Page 1 of 2

David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 2:10 pm
by erdene_b7
Энэ залуугийн тухай ярихгүй өнгөрөхийн аргагүйээ

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 2:13 pm
by erdene_b7
David de Gea
Давид де Хеа нь 1990 оны 11 сарын 7нд Испаний нийслэл Мадрид хотноо төржээ. Атлетико мадрид клубд 10 настайгаасаа хөлбөмбөгийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2009 онд анхны тоглолтоо хийсэн байна. Удалгүй багийнхаа 1-р хаалгач болсныхаа дараа Европа Лигт түрүүлж дараа жилдээ буюу 2011 онд Английн алдарт Манчестер Юнайтедын эгнээнд нэгджээ. Мөн тэрээр 21с доош насны Испаны шигшээ багын ахлагч юм.
Image
Атлетико мадрид
Анх 10 настайдаа Атлетико мадрид клубын хүүхдийн акедимд элссэн орсон ба элсэхэд түүний өндөр нуруу нь их нөлөөлсөн байна. Түүний анхны улиралууд нь Сигунда дивизон Б-д Атлетико мадридын Б багт тоголж өнгөрөв. Нэгдүгээр багтаа хийсэн анхны тоглолт бол 18 насандаа 2009 оны 9 сарын 30нд Аваргуудын лигийн хэсгийн шатанд Портутай хийсэн тоглолт байлаа. Тэр тоголотонд 26дах минутанд гэмтэл авсан хаалгач Робертогоор сэлгэгдэн талбайд гарч тоголсон юм. Гэвч тэр тоглолонд талбайн эзэд 2-0р хожсон юм. 3 хоногийн дараа де Хеа Ла Лигийн анхын тоглолтоо өөрийн талбайдаа Реал Зарагоса багын эсрэг хийж Тэр тоглолтонд 19 дэх минутанд 16 дотроо алдаа гарган пеналтыг айлд өгсөн ч марко Бабичийн цохилтыг хаан гэмээ цайруулсан баг нь 2-1р хожжээ. Багийн дасгалжуулагч солигдон Санчес Флорес ирснээр де Хеа 2009-10 онд багийн үндсэн хаалгач болон 2 ч тоглолтонд шилдэг тоглоч болон европийн лигийн 8 тоглолтод оролцон аваргын төлөө Фулхамыг 2-1р хожин аваргалсан юм. Де Хеа 2010-11 онд үнэхээр гайхалтай тоголот үзүүлэж эхэлсэн ба УЕФА Супер цомд Интер Миланыг 2-0 хожин Диего Милитогийн пеналтыг хүртэл хаасан билээ. Тэр жилдээ баг нь Ла Лигт 7-р байр эзэлсэн юм.
Image
Манчестер Юнайтед
Ван Де Сарыг зодог тайлсны дараа Манчестер Юнайтед түүнийг орлох хаалгач хайж эхэлсэн ба Де Хеаг руу анхаарлаа хандуулж байв. 5 сарын 24нд Гари Нивиллийн хүндэтгэлийн тоглолтын дараа Фергусон Де Хеаг Олд Траффордод авчрахыг хүссэн юм. Ингээд 6 сарын 27нд Де Хеа эмчийн үзэлгээр орж 29нд албан ёсоор Улаан чөтгөрүүдийн нэг болсон юм.
Түүний Манюд хийсэн анхны тоглолт нь 2011 оны 7 сарын 23нд Чикаго Файр-ын эсрэг хийсэн нөхөрсөг тоголот байсан ба тус тоглолтонд 3-1р хожсон юм. Анхны дебутээ 8 сарын 7нд Манчестер ситигийн эсрэг хийсэн байна. Тус тоглолтонд Лескот Жеко 2ын гоолоор Сити тэргүүлж байсан ч Юнайтедын гайхалтай сэргэлтийг хийж 3-2р хожсон байна. Лигийн анхны тоглолтоо ВБА-тай хийсэн ба Де Хеа Шане Лонгийн цохилтыг алдсан ч баг нь 2-1р хожсон юм. Анхын клеэн шеет нь Тоттенхамтэй хийсэн тоглолт байв. Тус тоглолтод Де Хеа гайхалтай хэдэн хаалтуудыг хийсэн 3-0р баг нь хожжээ.
Image

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 2:16 pm
by erdene_b7
Image
Image
Image
Image
Image
Image

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 2:49 pm
by erdene_b7
2011/12 Barclays Premier League
GAMES:21
SAVES:81
CLEAN SHEETS:8

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 4:14 pm
by Энэрэл
Де Хеа ч мундаг мундаг.. Бага зэрэг туршлага л дутаж байгаа байх тэрнээс биш бусад зүйл нь лаг шүү дээ..
Одоо зун нүдний хагалгаанд орсоныхоо дараа бол бүүр азаргална биз ккк.. :ногоон:
Яах аргагүй Икер Касилласын залгамжлагч..

