Page 1 of 14

"SWANSEA CITY AFC 2015/16 Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Jan 02, 2012 9:50 pm
by Энэрэл
Image
За Свонси Ситигийн сэдвийг нээлээ. Надад зүгээр л энэ баг таалагддагийн. Магадгүй цагаан өнгөнд нь дурласан байх хэхэ.

Хоч: Хунгууд
Байгуулагдсан он: 1912
Стадиум: Либерти Стадиум (Багтаамж: 20,532)
Эзэн: Huw Jenkins
Менежер: Brendan Rodgers

Image
Либерти Стадиум

Image
Багийн Эзэн Женкинс

Image
Багийн ахлах дасгалжуулагч Брендан Рожерс

Image
Өнгөрсөн улиралд Чампионшипт амжилттай тоглон 3р байр эзэлсэн бөгөөд плей-оффт шалгаран эхний шатанд Nottingham Forest -тэй хүнд тоглолт хийсний дүнд ялж финалд Рийдингтэй тоглож Скотт Синклайрын гайхалтай тоглолтын ачаар премьер лигт дэвших эрхээ авсан юм.

Image
Одоогоор тэд хүнэгтийн 15д явж байгаа бөгөөд хасагдах бүсээс 5 оноо тэднийг зааглаж байна.. Премьер Лигт үлдэнэ гэж итгэж байна.

Урагшаа ХУНГУУДАА...

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Tue Jan 03, 2012 1:09 am
by mn_rocisky
хамгаалалт ни сайн нягт юм шиг байгаан

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Tue Jan 03, 2012 1:17 am
by Eedee
Нилээн дэмжээд байгаа шдээ, өнөөдөр овоо нэг юм айлын талбайгаас анхныхаа хожлыг авлаа. Либертидээ бол лайтай тоглож байгаа дөө. Ер нь тоглолтын хэв маяг нь бөмбөг удаан эзэмшиж тоглох сонирхолтой, 20 тоглосноос бараг 15 16-д нь бөмбөг эзэмшилт нөгөө багаасаа илүү байх шиг байсан.
Роутлеж ид үеийнх шигээ тоглолттой болсон байна лээ, сүүлийн 1 2 жил нилээн муу байх шиг байсан, ойрд бол жигүүрээр бол маш сайн тоглож байна лээ.
Рекорд үнээр авсан Ворм бол яалтчгүй сайн хаалгач. Тогтвортой, сайн сайн хаалтууд их хийнэ, пеналти ч сайн хаана.

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Tue Jan 03, 2012 11:16 am
by erdene_b7
Сайн багийг хожжээ

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Jan 16, 2012 3:16 pm
by BuG
Хунгууд ч ганган тоглож байнлээ... Манай МкИхрэн хүү очоод ч үе тэнгийн залуустай тун сайн гар нийлэх байх гэж бодож байна шд...

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Jan 16, 2012 3:20 pm
by Lenin
Мундаг баг юм аа.

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Jan 16, 2012 3:48 pm
by Энэрэл
Image

Зиа зиа сайхан хожил байгууллаа. :eek: Магтахгүй байхын аргагүй.. Ингээд буучдыг хожиж 3оноогоо авсанаар хүснэгтийн эхний 10 луу ороод ирлээ :eek:

Image
Дасгалжуулагч тоглолтын дараа:"Гайхалтай тоглолт, хожил байлаа. Бид дэлхийн шилдэг менежер, шилдэг багийн эсрэг тоглосон. Үнэхээр итгэмээргүй тоглолт боллоо. Би тоглогчдынхоо үзүүлсэн тоглолтонд үнэхээр сэтгэл хангалуун байна. Өнөөдөр манай дэмжигчид хотынхны хувьд гайхалтай өдөр болж байна."

"Топ түвшний клубыг хожно гэдэг үнэхээр хэцүү. Арсеналд маш олон үнэтэй, топ зэрэглэлийн тоглогчид байгаа. Гэхдээ бид өнөөдөр тэднээс илүү байж чадлаа. Баг маань үнэхээр тэвчээртэй, зоригтой сайн тоглож чадсан."

