунтаар зарагдсан бол шинэ он гарангуут Соухэмптоноос хамгаалагч Виргил ван Дик-г 75 сая фунтаар авч дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болголоо............... одоо Коутиног хэнээр орлуулах бол.......... ВэстХэм-н Ланзини юу, Монако-н Лэмар уу........... эсвэл Лэпциг-с өнгөрсөн цонхоор авсан Наби Кэйтаг авчирах уу............. 57 сая фунтаар аваад буцаагаад зээлцэн............ германчууд ч улирал дуусахаар явуулна гэж гүрийж бгаа............. Улаануудын өөр нэг тоглогч Эмрэ Жан-г ЮВЕ зулгаагаал.......... 5 жилийн гэрээ нтр санал болгож............... тэд харин Старидж-н төлөө үнэ сонсоно гэнэ..........

Буучид ч бас наймаа хийгээд амжлаа......... Грекээс 20 настай 192 см өндөр хамгаалагч Констанинос Мавропанос-г 2.2 саяар авчээ........... зунжин явах тухай яригдаж бсан А.Санчэс энэ сард явж таарах байх...... гэрээ нь ирэх 6 сард дуусах учир мань эрийг мөнгө болгох сонирхол Вэнгэрт бгаа........ СИТИ 30 сая фунтаар авахаар ярилцаж бна............ намар цонх хаагдах үед 60 сая фунт хүрч бсан............ А.Санчэс-н оронд нь хэнийг авчирах вэ.......... Монако-с Лэмар уу........ зуны цонх хаагдах үед мань эр 92 сая фунт хүрч............ зунжин тоглогчдоо зарж мөнгө олсон Монако 92 саяын саналыг хүлээн авсан ч Лэмар өөрөө татгалзаад наймаа бүтэлгүйтсэн.......... одоо бол дор хаяж 90-г л нэхэх болов уу............ тэгээд ч бас Коутиног зарж мөнгөжсөн Улаанууд түүнийг линкдэж бгаа........... өөр нэг хувилбар Лэстэр-н Махрэз......... бас зунжин багаа солихоор үзсэн.............
Вэнгэр-н өөр нэг таргэт ВэстБром-н ахлагч Жони Эванс........ зун түүнийг СИТИ ихээхэн сонирхож бсан........... Гладбах-н хамгаалагч Яанник Вэстэргаард-г линкдэж бгаа......... Шахтёр-н Фрэд, Барса-н Жосэ Арнайз нарын довтлогчдыг сонирхоол........
Буучдын Кокюлин-н төлөө Валэнсия 12 сая фунт амалж........ВэстХэм, Кристал Палас линкдэж бгаа................. Валкотт-г Соутхэмптон сонирхоол.......... тэд ч 75 сая фунттай........... мөн Дэбушиг ВБА Эванс-г орлуулах гэнэ..........

Image
Чэлси Контэтой таарахгүй бсан Коштаг Атлетико руу 48.5 сая фунтаар буцааж Эвэртон-с гэмтэлтэй бсан Росс Барклиг 15 саяар өөрийн болголоо.............. долоо хоногийн 150к фунтын 5.5 жилийн гэрээ зуржээ............ Лампард-н дугаарыг ч өгч..................... зунжин авах гээд бараагүй ЮВЕ-н Алэкс Сандро яригдсаар л.......... 60 сая фунт амалсан ч италичууд 80 гээд бгаа................ тэдний Азар, Кортуа нар РЕАЛ-н топ таргэт болоод бгаа ........... залуу хамгаалагч Кларк Салтэр Сандэрланд руу зээлээр явжээ............

Чөтгөрүүдийн босс Жозэ Атлетико-н Гриэзман, Шахтёр-н Фрэд, ПСЖ-н Моура, Буучдын Озил, Порто-н Марэга, ЮВЕ-н Сандро, Лацио-н Милинкович-Савич, Сэлтик-н Тиэрни гэсэн нэрстэй холбогдоод бна...................

