"SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Johny » Sat Sep 22, 2012 9:02 pm

Заза өнгөрлөө өнгөрлөө 2-0 яджыхад 10-улаа үлдэж нтр.
Гэснээс эдний зүүнд гараад байдаг Нэйл Тайлор дараа жилийн 5 сар хүртэл гэмтчихсэн юм байнашд хайран залуу...
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Mr. Karim » Sat Sep 22, 2012 9:13 pm

dyer ч намайг сайхан хутгалаадаа.
"Ronaldo est mon idole. Je vais travailler dur pour atteindre son niveau."
User avatar
Mr. Karim
 
Posts: 124
Joined: Mon May 14, 2012 6:32 pm

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Dj Tuvshin » Sat Sep 22, 2012 9:38 pm

Фантази утгаар нь аллаашд эднийхэн.....ккк
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby erdene_b7 » Mon Sep 24, 2012 10:27 am

Харин тх dyer -2 оноо гэж
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Realist » Wed Dec 05, 2012 12:29 am

Image

Image

Гоё тоглолттой баг шүү, эднүүдийг дэмжигчид яасан бэ?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Realist » Wed Dec 05, 2012 1:10 am

УЭЛЬСИЙН ЦАГААН ХУН http://toimsetguul.mn/?pg=9&action=3647
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Эрхэмcfc » Fri Dec 07, 2012 9:23 pm

Байж л байгаа шт...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Nova » Sun Dec 09, 2012 12:59 am

Өө энэ Мичу жинхэнэ даам гарчихадж.. Нахисан 2 гоол нтр..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Эрхэмcfc » Sun Dec 09, 2012 1:24 am

Мэргэн бууч тэргүүлээд эхлэв үү дээ...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Төрналдо » Sun Dec 09, 2012 4:53 pm

фантазидаа авсан чинь шууд 12 оноо нтр
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Ганбаатар » Fri Dec 28, 2012 11:58 pm

Английн Премьер лигийн эхний хагас аль хэдийн шувтарчээ. Ингээд 19-н тойргийн дараах байдлаар багууд ямархуу тоглолт гаргав гэдгийг өөрийнхөөрөө ийнхүү дүгнэж байна. Эхний баг нь Свонси Сити...

Нэр: Свонси Сити
Дасгалжуулагч: Михаэл Лаудруп
Байр: 9
Оноо: 25
Оруулсан гоол: 27
Алдсан гоол: 23
Мэргэн бууч: Мичү (13 гоол)
Үнэлгээ: 4
Image
Хэн хаана төрсөн, хэн хаана үүссэн, хэн ямар арьстай гаралтай нь хамаагүй зөвхөн чадвар л хамгийн гол. Үүнийг утгаар нь харуулж буй баг бол Вэльсийн нэр төрийг Премьер лигт мандуулж буй Свонси сити клуб. Тэд Вэльсийнх гээд ганцаардаагүй, тэд жижиг баг гээд томчуудаас бэргээгүй, тэд том тамирчдын хүчээр биш жижиг тамирчид, том тактикийн хүчээр энэ улирлыг амжилттай үргэлжлүүлж байна. Ингээд тэдний талаар хийсэн өчүүхэн дүгнэлтээ хүргэе.