"Манай тоглогчид Фабио Капеллод гэнэтийн бэлэг барьсан гэж бодож байна. Дайер, Синклайр, Грахам нар сайн тоглож байгаагаа тэрэнд харууллаа. Скотт пенальтигаас гоолдож, Дайер, Грахам нар гайхалтай төгс гүйцэтгэлийг хийж гоол оруулж чадлаа. Тэд ямар ч тохиолдолд сайн тоглож чадна. Шигшээдээ дуудагдсан ч энэ тоглолтоо алдахгүй гэж бодож байна.
"

Image
Харин Арсеналын дасгалжуулагч Арсен Венгер тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж яагаад пенальти заасныг ойлгохгүй байгаа талаараа тоглолтын дараа хэлжээ. Тэрээр:"Шүүгч ямар тохиолдоос юун пенальти олоод харчихсныг би ойлгосонгүй. Тоо 2:2 болж, тэнцсэний дараагаар бид алдаа гаргах ёсгүй байлаа. Бид тоглолтын төгсгөл рүү алдаа гаргах нь олширсоор байгааг тайлбарлах арга алга. Фулхемтэй тоглоход бас л ийм алдаа гаргасан. Тэр нь өнөөдөр бас давтагдлаа. Бидний эсрэг сайн баг тоглосон болохоор л хожигдлоо. Гэхдээ пенальти заах ёсгүй байхад заасан тул бид азгүй ч байсан гэж хэлж болно. Бид ухаалаг тоглож чадсангүй. Мөн өрсөлдөгч багийн хаалгач багаа хэд хэдэн удаа аварлаа л даа"

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Mon Jan 16, 2012 4:07 pm
by *R9*
Тоглолтыг нь хараад нойр сэргэж байналээштэй. МАнайхан яаж хожинодоо. хэхэ.

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Tue Jan 17, 2012 7:10 pm
by rednasca
“Remarkably, throughout the top leagues in Europe, Swansea are sixth in the pass-accuracy charts, with only Barcelona, Bayern Munich, Manchester City, Real Madrid and Chelsea ahead. Intriguingly, on Sunday they were below their average (85.2 per cent) with just 80.3 per cent of their passes complete.

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Jan 18, 2012 7:05 pm
by Энэрэл
Image
Челси болон Английн ирээдүйтэй тоглогч гэгдэж буй McEachren албан ёсоор улирал дуустал Свонсигийн эгнээнд нэгдэв ээ.McEachran Свонсид ирсэн сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ.
Тэрээр:"Би энд ирсэндээ баяртай байна. Би өмнө нь өөр клубт зээлээр тоглохыг хүсч байсан. Гэхдээ тэр үед Челси клубт бэртэл гэмтлийн асуудлууд байсан. Премьер Лигийн хэд хэдэн клубүүд намайг сонирхож байсан ч би энд тоглохыг илүүд үзсэн. Учир нь тэдний тоглолтын хэв маяг надад тохирно гэж би бодож байгаа."

Image

Би Брендон Рожерсийг Челсид байх үеэс л мэддэг байсан. Тэр гайхалтай дасгалжуулагч. Түүний баг сайн тоглож байгаа. Би Свонсигийн Арсеналтай хийсэн тоглолтыг үзсэн. Арсеналын эсрэг тэд үнэхээр сайн тоглосон. Свонси бол маш залуу бүрэлдэхүүнтэй баг. Би тэдэнтэй сайн зохицоно гэж бодож байгаа. Мэдээж би энд өөрийн байр суурийг олж авч, Премьер Лигийн олон тоглолтод оролцоно гэж найдаж байна.