Лигийг итгэл төгс тэргүүлж буй Пэп Буучдаас Санчэс-г авахаас гадна хамгаалагч авахаар төлөвлөсөн............ ВБА-н Жони Эванс-г 25 саяар авах бүтэлгүйтвэл Лэстэр-с Харри Магуйр-г 50 саяар урвуулах гэнэ...............

Image
зунжин мөнгө цацсан Эвэртон Бэшикташ-с туркийн шигшээгийн 26 настай довтлогч Сэнк Тосун-г 27 саяар өөрийн болгож 4.5 жилийн гэрээ зуржээ......... Лукукаг орлох довтлогч гэгдэж бгаа................ дасгалжуулагч Сэм Алардайс Сванси-н хамгаалагч Алфи Маусон, Ватфорд-н хагас хамгаалагч Абдулай Докоур нарыг 50 саяар урвуулах.............. мөн АС Миланы довтлогч Андрэ Силваг 40 саяар л гэнэ......... өвөл зунгүй л мөнгө цацах нь дээ............
тэд хагас хамгаалагч Росс Барклиг Чэлси руу заржээ.......... мөн довтлогч Кэвин Миралас-г Олимпиакос руу зээлжээ........... өөр нэг довтлогч Омар Ниассэг Кристал Палас, ВБА нар линкдээл............ 13 саяар үнэлж...............

Image
Лэстэр зуны цонх хаагдах мөчөөс 14 сэкунд хоцорсон наймаагаа өвлийн цонх нээгдэнгүүт хийлээ........... Спортин Лисбон-с португалийн шигшээгийн 28 настай хагас хамгаалагч Адриэн Силваг 22 саяар авчээ.......... бас 22 настай довтлогч Фоуссэн Диабатэг францын 2-р лигээс 4.4 саяар авч 4.5 жилийн гэрээ зуржээ........ тэд Махрэз, Слимани нарыг энэ сард авч үлдэхээр үзнэ гэнэ.......... Махрэз-г Арсэнал, Ливэрпул сонирхож бгаа бол рэкорд сайнин Слиманиг Ньюкастл, Ватфорд Бэшикташ линкдэж бгаа аж............ харин Мусаг зарах гэнэ................

Ватфорд Кристал Палас нар Гэтафэ 30 настай хаалгач Висэнтэ Гуайтаг линкдээл............ ирэх 6 сард гэрээ нь дуусна............. 3.5 сая фунт........

Сванси Фулэм-с райтбэк Раян Фрэдэрикс-г сугалчих гээл........... тэд райтбэк довтлогч авах төлөвлөгөөтэй бгаа............ тэдний хамгаалагч Алфи Маусонг ВэстХэм, Ватфорд, Эвэртон линкдээл........... ВэстХэм 25 сая фунт амалж.........

Дасгалжуулагчгүй бгаа Стоук францаас лэфтбэк Мусса Ниакатэ-г авчээ...........

Виргил ван Дик-г үнэ хүргэж зарсан Соутхэмптон довтлогч хайж бгаа.......... энэ улирал 22 тоглолтонд 21 гоол хийсэн................. бүтэн багаараа............... эхний сонголт Буучдын Валкотт......... гэхдээ зээлээр авах сонирхолтой............. мөн Монако-н 26 настай аргэнтин довтлогч Гуйдо Каррилло........... 15 саяар үнэлээд бгаа.......... тэд довтлогчоос гадна вингэр, райтбэк авахаар төлөвлөсөн...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15485
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Mr S » Mon Jan 22, 2018 5:57 pm

Буучдын А.Санчэс Манчэстэрийн улаан багт очихоор болжээ.......... сансарын цалин / дор хаяж долоо хоногийн 400к фунт / авах гэнэ.......... зөрөөд Чөтгөрүүдийн хагас хамгаалагч Хэнрик Мхитарян Буучидтай нийлэхээр болж эмчийн үзлэгээр орж бгаа аж......... Вэнгэр армэн залуугаас гадна Чөтгөрийн Лук Шауг солилцооны нэг хэсэг болгох хүсэлтэй бсан ч Жозэ татгалзаж.........

