Legends Of Kop..........

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Legends Of Kop..........

Postby RedChili » Tue Jan 19, 2010 3:12 am

Image
Шанклийгийн "Аварга Цамхаг Рон Еатс /Ron Yeats/"
Хамгаалалтын ноён нуруу, итгэл даах чадвар, жинхэнэ хөлгийн ахлагчийн дүрийг энэ Шотланд залуугаар төсөөлөгддөг. Ливерпүүлийн анхны ФА капын цомыг өргөсөн үүгээрээ ч баялаг түүхэнд маань нэрээ тод үсгээр үлдээж чадсан ахлагч. .
Түүний хөлбөмбөгийн кареер анх 15 настай Aberdeen Lads ийн олон улсын хүүхдийн багт тоглосноос эхэлсэн ч..
20н настайдаа Dundee Унайтед багт 1957 онд 4 жилийн гэрээ үзэглэснээр мэргэжлийн хөлбөмбөгийн кареер анх эхэлсэн юм.. Үүнээс өмнө тэрээр мах нядлагааны газар ажилладаг энгийн бор хүү байжээ..
1.88м өндөр булчинлаг Шотланд залуутай Английн Ливерпүүл багийн манежер Билл Шанкли 1961 2 жилийн онд гэрээ хийснээр.. Бидний эзэрхийлэл эхэлсэн юм.. Дундее багаас ирээд 6н сарын дотор л түүний гаранд ахлагчийн тууз шилжсэн байлаа.
Аварга-- Энэ бол Шанкли тэрнийг тодорхойлж хэлсэн үг. Үүнийгээ ч тэр 20жилийн турш Ливерпүүлийн хамгаалалтын гол хөдөлгүүр байснаар нотлож чадсан.. Тухайн үедээ Ливерпүүл эхний дивизонд гарч чадахгүй 8н жил болсоны эцэст 1961-1962 оны улиралд 8н оноогоор тасархай түрүүлж чадсан юм.
Image
Ливерпүүлд үдсэн он жилүүд..
Ливерпүүлийн төлөөх анхны тоглолтонд Бристол Роверс багийн эсрэг оролцсон тоглолт.. Энэ тоглолтонд ч манайх өрсөлдөгчөө 2-0 ээр буулгаж авсан../1961 оны 8н сарын 19н/
Анхны гоал 2жилийн дараа буюу 1923 оны 11дүгээр сарын 23нд нэгдүгээр дивизонд заналт дайсан Манчестер Унайтедтай хийсэн тоглолтонд цорын ганц гоалыг 75 дахь минутанд оруулжээ..
Image
Нэг удаа Шанкли түүний тухай.. "Хамгаалалтанд тэр байхад бид урдаа Артер Аскэег тавьсан ч яахав" гэж хэлсэн байдаг...
1963-1964 оны улирал..
Image
Домогт Иан Галлагхан,
Image
Домогт Герри Бюрне
Image
Домогт Рожир Хант
Image
Зэрэг гайхалтай тоглогчдыг домогт Шанкли болон тэдний ахлагч Роны удирдлаган дор Ливерпүүл 17 дахь түрүүгээ авч чадлаа..
Image
Гэвч энэ зөвхөн эхлэл байсан юм.. /Домогт Беатлесүүд энэ үед мөн дэлхийг доргиож байв/..
Image
Үүний тухай Билл Шанкли : "Энэ амаргүй байлаа. Амжилт ямагт үнэтэй байдаг.. Гэвч Эйнфилд Роадад дөрвөн жил хагас ажилласны дараа би өөрийнхөө Английн лигт түрүүлхэд багаа хангалттай сайн удирдахыг мэдэж авсан.
1959 онд энэ клубтэй нэгдсэнээс хойш миний хүсэл, зорилго ямагт оргил өөд тэмүүлж байсан.. Миний хамаг л чадвар үүн дээр төвлөрч байлаа.. ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ гэж би байнга хэлдэг энэ үгс маань ч Ливерпүүлийн хүн бүрт хүрч оргил өөд мацхад бидэнд хүчийг хайрладаг. Ямар ч найдваргүй байсан ч хөвгүүд маань тулалдаж л байвал тэнд боломж байна л гэсэн үг. Энэ ч биднийг оргилын өөд авирах шатанд минь гишгүүр болдог."

Хэзээ ч үл мартагдах 1965оны 5н сарын 1н
Фа капын шигшээ тоглолт. Алдарт Уймбли цэнгэлдэх хүрээлэн..
Image
Ливерпүүл клубын гарааны 11
Хаалгач 1 Tommy Lawrence (Шотланд)
Хамгаалагч 2 Chris Lawler (Англи)
Хамгаалагч 3 Gerry Byrne (Англи)
Хамгаалагч 4 Geoff Strong (Англи)
Хамгаалагч 5 Ron Yeats (c) (Шотланд)
Хагас хамгаалагч 6 Willie Stevenson (Шотланд)
Хагас хамгаалагч 7 Ian Callaghan (Англи)
Довтлогч 8 England Roger Hunt (Англи)
Довтлогч 9 Ian St. John (Шотланд)
Хагас хамгаалагч 10 Tommy Smith (Англи)
Хагас хамгаалагч 11 Peter Thompson (Англи)
Манежер Билл Шанкли (Шотланд)
Бүрэлдхүүнийг Шанкли илгээсэн бол Лийдс ч бас тухайн үедээ шилдэг бүрэлдхүүнтэй байсан билээ.. Лийдсийн багын ахлагчаар Bobby Collins (c) Мөн л Шотланд эр тоглодог байв. Тухайн үедээ 1914 болон 1950 онд 2 үзүүрлэхихээд байсан Хотон шувуунууд аваргын цомын төлөө эргэлт буцалтгүй орсон байв.
93 Хант гайхалтай мөргөлт.. Тооны харьцаа 1 - 0 ..
Тоглолт маш ширүүн явагдаж байна.. Стадиум дүүрэн Лийдс, Ливерпүүлийн туг далбаа хийсэж, тэдний сүлд дуунууд фанатууд үл зогсох мэт дуулсаар..
Image
Төд удалгүй Шотланд хагас хамгаалагч Bremnerийн цөм гуядалт тооны харьцааг тэнцүүллээ.. Энэ бол тоглолтын 95 дахь минут.. Тоглолтын шийдвэрлэх мөч St. John Goal 113' ГОАААААААААААЛЛЛЛЛ гоё ч мөргөлт, сайхан ч эр
Image

ингэж Ливерпүүл клуб түүхэндээ анх удаа ФА капын цомыг гэртээ авчирч билээ.. Мэдээж Билл Шанкли болон түүний цамхаг Роны удирлаган доор..
Image
Image
Гэвч энэ жил Европын капд шөвгийн дөрөвт Италийн Интер Милан клубтэй таарсан. Эхний тоглолт Эйнфилд Роадад
Ливерпүүл 3 - 1 Интер Милан , хариу тоглолтонд тун хангалтгүй тоглож 3 - 0 ээр ялагдаж улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3 - 4 харьцаатай ялагдал хүлээсэн юм..
Өөр нэг аугаа ялалт.. 1966он
Ливерпүүлийн 18 дахь түрүү..Тэр мөн л бидний ахлагч байсан
Image
Ливерпүүлийг орхисон нь 1971 он
Хотон шувуунуудын төлөө 454 тоглолтонд оролцож 16н гоал хийж, 10 жилийн турш хүчин зүтгэсний эцэст Английн Tranmere Rovers багт манежерээр очсон юм..
Америкт урилгаар очсон нь..
Америкийн хөлбөмбөгийн лигийн Лос Анжелс Скайхoукс багт дасгалжуулагч Ron Newman урилгаар ирж багын ахлагчаар, цэвэрлэгчийн байрлалд тоглож түрүүлсэн юм.
1977 онд тэрээр Америкийн хөлбөмбөгийн лигийн Санта барбара клуб т тоглогчдын дасгалжуулагч хийж байв..
Эцэст нь 1986 он тэрээр Эйнфилдэд буцаж ирсэн.. Гэхдээ тоглогчийн хуваарь биш.. Тэр Скаут буюу шинэ залуу тоглогчдийг хайх багийн мөн л ахлагч байлаа.. Энэ ажилаа тэрээр 2006 оны хавар хүртэл гүйцэтгэсэн..
Тэрээр Ливерпүүлчүүдийг алмайруулсан шилдэг 100н тоглогчийн 29д эрэмблэгдсэн..
Хожим нь тэрээр Шанкли гийн тухай "Шанкли гэж нэрийг сонсоход надад хамгийн түрүүнд сайхан зантай, нүдэнд дулаахан хүний царай орж ирдэг.. Тэр хөлбөмбөг болон үүнд дотор өрсөлдөгчөө ялхад дурласан байсан нэгэн. Би түүнтэй анх уулзахад Шотландын Dundee United-д тоглодог байсан ба Англид цэрэгт 2жилийн гэрээгээр алба хааж байсан юм. Нэгэн өдөр намайг Алдершотд байх үед Dundee United аас чамайг нэг Английн нэг баг чамайг авахаар оролдож байна чи Ейдинбүргд тэдэнтэй очиж уулз гэсэн нэг л учир битүүлэг цахилгаан байв. Учир нь тэнд ямар баг гэдгийг бичээгүй байв. Тэр үеийн Английн цэргийн хөлбөмбөгийн баг үнэхээр хүчтэй байлаа.. Тухайн үедээ Евертоны Alec Young, Тоттенхамын Dave McKay гайхалтай тэд нартай би хамт тоглодог байлаа. Би машинаар очиход 3н өдөр шаардсан ба, цэргийн хүрээнээс мэдээж дүрэмт хувцасгүй гаргадгүй байлаа. Гэвч Англи цэргүүдийн дүрэмт хувцас надад таардаггүй байв. Дэлхийн нэгдүгээр дайны хувцасыг өмсөхийг шаардсан юм. Учир нь дээр дурьдсан шиг хуарангаас гарвал заавал дүрэмт хувцастай гардаг. Ейдинбург хүртэл 3н өдөр замд өнгөрөв.. Эцэст нь би Ейдинбургийн нэгэн буудлын хажуугаар өнгөрч явтал нэгэн хүн миний өөдөөс алхан өмнө нь минь зогсоод "Бурхан минь хүү минь чи аварга биш гэжүү" гэж хэлж билээ.. Тухайн үедээ би армийн өндөр ултай гутал өмссөн тэр маань ч намайг 6.3 фит өндөр болгож байв. Түүнд би өндөрөө хэлтэл тэрээр "Чи үүнээс ч илүү харагдаж байна. Миний нэр Билл Шанкли, Ливерпүүл клубын манежер" гэж хэлхэд би анх удаа Ливерпүүл гэдэг үгийг сонсож билээ. Rolls Royce машин дотор клубын дарга жолоодож, Шанкли бид хоёр арын суудалд сууж байлаа. Гэтэл би 5 цагийн турш явахдаа хэлэх үгээ ер бодсонгүй. Тэр очоод надад хэтийн төлөвлөгөө болон хэн хэнийг авах гэж байгаа болоод амраах гэж байгаагаа танилцуулав. Надад энэ залуу таалагдаж байлаа.. Учир нь тэр үргэлж сэтгэл өөдрөг байдаг бүр үргэлж шүү. Түүний яриаг сонсоход надад сайхан байдаг. Тийм ч учраас анх би Ливерпүүл клубтэй 2 жилийн гэрээнд гарын үсгээ зурж билээ. Шанкли үнэхээр дайчин хүн байсан би тэрнээс ямар нэгэн сул дорой байдал олж харж байгаагүй. Түүний доор ажилладаг, тоглодог хүмүүс хэзээ ч түүний тухай муу үг хэлж байсангүй. Хэрвээ чи тоглолтонд хожигдсон бол тэр гэртээ хариад тоглолтыг нарийвчлан үзэж, долоо хоногийн эхний өдөр болгон бид алдаа, оноогоо ярилцдаг байлаа. Миний бодлоор тэрний хамгийн том амжилтуудын нэг бол Английн нэгдүгээр дивизоны түрүү байсан. Тэр улиралд ч бид маш хүчтэй нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байсан даа. Хэрвээ чи алдаа хийвэл хэн ч чамайг зэмлэхгүй бас орилж хашгичихгүй. Эцэст нь түүн шиг хүн дахиж төрөхгүй. Манежерүүд Билл Шанкли шиг ажиллаж байсан шиг ажиллаж чадахгүй. Тэр бол Ливерпүүлд зориулагдсан хүн. Тэр үргэлж бэлтгэлийн талбай дээр байж байдаг. Харин одоогийн дасгалжуулагчид ийм байдаггүй. Би тэрнийг Ливерпүүл клубыг бүтээсэн гэж хэлвэл шудрага гэж боддог. Гэхдээ би тэрнийг ямар нэг бялдууч, зусар занг хүлээж авахгүй байсан байх. Энэ хүнгүйгээр бид одоогийн Ливерпүүл клубыг харахгүй байсан болвуу.

1 удаа хоёрдугаар дивизоны аварга, 2 удаа Лигийн аварга , Анхны ФА капын аварга зэрэг бидний сэтгэлд тодоос, тод мөнхөрөн үлдэх итгэмээргүй амжилтын эхний хуудас дээр мөнхрөн үлдэх Шотландын амьд домог
Image "РОН ЕАТС"
Image
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: Legends Of Kop..........

Postby Ladykop » Wed Jan 27, 2010 3:52 pm

Ливерпүүл сүүлийн 10 жилийн наймаа
Ливерпүүлийн сүүлийн 10 жилд авсан тоглогчдын жагсаалт
2000
(өвөл)
-
(зун)
Эмил Хески, «Лестер»-ээс ирж, «Ливерпүүл»д 4,5 улиралыг үдсэн
Бернар Диомед, «Осер», 3 (1 улирал зээлээр)
Гари Макаллистер, «Ковентри», 2
Ник Бармби, «Эвертон», 2
Маркус Баббель, «Бавария», 4 (1 улирал зээл)
Кристиан Циге, «Мидлсбро», 1
Грегори Виньяль, «Монпелье», 5 (2,5 зээл)
2001
(өвөл)
Игор Бишчан, «Динамо Загреб», 4,5
Даниель Сьолунд, «Вест Хэм», 2
Яри Литманен, «Барселон», 1
(зун)
Йон Арне Риисе, «Монако», 7
Милан Барош, «Баник», 3
Ежи Дудек, «Фейенорд», 6
Крис Киркленд, «Ковентри», 7 (5,5 зээл)
Антони ле Таллек, «Гавр», 5 (3,5 зээл)
Флоран Синама-Понголь, «Гавр», 5 (3 зээл)
2002
(өвөл)
Абель Шавьер, «Эвертон», 1,5 (0,5 зээл)
(зун)
Алу Диарра, «Бавария», 3 (2 зээл)
Бруно Шейру, «Лилль», 4 (2 зээл)
Эль-Хажи Диуф, «Ланс», 3 (1 зээл)
Салиф Диао, «Седан», 5 (2,5 зээл)
Патрис Лужи, «Аяччо», 3
2003
(өвөл)
-
(зун)
Стив Финнан, «Фулхэм», 5
Харри Кьюэлл, «Лидс», 5
Карл Медьяни, «Сент-Этьен», 3 (2 в аренде)
2004
(өвөл)
-
(зун)
Жибриль Сиссе, «Осер», 2
Хосеми, «Малага», 1,5
Антонио Нуньес, «Реал», 1
Шаби Алонсо, «Реал Сосьедад», 5
Луис Гарсия, «Барселона», 3
2005
(өвөл)
Маурисио Пеллегрино, «Валенсия», 0,5
Фернандо Морьентес, «Реал», 1,5
Скотт Карсон, «Лидс», 3 (2,5 зээл)
(зун)
Будвейн Зенден, «Мидлсбро», 2
Пепе Рейна, «Вильярреал», 4,5
Антонио Барраган, «Севилья», 1
Мохаммед Сиссоко, «Валенсия», 3,5
Марк Гонсалес, «Альбасете»зээл, 2 (1 зээл)
Питер Крауч, «Саутхемптон», 3
Жек Хоббс, «Линкольн Сити», 4 (1,5 зээл)
2006
(өвөл)
Ян Кромкамп, «Вильярреал», 0,5
Даниэль Аггер, «Брондбю», 4
Робби Фаулер, «Манчестер Сити», 1,5
(зун)
Крэйг Беллами, «Блэкберн», 1
Габриэль Палетта, «Атлетико Банфилд», 1
Фабио Аурелио, «Валенсия» , 3,5
Жермейн Пеннант, «Бирмингем», 3 (0,5 зээл)
Дирк Кюйт, «Фейенорд», 3,5
Набиль Эль Жар, «Сент-Этьен» , 3,5
2007
(өвөл)
Хавьер Машерано, «Вест Хэм» (зээл), 3
Альваро Арбелоа, «Депортиво», 2,5
(зун)
Себастьян Зун, «Атлетико Ланус», 2 (1 зээл)
Эмилиано Инсуа, «Бока», 2,5
Кристиан Немет, «МТК Будапешт», 2,5 (1 зээл)
Андрей Воронин, «Байер», 2,5 (1зээл)
Фернандо Торрес, «Атлетико», 2,5
Йосси Бенаюн, «Вест Хэм», 2,5
Райан Бабел, «Аякс», 2,5
Лукас Лейва, «Гремио», 2,5
Шарль Итанж, «Ланс», 2,5 (зээл)
Дамьен Плессис, «Лион», 2,5
Дани Пачеко, «Барселона», 2,5
2008
(өвөл)
Мартин Шкртел, «Зенит», 2
(зун)
Филипп Деген, «Боруссия Дортмунд» , 2
Андреа Доссена, «Удинезе» , 2
Диего Кавальери, «Палмейрас» , 2
Давид Н’Гог, ПСЖ, 2
Робби Кин, «Тоттенхэм», 0,5
Альберт Риера, «Эспаньол» , 2
2009
(өвөл)
-
(зун)
Сотириос Кирьякос, АЕК, 0,5
Глен Жонсон, «Портсмут» , 0,5
Альберто Аквилани, «Рома» , 0,5
Дээд амжилтууд
Хамгийн үнэтэй трансфер – Фернандо Торрес («Атлетико», £20m нэмэх Луис Гарсия)
Рафа Бенитезийн гадаадаас довтлогчид авчрахдаа нэг бус удаа алдаа гаргаж байсан ч энэ удаад Эль-Ниньогийн хувьд жинхэнэ нүдээ олсон сонголт болов. Гэрээ санасан Луис Гарсия дээр нэмээд 20 сая гэдэг бол өнөө үеийн европын хамгийн шилдэг төвийн довтлогчийг авчирсантай харьцуулахад шалихгүй зүйл. Хурдтай, урьдчилан таамаглахын аргагүй, хүчирхэг испани довтлогч ирсэн даруйдаа Стивен Жеррардтай гайхалтай хослоыг бий болгон Фаулер, Овен, бүр Иан Ра*a*с ч хурдан эхний 50 гоолоо оруулсан билээ.
Хамгийн ашигтай трансфер-Шаби Алонсо. «Реал Сосьедада»-аас £10,5-аар аван, «Реал Мадридад» £30m р зарсан.
“Энфилд”-эд ирмэгцээ Премьер лигийн шилдэг пасслагчдийн нэг болсон Шаби Алонсогийн тухай энд дурьдах нь илүүц бизээ. 2008-09 онд гайхалтай нэгэн улирлыг үдсэний дараагаар түүнийг явахтай холбоотой шуугианы цуурай бидний санаанд илхэн байгаа хойно. Хэдийгээр санхүүгийн хувьд ашигтай наймаа болсон ч “мөнгөнд жаргал байдаггүй” гэдгийн үлгэрийг тодоор харуулсан.
Бүтээгүй хамгийн шуугиантай наймаа -Габриэль Хайнце («Манчестер Юнайтед»)
10 жилийн хугацаанд Копууд илүү нэртэй тоглогчдын наймааг хийж байсан боловч дуулиан тарьснаараа үүнийг гүйцэх нь гарахгүй л болов уу.
2007 оны зун Рафа олон жилийн уламжлалыг эвдэхээр шийдэн Хайнцед 7 сая фунтын санал тавихад мань эр ч дуртай зөвшөөрөв. Харин Манчестер Юнайтед эрс татгалзаж, аргентин залуу сар орчим гундуу царайлан, МЮ-гийнхан хэвлэлд “эд нартай бид ийм зүйл хийдэггүй” гэсэн байнгын хариу өгч байсны эцэст “эзэн нь юмаа мэдэн”, Реалаас бүгдийнх нь таалалд нийцсэн /Ливерпүүлээс бусад/ санал ирснээр асуудал шийдэгдэв
Хамгийн бүтэлгүй наймааны гарааны баг
Image
Кирклэндээс 10 дахин бага үнээр, цалин ч бас түүндээ дүйсэн, дээрээс нь зөвхөн цомын тоглолтуудад л гаргаж байсан зэргийг нь харахад Шарль Итанжийн наймаа анхандаа тийм ч муу санагдаж байсангүй. Гэтэл 2009 оны 4 дүгээр сард “улаануудад” мартагдашгүй хар PR хийгээдхэв. Хиллсборогийн дурсгалд зориулсан арга хэмжээн дээр арзайтлаа инээн суугаа түүний дүр камерийн дуранд тодоос тод өртжээ. Цагаа олоогүй баяссан түүнийг ихээхэн дүнгээр торгон, хэл чимээгүй зээлээр явуулж санаа амарлаа
Хамгаалалт:
Баруун жигүүрт Стив Финнантай яаж ч өрсөлдөөд баралгүй банзанд өмдөө илээсэн Хосеми. Игор Бишчан сүүлийн улиралд байраа буцаан эзэлснээр төвийн хамгаалалтыг Ян Кромкамп, Моурисио Пеллегрино нар т өглөө. Аргентин эр Валинсиа-д байхдаа Бенитезд үнэнчээр хүчин зүтгэсэн боловч шинэ саадыг давахад арай л хөгширсөн байсан юм. /35 нас/. Хамгаалалтын шугамыг тухай сэдвийг Андреа Доссенагаар төгсгөл болгоё. 7 саяар ирсэн итали залуу тун удалгүй өөсрдийнхөө фэнүүдийн хүртэл доог болов. Мэдээж хэрэг Реал болон МанЮ-ийн хаалганд хийсэн гоолыг нь санан олон зүйлийг уучилсан ч бүгдийг нь уучилж чадаагүй юм.
Дунд шугам: Жерар Улье Никола Анелькагаас Эль Хажи Диуфыг илүүд үзэж цаадах нь Саутхэмптоны хаалганд дубль хийснээр эхэлсэн боловч үүнээс хойш огт гоол оруулахаа болиход нь эхлээд жигүүр лүү нэг явуулж үзээд эцэст нь “Болтон” руу явуулав. Манайханд төвийн хагасууд дүүрэн байсан болохоор Харри Кьюэллд төвд гарах боломж тэр болгон олдоод байсангүй. Арсенал, МЮ-ийн өмнүүр орон түүнийг авсандаа Ливерпүүлийнхэн ихэд баяртай байсан боловч гайтай байнгын бэртэл гэмтэл саад болсон юм. Ингээд сүүлд нь Райан Бабель. Заримдаа их л өндөр түвшний тоглолт үзүүлэх боловч харамсалтай нь тэр нь байнга биш болохоор Энфильдэд хүлээсээр залхаж байх шиг байна.
Францад гялалзаж байсан Жибриль Сиссегийн Энфильд дэх карьер нь гэмтэл болон Бенитез түүнийг баруун жигүүрт тавих зуршлаас болоод нуржээ.
Хүчний хувьд хэн ч гомдохооргүй Фернандо Морьентесийг Премьер лигт ирэхэд нь жинхэнэ байх ёстой газраа ирлээ гэцгээж байсан ч түүний оргил он жилүүд Реал болон Монакод үлдсэн байсан юм.
Робби Кийний ядвал үүнээс ч илүү гунигтай. 20 саяар авахыг клубын удирдлагууд Бенитест нялзаасан бөгөөд хар багаасаа “улаанууд”-ын эгнээнд байхыг мөрөөдөж байсан түүний мөрөөдөл бодит байдалтай тулгаран буцаад Тоттенхэм рүүгээ явсан юм.
Хамгийн амжилттай наймааны гарааны баг
Image
Алдарт Стамбулын шөнө Ежи Дудекийг домог болгосон ч Бенитезийг шинэ хаалгач хайхад нь садаа болсонгүй, Вильярреалаас 6 саяар Пепе Рейнаг авчирчээ. Өнөөдөр түүний амжилтыг эргэн харахад /3 алтан бээлий, бөмбөг хаалгандаа алдаагүй дээд амжилт, пенальти цохигчдын эрлэг/ өөрийн эрхгүй яаж ийм бага үнээр явуулаа вэ гэж дуу алдахад хүргэнэ.
Баруун жигүүрийн хамгаалалт: Даруу төлөв, найдвартай, тогтвортой Финнан. Финнантай харьцуулахад Рийзег тогтвортой гэж хэлэхэд хэцүү боловч олон хаалгачдын зүрхэнд шар ус хуруулж байсан түүний аймшигтай хүчтэй цохилтууд нь одоо ч хар дарсан зүүдэнд нь үзэгддэг байх. /Нөгөө талаас АЛ-ийн хагас финалд хийсэн автогоол нь олон Ливерпүүлийн фэнүүдийн хар дарсан зүүдэнд үзэгдсээр/. Даниел Аггер-Мартин Шкртел-ийн хослолыг ирээдүй рүү чиглэсэн гэх нь илүү зөв талтай. Аггерийн гоёмсог ганган тоглолт нь түүний байнгын бэртэл гэмтэл, Шкртелийн ширүүн төрх нь улирлын эхний муу формонд нь бага зэрэг дарагддаг нь үнэн л дээ.
Хавьер Машераногийн наймаа нилээн юм болж байж бүтсэн ч одоо бол ПЛ-т хамгаалах чиглэлийн хагасуудаас түүний урьд гарах хүн байхгүй байх. Шаби Алонсогийн хувьд дээр бичсэн. Харин Гари Маккаллистерийг тусад нь авч үзэх хэрэгтэй. 35 настай шотландын домгийг Энфильдэд ирэхэд нь олон хүн хүндэтгэнгүй гэхдээ гайхан мөрөө хавчиж угтаж байсан бол хаалттай цохилт, тоглолт уншихын мастер түүнийг явахад нь бүгд нүдэндээ нулимстай үлдсэн юм. 2улирал тоглохдоо тэрбээр багийн уур амьсгалын түлхүүр, залуу тоглогчдод туршлагаасаа харамгүй хуваалцагч, хагас хамгаалалтын гол хүн байсан билээ.
Дирк Куйт авъяасаасаа илүү шургуу хөдөлмөрч зангаараа өөрийн байраа энд эзэлсэн гэхэд буруудахгүй. Луис Гарсиягийн АЛ-ийн хагас финалд оруулсан гоолыг Копууд хэзээ ч мартахгүй. Универсал тоглогчид арай ихэдсэн гэж хэлж болох манай багт одоо төгсгөл хийхэд айлтгүй болсон. Учир нь тэнд Фернандо Торрес байгаа юм.
sports.ru -аас
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4209
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Legends Of Kop..........

