Re: Legends Of Kop..........
Posted: Tue Jan 19, 2010 3:12 am
Шанклийгийн "Аварга Цамхаг Рон Еатс /Ron Yeats/"
Хамгаалалтын ноён нуруу, итгэл даах чадвар, жинхэнэ хөлгийн ахлагчийн дүрийг энэ Шотланд залуугаар төсөөлөгддөг. Ливерпүүлийн анхны ФА капын цомыг өргөсөн үүгээрээ ч баялаг түүхэнд маань нэрээ тод үсгээр үлдээж чадсан ахлагч. .
Түүний хөлбөмбөгийн кареер анх 15 настай Aberdeen Lads ийн олон улсын хүүхдийн багт тоглосноос эхэлсэн ч..
20н настайдаа Dundee Унайтед багт 1957 онд 4 жилийн гэрээ үзэглэснээр мэргэжлийн хөлбөмбөгийн кареер анх эхэлсэн юм.. Үүнээс өмнө тэрээр мах нядлагааны газар ажилладаг энгийн бор хүү байжээ..
1.88м өндөр булчинлаг Шотланд залуутай Английн Ливерпүүл багийн манежер Билл Шанкли 1961 2 жилийн онд гэрээ хийснээр.. Бидний эзэрхийлэл эхэлсэн юм.. Дундее багаас ирээд 6н сарын дотор л түүний гаранд ахлагчийн тууз шилжсэн байлаа.
Аварга-- Энэ бол Шанкли тэрнийг тодорхойлж хэлсэн үг. Үүнийгээ ч тэр 20жилийн турш Ливерпүүлийн хамгаалалтын гол хөдөлгүүр байснаар нотлож чадсан.. Тухайн үедээ Ливерпүүл эхний дивизонд гарч чадахгүй 8н жил болсоны эцэст 1961-1962 оны улиралд 8н оноогоор тасархай түрүүлж чадсан юм.
Ливерпүүлд үдсэн он жилүүд..
Ливерпүүлийн төлөөх анхны тоглолтонд Бристол Роверс багийн эсрэг оролцсон тоглолт.. Энэ тоглолтонд ч манайх өрсөлдөгчөө 2-0 ээр буулгаж авсан../1961 оны 8н сарын 19н/
Анхны гоал 2жилийн дараа буюу 1923 оны 11дүгээр сарын 23нд нэгдүгээр дивизонд заналт дайсан Манчестер Унайтедтай хийсэн тоглолтонд цорын ганц гоалыг 75 дахь минутанд оруулжээ..
Нэг удаа Шанкли түүний тухай.. "Хамгаалалтанд тэр байхад бид урдаа Артер Аскэег тавьсан ч яахав" гэж хэлсэн байдаг...
1963-1964 оны улирал..
Домогт Иан Галлагхан,
Домогт Герри Бюрне
Домогт Рожир Хант
Зэрэг гайхалтай тоглогчдыг домогт Шанкли болон тэдний ахлагч Роны удирдлаган дор Ливерпүүл 17 дахь түрүүгээ авч чадлаа..
Гэвч энэ зөвхөн эхлэл байсан юм.. /Домогт Беатлесүүд энэ үед мөн дэлхийг доргиож байв/..
Үүний тухай Билл Шанкли : "Энэ амаргүй байлаа. Амжилт ямагт үнэтэй байдаг.. Гэвч Эйнфилд Роадад дөрвөн жил хагас ажилласны дараа би өөрийнхөө Английн лигт түрүүлхэд багаа хангалттай сайн удирдахыг мэдэж авсан.
1959 онд энэ клубтэй нэгдсэнээс хойш миний хүсэл, зорилго ямагт оргил өөд тэмүүлж байсан.. Миний хамаг л чадвар үүн дээр төвлөрч байлаа.. ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ гэж би байнга хэлдэг энэ үгс маань ч Ливерпүүлийн хүн бүрт хүрч оргил өөд мацхад бидэнд хүчийг хайрладаг. Ямар ч найдваргүй байсан ч хөвгүүд маань тулалдаж л байвал тэнд боломж байна л гэсэн үг. Энэ ч биднийг оргилын өөд авирах шатанд минь гишгүүр болдог."
Хэзээ ч үл мартагдах 1965оны 5н сарын 1н
Фа капын шигшээ тоглолт. Алдарт Уймбли цэнгэлдэх хүрээлэн..