Буучдын хувьд гэрээ нь ирэх зун дуусах Санчэсийг СИТИ-д зарж мөнгө хийхээр зорьж бсан ч армэн залуугаар сольчлоо......... Санчэсийг Бордо-н бразил вингэр Малком /40 сая фунт/-г орлуулахаар төлөвлөсөн ч бразил залуу-н төлөөх тулаанд Тоттэнхэм тэргүүлж явна........... Буучдын өөр нэг довтлогч Валкотт Соутхэмптон руу биш Эвэртон руу 20 сая фунтаар зарагдлаа............. мөн хагас хамгаалагч Кокуэлин Валэнсия руу 12 сая фунтаар солигдлоо..........
Вэнгэр одоо Дортмунтын довтлогч Обамэяанг-г урвуулах гэнэ.......... 40 сая фунт санал болгосон ч цаадуул нь дор хаяж 50-г нэхэж.......... габон довтлогч цонх нээгдэх үед Хятадын лиги руу явах шахсан.......... Буучдын хантлистэд Бока Хуниорс-н аргэнтин довтлогч Кристиан Павон /27 сая фунт/, Чөтгөрүүдийн Марсиал, ПСЖ-н Лукас Моура гэсэн нэрс бна.............

Санчэсийг багтаа нэгтгэсэн Улаан Манчэстэр ПСЖ-с бразилийн шигшээгийн хагас хамгаалагч Лукас Моураг авахаар......... бразил эр өөрөө зөвшөөрөөд бсан ч........... 2 баг үнэн дээрээ тохирсонгүй............... тэдний Вилсон Шэфилд руу зээлээр явж........ улирал дуустал............. Дармиан-г РОМА таргэтлаал........... Матаг экс баг Валэнсия линкдээл..........

Улаанууд Аталанта довтлогч Алэхандро Гомэз-р Коутиног орлуулах яриа гарсан ч тэгсгээд намжиж............... Лэпцигээс Наби Кэйта-г хугацаанаас өмнө авахаар үзсэн ч цаадуул нь мөнгө нэхсэн тул гэрээний дагуу ирэх зунаас багтаа авчирахаар болж.............. тэдний таргэт Монако-н Лэмар зөвхөн Барса руу явна гэж......... Стоук хаалгач Бутланд-г 40 саяар үнэлж........ тэдний Старидж-г Интер, Сэвилл зэрэг багууд линкдэж бгаа..... наймаа хийхэд гол нь цалин нь саад болоод бгаа сурагтай..........

Чэлси Росс Барклиг авсан........ мөн залуу хамгаалагч Кристэнсэн-н гэрээг 4.5 жилээр сунгаж............ ЮВЕ-с Сандрог сугалах гэж үзсэн ч үнэ хэт өндөр гэсэн шалтгаанаар больж.......... харин РОМА-н бразил лэфтбэк Эмэрсон Палмэйриг довтлогч Жэкотой цуг авчирахад 44 сая фунт зарцуулах гэнэ................ ВэстХэм-с довтлогч Энди Карролл-г авах гэж байтал Энди гэмтснээр Контэ таргэтаа сольж............ Бэнтэкэ, Кроуч, Жэко нараас Эдэн Жэког сонгож бгаа сурагтай......... сүүлд Лэстэр-н Слиманиг зээлэх эсвэл Бөрнли-с Ашли Барнэс-г авах тухай яриа гарч............... тэдний Батшуайг Сэвилл, Дортмунд ихээхэн сонирхож бгаа............ довтлогч авчуул Батшуай ч явж таарна л даа................ Мусондаг Борнмут зээлчих гээл.......... Баба Раман-г Шалькэ дахин зээлэх гэнэ...........

