Page 13 of 14

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Feb 05, 2014 5:53 pm
by Villa_Bayaraa
Ямар **н** солиотой гарууд вэ... тэнэгтдэг байна шд... Монк одоо дасгалжуулах юм байхдаа элэгний юм...

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Feb 05, 2014 6:50 pm
by Эрхэмcfc
хмм... энэ жилдээ яахав...дараа жилээс гоё болоод явчих байсан юмдаа...
эргүү наасс... орлож байгаа хүн нь Монк ч гэж байх шиг... (mannn

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Feb 05, 2014 6:51 pm
by Jo_amka
Еэээ хүүрэээ... Нүд хуруу шаачлаа шт...

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Feb 05, 2014 7:39 pm
by Цогоо
Монк уг нь арын албанд дасгалжуулагч маягаар томилогдох гэж байсан юм байна. Тэгтэл гэнэт байдал өөрөөр эргэж менежерийн үүрэг гүйцэтгэгч болчихож. Яахав дараагийн хүн иртэл түр байж байгаа байх л даа.

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Feb 05, 2014 7:57 pm
by Villa_Bayaraa
Монк ч яахав гол нь ийм чухал үед Лаудрупыг гусаж л байдаг... нөхөр 1-р сарын трансфер дээрээ ТУЗ-тайгаа санал зөрөөд муудсан юмдаг уу даа... манай МОН шиг л юм болсон бололтой... гэхдээ өөрөө яваагүй халагдсан байна...

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Feb 05, 2014 8:01 pm
by Цогоо
өчигдөр уржигдар л Лаудрупыг халахгүй энэ тэр гэсэн мэдэгдэл хийж байсан гэнэ дээ. Тэрүүхэн хооронд сүрхий юм болжээ.

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Feb 06, 2014 2:20 pm
by Logger
Брэндон Рожерс буцаж очиж болох л юм ярьсын байхөө.

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Fri Feb 14, 2014 10:20 pm
by rednasca
Image
энэ элгийн юм болжээ... :-o ...

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Fri Feb 14, 2014 11:34 pm
by tunbaa
swansea ch ug n ene jil aguu boloh baih gej bodson chin bodsonoos dooguur bailaa oor hun ireed saijrah ch yum biluu gej bodjiindoo

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Sat Aug 16, 2014 8:35 pm
by Spectre
ПЛ-н улирын эхний гоолыг хийсэн анхны Ази хүн байх шүү энэ Ки. За тэгээд хожно шүү дээ.

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Sat Aug 16, 2014 8:36 pm
by jal
Гоё хийсээн,

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Sat Aug 16, 2014 9:21 pm
by Radiohead
Жонжо, Гильфи, Ки гээд л хагасууд нь гоё байнаа

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Sat Aug 16, 2014 9:58 pm
by DLGR
Сигурдсон их зөв наймаа болжээ

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Sep 01, 2014 5:24 pm
by Тэрри_10
Дээк wrote:Сигурдсон их зөв наймаа болжээ


дассан газраа өөр юм аа...

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Nov 02, 2015 2:59 am
by UULAA
ЖОНЖО ШЭЛВИ "ҮРЭХ ЦАГ АЛГА, БИ ДАРААГИЙН ТҮВШИНДЭЭ ХҮРЭХ ЦАГ БОЛСОН!"


Image

Өөрийн "дотуур хаймар" хэмээн нэрийддэг бэлхүүсний таргаа Жонжо Шелви чимхэж сунгаад хөмсөг зангидан байх нь сэтгэл дундуур байгаагийн илрэл. Зуны эхэн сард аав, агенттайгаа нухацтай ярилцаж, өөрийгөө хүчлэн дайчлах шийдвэр гаргаснаасаа хойш тэр хоёр хувийн өөхөө хаясан боловч дахиад турж биеийн өөхөө 10 хувьд хүргэх ёстой хэмээн тэрээр ярьж байна.

"Сүүлд үзэхэд 11, 12 хувьтай байсан"

Жонжогийн жинг ойролцоогоор 80 кг гэж үзвэл 11 хувийн өөх нь 8.8 кг болж байгаа юм. Жонжо энэ өөхнөөс гадна бие, сэтгэлдээ байгаа бусад хэрэгцээгүй зүйлсийг ч таягдан хаяж, өө сэвгүй нэгэн болохыг хүсэж байна. Евро 2016 хаяанд тулсан нь түүнд нэгийг бодогдуулжээ.