Postby che » Sun Feb 21, 2010 3:22 am

Г.Баяраа wrote:Маргаашын тоглолтын өмнө Копууддаа нэг бэлэг барьчихья байз...тэгээд нэг нь лэжэндс оф Коп руу хуулчина биз... :mrgreen: маргаашын тоглолтонд будаа болгоно биз майга шар минь :eek:

Голландын хөдөлмөрч шар


Image
Хэрвээ хөлбөмбөгчдийг гадаад төрхөөр нь дүгнэж жагсаалт гаргавал Дирк Кюит нилээд хойгуур жагсах байх. Эв хавгүй буржгар шар үс, майга хөл, ''аймшгийн кинонд ч тоглуулж болохоор'' царай гээд гадна талаас нь харвал Диркийг сайхан залуу гэмээргүй ч эцэж цуцашгүй дайчин чанар, гоол оруулах онцгой мэдрэмжээрээ Кюит олон бүсгүйчүүдийн хайрыг татаж чаддаг. Түүний тоглодог үндсэн байрлал нь довтлогч боловч, гоолын момент үүсгэж айлын хамгаалагчдыг өөр дээрээ татаж чаддаг учраас Ливерпулиэс гадна Голландын шигшээд, жигүүрийн хагас хамгаалагчаар тоглуулах нь элбэг.
Заримдаа бүр довтолгооны хагасын байрлал дээр ч манаргаж явах нь бий. Орчин үеийн хөлбөмбөгт түүн шиг универсал тоглогч хамгийн чухал болоод байгаа учраас Рафаель Бенитез лав Ливерпульд байгаа цагтаа Кюутийг явуулахгүй бизээ. Хөдөлмөрч шарын бага нас Голландын өрнөд хэсэгт байрладаг Катвик хэмээх загасчны бяцхан тосгонд өнгөрчээ. Далайн эрэгтэй байрладаг энэ хотын иргэдийн гол амьжиргаа нь загас агнуур байсан учир Кюут эцгийгээ даган загасчлах '''хоббитой'' болсон гэдэг.

Үүний хажуугаар хотынхоо Куйк Бойс хэмээх сонирхогчийн багийн академд элсэж хөлбөмбөгөөр хичээллэдэг байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүнд эцгийнхаа адил загасчин болох уу, эсвэл хүсэл мөрөөдлөө дагаж хөлбөмбөгөөр амьдралаа залгуулах уу гэсэн хоёр замын нэгийг сонгох хэрэгтэй боллоо. Эцэст нь хүү зүрх сэтгэлээ дагасан бөгөөд хожим энэ шийдвэрийг гаргасандаа хэзээ ч харамсаж байгаагүй хэмээн ярьсан байдаг. Куйк Бойсын академд 10 гаран жил хөлбөмбөгийн боловсрол ''эзэмшсэн'' Дирк 1998 онд клубын үндсэн багт багтаж ''томчуудын'' хараанд өртөх болсон байна. Тэр зунаа Кюит Эредивизийн нэр хүндтэй багуудын нэг Утречт багтай гэрээ байгуулжээ. Ихэнхи залуу довтлогчид шинэ багт дасан зохицохын тулд нилээд цаг зарцуулдаг бол Дирк ийм асуудалд орсонгүй.

Ихэнхи залуу довтлогчид шинэ багт дасан зохицохын тулд нилээд цаг зарцуулдаг бол Дирк ийм асуудалд орсонгүй. Дебут улиралдаа лигийн 28 тоглолтонд 5 гоол оруулж цомын тэмцээнд ч өөрийнхөө нэрийг нэг удаа дуудуулаад амжсан байна. Дараа дараагийн улиралууад Кюитийн оролцох тоглолт, оруулах гоол нэмэгдсэн ч Утречтийн менежер Франс Аделаар биеийн хүч сайтай Серби довтлогч Игорь Глусчевичийг үндсэн довтлогчоор тоглуулдаг байв. Харин 2002–03 оны улиралд томилогдсон Утречтийн шинэ дасгалжуулагч Фоеке Боой Кюитийг үндсэн довтлогчоороо сонгосон нь жинхэнэ нүдээ олсон шийдвэр болсон юм. Фоекегийн итгэлийг ''майга шар'' 100 хувь давуулан биелүүлж лигийн 34 тоглолтонд 20 гоол оруулжээ. Түүний оруулсан шийдвэрлэх гоолуудын ачаар Утречт Голландын цомын тэмцээнд Фейноррдыг 4 : 1-ээр бутниргэн түүхэндээ 3 дахь удаагаа цомын ''бараа'' харсан түүхтэй. Мэдээж хэрэг энэ улиралын дараа хөрөнгө санхүү муутай Утретчтийг мөнгөөр ''дарамталж'' Kюитигийн ''сугалчих'' гэсэн багууд ар араасаа хөвөрч эхэлсэн. Эдгээр олон багуудын дундаас цомоо Кюитид ''хулгайлуулсан'' Фейноррд 1 сая еврогоор залуу довтлогчыг өөрийн болгожээ. Кюиттэй зөрөөд Фейноррдын довтолгооны гол цөм байсан Пьер ван Хойдинк Турк уу хүлгийн жолоо залсан тул гоол оруулах бүх даалгавар Кюиттэй дээр төвлөрчээ. Голландын хөлбөмбөгийн түүхэнд Аякс, ПСВ, Фейноррд багуудыг ''топ 3'' хэмээн нэрлэдэг. Түүхэн амжилт, хамрах хүрээг, хөгжөөн дэмжигчдээрээ лигийн бусад багуудаа гол хаядаг учраас ийнхүү топ гэж өргөмжлөх нь ч аргагүй.

Фейноордын хувь хулиганизмаараа нөгөө хоёроосоо ялгардагаас гадна сүүлийн жил (1999 оноос хойш) лигтээ түрүүлээгүй гэх ''шаналалыг'' сэтгэлдээ тээж явдаг. Харин Кюит ирсэн дариудаа Роттердамын багуудын фенүүдэд алдагдсан итгэл найдварыг эргүүлэн авчирч өгсөн юм. Анхны улиралдаа л тэрээр 20 гоол оруулж Утречтийн амжилтаа давтсан бол удаахь улиралд (2004–05) бүр ч галзуу амжилт үзүүлсэн. Лигийн 34 тоглолтонд 29 гоол оруулж Эведивизийн мэргэн буучаар тодорсон бөгөөд улиралын нээлтийн тоглолтонд Де Граафчапын хаалганд 3 гоол оруулж карьерийнхаа анхны хет-трикийг хийж байлаа.

Кюиттай хамт Фейноордын довтолгоонд тоглож байсан Соломон Калу тэр улиралд 20 гоол оруулж мэргэн буучдын 2-р байранд жагссан гэхээр Роттердамын багийн довтолгоо ямар хүчтэй байсан нь харагдаж байна. Хамгийн сонирхолтой нь ийм хүчирхэг довтолгоотой баг ПСВ-гээс 25! онооны алдагдалтай дөнгөж 4-р байранд орсон амжилт үзүүлжээ. ПСВ-чүүд тэр улиралд хаалгандаа 18 гоол алдсан бол Фейноорд 2 дахин их буюу 51-ийг алдсан байна.
Энэхүү хамгаалалтын ''цоорхойгоо'' нөхөж чадаагүй учраас Фейноордчууд Кюитийг явах хүртэл ганц ч цомны бараа хараагүй юм.

Хэдийгээр багийнх нь амжилт яваагүй ч Дирк лигтээ тогтмол 20 гоолоо оруулсаар байлаа. 2006 оны ДАШТ-ий дараа түүнийг авахаар английн олон багууд ''оочерлож'' эхэлсний дотор Ливеруль, Ньюкэсл багууд тэргүүнд нь жагсаж байв. Премьер лигийн багуудын сонирхлыг татсан зүйл нь мэдээж Кюитийн гоол оруулах мэдрэмж, хөдөлмөрч чанар болон бэртлээс хол ''явдаг'' чанар нь байсан/ 1999 оноос 2006 оны хооронд Кюит Голландын лигийн 5 тоглолтыг л өнжсөн гайхалтай гэмээр амжилтыг үзүүлсэн байдаг. Мөн 2001-2006 оны хооронд 179 тоглолтонд дараалан оролцсон байх юм. Хэр баргийн аавын хүү иймэрхүү ачааллыг дийлэхгүй л болов уу.

Хөлбөмбөгийн хар зах дээр ямар нэгэн том наймааны өмнө худлаа үнэн цуу яриа дэгддэг бичигдээгүй хууль бий. Дирк Кюитийг ч энэ бүхэн тойрсонгүй.. Сар гаран элдэв цуу ярианд булуулсны эцэст 8 сарын 18-нд Кюит эцсийн шийдвэрээ гаргаж Хотон шувуунуудын төлөө зүтгэхээр болсон юм. Гэхдээ түүнийг хэр зэрэг мөнгөөр худалдан авсан нь одоо ч гэсэн тодорхой бус байгаа. Копуудын багт ирээд хийсэн анхны хэвлэлийн бага хурал дээрээ Кюит ''Фейноордыг орхихдоо би дэлхийн хэмжээний том багт тоглохыг л хүссэн. Харин миний хүссэн тэр баг бол Ливерпуль гарцаагүй мөн'' хэмээн ярьжээ.

Кюит маш богино хугацааны дотор Ливерпулийн фенүүдийн хайр хүндлэлийг татах болсон нь хоёр шалтгаатай. Нэгдүгээрт мэдээж тоглолт болгонд хамаг хүч чадлаа дайчлан, ялалтын төлөө тэмцдэг чанар нь. Хоёрдугаар хөгжөөн дэмжигчидээ маш хүндэлж тоглолтын өмнө заавал талбайг бүтэн тойрч фенүүдтэйгээ мэндэлдэг эелдэг зан нь. Ливерпулийн төлөө анхны тоглолтоо Кюит 2006 оны 8 сард Вест Хэмийн эсрэг хийсэн бол анхны гоолоо 9 сарын 20-нд Ньюкэслийн хаалганд оруулсан байна. Анфиелдэд оруулсан болохоор энэ гоол нь ч түүний нэр хүндийг тэнгэрт тултал өргөөд л өгчихсөн.

Image

Улиралын төгсгөлд Ливерпуль Европын дэвжээнд хүндхэн тоглолтууд хийхэд Кюит бүх ганц ч тоглолт өнжөөгүй юмдаг. Челсигийн эсрэг торгуулийн цохилт гүйцэтгэж, Миланы хаалганд нэр төрийн гоол оруулсан гээд л. Харамсалтай нь бас л Голланд эрийн шагналын өрөөгөө чимэх гэсэн найдвар талаар өнгөрч Ливерпуль ганц ч цомгүй хоцорлоо. 2008 оны зун Фернандо Торрес хэмээх гоолын мангас Анфиелдэд ирсэн тул Рафа түүний байрлалыг бага зэрэг өөрчилж жигүүрт тоглуулах болсон. Кюит ч шинэ байрладаа амархан дасаж Торрест гоолын дамжуулалтыг ар араас өгч байсан бөгөөд гоол оруулах үндсэн үүргээ бага зэрэг ''умартаж'' тул 3 гоолтой тэр улиралыг өндөрлүүлжээ. ''Энэ байрлал надад таалагдаж байгаа. Карьерийн эхний жилүүдэд би Утречт багт жигүүрийн хагасаар тоглодог байсан. Тийм болохоор Рафагийн зааврын дагуу тоглоход ямар ч асуудал тулгарахгүй''

Энэ жил Кюит Ливерпулийн төлөө 4 дэх жилдээ хүчин зүтгэж байна. Түүний оруулсан гоолуудыг эргэн дурсах юм бол ихэнхидээ сүүлийн мөчид юм уу, багаа хожигдож байхад оруулсан ''алтан'' гоолууд байдаг. Иймээс ч түүнийг ''том тоглолтын азтан'' хочлох нь бий.
Энэ улиралд Голланд эрийн мөрөөдөл болсон лигийн түрүү бараг худлаа болсон ч хөдөлмөрч шар цөхрөхгүй тэмцлээ үргэлжлүүлсээр л байна. Түүний, бүх копуудын хүсэн хүлээсэн өдөр тун удахгүй ирнэ байх гэдэг би ч бас итгэж байна. Амжилт хүсье Кюит !

Шигшээ багт
Image
Марко ван Бастен 2004 онд Голландын шигшээ менежерээр томилогдсоныхоо дараа Рой Макай, Патрик Клюиверт гээд цөөнгүй тоглогчдыг ''хог дээр гаргаж'' бүрэлдэхүүнээсээ хассан. Энэхүү шилжилтийн үеэр Диркийн гайхалтай форм таарсан бөгөөд улмаар 2004 оны 9 сард улбар-шар өмсгөлтэй анхны тоглолтдоо оролцсон юм. Улмаар 2006 оны ДАШТ-ий урьдчилсан шатны ихэхнхи тоглолтонд Кюит гараанд гарч дасгалжуулагчынхаа итгэлийг оллоо гэж байтал Марко бас л ''новширч' жинхэнэ тэмцээн дээр түүнийг сэлгээнд хадаж орхисон. Хэсгийн тоглолтуудыг бэнчнээс үзсэн тэрээр шөвгийн 16-д Португалын эсрэг талбайд гарсан ч өөрийгөө төдий л сайн харуулж чадаагүй юм. Шар улаан хуудсаар ''бөмбөгдсөн'' тэр тоглолтонд Португал 1 : 0-ээр ялалт байгуулж тэмцээний цааш үргэлжлүүлэхээр болсоныг та бүхэн санаж байгаа байх.

Үүнээс 2 жилийн дараа явагдсан Европын аваргад Кюит, Уэсли Шнайдер, ван дер Ваарт нарын хамт Голландын дундын шугамыг бүрдүүлж байлаа. Хэсгийн эхний тоглолтонд Италийг 3 : -0-ээр ялахад 2 гоолын дамжуулалтыг нь Кюит өгсөн. Дараа нь Францыг 4 : 1-ээр ялахад эхний гоолыг оруулж нэг үгээр гайхалтай тоглож байлаа. Харамсалтай нь (энэ үгийг хэд ч давтчихавдаа) шөвгийн наймд ''онгод'' нь орсон Аршавин тэргүүтэй Оросын багт ялагдаж гэртээ харихаас өөр аргагүй болсон юм. 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Дирк 3 гоол оруулсан байгаа. Энэ гоолын буухайгаа жинхэнэ тэмцээнд үргэлжлүүлэх эсэхийг нь бид хүлээж л суухаас.

Хувийн амьдрал

Image
эхнэр хүүхэд нь

Талбайн гадна ч Диркийн эелдэг, зөөлөн сэтгэл нь үргэлж харагддаг. Түүний эхнэр Гертруде ''Дирк Кют сан''-гийн захиралаар ажилладаг бөгөөд хүүхдүүдэд болосврол түгээх, ирээдүйн амьдралынх нь замыг гэгээтэй болгохоор олон үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. Гертруде Кюиттэй гэрлэхээсээ өмнө настай иргэдийн асрах газарт сувилагчаар ажилладаг байсан бөгөөд охинтой болох хүртлээ тэндээ ажилласаар байжээ. 2007 оны зун түүний аав хорт хавдараар нас барьсан. Өмнө нь түүний ах 21 настайдаа энэ өвчнөөр тэнгэр хальж байсан учраас Кюит тэр үед нилээд хүнд байдалтай улиралыг эхлүүлж байсан гэдэг.


Блиц анкет :
Нэр : Дирк Кюит
Төрсөн огноо : 1980.7.22
Төрсөн газар : Катвик (Голланд)
Өндөр : 184 см
Иргэншил : Голланд
Тоглодог байрлал : Довтлогч/хагас хамгаалагч
Тоглодог баг : Ливерпуль
Дугаар : 18


Best goals of Dirk Kuyt

Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Legends Of Kop..........

Postby che » Tue Feb 23, 2010 10:43 am

Image

За ойрд юм орчуулалгүй уджээ гэж. Жаахан залхуурсан гэж болно, дуусгаагүй Рафа-гийн нийтлэлийг ингээд дуусгий гэж.
Рафа Бэнитэз: Менежэр 4-р хэсэг
За тэгээд энэ 4-р хэсэгт маань 3-р хэсэгт багтаагүй зарим зүйлсийн тухай дурьдах билээ.

Наймаанууд:
Рафа-гийн нэг гайхалтай зүйл нь танихгүй хүнийг нүдсээр байгаад л ворлд класс зэрэгтэй болгож чаддаг. Тэр тусмаа хязгаарлагдмал мөнгөөр шүү дээ. Гэхдэ мэдээж тэр дунд флопууд байж таараа. Флопууд мэдээж хязгаарлагдмал мөнгөтэй үед гай болох ч, энэ нь хэнд ч болох зүйл.
Одоо Рафа-гийн жилийн жилд бүрдүүлж ирсэн бүрэлдэхүүн үнэхээр гайхалтай байсан. Хязгааргүй мөнгөөр бялхаж байсан Чэлси болон МАНУ. Арсэнал-ын чадварлаг залуус түүдэгийг хажууд. Жерард Хоуллилэр наймаанд их тааруу байсан. Тэр гэхдэ Хийпиа болон Хамман-г авчирсан. Тэд ч тэгээд тэр үед хямдхан ирж байсан нь бага эрсдэлтэй байсан нь тодорхой. Гэвч түүний авчирж байсан Диоуф(10 сая), Диао(5 сая), Чэерү(4 сая) гээд л авчирсан тоглогч нар флоп байсан түүхтэй. Хоуллилэр тэднийг аваад алдсан төдийгүй тэдэнтэйгээ зууралдсаар өөрийн замаа засан явсан гэж болно.
Хоуллилэр-тэй адил Рафа ч гайхалтай наймаанууд хийж байсан, тэдгээр тоглогч нар одоо Ливэрпүүлийн гол бие болсон байх жишээтэй. Гэвч энэ 2 агуу менежэрт том ялгаа байсан юм, юу вэ гэвэл Рафа тэднийг болкү л бол эртхэн явуулах түүс болдог. Хүмүүс түүний худалдан авч ирээд амжилт олоогүй тоглолгч нарыг жагсааж бичдэг ч тэд одоо Ливэрпүүл-д буй тоглогч нарыг нэрлээд байдаггүй нь их сонирхолтой. Бэнитэз Тэнэрифэ багааса Валэнсиа орохдоо Мигэл Ангэл Миста гэсэн довтлогч тэр жилдээ 19 гоалоор мэргэн бууч болж байсан 03-04 оны улирал болон баруун жигүүрийн хамгаалагч Кристобал Курро Торрес удалгүй багт ирэн өөрийгөө шигшээдээ дуудуулаад ч амжсан тоглогч юм.
Одоогоор Ливэрпүүлд Pepe Reina, Yossi Benayoun, Dirk Kuyt, Xabi Alonso, Fabio Aurelio, Daniel Agger and Martin Skrtel гээд л тоглогч нар хямд үнээр ирсэн ч багт асар их үүрэг гүйцэтгэн түлхүр тоглогч нар болсон билээ. Мөн тэрээр их мөнгөөр том наймаа хийж болдогийг харуулан Машэранө, Жонсон, Торрес гээд л авсан. Мөн Акуалани үүнд орно(магадгүй зарим хүмсүүд түүнийг флоп гэж нэрлэж байгаа нь сонин, удалгүй өөрийгөө харуулна гэдэгт нь итгэж байгаа.
Фэрнандө Морионтэс, Марк Гонзалэз, Габриэл Паллэта, Робби Кийн гээд л тоглогч нар муу наймаа болох нь болсон, гэвч тэд одоо энэ багт байгаа юу?

Үнэнч сэтгэл:
Ливэрпүүлд ирэхийн өмнө тэрээр нэг багт 1-2 жилээс хэтрэж байгаагүй. Мадрид-д ч мөн багачуулын клуб энэ тэр гээд бас олон л шилжэн хөдлөж байж. Харин удалгүй Валэнсиа гэсэн багт очин өөрийн гэрээ болгий гэж бодсон тэрээр эздийн байдал түүнд таалагдаагүй тул удалгүй Ливэрпүүл хэмээх багт ирсэн билээ. Саяхан л Рафа маань эзэдтэй муудалцан ер нь хэцүү байсан, харин тэр асуудал арай намжиж байх шиг. Бас дээр нь Рафа маань багтайга 2014 он хүртэл гэрээтэй гэхлээр сэтгэл их өеөг байна. Тэрээр Ливэрпүүлийн фэнүүдийн нэгэхэн хэсэг гэдгийг бид мэднэ. Манай фэнүүд ч үүнийгээ Рафа-г аюул дор байхад түүнийг цээжээрээ хамгаалж байсан саяхан. Түүний хүчинд тэрээр багаас явах болоогүйгээ өнгөрсөн тоглолтуудаас харуулж байгаа билээ. Бэнитэз Ливэрпүүлийн фэнүүдтэй дэндүү сайн холбоотой бөгөөд л түүний явахгүй том шалтгаан бол энэ. Түүнийг багаа орхиод явсан бол түүнийг өршөөх олон олон хүн байсан нь тодорхой, гэвч тэр түүнийг хүссэнгүй багийг урагш авч явахыг хүссэн дээ л үлдсэн юм. Түүний хувьд Ливэрпүүлийн менежэр байх нь зүгээр нэг ажил бус бараг л амьдралын нэг хэсэг нь юм. Тэр үргэлж энэ агуу хотын соёл болон үүнд хайртай тухайгаа үргэлж ярьдаг мөн, түүний эхнэр болон хүүхдүүд энэ хотод дэндүү их дассан гэж хэлж байсан. Тэхлээр энэ нь тэр удаан хугацаанд байх гэрээ олжээ гэсэн үг биш гэжүү. Тэр хурдахн шиг явах бус эндээ үлдэн анх гэрээнд зурсан зүйлсээ бүтээн ажиллахын төлөө эндээ олон жил ажиллах биолно. Эцэст нь хэлэхэд Рафа болон түүний фэнүүдийн холбоо хэзээ ч тасрахгүй болой.

Нас:
Энэ зүйлийг одоо хүртэл хүмүүс ажиглаагүй байж болох юм. Рафа маань дөнгөж л 49-н настай. Шилдэг менежэрүүдийн хажууд түүний нас ер нь бол залуудаа орно.
Одоо дэлхий дээрхи амжилттай дасгалжуулагч нарын нас САФ 66, Вэнгэр 60, Капэллө 63 гээд л. Тэдний хөгширөн туршалага суусны үр дүнд энэ том амжилтууд гарж байгаа нь тодорхой. 2014 он хүртэл түүний гэрээ дуустал түүнд амжилт үзүүлэх хангалттай цаг хугацаа байгаа. Тэр зүгээр л нэгэн манай багийн менежэр бус тэр зүгээр л багтайгаа дэндүү холбогдсон юм. 49 настай энэ сайн дасгалжуулагч байхад ирээдүй бүрхэг бус харин ч ирээдүйтэй байна биш гэж үү?
Би хувьдаа Бэнитэз-д 100 хувь итгэдэг, түүний багийн төлөөх сэтгэлийг юугаар ч худалдаж авашгүй билээ.

http://beta.oleole.com/blogs/the-kop-en ... r---part-4
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Legends Of Kop..........

Postby Тунгаа » Thu Feb 25, 2010 4:35 pm

Шкафан дахь ном дэвтрээ цэгцэлжийсан чинь тэмдэглэлийн дэвтэр гарч ирээд нргүүлж тойруулж харлаа.
"300 дахь хуудаснаас хойш уншаад гайгүй юмнууд байгааг нь оруулаарай залхуу шаараа гэж Бамбууш муу новш загнасан байлээ. Кэкэкэ. За яахвээ нэг шүүж оруулнаа гайгүй." гэж бичсэн байв. Тэгээ л мартчиж. Одоо л амласанаа гүйцээхээс...