хамар дороосоо Санчэсийг алдсан Пэп Шахтёр-с Фрэд-г авчирах гэнэ........... Жэсус гэмтсэн болохоор довтлогч хайгаал бгаа........... мөн ВБА-с Жони Эванс-г сугалахаар зүтгэж бгаа.......... сүүлд шинэ Погба гэгдээд бгаа Лилл-н залуу од Бобакари Соумариг сонирхож бгаа гэнэ......... францууд 18 настай хагас хамгаалагчийг 35 сая фунтаар үнэлж.......... Эвэртон Лэстэр ч линкдэж бгаа аж.............
гол тоглогч Кэвин дэ Бруйн-н гэрээг 2024 он хүртэл сунгах аж.......... долоо хоногийн 260к фунтын цалинтайгаар...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15485
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Mr S » Mon Jan 22, 2018 6:27 pm

Валкоттыг 20 саяар өөрийн болгосон Эвэртон Лилл-н хамгаалагч Адама Соумаорог линкдээл............. мөн Бристол-н лэфтбэк Жо Брайн-н /7 сая фунт/ төлөө Ньюкастл, Брайтон өрсөлдөөл.............. Чэлси-н Баба Раман, Кристал Палас-н Патрик ван Аанхолт нарыг ч сонирхож бгаа аж............ тэдний Аарон Лэннон Бөрнли руу явахаар болжээ.............

Image
Хаддэрсфэлд Норвич-н од 24 настай Алэкс Притчард-г 14 саяар /12+2/ авахаар болжээ........... 2 дахь шинэ тоглогч........... өмнө Монако-с хамгаалагч Тэрэнс Конголог улирал дуустал зээлээр авсан.............

Кристал Палас энэ цонхоор 6-7 тоглогч авах гэнэ.............. эхнийх нь Бэнфика-н 21 настай швэд хагас хамгаалагч Эрдал Ракип............. улирал дуустал зээлээр тоглохоор болжээ................. мөн Польшийн Лубин багаас польшийн шигшээгийн 23 настай хамгаалагч Ярослав Яах-г 2.6 сая фунтаар авахаар болж............ тэдний хамгаалагч Скотт Данн улирал дуустал тоглохгүй тул польш залуу орлох юм........... Рой Хожсон одоо довтлогч авчирахаар үзэж бна.......... ВэстХэм-н Диафра Сако /10 саяын санал өгөөд бгаа/, Фиорэнтина Кума Бабакар, Эвэртоны Омар Ниассэ, Лэстэр-н Лэонардо Уллоа, Атлетико-н Кэвин Гамэйро, Интер-н Эдэр зэрэг олон довтлогч хантлистэд нь бгаа............. мөн Бөрнли-н хагас хамгаалагч Скотт Арфилд, Гэтафэ хаалгач Гуайта нарыг линкдээл.............. тэдний Заха Ливэрпул, Буучдын таргэтад бгаа бол Бэнтэкэг Чэлси сонирхож бгаа аж............

Ньюкастл хаалгач хайсаар л.......... ПСЖ-н Кэвин Трэпп-г сонирхсон ч цаадах нь үлдэнэ гэсний дараа Спарта Прага-н Мартин Дубравкаг линкдээл........... мөн Эвэртон-с довтлогч Сандрог зээлчих гээл........ эсвэл Борнмут-с довтлогч Станислас-г авчирах гэнэ............. Дортмунд-н Шурлэ ч яригдаал.............
тэдний Шэлвиг 12 саяар ВэстХэм авах гэнэ............ довтлогч Митрович-г ВБА, Бордо сонирхож бгаа аж............

Лэстэр-н довтлогч Уллоаг Ла лигийн Бэтис, Сэлта виго зэрэг багууд линкдээл............ тэд өөр нэг довтлогч Иначог зарах гэнэ........... Слиманиг Монако, Бэшикташ, Соутхэмптон зэрэг багууд линкдээл............

Тоттэнхэм-с Кэвин-Нкодуг зээлээр аваад бсан Бөрнли Эвэртон-с Аарон Лэннон-г авахаар болжээ...............

Брайтон энэ цонхоор клубын рэкорд сайнингаа авлаа......... ПСВ-с 24 настай голланд довтлогч Юргэн Локадиаг 14.1 сая фунтаар авч 4 жилийн гэрээ зуржээ.......... өмнө нь Ирландаас 18 настай хамгаалагч Варрэн ОХораг авч 2.5 жилээр гэрээлжээ.............