"Бага жаахан, ирээдүйтэй гэгддэг байсан үе маань ард хоцорлоо. Би одоо 23-тай. Юманд нухацтай хандах цаг болж"

Свонсигийн ажилчдын "crèche'" (хүүхдийн цэцэрлэг) гэж нэрийддэг өрөөнд тэр сууж байна. Хэдэн сарын өмнө бол удаан хугацаанд түүнийг тодорхойлдог байсан "төлөвшөөгүй", "түүхий" "боловсорч гүйцээгүй" гэх үгстэй үүнийг нь холбон нийтлэлийнхээ найруулгыг гаргаж болох байлаа.

Гэвч өнгөрсөн оны 12 сард дасгалжуулагчдаа "Лазан" "Томоожоогүй" хэмээн зэмлүүлж, Эмре Жаныг тохойлдон 4 тоглолтоор "бан"-дуулан шүүмжлүүлж асан Шелвигийн тоглолт болон сэтгэлзүй өөрчлөгдсөн нь шинэ улирлын эхний тоглолтуудаас илэрхий байна. Нээлтийн гурван тойрогт тэр 13 гоолын боломжийг багийнхандаа үүсгэж уг үзүүлэлтээрээ лигийг манлайлж буй.


“Би одоо 23-тай. Карьертаа хөнгөн хуумгай, хайнга хандаж, алдаа гаргаж боломгүй нухацтай хандах үе рүү шилжиж эхэлж байна гэсэн үг. Би тоглолтоо илүү өндөр түвшинд гаргаж тогтворжуулах ёстой. Ганц хоёр тойрогт сайн тоглочихоод дараа нь уначихдаг тийм үеийг би хангалттай туулсан. Хангалттай ч шүүмжлүүлсэн. Одоо болсон. Тав, зургаа, долоон тойрог дараалж формоо нэг хэмд хадгалдаг байхыг би хүсэж байна.

Өнгөрсөн улиралд би хүмүүсийн хүлээлтэнд хүрч чадаагүй, тэдний урмыг хугалсан гэдгээ мэдэж байна. Хөл маань сайн ажиллаж байлаа ч сэтгэлийн хат, сахилга бат надад дутагдаж байлаа. Энэ хоёрыг тэнцүүлж, зөв хослуулсан цагт л амжилтанд хүрнэ гэдгийг би ойлгосон.

Ур чадварын хувьд бусдын эргэлзээг төрүүлэхүйц нэгэн биш гэдгээ би мэднэ. Би өөрийнхөө нөөц бололцоонд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Харин болчимгүй түргэн зангаа засахгүй бол нэг газраа үүрд гацаж үлдэнэ гэдгийг би өнгөрсөн жил ясандаа тултал ойлгосон. Одоо би дахиж **н** зүйл хийж хуудас цуглуулахгүйг хичээнэ. (2014-15 оны улиралд 9 шар, 1 улаан хуудас) Дасгалжуулагчийн хэвлэлээр дамжуулсан хатуу үгс миний орой руу орж, нэгийг бодогдуулсан.

Юманд авах гээхийн ухаанаар хандах ёстой. Түүний үгийг тоолгүй тэр чигээрээ зөрүүдэлсэн бол би өөрөө л хохирох байлаа. Сэлгээ рүү шидэгдэж, тэгсгээд мартагдах байсан биз. Харин би тэгж дуусахыг хүсээгүй. Талбайд гарч, өөрийгөө баталж, багтаа тус болохыг хүсч байлаа. Тийм болохоор торгуулийн дөрвөн долоо хоногийг аль болох үр дүнтэй өнгөрөөхийг хичээсэн. Нэмэлт бэлтгэл хийж, шөнө орой болтол бэлтгэлийн зааланд өнждөг байлаа. Өөртөө ч гэсэн дүгнэлт хийж, цаашдаа ингэж байж болохгүй гэж хатуу шаардлага өмнөө тавьсан”


Өнгөрсөн өвлийн Зул сарын дараа Монк Жонжогийн зүг хэвлэлээр хатуу үгс чулуудсан. Эсрэг багийн тоглогчийн цамцнаас татах, бөмбөгний араас тэмцэхийн оронд шаардлагагүй лазан алдаа гаргадаг зангаа татахгүй бол вандан халаахад ойрон байгааг Анли менежер сануулж байлаа. Гэтэл дөнгөж л маргааш өдөр нь Шелви Эмре Жаны нүүр лүү тохойлдож Энфилдээс хөөгдсөн. Баг нь тэр тоглолтонд 4–1-ээр хожигдсон юм. Жонжогийн хувьд энэ бүхэн өөрийгөө өөрчлөх эргэлтийн цэг болсон юм.