Бамбууш wrote:Өнгөрөж буй улиралын
хамгийн дурсамжтай 10 тоглолтыг би нэрлье.. Гэхдээ энэ зөвхөн миний бодол байгаа
юм . Эрхэм үзэл нэгт Копууд өөрсдийн үзэл бодлоо бичээрэй.
10. 2008 оны 9 сарын 13 .. Өдрийн 12:35 аас тоглолт эхлэв. Энфиелд
Бербатовун дамжуулалтаар Аргентин тоглогч Тевез эхний гурван минутанд
манай хаалгыг гоолоор мялаав. Энэ гоолыг сүүлд үзэхэд Машэ маань Тевезыг сул орхисноор орсон гоол байлаа. Хараал идэг... Гэвч манайх илүүрхэсээр.. Эхний гоолоосоо хойш Юнайтедэд бараг бөмбөгөнд хүрэх боломж өгсөнгүй. Шинэ зэрэг Алберт Риера зүүнээр хэд хэдэн удаа амжилттай оролтыг хийж нүд баясгав.
Гэтэл 26 дах минутанд айлын 16 гадна өшиглөсөн Алонсогын бөмбөг хамгаалагчид
ойн хаалганы ойролцоо буухад Ван Дэр Сар бөмбөгийг урагшаа хатгасан нь Лэс Броуны хөлд ойн авто гоол ороодхов... За янзтай шүү. Эхний үе дуусаагүй байхад
тэнцүүллээ дээ..Энэ тоглолтонд би Эл Нино , Жеррардгүй тоглосон юм.
Риера суун оронд нь Нисдэг Голланд Реппэр Хүү Райн Бабел гарч ирлээ..
Копууд дуулалдсаар л... Маше бөмбөгөнд үнэхээр сайн тэмцэлдэн бөмбөгийг шугамаар гаргасангүй Куйтэд дамжуулахад Куйт нутаг нэгтэндээ 16 д дамжуулав. Реппэр хүү маань алдаа хийсэнгүй бөмбөгийг Сарын хаалганд булшиллаа...80 дах минутанд Чөтгөр царайт Видич Алонсо дээр алдаа хийснээр тоглолтыг орхин
гарахаас аргагүйд хүрэв.
Цаг дуусахад бид Рафагын удирдлаган доорх Юнайтедын эсрэг анхны ялалтаа авсан
юм...Энэ өдрийн МОМ оор Дирк Куйт тодорсон билээ.



9. 2008 оны 10 сарын 26. Өдрийн 13: 30 д Тоглолт Хэнцэрүүдийн алдар Стамфорд
Брижд эхлэсэн юм. Хэнцэрүүд 4 жил 8 сар, 86 тоглолтонд гэртээ хожигдоогүй явсан билээ. Гэвч ямарваа нэг юм эхлэх цаг байдаг бол мөн төгсөх цаг байдаг юм шүү гэдгийг Хэнцэрүүдэд 10 Минутанд Испани тоглогч Шаби Алонсогынмаань Чехын хаалганд оруулсан бөмбөг хэлсэн юм. Би ч энэ дээр бөөн баяр хөөр л болов. Больж
муусайн хэнцэрүүд Одоо нахьсан нэгийг гэсэн бодолоо тоглолт дуустал хадгалан
үзсэн юм. Алонсо энэ өдөр сүпер байлаа. Хоёрдугаар хагаст түүний чөлөөт цохилт
тун орох дөхлөө.. Аааяааяаа энэ орсон бол ч... За тэгээд харилцан довтолсоор.
Машерано маань дунд Хэнцэрүүдийн бүх довтолгоо болон дамжуулалтыг таслаж байв. 90 минут дууслаа. Бид Хүснэгтийг тэргүүлж эхлэснээс гадна тэдний 4 жил 8 сарын гэртээ хожигдоогүй Амжилтыг Фенүүдийнх өмнө шаварт хутгаж орхилоо..
Энэ өдрийн МОМ оор Шаби Алонсо яах аргагүй тодров.



8. 2009 оны 3 сарын 22 .. Өдрийн 16:00 д тоглолт Энфиэлдэд эхлэв..ахлагчын маань анхны Хет-Трик гээд л энэ тоглолт их сайхан болж билээ.
Улиралыг амжилттайн эхлүүлсэнмөн дараа жилийн Аваргуудын Лигт орохоор найдлага таввин буй Мартин О' Нейлын цэргүүдийг энэ өдөр бут ниргэсэн гэхэд болно. 8 дах Минутанд Жеррардын чөлөөт өшиглөлтийг Алонсо мөргөсөн ч шавар хаасан хөндлөвч оноод 16 д унасаныг цуцашгүй Нисдэг Голланд Куйт маань чихсэнээр бид тоглолтыг тэргүүлж эхлэлээ. 33 дах минутанд Рэйнагын хаалганы
тэндээсээ цөлсөн бөмбөгийг Риера гайхалтайгаар хүлээн аваад Фриделын хаалганд
чихсэнээр манайх итгэл төгс тэргүүлж эхлэсэн билээ. 39 дэх минутанд хамгаалагч Рео Кокер Риера дээр алдаа хийснээр манайх Пеналт авав. Ахлагч ч тайван цохисноор тооны харьцаа 3-0.. 50 дах минутанд айлын 16 аас нээх холгүйхэн газраас Ахлагч маань чөлөөт өшиглөлтөөр дахин гоолдсоноор энэ өдрийн хоёр дахиа хийв. 4-0. .. 64 дэх минутанд Фридел Эл Ниног маань 16 даа унагааснаар
шүүгч бидэнд дахин нэг пеналт зааж Америк хаалгачыг мөн хөөж орхив.
Жеррард маань анхны Хет-Трикээ хийлээ... Сайхан тоглолт өөр юуы ч хэлэхэв.
МОМ оор мэдээж Стивен Ж......



7. 2009 оны 4 сарын 11 . Өдрийн 12:45 д тоглолт эхлэв.. Энфиелд .Энэ тоглолт Копууд бидэнд
болон хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн гашуудалтай эмэгнэлт явдалтай холбоотой
тоглолт болсон юм. Хилсборо Үүрд дуурсагдах 96.... 66 санан дурсахаар Копууд
өнцөг булан бүрээс Гоёлоо өмсөж дүнхийн гашуудсан Энфиелдэд цугларсан юм.
5 дахи минутанд Каррагын дамжуулсан бөмбөгийг Эл Нино 16 д цээжин дээрээ аваад биерээн хаалгаруу нэг эргээд бөмбөгийг уналт дунд нь Робинсоны хаалгаруу цөм өшиглөлөө. Энэ Гоол тэнд байсан Копуудыг энэ дэлхийн бүх Копуудыг
баярлалуулсан гоол байлаа. Робинсонд ямар ч боломж олдсонгүй хөөрхий..
Гоол хийчээд тэнгэрлүү гараа зан 96 д хүндэтгэл үзүүлж буй Ливерпүүлийн Номер 9..
34 дэх минутанд чөлөөт цохилтоос өшиглөсөн бөмбөгийг Торрес мөргөж тооны харьцааг 2-0 болгосноос гадна энэ тоглолтонд хоёр гоол хийв.. Энэ улиралд гэмтэл бэртлээс болж гараанд тэр болгон гарахгүй байгаа Данни хүү маань 83 дах минутанд 35 яардаас цөм Шаасан бөмбөг нэгэн үе Английн шигшээн хаалгач байсан
Пол Робинсонд ямар ч боломж олголгүй торонд сүрхийн орлоо.. Данни хүү маань ч гэсэн 96 д хүндэтгэл үзүүлэн гоолоо тэмдэглэсэн юм.
90 да минутанд Лукасын мөргөж дамжуулсаныг сэлгээнээс орж ирсэн Франц залуу
довтлогч Нгог мөргөж хийснээр тооны харьцаа 4-0.... Шүгэл дуугарлаа.. Бидний алдарт 4 гоолын цуврал үргэлжилсээр л..
МОМ оор Мэдээж Нандо тодорсон юм.



6. 2009 оны 2 сарын 25 . оройн 19: 45... Бернбуа цэнгэлдэх Аваргууудын Лигийн 16..
Энэ тоглолтын талаар нээх бичэх нь илүүц буйзаа. Ахлагч маань гэмтэлийн улмаас
энэ удаа өнжин тоглолтыг сэлгээний суудлаас харж суусан юм. Манайх нутгын эздийн довтолгоон болгоныг амжилттай таслан зогсоож өөрсдөө мөн сиймхий гарвал
довтлож байсан юм. Кассилас ч хоёр гурван ганган хаалт хийсэн дээ.
82 дэхи минутанд Фабио Аурелиогын чөлөөт цохилтоос цохисон бөмбөгийг
Израйл залуу маань цоройн гараад мөргөж орхисон нь Дэлхийн Номер нэг хаалгачын хаалганд ороодохлоо... Хөөрхий эзэн хааны баг Энфиелд хэмээх
тамд очин 2 бөмбөг заавалчгүй хийх шаардлагатай болсон юм..
МОМ оор Бенна...




5. 2009 оны 4 сарын 4 .. оройн 17:30 .. Гревин Коттаж..
Фулхэмтэй хийсэн энэ тоглолтонд фулхемын хаалганы хөндлөвч төмөр
4 ийн 4 удаа бөмбөг хийн покер хаалт хийсэн гэдгээр миний сэтгэлд тод үлджээ.
Алонсогын өшилглөлт, Доссенагын мөргөлт, Торресын хаалгачын өнгөрөөн өнхөрүүлсэн бөмбөг, Мөн дахин Доссенагын мөргөлт бүгд шон.. Энэ тоглолтонд бидэнд ялагдах эсвэл тэнцэх эрх үнэндээ байгаагүй юм... Хараал идсэн шойн энэ өдөр миний нерв дээр ч мөн их авирсан даа хөөрхий..
Бенна сэлгээгээр орж ирээд л нэмэлт цагийн 93 дах минутанд зөрүүд Фулхемын хаалганд заналтай нь аргагүй гоолыг хийснээр бид Хүснэгтийг 1 оноотойгоор тэргүүлээд зогсохгүй Ливерпүүл гэж чухам эцсээн хүлтэр үздэг баг гэдгээн батласан юм..
Энэ тоглолтын МОМ оор Шаби Алонсо тодорсон билээ.



4. 2009 оны 2 сарын 1.. Оройн 16:00 Энфиелд
Хэнцэрүүдийг хүлээн аван тоглосон энэ тоглолт бидэнд их чухал байсан юм.
Манайхан бүхэл 90 минут айлд боломж олголгүй дайрч байлаа. Айлаас Алекс энэ өдөр үнэхээр сайн байсан юм. Тэр Нандог маань хөдөлгөхгүй байсан ба хэд хэдэн аюултай цохилтыг биеэрээ хаан холдуулж байсан муу өгөр толгойлсон Умайн Хүзүүвчинд наалдсан үс..60 дах минутанд шүүгчийн буруу шийдвэрээр Хэнцэрийн
Франк Лампард талбайгаас хөөгдөв. Алонсог унагаахаасаа өмнө тэрээр бөмбөгийг
холдуулсан нь үнэхээр үнэн. Энэ бол Шар карт л авахаар алдаа байсан.
Үхэж хэвтсэн шүүгч Ламбааг хөөж орхилоо..
Тоглолт дуусах дөхсөөр л.. Зүүнд Куйтээс ахлагч маань бөмбөг аваад Аурелиод дамжуулав. Аурелио зүүнээс агаараар дамжуулалт төврүү хаялаа. Гэтэл гэнэт хаанаас ч юм Эл Нино үсрэн гарж ирээд бөмбөгийг дагуулж тун чадварлагаар
мөргөсөн нь Чехын хаалганд ороодохлоо. Энэ үдэш Гайхамшигтай байсан Алекс яаж ч чадсангүй ээ. Копууд уухай түрэн дуулалдсаар Энфиелд нойрноосоо
сэргэсэн баатар шиг амь оров.
Нэмэлт цагийн 94 дэх минутанд Бенна бөмбөгийг Эшли Коулоос булаан авч 16 д ороод Торрест өгсөнийг мань хүн алдаа мадаггүй Чэхын хаалганд чихсэнээр энэ өдөр хоёр гоол хийлээ дээ..
He is armband proved he was a red
Torres Torres.
u'll never walk alone it said
Torres Torres...
We bought the lad from sunny spain
Torres Torres
He gets the ball he scores again
Torres Torres
na na na na na na na
na na na na na na na
Fernando Torres Livyerpool's number 9...
МОМ оор Нандо .....



3. 2009 оны 3 сарын 10.. Оройн 19:45 Энфиелд Аваргуудын Лигийн 16 хоёр дах тоглолт..
Эзэн хааны багийн магадгүй Европын тавцан дах хамгийн гутамшигт ялагдал энэ байх... Мөн тэдний анхны Энфиелд дэх Европын шөнө... Тэд юуны өөдөөс ирж байгаагаа төсөөлөөцчгүй байсан даа хөөрхийс..
15 дах минутанд Португал хамгаалагч Пепе бөмбөгөнд хүрэх гэж яваад унаснаар Куйт Эл Нинод дамжуулан Эл Нино Бмбөгийг Кассиласын хаалганд чихээдхэв..
Нино Раулыг дууриан реалын фенүүдэд өөрийн жерси дээрх нэрээ заагаад л.
Реалд урьд нь ганц удаа гоолдож байсан гэнэ. Харин энэ Удаа Ирээдүйд түүнийг хайрлан домог болгон дуурсах алдарт Копуудын өмнөөс энэ гооло хийлээ..
27 дах минутанд мөн л реалын хамгаалагч Хеинз 16 д бөмбөгөнд гар хүрсэнээр
бидэнд шүүгч пеналт бэлэглэв. Ахлагч маан. Пеналтыг тун хийгүй тайван цохиж
тооны харьцаа 2-0..нийлбэр дүн 3-0..
Хоёрдугаар хагасын 47 дахи минутанд зүүнээр дайран орсон Реппэр хүү маань төврүү тун ухаалаг диагнолдсон дамжуулалт явуулсаныг нь Стивен Ж гүйдэл дундаа хуссаснаар тооны харьцаа 3-0.. Эзэн хааны баг ядаж нэр төрийн нэг гоолын төлөө зүтгэх хэрэгтэй хөөрхийс.. 87 дах минутанд Төвд Бабел Машэгаас бөмбөг хүлээн аваад түүнд буцаан дамжуулахад Маше бөмбөг аван гүйсээр баруунаас зүүнрүү шулуун дамжуулалт хаяв. Сэлгээгээр орж ирсэн Итал жигүүр Доссена бөмбөгийг Икер Кассиласын суган доогуур өшиглөн оруулснаар бид Европд нэгэн гайхамшигт
ялалтыг авлаа..Нийлбэр дүнгээр 5-0.. Цагтаан бужигнуулж асан дэлхийн хамгийн их
цол гуншинтай Аваргуудын Лигийн 9 цомтой эзэн хааны баг Энфиелд хэмээх
тамын тогоонд ирээд Коп хэмээн нэрлэгдсэн чөтгөрүүдийн нүдэн дээр
шалдаа буун өдлөө. МОМ оор Эл Нино маань тодров.. тэр үнэхээр гайхалтай байсан юм.




2. 2009 оны 4 сарын 14.. Оройн 19:45 Стамфорд Бриж Аваргуудын Лиг 8 хоёр дах тоглолт.. За энэ тоглолтыг дуурсахаас аргагүй тоглолт хэдийгээр бид нийлбэрээр 7-5 хожигдсон ч энэ тоглолтонд бид хэн бэ юу бэ Ливерпүүл гэж баг юу хийж чаддаг бэ гэдгийг харуулсан юм .
Эхний үеийн 19 дэх минутанд Фабио Аурелио чөлөөт цохилтоос гоолдсон.
Энэ гоол ороход би дахиад хоёрыг та нар хийж чаднаа хэмээн шивнэж биш хашгираж байлаа гэртээн.
27 дах минутанд бид пеналт аваадахлаа. 28 д Алонсо маань Пеналтыг хийснээр бид нэг гоол хийхэд л тооны харьцааг тэнцүүлэхэд ойртох боллоо. Энэ гоол дээр
би үнэхээр орилсон хашгирсан Мөн сэтгэлээн барилгүй Нүднээс нулимас гарсан . юунаас нуухав. Эхний үе дуусахад хөөрч сэтгэл дэвэрсэн би мессенжертээ ороход
Манай Угаанаа, Гербек Бобоз, Мөн буучин Дек тэргүүтэн байлаа.
Бид ч сэтгэл хөөрөлдөөн нэг гоол хэмээн чатаар нэг орилсон санагдана..Гэтэл муу Муу амт Гүүнер орж ирээд энэ шувуунуудыг энэ тэр гэж баярласан сэтгэл рүү ус цацсан.. Гэхдээ мань эрийн зөв байсан бид хэт эрт баярлажээ..
51 дэх минутанд Анелкагын дамжуулалтаар Доргба манай хаалганд гоол хийж орхилоо.. Үхэж хэвтсэн муу хар ниггер Чи тамын хамгийн халуунд тарчлан үхээрэй...
57 д Алекс чөлөөт цохилт өшиглөн манай торыг урагдтал гоолдлоо...
it seems like all the hope is lost for liverpool's fans
76 дахи минутанд Даравгар хар Лампардад дамжуулалт өгсөнийг ойсон бөмбөг ойлгож гоол оруулах дуртай хэнцэрийн фенүүдийн шүтээн манай хаалганд хийлээ... 3-2 ...*****2 хөлбөмбөгийн бурхан чи өнөөдөр Хэнцэр хувцас өмсөн малийж сууна уу... 81 д Бидний бүтэлгүй тоглогч хараал идсэн Лукас бөмбөг ойлгоод тооны харьцааг ойртууллаа. Тооны харьцаа 3-3 .. Бидэнд боломж байна. Бид бол Ливерпүүл Копууддаа босогтун..
82 д Риерагын дамжуулалтаар Куйт гоолдов. Одоо ганчан тэгвэл бид нэмэлт цаг сунгалаа...
Гэвч Лампард бидний энэ хүсэл мөрөөдөл гайхамшигт оройг 89 дэх минутанд хийсэн гоолоороо хийсгэж орхилоо.....
Remember the names ma fellow Kopties
If u r kopties u should never quit your team.
Stand up and sing and chant. Give them what they deserve
Cos they made a historic match in this day...
Бид Хэнцэрүүдэд 90 минутын там бэлэглэсэн юм. Бид тэдэнд сэмид шалгарах эрхийг зүгээр ч нэг өгөөгүй юм....
Энэ өдөр МОМ оор бүх Ливэрпүүлийн фен Копууд тодорсон юм. Тэд эцсээн хүлтэр багаан дэмжиж Сүрлэн гүүрийг сүрлэг дуугаараан цууриатуулж байлаа..
Баярлалаа Алонсо , Аурелио, Лукас , Куйт, Маше, Риера, Карра, Скртел, Арбелоа,
Баярлалаа хотон шувуунуудаа. Та нар энэ өдөр хожигдсон ч даян дэлхийд хөл бөмбөг сонирхдог хүн болгонд энэ үддэш хөлмбөмбөгийн гайхамшигт нэгэн оройг
бэлэглэсэн юм......... Эцэст нь хэлэхэд Remember the names... You Blues, Red devils, and Gunnerzz



1. 2009 оны 4 сарын 14н Өдрийн 12:45.. Олд Траффорд мөрөөдлийн Театр..
За энэ тоглолт бидний бүгдийн сэтгэлд гайхамшиг болон үлдэх болно гэдэгт мөхөс
би үл эргэлзнэ. Өстөн дайсан Чөөгийг энэ өдөр нутаг дээр нь бид зүлгийг нь тэгшилсэн юм. Копуудаа энэ өдрийг бүү мартагтун...
22 дахи минутанд Рэйна Парк дээр алдаа хийснээр айлд шал дэмий
Пеналт бэлэглээдхэв.
23 дах минутанд Дэлхийн шилдэг тоглогч Гөбсний нүх Роналдо Пеналтыг манай хаалганд оруулснаар тэд хошуучлаж эхлэв. Чөөгийгийн фенүүд аль хэдийн дуулалдаад эхлэжээ. Би ч дотроон энэ дуу чинь эргээд та нарыг бөгсөн дээр чинь хазах бий хэмээн бодож суулаа.. Тэгсэн 28 дах минутанд Скртелын цөлсөн бөмбөгийг Хамгаалалтын цамхаг хэмээн нэрлэгдээд буй Серби тоглогч мөргөж холдуулахын оронд зүгээр өнгөрөөсөн нь тэдний энэ өдрийн гутамшигт ялагдалын үндэсийг тавьсан юм. Торрес Видичийн хажуугаар сум шиг дайран ороход Видич тэнцвэр алдан унав. Нино маань Ван Дэр Саартай тулаад түүнийг өнгөрөөн бөмбөгийг хаалганы баруун доод буланруу өшиглөлөө.. Гоол Үүнээс илүү сайхан мэдрэмж гэж юу байхав дээ..Жеррард Торрес хоёр чөөгийгийн хамгаалагчидын үйлийг жинкэн утгаар нь үзэж байнаа... 43 т Торресын ухаалаг дамжуулалтыг Жеррард аван 16 д ороход Франц тоглогч Эвра алдаан хийн унагаав..
Шүүгч пеналт шууд заалаа... Жеррард Пеналт цохихын өмнө Ван Дэр Саарлуу харав.. Цаадах нь ч гэсэн түүний нүдрүү эгцлэн харахыг оролдлоо..
Жеррард зүүнрүү бөмбөгийг өшиглөхөд Саар зөв үсэрсэн ч хааж амжсангүйи. Тооны харьцаа 1-2... Пабнд үзэж байсан би Юнайтедын фенүүдийг том дэлгэцээр харуулахад тэдэнрүү бахдалтай инээн салаавчаа өгөв.. Би хэлээ биз дээ чөөгийнүүд минь . Хэт их баясаад байсан юм..
хоёр дугаар үе.. Хоёр тал харилцан довтлолцоод л.. тоглолт дуусахын 15 минутын өмнө өнөөх эхний гоолыг манайд бэлэглэсэн өөрийгөө шилдэг хамгаалагч гэж боддог Серби нөхөр Жеррардын цамцнаас татан унагааснаар улаан жавтий хүртэж тоглолтыг орхилоо.. Энэ бол цэвэр алдаа байсан юм. Жеррард Видичийг өнгөрөхөд л Саарын эсрэг нэгээр гарах байлаа..
Жеррард Аурелио хоёр зэрэгцэн зогсоно. Чухамхүү хэн нь өшиглөх бол.. 35 яард ...
Тэгсэн Аурелио өшиглөдөг юм байна. Урд хана болон зогсож байсан чөөгий нарыг давуулан нээх хүчтэй биш ч тун оновчтой эрггэлт сайтай цохисон бөмбөг Сарын хаалгыг энэ өдөр гурвантаа мялаалаа... 1-3 мвуахахаххаа Ууж байсан пийвээ асгаж цутган үсрэн бослоо Бамбууш би... Манайхан эднийхийг мөрөөдлийн Театрт нь Угаанаагын хэлдгээр Хүчиндэж байна.. Тэгсэн бас болоогүй юмсанж.. Ахиад нэг орох дутуу байж. Скоусер хэрнээ Скоусерууддаан үзэн яддаг Рүүнийд энэ гоолыг Доссена хүү минь хувиасаан бэлэглэв. 91 дэх минутанд Рэйнагын цөлсөн бөмбөг айлын хаалганы хавьцаа унасаныг Доссена тун гоё зүүнээрээ өлгөн цохисоныг Саар нээх өрөвдөлтэй харцаар харсаар хаалгандаа орууллаа... 1-4 ..... Энэ тоо юуг хэлнэ бэ?
Биднийг орж ирэхэд, чөөгийгийн фенүүд бид бол дэлхийн аварга баг, Европын аварга баг, Карлинг Капын аварга энэ тэр гэж дуулалдаж асансан.. Гэтэл тэрхүү Театрт одоо ганцхан Коп нэртэй Скоусеруудын л баярын уухай хаднам.....
Агуу САФ Рафатай гар барисангүй мөн ярилцлага өгөхөд туслахаан явуулсан билээ..
Аргагүй дээ өнөөдөр түүний баг түүний удирдах үед байгаагүйгээр Өст дайсандаа
ялагдсан юм..
Магадгүй бид тулаанд дийлж тэд дайнд дийлэх нь тодорхой болсон гэж олон хүмүүс үзэж байна.. Гэхдээн яахав Хэн нь хүчтэй бэ гэдгээ бид хоёр удаа тэдэнд батлаж
үзүүллээ...
МОМ оор Торрес маань тодорсон болно....




Ирэх жил та нарт амархан аз тохиохгүй байх болно.
Бидний үе нэгэнт ирсэн гэдгийг энэ жил бид та нарт анхаарууллаа.
Ирэх жил бид энийг биет ажил болгох болно...
Спорт цонх дэх Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид болон жинкэнэ Копууд бүгд багтаан мэхийн ёслож алга ташигтун.....

_________________
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Legends Of Kop..........

Postby Тунгаа » Thu Feb 25, 2010 4:43 pm

Deck wrote:Шаргал үст УЛААН

Саами Турмас Хююпя 1973 оны 10 сарын 7 нд Порвоо гэх хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрж, Фин-ны нийслэл Хелсинкээс 100 - аад милийн зайд орших Войкед түүний бага нас өнгөрсөн .