Соутхэмптон Атлетико-н Николас Гайтан-г линкдээл............ Кристал Палас, Эвэртон түүнийг анхааралдаа аваад бгаа.......... Монако-н довтлогч Карилло-н төлөө 17.6 сая фунт санал болгоод рэжэктлүүлж..........

Стоук Осбург-с грэк хамгаалагч Косташ Стафилидис-г зээлээр авчээ......... Өмнө нь Рубин Казан-с 25 настай австри райтбэк Моритц Бауэр /5 сая фунт/, Парис FC-с Ниакэтэ нарыг аваад бсан........... одоо Галатасарай-н сэнэгал хагас хамгаалагч Баду НДаэй, Нью Иорк сити-н вингэр Жэк Харрисон нарыг авах гэнэ.............

Ватфорд дасгалжуулагчаа сольлоо.............. Марко Силваг халж оронд нь 47 настай Хави Гарсияг томилжээ................. мань эр сүүлд Казаны багийг дасгалжуулж бсан.........

ВэстХэм Интер-н хагас хамгаалагч Жоао Мариог улирал дуустал зээлэхээр болж бгаа гэнэ...........
Борнмут-н ирланд хагас хамгаалагч Харри Артэр-н төлөө 15 сая фунт амалж......... Лионы хагас хамгаалагч Клэмэнт Гриэнэр-д 3 жилийн гэрээ санал болгож........ ирэх зун фрий болох аж......... тэдний Сако-н төлөө Рэнн 10 саяыг санал болгоод рэжэктлүүлж........... өөр нэг довтлогч Андрэ Аэу-г Сванси 14-р авая гэхэд үгүй гэж..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15485
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby S.Erdene » Thu Feb 01, 2018 1:17 am

Сити Махрезд 4 ч удаа санал явуулаад бvтсэнгvй. Цаадуул нь 90 гээд сити 65 гээд болсонгvй
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1730
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Арилжаа наймааны цонх

Postby Mojul » Thu Feb 01, 2018 3:39 am

Бас л томчууд хөдөлсөн цонх болвоо
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13460
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Арилжаа наймааны цонх

Postby Rain » Tue May 08, 2018 3:11 pm

Арсенал шинэ дасгалжуулагчаараа Массимилиано Аллегриг авчрахыг хүсч байгаа бөгөөд хэрвээ үл бүтэх аваас 2-р сонголтоор Итали мэргэжилтэн Анчелоттиг авчрах сонирхолтой байгаа аж.

Испвич шинэ менежерээрээ Тим Ширвүүдийг томилохоор ярилцаж байна.

Ювентус Алваро Моратаг сонирхоод эхэлжээ.

Аяакс Саутхэмптоны Хорват хагас хамгаалагч Дусан Тадичийг сонирхож байна.

Рой Хожсон Уэст Хэмийн Michail Antonio-г энэ зуны шоппинг листэндээ нэмээд байна.

Стоке Сити нэгэнт доош унах нь тодорхой болоод байгаа билээ. Тэгвэл Стокын Жой Аллены төлөө Уэст хэм, Нью Кастл, Свонси багууд 20сая фунтын санал тавихаар зэхэж буй ажээ.

Мөн Ньюкаст клуб Саутхэмптоны зүүн ар Райн Бэртрандын төлөө санал тавина. Райн Бертрандыг мөн Тоттенхэм болон Чононууд сонирхож байгаа билээ.
¡Hala Madrid!
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 731
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Арилжаа наймааны цонх

Postby Rain » Thu Jun 07, 2018 4:24 pm

- Шакири энэ зун Ливерпүүлд нэгдэхэд ойрхон байна. Наймааны үнэ ойролцоогоор 14 сая. [The Guardian, The Times]

- Почетино багтайгаа саяхан гэрээгээ сунгасан хэдий ч Зиданы гэнэтийн шийдвэрийн дараа Реал Мадрид түүнийг нэгтгэхээр шуурхай хөдөлж эхэлсэн. Гэхдээ Тоттенхэмийн Лёви түүнийг тийм амар тавьж явуулах нь юу л бол.