Хамгаалалт
Image
Нэйл Тэйлор улирлын эхэнд бэртэл авснаар хамгаалалт илт суларсан. Гэвч хэд хэдэн тоглолт өнгөрсний дараа оронд гарсан тамирчинтай бусад тамирчид нийлж хамгаалалт эргээд сэргэсэн. Гэвч Тэйлорын оронд гараанд гарсан Бэн Дэвис төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа. Жишээ нь Тоттэнхэм, Манчэстэр Юнайтэд хоёр дээр алддаг нэг нэг гоол хоёулаа Бэн Дэвисээс болж орсон. Тоттэнхэм дээр дутуу мөргөж улмаар Вэртонгэн түүнийг гоол болгосон. Булангийн цохилтон дээр Эвраг хамгаалж байсан нь бас л Бэн Дэвис байсан юм. Харин түүний алдааг засч залруулж байсан гавьяатнууд бол Испаниас ирсэн шинэ цэрэг Чико болон Вэльсийн ахлагч Эшли Вилльямс нар. Бусад багуудын гоол алдах хамгийн том шалтгаан нь өөрсдөө байсан. Арсэнал Вэрмалэнгийн хийтэй тоглолтоо, Юнайтэд Фэрдинандын хариуцлагагүй байдлаас гэх мэт. Харин Свонсид тийм зүйл байдаггүй нь хамгийн том давуу тал. Чико Эшли Вилльямс нар хийгүй тоглолтыг үзүүлж чаддаг учраас Свонсигийн гоолууд өөрсдөөс нь шалтгаалах хувь тун багатай байдаг. Мөн биеийн хүч болон агаарын тоглолт сайн. Ойлголцол ч гойд сайн байсан тул төвийн шугам улам л нягт болж байсан. Үүнийг Манчэстэр Юнайтэд болон Тоттэнхэмтэй хийсэн тоглолтоос харж болно. Мөн сүүлд Ридинг дээр ч Чико тун сайн байсан. Баруун жигүүрээс Анхэл Ранхэл довтолгоо сайн дэмждэг бас нэгэн давуу тал болж байгаа. Мөн түүнийг бэртсэний дараа оронд нь гараанд гарсан Тиендалли ч тун давгүй тоглож байсан. Хаалгачийн тал дээр ч Свонси асуудалгүй байлаа. Хаалгач Ворм улирлын эхэнд өөрийгөө маш сайн харуулж байсан ч Ситигийн эсрэг тоглолтонд бэртсэн. Улмаар Трэммэл түнийг үүргийг өөр дээр авсан. Харин тэрээр Лаудрупийн итгэлийг дааж Вормыг сайн орлосон. Гэхдээ Норвичтой хийсэн тоглолтон дээр Трэммэлийн оронд Ворм байсан бол тэр тоглолтоос 3 оноо авахыг үгүйсгэх газаргүй байв.