Ливерпүүл клубын гарааны 11
Хаалгач 1 Tommy Lawrence (Шотланд)
Хамгаалагч 2 Chris Lawler (Англи)
Хамгаалагч 3 Gerry Byrne (Англи)
Хамгаалагч 4 Geoff Strong (Англи)
Хамгаалагч 5 Ron Yeats (c) (Шотланд)
Хагас хамгаалагч 6 Willie Stevenson (Шотланд)
Хагас хамгаалагч 7 Ian Callaghan (Англи)
Довтлогч 8 England Roger Hunt (Англи)
Довтлогч 9 Ian St. John (Шотланд)
Хагас хамгаалагч 10 Tommy Smith (Англи)
Хагас хамгаалагч 11 Peter Thompson (Англи)
Манежер Билл Шанкли (Шотланд)
Бүрэлдхүүнийг Шанкли илгээсэн бол Лийдс ч бас тухайн үедээ шилдэг бүрэлдхүүнтэй байсан билээ.. Лийдсийн багын ахлагчаар Bobby Collins (c) Мөн л Шотланд эр тоглодог байв. Тухайн үедээ 1914 болон 1950 онд 2 үзүүрлэхихээд байсан Хотон шувуунууд аваргын цомын төлөө эргэлт буцалтгүй орсон байв.
93 Хант гайхалтай мөргөлт.. Тооны харьцаа 1 - 0 ..
Тоглолт маш ширүүн явагдаж байна.. Стадиум дүүрэн Лийдс, Ливерпүүлийн туг далбаа хийсэж, тэдний сүлд дуунууд фанатууд үл зогсох мэт дуулсаар..
Төд удалгүй Шотланд хагас хамгаалагч Bremnerийн цөм гуядалт тооны харьцааг тэнцүүллээ.. Энэ бол тоглолтын 95 дахь минут.. Тоглолтын шийдвэрлэх мөч St. John Goal 113' ГОАААААААААААЛЛЛЛЛ гоё ч мөргөлт, сайхан ч эр
ингэж Ливерпүүл клуб түүхэндээ анх удаа ФА капын цомыг гэртээ авчирч билээ.. Мэдээж Билл Шанкли болон түүний цамхаг Роны удирлаган доор..
Гэвч энэ жил Европын капд шөвгийн дөрөвт Италийн Интер Милан клубтэй таарсан. Эхний тоглолт Эйнфилд Роадад
Ливерпүүл 3 - 1 Интер Милан , хариу тоглолтонд тун хангалтгүй тоглож 3 - 0 ээр ялагдаж улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3 - 4 харьцаатай ялагдал хүлээсэн юм..
Өөр нэг аугаа ялалт.. 1966он
Ливерпүүлийн 18 дахь түрүү..Тэр мөн л бидний ахлагч байсан
Ливерпүүлийг орхисон нь 1971 он
Хотон шувуунуудын төлөө 454 тоглолтонд оролцож 16н гоал хийж, 10 жилийн турш хүчин зүтгэсний эцэст Английн Tranmere Rovers багт манежерээр очсон юм..
Америкт урилгаар очсон нь..
Америкийн хөлбөмбөгийн лигийн Лос Анжелс Скайхoукс багт дасгалжуулагч Ron Newman урилгаар ирж багын ахлагчаар, цэвэрлэгчийн байрлалд тоглож түрүүлсэн юм.
1977 онд тэрээр Америкийн хөлбөмбөгийн лигийн Санта барбара клуб т тоглогчдын дасгалжуулагч хийж байв..
Эцэст нь 1986 он тэрээр Эйнфилдэд буцаж ирсэн.. Гэхдээ тоглогчийн хуваарь биш.. Тэр Скаут буюу шинэ залуу тоглогчдийг хайх багийн мөн л ахлагч байлаа.. Энэ ажилаа тэрээр 2006 оны хавар хүртэл гүйцэтгэсэн..
Тэрээр Ливерпүүлчүүдийг алмайруулсан шилдэг 100н тоглогчийн 29д эрэмблэгдсэн..
Хожим нь тэрээр Шанкли гийн тухай "Шанкли гэж нэрийг сонсоход надад хамгийн түрүүнд сайхан зантай, нүдэнд дулаахан хүний царай орж ирдэг.. Тэр хөлбөмбөг болон үүнд дотор өрсөлдөгчөө ялхад дурласан байсан нэгэн. Би түүнтэй анх уулзахад Шотландын Dundee United-д тоглодог байсан ба Англид цэрэгт 2жилийн гэрээгээр алба хааж байсан юм. Нэгэн өдөр намайг Алдершотд байх үед Dundee United аас чамайг нэг Английн нэг баг чамайг авахаар оролдож байна чи Ейдинбүргд тэдэнтэй очиж уулз гэсэн нэг л учир битүүлэг цахилгаан байв. Учир нь тэнд ямар баг гэдгийг бичээгүй байв. Тэр үеийн Английн цэргийн хөлбөмбөгийн баг үнэхээр хүчтэй байлаа.. Тухайн үедээ Евертоны Alec Young, Тоттенхамын Dave McKay гайхалтай тэд нартай би хамт тоглодог байлаа. Би машинаар очиход 3н өдөр шаардсан ба, цэргийн хүрээнээс мэдээж дүрэмт хувцасгүй гаргадгүй байлаа. Гэвч Англи цэргүүдийн дүрэмт хувцас надад таардаггүй байв. Дэлхийн нэгдүгээр дайны хувцасыг өмсөхийг шаардсан юм. Учир нь дээр дурьдсан шиг хуарангаас гарвал заавал дүрэмт хувцастай гардаг. Ейдинбург хүртэл 3н өдөр замд өнгөрөв.. Эцэст нь би Ейдинбургийн нэгэн буудлын хажуугаар өнгөрч явтал нэгэн хүн миний өөдөөс алхан өмнө нь минь зогсоод "Бурхан минь хүү минь чи аварга биш гэжүү" гэж хэлж билээ.. Тухайн үедээ би армийн өндөр ултай гутал өмссөн тэр маань ч намайг 6.3 фит өндөр болгож байв. Түүнд би өндөрөө хэлтэл тэрээр "Чи үүнээс ч илүү харагдаж байна. Миний нэр Билл Шанкли, Ливерпүүл клубын манежер" гэж хэлхэд би анх удаа Ливерпүүл гэдэг үгийг сонсож билээ. Rolls Royce машин дотор клубын дарга жолоодож, Шанкли бид хоёр арын суудалд сууж байлаа. Гэтэл би 5 цагийн турш явахдаа хэлэх үгээ ер бодсонгүй. Тэр очоод надад хэтийн төлөвлөгөө болон хэн хэнийг авах гэж байгаа болоод амраах гэж байгаагаа танилцуулав. Надад энэ залуу таалагдаж байлаа.. Учир нь тэр үргэлж сэтгэл өөдрөг байдаг бүр үргэлж шүү. Түүний яриаг сонсоход надад сайхан байдаг. Тийм ч учраас анх би Ливерпүүл клубтэй 2 жилийн гэрээнд гарын үсгээ зурж билээ. Шанкли үнэхээр дайчин хүн байсан би тэрнээс ямар нэгэн сул дорой байдал олж харж байгаагүй. Түүний доор ажилладаг, тоглодог хүмүүс хэзээ ч түүний тухай муу үг хэлж байсангүй. Хэрвээ чи тоглолтонд хожигдсон бол тэр гэртээ хариад тоглолтыг нарийвчлан үзэж, долоо хоногийн эхний өдөр болгон бид алдаа, оноогоо ярилцдаг байлаа. Миний бодлоор тэрний хамгийн том амжилтуудын нэг бол Английн нэгдүгээр дивизоны түрүү байсан. Тэр улиралд ч бид маш хүчтэй нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байсан даа. Хэрвээ чи алдаа хийвэл хэн ч чамайг зэмлэхгүй бас орилж хашгичихгүй. Эцэст нь түүн шиг хүн дахиж төрөхгүй. Манежерүүд Билл Шанкли шиг ажиллаж байсан шиг ажиллаж чадахгүй. Тэр бол Ливерпүүлд зориулагдсан хүн. Тэр үргэлж бэлтгэлийн талбай дээр байж байдаг. Харин одоогийн дасгалжуулагчид ийм байдаггүй. Би тэрнийг Ливерпүүл клубыг бүтээсэн гэж хэлвэл шудрага гэж боддог. Гэхдээ би тэрнийг ямар нэг бялдууч, зусар занг хүлээж авахгүй байсан байх. Энэ хүнгүйгээр бид одоогийн Ливерпүүл клубыг харахгүй байсан болвуу.
1 удаа хоёрдугаар дивизоны аварга, 2 удаа Лигийн аварга , Анхны ФА капын аварга зэрэг бидний сэтгэлд тодоос, тод мөнхөрөн үлдэх итгэмээргүй амжилтын эхний хуудас дээр мөнхрөн үлдэх Шотландын амьд домог
"РОН ЕАТС"