- 29 настай довтлогч Саломон Рондонгийн төлөө Лондоны Челси, Тоттенхэм, Уэст Хэм клубууд өрсөлдөж байна. [Mirror]

- Ювентусын хамгийн үнэтэй наймаа Гонзало Игуайн ирээдүйнхээ талаар:"Би Ювентуст сайхан байгаа, гэхдээ Премьер Лиг таалагддаг шүү" гэж хэлсэн нь түүнийг Англид ирж магадгүй гэсэн хардалтыг төрүүлээд байна.

Image
- Марсиалын Олд Траффорд дахь ирээдүй тун бүрхэг болсон гээд хэлэхэд нэг их буруудахгүй л байх. Тоттенхэм түүнийг багтаа нэгтгэх асуудлаар Манчестер Юнайтедын удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөөд буй аж. Мөн Челси түүнийг сонирхож байгаа. [Daily Mail]

- 5 сая еврогийн асуудал шийдэгдэхэд л Дармиан Ювентустэй нэгдэж магадгүй. Аллегри Дармианы төлөө 15 саяыг төлөхөд бэлэн гэж байгаа бол Манчестерын удирдлагууд дор хаяж 20саяар зарахыг хүсч байгаа юм. [TuttoSport]

- Испаний Леванте клубууд Реал Мадридын сэлгээний довтлогч Борхаг багтаа нэгтгэхээр оролдож байна [Cadena SER]

- Севильягийн төвийн хамгаалагч Ленглетийг Барса, Манютд багууд сонирхож байна.

- Португалын шигшээ багийн хамгаалагч Пепе энэ зун Туркын лигийг орхих гэнэ. Түүнийг Саудын Арабын клубууд өндөр цалин амлаж авчрахаар оролдож буй ажээ. [A Bola]

- Испаний шар шумбагчид Камерун довтлогч Экамби-г эгнээндээ нэгтгэжээ. Наймаа ойролцоогоор 20 сая еврогоор хийгдсэн байна.

- Барсагийн сэлгээний хаалгач Cillessen багийг орхивол орлох хаалгачийг нь Каталоны хэвлэл Tim Krul, Joel Robles, Guaita, Rui Patricio нарыг гэж нэрлэж байна. [Mundo Deportivo]

- Вилларьял клуб өнгөрсөн зун Милан руу зарсан төвийн хамгаалагч Матео Мусачиог эргүүлэн авчрахаар ярилцаж эхэлжээ. Өнгөрсөн зун тэрээр 18сая еврогоор АС Миланд очсон. [elgoldigital.com]

- Реал Мадридын залуу баруун жигүүр Ахрафыг Наполи клуб сонирхож эхэлжээ.

- Атлетико Мадридтай холбогдож байсан Селта Вигогийн 24 настай фүлл бак Жонни энэ зун бусад багуудаас санал сонсон багаа орхиход бэлэн байгаа аж.

- Роберт Левандовски буурь сэлгэхийг хүсч буй талаар агент нь ам нээсэн. Тэрээр магадгүй энэ зуны хамгийн том, үнэтэй наймаа ч болж мэдэх юм. Түүний төлөө ПСЖ, МЮ, РМ багууд өрсөлдөж байна.
¡Hala Madrid!
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 731
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Арилжаа наймааны цонх

Postby Жавхаа » Mon Jul 16, 2018 10:37 am

Хуучин босс ирсэн биш... Вест Хэм чинь наймааг гялалзуулаж байх чинь.