Хагас хамгаалалт
Image
Свонсигийн хамгийн шилдэг хэсэг бол хагас хамгаалалтын шугам. Бриттон, Дэ Гузман, Ки Су Ён, Дайер, Пабло, Рүүтлэдж нарын хагас хамгаалагчдыг магтахгүй байхын аргагүй. Бүгд жигд тоглолтыг үзүүлсэн. Энэ тоглогчид Свонсигийн энэ улирлын эхний хагасын гол амин сүнс нь болж чадсан. Дээрээс нь улирлын эхэнд хагас хамгаалалтанд тоглож байсан Мичүг нэмбэл бүр ч гайхалтай болж ирнэ. Зуны солилцоо наймааны цонхоор Гилфи Сигурдсон(зээлээр авсан байсан), Жо Аллэн, Скотт Синклэр гэх мэтийн шилдэг залуучуудаа явуулснаар Свонсигийн хүч эрс суларна гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байсан. Гэвч Свонси цус сэлбэлтийг дээд түвшинд хийж чадсан. Тэдний оронд ирсэн тоглогчид тэднээс илүү гарах уу гэхээс дутахгүй. Свонсигийн бүх довтолгоо Ки, Бриттон нараас эхлэнэ. Бриттон тулгуурын хагас хамгаалагчийн үүргээр тоглох бөгөөд бүх дамжуулалт эндээс эхлэнэ. Ки Су Ён түүний арай урд байрлана. Ки Су Ён-оос алсын аюултай цохилтууд орж ирдэг. Түүнээс гадна Бриттоныг бодвол хамгаалалт довтолгоонд аль алинд нь жигд. Гүйлтийн тэсвэр өндөртэй. 90 минут ядралт авалгүйгээр тоглож чаддаг давуу талтай. Энэ хоёрын гол сул тал нь нуруу бие. Хоёулаа жижиг биетэй. Тиймээс төвийн шугаманд хамгаалалт илт сулардаг.Тиймээс зарим үед энэ хоёрыг цуг гаргахгүй байсан. Манчэстэр Юнайтэдтай хийсэн тоглолтонд нуруугаа өндөрсгөх гэж Агустинийг Ки-гийн оронд гаргаснаас үүнийг харж болно. Бриттон Ки нараас эхэлсэн довтолгоо Дэ Гузманаар дамжина. Гузман энэ хоёр тоглогчийн урд байрлах бөгөөд ардаас ирсэн дамжуулалтуудыг эцсийн довтолгоо болгож төгсгөх ёстой. Тиймээс ихэнх довтолгоо Бриттон Ки-гээс эхэлж Гузманаар дамжиж Мичү, Рүүтлэдж, Дайер нараар төгсөж байсан. Гузман ардаас ирсэн бөмбөгийг шууд Мичү рүү гаргах эсвэл хоёр жигүүр лүү Рүүтлэдж, Дайер нар луу гаргадаг. Үндсэндээ довтолгооны эхлэлийг тулгуурын хоёр хагас хамгаалагч гаргаж өгөөд Гузман төгсгөлийн шийдвэрийг гаргадаг гэж хэлж болно. Дэ Гузман довтолгооны хагас хамгаалагчийн байрлалаас хоёр жигүүр лүү гарч гүйх чадвартай. Нэг ёсондоо Свонсигийн хамгийн уян хатан тоглолттой нь Гузман байсан. Дайер ур чадвар сайтай, хурдтай боловч толгой ажиллуулах тал дээр дэндүү тааруу. Олон шийдвэрдүүд дундаас дандаа бурууг нь гаргаж багт дандаа халтай үйлдлүүдийг гаргаж байсан. Гэхдээ тэр үйлдлүүдээс зөвийг нь хийчихвэл довтолгоо маш үр дүнтэй болж байсан. Тиймээс ч Паблог бэртэлгүй үед Дайер сэлгээнд сууж байсан. Дайер мөн хариуцлага тааруутай. Эвэртон дээр сэлгээнээс гарж ирээд улаан авч баг хөөдсөн, Манчэстэр Юнайтэдтай тоглосон том тоглолтон дээр маш их буруу шийдвэрүүдийг гаргаж багт сөрөг нөлөө үзүүлж байсан. Багаар сэтгэж, багаар тоглож буй нөхцөлд дандаа хувь характэраа гаргаж алдаж байсан. Харин чадварын хувьд Свонсигийн хамгийн өндөр чадвартай нь байх боломжтой. Испанийн лигээс Пабло Эрнандэзийг авчирсан нь нэг талаараа маш зөв шийдвэр болсон. Хоёр жигүүрээр гоцлон тоглолт хийдэг л тамирчид тоглож байсан бол Пабло ирснээр нэг талаар нь мэдрэмж давамгайлсан тамирчин гүйх болсон. Дайерийг бодвол зөв шийдвэр, олон төрлийн хувилбарт довтолгоонтой. Ур чадвар Дайераас муу ч цохилт дамжуулалтын тэхник хамаагүй илүү нь харагдсан. Хэрэв Пабло бэртээгүй бол сүүлийн том тоглолтууд дээр яаж тоглох байсан нь нууц хэвээр. Рүүтлэдж хурдтай ч Дайераасаа ур чадвар арай тааруу. Гэхдээ толгой ажиллах тал дээр илүү. Тиймээс Лаудруп Рүүтлэджийг илүүд үздэг. Мөн илүү тайван ч тоглодог. Жигүүрээс олон янзын аюултай дамжуулалтыг өгдөг нь түүний бас нэгэн давуу тал байсан.