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 5:18 pm
by erdene_b7
Испанид гарааний хаалгачийн төлөө удахгүй алаан болно доо
Касиллас
Де Хеа
Рена
Валдэс гээд аймаар аймаар гарууд байна шүү

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 5:47 pm
by Энэрэл
Одоо бол Икер угаасаа №1 сонголт.. Харин Икерийн дараа л ширүүн өрсөлдөөн болох байх.. Гэхдээ манай ахлагч ч болоогүй байна дөө..
Икертэй зэрэгцээд Рейна, Валдезын үе ч дуусна..
Тэгээл Де Хеа тэргүүтэй залуучуудын үе эхэлнэ дээ..

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 6:01 pm
by Johny
Икэр хаач байсан юм. Дахиад 5-6 жил байна.Дэ гэа шигшээгийхаа хаалгач болхуу гүү юу нь надад хамаач алга Манчэстэрт минь л сайн тоглож байвал болоо

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 6:15 pm
by erdene_b7
Касиллас каптиан болохоор давуу эрхтэй л дээ

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 9:20 pm
by erdene_b7

Re: David de Gea

PostPosted: Thu Mar 29, 2012 9:20 pm
by erdene_b7

Re: David de Gea

PostPosted: Sun Apr 01, 2012 6:41 pm
by erdene_b7

Re: David de Gea

PostPosted: Sun Apr 01, 2012 9:54 pm
by MGT
Энийг харахаар Сун Үкүн санаанд ороод байдийн :ногоон:

Re: David de Gea

PostPosted: Sun Apr 01, 2012 9:56 pm
by erdene_b7
Нээрээ тийм шүү хаха

Re: David de Gea

PostPosted: Sun Apr 01, 2012 9:57 pm
by Johny
дэл

Re: David de Gea

PostPosted: Sun Apr 01, 2012 9:58 pm
by !~MuRuN~!
erdene_b7 wrote:Испанид гарааний хаалгачийн төлөө удахгүй алаан болно доо
Касиллас
Де Хеа
Рена
Валдэс гээд аймаар аймаар гарууд байна шүү

Манай Куртуа-тай л хэдэн жилийн дараа өрсөлдөнө дөө.
Одоогоор бол Икер яалт ч үгүй но1.

Re: David de Gea

PostPosted: Sun Apr 01, 2012 10:04 pm
by MGT
Испани Бельги 2 хаалгачийн илүүдэлтэй болж байх шиг байна даа.

Re: David de Gea

PostPosted: Tue Apr 03, 2012 2:04 pm
by tulga_cp
Урьд шөнө ч энэ залуу бас өөрийгөө харуулсан шүү.

Re: David de Gea

PostPosted: Tue Apr 03, 2012 5:44 pm
by tugs
ойрийн хэдэн тоглолтонд дэ хэа сайн байгаа сүүлийн 3 4н тоглолтонд клин шит хийчлээ

Re: David de Gea

PostPosted: Wed Apr 04, 2012 3:54 am
by ya_tumurbat
сүүлийн блакбөрний эсрэг хийсэн тоглолтонд хэдэн гайхалтай сайв хийвээ ёооооо зүгээр аймшигтай ...

Re: David de Gea

PostPosted: Thu Apr 05, 2012 11:08 am
by erdene_b7
Энэ чинь л манай залуу шүүдээ

Re: David de Gea

PostPosted: Tue May 29, 2012 2:25 pm
by tugs
манай залуу испайний эцсийн шигшээд багтсангүй за яахав залуу юм чинь

Re: David de Gea

PostPosted: Fri Jun 01, 2012 5:20 pm
by Энэрэл
За одоохондоо шигшээ нтр ч яамай байгаа. Клубтээ сайн тоглуул тэгээл дасгалжуулагч шууд дуудах нь ойлгомжтой ш дээ..
Одоо клубтээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй..

Re: David de Gea

PostPosted: Mon Oct 28, 2013 12:41 am
by nbr
y

Re: David de Gea

PostPosted: Mon Oct 28, 2013 1:00 am
by nbr
А