Felipe Anderson (Lazio, £40m)

Issa Diop (Toulouse, £22m)

Andriy Yarmolenko (Borussia Dortmund, £17m)

Lukasz Fabianski (Swansea, £7m)

Fabian Balbuena (Corinthians, undisclosed)

Jack Wilshere (Arsenal, free)

Ryan Fredericks (Fulham, free
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 4703
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Арилжаа наймааны цонх

Postby Rain » Mon Aug 06, 2018 5:04 pm

АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГИЙН НАЙМААНЫ ЦОНХ ХААГДАХАД ЕРДӨӨ 4ХӨН ХОНОГ ҮЛДЖЭЭ.. СҮҮЛИЙН ҮЕИЙН СОНИН...

Image
Фүлхэм Чемберсийг нэг улирал зээлэхээр тохиролцоонд хүрсэн гэнэ.

Алхнууд Лукас Перезийг сонирхож байна. Уэст Хэм ч энэ зун их идэвхтэй ажиллаж байна даа..

Юнайтед цонх хаагдахаас өмнө Магуйрет сүүлийн саналаа явуулах гэнэ..

Мөн Манчестер Юнайтед Жероме Боатенгийг сонирхож байгаа бөгөөд хэрвээ Мина, Магуйре нарын наймаа үл бүтвэл түүнд санал тавих гэнэ.. Жозе наймааны цонх хаагдахаас өмнө нэг төвийн хамгаалагч авахыг хичээж буй аж. (Daily Mirror)

Фулхем Реал Мадридын зүүн жигүүрийн хамгаалагч Тео Эрнандезыг зээлээр авах сонирхолтой байгаа хэдий ч, Тео Реал Сосьедад руу зээлээр явах магадлал өндөр байгаа гэнэ. (Daily Mirror)

Интер хэрвээ Лука Модричийг багтаа элсүүлж чадахгүй бол Илкай Гундогенд санал тавих гэнэ.. Ойролцоогоор 40 саяар авах сонирхолтой байгаа аж.

Мөн Интер Тоттенхэмийн Моуса Дембелед 20 сая фунтын санал тавьсан ч бүтэлгүйтжээ.

Куртуагийн агент Куртуаг Мадрид руу явахыг хүсч буй талаар мэдэгдэл хийсний дараа Челсигийн шинэ босс Сарри би агенттай нь биш Куртуатай ярилцах болно, тэр явахыг хүсч буй бол явуулна гэдгээ мэдэгдлээ..

Жозе Моуринью баг нь энэ улиралд хүндхэн улирлыг өнгөрөөх болно, би ерөнхийлөгчтэй ярилцсан тэр намайг юу хийхийг хүсч байгааг мэдэж байгаа, юу болохыг харцгааж л байя гээд хэлээд авлаа..


Махрезаа явуулсан Лестер өөр нэгэн алжир залуу болох Рахид Жеззалыг Монакогоос аваад 4 жилийн гэрээ хийчихлээ..

Пеп наймааны цонх хаагдахаас өмнө нэг хагас хамгаалагч авахыг хичээнэ гэжээ..

Эвертон Колумб төвийн хамгаалагч Минатай холбогдож эхлээд байна..

Image
Бен Гибсон 15сая фунтээр Бөрнли клуб руу шилжлээ.. 4 жилийн гэрээ үзэглэж..

Жозе Виллианыг сонирхож байгаа гэнэ. Марсиал-Виллианыг солих тухай шуум ч сонсогдож байна..

Пеп Стерлингтэй илүү удаан хугацаанд хамтран ажиллахыг хүсч байгаа гэнэ.

Унай Эмери энэ цонхоор нэмж тоглогч авахгүй нь бололтой..

Погбагийн агент Мино Райола энэ долоо хоногт МанЮтдын удирдлагуудтай уулзаж Пол Погбагийн ирээдүйн талаар ярилцах гэнэ, Барса түүнийг сонирхож байгаа гэж. (Star)

Челси Эден Азарт шинэ гэрээ санал болгохоор бэлдэж буй аж.. (Times)
¡Hala Madrid!
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 731
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: Арилжаа наймааны цонх

Postby mick » Fri Aug 10, 2018 2:26 pm

Тотэнхэм ганц ч наймаа хийгээгүй гэсэн үү?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13454
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Previous

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: Boldono and 3 guests