Image


"Ливэрпүүлтэй тоглохын өмнөх орой би түүний ярилцлагыг сонсоод бага зэрэг цочирдсон. Бид хоёр ер нь нээлттэй ойрхон байдаг болохоор иймэрхүү юмыг биечлэн хэлэх байх гэж бодож байсан юм. Харин тэр олон нийтийн хэрэгслээр дамжуулахыг илүүд үзсэн. Гэхдээ мэдээж би Монкыг буруутгаж байгаа юм биш. Магадгүй түүний зөв байх. Надад иймэрхүү шок, цохилт хэрэгтэй байсан. Хэрвээ бэлтгэл тарсны дараа цуг алхаж байхдаа чи ийм байна, тийм байна гэсэн бол би Аан за за, дахиж тэгэхгүй ээ гэж аргалаад л өнгөрөх байсан биз. Хүнд заримдаа олон янзын хэрэгтэй хэрэггүй заавар, зөвлөгөөнөөс илүү ганц ухамсрын шанаа л бүхнийг ойлгуулдаг шүү дээ. Тийм л юм болсон.

Улирал эхлэхийн өмнө би түүнтэй уулзсан. Аав, агент хоёр маань ч гэсэн тэнд байлаа. Тэгэхэд Монк надаас уучлалт гуйсан. Гэхдээ яагаад нүүр тулж хэлээгүй гэдгээ ч гэсэн тайлбарласан. Чиний хор шарыг хөдөлгөж, толгойд чинь юм хийх өөр арга байгаагүй юм гэж тэр хэлсэн юм. Аз болж би ч гэсэн түүний хэлснийг ойлгож үгийг нь эерэгээр тусгаж авсан"




7 сард болсон тэр уулзалтын үеэр Шелви Свонситой байгуулсан гэрээгээ 4 жилээр сунгасан. Гэхдээ тэр үедээ Англи залуу ирэх улиралд яаж өөрчлөгдөхөө альхэдийнэ төсөөлөөд эхэлчихсэн байлаа. Талбай болон талбайн гадна.

Гэр бүлээ батлуулж, гал голомтоо бадраасан нь түүнийг ийн өөрчлөгдөхөд мөн нөлөөлсөн биз. Өнгөрсөн 7 сард тэрээр Лола Флеур охиных нь эх дуучин Дэйзи Эванстай амьдралаа холбосон юм.

"Миний амьдралын хэмнэл бага зэрэг өөрчлөгдсөн. Одоо би амралтын өдрүүдээ охинтойгоо тоглож, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж байгаа. Үүндээ ч гэсэн дасаж эхэлж байна"

Тэд саяхан худалдаж авсан шинэ байшиндаа амьдарч байгаа. Харин одоо Шелвид "дотуур хаймар"-наасаа салах л ажил үлдээд байна. Тэр хоолны дэглэм барьж, мэргэжлийн тогоочоос зөвлөгөө авч байгаа.

"Зуны уулзалтын аав маань үеэр тогоочтой болохыг зөвлөсөн юм. 10 хувьдаа ойртож л байна. Гэхдээ бас болоогүй ээ. Би гэртээ хааяа дэглэмээ зөрчөөд л байгаа. Охин маань шоколанд идэж байгаад үлдээчихвэл хаяхын оронд аваад л залгичих жишээтэй. Мэдээж энэ бүхэн жинд маань үл ялиг нөлөөлж л байгаа. "

"Би амьдралдаа өөхний хувиа 11-ээс багасгаж үзээгүй. Менежер надаас 10 хувийг хүсэж байгаа. Ямар ч байсан бэлтгэлээ сайн хийгээд, дэглэмээ бариад байхад нэг л мэдэхэд болчих байх. Тэр хооронд бас би формоо тогтвортой хадгалж, гарааны эрхээ хадгалах ёстой. Энэ хэвээрээ байвал менежер намайг арай ч сэлгээнд суулгачихгүй байх

Би шигшээ багийн үндсэн гишүүн болохыг хүсэж байна. Эх орноо төлөөлж, гадны оронд аялаж, Уэйн Рүүни, Жое Харт, Харри Кэйн гэсэн залуустай хамт бэлтгэл хийж, тоглоно гэдэг үнэхээр гайхалтай адал явдал. Би шигшээд нэг тоглолт хийсэн ч гэсэн гараанаас гарч үзээгүй. Тэр мөчийг л тэсэн ядан хүлээж байна"


Жонжо Шелви өөрийгөө хэн гэдгийг баталж харуулахад бэлэн болжээ.

ШЕЛВИГИЙН "HAROLD HILL" ШИВЭЭСНИЙ УЧГИЙГ ТАЙЛАХУЙ?

Ian Dury'-гийн 'This is what we find' дуун дээр гардаг нэр биш. Хошин шогийн жүжигчин Харри Хиллтэй ч хамаагүй. Харин Жонжо Шелвигийн өссөн газар. Эссекс дэх Ромфордын ойролцоох Харольд Хиллл дүүрэг.


Image

ТҮГДРЭЛГҮЙ ХАРИУЛ ЖОНЖО

Хамт, эсрэг тоглож байсан тоглогчдоос хамгийн шилдэг нь?

Хамт тоглож байснаас Стивен Жеррард, Уэйн Рүүнийг нэрлэнэ. Тэд бөмбөгөөр хүссэнээ л хийж чаддаг. Харин эсрэг талд байснаас гэвэл Лука Модрич. Түүний тархи бусдаас 20 дахин илүү хурдан ажиллаж, сэтгэдэг юм. Үнэхээр биширмээр залуу.

Танайхнаас толиний өмнө хамгийн их эргэлддэг нь?

Гильфи Сигурддсон. Үсээ гельдээд л зогсчихно.

Сүүлд үзсэн кино?

Fifty Shades of Grey. Хүмүүсийн яриад байсан шиг муу кино биш байналээ. Frozen-ийг өдөр болгон охинтойгоо үздэг.

Санаанаас гардаггүй үйл явдал?

Чарльтонд байхад Падди МакКарти Грег Хальфордыг яасан ч билээдээ. Тэгсэн чинь Грег баахан шампунь, ангижруулагч аваачаад Паддигийн Range Rover дээр асгачихсан. Тэрэн дунд нь хоолны үлдэгдэл, йогурт хүртэл байлаа.


Эх сурвалж : http://www.dailymail.co.uk/sport/footba ... gland.html

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Nov 02, 2015 8:17 am
by Цогоо
:eek: :eek: Уулаа ёстой уулаа!

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Tue Nov 03, 2015 3:01 am
by rednasca
Wow...
Гоё ахын "бантагналт" байна гэж бодлоо шдээ...

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Tue Nov 03, 2015 4:01 am
by LeBe
:Eek yagad Jonjogiin niitleliig songoh bolov Uulaa?

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Tue Nov 03, 2015 5:11 am
by UULAA
гоё залуушд. Хүний нутагт хийх юмгүй завтай үедээ жаахан нухсан юм.

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Tue Nov 03, 2015 12:40 pm
by Цогоо
LeBe wrote::Eek yagad Jonjogiin niitleliig songoh bolov Uulaa?
UULAA wrote:гоё залуушд. Хүний нутагт хийх юмгүй завтай үедээ жаахан нухсан юм.
:-o :-o Уулаа + Жонжо = :???:

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Jan 25, 2016 1:00 am
by Forza Juve
Image

Удинезег нэг хэсэг сайн удирдаж, Сери А-д АЛ-ын эрх 2 ч удаа авч байсан, хэд хэдэн залуучуудыг од болгосон Гуйдолин Свонсид ирчихсэн байна шдээ.... Бүр ирээд Эвертоныг талбай дээр нь хожоод анхны хожлоо авч....

Дасгалжуулагчийн ажлын ачаалал стресс их гээд нөхөр завсарлага авсан, сүүлд Уотфордод зөвлөхөөр ирсэн байсан, ингээд дасгалжуулагч болжээ... Свонси ч гайгүй үзэх байхаа.... ПЛ-д саяхан Испани дасгалжуулагчид мэр сэр үзэгдэх болсон.... Раньери Лестерт амжилттай ажиллаад Итали дасгалжуулагчдын давалгаа эхлэх гээд байна уу даа.

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Jan 25, 2016 2:07 am
by UULAA
Гуйдолин сайн менежер шүү. Ер нь их underrated гар гэж боддог. Удинезе наймаанд нэг их мөнгө зардаггүй хэрнээ л тогтмол хүснэгтийн дундаас дээш үзэлцдэг байсан нь нөхрийн хүн таних чадвартай их холбоотой гэж боддог. Олон авьяастай багачуулыг гаргаж ирээд өндөр үнээр зарсан. Итали менежерүүд ПЛ-т ирээд амжилт гаргаасай. Италидаа бол тэгээд нэг улирлын дотор 2 3 халагдаад буцаж ирээд холион бантан болдог. Англид бол арай ч тэгэхгүй байх хэхэ

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Sun May 14, 2017 11:19 pm
by Forza Juve
Манай муу Ллорентэ Свансиг лигтээ үлдэхэд асар том нөлөө үзүүллээ дээ. Гандан буурахгүй л мөргөсөөр байна шүү. :eek:

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Sat May 05, 2018 11:56 pm
by Nomer 10
Бөөр нь муут-д нухуулваа гэж. Сотон дутуу тоглолтоо хожчвол эдний дээр гарах нээ. Үлдсэн тоглолтуудаас аль нь хасагдах нь шийдэгдэх нь дээ.

Re: "SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Wed May 09, 2018 10:40 pm
by Nomer 10
Сотондоо нухуулцан бн шд. Ингээд бараг мултарчлаа доо