Хэдий түүний аав Йоуко нь "Палло Пейко" гэдэг клубт тоглодог, ээж нь сонирхогчдын клубд хаалгач хийдэг байсан ч Сами багадаа хоккейгоор илүү хичээлэлдэг байжээ. Гэвч үүнд нь эцэг эх нь саад болж, түүнийг хөлбөмбөгчний замналд нэг мөсөн татан оруулжээ. Дараа тэр ярихдаа: Эхнээс л би зөвхөн хөлбөмбөгт өөрийн хүчээ үзэх боломж байсан юм гэж.

Сами кареераа КюМю гэх клубээс эхэлсэн бөгөөд бараг бүх байрлалд тоглож үзэн өөрийн үндсэн байрлал болох төвийн хамгаалагчийн байрлалаа олсон. Удалгүй МюПа гэдэг өөр нэгэн фин клубруу явж, тэндээ 4 жил тоглож 1992 1995 онд финляндын цомыг хожиход багтаа тус хүргэсэн юм.

1995 онд 22 настай Хююпя хоёр 7 хоног дасгалжуулагч Кевин Киганы клуб Ньюкастлед үзлэгт оржээ. Тэгсэн ч Кевин Киган түүнд ямар ч гэрээ санал болгосонгүй, харин өндөр нуруутай хамгаалагчийн нүдийг нь нээж өгчээ.
Үүний дараагаар Сами зөвхөн Англид тоглохыг мөрөөдөх болж.
Ньюкастлед өнгөрөөсөн тэр туршлага надад тусласан. Би Английн хөлбөмбөгийг дотроос нь харсан. Би дөнгөж л Финнээс ирсэн залуу тоглогч байсан надтай байнгын гэрээ байгуулна гэж бодож ч байсангүй. Би тийшээ зүгээр туршлага хуримтлуулах л гэж явсан. Яаг тэр үед л би анх удаа английн том клубд дотор орж тухайн уур амьсгалыг нь мэдэрсэн.

Тэр үед тэрээр 4 жиийн дараагаар английн хөлбөмбөгийн клубтэй мэрэгжлийн гэрээ байгуулна гэдгээ мэдсэнгүй байж, гэхдээ эхлээд 1995 онд голландын лигийн Виллем 2 т ирж, ямар нэгэн серьезный амжилт үзүүлж чадсангүй харин 1999 онд ФК Ливерпүүлд ирж өөрийгөө олжээ. Энэ багт тэрээр ахлагч нь болж, аваргуудын лигийн байнгын оролцогч цомын эзэн болгоход тус болон нийтдээ өөрийн амьдарлынхаа 10 жилийг өгчээ.

Хүүхэд байхаасаа дэмжиж ирсэн Ливерпүүлд 2,6 сая паундаар ирснийхээ дараагаар тэр тун удалгүй багийн үндсэн бүрэлдэхүүнд багтжээ. Багийн анд төвийн хамгаалагч Стефан Аншогийн хамтаар мерсисайдчуудын нэвтэрч гарамгүй арын шугамыг бүрдүүлсэн. 2001-02 оны улирал тэрээр багийн ахлагчийн хүндэт туузыг зүүх болжээ.

Гэсэн ч тэр энэ туузыг яаж хурдан авсан шигээ мөн яаг адилаар Стивен Жеррард гэх нутгийн хүүд алджээ. Тэгэхдээ финн эр урьдын адилаар багийн лидер хэвээр үлдсэн юм.

2003 оны 4 сард МанЮтай хийсэн тоглолтонд Хююпя тоглолт эхлээд 4 минут болж байхад улаан карт авчээ. Энэ явдал түүний карьер дахь хамгийн аймшигт мөчөөр үлдсэн юм. Рууд Ван Нистелрой надаас яаг холдон өнгөрч байсан би түүний майкнаас татсан байж магадгүй юм гэж тэрээр.
Гэвч шүүгч намайг төдийгүй багийг маань хамгийн хатуугаар шийтгэж, надад улаан карт өгч, багийн маань хаалганд пенальти заасан юм. Энэ явдлыг би нөөцийн судлаас харж суух нь надад тэвчиж чадамгүй хүнд байсан. Энэ нь миний карьер дахь цорын ганц улаан карт байлаа.

Нийтээ Хююпяд 11 түрүү Ливерпүүлийн бүрэлдхүүнд авсан, тэр Аваргуудын Лиг аварга, УЕФАгийн супер цом, УЕФА гийн цом, Английн Цом 2 удаа, Лигийн Цом 2 удаа, Английн СуперЦом 2 удаа.

Олон улсын тэмцээнд Финляндын шигшээд анх Хююпя 19 настай байхдаа 1992 онд Тунисийн эсрэг тоглолтонд гарсан. Нийтдээ 97 тоглолтонд орж 5 гоол оруулсан байна. Нэгдсэн дүнгээр Хююпя шигшээ багийнхаа төлөө хийсэн тоглолтоор 3 т орох бөгөөд Арии Хьелма удахгүй 3 тоглолт хийх юм бол гүйцэх боломжтой, Яри Литманена 122 тоглолттой эд нарын дараа ордог.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Legends Of Kop..........

Postby Тунгаа » Thu Feb 25, 2010 4:48 pm

liverpoolfan wrote:ЯРИЛЦЛАГА

Юуны өмнө Сами, дэлхий даяар маш олон хөгжөөн дэжигчид Ливерпулиэс явах болсонд тань гуниглацгааж байна. Юуны учир Леверкузен руу явахаар болвоо?

Хамгийн гол шалтгаан бол би хөлбөмбөг тоглохоор хангалттай залуу байна. Энд байнга талбай дээр гарах боломж бага байгаа. Би дасгалжуулагчтай ярьсан бөгөөд түүнээс миний тоглолтын цагийн талаар ямар нэгэн амлалт авахыг хүсээгүй юм. Гэвч энэ улирал сэтгэлзүйн хувьд хэцүү улирал байлаа. Би талбайд байнга гарч байгаагүй ба тоглолтоос л би жинхэнэ таатай мэдрэмжийг авдаг юм.
Би байнга тоглож чадахгүй гэдгээ ойлгож байна. Тиймээс энд цаашид бүрэн дүүрэн аз жаргалтай байж чадахгүй шүү дээ. Ийм учраас өөр газар хайх шаардлага гарсан. Надад Леверкузений Байераас маш сайн санал хүлээж авсан. Тэд миний талаар том төлөвлөгөөтэй байгаа бөгөөд би тэднийг амжилтанд хүрэхэд нь тус болж чадна гэдэгтээ найдаж байна.

Явах шалтгаанбайсан ч гэсэн энэ шийдвэрийг гаргахад хүнд байв уу.

Энэ гаргаж хэлэхийн аргагүй хүнд шийдвэр байлаа. Энд би гэртээ байсан, клуб, ажилтнууд болон сүүлийн 10 жил энд тоглосон бүх хөлбөмбөгчидтэй би сайхан харьцаатай байдаг. Явах хэцүү гэхдээ явах шалтгаан бол зөвхөн мэргэжлийнх. Би цаашид хөлбөмбөг тогломоор байна. Арван жил гэдэг бол нэг багт тоглоход маш урт хугацаа . миний гэр бүл энд амьдардаг болохоор би шинэ орон шинэ байшинд нүүж очиход бэрхшээлтэй байхыг ойлгож байна. Гэвч мэргэжлийн шалтгаанд хөтлөгдөж байгаа, энэ бол шинэ дуудлага болохоор Германд амжилт гаргах тал дээр чадах бүхнээ хийх болно.

Дасгалжуулагч юу гэж байна?

Тэр надад амжилт хүссэн. Бидний хооронд олон удаа яриа өрнөж байсны дотор дасгалжуулагч болох асуудал ч дурьдагдаж байв. Гэвч би үүнд одоохондоо бэлэн гэж санагдахгүй байна. Харин тоглоход бол бэлэн байна.
Та энд арван жил амьдарсан юм чинь клубын талаар олон дурсамжтай явж байгаа байх даа?
Тиймээ. Бидэнд олон ялалт ялагдал байсан. Гэвч сайхан дурсамж нь илүү байх болно. Ливерпуль бол үргэлжид миний Англи баг байсаар байна.

Ямар мөч хамгийн сэтгэлд тод үлдсэн бэ ?

Аваргуудын лигийн аварга болох. 3 бөмбөгөөр хожигдож яваад хожих-Энэ бол бидний хэзээ ч мартаж чадахгүй зүйл. Харин илүү хувийн гэвэл Шеффилд Вэнсдэйтэй хийсэн миний анхны тоглолт, Энфилд дэх анхны тоглолт, Ливерпулийн төлөө хийсэн анхны гоолын мөчүүдийг би хэзээ ч мартахгүй.

Та энэ олон жилийн турш сайхан харьцаатай байсан Ливерпулийн фэнүүдээ санах болов уу?

Би тэдэд маш их талархаж байна. Туйлаас хүсч байгаа юм минь гэвэл тэдэнд бүгдэд нь баярлалаа гэж хэлэх боломж гараасай. Тэд намайг тоглож байх эсвэл бие халааж байх үеэр миний нэрийг дуулсаар байдгийг сонсоход хичнээн таатай гээч. Явахад гунигтай байна. Гэхдээ нэгэн өдөр би тоглолт үзэхээр эргэн ирэх болно.

Улирлын төгсгөлийн Тоттенхэмтэй тоглох тоглолтонд орж салах ёс гүйцэтгэнэ гэж найдаж байна уу.

Дасгалжуулагчаас бүх зүйл шалтгаална. Тоглохгүй байсан ч хамаагүй би тоглолтын төгсгөлд талбай дээр гарах арга заавал олно. Стадионы хамгаалагчид зогсоох гээд үзэг л дээ. Би хажуугаар нь гүйгээд гарчихна /инээв/

Та түрүүн дасгалжуулагчийн ажилд одоохондоо бэлэн бус байна гэж хэлсэн. Тэгэхээр ирээдүйд Энфилдэд дасгалжуулагч байхыг чинь олж харах нь ээ?

Тэгнэ гэж найдаж байна. Дасгалжуулагчийн ажил гэдэг миний байнга бодож явсан зүйл. Гэхдээ эхлээд лиценз авах шаардлагатай. Карьераа дуусгаад лиценз авмаар байна. Тэгэж байгаад харна даа. Гэхдээ мэдээж хэрэг дасгалжуулагч болоод эндээ ирэхийг хүсч байна.

Энэ баг таны сэтгэлд үүрд байх болно тийм үү?
Тийм ээ. Үүрд байх болно.


КАРРА: САМИГҮЙ ЭВГҮЙ БАЙХ БОЛНО.
Сами Хьюпиягийн хамгаалалтын шугамын анд Жейми Каррагер “Сами Мелвудэд байхгүй байна гэдэг үгнээсээ авахуулаад л эвгүй байна” гэжээ.
“Нэг л сонин байх болно. Учир нь улирал эхлэх үед цугларах бүрдээ хэд хэдэн шинэ хүүхдүүд ирж, зарим нь явсан байхыг олж хардаг. Гэхдээ Сами бол үргэлж хажууд байж байдаг байсан” гэж тэр клубын албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ.
“Халаалтын үеэр тэр үргэлж урьд гүйж байдаг. Яагаад гэвэл тэр жинхэнэ дайчин, жинхэнэ мэргэжлийн хүн. Тийм болохоор үүнд дасах хэрэг гарна даа.”
“Сами хүссэн хэмжээгээрээ тоглож чадахгүй байсан болохоор энэ өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг бид төсөөлж байсан. Тэр үндсэн бүрэлдэхүүнд тоглож ихийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байсаар байгаа.”
“Зун явна гэдгийг нь дуулаад би их гайхсан. Учир нь түрүүн хэлсэнчлэн Сами үргэлж хажууд байдаг байсан юм.”
Каррагер, Хьюпия хоёр хамтдаа Ливерпулийн хамгаалалтын төв шугаманд 150 гаруй тоглолтыг хийсэн бөгөөд дэд ахмад маань Самиг хамгаалалтанд хамт тоглож байсан тоглогчдоос хамгийн шилдэг нь гэж боддог юм.
“Хьюпиягийн талаар ярихдаа домог гэсэн үгийг хэрэглэхэд яг зохино. ”
“Та нар түүний энд ирсэн цагаас нь эхлэн тоглосон тоглолтуудыг нь харвал манай багт хэзээ нэгэн цагт тоглож байсан байгаагаас хамгийн шилдэг хамгаалагч болохыг нь ойлгоно.”
“Хамгийн түрүүнд толгойд орж ирдэг нэрнүүд болох Рон Йетс, Алан Хансен, Эмлин Хьюз, Марк Лоуренсон нар дээр миний хувьд Сами нэмэгдэж орно.”
“Анх ирсэн үнийг нь тооцохгүй байхад ч тэр манай багийн шилдэг трансферуудын нэг”
“Сами хамгаалалтанд тоглодог болохоор хүртэх ёстой магтаалуудыг бүрэн хүртэж чаддаггүй юм.”
“Тэр бол Премьер лигийн бүх үеийн шилдэг легионеруудын нэг бөгөөд ойрын жилүүдэд Фернандо Торрес бас энэ нэрэнд очих байхаа.”
Ливерпулийн хувцастай тоглосон хамгийн шилдэг тоглолтыг Хьюпия өөрөө Стамбулын шөнө гэж боддог бол манай 23 дугаар өөрөөр бодож байна.
“Энэ бол сонгоход маш хэцүү. Яагаад гэвэл тэр олон жилийн турш шилдэг түвшинд тоглосоор ирсэн. Миний хувьд 2001 онд УЕФА –ийн цомд Барселоны эсрэг тоглсон тоглолт орно. Тэр үед Барселонд Ривалдо од болон гялалзаж байсан ба зүй ёсоор тэр үеийн дэлхийн шилдгүүдийн нэг гэгдэж байсан юм. Бид ч хэрвээ сайн тоглох юм бол эрт орой хэзээ нэгэн цагт түүнтэй тулгарна гэдгээ мэдэж байлаа. Сами гайхалтай байсан. Тэр жинхэнэ шилдэг формондоо байсан байх. Түүний Ривалдог огт хөдөлгөөгүйг нь би санаж байна.”
“Одоо эргэн харахад тэр улиралд треблдсэний гол хөдөлгөгч хүч нь Сами байсныг ойлгодог юм.”
“Харин Стамбулын тухайд гэвэл өөр. Сами явж, тэр гайхалтай шөнөд оролцогчдоос 2, 3 хан хүн үлдэж байна гэж бодохоор бага зэрэг гунигтай байна. Энэ бол хөлбөмбөг. Орчин үед багийн бүрэлдэхүүн маш хурдан өөрчлөгддөг болсон. ”
Каррагер Леверкузенд очсоноор Самигийн хувьд амжилттай болно гэдэгт итгэдэг аж.
“Миний найз болохоор нь л би ингэж хэлж байгаа юм биш. Германд очиж лигийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг гэдгээ батална гэдэгт нь би итгэж байна. ”
“Тэр тийм л хүн. Сами бол надад болон Ливерпулийн бүх тоглогчдын хувьд үлгэр дууриал. Түүний професионализмыг бишрэхгүй байхын аргагүй.”
“Дасгалжуулагчдын багт эргэн ирэхэд нь манай дасгалжуулагч баяртай байх болно гэдгийг би мэдэж байна. Энэ нь түүний Самиг хэрхэн өндөр үнэлдгийг харуулж байгаа хэрэг юм.”
“Тэр явж байгаа нь эвгүй байна. Учир нь тэр энэ бүх механизмын салшгүй нэг хэсэг байсан юм”

ДОМОГ БИДНЭЭС ЯВЖ БАЙНА.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Legends Of Kop..........

Postby Тунгаа » Thu Feb 25, 2010 4:51 pm

Бамбууш wrote:Миний мэдэх Сами..
Самиг явах болсон гэж уншаад хэрэндээ л гуниглав. Хэдийгээр энэ улирал гараанд
цөөхөн гарсан ч тэрээр хийх ёстой зүйлээ хийдэг шигээ л нямбай л хийж ирсэн юм.
Чөөгийг Театрд нь хожсон хожлын дараагаар би Самигын нэг ярлцлагыг орчуулаад
энд тавьж байсан санагдана. Тэр үед Том Фин эрээ ингээд Ливерпүүлээ орхиод
явна гэж санаж байсангүй төсөөлөлд ч бууж байсангүй л дээ.
1973 онд Финландын нийслэл Хелсинкээс зүүн талруугаа 50 кл газар орших Порвоо
гэдэг хотод төржээ. Порво хэмээх нэр нь Шведээр Цайз ордон гэсэн утга агуулдаг байна. Энэхүү хот нь Финландед 6 байдаг дундад зууны үеийн хот.
Өвөлдөө бага жихүүн хүйтэн зундаа урин зөөлөн ийм газар Сами хүн болж төрсөн нь
одоо бодоход өөрийнх нь зан ааш үйл хөдлөлтэй салшгүй холбоотой гэлтэй.
Аав нь "Палло Пейко" хэмээх Клубд арын байрлал дээр тоглодог байсан бол ээж нь
ч мөн сонирхогчдын багт хаалга манадаг байсан аж. Бяцхан Сами харин Финландын номер 1 спорт гэж үзэгддэг Хоккейнд илүү анхаарлаа хандуулж тоглох
хоббитой байсан. Гэвч хувь заяа гэдэг зүйл түүнийг хоккей биш хөлбөмбөгт түлхэжээ.
Аав ээжийн ч нөлөөлө энд тодорхой хэмжээгээр орсон гэдгээ Сами хүлээн зөвшөөрсөн байдаг юм. - Надад кариерын өөр сонголт бол байгаагүй л дээ хэмээн
шаргал үстэй аварга эр маань инээмсэглэн хэлнэ.
Сами эхлээд хөлбөмбөг тоглож эхлэхдээ бүх байрлалууд дээр тоглож үзсэн ч яваандаа өөрт нь илүү санагдсан ирээдүйд Ливерпүүл хэмээх багт домог болон
дуурсагдах төвийн ар байрлал дээр дасан зохицож тоглож эхлэжээ. Нутгийн МюПа
багт ирэн тоглох хугацаандаа тэрээр анхны томоохон шагналууд болох Финландын цомыг энэ багтаагаа 1992-1995 онд хүртжээ. Түүний энэ ур чадвар үндэсний шигшээн дасгалжуулагчын харцнаас үл мултарсан тул түүнийг 1992 онд 19 настай байхад нь Тунисын эсрэг тоглох тоглолтонд урьсан байна. Шигшээдээ нийт 97 тоглолт хийснээрээ тэрээр одоо улсынхаа түүхэнд 2 т бичигдэн явдаг.
1995 онд Хүүпаягын амьдралд асар том өөрчлөлт авчирсан үйл явдал тохиолдсон нь тэрээр Будан Албионы баг Ньюкастлд дасгалжуулагч Кевин кийганы удирдлаган доор 7 хоног дасгал сургуулилтанд хамаарагдсан нь байлаа. Хэдийгээр түүнд Кийган ямар нэгэн гэрээ хэлэлцээр санал болгоогүй ч гэсэн Хүүпияд энэхүү 7 хоног дурсамж дүүрэн мөн шинийг хүсэн тэмүүлэх хүслийг нь бадраасан 7 хоног болон үлдсэн аж.
Тэрээр тэнд байх хугацаандаа Английн Лигийн уур амьсгалыг мэдрээд зогсохгүй том багт тоглох нь юу юунаас илүүтэйгээр өөрийг нь нээн илрүүлж чадах юм байна гэсэн тодорхой хэмжээний бодолтой болсон хоцорсон. Голландын Виллем 2 гэдэг багт шилжин ирж 4 жилийг Нисдэг Голландчуудын багт үдэв. Сүүлийн жилд тэрээр багийн ахлагчаар томилогдоод зогсохгүй багаа аваргуудын Лигийн урьдчиласан шатанд шалгарахд нь тусласан юм. Фенүүд дунд тэрээр аль хэдийн нэр хүндээ олсон байна. Сүүлчийн энэ улиралдаа ч тэрээр фенүүдийн дунд хамгийн нэр хүндтэй тоглогч гэсэн шагналыг хүртсэн нь Том Фин эрийн цааш цаашдын карьер дах олон шагнал цол гуншингуудын эхлэл байлаа.
Бага байхдаа тэрээр Английн Лигийн багуудаас Ливерпүүл хэмээх багийг ихээр дэмждэг байсан байна. Авга ах нь буданд Албионьд ажилаар яваад ирэхдээ түүнд Ливерпүүлийн Логотой ороолт мөн бас бус зүйлийг авчираж өгсөнийг Фин эр маань
өөрийн дурсамжиндаа дурдсан байдаг. Хүүхэд цагаасаа дэмжиж ирсэн Европ болон Английн түүхэн дэх агуу багуудын нэг Ливерпүүлд ирэн тоглоно мөн энэ багтаагаа амьдралынхаа суниасан 10 жилийг өнгөрөөнө гэж тухайн үед Телевизийнхээ өмнө
тухлан суугаад тоглолт болгонийг шимтэн үздэг сэвхтэй хацартай жаалxүү бодоогүй байсан нь лавтай.
1999 онд 2.6 сая паундын ханштайгаар тэрээр хүсэл мөрөөдлийн багтаа ирсэн юм.
Тухайн үед багийн дасгалжуулагч байсан Жерард Хоульер одоо энэхүү наймааг ийнхүү дурсана.
-Самиг анх тун хямдхан үнээр Ливерпүүлд авчирахад олон хүн гайхаж байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнийг төвийн ар хэмээх байрлалд зөвхөн үндсэн тоглогчид л гэмтсэн нөхцөлд сэлгээгээр тоглуулж байх гэж авчирсан гэж бодоцгоож байсан. Надад ч түүний талаар сүрхий төсөөлөл байхгүй байсан юм. Гэвч Сами чухам хэн болохоо бэлтгэл дээр ч тэр өөрт нь олдсон тоглолт болгон дээр харуулж ирсэн дээ. Түүн шиг ийм хямдхан хэрнээ үнэ цэнэтэй тоглогч Премьер Лигт байтугай бусад Лигүүдэд ч тун цөөн гэдгийг би ам бардам хэлье!!
Тэр жил өөртөө нь хамт , Блакбурнээс ирсэн Стефан Хенчостой Сами тун хурданаар
Төвийн арын байрлал дээр дасан зохицож Ливерпүүлийн хана хамгаалалтын хүнд албыг үүрэлцэж эхлэв. 2001 он бол түүний Карьер дах тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх жил байсан. Энэ жил тэрээр багийн ахлагчын туузыг Энфиелдын домогуудын нэг болох Робби Фовлертой хамт зүүсэн. Энэ улиралд Ливерпүүл ФА Кап, Лигийн Цом,
мөн УЕФА кап гэсэн гурван цом хүртэж багийн түүхэнд дахин нэг шинэ хуудас нээсэн юм. 2
Дараах жил нь Фовлер багаа орхиж Жеми Реднаппын оронд Том Финланд залуу ахлагчын туузыг дасгалжуулагчаас гардан авлаа. Бүтэн жил тэрээр Ливерпүүлийн ахлагчын хүнд хариуцлагатай ажлыг хийж ирсэн ч орон нутгийн өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй гайхалтай залуу тоглогч Стивен Жеррардад 2003 онд туузаа шилжүүлэн өгөв.. Самигийн талаархи бсуад багуудын тоглогчид мөн ийнхүү дүгнэдэг.
Райн Гиггз- Ливерпүүлийн тэр өндөр хамгаалагч нэвтрэж гарахад хэцүү хана л гэсэн үг. Хурдан биш ч гэсэн байрлалаа маш зөв эзлээд зогсохгүй бидний хурдтай довтолгоог агшин зуур сарниулахад хүргэдэг.
Роберэт Пирэс- Сайн залуу гэж би түүнийг дүгнэнэ. Над дээр нэг удаа Такл хийчээд уучлаарай хэмээн татан босгож байсан юм.
2003 оны 4 дүгээр сард тэрээр бүх л карьерийнхаа туршид хүртсэн цорын ганц улаан картаа Ман Ю гын эсрэг тоглосон тоглолтонд хүртэв.
ҮҮнийг өөрөө ингэж дурсана.
-Рүүд Ван Нистелрой надаас яг холдон өнгөрч байсан би түүний майкнаас татсан байж магадгүй юм.
Гэвч шүүгч намайг төдийгүй багийг маань хамгийн хатуугаар шийтгэж, надад улаан карт өгч, багийн маань хаалганд пенальти заасан юм. Энэ явдлыг би арын өрөөнд харж суух нь надад тэвчиж чадамгүй хүнд байсан. Энэ нь миний карьер дахь цорын ганц улаан карт байлаа.
Үүнээс үндэслбэл тэрээр хөлбөмбөг гэдэг энэхүү спортыг тун цэвэр мөн шударгаар тоглож байсан нь мэдэгдэнэ. Тэр бол орчин үеийн сая сая хүүхдүүдэд үлгэр дууриал хүндэтгэн үзвэл зохих нэгэн.
2005 он... Энэ жилийг даян дэлхийн бүх Копууд Ливерпүүл гэдэг багийг дэмжиж явдаг бүхэн яахан мартнам.. Мөн Сами маань ч энэ талаар мартаж чадахгүй.
Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтууд.. Бороо шиврэж байсан тэр шөнө Олимпиакос хэмээх Грекийн багтай заавал хож гэсэн хүнд даалгавартай тулаанд тэрээр арын эгнээнд хамгаалалтын нэг цамхаг байв..
Мөн Италийн хамгийн нэр хүндтэй баг дэлхийн номер нэг хаалгач хаалган дээр нь
зогсдог Ювентустэй хийсэн тулаанд гоолдчоод гараа өргөн баярлан гүйж байсан юм.
Станбулын мартагдашгүй шөнө. Эхний хагас хар дарсан зүүд. Карра тэр хоёр яах аргагүй гүн шоконд оров. Гэвч гайхамшиг хоёрдугаар хагаст ирлээ. 3-3.. Энэ чинь юу вэ? Түүнээс хойш хамгаалалтанд Том Фин эр маань тун сайн байж сиймхий бараг л гаргасангүй. Эцэст нь Пеналт... Ливерпүүл 3-0 ээр хожигдож яваад тоог тэнцүүлэн улмаар түрүүлсэн. Туркийн алдарт Аттатурк Стадионд эртний драма үлгэр туульс
хөлбөмбөг хэмээх спорт дээр Ливерпүүл хэмээх баг дээр биелэлээ олов. Ливерпүүл Үнс чандрууснаас амилан босч ирээд хүчтэй жиргэж буй галт шувуу шиг байсан бол Сами тэрхүү галт шувууны хүчирхэг нэгэн далавч байсан юм....
Пеналт хаасан Дүдекийн зүг баярлалдан гүйж буй тоглогчид дундаас илт ялгаран харагдах Сами ....
Түүний талаар бичвэл зохих зүйлс зөндөө олон бий. Түүний талаар түүнтэй хамт мөр зэрэгцэн тоглож ирсэн нөхдүүд өрсөлдөгч байсан хүмүүс нь хангалттай магтаал хэлж байгаа. Карра тэр хоёр нэг хэсэг Ливерпүүлийн арын албыг нуруун дээрээ үүрэлцэн ирсэн юм. Магадгүй Каррад бусдаас ч хүнд байж болох юм.
10 жил бидний (копууд) дунд тэрээр амьдраж амьсгалж баярт мөчид хамтдаан байж ирсэн. Уй гуниг тохиосон үед ч тэрээр тэнд бидэнтэй байж л байсан.
Одоо ийм хүн биднээс хэсэг хугацаагаар салан одох гэж байна. Түүнд, өөрийнх нь талаар ингэж бичиж ингэж хүндлэж явдаг талын монголын үнэнч хөгжөөн дэмжигчид байдаг гэсэн төсөөлөлч байхгүй байж болно. Гэхдээ
энэ дэлхий дээр байгаа бүх Копууд би бүх копууд хэмээн дахин хэлье түүнийг хүндэлж
хайрладаг гэдгийг Сами мэдэж байгаа...
Түүний хувьд Леверкузнд зодог тайлах тэр мөч тоглогчын хувьд карьерийнх нь
төгсгөл байж болно.
Харин Ливерпүүлд бол дасгалжуулагчын карьерийнх нь эхлэл байх болно.
Paljon onnea Hyvä tyyppi!
Kaikkea hyvää!
You'll never walk alone..
Цонхын бүх копуудаас ......
Image
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Legends Of Kop..........

