Page 1 of 2

Месут Өзил

PostPosted: Wed Mar 02, 2011 6:29 pm
by maRS_mN
Өнгөрсөн зун ДАШТ ӨАБНУ-р дэлхий дахинаа өөрийгөө таниулсан Месут Өзил нь Реал Мадридад ирснээр маш хурдан байр сууриа олж чухал Мадрадиста-н нэг болсон юм.
Image

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Wed Mar 02, 2011 10:10 pm
by Г.Баяраа
Сэдвээ сайн арчлаарай тэгэхгүй бол удахгүй хогийн саванд хийгдэнэ гэж бодох юм.

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Thu Mar 03, 2011 12:47 am
by ТӨӨГӨӨ
хэд хоног хараад болку бо маниус л арчилдаг байхдаа

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Thu Mar 03, 2011 12:52 am
by Билгүүдэй
Уул нь нэрийг нь зүгээр Месут Өзил гэвэл...

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Thu Mar 03, 2011 12:43 pm
by Seikoni
Реалд ирснээсээ хойш 9 гоол 12 ассист гэж байх юм.

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Thu Mar 03, 2011 10:18 pm
by maRS_mN
Үнэн мундаг үзүүлэлт шүү!

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Fri Mar 04, 2011 1:29 am
by EMadridista
Image
Месут Өзил нь 1988оны 10сарын 15нд төрсөн. Өзил нь Турк гаралтай бөгөөд тэрээр одоо Испаний эзэн хааны Реал Мадрид клубт хүчин зүтгэхээс гадна Германы шигшээд тоглодог. Тэрээр 7настай байхдаа Westfalia 04 Gelsenkirchen гэх багт элссэн.
Image
Image
Яг мэргэжлийн хөлбөмбөгчний карьераа 2006онд Шальке клубээс эхэлж байсан юм. Тэр тэндээ 11номерийг эзэмшиж байсан ба бүх лтоглолтондоо маш их идэвхтэй санй тоглодог байсан бөгөөд бүгд л тэрнийг юм дуулгах хүү гэдэг байлаа.
Image
Image
Гэвч Шальке тэрнийг 2008оны 1сарын 31нд Вердер Бремен лүү 4.3сая еврогоор зарсан юм. Магадгүй тэд одоо ийм ирээдүйтэй хүүгээ ингэж алдсандаа харамсдаг байх л даа. Өзил нь шинэ багтайгаа 2011оны 6сар хүртэл гэрээ байгуулсан бөгөөд 11номерийг эзэмших болов. Тэр Вердер ирээд ур чадвар нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байлаа. Өзил нь удалгүй багийн гол тоглогчдын нэг болсон байв. Өзил маань Вердер Бремений хамт Европа лигийн 2008-09улирлын финалд үлдэж байсан бөгөөд харамсалтай нь финалд Украйны Шахтёрт хожигдож байжээ. Гэхдээ тэд энэ улиралд хоосонгүй ээ. Германы цомын тэмцээнд аваргалсан юм. Гэхдээ тэд энэ улиралд лигтээ маш тааруухан амжилт үзүүлсэн ба лигтээ 10т орсон юм. Өзил нь энэ улиралд нийт 47тоглолтонд оролцож 5гоол, 20гоолын дамжуулалт өгчээ. Дараагийн улиралд нь түүний улам өсөн дэвжиж нийт 44тоглолтонд оролцож 9гоол, 21гоолын дамжуулалт өгчээ. Тэр багаа лигтээ 3т орж АЛ-н эрх авахад нь өөрийн хувь нэмрээ оруулсан билээ.
Image
2010оны Дэлхийн аваргаар өөрийгөө хангалттай нээж харуулсан Өзилийг Европын топ клубууд сонирхож авахаар ангуучилж эхлэв. Эцсийн дүнд Реал Мадрид түүний 15сая еврогоор эгнээндээ нэгтгэж чадсан юм. Тэр Реал Мадрид дах дэбют тоглолтоо 2010оны 8сарын 22нд Эркулестэй хийсэн нөхөрсөг тоглолтонд хийсэн юм. Харин Ла Лигийн дэбют тоглолтоо 8сарын 29нд Майоркагийн эсрэг 62дах минутанд Ди Мариагаар сэлгэгдэн талбайд гарч ирж байжээ. АЛ-н дэбют тоглолтоо тэрээр 2010оны 9сарын 15нд Голландын Аяасын эсрэг хийсэн бөгөөд тэрээр уг тоглолтонд Игуайнд нэг гоолын дамжуулалт өгсөн юм. Харин анхныхаа гоолыг Депортивог 6:1р хождог тоглолтонд хийсэн билээ. АЛ-н анхныхаа гоолыг АС Миланы эсрэг хийснийг та бүхэн тодоос тод санаж байгаа байх. 12сарын 22нд тэрээр Левантегийн эсрэг Эзэн хааны цомын дэбютээ хийж байжээ.
Image
Image
Тэрээр 2009оны 2сарын 11нд Норвегийн эсрэг шигшээн дэбютээ хийж байсан бөгөөд харин анхныхаа гоолыг Өмнөд Африкийн шигшээн эсрэг нөхөрсөг тоглолтон дээр хийж байв. Өзил нь 2010оны Дэлхийн аваргын бүх тоглолтонд гараанд гарч тоглож байв. Тэрээр хэсгийн тоглолтон дээр Ганын эсрэг хожлын гоол хийж байсан бөгөөд тэр гоол нь Өмнөд Африк 2010-н шилдэг гоолуудын нэг билээ. Түүний хийсэн тэр гоолын ачаар Германчууд хэсгээсээ гарсан юм. Тэр шигшээгээ хүрэл авахад нь гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг бол яах аргагүй мөн. Тэрээр шигшээдээ нийт 22тоглолтонд оролцож 3гоолыг оруулаад байна.
Image
Ганын эсрэг гоол хийж байгаа нь
Image
Гоолын баяр
Image
Багийн анд нутаг нэгт Хэдирагийн хамт
Image