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Jan 18, 2012 7:11 pm
by mn_rocisky
хүмүүс гоё наймаа, дажгүй зээл хийгээл байх юм. атаархав

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Jan 19, 2012 2:55 pm
by uuganaacj
Энэ багийн тоглолт үнэхээр таалагдаад байгаа
ирээдүй үнэхээр сайхан харагдаж байна ПЛ-н хамгийн залуу баг гэж байгаа
дасгалжуулагч бас залуу онцгой нэгний шавь гэж дуулдсан

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Jan 19, 2012 8:26 pm
by Адмирал
Брэндон Рожэрс Тотал Фүүтболл гэсэн анонс барьцан байсан..
Ёстой л жинхэнэ тотал фүүтболл тоглоод байгаам бишүү

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Sun Jan 22, 2012 12:47 pm
by Энэрэл
Image
За Сандерландад талбайд нь 2:0р хожигдоод 3 байр ухарч хүснэгтийн 13д бичигдээд эхэллээ. Тойм хийчихье гэсэн олдоггүй ээ. Тойм байна уу? хүмүүсээ..

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Sun Jan 22, 2012 1:48 pm
by Johny
http://freesportsdownloads.com/soccer-sport-releasestv-rip/sunderland-vs-swansea-city-21-01-2012
Энд байна! Татаад үзээрэй! Ууг нь бөмбөг эзэмшилт гоолын оролдлого гээд юм юмаараа илүү байсан байна!

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Sun Jan 22, 2012 3:44 pm
by sOx
Тоглолт эхлээд 10 минут
болж байхад манай Бээгий
нүдэндээ бэртэл аваад сэлгэгдсэн
гайгүй байгаасай,
Онейл сайн дасгалуулагч юмаа,
тойм:
http://www.matchhighlight.com/latest-go ... nsea-city/

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Fri Jan 27, 2012 9:03 pm
by Энэрэл
Image
САЙХАН МЭДЭЭ :eek: . Брендан Рожерстэй 2015 он хүртэл гэрээгээ сунгажээ. Багийн эзэн Женкинс багийнхаа одоо үзүүлж буй тоглолтонд сэтгэл хангалуун байгаа учраас Рожерстой гэрээгээ яаравчлан сунгахаар болсон байна.
Брендан ч гэсэн гэрээгээ сунгасандаа сэтгэл хангалуун буй аж.

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Fri Jan 27, 2012 11:50 pm
by Эрхэмcfc
Ёстой хөөрхөн баг шүүү нэр нь хүртэл

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Wed Feb 01, 2012 4:07 pm
by Энэрэл
Image
Челситэй тэнцжээ. Нил Тейлор шүүгчийн мэдлийн минутанд авто гоол хийж багаа хөөдлөө (mannn .. Бараг л 3 оноо авсан газар байсан юм. Хайран юм.

Синклейрийн гоол :eek: . Грахам өөрт олдсон боломжуудаа ашигласан бол өдийд 3 оноогоо авсан байхгүй юу.. Заза яахав нэгэнт өнгөрсөн ккк.. Зүгээр л Челси азтай байлаа ккк..

Ингээд 27 оноотой хүснэгтийн 13т..

Brendan: We deserved all three points

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Feb 02, 2012 12:36 am
by Eedee
Синклеир бүүр хаалга руу харахгүй цохиж байна лээшд

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Feb 02, 2012 1:09 am
by MR.Batka
Их хөөрхөн тоглолттой баг гарч ирсэн байгаамаа энэ жил найдвартай ПЛтэй үлдэх биз

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Feb 02, 2012 8:25 pm
by tuwshuu_answer
харин тиймээ,,, нэр нь бас гоё, таалагдаад байгаа. за бүгдээрээ энэ гоё багийг үлдээхийн тулд Топ(Маню,сити,ливэр,)ууд 1 оноо ч болтугай хандивлаарай,

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Feb 02, 2012 8:32 pm
by Энэрэл
хандивын оноо хэрэггүй ээ :ногоон:
гуйж биш гуядаж авна..

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Feb 02, 2012 8:36 pm
by Johny
Тоглогчдыхан дундаж нас хэд байна! ер нь их залуухан байхаа тэ
?

Re: "Swansea City A.F.C. 2011-12" Уэльсийн нэр төр

PostPosted: Thu Feb 02, 2012 9:23 pm
by Эрхэмcfc
Энэ багийг үзэн яддаг хүмүүс гэж байдаггүй байхаа.....ккк