Postby Тунгаа » Thu Feb 25, 2010 4:54 pm

haka wrote:Энэ улиралд бид ямар тоглов гэвэл:

Бид ПЛ-т 86 оноо авсан нь 2005-06 онд 82 оноо авч байсан үеэс илүү гарлаа. Энэ нь 1987-88 оны улиралд 90 оноо авч байснаас хойших хамгийн олон оноо авсан улирал боллоо.

Бидний 18 түрүүний 12т нь 86 болон түүнээс илүү оноо авч байлаа.

Энэ жил лигтээ 77 гоол оруулса нь 1990-91 улирлаас хойш лигтээ хамгийн олон гоол оруулсан жил байлаа. Тэр жил Арсеналын дараа 2т орж байлаа.

Энэ улирал 16 тоглогч лигийн тоглолтонд гоол оруулжээ. 1911-12 оны үзүүлэлтээс нэгээр цөөн байлаа.

Оруулсан, алдсан гоолын зөрүү +50 байгаа нь сүүлийн 21 жилийн хамгийн сайн үзүүлэлт юм. 1987-88 улиралд +63 байв.

Бид 10 дахь удаагаа улирлын турш Anfield-дээ хожигдолгүй өнгөрөөж байна. 1987-88 оноос хойш анхны тохиолдол юм.

Бид нутагтаа лигийн тэмцээнд 30 тоглолтын турш хожигдол аваагүй байна. Энэ нь сүүлийн 28 жилд анх удаа үргэлжилж буй цуврал бөгөөд бидний түүхэн дэх 4 дэх тохиолдол боллоо.

1989-90 оны улиралд 79 оноо авч сүүлийн удаа түрүүлж байснаас 7 оноо илүү авлаа.

1904-05 оны улиралд лигтээ айлын талбайд 13 хожил авч байсан амжилттай адил амжилт үзүүлэв.

Айлын талбайгаас 43 оноо цуглуулсан нь түүхэн дэх хамгийн олон оноо авсан үзүүлэлт юм.

Бид энэ улиралд нэг тоглолтоос дунджаар 2.26 оноо авсан нь түүхэндээ 2т орох амжилт юм. 1978-79 оны улиралд 2.33 оноо авч байлаа. (Тэр үед 42 тоглолт хийдэг байсан ба хожил 2 оноо тэнцээ 1 оноо байв. Энэ үзүүлэлтийг тооцохдоо хожилыг 3 оноогоор тооцож авсан болно.)

1987 оноос хойш анх удаа лигийн 5 тоглолт дараалан нэг тоглолтонд 3-с илүү гоол хийжээ.

Бид түүхэндээ анх удаа 6 тоглолт дараалан нэг тоглолтонд 3-с илүү гоол оруулжээ.(Лигийн 5+ Реалыг 4-0дсэн)

Бид лигтээ 2 хожигдсон нь 1987-88 улиралд 2 хожигдсноос хойших анхны хамгийн бага хожигдол юм. Тэр жил бид МанЮ-аас 9 оноо илүү байж түрүүлжээ.

Бид улирлын турш 2хон хожигдсон ч түрүүлж чадаагүй анхны баг боллоо. Урьд нь Chelsea in 2007-08, 2006-07 , Nottingham Forest 1978-79 улиралд 3 хожигдож байсан ч түрүүлж чадаагүй байна.

Челсигийн нутагдтаа хожигдоогүй байсан цувралыг 86 байхад нь 1-0 хожиж зогсоов.

Сүүлийн 19 жилд анх удаа цэнхрүүдийн лигтээ 2 хожив.

Yossi Benayoun
Реалын хаалганд гоол оруулснаар Bernabeu-д хожил авсан 2 дох баг болов.

Бид Anfield-д Реалын 4-0дсэнээр тэдний CL дэх хамгийн том хожигдлыг нь амсуулав.


Old Trafford-д 4-1дсэн нь сүүлийн 72 жилийн түүхэнд хамгийн том хожлоо авав. Мөн манай 4 өөр тоглогч МанЮ-ын хаалганд гоол оруулсан анхны тохиолдол болов.

Рафа, Bill Shankly-ын манайхныг удирдаж хамгийн олон буюу 65 тоглолтонд оролцсоноос илүү гарав.

Рафа Bob Paisley-ын Европын тавцан дахь 40 хожил авсан рекордыг эвдэв.

Рафа 181 лигийн тоглонд 100 дахь хожлоо авсан нь Ливерпүүлийн түүхэнд 3т орох амжилт үзүүлэв. Alex Ferguson амжилтаас 50 тоглолтоор хурдан амжилт үзүүлэв.

Ливерпүүл сүүлийн 2 улиралд 6 хожигдол авсан нь бусад гурваасаа сайн үзүүлэлт болов.
Manchester United 9
Arsenal 9
Chelsea 8 хожигдол авсан байна.

Бид лигтээ 77 гоол оруулснаараа бусад 3-саа иүү амжилт болов. Manchester United, Chelsea, Arsenal бүгд 68 гоол оруулжээ.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Legends Of Kop..........

Postby Тунгаа » Thu Feb 25, 2010 4:58 pm

boboZ wrote:Өмнө нь тоглож байсан тоглогчдын тухай дуунуудаас:

Robbie Fowler

When the ball hits the net
Its a fairly safe bet that its Fowler
Robbie Fowler
And When Liverpool score
You will hear the Kop roar "Oh, its Fowler
Robbie Fowler"
Ian Rush, Roger Hunt
Who's the best man up front? "Oh, its Fowler
Robbie Fowler"
He's the King of the Kop
He's the best of the lot
Robbie Fowler

Garcia

Luis Garcia
He drinks Sangria
He comes from Barca
To bring us the Cup
He's five foot seven
He's football heaven
So please don't take our Luis away

Riise

Joooohn Arne Riise, Ooh Ahh, I wanta know-ow-ow, howdja score that Goal

Peter Crouch

He's big, he's Red
His feet stick out of the bed
Peter Crouch, Peter Crouch


Didi Hamann
(To the tune of Big Spender)

The minute he walked in the joint "Di-Di"
I could see he was Hamann of distinction
A real Big Player
Good Passing, So Refined
Say you could always play in any midfield of mine
So let me get right to the point Di-Di
I wouldn't pop my cork for every player I see
Hey Big Didi, [Hey Big DiDi]
Scoooooore anoooother goal for me.
Da da da, da da


Сонгодог



We all live in a red and white Kop
(to the tune of Yellow Submarine)

In the town where I was born Lived a man who sailed to sea And he told us of his pride They were a famous football team, So we trailed to Anfield Road Singing songs of victory There we saw the Holy Ground Of our hero, Bill Shankly.

We all live in a red and white Kop, a red and white Kop, a red and white Kop. We all live in a red and white Kop, a red and white Kop, a red and white Kop.


Fields of Anfield Road


Outside the Shankly Gates I heard a Kopite calling : Shankly they have taken you away But you left a great eleven Before you went to heaven Now it's glory round the Fields of Anfield Road.

Chorus : All round the Fields of Anfield Road Where once we watched the King Kenny play (and he could play) We had Heighway on the wing We had dreams and songs to sing Of the glory round the Fields of Anfield Road

Outside the Paisley Gates I heard a Kopite calling Paisley they have taken you away.. You led the great 11 Back in Rome in 77 And the redmen they are still playing the same way

All round the Fields of Anfield Road Where once we watched the King Kenny play (and he could play) We had Heighway on the wing We had dreams and songs to sing Of the glory round the Fields of Anfield Road


You all dream

You all dream of
5 european cups
5 EUROPAN CUPS
5 EUROPAN CUPS
an number 1 was in 77
an number 2 was in 78
an number 3 was in 81
an number 4 was in 84
an dont forget in ISTANBUL
we won it 5 times!

For Rivals


Oh Manchester (Oh Manchester),
is full of s**t (is full of s**t),
oh Manchester is full of s**t.
It's full of s**t, smack heads and more s**t,
oh Manchester is full of s**t.

энд бас нэг:

when i was young,
i asked my mother
what should i be
should i be liverpool?
should i be man u?
heres wot she said 2 me...
WASH YOUR MOUTH OUT SON!
AND GO GET YOUR FATHERS GUN!
WE'LL GO SHOOT THE MAN U SCUM!
SHOOT THE MAN U SCUM!!!

Arse of a Crow


If I had the wings of a sparrow
If I had the ass of a crow
I'd fly over Old Trafford tomorrow
And shit on the bas tards below below
I'd shit on the bas tards below.


Anti Chelsea
:mrgreen:
Feck off Chelsea FC
You ain't got no history
18 leagues and 5 European Cups
that's what we call history

энд бас нэг:

Can You Hear The Chelsea Sing?
No, No!
Can You Hear The Chelsea Sing?
I Can't Hear A F*c*ing Thing!
Ohhhhhhhhhh Shhhhhhhhhhhhhhhhhhhh :-o


You Can Stick Your 30million Up Your Arse!


You can stick your 30 million up your
arse
you can stick your 30 million up your
arse
Coz gerrards going no where, gerrards
going no where
so stick your 30 million up your arse!


For Everton

there was a derby not so long ago
the everton fans were singing moysey
he must go
then he came 4th he was evertons pride
you two faced everton bast#ards your
the
sh#ite of merseyside

,,,
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Legends Of Kop..........

Postby Тунгаа » Thu Feb 25, 2010 5:00 pm

liverpoolfan wrote:Dirk Kuyt багийнхнийхаа тухай
Image

Хэн хамгийн чанга дуутай нь вэ?
Жейми Каррагер гэж бодож байна. Тэр үргэлж л хүмүүс рүү хашгирч, талбай дээр юу хийхийг нь зааж байдаг. Хаана ч байсан тэрний хашгирахыг сонсдог юм.

Хэн хамгийн цөм цохидог вэ?
Рийзе байхад тодорхой тэр байсан. Явснаас нь хойш гэвэл Стиви байна. Даниел Аггер бас цөм цохилттой. Тэр хэд хэдэн удаа гайхалтай гоолуудыг хийсэн. Гэхдээ миний бодлоор бол Стивигийнх илүү хүчирхэг.

FIFA 09 дээр хэн нь илүү вэ?
Фернандо Торрес, Машерано 2 ийш тийшээ явахад байнга FIFA тоглож байдаг. Гэхдээ хэн нь илүүг би мэдэхгүй . Тэр 2 намайг цаашдаа тоглоомондоо багтаагаасай гэж бодож байна. Яагаад гэвэл тоглохым бол би тэднээс илүү байна гэдгээ мэдэж байна.

Хэн хамгийн хүчтэй нь вэ?
7 хоногт хэдэн удаа бэлтгэлийн дараа бид нар өргөх дасгал хийдэг. Пепе Рейна хамгийн хүчтэй нь дээ. Хэрвээ хэн хамгийн хүндийг өргөх вэ ч юмуу тэмцээн зохиовол Рейна гарцаагүй түрүүлнэ.

Хэн хамгийн ухаантай нь вэ?
Олон хүмүүс хөлбөмбөгчдийг ухаантай хүмүүс биш гэж боддог. Хэлэхэд хэцүү байна л даа. Учир нь бид ихэнхдээ хөлбөмбөгийн тухай ярьдаг. Гэхдээ би Шаби Алонсог нилээн ухаантай гэж боддог-ямар ч байсан тэр өөрөө тэгэж боддог юм

Хэнтэй хамгийн найз вэ?
Би бүх залуустай найз. Гэхдээ алберт Риера, Пепе Рейна 2 той боломж л гарвал гольф хамт тоглодог. Йосси Бенаюн бас бид нартай покер тоглодог. Тимй болохоор энэ хэдтэй хамгийн их цагийг хамт өнгөрүүлдэг юм байна.

Багийн DJ нь хэн бэ?
Өөрийгөө магтаж байгаан биш л дээ. Гэхдээ залуус тоголт эхлэхийн өмнө намайг IPod оо тавиач гэж байнга гуйдаг. Магадгүй Ipodтой нь ганц би болохоор тэгдэг байх. Хүн болгоны дуртай дууг байлгах гэж би янз бүрийн дуунууд түүж тавьдаг.

Хэн хамгийн хурдан нь вэ ?
Ливерпульд бид нар байнга хурдны тест өгдөг болохоор энэнд хариулахад хамгийн амархан нь. Хэдэн долоо өмнөх тест дээр Райан Бабель хамгийн хурдан нь байсан. Бүр Фернандо Торресоос хурдан гүйсэн шүү. Би тэрийг багадаа хөнгөн атлетикаар хичээллэж байсан байх гэж боддын.

Хэн нь Mr.Liverpool вэ ?
Карра үргэлж бүгдийг мэдэж байдаг. Зөвхөн Ливерпулийн тухай ч биш, ерөнхийд нь хөлбөмбөгийн тухай. Тэр хөлбөмөгөөр амьсгалж, хооллож, өдөр болгон үздэг. Тийм болохоор тэр клубийн тухай хамгийн сайн мэддэг. Бас Стиви Ливерпулийн тухай маш сайн мэддэг.

Гэхдээ би Шаби Алонсог нилээн ухаантай гэж боддог-ямар ч байсан тэр өөрөө тэгэж боддог юм-алонзо дээр хамгийн **н** нь хэн бэ гэхэд Дирк гэсэн байсан. Манай хүн хариугаа аймаар авдаг байна ш д. :D
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Legends Of Kop..........

Postby Тунгаа » Thu Feb 25, 2010 5:07 pm

Бамбууш wrote:2008-2009 оны улиралыг Кенни " Кинг " Далгиш дүгнэх нь..
Image
Хэдийгээр бид ямар нэгэн зүйл хүртээгүй , цом хожоогүй ч гэсэн Ливерпүүл 08-09 оны улиралыг гайхалтайгаад дуусгаж байна.
Энэ улирал Клубын хувьд ч тэр бусад Клубээс гаднах хүчин зүйлүүд, мөн хөлбөмбөгийн талбай дээр бид зарим нэг бахдам өөрчлөлт мөн сайжралтыг хийгээд байгаа. Энэ нь ирэх улирал бидэнд их сайнаар тусна гэдэгт итгэж байгаа.
Талбайн гадна талд Клубын эзэд болох Том Хикс, Жорж Жилетт нарын хоорондын харьцаа ялимгүй сайжирч, эзэзэд болон багийн менежэр Рафа Бенитэзын харилцаа ч нааштайгаар иргээд зогсохгүй энэ нь Рафаг гэрээгээ дахин сунгахад хөтлөсөн билээ.
Стивен Жеррард, Фернандо Торрес нараас гадна зарим нэг багийн түлхүүр тоглогчид бүгд гэрээгээ сунгав, Тэгэхээр хөлбөмбөгийн талбайгаас гадна өч төчнөөн давгүй гэж хэлж болох ажилууд хийгджээ. Клуб бүхэлдээ одоогоор гайхалтай нягтарч нэг зөм болсон нь үнэхээр эерэг сэтэгдэл төрүүлж байна..
Бидний Улиралын төгсгөлд гайхалтай тоглолт үзүүлж улиралыг дуусгасан нь клубын энэ бат бэх харилцаанаас тусгалаа олжээ гэж би мэдэрч байгаа юм.
Би, энэ бат бөх байдал тоглогчдын Тайтлын төлөө үнэхээр тэмцэлдсэн шаргуу байдлыг баримттай холбосноор бид улиралын төгсгөлийн шатнуудад гоолын мөндөр буулгасан гэж бодож байгаа юм.
Тоглогчид Клубын дотоодод ямарч зөрчилдөөнгүй байт бэх байх нь хамгаас дээр байдаг гэдгийг би хэлж чадна. Эргээд талбай дээрх асуудалад анхааралаа хандуулцгаая. Хэдийгээр бид Манчестэр Юнайтедаас 4 онооны зөрүүтэйгээр улиралыг дуусгасан ч Ливерпүүлийн тоглогчид өөрсдийн хүчин чармайлтдаа сэтгэл хангалуун байх ёстой. Бид хамгийн их гоолын зөрүүтэйгээр улиралаа дуусгасан, энэ нь бид олон жил гаргаагүй бас нэгэн амжилт. Нэмж хэлэхэд бид хамгийн их гоол оруулж хамгийн цөөхөн ялагдсан байна.
Мөн бид зочилож тоглосон тоглолтууддаа 13 ялсан, дээр нь Лигийн Шилдэг 4 гэж нэрлэгддэг багуудаас бид хамгийн их оноо зулгаасан, зөвхөн Арсеналтай л оноогоо хувааж авчээ. Тэгсэн хэдий ч 14 оноо бид Энфиелдэд алдсан нь Тайтлын өрсөлдөөнд тун чухлаар нөлөөлжээ. Ирэх улирал энэ хэсэг дээр бид анхаарлаа хандуулан сайжруулах ёстойг батлаж байна. Зарим фенүүд өнгөрсөн улиралын тоглолтыг эргэн нэг хараад зарим нэг тодорхой тоглолтууд дээр бид 3 оноогоо авах ёстой байжээ хэмээн бодох нь лавтай. Гэвч Лигийн бүх л багийн фендүүд мөн ингэж бодно. Бид тоглолтын хувиарлалтаас хамаарч зарим нэг багийг заавал хожсон байх ёстой гэж үнэхээр бодохгүй байна. Учир нь энэ чинь хөлбөмбөг шүү дээ.
Бид энэ улирал үзүүлсэн олон эерэг болон сөрөг үр дагаваруудыг мартаж хараанаасаа салгах ёсгүй. Дараа улиралд бид энэ улиралын зочлон тоглож хожсон 13 ялалтаа давтаад гэртээ тэнцсэн тэнцээнүүдээ багасгаж чадах юм бол бид Аваргаа эргүүлэн авах гайхалтай боломжтой болно гэдэгт би үл эргэлзнэм.
Дотоодын тэмцээнүүдийн талаар хэдэн үг хэлье!
Бид Цомын тоглолтуудад нилээн эрт хасагдсан нь багагүй урам хугармаар зүйл.
Карлинг Цом Клубүүдын хувьд залуу чадварлаг тоглогчдоо шалгах нэгэн тэмцээн болдог нь нууц биш, Миний хувьд ФА Цом бол тун чухал гайхалтай тэмцээний нэг яах аргагүй мөн. Магадгүй зарим нэг Клубд ФА Цом үнэ цэнээ алдсан байх. Би үүнийг ойлгодоггүй юм. Хагасайнд ФА Цомын финалыг үзэж байхдаа би өөрийн эрхгүй өнгөрсөнөө эргэн дурсаж ямар гайхалтай тэмцээн байгаа бэ хэмээн бодож суулаа.
Энэ бүгдийг хэлэхийн учир Клубүүдын(Том Клуб) хувьд хамгийн чухал 2 тэмцээн бол
Аваргуудын Лиг, Премьер Лиг хоёр юм. Тиймээс та нар заримдаа эдгээр Клубүүд дотоодын цомын тэмцээндээ түлхүүр болон чухал тоглогчдоо амраадаг гэдгийг ойлгох болно. Бид Европд сайн тоглодог, гэхдээ энэ жил манай багийн тоглогчдын гаргасан баатарлаг тэмцэлдээнийг үл хамааран Челси биднийг Аваргуудын Лигээс түлхэж гаргасан .( Аз шд ,аз од нь гийсэн Серби аалз булангын хоёр цохилтонд толгойгоороо хүрч гоол болгосон )
Энфиелдэд болсон эхний тоглолтонд манай Аргентин тоглоцгч Хавиер Машерано торгуулын улмаас өнжихөөр болсоныг би одоо ч үнэхээр бидэнд азүй явдал байсан гэж бодсоор л байгаа. Тэр шөнө бид 3-1 ээр хожигдсон, Маше төвд үнэхээр үгүйлэгдэж байсан Ливерпүүлийн хувьд энэ нь тэр үед том гарз байсныг бид мэдэж байгаа. Хэрвээ тэр үдэш Хавиер тоглосон бол тоглолтын хувь заяа яаж эргэх байсан бол гэж би заримдаа гайхдаг юм. ( Кинг Кенни мань хоёр яг адилхан бодож байгаа юм байна)
Ромд очиж чадаагүй ч гэсэн Ливерпүүлийн Европд тогтоосон ноёрхол мөн эцсээ хүртэл тэмцдэг чанараас улбаалан ирэх улирал ямарч баг Ливерпүүлдээ нэг хэсэгт, мөн хасагдах шатанд тулгарахаас аль болох зайлсхийх байх гэж би бардам бодно.

Бүгдийг нь нийтэд нь дүгнэвэл 08-09 он миний үзэмжээр үнэхээр уарам зоригтой гайхалтай мартагдашгүй улирал болжээ. Манай зарим тоглогчид өөрсдийн ур чадвар хувийн тоглолтоо улиралын хэсэг бүр дээр чадварлагаар үзүүлж байв.
Пепе Рэйна бас нэгэн гайхалтай улиралыг үдэж дахин нэг Алтан Бээлий авахад тун ойртож ирсэн. Жеми Каррагер, Мартин Скртел хоёр хамгаалтанд тун няхуур байсан билээ.