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Sun Mar 06, 2011 12:57 am
by j007casper
эмадридиста энэрэл мөн үү

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Sun Mar 06, 2011 2:32 pm
by EMadridista
j007casper wrote:эмадридиста энэрэл мөн үү


Мөн яасан??? хө

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Wed Mar 09, 2011 2:22 am
by maRS_mN
Рейсин Сантандертай хийсэн тоглолтын дараа бүгд л түүнийг шагшин магтах болсон доо..
http://halamadrid.miniih.com орж Өзил н талаар уншаарай

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Sun Mar 27, 2011 3:59 pm
by maRS_mN
Өзил Маань Германы шигшээ багтаа дуудагдаж Казахстаныг 4-0р хожсон тоглолтонд оролцсон бөгөөд 2 гоолын дамжуулалт хаясан байна!

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Sun Mar 27, 2011 9:07 pm
by Togsoo_8
сайн юма

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Thu Apr 21, 2011 9:33 pm
by Bulga
Image цомоо хагалчдаг жаахан тиймэрхүү юм боллоо тэгэхдээ яах вэ,юм хагалах сайн гэдэг юм.Тэгэхдээ л Рамос 1 цом өргөөд явж чадахгүй

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Thu May 12, 2011 10:09 pm
by j007casper
өзил 10-с 10

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Wed May 18, 2011 12:46 am
by chegevara
Өзилийн карерийн хамгийн сайн тоглолт нь дэлхийн аваргаар английн эсрэг хийсэн тоглолт бол
хамгийн муу тоглолт нь 2009 оны УЕФА-ын цомын финалд Шахтард 2-1 ээр хожигдсон тоглолт юм байна.
Түүнийг Вэрдэрт байхад нь дараагын Диего гэдэг байж. Харин тэр одоо Диегогын амжилтыг аль хэдийнээ даван гарчээ.

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Wed May 25, 2011 2:28 pm
by pipita
хамгийн муу тоглолт нь барсагийн эсрэг бишүү .

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Sun May 29, 2011 10:30 pm
by j007casper
өзил илүү их сайжирна,сайхрах ч болно,сайжарсаар ч байх болно

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Wed Jun 08, 2011 2:15 pm
by pipita
Шигшээдээ сая гоолджээ. Ирэх жил биднийгээ илүү их баярлуулна гэдэгт итгэлтэй бн

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Tue Jun 14, 2011 2:03 am
by maRS_mN
ӨЗИЛ : Манай 10 дугаартай өмсгөл Кун-г хүлээж байгаа
ӨЗИЛ : Баярлалаа САФ, Яг одоогоо би Реал Мадридад аз жаргалтай байна

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Mon Jul 04, 2011 4:05 pm
by Chintogtoh
За бас нэг зэврээ

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Mon Jul 04, 2011 4:15 pm
by ТӨӨГӨӨ
Шаагаад бгаарай хаана зэвэрсийн?

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Mon Jul 04, 2011 4:17 pm
by Оргил
хая хая.. наадах чинь кака бэнзэма энтрийн сэдэв дээр бас ийм юм бичцэн байсан кэкк.. хөлбөмбөгийн талаар өөрийн гэсэн онолтой хүн бололтой...

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Mon Jul 04, 2011 4:17 pm
by Real.madrid
Chintogtoh wrote:За бас нэг зэврээ

шаадаг боов бэ чи өөрөө зэврээ

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Mon Jul 04, 2011 10:49 pm
by Seikoni
хэхэ. Тайвшир. Хүмүүс яасан ч эмзэг болчихсым нэг нөхөр орж ирээд санал сэтгэгдэл үлдээдэг шиг юм бичихээр бөөн бөөнөөрөө орж ирж бухимдацгаагаад. Ер нь манай дараагийн 10 номер ойлгомжтой гээд Өзил маань хэлээд байсан тэр нь өөрөө байж л дээ. Лассаас 10 номерыг нь авах байх.

Re: Real Madrid Месут Өзил-н талаар~~

PostPosted: Mon Jul 18, 2011 8:11 pm
by Bulga
Озилд 10 дугаар гоё зохиж байна лээ шүү нээрээ тгээд Ласс д ямар дугаар өгөх гэж байгаа юм бол дугаарыг нь озилд өгдөг нь ер нь Манай багт чинийй орон зай байхгүй гээд хэлцэнтэй адил үйлдэл байлаа