Довтолгоо
Image
Улирлын эхэнд хагас хамгаалагчаар тоглож байсан Мичү довтлогчоор тоглосон нь илүү үр дүнтэй байсан. Бусдаар бол Свонсигийн довтлогчид энэ улирлын эхэнд тийм ч өнгөтэй байсангүй. Мичү ирснээр Дэнни Грэмийн байр суурь ганхаж улмаар бэртлийг авснаар гарааны эрх бүр мөсөн үгүй болсон. Свонсигийн тамирчдын чадвар, довтолгооных хурд хүч улам нэмэгдсэнээр Грэмийн чадвар түүнд гологдож ирсэн. Мөн Итэй Шэхтэр хэмээх залууг Свонси зээлээр авснаар Грэмийн үлгэр домог болж хувирсан. Одоо зөвхөн сэлгээгээр орж ирээд өөрийгөө харуулах нь түүний ганц сонголт болоод байна. Дээрээс нь Люк Мур үр дүнтэй тоглолтыг үзүүлж байгаа. Богино минутанд хамгийн сайн өөрийгөө харуулж байгаа нь Люк л байсан. Гэхдээ Свонсигийн гол ярианы сэдэв нь эдгээр довтлогчид биш 30 саяын үнэ хүрээд байгаа Мичү л байсан. Улирлын эхэнд хэн ч эхний хагасын байдлаар дэлхийн ноймор нэг лигийн мэргэн буучдын жагсаалтыг Райо Валлэкано хэмээх Ла лигийн жижиг багаас ирсэн тамирчин тэргүүлнэ гэж бодоогүй. Одоо гэтэл дэлхий даяар түүнийг гайхан биширч буй. Хувьд чадвар тэхник тийм сайн биш ч байрлал эзлэх, давхрын тоглолт, цохилтын тэхник, сугарч гарах чадвар, гоолын мэдрэмж хэн хүнээс илүү хүн бол Мичү л болчихоод байна. Свонсигийн хагасуудын гаргасан пассуудыг хайр найргүй ашиглаж буй. Свонсигийн довтлогчдын нэр нүүрийг авч гарч буй ганц хүн нь ийнхүү Мичү хэмээх хагас хамгаалагч нь болж таарав.

Дасгалжуулагч
Image
Барсэлона, Реал Мадрид клубүүдэд гялалзаж явсан Данийн домогт тамирчин дасгалжуулагчийн хувиар хэн ямархуу эрхэм болохыг улирлын өмнө хэн ч таамаглаж чадахгүй байв. Өмнө нь Мальорка Хэтафэ клубыг дасгалжуулаад өндөр амжилтыг үзүүлж чадаагүй Лаудрупд Свонсигийнхэн ч бага найдвар тавиж байлаа. Онооны хувьд 25 хэдий ч тоглолтын хувьд 30 байлаа гэсэн дүгнэлтийг багийн эзэн Лаудрупд өгсөн нь энэ эрхэмийн амжилтыг тодорхойлж буй. Барсэлона клубд хэрэглэгддэг тотал хөлбөмбөгийг Свонси клуб хэрэгжүүлж буй нь Премьер лигийг чимж буй. Мөн дээрээс нь өөрийн удирдлаган дор байсан Дэ Гузман, Чико, Пабло нарыг авчирсан нь түүнд ажиллахад бүр ч амар болж ирсэн. Свонсигийн довтолгоог маш сайн зохион байгуулж чадаж байгаа. Дээрээс нь хамгаалалтыг сүүлийн тоглолтуудад маш сайн болгож чадсанаа Тоттэнхэмтэй хийсэн тоглолтон дээр харуулсан. Анхнаасаа л талбай дээр хамгаалах зорилготой гарч ирэн үүргээ ягштал биелүүлсэн. Довтолгооны чиглэлийн багийг ийм сайн хамгаална гэж хэн ч санаагүй. Гэхдээ эцсийн мөчид нэг гоолыг алдсан. Манчэстэр Юнайтэд дээр хамгаалсан хувилбарыг явуулаагүй ч хамгаалалтаа нягт байлгаж чадсанаар нэмж гоол алдалгүй тэнцэж тэргүүлэгчдээс тэнцээ салгасан анхны баг болсон. Хамгаалалт довтолгоог аль альныг нь маш уран гоёоор гаргаж ирж буй мэргэжилтэн нь яахын аргагүй Михаэл Ладруп байлаа.

Өвлийн солилцоо наймаа
Image
Одоогийн байдлаар Свонси ямар нэг тоглогчийг худалдан авна гэсэн яриаг гаргаагүй байна. Өнгөрсөн улиралд өвлийн наймаагаар Хоффенхайм клубээс Сигурдсоныг зээлээр авсан нь үр дүнгээ маш их өгсөн. Магадгүй тэд ямар нэг тоглогч зээлээр авж болох юм. Харин алдах тал дээр тэд багийн лидэр Мичүгээ алдаж магадгүй байдалтай байгаа. Түүнийг олон багууд авахаар сонирхож байгаа. Гэсэн хэдий боловч Лаудруп түүний үнийг дор хаяж 30 сая гэсэн нь Мичүг багаас явах магадлалыг багасгасан.

Статистик
Премьер лигт шууд бус чөлөөт цохилтоос хамгийн их гоол алдсан баг нь Свонси (6-н гоол)

Манчэстэр Юнайтэд, Ливэрпүүл,Чэлси, Арсэнал, Тоттэнхэм, Манчэстэр Сити гэсэн 6-н том багтай тоглохдоо ердөө 4-хөн гоолыг л алдсан.

Манчэстэр Юнайтэд багтай энэ улиралд тэнцсэн цорын ганц баг нь Свонси. Свонси 1:1 Манчэстэр Юнайтэд

27 гоол эхний хагасын байдлаар оруулаад байгаагийн 8-ийг нь л эхний хагасад оруулсан. 19 гоолыг нь тоглолтын хоёрдугаар хагасд оруулсан.

Өнгөрсөн жил Свонсигийн мэргэн буучаар Дэнни Грэм 38-н тоглолтын дараа 12 гоолтойгоор шалгарч бсан бол энэ улиралд тэр амжилтыг Мичү 15 тоглосны дараагаар эвдсэн...

Дараа дараагийн багуудыг цувралаар хүргэх болно.

Нийтлэлийг бичсэн: Э.ГАНБААТАР
It's fine
User avatar
Ганбаатар
 
Posts: 293
Joined: Sun Mar 18, 2012 11:37 pm
Location: Улаанбаатар

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby PrOXy » Fri Jan 04, 2013 12:58 am

свонсигийн мичүг шилдэг наймаа болсон гээд хаа сайгүй л бичиж байна даа.

коентрау - 30 сая
ван перси - 29
сильва - 28
мата - 27
суарес - 26
ибра - 21
касорла - 20
өзил - 18
кавани - 12
мичү - 2 сая

ферги саяхан ярьсан байсан.... би мичүг свонсид ирсэн хойно нь л мэдэж авсан. өмнө нь ерөөсөө сонсч байгаагүйдээ маш их гайхсан. магадгүй манай скаутууд муу ажиллаж байгааг илтэж байна гээд л... уг нь өнгөрсөн жил райо-д балалсан гар шт. лав л мадридын эсрэг гоолдоод байсан санагдаж байна. тэр тоглолтонд баг нь ч хожил байгуулсан даа.. ингээд л пл-ийнхэний их зан харагдаж байгаамд. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby amplE_eB » Sat Jan 05, 2013 1:42 am

энэ баг ч гол тоглогчидоосоо л явуулчихгүй л бол томчуудад их гай болно доо
You'lL never Walk alonE
User avatar
amplE_eB
 
Posts: 260
Joined: Wed Jul 20, 2011 9:41 pm
Location: ovoohoi

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby nandin_cole » Mon Jan 07, 2013 4:27 pm

Кi сүүлийн 2 тоглолтонд хожигдож явхад 16 дотор тэнцээний гоолын ассист хаячлаа ... ер нь хаалга руу цохиж байхыг нь харсангүй ... уул нь стандарт цохиолт, цохилтын техник их өндөртэй тоглогч доо ... дандаа л дамжуулалт хийж харагдахын ...
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Энэрэл » Mon Jan 07, 2013 8:51 pm

Ганбаатар :eek:
Ойрд ерөөсөө форумд орох нь битгий хэл премьер лигийн тоглолтыг ч үзэх завгүй явна. Свонси маань яаж тоглож байгааг ч мэдэх юм алга.
Мичуг анх ирэхэд нь бол нээх ингээд баллана өгнө гэж яаж мэдэхэв. Үнэхээр нүдээ олсон супер наймаа.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Энэрэл » Wed Jan 16, 2013 7:04 pm