Ёсси Беннаюун маань зарим нэг амин чюхал тоглолтууд дээр дуудагдаж гарсан үедээ гоол хийж байсныг бас дурдмаар байна. Жишээ нь Бернбуад мөргөсөн гоол бол магадгүй Карьерынх нь хамгийн чухал гоол байсан байх.
Гэмтэл бэртэлд ороогдсон ч багтайгаа эргэн нэгдэж Улиралыг 17 гоолтойгоор дуусгасан Фернандо Торресыгоо мартаж боломгүй.
За тэгэд мэдээж Стивен Жеррардыг дурдахгүй өнгөрвөл алдас болно.
Тэрээр нэгэн гайхалтай улиралыг үдэж Мэргэжилийн Хөлбөмбөгийн сэтгүүлчдын холбооноос олгодог улиралын шилдэг тоглогч хэмээх ямар ч тоглогчид эрхэм хүндтэй цол хүртсэн билээ.
Тэрээр энэ шагналын оронд Премьер Лигт түрүүлж Аваргын медал зүүсэн бол илүү дээр байсан гэж шударгаар хэлбэл зохилтой ч хэн ч энэ хувийн шагнал ялангуяа шилдэг тоглогч гэх мэтийн ийм нэр хүндтэй шагналыг дутуугаар үнэлж болохгүй.
Минийхээр Стиви энэ шагналыг бүрэн 100 % хүртэх эрхтэй байсан тийм учраас ч хүртсэн. Тэрээр зөвхөн энэ улирал л ийм гайхалтай байгаа юм биш, өнгөрсөнд ч тэр мөн ирэх олон жилүүдэд ч тэр Энфиелдэд тэрээр их зүйлийг авчирах болно. Бэртэл гэмтлээс болж зарим тоглолтыг хажуунаас харж суусан гэхэд 44 удаа гараанд гарахдаа 24 гоол оруулсаныг нь бодоод үзвэл гайхалтай. Ялангуяа түүн шиг төвийн довтлогч биш төвийн хагас дээр тоглодог тоглогч гээд бодвол бүүр гайхалтай хэрэг билээ. Хамгийн шилдэг тоглогчдоо үргэлж байнга эрүүл байлгаж байх нь ямарч багт бүхнээс чухал зүйл байдаг. Манчестэр Юнайтедыг Энфиелдэд хүлээн авч тоглоод хожсон тоглолт дээр Стиви зөвхөн 20 минут л талбайд байсныг сана. Мөн Торрес бүүр тоглоочгүй байсан шүү.
Энэ бүхэн надад нэг зүйлийг хэлж байна. Бид тэдэнгүй ч гэсэн ялж чадна, мэдээж тэд талбай дээр байсан тохиолдолд энэ нь манайд илүү сайн байдаг нь хэн бүхэнд тодорхой л доо. Гэхдээ Ливерпүүл нэг Хүний баг гэж хэлэгддэг цаг аль хэдийн хойно үлджээ. Энийг би та нарт батлан хэлж чадна.
Улирал дууссан энэ үед Рафа ч мөн тун завгүй зуныг угтах хэрэгтэй болох нь.. Тэр ч мөн бусдын адил ямар хүнийг багтаа авчирах бэ яавал илүү дээр тоглолт дараа улиралд үзүүлэх бэ хэмээн бодож суугаа.
Рафа магадгүй хоёр тоглогчыг зарах юмуу явуулах байх. Бид аль хэдийн Сами Хүүпиягаа Баерн Леверкузнд алдсан билээ. Сами энд байх 10 жилдээ Ливерпүүлд гайхалтай хүчин зүтгэж ирсэн. Минийхээр тэр бол хамгийн ёс суртахуунтай мөн ур чадвар өндөртэй гайхалтай тоглогч юм. Надтай олон хүн үүн дээр нэгдэж түүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Баерн Леверкунзд амжилт олоорой гэж хүсэх байхаа.
Рафа аль хэдийнээ Самиг орлох хүнийг бодоод олчихсон гэдэгт үл эргэлзнэм. Дараа улирал манай багийн бүрэлдхүүн улам хүчирхэгжэж бид Тайтлын төлөө эхнээсээ цсээ хүртэл ямар нэгэн хий гаргалгүй тулалдах болно. Тайтл номер 1 зорилго гэдэгт ч манай тоглогчид итгэж байгаа. Угаасаа тийм ч байх ёстой юм.
За эцэст нь хэлэхэд Хилссборогын дурсгалд зориулсан тоглолтын талаар хэдэн үг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.
Хилссборогын ослоор амь үрэгдсэн манай фенүүдийн ар гэр амраг саданд бид энэ тоглолтоо зориулан хүндэтгэл үзүүлсэн билээ. АйТВ 4 тэр өдөр хоёр дахин их хүн тэр тоглолтыг дамжуулахад үзсэн гэсэн судалгаа гаргасан нь хүмүүс Хиллсборогын ослоор амь үрэгдсэн хүмүүсийн гэрт хэр их хүндэтгэлтэй хандаж байгааг харуулсан хэрэг. 800.000 аас илүү хүн энэ тоглолтыг үзсэн юм.
Энэ тоглолтонд оролцсон бүх л хуучин бууны хугархай тоглогчиддоо үнэхээр их баярлаж байгаагаа хэлмээр байна. Бас залуустайгаа эргэн нэг уулзахад гайхалтай байсан.
Энфилелдын хувцас солих өрөө бол онцгой газар. Хөлбөмбөгт онцгой мэдрэмж төрүүлсэн ийм хувцас солих өрөөгүйгээр хол явахгүй. Миний хувьд Энфиелдынхээ хувцас солих өрөөнд эргэн очиж бүх хуучин зүйлүүдээ харж үзсэн маань үгээр илэрхийлэшгүй байсан билээ.
Миний оруулсан гоолын хувьд сайхан гоол байлаа.
Алан Стубсс бага зэрэг дайв хийж намайг оруулахад багагүй тусласан гээд нэмээд хэлчихье. Тэгэхдээ АЛан Стубсс Эвертонд тоглож байхдаа ийм тоглогч биш байсан юм. Гоол оруулсан агшин Коп төгсгөл дээр очин селебршн энэ тэр миний хувьд онцгой мөч байсан...
За тэгээд бүхнээс илүүтэйгээр Хилссборогын дурсгалд зориулсан энэ тоглолт нэгэн мартагдамгүй гайхалтай үдэш бид бүгдийн хувьд болсон билээ.....
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Legends Of Kop..........

Postby che » Sun Mar 28, 2010 2:50 pm

DeFeu wrote:Албан ёсны сайт болох http://www.liverpoolfc.tv - оос Ливерпульд хамгийн их хувь нэмэрээ оруулсан, шилдэг 100 тоглогчдыг танилцуулж байгаа билээ. Үүнээс би чадах чинээгээрээ орчуулан тавъя. Одоо 60 дээр явна.

Ливерпулийн амжилтанд хамгийн их нөлөөлсөн 100 тоглогч:

Image

Danny Murphy, 1997 онд Crewe Alexandra-гаас 2 саяаар иржээ. Анх ирэхдээ их л нэр хүндтэйгээр, гайхамшгийг үзүүлэхүйц маш залуу тоглогчдын нэг гэсэн нэртэйгээр иржээ. Гэвч эхэн үедээ түүний тоглолт нэг л болж өгөхгүй, худлаа гараас цаашгүй байжээ. Тиймдээ ч 98-99 оны улиралд Gresty Road-руу зээлээр явсан байна. Түүний Ливэрпульд байх хугацаа тоотой гэдгийг тэрээр мэдэрч их л мэрийж эхэлжээ. Шууд л буцаж ирсэн жилдээ маш сайн тоглож Gerard Houllier-ийн гарааны 11-т орж чаджээ. Тэрээр цаашдаа гоалыг машиндаж эхэлсэн бөгөөд гоалоороо Ливепульд Овены дараа орох болсон байна. Түүний гайхамшигтай тоглолтыг үнэлж түүнийг бүр Английн шигшээ багт урьж байсан удаатай. 04-05 онд шинэ менежер Рафа ирснээр тэрээр Чарлтон руу 2,5 саяар явжээ. Гэвч түүний гайхамшигтай тоглолт, гоалууд хэзээд Энфилдэд мөнхрөн үлдэх болно.

Ливерпульд байсан : 1997 - 2004
Байршил : Хагас хамгаалагч
Төрсөн он: 18/3/1977
Төрсөн газар: Честер
Ямар клубээс ирсэн : Crewe Alexandra (July 1997)
Ямар клуб руу явсан : 2004 онд Чарлтон руу 2,5 саяар
Одоо хаана байна вэ : Тотенхэм Хотспур

Алдарт хүргэсэн зам : Old Trafford-д хожлын 3 гоал хийсэн

Тоглосон: 249
Гоал: 44

Шагналууд:
FA Cup (2001)
UEFA Cup (2001)
Super Cup (2001)
Charity Shield (2001)
Worthington Cup (2003)
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Legends Of Kop..........

Postby che » Sun Mar 28, 2010 2:51 pm

DeFeu wrote:Ливерпулийн амжилтанд хамгийн их нөлөөлсөн 100 тоглогч:

Image

Pepe Reina, Тэрээр Ливэрпульп ирсэн эхний жилдээ л Клин Шийтээрээ Ливерпулийн рекордыг тогтоогоод авсан байна. Рэйна хөл бөмбөгийн кариераа Барса-гаас эхэлсэн бөгөөд 2001 оны UEFA цомын хагас шигшээд одоогийн байгаа клуб болох Ливерпулийн эсрэг тоглож байжээ. 2002 онд Барса-гийн гарааны 11т гарах боломжгүй болсноор Виллариал руу явжээ. Тэрээр Виллариалд байхдаа 9 пеналти-наас 7-г нь хааснаар тухайн багийг аваргуудын Лиг-т оролцох боломжтой болгов. Үүнийг сонссон Улааны босс Рафа шууд л сонирхож 6 саяар өөрийн багтаа элсүүлжээ. 05 оны АЛ-ийн баатар болох Дудекийн оронд гараанд гарах болсон байна.


Ливерпульд: 2005 - Одоо
Байршил: Хаалгач
Төрсан он: 31/8/1982
Төрсөн газар: Мадрид, Испани
Ямар клубээс ирсэн: Villarreal (July 2005)
Алдарт хүргэсэн зам: ФА цомын финалд Уэст Хэмтэй хийсэн гайхамшигтай тоглолт

Тоглосон: 53
Клийн Шийт: 29

Шагнал: FA Cup (2006), Super Cup (2005)
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Legends Of Kop..........

Postby carlsberg_mgl » Thu Apr 15, 2010 12:21 pm

Boot Room

Boot Room нь эхлээд тоглогчдын пүүз зэргийг хадгалдаг жижигхэн өрөө байсан бөгөөд Билл Шэнкли түүнийг өөрчлөн засаж тохижуулан дасгалжуулагчдын өрөө болгон янзалсан байна.
Тоглолтын дараа аяга цай, кофе...заримдаа хатуухан ундааг ч хүртдэг байж...Тэнд албан ёсны бус энгийн, чөлөөтэй уур амьсгал бүрдэж байсан нь Ливэрпүүлийг өөрчлөн шинэчилж байсан Шэнклид ашиг тусаа багагүй өгчээ.

Сонирхолтой нь Boot Room дахь албан ёсны бус энэхүү арга хэмжээг анхлан санаачилсан хүмүүс нь Боб Пэйсли, Жо Фэган нар байжээ. Шэнкли тийшээ хааяа л шагайдаг байсан бөгөөд туслахууддаа дарамт учруулахаас зайлсхийж, тэдэнд аливаа нэг асуудлыг эхлээд хоорондоо ярилцаж зөвлөлдөх боломж олгоод, дараа нь нийтийн дунд хэлэлцэж шийдвэрлэдэг байв.

1974 онд Биллийг ажлаа хүлээлгэн өгсний дараа Boot Room дахь энэхүү уламжлалыг Пэйсли, Фэган, Далглиш нар үргэлжлүүлжээ. Тоглолтын дараа өрсөлдөгч багийн дасгалжуулагчдыг Boot Room -д урьж чөлөөтэй яриа өрнүүлдэг уламжлал тогтсон бөгөөд тэнд зочилсон дасгалжуулагч болон мэнэжэрүүд энэ тухай олон дурсамж өгүүлсэн байдаг ч Boot Room Ливэрпүүлд сайнаар нөлөөлдөг байсан гэдэгтэй санал нэгддэг байжээ.

Нэг удаа домогт Элтон Жон / тэр үед Уотфордын эзэн байсан / Boot Room -д уригджээ. Тэрээр Boot Room -д зочилсон сэтгэгдлээ өгүүлэхдээ ...тэнд нэг тийм сайхан, гэгээлэг ариухан мэдрэмж төрсөн... тухайгаа өгүүлсэн байдаг.
Дасгалжуулагчдын нэг нь түүнээс юу уумаар байгааг нь асуухад дээдсийн хүрээний тансаг хүлээн авалтуудад дассан мань хүн ...ягаан жин...гээд эхэлтэл Фэган дор нь яриаг нь тасалж ...үнэнийг хэлэхэд залуу минь, чамд л гэж хэлэхэд Гиннес / Guinness - Ирландын алдартай шар айраг /, Эйль / Ale - Британи нэг төрөл шар айраг /, виски 3-аас л сонгох болох нь дээ...гэсэн гэдэг.

Boot Room нь Ливэрпүүлийн ирээдүйн дасгалжуулагчдыг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан юм. Энэ нь The Liverpool Way-н нэг хэсэг болж, гаднаас шинээр дасгалжуулагчдыг авалгүйгээр залгамж халаагаа бэлтгэх арга зам болж байсан бөгөөд дасгалжуулагчдын солигдох процесс аажмаар явагдах нь багт сайнаар нөлөөлдөг байв.

Шинээр томилогдсон хүн ч гэсэн орчиндоо, ажилдаа дасах гэж хугацаа алдахгүй байх нь багийн болон хөгжөөн дэмжигчдийн моральд эерэгээр нөлөөлдөг нь тодорхой... Пэйсли, Фэган, Ронни Моран нар өөрсдөө ч анзааралгүйгээр Boot Room -д бэлтгэгдсэн мэнэжэрүүд болжээ...

Пэйсли бол The Liverpool Way - н зарчимаар хэрхэн ажиллахыг 10 хуруу шигээ мэддэг байсан нь аргагүй...учир нь тэрээр хайртай багтаа тоглогч, физиотэрапэвт, туслах коуч, ерөнхий дасгалжуулагч гээд л бүх үе шатыг нь дамжсан хүн билээ. Түүнээс гадна үнэнч хөгжөөн дэмжигчид нь хайртай багтаа ямархуу итгэл найдвар хүлээлгэж, тэднээс юу хүсэн хүлээж байгааг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байсан юм.

Фэган хэдийгээр дуу шуу муутай, чимээгүйдүү хүн боловч маш нухацтай, сэтгэн бодох чадвар өндөртэй, Шэнклид их үнэлэгддэг хүн байв. Шэнкли Гримсби Таунд дасгалжуулагч байхдаа л Фэганыг тоглогчоор авахаар оролдож байсан байна.

Харин Рубэн Бэннэтт бол Шэнклигийн найз, хамтран зүтгэгчээр зогсохгүй гэр бүлээрээ сайхан нөхөрлөдөг хүн байж...

Image

Зүүн гар талаас :Билл Шенкли, Боб Пэйсли, Ронни Моран, Джо Фэган, Рубен Беннетт

Кэнни Далглиш, Грэм Сунэсс нар хэдийгээр Boot Room -д бэлтгэгдээгүй ч түүний ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгодог дэмждэг байв.

Boot Room -ийн сүүлчийн бүтээгдэхүүн Рой Эванс Сунэссийн дараа ерөнхий дасгалжуулагч болсон бөгөөд тэрээр бүүр агуу Шэнклигийн үеэс эхлэн суралцсан хүн юм. Хэдийгээр Сунэсс, Эванс нарын үед боломжтой трофейнхоо талыг ч аваагүй боловч тэд Boot Room -ийн уламжлалыг таслалгүй авч явсан бөгөөд үр дүнд нь Сэмми Ли, Даг Ливэрмор нарын дасгалжуулагчид төрөн гарчээ.

Жэрар Улье ирснээр Boot Room хаалгаа барьсан боловч тэрээр The Liverpool Way-н уламжлалыг дагаж туслахаараа багийн ахлагчаар тоглож байсан Фил Томпсоныг авсан байна. Ульег хагалгаа хийлгээд эмнэлэгт хэвтэж байх үед нь Томпсон орлож байв.

Рафа Бэнитэс хэдийгээр Boot Room -ийг сэргээгээгүй ч түүний ач холбогдлын тухай сайн ойлголттой байсан нь уламжлалыг сэргээж 2008 оны 5 сард туслахаараа Пэйслигийн эрин буюу 80-аад оны эхэн үеийн алтан багийн тоглогч Сэмми Лиг сонгосноос харагддаг юм...

Boot Room -н дасгалжуулагчдын амжилт

Билл Шэнкли

Тайтл : 1963/64, 1965/66, 1972-73
Charity Shield : 1964, 1965
FA Cup : 1964/1965, 1973/1974
УЕФА цом : 1972/73

Боб Пэйсли:

Аваргуудын лиг : 1976/77, 1977/78, 1980/81
Тайтл : 1975/76, 1976/77, 1978/79, 1979/1980, 1981/82, 1982/83
Charity Shield: 1974, 1976, 1977, 1980, 1982
Лигийн цом : 1980/81, 1981/82, 1982/83
Оны шилдэг дасгалжуулагч : 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83
УЕФА супер цом : 1976/77, 1977/78
УЕФА цом : 1975/76

Жо Фэган

Аваргуудын лиг : 1983/84
Тайтл : 1983/84
Лигийн цом : 1983/84

Кенни Далглиш

Тайтл : 1985/86, 1987/88, 1989/90 ( тоглогч-дасгалжуулагч )
FA Cup : 1985/1986, 1988/1989 ( тоглогч-дасгалжуулагч )
Оны шилдэг дасгалжуулагч : 1986, 1988, 1990
Chàrity Shield : 1986, 1988, 1989, 1990
Screen Sport Super Cup: 1986 ( тоглогч-дасгалжуулагч )

Грэм Сунесс

FA Cup : 1991/1992

Рой Эванс

Лигийн цом : 1994/1995



Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Legends Of Kop..........

Postby koroli_b » Thu Jul 22, 2010 4:43 pm

LIVERPOOL WE LOVE YOU LYRICS


We Love you Liverpool we do. We Love you Liverpool we do.
We Love you Liverpool we do. Oh Liverpool we love you.

Shankly is our hero, he showed us how to play
The mighty reds of Europe are out to win today
He made a team of champions, with every man a king
And every game we love to win and this is what we sing.

We Love you Liverpool we do. We Love you Liverpool we do.
We Love you Liverpool we do. Oh Liverpool we love you.

Clemence is our goalie, the best there is around
And Keegan is the greatest that Shankly ever found
Heighway is our favourite, a wizard of the game
Anh heres the mighty Toshack to do it once again.

We Love you Liverpool we do. We Love you Liverpool we do.
We Love you Liverpool we do. Oh Liverpool we love you.

We've won the league, we've won the cup,
We're masters of the game.
And just to prove how good we are
We'll do it all again.

We've got another team to beat and so we've got to try
'Cos we're the best in all the land
And that's the reason why ..

We Love you Liverpool we do. We Love you Liverpool we do.
We Love you Liverpool we do. Oh Liverpool we love you.
Liverpool Fan Club Mongolia
koroli_b
 
Posts: 173
Joined: Mon Dec 07, 2009 9:23 am
Location: Mongolia,Ulan-Bator,Bayangol

Re: Legends Of Kop..........

Postby Барнаба » Thu Jul 22, 2010 6:51 pm

Жон Барнес
Image
• Жон 1963 оны 11 сарын 7нд Ямайкын Кингстонд дипломат хүний хүү болж төрсөн ба хожим нь Английн хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн шилдэг зүүн жигүүрийн тоглогч болсон байна. Түүний гэр бүл нь бага байхад нь Англи руу нүүсэн ба цөөн жилүүдэд тэрээр дунд сургуулиа дүүргэсэн байна.
• Тэрээр SudburyCourt лиг-т тоглож байхад нь тухайн үед 2-р дивизионд байсан Watford клубээс санал ирүүлж байсан ба 1981 оны зун түүнийг багтаа элсүүлэн авчээ. Тэр үед Барнес хүү 17 настай байж. Тэрээр 2 сарын дараа Watford-д дебютээ хийсэн нь түүний лиг-н анхны тоглолт нь байв. Vicarage Road-д болсон тоглолтонд 1-1 р тэнцсэн ба ирэх улирал баг нь 1-р дивизион руу дэвшихээр болов. Тухайн үед клубын менежер нь Graham Taylor гэж хүн байсан ба 6 жилийн дараа 4-р дивизионоос 1-р дивизион руу дэвшив. 1983 онд Watford клуб лиг-н 2-р байранд орж дараагийн улиралд УЕФА кап-н эрхтэй болсон ба Барнес хүү клубтээ чамгүй тус болж өөрийн чадвараа бусдад таниулсан байна. Мөн энэ жилдээ тэд ФА кап-н финалд хүрсэн ч Эвертон клубд 2-0 р хожигдож. Жон 1983 ондоо Английн шигшээн шилдэг залуу тоглогчоор шалгарсан байна. Улмаар Watford клуб нь 1-р дивизионд өөрсдийн байр сууриа тодорхой хэмжээнд бий болгосноор 1-р дивизионы хатуу самруудын нэг болж чадсан байна.
Тухайн үед Барнес-тай том том багууд өөрсдийн талд урвуулан авахын тулд тогтмол холбогдож байсан байна. Гэвч тэр 1987 он хүртэл хаашаа ч яваагүй ба 1987 оны зундаа Ливерпүүл рүү шилжсэн бөгөөд Барнест өөрт нь энэ шилжилт нь хувь төөрөг мэт бодогдож байсан аж. Кенни Далглиш Жон-г Анфиелд-д авчирахын төлөө £900,000 н үнэ төлсөн ба мөн түрүүхэн нь John Aldridge, Peter Beardsley нарыг Анфиелдэд авчирсан нь Ливерпүүлийн довтолгооны шугамыг илүү хүчирхэг болгосон байна.
Image
1987-1988 оны улирлд дебютээ хийсэн ба Хайбүри-д Арсеналын эсрэг хийсэн тоглолтын 10 дах минутад Барнес гайхалтай дамжуулалтыг Aldridge-д өгсөн нь нэгэн гоёмсог гоал болсон тус тоглолтонд 2-1 р Арсеналыг хожиж 2 тоглогч-н хувьд дебютээ гайхалтай эхлүүлсэн байна. Барнес анхны гоалаа ирснээс хойш 4 дэх долоо хоногтоо хийсэн ба Oxford United-н эсрэг нэгэн гайхалтай гоалыг хаалттай цохилтоос оруулсан байна. Ливерпүүл дах анхны улиралдаа лиг-т 15 гоалыг хийж лиг-н аваргын цомыг хүртсэн ба дараа улирал нь ФА кап-н аварга хүртсэн нь Watford дах шархаа нөхсөн байна. Анхны жилээсээ л Барнес Ливерпүүлийн салшгүй хэсэг болж байв. Английн хөлбөмбөгийн холбооноос шалгаруулдаг “Player of the year”-н шагналыг 1987-1988, 1989-1990 оны улирлуудад хүртсэн байна. 1989-1990 оны улиралд тэрээр нийт тэмцээнүүддээ 28 гоалыг хийж Иан Раш-н өмнө гишгэж тэр жилдээ Ливерпүүлийн мэргэн бууч болсон нь карьеерийнх нь хамгийн өндөр стат болсон байна. Барнес Ливерпүүлд ирсэн жилээсээ эхлээд л фенүүдийн хайр хүндлэлийг хүртэж олон олон фенүүдийн шүтээн болж байв.
Image
Харамсалтай нь 1985 оны Хейсел-н хэргээс болж бан хүртсэн нь клубыг 6 жил Европын тэмцээнүүдэд оролцож чадахааргүй болгосон байсан ба 1991 онд энэ цөллөг дуусах энэ үед Барнес 28 нас хүрч байв. Гэвч 1991-1992 оны улирал эхлэхэд тэрээр шөрмөсөндөө гэмтэл авсан нь түүний карьеер дах хамгийн хэцүү үе байв. Тэр жилдээ олигтой тоглоогүй ба шөрмөсний гэмтлээсээ болж тэрээр зүүн жигүүрийн байрлалаа сольсон ба төвийн хагасийн байрлалд тоглох болов. Мэдээж хэрэг жигүүрээр тоглож байхдаа гоалыг угсууран хийдэг байсан бол төвийн хагасийн байрлалаас болж түүний гоалын стат харьцангүй их буурсан ба хагас хамгаалагчаар тоглосон улирлуудаас хамгийн ихдээ гэхэд нийт бүх оролцсон тэмцээнүүддээ 9 гоалыг л хийсэн байна. Ийнхүү Барнес өөрийн ид үе дээрээ Европд тоглож чадаагүй байна. 1992 оны 11 сарын 23-ны өдрийн лиг-н тоглолтонд Барнес гэмтлээсээ эргэн ирж тоглолтонд оролцсон ба Ронни Росентьалд гайхалтай пасс өгч багаа ялалтанд хүргэснийг “British Football Week” сонин нь “Barnes is back” гэсэн гарчигтай нийтлэлээр эхэлж байсан байж.
Image
1997 он гэхэд Жон Ливерпүүлд хэдийнээ 10 жил тоглож фенүүдийн хувьд домог болон яригдах болсон байв. Анх түүнийг Ливерпүүлд авчирсан Кенни тэр үед Newcastle United –г дасгалжуулж байсан ба тухайн үед Жон Ливерпүүлээс явах шийдвэр гаргаж хуучин дасгалжуулагч Далглиш-н удирдлаган дор очихоор болсон байна. Тэр үед Жон 34 настай болсон байлаа. Кенни-тэй хамтаар 1997-1998 оны ФА кап-н финалд хүрсэн ч Арсеналд 2-0 р хожигдов. Newcastle United клубт тэрээр 1999 он хүртэл тоглосон ба тухайн ондоо Charlton Athletic клубт шилжсэн бол Жон тэр үед 36 нас хүрсэн байв. Тус клубт 12 тоглолт хийсний дараагаар Жон хөлбөмбөгчнийхөө хувьд карьеераа өндөрлөхөөр шийдсэн байна.

