Page 1 of 12

Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Thu Feb 04, 2010 2:40 am
by Хашка
Манай Моу-гийн сэдэв байхгүй болохоор нь нээчихлээ. Саяхан АС-ийн сэдэв дээр бөөн юм болоод байсан. Онцгой хүний талаар тусдаа сэдэв нээх хэрэгтэй гэж бодогдлоо.

Хэдэн үгээр.

Бүтэн нэр:José Mário dos Santos Félix Mourinho

Төрсөн огноо: 1963.01.26

Хувийн амьдрал: Эхнэр Тами, охин Матилде /1996/, хүү ЖР /2000/ хамт амьдардаг. Хөлбөмбөгөөс бусад бүх цагаа гэр бүлдээ зарцуулахыг оролддог. "Миний амьдралын хамгийн чухал зүйл бол миний гэр бүл, бас сайн аав байх" гэж хэлж байсан сайн хань. Түүний (The Winner - from Setúbal to Stamford Bridge) ном нь Португалдаа бэст сэллер болж байсан. Гэхдээ гар өөрөө бичээгүй, ном бол арай бичиж чадахгүй, гэхдээ бичихийг үгүйсгэхгүй, бичлээ ч амжилт олохгүй гэх нь ч бас хаашаа юм.
Самсунг, Американ экспресс, Адидастай хамтран ажилладаг. Хамгийн өндөр цалинтай дасгалжуулагчдын нэг. Буяны болон хүмүүнлэгийн үйлст гар татаад байдаггүй, гэхдээ ялагдах, хүнд зүгээр юм өгөх ясны дүргүй заваан зантай.

Ажлын замнал:
Анх 1990 оны эхээр Монгол ардчилал анхны шангаа татаж байхад Моу 27 насандаа дасгалжуулагчийн замналынхаа суурийг төрөлх Португалдаа тавьж байжээ. Тэрээр домогт сир Бобби Робсоны орчуулагч байсан бөгөөд түүнтэй хамт Португалийн Порто, Спортинг, Испанийн Барселона клубуудэд ажиллаж, суралцаж байсан. Магадгүй үүнээс улбаалаад түүнд дургүй хүмүүс "орчуулагч" гэдэг биз.

2000 онд Португалийн Бенфикад дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. 2001 онд Португалийн Лэйриад ирээд 2002 онд тэрээр Португалийн Портуд дасгалжуулагч болсон. Ингээд 2003 онд Португалийн лигийн аварга, Португалийн цом, Европа лигийн аварга болж гайхалтай улирлыг өнгөрүүлсэн. Дараа жил нь 2004 онд мөн Португалийн аварга болж, Аваргуудын лигид түрүүлэн жинхэнэ утгаараа гялалзсан. Дараа улирал нь Орос тэрбумтан Абрамовичийн Челсид ирээд 2005, 2006 онд Английн Примиер лигийн аварга цолыг хүртсэн.

Шагнал:
Клубын шагнал
Porto
* Portuguese Liga (2): 2002-03, 2003–04
* Cup of Portugal (1): 2002-03
* SuperCup Cândido de Oliveira (1): 2003
* UEFA Cup (1): 2002-03
* UEFA Champions League (1): 2003-04

Chelsea
* FA Premier League (2): 2004-05, 2005–06
* FA Cup (1): 2006-07
* League Cup (2): 2004-05, 2006–07
* FA Community Shield (1): 2005

Internazionale
* Serie A (1): 2008-09
* Supercoppa Italiana (1): 2008

Хувийн шагнал
* UEFA Manager of the Year (1): 2003
* UEFA Team of the Year Coach of the Year (3): 2003, 2004, 2005
* Onze d'Or European Coach (1): 2005
* IFFHS World Manager of the Year (2): 2004, 2005
* World Soccer Magazine Coach of the Year (2): 2004, 2005
* BBC Sports Personality of Year Coach Award (1): 2005
* FA Premier League Manager of the Year (2): 2004-05, 2005–06
* FA Premier League Manager of the Month (3): November 2004, January 2005, March 2007
* Oscar del calcio Manager of the Year (1): 2009

Карьертаа 431 тоглолтоос 291 ялалт, 89 тэнцээ, 51 хожигдолтой. 67.52 хувийн ялалттай. 2002 оны 02 сарын 23-нд Портуд байхдаа гэртээ ялагдсанаас хойш нэг ч удаа гэртээ ялагдаагүй /сүүлийн мэдээгээр 130 тоглолт/ гайхалтай амжилтын эзэн.

Өөрийн сэтгэл хөдлөл, багийхандаа болон өрсөлдөгчиддөө хандсан ёжтой үгнүүдээрээ алдартай. Багийг, фэнүүдийг жинхэнэ доргиож байлдан дагуулдаг чадвар, зоримог сэлгээ, шийдэмгий тактикаараа бусад дасгалжуулагч нараас ялгарч чаддаг.




Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Thu Feb 04, 2010 11:04 pm
by xb
Манчиниг Миланд очсон талаар тэрээр; Түүнийг Милан руу явсанд би үнэхээр баяртай байна гэж :-D

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Thu Feb 04, 2010 11:07 pm
by NikkEi_Hotspur
бичлэгэн дээр 00;40 дээр гүйж байнаа. Чэлсигийн эсрэг Иньеста гоол хийхэд Пэп Гвардиола яг ингэж гүйснийг ESPN-ий тайлбарлагч "Жосэ Моуриньо стайль селебреишн " гэцэн тууж явсан шд кккк.

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Fri Feb 05, 2010 12:19 am
by Realist
Image

Яах аргагүй онцгой л доо.

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Wed Feb 10, 2010 2:09 am
by xb
Доорх бичлэгийг 1 сарын эхэнд Арабад бэлтгэл хийхдээ хэвлэлийн бага хурал дээр хийж. Англи руу нэг өдөр буцна гэсэн ярианд тэрээр сайхан хариулт өгч байна.
Сүүлд нь тэрээр: Би Челсигээс явж, Интэрт ирээд аварга болсон, надаас хойш тэд 4 дасгалжуулагч сольж цомгүй гэж.

Гэрээ нь дуусч, магадгүй Англи руу буцах болоход түүний Челсид очих магадлал хэр байдаг бол. :smile: Шуумуудаар бол улаан багуудад л гэж байдаг.

http://www.youtube.com/watch?v=PTCAX19gx14&feature=player_embedded

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Wed Feb 10, 2010 9:18 am
by Аагий
Саяхан Англид ирэхдээ бол Челсид хичнээн элэгтэй байдаг тухайгаа ярьсан. Гэхдээ бид ч түүнийг буцаж ирэхгүй байх гэж бодож байна. САФ-н залгамжлагч болох магадлал илүү өндөр биз дээ...

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Wed Feb 10, 2010 2:06 pm
by Хашка
Реалд газардуулна гээд бас шуураад байсан. Моратти энэ жил аваргуудын лигд сайн өрсөлдөхгүй бол явуулна гэж шийдсэн зүйл байхгүй, тэр заримдаа гайхмаар үйлдлүүд хийдэг ч бүгд түүнийг хүлээн зөвшөөрдөг. Интертэй 2012 хүртэл гэрээтэй. Бид бие биеэнээ хүндэлдэг, ойлгодог. Одоогийн үр дүнд би сэтгэл хангалуун байгаа гэж авсан байсан. 2012 онд дэлхий сөнөхийн хооронд өөр газар мөр гаргахаар манайдаа байж байсан нь дээр байлгүй дээ :mrgreen:

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Wed Feb 10, 2010 2:10 pm
by meesh
Хэн мань уу? би ч онцгой л доо :mrgreen: Нээрээ лаг нэртэй сэдэв байх чинь ээ...Портотой МанЮ-г мултлахад гүйж гулгаж байгаа нь санаанаас гардаггүй юм сайхан кайф авж билээ...

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sat Feb 20, 2010 8:46 pm
by xb
Моу галлав

Самп-тай хийх тоглолтын хэвлэлийн хурал дээрээ зарим нөхдийг сайхан авч.

Image
Image

Ювэгийн дэд ерөнхийлөгч Беттегад: Яагаад бид заавал Бавари- Виолагийн шүүлтийн талаар ярих ёстой юм бэ? Италид ганц баг л хаалганаас 25 метрийн зайд штрафф хүлээн авдаг.

Наполигийн ерөнхийлөгч Де Лаурентизд: Лаурантиз намайг багтаа авахгүй гэж үү? Түүнд надад төлөх мөнгө байхгүй.

Ромад: Рома зальжин баг. Арилжаа наймаанд дандаа мөнгөгүй гэж гомдоллож тоглогч авдаггүй мөртлөө, бусад багууд тоглогчдыг нь авья гэхээр өгөхгүй гэдэг.

Наполигийн дасгалжуулагч Маццарид: Зарим дасгалжуулагч Коппа Ломбардиато эсвэл Коппа Тоскана гэх мэт төрсөн нутгийнхаа цомыг авч үзээгүй байж надтай ярих дуртай байдаг.

Image

Форца Моуриньо!

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sun Feb 21, 2010 1:56 am
by TraP
Хаха онцгой онцгой Класс хүн шүүдээ :eek:

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Tue Feb 23, 2010 3:02 pm
by Хашка
Манай хүн ч жинхэнэ утгаараа хэвлэлийн бай болж байна даа. Самп дээр авсан 2 улаан, шүүлт шүүмжилсэн, хэвлэлийн бага хурал дээр юу ч яриагүй. Гээд л. АС-ийн Галлианигаас авахуулаад Интер Жозег солих хэрэгтэй, арай дэндэж байна гэх утгатай үгс хөвөрч байна даа

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Tue Feb 23, 2010 3:27 pm
by Хашка
Нөгөө гайтай шүүлттэй тоглолт. Лигийн ирэх 3-н тоглолт хэцүүхэн юм боло нь дээ. Сайнаар харвал примерагийн бацаануудад сайхан боломж

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Tue Feb 23, 2010 7:20 pm
by xb
Ингээд л 3 тоглолтонд бандуулдаг байжээ

Image

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Thu Mar 04, 2010 1:28 pm
by xb
1 тоглолтын бан

Image

3 тоглолтын бан

Image

0 тоглолтын бан

Image

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Thu Mar 04, 2010 1:43 pm
by ТӨӨГӨӨ
Фашист блаа гээд 3 тоглолтын банн гэж байхгүй л дээ. Тэгээд тоглогчид, дасгалжуулагчид өгөх шийтгэл өөр өөр бдаг байх

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Fri Mar 05, 2010 12:35 pm
by Reda
Багтаа мундаг тоглогчид элсүүлж тэд нараараа зодож амжилт гаргадаг. Тийм болохоор бас учиргүй онцгой мундаг дасгалжуулагч гэх нь хаашаа санагддийн. Жижиг чулуугаар том чулуу цохиж чаддаг байвал сайн шүү дээ.

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Fri Mar 05, 2010 1:27 pm
by BuG
Портотой Жижиг чулуугаар том чулуу цохиж Аваргуудын лиг аваад л томчуудын эгнээнд орсон хүн шүү дээ... юу яринам айн...

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sat Mar 06, 2010 2:53 pm
by xb
Скудетто xэн хулгайсан бэ?

Онцгой хүний эд зүйлс алга болжээ. Хэн түүнийг нь хулгайлсан болож таарах вэ? Челситэй хийх эхнийтоглолтын хэвлэлийн бага хурал дээр түүний өмсөж байсан яакан дээр байдаг скудеттогийн тэмдэг алга байлаа. Гярхай сэтгүүлч түүнийг ажиглаж түүнээс үүнийг нь лавлахад тэрээр Магадгүй хэн нэг нь хулгайсан байх гэв.

Дараа нь тэрээр скудеттогийн эмблэмнээс Интэрийн эмблэм чухал гээд үнсэж байна.

Image

http://www.youtube.com/watch?v=LVAV-8S2G18&

Хэн скудетто хулгайлдаг вэ? :RD

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Thu Mar 18, 2010 7:46 pm
by Хашка
За манай хүнтэй бол үнэхээр ярих юм байхгүй ээ. Лав л Карлогоо нэг барчихаад байгаамдаа. Дараагийх нь хэн байх бол

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sat Mar 20, 2010 9:36 pm
by xb
Image
Image

Моуг Сакки үргэлж өндрөөр үнэлдэг. Тэрээр энэ удаа ч гэсэн уламжлал Итали маягийн тоглолт болох хамгаалалт, контор довтолгоог биш үргэлж довтолсон тоглолт үзүүлдэг. Челси дээр ч гэсэн тэдний нутаг дээр 3 довтлогчтой тоглосон гэж

Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Абате ч гэсэн түүнийг магтаж, олон жил Италид дасгалжуулна гэж найдаж байгаа ч илэрхийлж.

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sat Mar 20, 2010 9:45 pm
by xb
Image

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sat Mar 20, 2010 9:47 pm
by Forza Juve
Хожих хожигдох ч байдаг л үзэгдэл. Энэ жил ч харин Моуриньо жилийн төлөвлөгөөгөө биелүүлж, хагас шигшээд шалгарчихлаа. Харин цаашид яах нь л жинхэнэ онцгой мөн үү гэдгийг нь харуулах биз.

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sat Mar 20, 2010 9:58 pm
by Rosso Neri
Forza Juve wrote:Хожих хожигдох ч байдаг л үзэгдэл. Энэ жил ч харин Моуриньо жилийн төлөвлөгөөгөө биелүүлж, хагас шигшээд шалгарчихлаа. Харин цаашид яах нь л жинхэнэ онцгой мөн үү гэдгийг нь харуулах биз.


Юун ч сүртэй кодлочихсон юм дээ. Тийм ч ноцтой юм бичээгүй л байна ш дээ.

Хожих хожигдох ч байдаг л үзэгдэл. Энэ жил ч харин Моуриньо жилийн төлөвлөгөөгөө биелүүлж, хагас шигшээд шалгарчихлаа. Харин цаашид яах нь л жинхэнэ онцгой мөн үү гэдгийг нь харуулах биз.

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sat Mar 20, 2010 10:15 pm
by Forza Juve
Кодлосон зүйл алга аа, ингэж гараад байх юм.

Re: Jose Mourinho- Тэр үнэхээр онцгой

PostPosted: Sat Mar 20, 2010 10:15 pm
by Forza Juve
Кодлосон зүйл алга аа, ингэж гараад байх юм.