Image
Осасуна клубээс 25настай Бельги хагас хамгаалагч Роланд Ламахыг 18 сарын хугацаатай зээлж тоглуулахаар болсон байна.. Зээллэгийн хугацаа 2014оны зун дуусна. Ламах нь Зааны Ясан Эрэгт төрсөн бөгөөд Бельгийн шигшээд харъяалагддаг. Бельгийн шигшээ багийн төлөө 5 тоглолтонд оролцсон. Бельги, Нидерланд, Франц, Испаний багуудад тоглож байсан туршлагатай тоглогч маань 14 дугаарын эзэн болсон байна.. АМЖИЛТ ХҮСЬЕ залуу минь
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Эрхэмcfc » Wed Jan 16, 2013 9:27 pm

Зиа бас нэг Бельги залуу...
тоглолтыг нь хараад авъя байз...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Цогоо » Sat Jan 19, 2013 9:56 pm

Image
Angel Rangel - хамгаалагч

Энэ залуу сая тав дахь өдөр эхнэртэйгээ цуг гадуур явж орон гэргүй хүмүүст хоол түгээсэн гэнэ. Бургер хийдэг газар илүү гарсан бургерээ хаях гэж байгаа гэхэд нь эхнэр нь тэгж хаяж байхаар худалдаж аваад орон гэргүй хүмүүст тараая гэсэн санал гаргасныг нь дэмжээд твиттерээр хүмүүсээс хаана аваачиж өгвөл болох бол гэж асууж.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby tt_muk_18 » Sun Jan 20, 2013 4:58 pm

Ki гэдэг бас нэг таамаглаагүй од гараад ирвээ. Яасан олон ассист вэ
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby BuG » Sun Jan 20, 2013 5:38 pm

Ки мундаг юм билээ... хараа сайтай...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby erdene_b7 » Mon Jan 21, 2013 9:49 am

Цогоо wrote:Энэ залуу сая тав дахь өдөр эхнэртэйгээ цуг гадуур явж орон гэргүй хүмүүст хоол түгээсэн гэнэ. Бургер хийдэг газар илүү гарсан бургерээ хаях гэж байгаа гэхэд нь эхнэр нь тэгж хаяж байхаар худалдаж аваад орон гэргүй хүмүүст тараая гэсэн санал гаргасныг нь дэмжээд твиттерээр хүмүүсээс хаана аваачиж өгвөл болох бол гэж асууж.

Монголд гэж бичив үү
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Цогоо » Mon Jan 21, 2013 2:20 pm

Биш биш. Уэлссдээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby tt_muk_18 » Mon Jan 21, 2013 4:34 pm

:D :-D
erdene_b7 wrote:
Цогоо wrote:Энэ залуу сая тав дахь өдөр эхнэртэйгээ цуг гадуур явж орон гэргүй хүмүүст хоол түгээсэн гэнэ. Бургер хийдэг газар илүү гарсан бургерээ хаях гэж байгаа гэхэд нь эхнэр нь тэгж хаяж байхаар худалдаж аваад орон гэргүй хүмүүст тараая гэсэн санал гаргасныг нь дэмжээд твиттерээр хүмүүсээс хаана аваачиж өгвөл болох бол гэж асууж.

Монголд гэж бичив үү
Y.N.W.A
User avatar
tt_muk_18
 
Posts: 580
Joined: Wed May 16, 2012 11:27 am

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby kayo » Wed Jan 23, 2013 3:49 pm

ПЛ-с сүүлийн үед эднийхийг их харж байгаа, жинхэнэ испани тоглолт үзүүлж байгаа баг даа, гоё довтолгоотой баг.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: "Swansea City A.F.C. Уэльсийн нэр төр

Postby Жавхаа » Wed Jan 23, 2013 3:51 pm

http://www.dailymail.co.uk/sport/footba ... USIVE.html

Овоо гар байна даа хэхэ
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 52 guests
cron