• Шигшээ багтаа Watford клубын фенүүдийн хувьд тэрээр жинхэнэ шүтээн болсон залуу хүү байхдаа 1983 оны 5-н сарын 28нд дебютээ Хойд Иреландтай хийсэн ба тоглолт 0-0 р тэнцсэн байна. 1984 онд Рио дэ Жаниеро-д Маракана-д болсон Бразилтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Жон өөрийн карьеер дах нэгэн гайхалтай гоалыг хийж шигшээдээ ялалтыг авчирсан байна. 1986 оны ДА-р тэрээр шигшээн бүрэлдэхүүн багтаж явав. Англи хэсгээсээ 2-р гараад шөвгийн 16-д Парагвайг хожоод цаашаагаа 8-д Аргентинтай таарч 2-1 р хожигдсон ба Жон-ий хувьд тэрхүү тоглолтонд 74 дэх минутад сэлгээгээр гарч тоглосон байна.1988 оны Европын аварга Германд болоход Англи хэсэгтээ Иреландад 1-0 р, Нидерландад 3-1 р, Оросод 3-1 р хожигдож хэсэгтээ хомоол хаман нутаг буцав. Түүний хувьд том хар толботой тэмцээн болов. 1990 оны ДА Италид болоход Англи хэсэгтээ Иреланд болон Нидерландтайгаа нэг хэсэгт орсон ч 1 хожил 2 тэнцээгээр хэсгээ тэргүүлж шөвгийн 16-д Бельги-г, 8-д Камерууныг хожсон ч шөвгийн 4-д Германтай таарч 1-1 р тэнцсэн ба пеналти цохиод 4-3 н харьцаагаар хожигдсон байна. Мөн хүрлийн төлөө Италид 2-1 р хожигдож. Харин тэднийг хожсон Германчууд тэр чигтээ аварга авсан. Энэхүү ДА нь түүний хувьд шигшээн карьеер дах хамгийн амжилттай тэмцээн нь юм.

Жон-ий хувьд 182см-н өндөртэй ба тэрээр үнэхээр хүчтэй, хурдтай, техник, ур чадвар, дамжуулалт өгөх, гоалдах мэдрэмж гээд авьяас чадвар үнэхээр төгс заяасан нэгэн байж мөн хувь хүнийхээ хувьд ч гайхалтай эр хүн, жинхэнэ жентельмен байсан байна.
Хувийн амьдралаар нь халт сонирхвол Сюзи хэмээх бүсгүйтэй гэрлэсэн ба тэд Jamie, Jordan гэж 2 хүү, Jemma, Jasmin гэсэн 2 охинтой гэр бүл байна.

• Дасгалжуулагчийн карьеер.
Тэрээр хөлбөмбөгчинийхөө карьеераа дуусгаад 1999-2000 оны улирал Селтик-н дасгалжуулагчаар Далглиш-н удирдлаган дор ажиллав. Гэвч тэрээр тэр улиралаа дуусгаж чадалгүй ажлаа Далглиш-д хүлээлгэн өгсөн байна.
2008 оны зун Ямайкын хөлбөмбөгийн холбоо түүнд санал тавьж Ямайкын шигшээд очив. 2008 Caribbean Championships –д Ямайкын багыг алтан медалд хөтлөв. Ямайкыг давгүй удирдаж байсан ч 2009 онд түүнд Английн 1-р лиг-н Tranmere Rovers клубээс санал ирсэн ба Жон зөвшөөрч тус клубыг дасгалжуулах болов. Гэвч тэр жилийн 10 сар гэхэд клуб нийт 12 тоглосноос 3 хан хожил авсан ба клуб Жон-г ажлаас нь чөлөөлөв.

• • •
-Ливерпүүл дэх дебют: 1987 оны 8 сарын 15. Хайбүри-д Арсеналын эсрэг хийж 2-1 р хожсон.
-Ливерпүүл дэх сүүлийн тоглолт: 1997 оны 5 сарын 11. Шеффилд Уэнсдэй-н эсрэг хийж 1-1 р тэнцсэн
-Ливерпүүл дэх анхны гоал: 1987 оны 9 сарын 12. Анфиелд-д Оксфорд Юнайтед-н эсрэг хийж 2-0 р хожсон.
-Ливерпүүл дэх сүүлийн гоал: 1997 оны 4 сарын 19. Манчестер Юнайтед-н эсрэг хийж 3-1 р хожигдсон.
-Лиг-т 62, Пример лиг-т 22, ФА кап-д 16, Лиг кап-д 3, Европын цомд 3, “Centenary” цомд 3, Charity Shield-д 1 тус тус гоалуудыг хийсэн байна.
-Ливерпүүлийн өмсгөлтэйгээр Лиг-т нийт 314-н тоглолт хийж 84 гоал хийсэн бол нийт 407 тоглолт хийж 108 гоалыг клубын төлөө хийсэн байна.
-98 гоалыг тоглолтон дунд хийсэн бол 10 гоалыг пеналтиас хийсэн байна.
-Хамгийн оргил амжилттай улирал нь 1989-1990 ба лиг-т 22, ФА кап-д 5, лиг-н цомд 1-г тус бүр хийж тэр жилдээ клубын мэргэн бууч болж байсан байна.
-407 удаа Ливерпүүлийн өмсгөлтэй тоглосноос 403 удаад нь гараанд гарч 4 удаад сэлгээгээр гарсан ба мөн 35 удаад сэлгээгээр суусан байна.
-Ливерпүүлийн өмсгөлтэй тоглох хугацаандаа Арсенал, Эвертон багуудын эсрэг хамгийн их буюу тус бүр 23 удаа тоглож байсан байна.
-Английн шигшээд 1983–1995 жилүүдэд дуудагдаж тоглосон ба 79 тоглолтонд 11 гоал-г хийсэн байна.

• Ливерпүүлийн өмсгөлтэйгөөр авсан цом:

-1987/88 League Championship (Division 1)
-1988/89 Charity Shield
-1988/89 FA Cup
-1989/90 Charity Shield
-1989/90 League Championship (Division 1)
-1990/91 Charity Shield
-1991/92 FA Cup
-1994/95 League Cup

• Liverpoolfc.tv –с гаргасан “100 Players Who Shook The Kop” –н жагсаалтанд Жон Барнес-н хувьд 5 дээр бичигдсэн байна.
Татахаар : http://www.megaupload.com/?d=6MHFHCN0
Барнаба
Legend
 
Posts: 13357
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Legends Of Kop..........

Postby Барнаба » Thu Jul 22, 2010 7:07 pm

Рей Клеменс
Image
• Рей нь 1948 оны 8 сарын 5нд Английн Скегнесс гэж газар төржээ. Рей нь карьеерийнхаа анхны тоглолтоо Scunthorpe United багийн өмнөөс хийж байсан. Билл Шанкли түүнийг 1967 оны 6 сарын 24нд түүнийг Анфиелдэд авчирсан ба £18000 – н үнээр Scunthorpe клубээс авчирч байв. Тэр үед Рей 19 нас хүрч байлаа. Клеменс Ливерпүүл дах дебютээ 1968 оны 9 сарын 28нд Анфиелдэд Лиг-н цомын 3-р тойрогт Swansea City багийн эсрэг хийж өөрийн карьеер дах анхны клийн шийтээ хийсэн байна.
Гэсэн ч тэр үед Ливерпүүлийн 1-р хаалгачаар клубын домог болсон хаалгач Tommy Lawrence тоглож байв. Рей тэр үед клубын резерв-н багт 2 жил хэрээтэй тоглосон ба 1970 он гэхэд 1-р баг руу шилжив. 1970 оны эхээр тэрээр лиг-н дебютээ хийлээ. 1971 онд Клеменс 1-р хаалгачаар тоглож байсан ба Ливерпүүл ФА кап-н финалд хүрсэн ч Арсеналын эсрэг тоглож нэмэлт цагт 2-1 р хожигдов. Энэ улирал Клеменс 61 тоглолтонд гараанд гарч тоглосон ба 32 тоглолтонд клийн шийт хийсэн гайхалтай стат үзүүлсэн байна. 22 настай залуугийн хувьд үнэхээр гайхалтай стат байлаа. Дараа улирал клуб ямар ч цом хүртсэнгүй, Европын цомд орсон ч 2-р тойргийн тоглолтонд Германы Байерн Мюнхенд нийлбэр дүнгээр 3-1 р хожигдов. Гэвч энэ улирал Рей нийт тэмцээнд 53 удаад гараанд гарсан ба 28 удаад нь клийн шийт хийлээ. Харин 1972-1973 оны улирал түүний хувьд гайхалтай улирал байлаа. Клуб Лиг-н аварга мөн УЕФА кап-д түрүүлж дабл хийв. Энэхүү улирлын амжилт нь Ливерпүүл дах алтан үеийн эхлэл байсан байна. Мөн энэ үед Шанкли, Пейсли зэрэг клубын домгууд Ливерпүүлийг дасгалжуулж байлаа.
Image
Рей ч энэ улиралд гайхалтай байлаа. УЕФА кап-н финалд Германы Borussia Mönchengladbach –тай таарсан ба эхний тоглолт 3-0 р хожсон ба 2 дах тоглолтонд 2-0 р хожигдсон ч аваргалсан байна. Рей эхний тоглолтонд Боруссиа-н зүгээс Jupp Heynckes –н цохьсон пеналти-г хааж багаа аваргалахад чухал нөлөө үзүүлсэн байна. Тэрээр нийт 64 удаад гараанд гарч тоглохдоо 26 удаад нь клийн шийт хийсэн статтай дуусгалаа. 1973-1974 оны улиралд клуб ФА кап-н аварга боллоо. Финалд Newkastle United клубтэй таарч 3-0 бут ниргэн аваргалав. Рей-н хувьд 61 удаа гараанд гарч 30 удаад нь клийн шийт хийлээ. Рей-н хувьд яах аргагүй Ливерпүүлийн юугаар ч сольшгүй нэгэн хэсэг нь болсон байлаа. Дараа улирал клуб ямар нэгэн цом хүртсэнгүй. Европын цомд 2-р тойрогт, ФА капын 4-р тойрог, Лиг-н цомын 4-р тойрогт тус тус хасагдав. Энэ улирал Европын цомд Strømsgodset багийг 11-0 н харьцаагаар ялсан нь Ливерпүүлийн түүхэндэх хамгийн том ялалт байсан ба Ливерпүүлээс нийт 9-н тоглогч гоалдсан байна. Рей л бараг гоалдаагүй гэхэд болно, учир нь тэр бол хаалгач шүү дээ. / :D / Рей-н хувьд 53 удаа гараанд гарч 24 удаад нь клийн шийт хийлээ. 1975-1976 оны улирал клуб Лиг-н аваргаа болон УЕФА кап-ын аваргыг эргүүлэн авлаа. УЕФА кап-н шөвгийн 4-т Барселона-г нийлбэр дүнгээр 2-1 р буулган авч финалд гарч ирэв. Финалын эхний тоглолт Анфиелдэд болж FC Bruges багийг 3-2 р ялав хариу тоглолтонд 1-1 р тэнцсэнээр УЕФА кап-д 2 дах удаагаа ийнхүү түрүүллээ.
Image
Рей энэ улирал нийт 59 удаад гараанд гарч 30 удаад нь клийн шийт хийсэн гайхам амжилтыг үзүүлэв. Ливерпүүлийн сэргэн мандалт аль хэдийнээ хүчээ авсан байлаа. Дараа улирал нь Ливерпүүл өөрсдийн түүхэнд анх удаа Европын цомд түрүүлсэн ба мөн лиг-н аваргаа авсан байна. ФА кап-д финалд үлдсэн ч Уэмбли-д болсон тоглолтонд заналт Маню-д 2-1 р хожигдсон байна. Тухайн үед “The Times” сонин Ливерпүүл гайхамшигт гурамсан цом хүртэх боломжоо алдлаа гэж бичэж байж. Европын цомд өнөөх Borussia Moenchengladbach –тай таарсан ба Стадио Олимпико-д болсон тоглолтонд 3-1 р хожин анхны аваргаа авсан байна. Рей мэдээж багийн салшгүй хэсэг байсан ба нийт 62 тоглолт хийснээс 27 тоглолтонд клийн шийт хийлээ. Клуб Европ дах эзэрхийллээ үргэлжлүүлж дараа улирал мөн аваргын цомыг гардав. Лиг-н цомын финалд хүрсэн ч Nottingham Forest –д 1-0 р харамсалтай хожигдлоо. Харин Европын цомын финал 1978 оны 5 сарын 10нд Английн Уэмбли цэнгэлдэхэд болсон ба FC Bruges багтай таарч 1-0 р Ливерпүүл түүхэндээ 2 дах удаагаа түрүүлэв.
Image
Рей мөн л өөрийн шилдэг тоглолтоо харуулж байсан ба нийт 60 тоглолтоос 31 удаад нь клийн шийт хийв. 1978-1979 оны улирал клуб Лиг-н аваргаа эргүүлэн авав. Европд Андерлехт-д нийлбэр дүнгээр 5-2 р хожигдсон ба 2 дах тоглолтонд Рей сэлгээгээр гарч тоглосон байна. Энэ улиралдаа Рей нийт 53 удаа тоглохдоо 1 удаа сэлгээгээр гарсан ба 34 удаад нь клийн шийт хийж гайхам амжилт үзүүлсэн байна. Энэ улиралын лиг-н 42 тоглолтоос ердөө 16 хан гоал алдсан ба Анфиелдэд ердөө 4-н гоалыг нь алдсан гэсэн статыг үзүүлсэн байна. 1979-1980 оны улирал мөн Лиг-н аваргаа хүртлээ. Рей нийтдээ 59 тоглолт хийснээс 27 удаад клийн шийт хийсэн статтай дуусгасан байна. Дараа улиралд нь Ливерпүүлчүүд Европын тавцанг эргэн эзэгнэв. Мөн Лиг-н цомын түрүүг хүртлээ. Европын цомын финалд Реалыг 1-0 р буулган авав. Рей энэ улирал нийтдээ 62 тоглолтонд оролцсон ба 23 удаад клийн шийт хийлээ.
Image
Энэ улирлын Европын цомын финалд тоглосон тоглолт Рей-н хувьд Ливерпүүлийн өмсгөлтэйгээр тоглосон сүүлчийн тоглолт нь байсан байлаа.
1981 он гэхэд Рей 33 нас хүрч байв. Ливерпүүлийн түүхэнд өөрийгөө аль хэдийнэ домог болгон мөнхөлсөн байлаа. Тэр зун Tottenham Hotspur клуб Рей-г худалдан авах санал тавьсаны дагуу түүнийг £300,000-н үнээр Tottenham руу зарав. Рей Тоttenham-д 1981-1988 онуудын хооронд 240 тоглолтонд оролцоод тэндээ зодог тайлсан байна. Харин Ливерпүүлд Рей-гийн байранд Брюс Гроббелаар гэж клубын түүхэндэх бас нэгэн шилдэг хаалгач болох залуу ирж байлаа.

• Шигшээд анхны дебютээ ДА-н урьдчилсан шатны тоглолтонд хийж байсан ба 1972 оны 11 сарын 15нд Уэльс-н эсрэг хийж 1-0 р хожил авч мөн л анхны тоглолтоороо шигшээн анхны клийн шийтээ хийсэн байна. Клеменс 1972-1984 онуудын хооронд 61 тоглолтонд оролцсон байна.

• • •
-Ливерпүүл дах дебют: 1968 оны 9 сарын 25. Анфиелд. Лиг-н цомын 3-р тойрог. Liverpool 2 - 0 Swansea
-Ливерпүүл дах сүүлийн тоглолт: 1981 оны 5 сарын 27. Парк де Принцес. Европын цомын финал. Liverpool 1 - 0 Real Madrid
-Ливерпүүлийн төлөө 13 жил тоглохдоо нийт 665 удаа тоглолт хийснээс ердөө 11 хэн удаад нь сэлгэгдэж орж ирсэн байна.
-Нийт 665 тоглолтоос Лиг-т 470, Лиг-н цомд 55, ФА кап-д 54, Европын цомд 33, УЕФА кап-д 24,European Fairs Cup-д 12, European Cup Winners Cup-д 8, Charity Shield-д 6, European Super Cup-д 3 удаа тус тус тоглосон байна.
-Ливерпүүлийн өмсгөлтэйгээр нэг багийн эсрэг хамгийн ихдээ Арсеналын эсрэг 31, Лийдс Юнайтед-н эсрэг 29, Эвертон, Тоттенхам нарын эсрэг тус бүр 27 удаа тус бүр тоглож байсан байна.
-Рей Клеменс-н талаар мэдье гэвэл нэг стат л хангалттай гэнэ. "665" тоглолтонд "314" клийн шийт хийсэн байна. Магадгүй тэр Ливерпүүлийн түүхэндэх хамгийн шилдэг хаалгач байх.

• Ливерпүүлийн өмсгөлтэйгөөр авсан цом:

-League Championship: 5
1972-1973, 1975-1976, 1976-1977, 1978-1979, 1979-1980)
-FA Cup: 1
1973-1974
-European Cup: 3
1976-1977, 1977-1978, 1980-1981
-UEFA Cup:2
1972-1973, 1975-1976
-League Cup: 1
1980-1981
-European Super Cup:1
1976-1977
-5 Charity Shield:5
1973-1974, 1975-1976, 1976-1977, 1978-1979, 1979-1980

• Liverpoolfc.tv –с гаргасан “100 Players Who Shook The Kop” –н жагсаалтанд Рей Клеменс-н хувьд 11 дээр бичигдсэн байна.
Татахаар: http://www.megaupload.com/?d=MWKQYD41
Барнаба
Legend
 
Posts: 13357
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Legends Of Kop..........

Postby Барнаба » Thu Jul 22, 2010 7:21 pm

Алан Хансен
Image
• Алан Хансен 1955 оны 6 сарын 15ны өдөр Шотландын Саучие гэж газар төржээ. Хансен хамгаалагчын ур чадвараас гадна довтлогчийн ур чадвар өндөртэй нэгэн байсан аж. Хансен нь Британий хөлбөмбөгийн түүхэнд орчин цагийн хамгаалагч хэмээн нэрлүүлсэн байсан ба тухайн үедээ ур чадварын хувьд хамгийн төгс төвийн хамгаалагч байсан байна. Алан үргэлж гойд сайн хөлбөмбөгчин байсан ба мөн тун дэгжин, царайлаг залуу байж. Тэр маш хурдан шалмаг, хурц хараатай, талбайг гайхалтай мэдэрдэг, тоглолыг уншиж чаддаг төвийн хамгаалагч байсан байна. Тэрээр довтолгоо болон сөрөгүүд дээр довтолгоог гайхалтай дэмждэг байсан ба төвөөс довтолгоо найруулах авьяас чадвар нь гайхалтай сайн гэмээр байсан байна. Пейсли түүний тоглолтыг хараад тэрний талаар тэр үнэхээр сүрхий чадварлаг залуу байна гэж яриж байсан ба тэрээр Алан-г Ливерпүүлд авчирсан гавьяатай хүн юм. Түүнийг 1977 оны 5 сарын 5нд “Partick Thistle” клубээс £100000-н үнээр улаануудын эгнээнд элсүүлсэн байна. Тухайн үед Алан 22 нас хүрч байв.
Алан нь ердөө нэгэн гайхалтай хөлбөмбөгчин байгаад зогсохгүй өсвөр насандаа өөрийн төрсөн газартаа гольф болон воллейболь гэсэн спортын төрлүүдэд амжилттай тоглож байсан байна. Тэрээр “University of Aberdeen “ –д суралцаж байсан ба нэг удаа “Partick Thistle” багийн тоглолтыг үзсэн ба түүний ах Жон нь тус клубт багтдаг байсан байна. “Hampden Park”-д болсон тухайн тоглолт Шотландын лиг-н цомын финал байсан ба Glasgow Celtic клубтэй тоглосон аж. Улмаар Алан хөлбөмбөгчиний карьеераа эхэлсэн ба тэр өөрт нь төвийн хамгаалагчийн байрлалд илүү тохирно гэж үзсэн байна. Тэр хөлбөмбөгчиний хувьд маш хурдацтай өсөн дэвжиж байсан ба 1975-1976 оны улирал Шотландын 1-р лиг-т багаа түрүүлүүлэхэд бас ч гэж багагүй хувь нэмэр оруулаад амжиж. Тухайн жилдээ тэрээр 21 удаа тоглолтонд оролцсон нь 20 настай залуугийн хувьд том алхам байлаа.
Пейсли Алан-г Ливерпүүл авчирч байхад Ливерпүүл клубын Англи болон Европ дах ноёрхлын эрин эхэлж байлаа. Европын цомд анх удаагаа түрүүлээд байв. Хансен Ливерпүүл дах дебютээ 1977 оны 9 сард Анфиелдэд Derby County-н эсрэг хийв. Тухайн үед клубд Фил Томпсон, Эмлин Хюгес зэрэг өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Ливерпүүлд домог болсон төвийн хамгаалагчид тоглож байв. Тэрээр анхны улиралдаа лиг-т 18, бүх тэмцээнд 26 удаад тоглолт хийсэн байна. Улирлын төгсгөлд 1978 оны 5 сарын 10нд Уэмбли-д болсон Европын цомын финалд FC Bruges клубтэй тоглоход гараанд гарч тун нягт, чадварлаг тоглолт үзүүлэн тоглосон ба Кенни Далглиш-н оруулсан цор ганц гоалын ачаар клуб Европын аваргад 2 дараалж, түүхэндээ 2 дах удаагаа түрүүлэв. Мөн тэр жилдээ лиг-н аваргаа авсан ба хамгийн том 2 тэмцээндээ түрүүлж байлаа.
Image
Пейсли Фил болон Эмлин нарыг төвийн шугаманд гараанд гаргахдаа Алан-г заримдаа зүүн ар дээр гаргадаг байж. 1979 гэхэд Ливерпүүлийн ахлагч, амьд домог болсон Эмлин 32 настай байсан ба Волверхамптон баг руу шилжив. Ливерпүүл түүхэндэх нэгэн гайхалтай төвийн хамгаалагчаа явуулсаны дараа Алан-д гарааны эрхийн том боломж, мөн гайхалтай тоглогчын орыг залгамжилж байгаа нь фенүүд, клубын зүгээс түүн дээр том итгэл, найдвар, хүлээлт ирсэн байв.
Ирэх улиралд нь клуб лиг-тээ тэргүүлсэн ба 60 оноотойгоор заналт өрсөлдөгч Манчестер Юнайтед-н дээр орж цом хүртэв. 1979-1980 оны энэ улирал тэрээр нийт тэмцээнүүддээ 53 удаа тоглолтонд оролцсон ба бүгдэд нь гараанд гарч тоглосон мөн 4 гоалыг хийгээд амжсан байна. Энэ нь түүнийг аль хэдийнээ Ливерпүүлийн салшгүй нэгэн хэсэг болсоныг илтгэж байлаа. Дараа жил нь клуб Лиг-н цомд анх удаагаа түрүүлсэн ба мөн Европын цомд 3 дах удаагаа түрүүлэв. Лиг-н цомд Вест-Хам г 2-1 р хожиж түрүүлэхэд Далглиш 1 гоал хийсэн бол нөгөө гоалыг Алан хийсэн байна.
Image
Харин Европын цомын шөвгийн 4-д Германы Байерн Мюнхены багийг буулган авсан ба Парисд болсон финалд алдарт Реал Мадрид клубтэй учирч Алан Кеннеди-н ганц гоалаар ялав. Хансены хувьд энэ улирал мөн л гайхалтай байж Фил-тэй гайхалтай хослож байсан ба өмнөх улирлаас 1 тоглолт илүү буюу 54 удаа тоглосон байна. Мөн бүгдэд нь гараанд гарч тоглож ердөө 2 хон удаад сэлгээгээр суусан байна. 1981-1982 оны улирал Лиг-н цомд 2дах удаагаа түрүүлэв, мөн Лиг-н аварга болов. Лиг-н цомын финал Уэмбли-д болоход Tottenham Hotspur багтай таарч 3-1 р ялсан бол лиг-т 87 оноогоор клубын түүхэндэх лиг-н 13 дах түрүүг авав. Аланы хувьд энэ улирал мөн л гайхалтай байж нийт 52 тоглолтонд оролцсон ба 52 удаад гараанд гарч нэг ч удаа сэлгэгдээгүй байна. Үнэхээр багийн салшгүй нэгэн хэсэг болсон байлаа. 1982-1983 оны улирал мөн л тус тэмцээнүүдэд түрүү авч дабл хийв. Алан өмнөх улирлын адилаар нийт 52 тоглолтонд 52 удаад гараанд гарч 1 ч удаад нь сэлгэгдээгүй байна. 1983-1984 онд Европын тавцанг эргэн эзэгнэж клубын түүхэн дэх 4 дэх түрүүгээ авсан бол мөн лиг-н цомд 4 дэх түрүүгээ авч байлаа. 1984 оны 5 сарын 30нд Европын финал Ромын Стадио Олимпико цэнгэлдэхэд болж эзэн баг АС Рома-тай тоглосон ба 1-1 тэнцээд пеналти цохиж 4-2 р аваргалав. Аланы хувьд энэ улирал хамгийн их тоглолтоо хийсэн ба нийт 67 удаа тоглосноос бүгдэд нь гараанд гарч мөн урьдын адилаар 1 ч удаа сэлгэгдээгүй байна. Энэ стат нь түүний нэг улиралд тоглосон хамгийн өндөр стат юм. 84-85 оны улирал клуб нэг ч цом хүртэж чадсангүй, энэ улирлын төгсгөл дээр клубын хувьд нэгэн хар толбоор будагдсан нь Европын цомын финалд Ювентустай таарч тоглоход болсон Хейсел-н хэрэг юм. Энэ аймшигтай хэргээс болж Европын тавцан дах ноёрхол дууссан гэхэд болно. Энэ улирал Алан нийт 62 тоглолтонд оролцож бүгдэд гараанд гарч мөн л 1 ч удаад сэлгэгдээгүй байна.
Image
Дараа улиралд нь Ливерпүүл дерби Эвертоны урд гишгэж Лиг-н аваргаа эргүүлэн авсан ба мөн ФА кап-н аваргыг нөгөө л дерби Эвертонгоо 3-1 р хожин аваргалав. Алан ч бүхий л тэмцээнд оролцож багийн гол ноён нуруу болж байсан ба ганцхан удаад сэлгэгдсэн байна.
Image
1987–88 оны улирал лиг-н аваргаа авав. Мөн ФА капын финалд хүрсэн ч Wimbledon багт 1-0 р хожигдсон байна. Алан энэ улиралд нийт 49 удаад гараанд гарч тоглосон байна. Дараа жил нь тэрээр гэмтэл авч нийт тэмцээнд ердөө 8 хан удаа тоглосон байна. Гэсэн ч клуб ФА кап-н финалд Эвертонтой тоглоход Алан оролцсон ба 3-2 р ялан ФА капыг 4 дэх удаагаа хүртэв. Харин 1989-1990 улиралд лиг-н аваргыг клубын түүхэнд 18 дах удаагаа хүртлээ. Алан нийт 42 удаад гараанд гарч тоглосон байна. Улирал дуусахад тэрээр 35 нас хүрч байлаа.
Image
Алан 1977 онд ирснээсээ хойш 14 жилийн турш Ливерпүүлийн ар талыг гайхамшигтайгаар авч явж байсан ба клубын алтан үеийн амин чухал тоглогчдын нэг болж чадсан байна. Улирал дууссаны дараа тэрээр хөлбөмбөгчинийхээ карьеерийг төгсгөсөн болно.
Image

• Шигшээ багтаа 1979-1987 оны хооронд 26 удаа тоглосон ба 1986 оны ДА-д шигшээд Willie Miller, Alex McLeish гэсэн төвийн хослолыг тухайн үеийн Шотландын дасгалжуулагч байсан Фергүсон илүүд үзэн Алан-г орхиж явж байсан байна.

• • •
-Ливерпүүл дах дебют: 1977 оны 9 сарын 24. Анфиелд. Liverpool 1 - 0 Derby County.
-Ливерпүүл дах сүүлийн тоглолт: 1990 оны 4 сарын 28. Анфиелд. Liverpool 1 - 0 Derby County.
-Ливерпүүл дах анхны гоал: 1977 оны 10 сарын 19. Анфиелд Европын цомын 2-р тойрог. Liverpool 5 - 1 Dynamo Dresden.
-Ливерпүүл дах сүүлийн гоал: 1987 оны 9 сарын 17. Анфиелд. Liverpool 3 - 2 Charlton Athletic.
-Ливерпүүлийн төлөө 14 жил тоглохдоо нийт 620 тоглолт хийснээс 618 удаад гараанд гарч 2 удаад сэлгээгээр 11 удаад сэлгэгдэж сууж байсан байна.
-620 тоглолтоос лиг-т 434, лиг-н цомд 68, ФА кап-д 58, Европын цомд 43, Charity Shield-д 7, Screen Sport Super Cup –д 5, Европын супер цомд 3, World Club Championship-д 2 удаа тус тус тоглосон байна.
-Ливерпүүлийн өмсгөлтэйгээр нэг багийн эсрэг хамгийн ихдээ Эвертоны эсрэг 33, Арсеналын эсрэг 32, Нот/ Форест, Маню нарын эсрэг 28 удаа тус бүр тоглож байсан байна.
-Ливерпүүлийн өмсгөлтэйгээр 14 гоал хийсэн ба лиг-т 8, Европын цомд 3, ФА кап-д 2, Лиг-н цомд 1 тус бүр хийсэн мөн бүгдийг нь гараанд гарч тоглохдоо хийсэн байна.

• Ливерпүүлийн өмсгөлтэйгөөр авсан цом:

-FA Charity Shield: 6
1977–78*, 1979–80, 1980–81, 1982–83, 1986–87*, 1989–90
-European Cup: 3
1977–78, 1980–81, 1983–84
-League Championship: 8
1978–79, 1979–80, 1981–82, 1982–83, 1983–84, 1985–86, 1987–88, 1989–90
-League Cup: 4
1980–81, 1981–82, 1982-83, 1983-4
-FA Cup: 2
1985–86, 1988–89
-Screen Sport Super Cup: 1
1985–86

• Liverpoolfc.tv –с гаргасан “100 Players Who Shook The Kop” –н жагсаалтанд Алан Хансены хувьд 12 дээр бичигдсэн байна.
Татахаар: http://www.megaupload.com/?d=T6ZHARBP
Барнаба
Legend
 
Posts: 13357
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Legends Of Kop..........

Postby Чинзо » Mon Jul 26, 2010 4:48 pm

Мэлвүүд бэлтгэлийн бааз

Image

Ливэрпүүл клубын гайхалтай амжилтын нууц уг бэлтгэлийн баазад байдаг гэж домогт Билл Шанкли хэлж байсан удаатай. Уг бэлтгэлийн бааз Ливэрпүүл хотын баруун хэсэгт буюу Баруун Дерби хэмээх дүүрэгт оршдог. Киркби гэгч жижиг хотхонд оршдог уг бэлтгэлийн бааз 1950 оноос баригдаж ашиглалтанд орсон. Бэлтгэлийн бааз Ливэрпүүлийн академиэс тусдаа бөгөөд энд зөвхөн үндсэн багын тамирчид л бэтгэлээ хийдэг томоохон хэмжээний байгууламж юм. 2001 онд баазыг сэргээн засварлаж одоогын байгаа төрхөнд нь оруулсан бөгөөд тэр үед зөвхөн бэлтгэлийн талбай, хувцас солих өрөө, шүршүүрээс өөр зүйл байгаагүй аж.

Хамгийн анхны Мэлвүүд бааз
Image

Харин одоо
Image

Харин 2001 онд Жэрар Улье бэлтгэлийн баазад нэмэлтээр уулзалтын өрөө, гэрээ байгуулах өрөө, усан сан, пүүзний өрөө, дасгалжуулагчын өрөө, фитнессийн танхим, заалны талбай гэх мэт зүйлсийг оруулах санааг гаргаж хэрэгжүүлсэн юм. Мэлвүүд бэлтгэлийн баазын анх байгуулагдсанаас хойш өөрчлөгдөөгүй цор ганц зүйл нь баазыг тойрсон модон хашаа ажээ.

Яг одоогоор Мэлвүүд дотор байрлаж буй өрөө тасалгаа, танхимуудын жагсаалт:

- Уулзалтын, хуралын заал /Энд зөвхөн менежер болон багын арын албаныхны хурал болно/
- Хувцас солих өрөө
- Бэртэлтэй тоглогчдын ордог усан сан /Нөхөн сэргээх, яс бэхжүүлэх тусгай сан/
- Эмчилгээ, сувилалгааны өрөө /Тоглолтын дараа болон, бэлтгэлийн дараагаар бүх тоглогчын биеийн байдлыг шалгадаг өрөө/
- Синтетик буюу нийлэг эдээр хийсэн бэлтгэлийн талбай (заалны)
- Ногоон талбай /Бэлтгэлийн талбайн хэмжээгээрээ хамгийн томуудад тооцогдох бөгөөд жилийн 4 улиралд энэ талбайд бэлтгэл хийдэг/
- Фитнесс өрөө
- Усан сан
- Чөлөөт цагаа өнгөрөөх өрөөнүүд /Playstation, fusball, darts гэх мэт/
- Хоолны газар
- Гэрээ байгуулах танхим
- Дасгалжуулагч болон тактикын өрөө

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Мэлвүүдийн машин зогсоол дээр Ливэрпүүлийн бүхий л ододтой уулзаж, зургаа даруулж, гарын үсэг авах боломжтой байдаг
ImageImage
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: Legends Of Kop..........

Postby Бамбууш » Fri Jul 30, 2010 2:19 am

Чинзо, Дукашах хоёр янзтай шүү.. Амаруушка ер нь иймэрхүү магтаалын шинжтэй сэтэгдэлүүдийг устгаад дэмий байхаа.. Энэ чинь күнд майр урам өгдөг.. Бичдэг чи мэднэ дээ.. Манайхан л урам өгөхөөс өөр күмүүс өгөх биш.. Ямар чатлаад сүйд болоод байх биш.. Юу гэж бодож байна? :ногоон:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Legends Of Kop..........

Postby koroli_b » Sat Aug 07, 2010 6:23 pm

дэл
Last edited by koroli_b on Mon Aug 09, 2010 1:35 pm, edited 1 time in total.
Liverpool Fan Club Mongolia
koroli_b
 
Posts: 173
Joined: Mon Dec 07, 2009 9:23 am
Location: Mongolia,Ulan-Bator,Bayangol

Re: Legends Of Kop..........

Postby koroli_b » Sat Aug 07, 2010 6:40 pm

Liverpool FC Famous Quotes

BILL SHANKLY“We murdered them 0-0.”

“When I’ve got nothing better to do, I look down the league table to see how Everton are getting along.”

“Me having no education. I had to use my brains.”

“Liverpool was made for me and I was made for Liverpool.”

“If you can’t make decisions in life, you’re a b***** menace. You’d be better becoming an MP!”

“A lot of football success is in the mind. You must believe that you are the best and then make sure that you are. In my time at Liverpool we always said we had the best two teams in Merseyside, Liverpool and Liverpool reserves.”

“The trouble with referees is that they know the rules, but they don’t know the game.”

“If Everton were playing at the bottom of the garden, I’d pull the curtains.”

“Some people believe football is a matter of life and death, I am very disappointed with that attitude. I can assure you it is much, much more important than that.”

“He couldn’t play anyway. I only wanted him for the reserve team!” Bill Shankly upon hearing Celtic’s Lou Macari had snubbed Liverpool in favour of a move to Manchester United.”

“I don’t believe everything Bill tells me about his players. Had they been that good, they’d not only have won the European Cup but the Ryder Cup, the Boat Race and even the Grand National!” Celtic manager Jock Stein on Bill Shankly

“Hold on a minute, John Wayne hasn’t arrived yet.” Bill Shankly to the awaiting TV crews and journalists for the press conference to announce he was retiring from football

“Of course I didn’t take my wife to see Rochdale as an anniversary present, it was her birthday. Would I have got married in the football season? Anyway, it was Rochdale reserves.”

“Son, you’ll do well here as long as you remember two things. Don’t over-eat and don’t lose your accent.” Bill Shankly to Ian St John

“Don’t worry Alan. At least you’ll be able to play close to a great team!” Bill Shankly to Alan Ball after he signed for Everton

“It’s there to remind our lads who they’re playing for, and to remind the opposition who they’re playing against.” Bill Shankly about the ‘This is Anfield’ plaque

“Just go out and drop a few hand grenades all over the place son.” Bill Shankly to Kevin Keegan

“Ay, here we are with problems at the top of the league.” Bill Shankly suggesting to a journalist that Liverpool were in difficulties

“Yes Roger Hunt misses a few, but he gets in the right place to miss them.” Bill Shankly to a reporter

“The difference between Everton and the Queen Mary is that Everton carry more passengers!” Bill Shankly

On awaiting Everton’s arrival for a derby game at Anfield, Bill Shankly gave a box of toilet rolls to the doorman and said: “Give them these when they arrive – they’ll need them!”

“At a football club, there’s a holy trinity – the players, the manager and the supporters. Directors don’t come into it. They are only there to sign the cheques”. Bill Shankly on boardroom meetings

“I’m just one of the people who stands on the kop. They think the same as I do, and I think the same as they do. It’s a kind of marriage of people who like each other.” Bill Shankly on the fans

“If he isn’t named Footballer of the Year, football should be stopped and the men who picked any other player should be sent to the Kremlin” Bill Shankly on Tommy Smith

“It was the most difficult thing in the world, when I went to tell the chairman. It was like walking to the electric chair. That’s the way it felt.” Bill Shankly on the leaving of Liverpool

“Take that bandage off. And what do you mean about YOUR knee? It’s Liverpool’s knee!” Bill Shankly to Tommy Smith, who had a bandage on his injured knee

“Ladies and Gentlemen, yesterday at Wembley we might have lost the Cup but you the Liverpool people have won everything. You have won the admiration of the policemen in London and you have won the admiration of the public in London.” Bill Shankly after losing the FA Cup in 1971 to Arsenal

To Tommy Lawrence after he let the ball go through his legs and into the goal.
Lawrence “Sorry boss I should have kept my legs closed”
Shankly “Don’t worry Son its not your fault, it was your Mother who should have kept her legs closed”

BOB PAISLEY
“I just hoped that after the trials and tribulations of my early years in management, someone up high would smile on me and guide my hand. My plea was answered when we got Kenny Dalglish. What a player, what a great professional!”

“If you’re in the penalty area and don’t know what to do with the ball, put it in the net and we’ll discuss the options later.”

“Mind you, I’ve been here during the bad times too – one year we came second.”

RAFAEL BENITEZ
“Winning trophies has made me put on weight.”

“Before, I said that they were maybe the best supporters in England. Now maybe they are the best supporters in Europe.”

“How can you tell your wife you are just popping out to play a match and then not come back for five days? [on test cricket]“

“To work hard and have our supporters behind us and believing until the end, you run a little bit more”

GERARD HOULLIER

“I wished him good luck. He’s a good manager and his English is better than I thought. [on Rafa Benitez]“

“It is important for the club to find a balance in a world driven by economic and political needs. This club usually does that [on leaving Liverpool] “

“There are those who say maybe I should forget about football. Maybe I should forget about breathing.”

“Liverpool players must play like a lion, give his all. There must be determination, commitment and resolve to be a Liverpool player.”

FORMER PLAYERS



“It’s best being a striker. If you miss five then score the winner, you’re a hero. The goalkeeper can play a blinder, then let one in… and he’s a villain.” Ian Rush

“They compare Steve McManaman to Steve Heighway and he’s nothing like him, but I can see why – it’s because he’s a bit different.” Kevin Keegan

“Steve Nicol never gives more than 120 per cent.” Kevin Keegan

“It was like playing in a foreign country.” Ian Rush on his time with Juventus in Italy

“I said to Kevin (Keegan), ‘I’ll go near post’ and he replied, ‘No, just go for the ball.’” Tommy Smith

“Liverpool are magic. Everton are tragic.” Emlyn Hughes

“If Shankly was the Anfield foreman, Paisley was the brickie, ready to build an empire with his own hands.” Tommy Smith

“I may have left Liverpool but the city and club will always be part of me.” Kenny Dalglish

“I always carry a picture of him, he comes into my conversation a lot; I learned a lot from him and owe the man a great deal.” Kevin Keegan on Shankly

“He was the greatest person I know.” Ron Yeats on Bill Shankly

“The only thing I fear is missing an open goal in front of the Kop. I would die if that were to happen. When they start singing ‘You’ll Never Walk Alone’ my eyes start to water. There have been times when I’ve actually been crying while I’ve been playing”. Kevin Keegan


“Playing Roma in Rome in the European Cup final and scoring a penalty in the shoot out to help us win it. That was my very last kick for Liverpool and it doesn’t really get any better than that.” Graeme Souness

OTHERS


“Should the aggregate score be level after 90 minutes, extra time will be played.” Fulham’s matchday programme for the second leg of the Littlewoods Cup tie in 1986-87. Liverpool were 10-0 up from the first leg

“I just wanted to jump into the stand and start celebrating with those wonderful fans [on reaching the Champions League final]” Steven Gerrard

“How can I think of leaving Liverpool after a night like this? [on winning the Champions League]” Steven Gerrard
Liverpool Fan Club Mongolia
koroli_b
 
Posts: 173
Joined: Mon Dec 07, 2009 9:23 am
Location: Mongolia,Ulan-Bator,Bayangol

Re: Legends Of Kop..........

Postby koroli_b » Sat Aug 07, 2010 6:47 pm

Ливэрпүүл ФК дууны архив.
http://www.redandwhitekop.com/songs.php
Liverpool Fan Club Mongolia
koroli_b
 
Posts: 173
Joined: Mon Dec 07, 2009 9:23 am
Location: Mongolia,Ulan-Bator,Bayangol

Re: Legends Of Kop..........

Postby Барнаба » Sun Aug 08, 2010 3:35 pm

Рожер Хант
Image
Рожер Хант нь 1938 оны 7 сарын 20нд Английн Golborne хэмээх газар төржээ. Рожер Хант “Cheshire league”-т Stockton Heath багт багаасаа тоглож байсан ба түүний гоал оруулах асар өндөр ур чадвар, мэдрэмж, довтлогч хүнд байх ёстой авьяасыг нь тухайн үед Ливерпүүлийн тагнуулч гэгдэж байсан Билл Жонес тун гярхай ажигласан байна. Улмаар энэ нь түүний Ливерпүүлд орох замыг нээсэн аж.
Тэрээр 1958 оны 7 сарын 29нд Ливерпүүлд нэгдсэн байна. 1959 оны 9 сарын 9нд 2-р дивизионд Scunthorpe United багийн эсрэг анхны тоглолтоо мөн анхны гоалаа хийсэн байна. Хант тухайн тоглолтын 64 дах минутад гоалдон Улаанууд тоглолтонд 2-0 р ялалт байгуулжээ. Тэр гоал бол Хант-н хувьд Ливерпүүл дах олон олон, тун олон гоалын эхлэл байсан байна. Тухайн үед Билл Лидделл тоглох боломжгүй байсан болохоор түүнийг гараанд гаргасан байж. Рожер клубт ирээд резерв багт ердөө 5-н тоглолт хийсэн ба нэгэн удаа 16-н талбайн гаднаас гайхалтай цохилт хийн гоалдаж багтаа ялалт авчирсан байна.
Тайлар-г клубын дасгалжуулагчын ажлаас буусны дараа Билл Шанкли ирсэн ба тэрээр “Бүүт Рүүм”-г байгуулж тоглогчид болон багийг тун сайн холбож өгөв. 1959-1960 онд тэрээр гараанд гарч эхэлсэн ба энэ улирал лиг-т 36 тоглолтонд 21 гоал нийт 38 тоглолтонд 23 гоал хийж тухайн жилдээ клубын мэргэн бууч болж чадлаа. Дараа улирал нь гэхэд нийт 36 тоглолтонд 19 гоал хийж клубт Кевин Люьс-н ард бичигдэв. 1962 он гэхэд клуб 1-р дивизионд дэвшсэн байна. Үүний дараах жилүүдэд клуб 3, 4-р байруудад оров.
Хант 1-р дивизионы 1961-1962 оны улирлын лиг-н 42 тоглолтоос 41-д нь оролцсон ба 41 гоалыг хийсэн гайхам амжилтыг үзүүлэв. 1 тоглолтонд 1 гоал. Энэ улиралд нийтдээ 48 тоглолтонд 42 гоал хийсэн байлаа. 1963-1964, 1965-1966 онуудад Ливерпүүл клуб Английн лиг-т аваргалсан байна. Хант мөн мэргэн буучдыг тэргүүлсэн ба 41 тоглолтонд 31 гоал дараах аваргалсан жилд нь 37 тоглолтонд 30 гоалыг хийж багтаа үлэмж тус дэм болж байлаа. Энэхүү 2 аваргалсан жилүүдийн дундуур буюу 1965 онд ФА кап-д түүхэндээ анх удаа аваргалсан ба тэрээр багтаа мөн том тус хүргэж байлаа. Уэмбли-д болсон тоглолтонд Лийдс-тэй таарсан ба 93 дах минутад Рожер тэнцээний гоалыг хийсэн бол нэмэлт цагт багийн хамтрагч Ian St. John 2 дах гоалыг хийж 2-1 р ялалт байгуулжээ.
Хант 1959-1969 оны улирлууд буюу 10 жилд Ливерпүүлийн бүх цаг үеийн мэргэн бууч болж чадсан ба 1969 оны 1 сарын 18нд Гордон Хожсоны Ливерпүүлд тогтоосон лиг-н мэргэн буучийн рекордыг эвдсэн байна.
Image
Гэвч 1969-1970 оны улирал тэрээр гараанд гарч байсан ч тэр намартаа л Phil Boersma-д өөрийн гарааны эрхээ алдсан байна. Тухайн үед Рожер 31 настай байлаа. 1969 оны 12 сарын 26нд клубын зүгээс түүнтэй байгуулсан гэрээ дууссан ба тэрээр Болтон-д нэгдэн тэндээ 76 тоглолтонд 24 гоал хийсэн стат-г үзүүлж 3 жил тоглосны эцэст зодог тайлсан байна.
Рожер-г илтгэх олон олон ялалтын нэг нь лиг-н тоглолтонд Southampton багтай таарч 1-1 р тэнцэж явахад Билл Шанкли Рожер-г Alec Lindsay-гээр сэлгэхэд Рожер 2 минутын дотор 2 гоал хийж ялалтыг авчирсан гайхалтай дурсамж байдаг байна. Мөн Рожер нь Ливерпүүлд байх хугацаандаа клубын мэргэн буучдын жагсаалтыг 9 улиралд тэргүүлсэн бишрэм амжилтыг үзүүлжээ. Ливерпүүлийн түүхэндэх мэргэн буучдын жагсаалтанд түүний өмнө ганцхан Иан Раш байдаг ч лиг-т хийсэн гоалоороо Хант өдийг хүртэл жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Тэрээр 2000 онд Копуудаас “Сэр Рожер” хэмээн нэрийг зүүх болсон ба өнгөрсөн зууны Ливерпүүлийн нэгэн түүх болсон байв.

Шигшээ
Хант шигшээдээ нийт 34н тоглолт хийж 18 гоал хийсэн байна. Түүний шигшээн анхны тоглолт нь 1962 оны 4 сарын 4-нд Уэмбли-д Австри-н эсрэг хийсэн нөхөрсөг тоглолт байв. Тэрээр дебют-дээ л гоалдан Англи 3-1 р ялалт авсан байна. Хантыг тэр үед шигшээд дуудсан ба 1962 оны ДА-д Английн шигшээн бүрэлдэхүүнд багтаж явсан ч нэг ч тоглолтонд оролцож чадалгүй буцаж ирсэн байна.
Харин 1966 оны ДА-д тухайн үеийн Английн шигшээн дасгалжуулагч байсан Alf Ramsey-н 22 тоглогчын скуад-д клубын андууд болох Ian Callaghan, Gerry Byrne нартай цуг багтсан байна. Тэрээр гараанд Тот-н довтлогч Jimmy Greaves-тай хамт урд шугманд байсан ч Жимми-н хөл нь гэмтэл авсны улмаас Вест Хэм-н довтлогч Geoff Hurst-тай хамт гарах болсон байна. Хожим нь Харст финалд хэт-трик хийсэн ба финалын тоглолтонд Хант энэ 2-н хослол үнэхээр гайхалтай байж багтаа ялалтыг авчирахад чухал нөлөө үзүүлсэн байна. Харст ДА болсон талаараа дурсан ярихдаа үргэлж Рожер-г хамтад нь ярьдаг байна.
Image
Хант ДА-н 6 тоглолтуудад бүгдэд нь тоглосон ба 3 гоал хийж Уэмбли-д болсон финалд “Баруун Герман”-г нэмэлт цагт 4-2 р буулган авч ДА хэмээх алдрыг шигшээдээ ч өөртөө ч анхны удаагаа хүртжээ.
Image

Стат:
- Ливерпүүл дэх дебют: 1959 оны 9 сарын 9. Анфиелд. Liverpool 2 - 0 Scunthorpe.
- Ливерпүүл дэх дебют гоал: 1959 оны 9 сарын 9. Анфиелд. Liverpool 2 - 0 Scunthorpe.
- Ливерпүүл дэх сүүлчийн тоглолт: 1969 оны 12 сарын 13. Анфиелд. Liverpool 1 - 4 Manchester United.
- Ливерпүүл дэх сүүлчийн гоал: 1969 оны 11 сарын 26. Анфиелд. Liverpool 3 - 2 Vitoria Setubal.
- Рожер нийтдээ 12 удаа хэт-трик хийсэн ба энэ нь клубын түүхэнд 3-т орох амжилт юм.
- Нийт 286 гоалын 245-г лиг-т, 18-г ФА кап-д, 5-г Лиг-н цомд, 17-г Европ-н тавцанд, 1-г Charity Shield-д тус тус хийсэн байна.
- 283 гоалаа гараанд гарахдаа хийсэн бол 3 гоалаа сэлгээнээс хийсэн байна.
- 285 гоалаа тоглолтын явцад хийсэн бол 1 гоалыг пеналтиас хийсэн байна.
- Нийт 492 тоглолтонд оролцсон ба тэрнээс 404-г лиг-т, 44-г ФА кап-д, 31-г Европын тавцанд, 10-г Лиг-н цомд, 1-г Charity Shield-д тус тус хийсэн байна.
- 487 удаад гараанд гарсан ба 5 удаад нь сэлгээнээс тоглож, 4 удаад сэлгээнд сууж, 6 удаад сэлгээн дээр тоглолтыг өнгөрөөж байсан байна.

Ливерпүүлийн өмсгөлтэйгөөр авсан цом:
- Division 2 (Level 2): 1962
- Division 1 (Level 1): 1964, 1966
- Charity Shield: 1964,(Shared) 1965,(Shared) 1966
- FA Cup: 1965
- Football League First Division (Level 1) Runners up 1969

Шигшээ:
- World Cup: 1966
- European Championship: Third place 1968

- Liverpoolfc.tv –с гаргасан “100 Players Who Shook The Kop” –н жагсаалтанд Рожер Хант-н хувьд 13 дээр бичигдсэн байна.
Image
Татахаар: http://www.megaupload.com/?d=8O4AIARO
Барнаба
Legend
 
Posts: 13357
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests