Legends Of Kop..........

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Legends Of Kop..........

Postby Бамбууш » Thu Sep 17, 2009 6:35 am

За нэг ийм сэдэв нээчихье! Энэ сэдэв дээр бичигдэх зүйлс гэвэл багийн өнгөрсөн түүх намтар, Тоглогчдын солилцоо наймаа, Томкинсын нийтлэлүүд гэх зэрэг үндсэн сэдэв дээр бичигдэж олон хуудсанд гээгдэж орхигдохгүй зүйлүүд байх болно. Жишээ нь Ливерпүүлийн Анхны Европын Аваргын Титэмийн талаар халтар хултар бичсэн бичлэг маань энэ сэдвийн эхлэл болог.... Мөн бусад багийн фенүүдээс хүсэхэд энд хэрэгтэй мэдээлэл оруулвал хэн ч байсан тавтай морил, харин эсэргээр энэ сэдвийг хогийн тантан болгох гэж оролдвол за даа хэлээд яахав дэмий, цагаа ч тэр өөрийнхөө нэр хүндээ ч тэр хайрла гамна мөн нервээ гамна гэж хэлье!
Бобоз , Хадагтай Коп, Че тэргүүтэй нөхдүүд цаг заваараа Томкинсын нийтлэлүүдийг орчуулаад тавиж байхад минь туслана гэж итгэж байгаа. Бусад гишүүд маань ч гэсэн өөрсдийн дуртай сэдвээр ( багт хамааралтай) нийтлэл бэсрэг хөрөг ярилцлага энэ тэрийг бичиж орчуулж оруулж байвал энэ чинь бидэнд л хэрэгтэй. Хожим бид үүнийг уншиж суухад ч гэсэн хэр сайхан хөдөлмөр шингэсэн байна бэ гэдэг нь мэдэгдэх байхаа..
Аан тийм бас тэр Цэвэр Цусны Коп энэ тэр гэсэн алиа хэнд ч хэрэггүй өлөн яриагаа одоо үүгээр зогсооцгооё! Угаанаа аалз минь чиний наад тоглоомоор хэлсэн зүйлсүүдийг чинь бусад багийн эмзэг дэлбээнүүд өлгөж аваад эргээд эсэргээр чиний , миний бидний эсрэг хэрэглэж байна.. Цэвэр бохир гэж ер нь юу юм? Копайт гэж ер нь юу юм?
Энэ багийг дэмжиж байгаа хэн ч гэсэн миний хувьд КОП юм. Энэ багийг хожиход нь үнэн сэтгэлээсээ баярлаж хожигдоход нь урам хугараж уур уцаар төрдөг бол тэр хүн тэгээд л шүүлтүүргүй КОП...Би багаа дэмжиж хэрэлддэг чи бол дуугай нүхээ малтаад гөбсөндөө толгойгоо шургуулаад байж байдаг, Чи хоёр баг дэмждэг тэгэхээр чи Коп биш чамайг эгнээнээсээ хаслаа, энэ тэр гэсэн ийм алиа үзэгдэлүүд үнэндээ биднийг дотороос нь бутлана уу гэхээс нэгдүүлнэ гэж гонж...
Бид хэдийгээр Энфиельд Роадэд , Коп Энд дээр зогсоод Ливерийн ороолтоо гар дээрээ өргөж 90 минутыг дуустал хоолойгоо сөөтөл багаа дэмжиж орлилдож чадахгүй ч гэсэн зүрх сэтгэлээрээ тэр Коп Энд дээр үзэл нэгтэй Копуудын дунд зогсоод орилож хашгирч галзуурч цовхорч байгаа..Зарим хүн намайг гайхдаг. Чи Англи хүн биш тэр тусмаа Ливерпүүлийн унаган Скоусер ч биш байж ямар үхсэндээ Ливерпүүл Ливерпүүл гэж орилдог юм. Нутаг дээр нь байж яагаад Челсиг дэмждэггүй юм?
Миний тэдэнд хэлдэг ганц үг бол- Өөр ямар ч баг миний сэтгэлд Ливерпүүлээс агуу байдаггүй юм гэж хэлдэг... Миний хувьд Ливерпүүл зөвхөн хөлбөмбөгийн баг байхаа аль хэдийн больсон. Ливерпүүл бол миний хувьд миний итгэл үнэмшилийн төлөөлөл , миний урам зоригын бадрал , ерөнхийдөө амьдралын салшгүй нэг хэсэг болсон... Яагаад гэвэл хүн болгон заавал ямар нэгэн юманд итгэж үнэмшиж, мөн сүсэглэж , тэр итгэл үнэмшилдээ итгэж амьдардаг. Бараг бүх хүнд ямар нэгэн юманд итгэх итгэл бий... Гэхдээ энэ бол тэр Ээж, Аав, Бурхан шашин энэ тэр бол бишээ. Энэ бол хөлбөмбөг гэх агуу спортын бидэнд өгдөг тэр итгэл. Харин тэр агуу хөлбөмбөгийн талбар дээр Ливерпүүл миний зүрх сэтгэлийн төлөөлөл болон тулалддаг юм.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Legends Of Kop..........

Postby Бамбууш » Thu Sep 17, 2009 6:36 am

The Кop
Spion Kop гэсэн нэрнээс үүсэлтэй Спорт цогцолбор болон Статионуудад орших үзэгчдийн зогсож үздэг төмөр тороор хүрээлэгдсэннилээдгүй том талбарыг хэлнэ. Спион Коп гэдэг нь Өмнөд Африкын нэгдсэн улсад 1899 оны 10 дугаар сараас 1902 оны тавдугаар сар хүртэл үргэлжлсэн "Хоёр дах Боерын дайны" үед алдаршсан хэллэг ажээ. Африкчууд дунд энэ дайн нь "Second War of Liberation" буюу " Эрх чөлөөний хоер дах дайн " бас " Англи дайн" гэсэн нэрээр түгсэн байдаг юм. Энэхүү дайн нь Британийн эзэнт улс Өмнөд Африкын Боерын бүгд найрамдах улс, Өмнөд африкын бүгд найрамдах улсуудын эсрэг гарсан дайн.. Дайны талаар биш The Кop -н талаар бичих гэж байгаа учир ингэсгээд орхиё. Дайн гарсан шалтгаан угаасаа маньд хамаа байх биш. Ямар ч байсан Британчууд энд дайнд ялагдал хүлээсэн нь өнөөг хүртэл тэдэн гутамшиг харин Өмнөд Африкчуудад бахархал болсоор иржээ.
Спион гэдэг нэр нь тагнуул туршуул , манаа гэсэн утга агуулдаг бол Коп нь Толгод , бөөгнөрөл гэсэн утатай гэнэ. Дээр дурдсан дайны үед Өмнөд Африкын нэгдсэн улсын цэргүүд тухайн дайтаж буй газар нутгын хамгийн өндөрлөг хэсэг болох Спион Копыг түшиглэн дайтаж улмаар Британчуудыг ялсан байдаг. Спион Коп өндрөөрөө 430 метер байсан байна. 1904 онд Вүүлвич Арсеналын Манор Граунд хэмээх цэнгэлдэхэд Коп гэсэн нэр анх дурдагдсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.Нэгэн сэтгүүлч шинэхэн баригдсан цэнгэлдэхэд үзэгч олон том том овоорсон овоонууд дээр зогсон үзэж байхыг хараад энэ нь яг л Боерын дайны үед цэргүүд Спион Коп дээр бөөгнөрөн зогсож буйтай адил байна гэж тэмдгэлсэн байна.Арсенал хожмоо Манор Граундыг орхин хойд Лондонруу нүүж тэндээ Хайбури гэсэн цэнгэлдэхдээ бол Вүүлвич гэсэн нэрээ гээж Арсенал хэмээж одоог хүртэл энэ нэрээрээ явж байгаа бөлгөө. Түүнээс 2 жилийн дараагаар " Ливэрпүүлийн дуу хоолой" сэтгүүлийн Редактор Эрнест Эдуардс Энфиелд шинэхэн баригдаж буй Энфиелд цэнгэлдэхийн талаар" Энэ хэсэг овоолсон шороон ханыг Спион Коп гэж нэрийдвэл зохилтой. Ирээдүйд ч гэсэн энэхүү нэрээр энэ хэсэг дурдагдсаар явах байх" хэмээсэн нь одоог хүртэл Хөлбөмбөгийн цэнгэлдэхүүд үзэгчдийн зогсдог тэрхүү онцгой талбарыг Коп Энд гэсэн нэрээр нэрлэсээр байгаатай холбоотой.
Хамгийн алдартай " Спион Коп" бол Ливерпүүлийн Энфиелд цэнгэлдэх хүрээлэнд оршдог юм. Хайртай багаа хөгжөөн дэмжихээр ирсэн мянга, мянган үзэгчид хөгжөөн дэмжигчид чухамхүү энэ Коп дээр зогсонтоглолтын эхнээс аваад эцсээ хүртэл you will never walk alone аа дуулан багаа хөгжөөн дэмжиж байдаг. Баг нь хожигдож байхад ч тэд хэзээ ч тоглолтыг орхин гардаггүй ба шүүгчийн мэдлийн нэмэлт цаг дээр Цэнгэлдэх тэр аяараа хүчээ аван дуулалдан тоглогчиддоо урам зориг түгээсээр л байдаг. Чухамхүү тийм учраас Ливерпүүлийн Фенүүдийг Kopties хэмээн нэрийдэж энэ нэр энэ багийн л Фенүүдтэй холбогдон даян дэлхийд түгсээр л... Энэ жил Kopties бид 19 жил аваагүй байгаа Тайтлын барааг харахыг тэсэн ядан хүлээж байгаа. Хэдийгээр яг одоогийн байдлаар тайтл Улаан Чөтгөрүүдийн гарт орсон юм шиг харагдаж байвч Kopties бид багаа эцсээ хүртэл дэмжих болно. Тун удахгүй би ч гэсэн Алдарт Энфиелд Роаддоо очин Коп Энд дээр үзэл санаа нэгт Kopties дунд зогсоод
His armband proved he was a Red
Torres, Torres
You'll Never Walk Alone it said
Torres, Torres
We bought the lad from sunny Spain
He gets the ball and scores again
Fernando Torres, Liverpool's number nine
na na na na na na na
na na na na na na na
na na na na na na na
Fernando Torres Liverpool's Number 9
хэмээн дуулж зогсоно.Би төрөхдөө Коп болон төрөөгүй. Би энэ талаар саяханаас л мэдэж эхлэсэн мөн Ливерпүүл хэмээх агуу багийг МЭӨ-с эхлэн дэмжиж ирээгүй.
Харин би одоо бол Коп гэсэн тодотголыг өөртөө бардамаар өгч чадах ба Хөлбөмбөг байсаар байсан цагт Ливерпүүл гэсэн багийг зүрх сэтгэлдээн тээж явсаар байх болно. Чөөгийнүүд, Хэнцэрүүд , Буучдын Фенүүд биднийг доош нь хийх дооёолох тусам энэ багийг дэмжих үзэл ассаар байна.
You ain't Gonna see us ing or babbling. U always gonna see us singing and chanting.......
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Legends Of Kop..........

Postby Бамбууш » Thu Sep 17, 2009 6:38 am

1977 он ................Ливерпүүлийн Европ дах эзэрхийлэлийн эхлэл.....
Image
Image

Энэ өдөрийг олон олон Копууд үл мартах биздээ...Урд жилд нь УЕФА Цомыг гардаад байсан Боб Пейслигийн цэргүүд Мөнхийн хотод болох финалд Европын хамгийн нэр хүндтэй цомын төлөө хүрэлцэн ирээд байлаа... Цаг агаар намуухан тогтуухан тэр үдэш Ливерпүүл хотын тэн хагас нь Хотон шувууны эмблемьтэй туг дарцагаа орон гэрийнхээ үүд довжоо дээвэр цонх зэрэг газруудад хийсгэн намируулжээ. Тэр үеийн Хотон шувуудын бүрэлдэхүүн ч аймшигтай байсан үе..
Ахлагчаар залуухан Уэльс Эмилин Хьюз, довтлогчоор Англиас төрөн гарсан нэгэн үеийн цуутай хөлбөмбөгчин Кевин Кийган, Ирланд жигүүр Стив Хэйвей, Нутгын Скоусер Иан Каллахан, Томми Смит, Англи тоглогчид Фил Ниль, Терри Мкдермот , Жимми Кейс, Буучидын тоглогч асан Рэе Кеннеди тэргүүтэй Хотон шувууд Будант Албионд хоёрдах Европын Цомыг аваачих үүрэг хариуцлага ноогдсон байв. Ливерпүүл тэр жил ямар ч баг урьд нь биелүүлж байгаагүй Гурамсан Цомын төлөө улиралын төгсгөлд тун ойртож очоод байв. Лигийн Аварга болох нь зайлшгүй байсан тэд нар ФА Капын финалд заналт дайсан Манчестэр Юнайтедад 2-1 ээр хожигдож Гурамсан Цом авах мөрөөдөл нь талаар болсон аж. Ромд болсон финалд очихын тулд Улаанууд эхний тойрогт Умард Ирландын баг Крусайдер багийг нийлбэр дүнгээр 7-0 харьцаатай буулгаж авсан байна. Энфиельдэд болсон эхний тулаанд Ливерпүүл өрсөлдөгчөө 2 гоолоор хожсон бол Ирландад болсон тоглолтонд эхний хагаст Кийган гоолдож тоглолтыг тэргүүлэн улмаар хоёрдугаар үеийн сүүлийн 10 минутанд Улаанууд 4 гоолыг айлын хаалганд хийсэн нь тэдний Европын тавцан дах бас нэгэн гайхалтай ялалт байлаа. Ингээд хоёрдугаар шат буюу 16 д тэд Туркын баг Трабзонспортой таарлаа. Туркэд болсон энэ тулаан Туркын баг 1-0 гэсэн харьцаагаар Улаануудыг буулган авсан ч хоёрдах хариу зочлон тоглолтондоо эхний 20 минутанд 3 гоол дарааллан алдсан юм. Кийган энэхүү тоглолтонд сүүлчийн гоолыг хийж үр дүнг хөдлөгөшгүй болгосон билээл.. 8/1 д өмнөх Финалд үзүүрт үлдсэн Францын баг Сайнт Этиеннтэй нэгийгээ үзэхээр таарав. Сайнт Этиенний талбайд Улаанууд нэг гоолоор хожигдолоо. Франц баг үнэхээр сайн формтой гайхалтай байсан аж. Эвей гоол хийж чадаагүй Улаануудын ирээдүй нилээн бүрхэг тийшээ хандав. Учир нь Сайнт Этиеннэ зочлон тоглосон тоглолтууддаа үнэхээр айдас хүргэмээр Рекордтой байлаа.Гэвч Энфиельдэд тэдний энэ Рекорд дуусгавар болсон юм. Гайхал Кийган тоглолт эхлээд 2 минут болоогүй байтал гоолдож орхих нь тэр.. Копууд цэнгэлдэхийг нураах дөхөн *a*гилдаж байсан ч Франц баг тун удалгүй тооны харьцааг тэнцүүлэн Копуудыг нам гүм болгож орхилоо.. Рэе Кеннеди 59 дэх минутанд гоолын харьцааг нэгээр нэмлээ. Гэвч Эвей гоолын дүрмээр Франц баг бууж өгөх болоогүй байлаа. Тун удалгүй Ливерпүүлийн сүпер сэлгээ Девид Фейрклоф сэлгэгдэн орж ирээд тоглолтын үндсэн цаг дуусахаас 6 минутын өмнө тооны харьцааг 3-1 болголоо.
Image
Юу болсон нь ойлгомжтой.. Копууд Энфиельдийг нураах дөхөн дуулалдана. Ингэснээр тэд хагас шигшээд Клубын түүхэндээ анх удаагаа шалгаран үлдэхээр болсон ажээ..Хагас шигшээд тэд Швецарийн баг ФС Цюрихтэй таарлаа. ФС Цюрих өмнөх шатандаа Зүүн Германы тухайн үедээ хүчирхэг байсан баг Динамо Дресдэнг үхэл сэхлийн дэнсэн дээр буулган авсан баг байлаа. Гайхалтай нь энэхүү 8/1 шатанд тааварлагдаж байгаагүй олон олон тоглолтууд болсон билээ. Европын Цомыг гурвантаа хүртсэн Германы алдарт Байерн Мюнхэн Зөвлөлт холбоот улсын баг Динамо Киевт 2-1 харьцаагаар хожигдон аваргаа хамгаалж чадаагүй бол, Испаний эзэн хааны баг Алдарт Реал Мадрид мөн л Белгийн аварга баг Клуб Брюжжэд 2-0 ээр хожигдон энэхүү тэмцээнийг орхисон ажээ. Сонирхуулж хэлэхэд энэхүү Клуб Брюжж баг нь өмнөх жилийн УЕФА Капын финалд Ливерпүүлд хожигдож байж. За Тэгээд ФС Цюрихтэй хийсэн эхний тоглолт мөн л зочлож тоглосон юм. Нэг гоол алдсан ч Улаанууд 3 гоол нэмж хийснээр Ромруу явах тасалбараа бараг халаасандаа хийж орхив. Хариу тоглолт мэдээж өнөөх Европын том багуудын хувьд там болон хувираад байгаа Энфиельдэд болох ёстой болов..Тоглолт ч болдог ёсоороо боллоо. Хотон шувууд зочин багийг 3-0 гэсэн харьцаагаар гэртээ итгэл төгс буулган аваад анхныхаа Европын Цомын финалд шалгарсан бөлгөө.
Image
Кийган мөн л энэ тоглолтонд гуравдах гоол буюу төгсгөлийн гоолыг хийсэн юм... За ингээд 1977 0ны 5 сарын 25 өдөр боллоо.. Энэ өдөр Ливерпүүл хотын тэн хагас Хотон шувууны дүрсээр чимэглэгдсэн Улаан өнгөөр хучигдажээ. Хотын дарга энэ өдөр ажиллах цагийг 2 цагаар хасч байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна... Боб Пейслигийн цэргүүдийг хөгжөөн дэмжихээр Ливерпүүлээс Мөнхийн хот Ромд 30,000 мянган Копууд хүрэлцэн иржээ. Олимпико стадионд тэдний эсрэг хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Европын Цомд өрсөлдөх баг нь Германы алдар баг Боруссиа Мюнгенгладбах баг байлаа. Тэдний алдан үе хэмээн нэрлэгддэг үе бол яах аргагүй 1970-1980 он байсан юм. Тэд 1974-1977 оны хооронд нийтдээ Лигийн тайтлыг гурав дарааллан хүртсэн нь Алдарт Байерн Мюнхэны амжилттай зэрэгцэн очоод байсан үе.Тэдний дасгалжуулагч нь Германы битгий хэл Европын хөлбөмбөгийн түүхэнд цөөхөн төрсөн алдар Хеннес Виеслер байсан юм. Түүний нэртэй дасгалжуулагчын Академи хүлтэр 2005 онд үүд хаалгаа нээсэн ажээ. 1976 он түүнийг залгамжласан дасгалжуулагч бол Удо Латтек байлаа. Түүний удирлаган доор Боруссиа Мгладбах тэр жилийнхээ Европын Цомд тун хүчтэй өрсөлдсөн .
Тэдний Финалд гарч ирсэн зам ч гэсэн амаргүй дардан байсангүй. Тэд эхний шатанд Австрийн Виенна багийг 3-1 ээр хожоод дараагын шатанд (16) Италийн Торино багийг 2-1 ээр хожин 8/1 д өмнөх шатанд Реал Мадридыг мулталсан Белгийн баг Клуб Брюжжыг 3-2 оор хожин хагас шигшээд хүрэв. Хагас шигшээд тэдний эсрэг тоглосон баг нь нутгынх нь баг Байерн Мюнхэнг уйлуулан нутаг буцааж орхисон Зөвлөлт Холбоот улсын баг тухайн тэмцээний тэсрэлт Динамо Киев байлаа.. Нутагт нь 1-0 ээр хожигдсон ч тэд нутагтаа тэднийг 2 гоолын харьцаагаар хожин мөн л өөрсдийн түүхэн дэх анхны Европын Цомын финалд шалгарч үлдэх нь тэр...За ингээд 1977 оны 5 сарын 25 нд Ромын төв цэнгэлдэх Олимпикод Будант Английн баг Ливерпүүл Баруун Германы баг Боррусиа Мюнгенгладбахтай тоглож эхлэв..
ФА Капын финалд ялагдаснаасаа яг 4 хоногын дараагаар Улаанууд энэхүү тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүллээ. Тэд эхний хэдэн минутанд тоглолтыг гартаа аван улмаар Терри Мкдернотт 27 дах минутанд бөмбөгийг эсрэг талын хаалганд булшилж орхилоо... Хоёрдугаар хагас эхлээд тун удалгүй эсрэг багийн тоглогч Аллан Симонсен тэнцээний бөмбөгийг хийгээдэхлээ..
Image

Тоглолт ч тун сонирхолтой өрнөж байна. Төд удалгүй Хүчирхэг Улаанууд тооны харьцааг холтгож дөнгөв. 64 дэх Минутанд Хэйвей булан цохиход хамгаалагч Смит бүхнээс өндөрт үсрэн мөргөж Гладбахын хаалганд бөмбөгийг орууллаа... Тэд тоглолтыг бүрэн хяналтандаа авсаар л..Кийган бөмбөгийг талбайн төвөөс аван айлын 16 руу хурдлан орж ирэхэд хамгаалагч Берти Вокц хурдыг нь гүйцэлгүй түүнийг унагааж орхив. Франц шүүгч шууд эргэлзэлгүйгээр пеналт заасаныг Фил Ниль тун тайван цохиод тооны харьцаа 3-1 боллоо. Шүүгч сүүлчийн шүглээ үлээж тоглолт дууссасныг мэдэгдэх тэр агшин бол Ливерпүүлийн Европд эзэрхийллээ тавьсаны эхлэл үе байсан юм....
Image
Түүний дараах 9 жилд тэд Европын Цомын финалд 5 удаа хүрсэнээс 4 хожиж нэг хожигдож байв......Энэ бүхний ач гавъяа бол тэр үед багийн дасгалжуулагч байсан Боб Пейслитэй салшгүй холбоотой билээл... Тэрээр Английн хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн агуу дасгалжуулагч юм.
Image
Түүн шиг груван удаа Европын Цомыг хүртсэн нэг ч дасгалжуулагч өдий хэр байхгүй бөлгөө...
Image
Хамгийн сүүлд тэд 1986 онд Юувентусын эсрэг Хейсил цэнгэлдэхэд тоглон хожигдох үеэр Догшин скоусерууд 36-н фанатуудын амь наасаар наадсанаас болж Британий ямар нэгэн клуб Европд тоглох эрхээ 5 жилээр хасуулсан байдаг...Харин Ливерпүүл 10 жилээр хасуулсан байж байгаад сүүлд 6 жил болон өөрчлөгджээ. Магадгүй тэр осол болоогүй бол тэр үймээн самуун болоогүй бол Ливерпүүл өдийд хэдэн Аваргуудын Лигийн цомтой зогсож байхыг хэн ч үл мэднэ....
Тиймээ энэ бол Ливерпүүл хэмээх багийн түүхийн өчүүхэн нэг хэсэг билээ..70-аад оны эхнээс 80-аад оны сүүл хүртэл КОПУУДЫН оргил үе шиг тийм нэгэн оргил үеийг хүлээн буй нэгэн Коп үүнийг чадан ядан тэрлэж дуусгав.. Түүх үргэжилсээр л....


За бичлэгийн тоо маань яг 1977-д хүрэв. Тийм учраас энэхүү нийтлэлийг бичье хэмээн сэтгэсэн бөлгөө..Бичлэгийн тоо маань 1996 онд хүрэхэд АГУУ менежер Боб Пейслигийн талаар нэгэн нийтлэл бичмүү хэмээн бодном.
Алс сурахаар явж буй Мээш, Сургуулиа төгсөхөөр Шанхай одож буй Бобоз хоёрт зориулав.. Сурлага хөдөлмөрт чинь өндөр амжилт хүсье!!!! Хаанаас ирсэн хэн бэ гэдгээ битгий мартаарай Монгол хүний оюун ухаан хүч чадалыг өндөрт өргөж явна гэдэгт мөн Коп гэдгээ санан явна гэдэгт итгэнэм.
Маниус хэзээ ч ганцаараа алхахгүй....
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Legends Of Kop..........

Postby Бамбууш » Thu Sep 17, 2009 6:45 am

Томкинс: Бухимдалын төгсгөл үү?
Image
Би үнэхээр шударгаар олон шалтгаануудыг оролцуулан хэлэхэд Ливерпүүлийн энэ улиралын эхлэл бол миний Ливерпүүлийн фен байсан жилүүдийн хамгийн бухимдалтай эхлэлүүдийн нэг байлаа.
Энэ нь гэхдээ хамгийн муу тоглолтууд эсвэл оноо байсан гэсэн үг огтхон биш түүнээс шал өөр хэрэг. Багт тун их дарамт шахалт болон итгэл найдвар хүлээлгэж, яг л алдаатай дарамт шахалт- хөнгөлөлт гэсэн хавхлаг буруу эргэх шиг зарим зүйлсийг алдахаас аргагүйд хүрсэн. Гэвч итгэл найдвар болон хүлээлт нь зохицуулж болох байдалтайгаар дахин сэргэж эхлэж байна. Энэ нь бидэнд ямар ч өөр сонголт байхгүйгээр тоглолт болгондоо хожих шаардлагатай харагдаж байгаа юм. Хэрвээ хожигдвол бидний хувьд гамшиг болох билээ. Аажууан эхлэл, хэдэн оноо алдах байдал- ингээд л чи дуусч байгаа хэрэг.. Энэ бүхэнг эсэргүйцэхэд тун хүнд байдалтай бодогдож ирнэ. Юнайтед өнгөрсөн улиралыг бас удаанаар урам хугаралтаар эхлүүлсэнийг бүү тоо, мөн Арсенал тэмцээн эхлээд 2 долоо хоноход л дахин нэг удаагаар гол өрсөлдөгчидийн эгнээнд орчихсон явааг бүү тоо. Одоогийн байдлаар тэд хожигдолоос хожигдолруу шилжээд байгаа билээ. Хоёр хожидол нь хоюулаа Манчестэр хотын хоёр багт юм. Гэв гэнэт л тэдний хувьд энэ бүхэн нээх их нарлаг сайхан биш болоод ирсэн. Өнгөрсөн Улирал Ливерпүүл жижиг багуудыг хожиж чадахгүй ихэвчлэн тэнцдэг, ялангуяа Энфиельдэд гэсэн шүүмжлэлийн бай болж байв. Энэ улиралд энэ хоёр асуудал нь 100% эмчлэгдэж амжсаныг харж болно. Мэдээж Улирал бол талдаа ч ороогүй байгаа. Гэхдээ л энэ бүхэнд дүгнэлт өгөх юм бол одоогийн байдлаар бүх юм сайн явна. Гэвч энэ бүхэн бас тийм ч энгийнээр авч үзэх хэрэг биш. Жишээ нь Астон Виллад гэртээ хожигдсон хожигдол бол замаасаа гажсан төөрч будилсан хожигдол юм. Ямарч багт аль ч улиралд ийм зүйл тохиолдож л байдаг. Гэхдээ үүнийг хэвшсэн болгож огт болохгүй. Гуравдах тоглолт л болж байхад, ялангуяа уутанд тун цөөхөн хожил байх үед хожигдоно гэдэг бол хөгжөөн дэмжигчидэд шинэ айдас төрүүлэх нь аргагүй биз ээ..Гэтэл бидэнд одоо багш нар гараад ирлээ бүгдийг зааж сургадаг өөрсдийгөө хөлбөмбөгийн экспертүүд хэмээн дуудаг хэсэг. Тэд хэлж байна. Жижиг багуудыг яахав хожих нь нээх хамаагүй Ливерпүүл том багуудыг хожиж чадах уу?
Ааааайн?
Би заримдаа Рафаг энэ тулаанд ялж чадахгүй, эдгээр нөхдүүд энэ тулаанд ялагдана гэж байхгүй хэмээн мэдэрдэг нь гайхах зүйл биш. Рафа юу ч хийж байсан яг эсэргээрээ хийх ёстой байсан гэж эдгээр нөхдүүд тоглолт болгоны дараагаар өөрсдийн үзэл бодлоо хэлдэг ярьдаг бичдэг. Түүний энэ суудал дээр хэзээ ч сууж үзээгүй хүмүүс тэгдэг гээд бод. Өөр нэгэн нэвтрүүлгч хэлэхдээ Ливерпүүл бас л Барнлигийн эсрэг хоёр хамгаалах чиглэлийн хагас гаргажээ хэмээсэн байх юм. Итгэмээргүй.. Ахлагч (Стивен Жеррард) яг л төвийн довтлогч шиг довтлож байгаа энэ тэр бол түүнд огт хамаагүй. Яг хэлэх гэсэн санаа нь бол Рафагын удирдсан Ливерпүүл л муу байна гэж байгаа санаа. Би эдгээр хүмүүсийг эхлээд хэлээд дараад боддог байх хэмээн боддог юм. Өөрсдийн мухар ёс итгэсэн үзэлийг нь халтирсан хэл нь илчилчихдэг. Рафа Торресийг төвийн хагасаар тавиж ч болно гэтэл тэд түүнийг ч мөн хамгаалах чиглэлийн хагас гэж бичиж гарна. Бодид байдлыг бүү тоо, дахин давталт бол хуурмаг эд гэнэ.
Энэ сөрөг гэж тэдгээр мэргэжилтэнгүүдийн хэлээд байгаа байгаа өөр нэг жишээг авч үзье л дээ. Зарим нэг мэргэжилтэнгүүд Ливерпүүл булангын цохилт болоход бүх тоглогчидоо татдаг гэж буруутгаж шүүмжлэсэн байх юм. Нэг л хэвийн болгоомжтой хянуур Рафа гэж тэд түүнийг хэлнэ. Тэгтэл Ливерпүүл эсрэг багийнхаа иймэрхүү төрлийн чөлөөт болон булангын цохилтуудаас хэдэн гоолийг айлын хаалганд хийснийг л харчих. Дирк Куйтын Хагасайнд хийсэн гоол бол яг л тийм юм. Бүх тоглогчидоо хойш нь татаж хамгаалалтанд зогсоох нь эсрэг багийнхаа ч ихэнхи тоглогчдыг бас урагшаа татдаг. Энэ нь талбайн голд нилээдгүй сул зайг бий болгодог. Яг энэ зай нь л нягт шигүү хамгаалалттай багийн хамгаалалтыг сулруулахад тун ач тус болдогийг умартаж үл болно. Хэрвээ Торрес эсрэг тал булангын цохилт хийхэд хойно үлдэх юм бол түүнийг хэн нэг нь дагаж л таараа. Энэ нь бөмбөгийг манайх өөрийн болгох үед нээх их хэрэг болохгүй. Аан эсэргээрээ тэрээр хамгаалалтанд зогсоод бөмбөгийг аваад талбай дундуур ( ихэнхи айлын тоглогчид урагшаа татагдсан байна) хөндлөн айлын хаалгаруу гүйх бол гоол хийх магадлалыг нилээн ихэсгэнэ. Хэрвээ чи эхлээд л бөмбөгөө барин гүйх юм бол бараг хэн ч чамайг гүйцэж чадахгүй. Куйтын гоол ч гэсэн яг 5 эсрэг тав гэсэн үр дүнгээс гоол болж чадсан юм. Үүнэд сөрөг юм бараг л алга байна.Ихэнхидээ би бусад хүмүүсийн шүүмжлэл болон сөрөг бодолд няцаалт хийн бичдэг нь надад өөрт минь өөрийн гэсэн бодол байдгүйдээ биш харин хөлбөмбөгт ямар ч юм тодорхой байдаггүйд байгаа юм. Энэ бүхэн чи том багуудын эсрэг хэр тоглов жижиг багуудын эсрэг, гэртээ юу зочилож тоглосон тоглолтдоо хэр тоглов гэсэн үг биш гэж би хэлж чадах байна. Зүгээр л гурван оноогоо ямар ч аргаар хамаагүй аваад яваад байх хэрэгтэй ( мэдээж үүнд дайвдах, хууран мэхлэх шүүгчийг хахуулдах зэрэг орохгүй ) 5 сарын дунд гэхэд чи бусдаас их хожилтой байгаа бол Лийгт түрүүллээ гэсэн үг. Оноо алдсан энэ тэр бол асуудал биш байх болноо. Юнайтед өнгөрсөн улирал улиралыг удаанаар тун тааруухан эхлүүлж ТОП 4 -н эсрэг хожигдсон ч тэд Лийгт нэгдүгээр байранд шалгарч цом авч чадсан. Аваргууд хийх ёсгүй 2 зүйлийг тэд хийсэн. Нэгдүгээрт тэд өнөө гурваасаа илүү хожигдож мөн цөөн гоол оруулсан. Хоёрдугаарт тэд хамгийн их солилцоо хийж байсан юм. Энэ нь багийн моралийг унагаж зөвхөн ялагдалруу л хөтлөдөг. Өнөө 3 аасаа илий хожигдож бага гоол оруулах мөн Улиралыг тааруу эхлүүлэх зэрэг нь Ялалтанд хүргэх зам гэсэн үг биш. Мөн 140 удаа баг дотор солилцоо( Роташн) хийх нь аварга авах зам гэсэн ч үг биш. Энэ бүхэн нь юу гэсэн үг бэ гэхээр хэн нэгэн чамд энэ 2 зүйлээс зайлсхийх нь аварга замыг чинь засна гэж байгаа нь төөөгдүүлж буруу замаар будаа тээлгэж байгаа хэрэг юм. Зарим улирал Аваргууд зочлон тоглосон тоглолтондоо хамгийн сайн үзүүлттэй гарах бол зарим улирал үгүй. Зарим улирал Мэргэн бууч Аваргын титэмийг авахад туслах бол зарим улирал шилдэг хамгаалалт туслана. Гэхдээ бас хамгийн шилдэг хамгаалалт мөн хамгийн шилдэг Мэргэн буучингүй ч эдгээр дурдагдсан байрлалууд дээр хамгийн тэнцвэртэй тоглож үзүүлж баг аварга авахад гайхах зүйлгүй. Үүнд ямар ч ид шид өөр нарийн арга заль мэх байхгүй юм. Та бүхэн багийнхаа алдаа дутагдалыг харж хянаж чадах юм, Рафа ч Глен Жонсоныг авчирсанаар тэр талаа нөхсөн хэрэг. Гэхдээ Хөлбөмбөгийн баг гэдэг бол хязгааргүй сайжирах зайтай авъяас бэлэгээр хахсан газар биш, нэг байрлал дээрээ сайжирлаа гэхэд өөр нэгэн газар цохилт авч байдаг юм. Магадгүй энэ нь яг л стакан дүүрэн цутанд ( энэ дотроо чи 11 тоглогчидтой байна ) хэсэг гурилыг шигшиж хийх гэж оролдож буйтай утга нэгэн. Өөр төрлийн шингэнийг түүн дээр нэмэх гэж оролдох ч өөр нэгэн жор нь үргэлж буцаж гарах эсвэл уусч алга болох юм. Дэлхийн шилдэг хэмжээний тоглогчыг нэмэх гэж оролдоход адаглаад л ямар нэг төрлийн тоглогч зөрөөд гарах орхих хэрэгтэй болдог. Менежэр зөвхөн түүний хийсэн үйлдэл болон хийх гэж оролдож байгаа зүйлүүд нь яг тэнцвэртэйгээр багт нөлөөлөөсэй гэж л найддаг. Миний хувьд энэ үргэлж л тэнцвэр байж ирсэн. Өнгөрсөн улирал энэ байдал их бага хэмжээгээр тэнцвэргүй байсан ч ихэнхи үед тэнцвэрлэг байсан. Тодорхойлбол улиралын сүүлд Тайтлын төлөөх өрсөлдөөнд улам л тэнцвэртэй байсан билээ. ЭНэ улиралын өөрчлөлтүүд гэмтэл бэртэлийг оролцуулаад хэлвэл хэсэг хугацаанд ч гэсэн тэнцвэргүй байдалд байна. Гэвч бид буцаад түүнд хүрч эхлэж байгаа. Тэгэхээр бүх л зүйлийг оролцуулаад үзвэл би энэ долоо хоногт урьд долоо хоногуудыг бодвол бага зэрэг баяртай байгаа ба илүү тайван байдалд байна, Гэхдээ энэ улирал том багуудын хувьд үнэхээр аз эз нь савласан тун хэвийн бус улирал болох төлөвтэй. Үүнд би одоогоор бага зэрэг бэлтгэлтэй байгаа юм. Челси сүүлийн үед шинэ Менежэрийн удирдлаган доор тун сайн яваа ба ( бас бусадаа бодвол бага бэртэл гэмтэлтэй ) Манчестэр Сити ч гэсэн мөн адил шинэ баг шинэ эрч хүчээр дүүрэн явна. Заримдаа өөрчлөлт гэдэг бол амжилт бүтээлийн оч болдог бол мөн заримдаа ядран доройтолын цууралт болох нь бий. Та нарын аль нь бэ гэж хэлэх талаар би ёстой мэдэх юм алга. Гэвч энэ хоёр баг өөрсдийн хөөсөн бөмблөгөө хүртэх нь зүйн хэрэг. Ямарч дүрэм журам байхгүй юм, Учир нь ямарч баг гайхалтай төгс улиралыг туулж байгаагүй. 2004 онд Арсенал нэг ч ялагдалгүй улиралыг дуусгасан ч дараа жил нь Челсигээс их оноог алдсан байгаа юм. Би хоёр долоо хоногийн өмнө хэлж л байсан. Ливерпүүл тун эрт хоёр хожигдол амсана гэдэг тэдэнд учрах дарамтыг нэмэгдүүлж, чөлөөтэй амьсгалах агаарыг багасгаж байна. Энэ үнэхээр үүнийг улам л бэрх болгосон. Мөн би сануулж байсан, ялалтын цуврал нь гэв гэнэт зогсоод өнгө төрх нь үндсэндээ тун хурдан өөрчлөгдөж болно. Заримдаа ялагдал багийн итгэлийг юу ч үгүй болтол нь яйруулдаг бол мөн заримдаа ялагдал нь эсрэгүүцэл үзүүлэх эрч хүчийг багт олгодог юм. Ливерпүүл сүүлчийнхийг нь үзүүлсэн билээ. Хэрвээ тэд үүнийгээ үргэлжлүүлж чадвал тун удахгүй бид бүхэн яг тэр торгон агшинг бүрдүүлж босгож чадах юм.
Taнил мэдрэмж
Улиралын эхний өдөр Спурсд хожигдсон хожигдолыг толгойноосоо авч хая, учир нь энэ бодол чинь улам л зэврүүлэхээс өөр зүйлгүй. Дөнгөж 4 л тоглолт явагдаж эхлэж буй энэ үед өөртөө шивэгнээд үз, өнгөрсөн улиралын төгсгөл хавьцаа бид зарим нэг зүйлийг нэмэх юм бол ямар гайхалтай тоглолт үзүүлж байлаа гэж. 3 эсвэл түүнээс дээш гоолийг бид Болтон Стоук, Барнлитай тоглохдоо хийж амжсан. Магадгүй хамгийн авъяаслаг хамгийн сайн хамгаалттай багууд биш ч гэсэн хамгийн чанга хатуу тоглоход хүнд багууд яах аргагүй мөн юм. Алдартай эргэн ирэлтийг бид хийж чадна гэдгээ дахин Рийбок цэнгэлдэхэд батласан билээ. Мөн өнөө хоёр тоглолтон дээр нь ямар нэгэн хариу гоолгүй 8 гоол тэдний хаалганд хийсэн нь ийм төрлийн багуудын эсрэг үзүүлж буй түрэмгий дайчин байдал урьд жилүүдийг бодвол их өөр болжээ. Виллагын эсрэг тоглосон тоглолтын үр дүн үнэхээр жинхэнэ гайхширал байсан бол яг одоогоор бидний тоглож байгаа хөлбөмбөг бол чөлөөтэй илүү довтлосон хөлбөмбөгийн баталгаа. Барнлитай тоглосон тоглолтын эхний хагаст Эмилиано Инсуа болон Глен Жонсон нар 16-д хамтдаа байж байсан агшиныг л бодоод үз.. Өөрсдийнхөө биш айлын 16-д шүү дээ. Ливерпүүлийн хамгийн их довтолгоонд оролцсон хоёр тоглогч, Фернандо Торрестой хамтран эхний шугамд гээд бод.... Хашир. хянамгай Ливерпүүл гэж бодож байна уу аайн?
хөнгөн хийсвэр гэвэл илүү дөхнө. Жеррард, Торрес, Куйт нарын чадварлаг оруулсан гоолууд, мөн Глен Жонсоны хоёр гайхалтай гоол зэрэг биднийг хөөрөн баясгахад хүргэх олон зүйлс байна. Глен мөн 4 дамжуулалтыг өөрийн нэр дээрээ аль хэдийн бичүүлжээ. Бид Акуланиг хараахан харж амжаагүй ч гэсэн тэрээр бас л нэгэн гоолын аюултай үүсгэлийг тавих мөн өөрөө хийх зэргийг хийж чадна гэдэгт эргэлзэх явдалгүй юм. Түүний эрүүл мэнд тун хурданаас сайжирч байгаа мэдээ байгаа ба тэрээр ч мөн адил гоолын урсгалыг зогсоохгүйг оролдохыг үгүй гэх газаргүй.
Энэ зуур Андрей Воронин сэлгээнээс гарч ирэн ухаалаг тоглолтууд үзүүлсээр байна. тэр бол харахад урамтай гоёмсог тоглогч биш гэсэн ухаалаг илүү дутуу зангүй хамгийн гол нь хурдан 1-2 гэсэн хүрэлтээр тоглож чадах тоглогч юм. Магадгүй хамгийн их яригдах тоглогч бол Мэдээж Ёсси Беннаюн юм. Бенна өнгөрсөн улирал багт ихийг өгсөн авъяаслаг гайхалтай нэгэн. Тэрээр Барнлигийн эсрэг анхны хет-трикээ хийсэн ( Хэрвээ тэрээр Карлинг цомд ахиад 3 бөмбөг хийх юм бол 4 өөр төрлийн тэмцээнд хет-трик хийсэн анхны тоглогч болно) Барнлигийн эсрэг тэрээр 5-6 гоол ч хийж чадах байлаа. Гайхалтай хувийн тоглолт.........Яг энэ формоороо бол тэрээр Лигийн онцгой тоглогчдын нэг яах аргагүй мөн бөгөөд түүний гоолууд багийн азанд нөлөөлж том өөрчлөлтийг авчирах болно. Тэгэхээр таван өөр тоглогч өөрсдийн нэр дээрээ 2 эсвэл түүнээс дээш гоолууд бичүүлээд байгаа ба бусдаас их сонингын нүүрэнд гардаг хоёрын ( С.Жеррард, Ф.Торрес ) хувьд гоолын тоо хязгааргүй юм. Ливерпүүл магадгүй өнгөрсөн улиралынх шиг дараалласан том ялалтууд ( тэр мэхийг давтахад бас тийм ч амаргүй байх болов уу) авч чадахгүй байж магадгүй ч одоогийн үзүүлэлтүүд багийн хэр чадварлаг байгааг бүхэлдээ үзүүлж байгаа юм. Ливерпүүл нэг хоёр хожигдсон ч гэсэн тэрнээс илүү их оноотойгоор улиралыг дуусгаж чадна гэсэн үг. Хэрвээ өнгөрсөн улиралын 86 онооноос илүү оноо бас л хангалттай сайн биш гэж үзвэл би өөр ямар нэгэн гомдол олж харахгүй байна.

эх сурвалж www.liverpoolfc.tv
Бантгансан Бамбууш.......
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Legends Of Kop..........

Postby Бамбууш » Thu Sep 17, 2009 7:27 am

За тэгээд удахгүй Хилсборогын эмгэнэлт явдалын талаар Ливерпүүлфен буюу Манай хадагтай Коп оруулах байхаа. Мөн тун удахгүй Хейзэл Цэнгэлдэхэд болсон аймшигт хэргийн талаар бичиж оруулна... Тэгээд цаг зав зайндаа Ливерпүүлийн аваргын титмээ хамгаалсан 2 дах Европын Цом, мөн гуравдах тэгээд бидний түүхэнд байсан хамгийн агуу дасгалжуулагчдын нэг Боб Пейслигийн намтар түүх, зэрэг мэдвэл уншвал зохих бүхэнг энд багтаахыг хичээх болно. Үүнд бүгд туслаад явбал баярлах байна. Сайт ажилтал энэ дээр Копууд хэдүүлээ хэрэгтэй зүйлс бичээд дараа нь Сайтдаа болонгуутаа тийшээгээ бичлэгүүдээ зөөж болно байхаа..
Дамиралаа чи нөгөө "You will never walk alone" талаар бичсэн бичлэгээ энд заавал оруулаарай би хайгаад олсонгүй.
Косоо болон өөр ямар нэг админд хандаж хэлэхэд үүнийг наачихвал их баярлах байнаа..
За тэгээд эцэст нь бидний агуу менежэрүүдийн нэг байсан Билл Шанклигын болон бусад Коп домогуудын Ливерпүүлийн талаар хэлсэн ишлэл үгийн хэсгээс.....

- Зарим хүмүүс хөлбөмбөг бол амьдрал үхэл шийдэгдэх асуудал хэмээн үздэг. Би үүнд үнэхээр их урам хугарч байгаагаа нуух юун. Хөлбөмбөг бол түүнээс бүүр хамаагүй илүү зүйл юм.

- Ливерпүүл хотод хоёрхон л хөлбөмбөгийн баг байдаг. Нэг нь Ливерпүүл нөгөө нь Ливерпүүлийн нөөцийн баг...


-Ливерпүүл миний төлөө байгуулагдсан бол би Ливерпүүлийн төлөө төрсөн юм...


-Бидэнд ч гэсэн үнэхээр хэцүү цагууд байсан юм шүү. Бид нэг жил 2 дугаар байранд орсон гээд л бод... Боб Пейсли


-Ливерпүүлгүй Европын Цом гэдэг бол Амтгүй Вино л гэсэн үг... Рой Эванс

-Наад хөлдөө байгаа боолтоо авч хая. Юун миний хөл гэж энэ чинь Ливерпүүлийн хөл... Билл Шанкли хөлөндөө гэмтсэн Томми Смитэд хэлж байгаа нь.........


-Чи хаанаас ирсэн гэлээ хадагтай?
-Би Лондонгоос ирсэн Ливерпүүлийн фен байна.
-За тэгэхээр хадагтай . Диваажинд байхад ер нь ямар байна даа?

Билл Шанкли нэгэн фенд хэлж байгаа нь..........


-Би бүх л Рекордыг хог новш гэж үзнэ. Миний хувьд Боб Пейсли бол хамгийн шилдэг Менежэр.. Алан Хансен...


-Би магадгүй Ливерпүүлийг орхисон байж болно. Гэхдээ Ливерпүүл хот болон баг бол үргэлж миний нэг хэсэг байх болно... Кенни" King" Далгиш.


-Манчестэр ямар юм гэнээ? Тэр чинь Шотландын лигийн баг билүү юу билээ?
Билл Шанкли....

-Эвэртоны тоглогчид Энфиельдэд ирэхээс өмнө Билл Шанкли үүдний сахиулд нэгэн жорлонгын бөөрөнхийлсөн цаас өгөөд хэлж байна.- Тэднийг ирэхээр үүнийг өгөөрэй энэ тэдэнд дараа нь заавал хэрэг болох ёстой!


-Миний айдаг ганцхан зүйл гэвэл Би Копуудын өмнө гоолын боломжийг салхинд хийсгэх байлаа. Би хэрвээ тэгвэл үхэхэд ч бэлэн байсан юм. Тэд "You will never walk alone" -г дуулалдаж эхлэхэд л миний нүдийг нулимас бүрхдэг. Бүүр би тоглож байхдаа энэ дууг фенүүд дуулахыг сонсоод уйлж байсан юм..... Кевин Кийган....


- Менежэрийн хувьд чи үнэхээр Багт чухал хүн.. Гэхдээ менежэр ч заримдаа алдаа гаргадаг. Хамгийн чухал хүмүүс гэвэл багийн арын албаныхан ба тоглогчид юм. Тэгэхээр хэзээ ч намайг Онцгой нэгэн гэж бүү дууд.............Рафа Бенитез...


-Ямар баг Ливерпүүлээс илүү том гэж? гэж Жеми Каррагер сурвалжлагчын өөр том багруу явах уу гэсэн асуултыг асуултаар хариулж байгаа нь...


-Эд нар хүн үү эсвэл 6 цилиндэртэй машинууд юмуу? Чи андуурч байна эд нар машинууд биш эд бол Ливерпүүлийин тоглогчид юм. Герман сурвалжлагчид Боб Пейсли хэлсэн нь..............


Чи хэзээ ч ганцаараа алхахгүй ........................
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Legends Of Kop..........

Postby Ladykop » Fri Sep 18, 2009 11:39 am

Хэрвээ 2 тоглолтын нийлбэр дүн тэнцүү бол цаг сунгаж тоглох болно. – Литлвудсийн цомын тэмцээний хариу тоглолт Фулхэм-Ливерпулийн хөтөлбөр дээр бичсэн байсан нь. Эхний тоглолт нь Энфильдэд 10-0 р өндөрлөсөн.

Энд байхдаа бид хэдэн аймшигтай жилүүдийг туулж билээ. Бид 2-т орсон юм-Боб Пейсли

Шүүгчдийн гол асуудал бол тэд Тоглолтын дүрмийг мэддэг боловч Тоглолтоо мэддэггүйд байгаа юм.-Билл Шенкли

Бид бол жинхэн ард түмний баг-Сэмми Ли

Ливерпуль миний төлөө бүтээгдсэн, би Ливерпулийн төлөө төрсөн. –Билл Шенкли

Ийм ялалтын дараа би яаж явж чадах юм бэ. Тэр бол миний амьдралын хамгийн сайхан шөнө байсан.- 2005 оны Аваргуудын лигийн финалын дараа Стивен Жеррард хэлсэн нь

Довтлогч бол талбай дээрх хамгийн сайхан байрлал. Чи 5-6 удаа 100 хувийн боломж алдчихаад ганц ялалтын гоол хийхэд л чамайг баатар хэмээнэ. Харин хаалгач тоглолтын туршид гарцаагүй орох байсан бөмбөгийг хаасаар, ганцыг алдахад л дор нь “**н**” гэж цоллоно.-Иан Раш

Хэрвээ чи 16-ын талбайд байгаад бөмбөгөө яахыг мэдэхгүй байгаа бол зүгээр л хаалганд оруул. Харин тоглолтын дараа бид юу хийж болохыг ярья.-Боб Пейсли

Хөлбөмбөгийн клубт Ариун гурвал бий. Тоглогчид-дасгалжуулагчид-хөгжөөн дэмжигчид. Захирлуудын зөвлөл үүнд орохгүй. Тэд чек бичихийн тулд л байдаг юм. –Билл Шенкли захирлуудын зөвлөлийн тухай

Заримдаа энэ багт миний хэрэг огт байхгүй юм шиг санагдах юм. Тоглолтын туршид 2 сэйв хийхийн бол хүнд өдөрт тооцогдох юм.-Рей Клеменс

Энэ үдэш Ромд эрүүл байсан 2 дахь хүн нь Пап лам л байх. Би энэ галзуу, гахйамшигтай аз жаргалтай үеийн мөч бүрийг сайтар тогтоохын тулд эрүүл байсан. Яг л 30 жилийн өмнө Танкан дээр суун Мөнхийн хотод орж ирж байсан үеийнх шигээ-Боб Пейсли

Би хэлсэн бүгдтэй нь санал нийлэхгүй байна гэж хэл-Билл Шенкли орчуулагчид хандан, италийн сэтгүүлчдээр хүрээлүүлсэн үедээ хэлсэн нь
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Legends Of Kop..........

Postby Zoob » Fri Sep 18, 2009 11:44 pm

Эйзель
1985 оны 5-р сарын 29-нд Бельгийн нийслэл Брюссель хотын Эйзель стадионд Ливэрпүль - Ювентус Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтонд таарчээ. Ливэрпүлиэс 60000 гаран хөгжөөн дэмжигч ирсэний ихэнх нь халамцуу байлаа. Тоглолт эхлэхээс цагийн өмнө стадионы уур амьсгал дайн дажинг санагдуулам байв. Хашгиралдан орилолдож туг дарцагаа дэрвүүлэхийн сацуу галт пуужин байн байн буудуулна. Цагдаа нар хөөрсөн хөгжөөн дэмжигчдийг номхтгож чадахгүй байлаа. Английн галзуурсан мэт фанатууд Италийн балиашгууд руу арслан барс мэт дайрахад бэлэн харагдана. Азаар тэднийг торон хана тусгаарлаж байв. Гэвч хоёр багийн хөгжөөн дэмжигчдийг тусгаарлаж байсан Z хэсгийн тор нурснаар Английн танхай фанатууд галзуурсан мэт Италчууд руу дайрав. Аюул ирж буйг хараад сандарсан Италчууд аврал хайн нөгөө зах руу гүйхдээ унасан нэгэн дээрээ гишгэн зүтгэв. Тэднийг зүгээр л гишгэчихсэн юм. Image
Хоёр багийнхан тоглолтыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч шүглээ үлээлээ. Мишель Платини торуулийн цохилтоор хожлын ганц гоолыг оруулсан. Агуу Франц эр баярлан дэвхцэн гүйснийг хожим хэвлэлээр ихэд шүүмжилсэн. Хэвлэлийнхэн Платини 39 хүний авсан дээгүүр харайн баярласантай ялгаагүй хэрэг хэмээн үзэцгээжээ. Энэ явдлын дараа Платини зодог тайлна гэж шийдсэн гэдэг.
Ливерпулийн зарим хөгжөөн дэмжигчид Италчууд өөрсдөө л бидэн рүү хараал чулуу шидээд байсан шүү дээ гэж дараа нь өөрсдийгөө өмөөрч байлаа. Зарим нь тоглолтыг зохион байгуулагчдыг буруутгаж байв. Цагдаа нарын тоо хангалттай байгаагүйг ч олонтаа дурьдлаа. UEFA хэрэг явдлын гол буруутан Английн хөгжөөн дэмжигчдийг хэрхэн шийтгэхээ бодож олжээ. Энэ бол 5 жилийн турш Европын цомын 3 тэмцээнд Английн ямар ч багийг оруулахгүй байх тухай шийдвэр байв. Харин хэргийн эзэн Ливэрпүльд шийтгэлийн хугацааг 7 жилээр тогтоосон юм.
Харин Эйзель стадионыг бүрмөсөн нурааж буурин дээр нь Бодуэн хааны стадионыг босгожээ. Мөн шинэ стадиондоо хэзээ ч клүбүүдийн хоорондын тоглолтыг хүлээж авахгүй гэсэн хатуу шийдвэр гаргасан байна. 1985 онд болсон тэрхүү аймшигт явдлын гэрч болсон нэг л зүйл үлдсэн нь стадионы гол хаалга.
Эйзельд болсон явдлыг өөрийн нүдээр үзсэн Ливерпулийн хөгжөөн дэмжигч Жеральд Маккинли ийн дурсжээ. Тэр хүчирхийлэл эмх замбараагүй байдлыг ямар ч хүчээр зогсоох боломжгүй мэт санагдаж байсан. Европ Англид эмх замбараагүй танхай балмад явдлууд хөлбөмбөгийн үеэр газар авч байсан. Энэ эмх замбараагүй байдал танхайрлыг хэзээ нэгэн цагт заавал зогсоох ёстой байлаа. Гэвч үүнийг зогсоохын тулд ийм их үнэ төлсөн нь эмгэнэлтэй. Эйзельд болсон тэр аймшигт явдал надад машинистгүй хурдалж яваа галт тэрэг шиг л санагддаг гэжээ.
Ник Хорнби Fever Pitch номондоо Эйзель-н талаар ингэж бичжээ. 1985 оны хавраас байдал нэг л таагүй тийшээ салхилаад эхэлсэн. Эхлээд Лутонд Миллоул-н хөгжөөн дэмжигчид танхайрч цагдаа нар ичгүүртэйгээр зугтаасан. Эмх замбараагүй байдал үүнээс болж газар авсан. Үүнээс л болж хадагтай Маргарет Тэтчер хөгжөөн дэмжигчийн үнэмлэх гээчийг сэдсэн юм шүү дээ. Дараа нь Челси - Сандерланд-н тоглолтын үеэр танхай хөгжөөн дэмжигчид талбайд гарч тоглогчид руу дайрсан. Энэ хоер явдал ердөө хэдхэн долоо хоногийн зайтай л болсон. Зөвхөн энэ хоероор ч тогтохгүй. Энэ бүхэн Эйзель-н аймшигт явдлын эх үндэс нь болж өгсөн.
Хамгийн хачирхалтай нь хүмүүсийн үхлийг зугтаалт гэж дүгнэсэн явдал. Фанатууд өрсөлдөгчдөө айдас төрүүлж тэднийг айж зугтаахыг харан доромжлон шоолох л гэсэн бодол тээж явдаг. Гэтэл нийгмийн дунджаас дээгүүр давхрагын Италчууд энэ байдлыг нь сайтар ойлгоогүй. Яаж ч ойлгох билээ дээ. Тэд урьд нь Английн стадионд болдог явдлуудыг хараагүй байсан юм чинь. Тэд английн танхай фанатуудыг хараад хурдхан холхон зугтаахын тулд хэсгийнхээ хамгийн зах руу хамаг хүчээ шавхан гүйлдсэн. Торон хана нурж балиашгууд ямар аймшигтай байдалд байгааг зурагтаар үзүүлж байлаа. Павароттитой төстэй бүдүүн сахалтай эр тэндээс зайлах гэж гараа сунган тусламж гуйж байхыг зурагтаар их тод харуулсан. Гэвч хэн ч туслахаар очоогүй . Түүнийг огт мартаж чаддагүй юм. Тэр оны 12-р сард Арсеналын балиашгууд Ливерпулийн хөгжөөн дэмжигчид рүү Алуурчид Алуурчид гэж хашгиралдаж байсан. Гэхдээ миний бодлоор Английн аль ч багийн фанатууд тийм нөхцөл байдалд адилхан л байх байсан болов уу . Цагдаа нар маш муу ажилласан. Тэд танхай фанатуудыг хараад өөрсдөө алмайрчихсан байх хэмээн бичжээ.
Ливэрпүль болон Ювентус клуб нь 5 сарын 29нд амь үрэгдсэн иргэдийг эргэн дурсаж хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийлдэг бна.
Image
Tэрхүү өдөр амь үрэгдсэн Италийн 38 иргэн болон Бельгийн 1 иргэн
Rocco Acerra
Bruno Balli
Alfons Bos
Giancarlo Bruschera
Andrea Casula
Giovanni Casula
Nino Cerullo
Willy Chielens
Giuseppina Conti
Dirk Daenecky
Dionisio Fabbro
Jacques François
Eugenio Gagliano
Francesco Galli
Giancarlo Gonnelli
Alberto Guarini
Giovacchino Landini
Roberto Lorentini
Barbara Lusci
Franco Martelli
Loris Messore
Gianni Mastrolaco
Sergio Bastino Mazzino
Luciano Rocco Papaluca
Luigi Pidone
Bento Pistolato
Patrick Radcliffe
Domenico Ragazzi
Antonio Ragnanese
Claude Robert
Mario Ronchi
Domenico Russo
Tarcisio Salvi
Gianfranco Sarto
Giuseppe Spalaore
Mario Spanu
Tarcisio Venturin
Jean Michel Walla
Claudio Zavaroni
Last edited by Zoob on Sat Sep 19, 2009 12:03 am, edited 2 times in total.
...Чшшш...
User avatar
Zoob
 
Posts: 123
Joined: Thu Mar 19, 2009 10:34 pm

Re: Legends Of Kop..........

Postby Zoob » Sat Sep 19, 2009 11:32 am

Энфилд Роуд
''Энфилд'' 1884 онд анх ашиглалтанд орсон бөгөөд 1892 оноос ''Ливерпуль''-н мэдэлд шилжсэн юм. Үүнээс өмнө ''Эвертон'' тус стадионд тоглодог байжээ. UEFA ''Энфилд''-ийг дөрвөн одтой стадионы тоонд багтаасан.
Анх Жон Оррелл , Жон Хоулдинг нарын эзэмшил байсан. Анхны тоглолт 1894 оны 9-р сарын 28.нд болжээ. Хоулдинг ''Эвертон''-той ам мурийснаар ''хөхүүд'' Гудисон Парк-т тоглох болж харин Жон ''Ливерпуль''-г байгуулсан юм. 1892 оны 9-р сарын 1.нд ''Роттерхэм Таун''-ыг 7:0-ээр бут ниргэсэн нь ''Ливерпуль''-н өлгийдөө хийсэн анхны тоглолт байв.
Эдүгээ Энфилд нь Spion Kop, Main Stand, Centenery Stand, Anfield Road гэсэн дөрвөн талтай.
Image Image
Стадионы тухай ерөнхий мэдээлэл:
Багтаамж: 45362 үзэгчийн суудалтай
Хөлбөмбөгийн талбайн хэмжээ: 101.5x67.7
Хамгийн олон үзэгч үзсэн тоглолтууд: -61905 үзэгч. Английн цомын дөрөвдүгээр шатанд Вулверхэмптон-ы эсрэг тоглолт 1952.02.02
-44929 үзэгч. Премьер лигт Манчестер Юнайтед-н эсрэг тоглолт 1999.09.11
Хамгийн өндөр орлого олсон тоглолт: 604048 фунт. UEFA-н цомд Селтик-тэй тоглосон тоглолт 1997.09.30
Зүлэг: Улирлын дундуур долоо хоногт хоёр удаа тайрдаг. Улирлын төгсгөл рүү зүлэг маш хурдан ургадаг тул долоо хоногт дөрвөн удаа тайрдаг ажээ. Зүлэгний өндөр 254 мм байдаг.
Тоглолтонд 400-420 үйлчлэгч, 65 цагдаагийн офицер, түргэн тусламжийн баг, эмч нарын баг ажилладаг.
Тасалбар: Тоглолтын зэрэглэл болон стадион талаас шалтгаалан тасалбарын үнэ янз бүр байна. Нэгдүгээр зэрэглэлийн тоглолтонд ''Арсенал'', ''Астон Вилла'', ''Блекбөрн'', ''Челси'', ''Тоттенхэм'' зэрэг багууд зочлон ирэхэд тооцдог.
Мөн хүүхэд /16-с доош нас/ болон ахмадууд /65-с дээш нас/ тасалбар хөнгөлөлттэй үнээр олгодог. Эдүгээ фэн-картыг ихэд хэрэглэх болсон нь тасалбарыг хуурамчаар үйлдэх болон үзэгчийн тоог гаргахад нэн тустай болсон. E-Season-ийг эзэмшигчидэд зориулан 500 тасалбар интернетээр арилжаалдаг. Гэхдээ зөвхөн клубын албан ёсны цахим шуудангаар л дээрх тасалбараа зардаг ажээ.
...Чшшш...
User avatar
Zoob
 
Posts: 123
Joined: Thu Mar 19, 2009 10:34 pm

Re: Legends Of Kop..........

Postby Zoob » Sat Sep 19, 2009 5:29 pm

Мэргэн бууч Иан Раш

Төрсөн огноо: 20-10-1961
Төрсөн газар: St Asaph (Wales)
Анхны тоглолт: 1980 оны 12 сарын 13нд Football League Division One-д Ipswich Town-ны эсрэг зочлон 1:1-р тэнцсэн тоглолт
Шигшээ багтаа (Ливерпуль-д тоглож байх хугацаандаа) 67 тоглож 26 гоал хийсэн (Уэльс)
Ливерпуль-н 1р багт 660 тоглолт хийж 346 гоал хийсэн
Бусад клубүүд: Chester City, Juventus, Leeds United, Newcastle, Wrexham (тоглогч-дасгалжуулагч), Sydney Olympic (Австрали)
Шагнал (Ливерпуль-н бүрэлдэхүүнд байхдаа): First Division Championship 1981/82, 1982/83, 1983/84, 1985/86 & 1989/90, FA Cup 1986, 1989 & 1992, League (Milk/Coca Cola) Cup 1981, 1982, 1983, 1984 & 1995, European Cup 1984, Charity Shield 1982, 1986, 1989, 1990, Screen Sport Super Cup 1987
Image
Хагас зуун жилд ганц л төрөх ховор авъяастан гэж Иан Рашийг үнэлэх нь бий. Британийн арал дээр түүн шиг довтлогч төрөлгүй олон жил өнгөрсөн. Ялангуяа Уэльст бол түүнтэй эн зэрэгцэх довтлогч үгүй.
Ливерпуль-н хүчирхэг байдгийн нэгэн нууц нь авъяаслаг тоглогчдыг таньж нээж чаддагт оршино Гэхдээ бүр дайсныхаа эгнээнээс хүртэл хэрэгтэй хүнээ сугалаад авчихдаг адтай баг билээ.
Иан Раш дээр яаг л ийм явдал тожиолдсон. Тэр багаасаа ‘’Эвертон’’ буюу ‘’Ливэрпүль’’-н заналт дайсныг дэмждэг байж. ‘’Улаан’’-уудад тоглож байхдаа ч Раш ‘’хөх’’-үүдэд талтай ханддагаа нэг их нуудаггүй байсан. Хариуд нь Эвертоны фэнүүд Чи сайн довтлогч. Гэхдээ бид чамайг үзэн яддаг гэж хэлдэг байлаа. Боб Пэйсли Рашийг багтаа элсүүлэхийн тулд 300000 фунт төлсөнөөр ‘’Лидс’’, ‘’Манчестер Сити’’-гийнхнээс урьтсан юм.
16 жилийн турш багтаа зүтгэх сайн тоглогчийг тийм бага мөнгөөр авна гэдэг маш том олз билээ.
Боб Пэйсли энэ наймааны тухай ийн ярьжээ.’’ Зиданы үнэтэй харьцуулбал мэдээж 300 мянга гэдэг өрөвдмөөр бага сонсогдож байгаа л даа. Гэхдээ тэр үед ‘’Честер’’-ээс 19-хөн настай залууг ийм үнээр авах нь нэлээн үнэтэй бас эрсдэлтэй алхамд тооцогдож байсан юм’’.
Раш анх талбайд гараад түүнд зарсан мөнгөндөө харамсах сэтгэлийг төрүүлжээ. Гоол хийх долоон боломж дараалан алджээ. Тийм ч учраас 1981 онд болсон Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтонд оролцох багт түүнийг багтаасангүй. Энэ тухай Раш ‘’Энэ шийтгэл бүх итгэл найдварыг минь нураачих шиг л болсон. Яагаад надад ингэж хандсаныг огт ойлгоогүй’’ гэж ярьжээ. Реал-ыг Рашгүйгээр хожсон болохоор энэ ялалт Уэльс эрд ямар ч хамаагүй явдал мэт байв. Дараагийн улирлын эхэнд Пэйсли, Раш хоёр нухацтайхан ярилцжээ. Раш зөвхөн гараанд тоглохыг хүсээд зогсохгүй цалингаа бас нэмүүлэхийг хүссэн аж. Харин Пэйсли түүний энэ санааг газар дээр нь дарж авахыг зорьжээ. Цалингаа нэмүүлэхгүй бол би өөр газарт очмоор байна гэж хүртэл Уэльс залуу хэлж үзлээ. Харин Хүссэн багтаа яв. Хаалга нээлттэй гэж дасгалжуулагчнь хариу өчив.
Олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь аз таарахад Раш шийдвэрээ гаргах гэж яаралгүй хэсэг харзнажээ. Боб Пэйсли Олон хүн надад түүнийг зараач гэж хэлж байсан. Тэр гоол хийхгүй байна. Цаашид хийх эсэх нь ч эргэлзээтэй. Гэвч би түүнийг Честер-т яаж гоол оруулж байсныг харсан болохоор Ливерпуль-д ч мөн тэгэх байх гэж найдсан юм. Тэр хаалга руу цохиж болохоор байрлалтай байсан хэрнээ багийнх нь өөр хэн нэгэн өөрөөс нь илүү байрлалтай байвал тийш өгөх гэж зүтгэдэг байсан. Би түүнд энэ зангаа орхи. Өөртөө олдсон боломжоо өөртөө л ашигла гэж нэлээд захисан. Харин энэ захиасыг минь биелүүлдэг болтол нэлээн хугацаа өнгөрсөн хэмээн хожим дурссан нь бий.
Раш ингээд нэг хэсэг нөөцөнд суулаа. 1981-82 оны улиралд түүний тоглолтонд үнэхээр Пэйслигийн хэлсэн өөрчлөлт оржээ. Тэр даруйдаа л гоолууд урсаж эхлэв. Эхний гурван тоглолтондоо л таван гоол !!!!!!!!!!! Лигтээ нийтдээ 17-г бусад цомын тэмцээнд 13 гоол орууллаа. Кенни Даглиш ч түүнээс хоцролгүй өөрийн 20 гоолоо хийлээ. Ливерпуль ийнхүү хоёр ижил түвшний мэргэн буучтай болох нь тэр. Өмнө нь тэдний түүхэнд ийм жигд сайн довтлогч хослол болж байсан нь үгүй билээ.
Дараагийн улиралд Ливерпуль улсын аваргаар тодорч Кенни Даглиш Английн шилдэг хөл бөмбөгчнөөр нэрлэгдсэн бол Иан Рашийг шилдэг залуу хөл бөмбөгчнөөр шалгаруулжээ. Раш энэ улиралд гоолынхоо тоогоор Даглишийн өмнө гарчихсан байсан. Ливерпуль Англидаа хет-трик хийснээс гадна Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтонд ‘’Рома’’-г пенальтиар хожиход Иан өөрийн цохилтоо чулуу болгож чадсан юм.
1986 онд тэр Италийг зорихоор шийдлээ. Юунаас ийм бодол тээснийг бүү мэд. Магадгүй Английн багууд ‘’Эйзель’’-н аймшигт явдлын гороор таван жил Европын цомын дэвжээнд гарах боломжгүй болсон нь нөлөөлж байж мэднэ. Тэр сүүлийн хоёр тоглолтонд гоол оруулсан нь ямар хүнээ алдаж байгааг багийнхандаа сайн ойлгуулсан биз.
Зөвхөн ‘’Ливерпуль’’ гэх үзлээс Раш ийнхүү чөлөөллөө. Тэр клубын хэмжээнд хүртэж болох бүхий л шагналыг гардсан ч шигшээ багийн хүрээнд юунд ч хүрсэнгүй. Эх орноо сонгодоггүй гэдэг. Тэр Уэльсийнхээ өмнөөс тоглож байлаа. Гэвч харамсалтай нь өөрөө хичнээн хичээж гоолоо оруулсаар байсан ч шигшээ баг нь Европ болон Дэлхийн аваргын шигшээ тэмцээнд шалгарч чадсангүй. Тэр шигшээ багтаа 28 гоол хийсэн нь түүхэн дээд амжилт.
Италид Раш эвээ нэг л олсонгүй. ‘’Ювентус’’-аас хамгийн олон гоол оруулсан нь тэр байсан ч ердөө л 7-хон гоол. Тэр улиралд ‘’Юве’’ маш муу тоглож 30 тоглолтонд ердөө 35 гоол оруулсан байдаг. Мэдээж ийм амжилттай баг хэрхэн дээгүүр жагсах билээ. 6-р байрт оржээ. Уг нь Раш 29 тоглолтонд гарсан байдаг.
Мэдээж цөөн гоолын гол буруутан нь Раш болж таарав. Тэр багаа солих тухай бодолхийллээ. ‘’Рома’’, ‘’Бавари’’-гаас санал ирчихээд байхад ч ‘’Ювентус ‘’түүнд нэг тулгалт бэлджээ. Энэ нь нэг бол ‘’Ливерпуль’’-д эргэн оч. Үгүй бол өөр хаана ч тоглуулахгүй гэсэн тушаал шахуу зүйл байв. Нэгэнт гэрээний дагуу бүх эрх Италийн багт байсан тул Раш эхний хувилбарыг нь сонголоо. Түүнд гэр шигээ ‘’Ливерпуль’’-д очих амар байсан. Гэхдээ Италид очоод нэр хүнд олж чадагүй нь тун таагүй. Тэр Италид сайн тоглож чадаагүй шигээ тайван ч амьдарч бас чадахгүй байж.
Англид би их амгалан байдаг. Дэлгүүр хоршоогоор хүүхдээ дагуулаад хэсэхэд элдэв асуудалгүй. Хүмүүс намайг таньдаг ч гэсэн хүндэлнэ. Харин Италид бол огт ийм боломж гарахгүй. Бараг таньдаг хүн бүр л хүрч ирээд мөр алгадаад хамтдаа зураг даруулах гээд шалчихна. Ер нь Италид бүх юм нь хөл бөмбөгтэй холбоотой. Тийм болохоор хөл бөмбөгчид гэдэг тэдний хувьд хүн биш л юм шиг харилцана. Энэ нь үнэхээр хэцүү гэж ярьсан удаатай.
Рашт бас нэгэн биелээгүй мөрөөдөл байдаг нь Хатан хааны гараас хамгийн түрүүнд Английн цомыг гардах. Ахлагч нь байна гэсэн үг л дээ. 1986 онд манай баг Английн цомд түрүүлэхэд ахлагч Хатан хааны гараас цом гардсан. Түүнийг хараад хамгийн түрүүнд Хатан хааны гараас цом авахсан гэж мөрөөдөх болсон. 1989 1992 онд бид цомд дахин түрүүлсэн ч би ахлагч болоогүй байлаа. Харин хожим ахлагч болсон хойно маань багийн дотор шинэ хуучин үеийн шилжилт болоод амжилт тааруухан болчихсон байж таарсан. Уг нь би залуудаа Уэмбли-д тоглож үзэхсэн гэж мөрөөддөг байсан.Гэтэл цаг хугацаа улирах тусам миний энэ мөрөөдөл нэлээд амбицтай бодол болж хувирсан нь энэ хэмээн тэр ярьжээ.
Ингээд эргээд ‘’Ливерпуль’’-дээ ирлээ. Хуучин баг нь ч гэсэн өөрийн байраа олохын тулд шинэ тэмцэл хийх хэрэг гарав. Жон Олжриж багийн гол довтлогчийн байрт бат гагнагдсан байлаа. Хэдийгээр тэр 1988 онд Английн цомын шигшээ тоглолтонд ‘’Уимблдон’’ -ын хаалгачийг торгуулийн цохилтоос аргалж чадаагүй ч гэсэн ‘’Улаанууд’’-ын шилдэг гэж тооцогдож байв. Гэлээ ч Раш багийнхаа гол хүн нь болж чадлаа.
Он жил улирсаар Раш нэг л мэдэхэд өөрөөсөө 13 дүү Робби Фаулертай гарааны довтлогчийн байрт өрсөлдөх болжээ. Раш хөгширч бага багаар эрч хүч нь суларч, харин Фаулер ид гялалзаж цэцэглэж байсан хэрэг. Робби Фаулер Рашийн хоёр хүүгийн шүтээн нь болчихсон байлаа. Кенни Даглиш Рашт ихийг зааж өгсөн шиг Фаулер Рашаас бас ихийг сурч мэджээ.
Ингээд Раш Ливерпуль-н залуучуудад довтлогчийн ажлийн гол ухааныг заагч болж хувиржээ. ‘’Би гоол яаж хийдгийг л заамаар байна. Хамгийн гол оновчтой цохилт. Оновчтойгоосоо илүү хүчтэй цохъё гэж бодвол гоал оруулах боломж 50% болно. Харин зай харж, оновчтой цохъё гэж бодвол энэ боломж 80% болж өсдөг’’ гэж Раш ярьдаг.
Раш зодог тайлахыг огт хүсээгүй. Тэр урьдийнх шигээ биш болсон ч гэсэн тоглосоор байгаа. Энэ нь хөгшин бөх дэвжээнд гарах шиг нэг бодлын нэр хүндэд муугаар нөлөөлөхүйц явдал болж байлаа. Тэр ‘’Лидс’’, ‘’Ньюкастл’’, ‘’Рексхэм’’ зэрэг багт хожим тоглож байгаад сүүлдээ Австралийг зорьсон. Тэнд л тэр зодог тайлах цаг болсноо ойлгосон юм. Гэвч тоглож, түүнээсээ таашаал авч чадаж байсан л бол заавал гялалзаж байхдаа талбайгаа орхих гээд байхын хэрэг юу билээ.
Image
Ливерпуль-н болоод Рашийн үнэнч фэнүүд
...Чшшш...
User avatar
Zoob
 
Posts: 123
Joined: Thu Mar 19, 2009 10:34 pm

Re: Legends Of Kop..........

Postby Damon » Sat Sep 19, 2009 9:36 pm

Амьд домог “Хаан” Кенни Далгиш

Төрсөн огноо: 04-03-1951
Төрсөн газар: Глазго, Шотланд
Тоглогчоор
1971-1986 Шотландын шигшээд 102 тоглож 30 гоол
1969-1977 Селтик 204 тоглож 112 гоол (лигийн тоглолт)
1977-1990 Ливерпүүл 355 тоглож 118 гоол (лигийн тоглолт)
Дасгалжуулагчаар
1985-1991 Ливерпүүл
1991-1995 Блэкбурн
1997-1998 Ньюкэстл
1999-2000 Селтик
Шагнал (Ливерпүүл-н бүрэлдэхүүнд байхдаа):
Тоглогчоор
First Division Championship 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1983/84, 1985/86
FA Cup 1986,
League cup 1981, 1982, 1983, 1984
Charity shield 1980, 1981, 1983 shared 1978, 1984
European Cup 1978, 1981, 1984
European super cup 1978
Дасгалжуулагчаар
First Division Championship 1985/86, 1987/88, 1989/90
FA Cup 1986, 1989
Charity shield 1988, 1989, Shared 1986, 1990
Хувийн шагнал
Шотланд: 30 гоол, 102 тоглолт (аль аль нь Шотландын рекорд)
PFA Players – 1983 оны тоглогч
Football writers Association Player of the Year 1979, 1983
English Football Hall of Fame – 2002
FIFA 100- тоглогчийн нэг
Ливерпүүл клубын шилдэг 100 тоглогчийн 1-р байр

Image

1977 онд Ливерпүүлийн бүрэлдэхүүнд нэгдэж байх үедээ Кенни аль хэдийн домог гэсэн статустай болсон байлаа. Үүнд гайхах зүйл огт байхгүй. Учир нь тэрээр Селтик клубын бүх цаг үеийн шилдэг тоглогчийн нэгээр зүй ёсоор тодорсон байсан. Харин түүнийг шинэ клубтээ хир дасан зохицох бол гэдэг л Копуудын санаа зовж байсан асуудал байлаа. Харин тэрээр анхныхаа тоглолтод өст чөөгийнүүдийн хаалганд гоол хийснээр эдүгээгийн Хаан гэсэн цолондоо хүрэх анхны алхмаа хийж Копуудын хайртай тоглогч болсон билээ.
Үүнээсээ 7 хоногийн дараа л Лигийн анхны гоолоо 8.20-нд Миддлсборогийн хаалганд, 3 хан хоногийн дараа Анфилд дэх анхны гоолоо хийж ямар тоглогч, яах гэж Ливерпүүлийн бүрэлдэхүүнд ирснээ тунхаглан зарласан билээ. Тэрээр гоолыг ар араас нь бөмбөгдсөөр эхний улирлыг 63 тоглож 31 гоол хийсэн статистиктэй дуусгасан.
Ийнхүү Англи, Европын дэвжээнд дийлдэшгүй байсан 80-аад оны Ливерпүүлийн бүрэлдэхүүнд нэгэн гоолын мангас нэмэгдсэн юм.
Тэрээр 1978 оны Аргентинд болсон Дэлхийн аваргад Голландыг хожиход, мөн 1982 оны Испаны дэлхийн аваргад Шинэ Зеландын эсрэг гоол хийж байсан боловч харамсалтай нь Шотланд аль алинд нь хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Гэсэн хэдий боловч тэрээр улсын шигшээдээ 102 тоглож 30 гоол хийсэн нь рекорд амжилт болсон билээ.
1980 онд Ливерпүүл Честер клубээс Иан Рашийг авчирснаас хойш багийн довтолгоо улам төгс болсон юм. 18хан настай Рашийг агуу тоглогч болоход Кеннигийн үзүүлсэн нөлөөг тооцохгүй байж болохгүй билээ.
1985 онд тэрээр багтаа тоглогчоос гадна дасгалжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх болов. Шинэ ажил нь ч түүнд амжилтыг өглөө. Ливерпүүл тэр жилдээ Лигийн аварга, Хөлбөмбөгийн холбооны цомыг хүртэн клубын түүхэнд анхныхаа удаа нэг улиралд 2 цом авсан юм. Улирлын сүүлчийн тоглолтонд Кенни Хээнцэрүүдийн эсрэг Гүүрэн дээр нь хожлын гоол хийснээр өрсөлдөгч Эвертоноос 2хон онооны зөрүүтэй Лигийн аварга болж, FA Cup-ын финалын тоглолтод мөн л Эвертоныг хожиж аварга болж байжээ.
Далгиш Ливерпүүлд 515 тоглолтод 172 гоол хийснээс 307 тоглолтыг нь дасгалжуулагчийн хувьд багаа удирдаж, 8 удаа лигийн аварга, 2 удаа FA –ын цом, аваргуудын лигийн 3 түрүү, 4 удаа лигийн цом, 1 европын супер цом, Charity shield –ыг 5 удаа хүртэж байсан юм.

Image

Энэ 2009 онд тэрээр өөрийн клубтээ эргэн ирж өсвөрийн хүүхэд залуучуудыг бэлтгэх ажилд ханцуй шамлан орсон юм.

Image
Image
User avatar
Damon
 
Posts: 143
Joined: Fri May 04, 2007 5:06 pm

Re: Legends Of Kop..........

Postby Tomroo_Kop » Sat Sep 19, 2009 10:03 pm

Миний мэдэх Иан Раш
Image
1980 оны 12 сарын 13ны өдөр Portman Road цэнгэлдэхэд буюу Ipswich Town хэмээх 1-р дивизоны багийн эсрэг тоглохоор Уэльс хүү талбайд гарч ирлээ…
Тийм ээ,энэ Уэльс хүүг Иан Раш гэдэг.19 насандаа Улаануудын төлөөх анхны тоглолтоо хийсэн түүнийг домог болно гэж хэн ч бодоогүй биз ээ.
1980-с өмнөх үе буюу Ливерпуль клубтэй хамааралгүй түүний хөлбөмбөгийн замнал
Бүтэн нэр Иан Жеймс Раш. Тэрээр 1961 оны 10 сарын 20-нд Уэльсийн St Asaph гэдэг газар төржээ…
Flint-хэмээх жижиг хотын St Richard Gwyn-ны Католик шашны дунд сургуулийг 1978 онд орхисны дараа Раш өөрийн хөл бөмбөгийн замналаа хөлбөмбөгийн 3-р дивизоны баг болох Честер ситигээс эхэллээ. Иан Раш энэхүү клубын төлөө албан ёсны 34 тоглолтонд оролцож лигийн 14 гоал,ФА Капийн 4 гоал хийж байсан.Анхны тоглолтондоо довтлогчийн биш хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан гэдэг.
Мөн анхны гоалоо 1979 оны 9 сарын 15нд Gillingham-ны эсрэг тоглох тоглолтонд хийн өөрийнхөө мөндөрөн бороо адил гаолуудынхаа эхлэлийг тавьсан нь энэ. Энэхүү тоглолтонд баг нь 2:2-ийн харьцаатай эвийн гэрээ байгуулж байжээ…
1980 онд ФА Капийн 3-р тойргийн тоглолтонд шуугиан дэгдлээ… 2-р дивизоны баг болох Newcastle United –г Иан Рашийг тэргүүн шугамандаа зоосон 3-р дивизоны Честер сити баг хожлоо…Энэхүү тоглолтын дараа Иан Раш гоал хийсэн ба нэр нь мэдэгдэхүйцээр Англи даяар цуурайтлаа.Энэхүү гайхамшигт ялалтын буухиа 2 тойргийн дараа буюу Ipswich Town-д хожигдсоноор зогссон.
Иан Раш Честер ситигийн төлөөх сүүлийн тоглолтоо1980 оны 4 сарын 16нд Sealand Road –д Southend United эсрэг хийсэн бөгөөд энэхүү тоглолтонд баг нь 2:1-р хожсон ч Раш айлын хаалгыг гаолаар мялааж чадаагүйгээр энэхүү клубыг орхижээ.

Ливерпуль клубтэй хамт туулж өнгөрүүлсэн он жилүүд
Менежер Боб Пэйслей 300 000 фаунд төлж Иан Рашийг Хотон шувуунууд өөрийн болгож байсан нь өсвөр насны буюу 19 настай жаалд төлж байсан тухайн үедээ хамгийн өндөр үнэ төлж байжээ
Түүний Ливерпультэй холбогдох хувь заяаг 2 хэсэгт хувааж үзэж болно. 1980-1987 он буюу өсвөрийн тамирчнаас мэргэжлийн тамирчин,цаашлаад агуу тоглогч болох замналын өрнөл хэсэг,нөгөө нь 1988-1996 он буюу Хуучин ноёдын бүрэлдэхүүнд нэг жил тоглоод Улаануудтай эргэн нэгдэн түүх болсон замнал…
Иан Раш 1980 оны 12 сарын 13ны өдөр Portman Road цэнгэлдэхэд буюу Ipswich Town хэмээх 1-р дивизоны багийн эсрэг улаануудын төлөөх анхны тулаанаа хийж байжээ.Энэ үеэс л эхлэн тэр Копуудын зүрх сэтгэлийн баяр цэнгэл болсон бөмбөгөн бороог тоглолт бүр дээр оруулан эсрэг багтаа аянга цахилгааныг бэлэглэдэг болов. Ливерпулийн домог Иан Раш бол Ид шидийн гэмээр авьяас чадвартай,зөв газраа зөв цагт байж талбайг мэдэрч шийдвэрлэх олон гоалыг хийж чаддаг байсан тоглолгч юм….Тэрхүү шийдвэрлэх гоалууд нь Улаануудыг 5 удаагийн ТАЙТЛ, 3 удаагийн ФА Кап бас Европын цомыг авахад үнэмж хэмжээгээр тусалж байсан нь лавтай. 1983-1984 оны улиралд Европын цомын Финалд Роматай тоглосон сэтгэл түгшээсэн тоглолтонд үндсэн цагт 1:1 харьцаатай тэнцэж дараа нь Пиналтигаар хувь заяагаа шийдвэрлэхэд 4:2-р хожиж Ромаг нутаг дээр нь уйлуулан 4 дахь Европын цомоо хүртэж байжээ.
Image
Энэ хожилд мөн л Иан Рашийн гүйцэтгэсэн хувь нэмэр их.1984-1985 оны улиралд Улаанууд сүүлийн 10 жилд ганц ч цомгүй хоцорсон нь энэ жил ба Европын цомын финалд Хуучин ноёдтой таарсан ч аймшигт эмгэнэлт явдлаар энэхүү тоглолт өндөрлөж түүхэнд “Эйзель дэх аймшиг хэмээн хараар бичигджээ”… Энэ явдлаас болж Ливерпуль клуб европын тавцанд 7 жил өрсөлдөх эрхээ хасуулан хар дарсан улирлыг үдсэн.Энэ бүхнийг Иан Раш өөрийн биеэр мэдэрч явсан тоглогч билээ.1980-1987 оны улирлуудад Улаануудын төлөө хийсэн 224 тоглолтонд 139 гоал хийн өөрийгөө Англи болон дэлхий даяар таниулсан. Энэ мөчөөс хойш Раш европын том багуудын арааны шүлсийг дуслуулах болж…Тэрээр Ливерпуль клубын замналаа нэг жилээр завсарлалаа.Цагтаа 300 000 фаундаар ирж байсан өсвөрийн тамирчин Иан Раш жаалхүү мэргэжлийн тамирчин болсноо бүх дэлхий даяар харуулан Италийн алдарт Ювэнтус клуб рүү 3 сая фаундаар зарагдлаа.
Image
Италичуудын Раш-д төлж байсан 3 сая фаунд нь тухайн үедээ л Английн клубын хамгийн өндөр үнээр зарсан тоглогч болжээ.Уэльс эр ийм өндөр үнээр зарагдсан ч Италид сэтгэл санаа болон бусад зүйлээрээ дасч чадаагүй улмаас ердөө 29 тоглолтонд оролцон 7 гоалаар эсрэг багийн хаалгыг мялаасан байна.Энэ бүтэлгүйдлийн дараа буюу яг 1 жилийн дараа Энфильдэд эргэн ирж хөлбөмбөгийн гайхалтай замналаа үргэлжлүүлж 1988–1996 оны улиралд Улаануудын төлөө 245 тоглолтонд оролцож 90 гоал эсрэг багийн хаалганд хийж байжээ.

Тэр бол домог:
*1982 оны 11 сарын 16нд Раш заналт дэрби болох Эвэртоны хаалганд 4 гоал хийн дэрбид 4 гоал оруулсан ганц тоглогч болжээ…
*Энфильд дэх замналаа 1996 онд өндөрлөхөд Иан Раш 660 тоглолтонд оролцож 346 гоал хийн Ливерпулийн бүх цаг үеийн мэргэн буудагчдын нэг болсон…
*1984 он түүний хувьд хамгийн их олзтой,гавьяа шагналаар дүүрэн жил байлаа.Ливерпуль лигтээ аваргалж,мөн лигийн цомыг хүртсэн.Хамгийн чухал нь Европын цомыг багийн андуудтайгаа цуг Энфильдэд авчирсан бол PFA Player of the Year, won the European Golden Boot зэрэг шагналыг өөрийн цол гуншин дээрээ тамгаллаа…
*Тэрээр багаа 5 удаа ФА Капийн финалд хүргэж 3 удаад нь аварга авч байсан байна…
гээд цааш бичээд л байвал урсан өнгөрч буй голын урсгал адил үргэлжилсээр л байх биз…

Түүний хамтрагч байсан мөн дасгалжуулагч нь байсан Кенни Даглиш түүнийг “Миний мэдэх хамгийн сайн довтлогч бол Иан Раш” …мөн “A deadly finisher” хэмээн хэлж байжээ.


Түүний хувийн амжилтууд болон рекордууд
• 1983 оны шилдэг залуу тоглогч
• 1984 оны шилдэг тоглогч
• 1984 оны шилдэг хөлбөмбөгчин
• 1984 Европын шилдэг довтлогч
*ФА кап-д 44/ливерпуль,честер сити,шаазгайнуудын бүрэлдэхүүнд тоглож байхдаа/ гоал хийснээр бүх цаги үеийн мэргэн буудагчийн 2-т. Түүний өмнө 1877-1888онд Notts County-д тоглож байсан Henry "Harry" Cursham гэх эрхэм заларч буй.
• ФА Капын финалд оруулсан 5 гоал
• Лигийн цомд 49 гоал оруулсан.Энэ нь Sir Geoff Hurst-тэй адилхан гэсэн үг.
• Лигийн цомын 5 медаль зүүсэн анхны тоглогч
• Уэльсийн шигшээд тоглон 28 гоал оруулсан рекордтой
• 346 гоалыг ливерпульд тоглож байхдаа эсрэг багийн хаалганд хийжээ.
• Лигийн тоглолтонд 229 гоалыг улаануудын нэриин өмнөөс эсрэг багийн хаалганд шургуулсан.Энэ нь бүх цаг үеийн 3-р орно.233 гоалтай Gordon Hodgson болон 245 гоалтай Roger Hunt нар дээр нь буй.
• Дэрби тоглолтондоо хамгийн их буюу Эвэртоны эсрэг 25 гоал хийжээ.Энэ нь бүх цаг үеийн 1-т.
300,000 фаундаар 19 настай жаалыг өөрийн болгосон нь тухайн үеийн рекорд юм байна.

Цорын ганц Иан Раш
Манай домогт тоглогч Иан Рашын талаарх тоо мэдээллээс хүргэе...

*300,000 фаунд – Энэ бол Боб Пайслэй гийн Честер Ситигээс 1980 оны 5 сард түүнийг худалдаж авсан үнэ. Тухайн үедээ 19 настай залуугийн хувьд хамгийн өндөр үнэ байлаа.


*1980-87 мөн 1988-96 онуудад тэр Рэдсийн төлөө тоглож байлаа.

*783 тоглолт 368 гоол

*660 Ливерпүүлийн төлөө хийсэн тоглолт

*346 Ливерпүүлын өрсөлдөгчид хийсэн гоол

*34 Честэр Ситигийн төлөө хийсэн тоглолт

*18 Честер Ситигийн өрсөлдөгчид хийсэн гоол

*229 Ливерпүүлийн төлөө Лигийн тоглолтонд хийсэн гоол

*Рожер Хантын 245 гоол хийсэн рекордоос 16 гаар дутуу

*67 Ливерпүүлд тоглож байхдаа Уэльсийн шигшээ багт хийсэн тоглолт

*26 Ливерпүүлд тоглож байхдаа шигшээ багтаа хийсэн гоол

*73 Нийт шигшээ багийн тоглолт

*28 Шигшээ багтаа хийсэн нийт гоол

*47 1983/84 оны улирал түүний хийсэн гоол

*144 тоглолтонд түүнийг гоолдоход Ливерпүүл хожигдоогүй байна.

*30 анхны бүтэн улиралдаа түүний Анфиелдэд хийсэн гоол

*1 Европын Алтан шаахай 1983/84 оны улирал 32 лигийн гоол хийсэнээр авлаа.

*25 Эвэртоны эсрэг хийсэн гоол – Мэрсэйсайдын дэрбигийн рекорд

*19 – Анфиелдийн цомын өрөөнд байгаа түүний авсан цомын тоо. 15 улиралд тэр эдгээр цомыг авчээ.

*11 Уэмбли стадионд хийсэн 18 тоглолтонд оруулсан гоолын тоо

*9 түүний дугаар

*1 PFA /Мэргэжилийн хөлмбөгчидийн холбоо/ ны Оны шилдэг хөлбөмбөгчин 1984 он

*1 Оны шилдэг залуу тоглогч 1983 он

*5 Лигийн тайтл

*1 Европын Цом

*3 ФА Капын алтан медаль

*5 ФА Капын финалд оруулсан гоол – энэ нь рекорд

*44 ФА Капын гоол - 39 нь Ливерпүүлийн төлөө. 20 р зууны рекорд

*16 Ливерпүүлийн төлөө хийсэн хэт трик

*1 MBE

*0 улаан карт

*1 Иан Раш-----------------------------------/Маззигийн бичиж байсан тоон статистикийг ашиглав/

Улаануудад сэтгэл зүрхээ үлдээн махан биеэ авч одсон Иан Раш
1996 онд Улаануудаас зодог тайлан дараах клубуудээр түүхийн хуудсаа үргэлжлүүлж байжээ. Leeds United-д 36 тоглолтонд оролцож 3 гоал,Шаазгайнуудын бүрэлдэхүүнд 10 тоглолт гоалгүй, Sheffield United/зээлээр/ 4 тоглолт, Wrexham-д 18 тоглолт , Sydney Olympic-т 2 тоглолтонд оролцож 1 гоал хийснээр агуу тоглогчийн замналаа төгсгөлөө…
Мөн анхны гараагаа эхэлж байсан Chester City багыг 2004-2005 онд дасгалжуулж байсан байна…

Иан Жеймс Раш-тай танилцахад төрсөн сэтгэгдэл…
Image
Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн бич лугаа адил хэмээн Манай монголчууд зүйр үгийг мушгин янз бүрээр хэлдэг.Энэ нь нэг бодлын үнэн юм аа.Миний амьдралын зарчим бол Одоогийн орчинд байгаагаараа, өөрийнхөөрөө байх…Тэрнээс биш өнгөрсөн баларсан зүйл болон ирээдүй надад сонин биш гэж .Гэхдээ би түүхийг хэзээ ч үгүйсгэдэггүй…
За харин Иан Раш гэгч мэдээ ороход минь Хөлбөмбөг нүдэж явсан энэ эрхэмтэй танилцахад үнэхээр сонин мэдрэмж төрж байна.Хөлбөмбөг гэдэг агуу спортод нэвчин орсон цагаасаа зөвхөн тоглолтноос ийм мэдрэмжийг авдаг байлаа…Ливерпуль хэмээх хайртай клубээ Жиррард Торрэс Карра гээд одоогийн байгаа тамирчдаараа төсөөлдөг байсан бол Иан Раш гэгч эрхэм надад Шинэ Ливерпуль клубыг танилцуулж өглөө.
Бас нэгэн дээвэр дор нэгдсэн Бамбууш буюу Төрөө ахад баярлалаа.

Иан Раш гэдэг эрхэм юугаараа домог болсон юм бэ? гэдэг асуултын хариуг би удтал хайсны эцэст 2 том хүчин зүйлийг өөрийнхөө жижиг тархинд бодлогширон хариулт нь гэж дүгнэлээ.
1.Тэрний багаа удирдан явсан он цаг хийгээд түүний багтайгаа цуг байгуулсан олон олон хожил түрүү,цом,медаль өөрийнх нь оруулсан гоалууд нэрлэгдэх нь зүй ёсны хэрэг.Энэ бол Улаануудын мандан бадралт.Иан Раш энэ бүхнийг мэдэрч багийнхантай цуг алхалж явсан нэгэн.Үүгээрээ энэ хүн домог болох болжлоо хангачихсан нэгэн.

2.Ливерпуль клубтэй холбоотой 2 том Хар толбо түүний зүрхэний гүнд тамгалагджээ. Эйзель дэхь аймшиг хийгээд багт оногдуулсан шийтгэл мөн Ювентус клубын дайсагнал.
Багийн амин судас болсон тэрбээр энэ бүх аймшгийг нүдээр үзэн зүрхээрээ мэдэрсэн нэгэн.1981-1988 оны улиралд хуучин ноёдын бүрэлдэхүүнд тоглосон нь түүний хувьд 2 багийн энхийн цагаан тагтаагаар нэрлэгдсэн гэж би бодож байна.Тэр үеийн аймшиг,2 клубын дайсагналыг Иан Раш өөрийн биеэрээ таслан зогсоон энх тайван эрүүл уур амьсгалыг 2 багийн хооронд хийгээд 2 улсын хооронд бэлэглэсэн гэж би мунхаг ухаандаа тунхаглан бодлоо…Үгүй ч байж болох…Энэ бол минй л бодол…

За дараагийн аймшигт үйл явдал бол Хилссборогийн аймшигт,эмгэнэлт явдал…96 фанат хайртай багийнхаа тоглолтыг үзэх гэж ирээд харамсалтайгаар амиа алдсан үйл явдал.Энэ бүхнийг тэр мөн л харж зогсож байсан нэгэн…Түүний сэтгэл зүрхэнд тэрхүү аймшигт дүр зураг хадгалагдсан нь лавтай…
Дээрх 2 үйл явдал бол яах аргагүй клубт том харуусал…Сонсохоос ч зүрх үхэм энэ бүхнийг өөрийн биеэр туулсан гэж гэж бодохоор түүний сэтгэлийн тэнхээг биширмой…
You’ll never walk alone хэмээх уриан дор жинхэнэ утгаар нэгдсэн Раш гэх агуу хүнийг Ливерпуль клубын шүтээнийхээ дээр нь заллаа.Раш-тай адил түүхтэй агуу олон олон хүмүүс манай багийн түүхийн хуудаснаа мөнхлөгдөн үлдсэн гэж бодохоор Ливерпуль хэмээх номыг уншихгүй байхын аргагүй,шүтэхгүй байхын аргагүй,дэмжихгүй байхын аргагүй юм аа.


Энэхүү нийтлэлийг бичиж байхад хэлний асуудал үнэхээр саад болж байлаа.Өөрийгөө голонгуй чадах ядахаараа л найруулж бичсэн дээрх бичлэгийг гүйлгэж харсан та нартаа баярлалаа.
Копуудаа хүндэтгэсэн Төмрөө_Коп :D
Last edited by Tomroo_Kop on Tue Sep 22, 2009 12:50 am, edited 2 times in total.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Legends Of Kop..........

Postby Адмирал » Mon Sep 21, 2009 7:18 pm

Turuu jil bichej bsan yumaaraa ene goy sedviig mylaahaas.. Uuriim alga :mrgreen: Daraa zawtai boluul bichnee... :eek:

You Will Never Walk Alone!!!
Тиймээ энэ дууг мэдэхгүй Ливерпулийн фэн гэж байхгүй..
Ливерпуль хотын Анфиелд Роад цэнгэлдэх хүрээлэнд алдарт Ливерпуль клубын тоглолт эхлэх болгоны өмнө энэ дуу цуурайтдаг. Сүлд дуугаа сонсож талбай дээр гарсан тоглогч бүхэн зөвхөн ялалтын төлөө тоглосоор ирсэн билээ...

When you walk through a storm hold your head up high,
And don't be afraid of the dark.
At the end of a storm is a golden sky
And the sweet silver song of a lark.

Walk on through the wind,
Walk on through the rain,
Tho' your dreams be tossed and blown.
Walk on, walk on with hope in your heart,
And you'll never walk alone,
You'll never walk alone!

Дууны үг ер хүнд урам өгч итгэл хайрласан бусын ид шидтэй билээ..
2009 оны хоёрдугаар сарын 18нд Америкийн Вашингтон дахь Линколины дурсгалын хөшөөний дэргэд болсон Брак Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн “Бид бүгд нэг” хэмээх баярын концертэд энэ дууг дуулсан билээ. Дууны үгийн -“Борооноор ч алх, мөрөөдөл чинь хаягдан салхинд хийсэн алга болсон ч үргэлжлүүлэн алх зүрхэндээ найдвар тээн алх” гэсэн хэсэг нь эдийн засгаараа гүн хямралд орж туйлдсан, маргаашийг гэгээлэг байна гэдэгт л итгэж байгаа манай үндэстэнд илүү тохирсон шиг санагдаж байна.
Дууны түүхээс цухас дурьдвал:
Дууны үгийг тэртээ 1945 онд Оскар Хаммерстэйн гэдэг хүн бичсэн ба аяыг Ричард Роджерс зохиож байсан байна.. Анх Christine Johnson гэдэг дуучин дуулж олны хүртээл болгосон ба Америкд Кароусел гэдэг музикл дээр дуулагдаж байжээ...
Харин 1960 аад оны үед энэхүү дууг Ливерпул хотын Gerry & The Pacemakers хамтлаг дуулсан нь маш их амжилт олж Английн хит парадыг 4 долоо хоног тэргүүлсэн байна. Ингээд манай Ливерпуль клубын сүлд дуу болох зам нээгдсэн билээ..
Ливерпулийн хуучин тоглогч Томми Смит Gerry & The Pacermakers хамтлагын ахлагч Gerry Marsden нар тэр үеийн Ливерпулийн менежер Билл Шанклид дууныхаа бичлэгийг танилцуулжээ. “ Шанкли ч юу сонсчвоо хэмээн мэл гайхаж цэл хөхөрчээ. Ингээд энэхүү гайхалтай дуу Ливерпулийн сүлд дуу болсон түүхтэй.
Ер нь Ливерпуль клуб үргэлж сэтгүүлч нарын анхаарлын төвд байдаг байсан учир Gerry & The Pacermakers хамтлагч нэр гарахад улам түлхэц болсон юм.
Гэхдээ энэ дууг зөвхөн Ливерпулийн фэнүүд дуулаад зогсохгүй мөн Шотландын Селтик, Хиберниан, Голландын Фэйноорд багийнхан мөн дуулдаг юм.
Мөн энэхүү дууг Nino Simone, Johnny Cash, Gordon MacRae, Judy Garland, Mario Lanza, Roy Hamilton... гэх мэт маш олон хамтлаг дуучин дуулсан ба тэдний дунд алдарт Elvis Presley ч багтдаг юм. Pink Floyd хэмээх рок хамтлаг “Fearless” хэмээх 1971 онд гаргасан цомогт “ You’ll never walk alone”-г Ливерпулийн дэмжигчид дуулсанаар оруулсан байдаг. Бичлэг дууны дундуур нилээн хэдэн удаа давтагддаг бөгөөд дууны төгсгөлд дангаараа дуулагддаг.
Сүүлийн үед л гэхэд 2007 оны “Америкийн Шүтээн” хэмээх дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг телевизийн шоуны финалын шатанд залуу дуучин Jordin Sparks дуулсан ба хүмүүсийн сэтгэлийг асар их хөдөлгөж улмаар тус шоунд түрүүлж ирээдүйн том од болох гараагаа эхлэсэн...
Мөн 2007 онд Анфиелдэд болсон “You’ll never walk alone” сэтгэл хөдөлгөсөн тоглолтыг үзсэн Испанийн Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Александро Бланко өөрийнхөө улсын үггүй төрийн дуулалдаа үг хайх онгод орсон гэдэг.
За ингээд төгсгөлд нь хэлэхэд энэхүү гайхалтай дуутай Ливерпуль клубын олон ялалт, ялагдал,баяр хөөр, дурсгалтай мөчүүд холбоотой бөгөөд энэ л дуутайгаа хамт агуу амжилтыг үзүүлсээр ирсэн цаашид үзүүлсээр ч байх болно оо...
YOU WILL NEVER WALK ALONE!!!

Jordin Sparks

Elvis Presley

The Gery&Pacermakers

Liverpool vs Celtic... Fantastic :mrgreen:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Legends Of Kop..........

Postby boboZ » Tue Sep 22, 2009 3:16 pm

2007 оны ЛФС ТВ-гийн КОП 10 Каптайн гэсэн нэвтрүүлэгээр гаргаж байсан шилдэг 10н ахлагч:

10. Сами Хийпиа

Гайхалтай ахлагч бөгөөд тоглогч мөн сайн ч залуу байсаныг нь бүгд мэдэж байгаа..

9. Доналд Мк Кинлэй (1910-1978)

Динозаврын үеийн ахлагч.. Тухайн үедээ л шилдэг хамгаалагч байсан. 18 настайгаасаа Ливерпүүлийн төлөө тоглож эхэлсэнээр 18н жилийг амжилттай өнгөрөөж гэмтлийн улмаас зодог тайлж байсан байна. Нийт 434 тоглолтонд оролцож байсан ба бүх кареераа Ливэрт дуусгаж нийт 34 н гоол хийсэн байна. Шотланд гаралтай.

8. Томми Смит (1962-1978)

Manager Bill Shankly once said about him:
"Tommy Smith wasn't born, he was quarried"
Унаган Скоусер Билл Шанклейгийн "бүтээл". Хамгаалагчын байрлалд тоглодог байсан. 638 appearances, 48 goals. Great!!

7. Алекс Ж.Райсбек (1878-1940)

Манай хамгийн анхны "суперстар" гэдгээрээ алдартай. Галавын үейин домгуудын "домог" болсон тоглолгч. Шотланд гаралтай. Хамгаалагч.

6. Рон Еатс 1961-1971

Шанклейгийн олж ирсэн гайхалтао Шотландчуудын нэг. Мөн л хамгаалагчын байрлалд тоглодог байж.

5. Стевен Жеррард

No comment :eek:

4. Фил Томмо буюу Томпсон

Одоо манай Томмог Скай Спортс дээр тайлбарладаг экспэрт дүрээр нь хүн болгон мэддэг. Жинхэнэ халуун цустай сэтгэлийн хөдөлгөөнөө хориж сураагүй гайхалтай тоглогч мөн гайхалтай ч хүн. Хийсэн хийж байгаа ажлаа мэддэг манай жинхэнэ домог..

3. Алан Хансен

728 тоглолтонд 1977-1991 оны хооронд буюу алтан үед ахлаж байсан гэхээр нэмэлт тайлбар хэрэггүй байх. Мөн Шотланд гаралтай хамгаалагч.


2. Граенэ Соуннес

Боб Пейслий анх энэ залууг авчирж байсан. Мэдээж Шотланд гэхдээ энэ удаа хамгаалагч биш, төвийн хагас. Үүнийхээ үр дүнд Пейслий 3н европын цом, 5н лигийн аварга авсан.. Өөр асуулт байна уу!?!?

1. Эмлин Хюгес

Боб Пейслей, Шанкли гэсэн 2 агуу хүний гарыг дамжсан домог. Багаасаа гадна тухайн үедээ Англий шигшээгийн ахлагч хийж байсан. FB байрлалд тоглодог байсан. 665 appearances 49 goals.

Liverpool F.C (1967–1979) 665 appearances, 49 goals

* 4 Division 1 (Level 1) championship winners medals (1973, 1976, 1977 and 1979)
* FA Cup winners medal (1974)
* 2 European Cup winners medals (1977 and 1978)
* 2 UEFA Cup winners medals (1973 and 1976)
* European Super Cup winners medal (1977)
* 3 Charity Shield winners medals (1974, 1976 and 1977)
* 3 First Division (Level 1) runners-up medals (1969, 1974 and 1978)
* 2 FA Cup runners-up medals (1971 and 1977)
* Football League Cup runners-up medal (1978)
* European Super Cup runners-up medal (1978)
* Charity Shield runners-up medal (1971)

Зургуудыг нь хийх гэсэн "Хятадын коммунист намын шахалт хаалт"-ын улмаас чадсангүй дараа хийхийг бодий доо гэж..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Legends Of Kop..........

Postby meesh » Tue Sep 22, 2009 9:09 pm

1985 оны 5-р сарын 29-нд Бельгийн нийслэл Брюссель хотын Эйзель стадионд болсон аймшигт явдалын дараа Ювентус-тэй СЛ-д таарч ахин Анфиэлдэд ирэхэд нь уучлал гуйж байгаа нь...

Image

Image

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Legends Of Kop..........

Postby Г.Баяраа » Wed Sep 23, 2009 11:41 am

Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Legends Of Kop..........

Postby Redbull » Thu Sep 24, 2009 7:37 pm

Энийг бас оруулчихъя мэдэхгүй нь мэдэж авна биз :D

“ЛИВЕПҮҮЛ”-ийн бэлгэ тэмдэг ХОТОН ШУВУУ биш

Английн алдарт клуб “Ливерпүүл”-ийг “Хотон шувуунууд” хэмээн нэрийддэг билээ. Тус багийн онцлох тэмдэг дээр шувууны дүрс байдаг учир энэ нэр түүнтэй холбоотой нь тодорхой. Гэвч энэхүү нэр нь зураг дээрхтэй огтхон ч авцалдахгүй байгаа нь хачирхалтай. Онцлох тэмдэг дээр дүрсэлсэн жигүүртнийг харвал махир хошуу, жижигхэн толгой, хүчирхэг сарвуу, сүрлэг далавчтай тул махчин шувуу гэмээр. Гэтэл хотон шувуу нь хавтгай, өргөн, халбага шиг хэлбэрийн /нэр нь хүртэл “spoonbill”/ хошуутай, загасаар хооллодог билээ. Тэгхээр “Хотон шувуунууд” гэдэг нь маш оновчгүй нэрийн сонголт болж таарч байна. Бидний хувьд “Хотон шувуу” гэх нэрийг орос хэлнээс авч хэрэглэж ирсэн. Харин Англичууд өөрсдөө, Ливерпүүлийн оршин суугчид багаа юу гэж нэрлэдэг бол? Хотон шувуу гэх үг чухам хаанаас гарсан бэ?
Онцлох тэмдэг дээрх шувууг “Liver bird” гэдэг. Ямартай ч эхний үг нь уг шувууг Ливерпүүлтэй салшгүй холбоотой болохыг тодотгож байна. Угаас энэхүү шувуу нь зөвхөн “Ливерпүүл” клубын төдийгүй энэ орчмын нутгийнханы шүтээн, бэлгэ тэмдэг ажээ. Зураг дээр дүрсэлсэн шувууг харагдах байдлаар нь ямар нэг аймаг, төрөл зүйлд хамааруулахад хэцүү. Дээр өгүүлсэнчлэн махчин шувуутай илүү төстэй билээ. Ливерпүүл гэдэг нь Уэльс хэлний “Llethr-pwll” буюу булан тохой гэсэн үгнээс үүсэлтэй аж. Тиймээс Англи хэлний “Liver” гэх үгний утга үүнд огт хамаагүй. XVII зууны үед амьдарч байсан түүхч Уильям Энфильд “Liver bird”-ийг зүгээр л домгийн шувуу хэмээн тодорхойлжээ. Эрт цагт нэгэн араатан үе үе голоос гарч ирж, нутгийн угуул иргэдийн амар заяаг үзүүлэхгүй байнгын айдас түгшүүрт байлгах болсныг том жигүүртэн дарсан гэх домог бий. Үүнийг дүрсэлсэн хадны сүг зураг ч олдсон байдаг. Харин түүхийн хуудаснаа анх тэмдэглэгдэн үлдсэн нь XIV зууны үе. Ирландыг эзлэн түрэмгийлэхээр Ливерпүүлийн боомтыг дайралтыг түшиц газраа болгосон Английн хаан Жоны энэ тухай гаргасан зарлиг дээрх тамганд бүргэдийн дүрс байжээ. Улмаар уг тамгыг энэ нутгийн удирдагчид хэрэглэх болж, жигүүртний хаан бүргэдийг /уул нь хаан нь Хангарьд шд/ бэлгэ тэмдэгээ болгосон аж. Харин 1644 онд иргэний дайны үед тамга алдагдсан ба 11 жилийн дараа шинийг хийхэд бүтээгч нь уран сайхны хэтрүүлэг оруулж, хүзүү, хөлийг нь уртасган аманд нь мөнх ногоон модны мөчир зуулгасанаар их маргааны эхлэлийг тавьсан гэдэг. Image Цаг хугацаа өнгөрөх тусам Ливерпүүлийн оршин суугчид шүтээн нь бүргэд болохыг мартаж, энэ хавийн гол нуураар нутагладаг усны шувуу мөн гэдэгт итгэх болжээ. Амандаа зуусан мөчрийг нь “Laver” /Liver гэдэг үг нь үүнээс үүдэлтэй гэх таамаг ч бий/ хэмээх далайн хоол хэмээн эндүүрснээс “Махчин шувуу яавч биш, тиймээс бүргэд байж таарахгүй” гэсэн тодорхойлолтыг өгөх болжээ. Энэ нутагт бүргэд огт байдаггүй нь уг дүгнэлтэд итгэхэд улам түлхэц болсон байна.
Үгийн үүслийн тухай өөр нэг таамаг нь “Ливерпүүл” клубыг “Хотон шувуунууд” гэж нэрлэх үндсийг тавьсан. “Liver bird”-ийн эхний үе нь Голланд хэлний “Lepelaar” /энэ нь “soonbill” юм/ гэх үгний цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдсөн хэлбэр хэмээн үзэх судлаачид байдаг аж. Энэ шувуу хойд Англид ховорхон харагддаг гэнэ. Тиймээс хотон шувуу Ливерпүүлд огт байдаггүй бүргэдийг “ялжээ”.
Германы Штутгартыг уугуул, хожим Английн иргэн болсон уран барималч Карл Бернард Бартельсийн 1911 онд урласан бүтээл өдгөө бидний мэдэх онцлох тэмдэг юм. Ливерпүүл хотын төвд сүндэрлэх хоёр ихэр цамхаг дээр залах “Liver Bird”-ийн загьарын уралдааны ялагч нь тэр болжээ. Их Британид даатгал, санхүүгийн чиглэлээр тэргүүлэгч байгууллагуудын нэг “Royal Liver Friendly Society”-ийн оффис байрлах “Liver Building”-ийн дээрх жигүүрээ дэлгэсэн хоёр шувууны нэг нь алсын аянд гарах далайчдыг эсэн мэнд иргэж ирэхийг бэлгэдэн далай руу харсан байдаг бол хоёр дахь хотын иргэдээ хамгаалж буйг илэрхийлэн нөгөө тийшээ ширтэн зогсдог аж.
Ливерпүүл хотыг, энэхүү шувууг дэлхий нийтэд таниулсан хөлбөмбөгийн клубын зүгээс 2008 оны 11 дүгээр сард “Liver bird”-ийг багийнхаа өмч болгох хүсэлтийг хотынхоо захираанд тавьсан ч “Энэ бол оршин суугчдын нийтийн өмч байх ёстой” гэсэн хариу сонсчээ.

mongolnews.mn/t.ts
Steven Gerrard. His personal number is 8, but he is the number one. Pip33Ger8
User avatar
Redbull
Pip33Ger8
Pip33Ger8
 
Posts: 411
Joined: Fri Feb 06, 2009 12:36 pm
Location: Asia

Re: Legends Of Kop..........

Postby meesh » Tue Sep 29, 2009 8:46 pm

Билл Шенкли, за энэ хүний талаар ойлголттой болсон байх тэр алдартай ишлэлүүдийг уншсан байх. Хүнд гар манай Бамбууш шиг... :mrgreen:
Таалал төгссөний 28 жилийн ой 9 сарын 29нд болно. Энэ 25 жилийнх нь ойгоор бичигдсэн нийтлэлийг хальт тавьлаа.Хэл муу ус болохоор мяа бичих юм.


Тэр, хүн бүхнийг уйтгарт автуулсан өдөр

Image
1913-1981
Тэр хүн бүхнийг аз жаргалд умбуулдаг байсан, гэвч нэгэн өдөр эсрэгээрээ гунигт автууллаа. Түүний сүүлчийн үг үнэнийг хэлэхэд тодорхойгуй үлдсэн юм. 1981 оны 9 сарийн 29нд Ливэрпүүлчүүд нэгэн домогт хүүгээ алдаж уй гашууд автсан юм. Дөнгөж 3 хоногийн өмнө Броадгрийн эмнэлэгт зүрхний шигдээс гэсэн оноштойгоор ирсэн байсан билээ. 67 настай домогт дасгалжуулагч маань сүртэй зүйл биш хэмээн ярьж байсансан. 3 хоногийн дараа 12.30 минутанд зүрх нь саатаж эхэлсэн бөгөөд 1.30-д таалал төгсчээ.Тэр мөчид түүний эхнэр Нэсси дэргэд нь байжээ.

ImageImage

Мерсэйсайд тэр чигээрээ уй гашууд автсан, энэ бол хэвлэлийн хэтрүүлэг биш. Тэр өдрөөс эхлэн олон нийтлэл зөвхөн түүний тухай бичицгээж байв. : Билл Шенкли өнгөрсөн ч үүрд бидний зүрх сэтгэлд байсаар байх болно. Түүний үйл хэрэг, хөлбөмбөг, нэр агуу хэвээрээ бидний дунд амьдарсаар байх болно. Тэрээр ганц хөлбөмбөгийн сод авьяас билэгтэн байгаагуй, тэр бурхны хүү биш ч онгод, урам зориг, эрч хүч байсан. Тэр олон цом аварга авсан шигээ олон хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байв. Тэр амжилт ялалтыг мэдэрч өндөрөөр нисч байсан ч хиймэл тансаг байдалд хууртагдаагуй юм. Түүний хайр энгийн Ливэрпүүлийн ард түмэн дундаас улбаалсан учир хэмжээлэшгүй их хувь заяа гэдэгт итгэх хэрэгтэй. Түүний амьдралаас агуу их талархал, дурсамжыг хадгалан үлдэе дээ...

Билл Шенкли:
"Заримдаа би харамсдаг Нэсси үргэлж миний авирийг тэвчдэгт 27 жил дасгалжуулагч, 17 жил тоглогч дандаа өөрийн шийдвэрээр, гэхдээ би Ливэрпүүлд амжилт, клубын төлөө ирсэн. Мөнгөний талаар сонсохоор уурандаа шатдаг байлаа.
Усан сан, теннисний талбай байхгуй хүн л байгааз, хэдэн медаль харин байгаа шүү"
хэмээн байдагаараа инээсэн гэх...

"Магадгуй би гэр бүлийнхээ төлөө хангалттай цуглуулж чадаагуй байх, ялангуяа Нэссдээ хүссэнг өгч чадаагуйдээ хааяа харамсдаг.Бид Ливэр-т нүүж ирэхдээ урьдныхтайгаа адилхан л байшинд орсон, гэхдээ гэр гэдэг чинь зөвхөн байшин биш шүү дээ. Тэгээд ч би Букингемын ордон хайгаагуй"

"Мэдээж гэр бүлд амьдрах байр хэрэгтэй, 5 ач зээтэй надад болоод л байна.
Харамсалтай нь бүгд охид, бүүр бүгд Скоус аялагатай гээч...Энэнээс илүү юу хүснэ гэж?" :mrgreen:

Image

Таалал төгссөний 3 өдрийн дараа Финлнядын Oulu Palloseura багийг хулээн авахад хүндэтгэлийн дуугаа хураах агшин маш удаан юм санагдсан гэж олон хүн дуурссан бөгөөд The Daily Post-н А.Морган "Урьд өмнө нь Анфиэлд ийм чимээгүй байхийг үзээгүй" гэж мэдээлж байлаа. 2-р хагасаас тоглолт дуусах хүртэл Шенкли хэмээх нэр дуулагдсаар байсан юм. 29789 хүн зүрхээ даран цохилтыг нь сонсохыг хичээн зогсох бөгөөд үүнийг хамт мэдрэхэд бодит зүйл биш юм шиг санагдаж байлаа.



6 ач охиных нь нэг болох Кэрэн Гилл "The Real Bill Shankly" гэсэн номийг 2006 онд өвөөгийнхөө таалал төгссөний 25 жилийн ойд зориулан бичжээ.

Sep 28 2006

By David Prentice
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Legends Of Kop..........

Postby Бамбууш » Fri Oct 09, 2009 12:56 pm

За манайхан энэ сэдвээ сэргээнэ шүү..
Сая тэр сэдэв дээр бичигдсэн зүйлүүдээ энд хэн нэг нь сайхан зөөчихөөрэй.
Че шилдэг зуун үйл явдалаа одоо энэ дээр хийвэл сайн байна.
Угаасаа манай сэдэвийн хуудас гэрлийн хурдаар өсдөг тул тийм чанартай бичлэгүүд тэр дунд уусаад алга болох тул ийшээ оруулаад явбал эргээд мэддэг мэддэггүй хүмүүсийн мэдлэгт бага сага хувь нэмэр болох байх. Угаасаа тэгэх гэж л энэ сэдэвийг нээсэн билээ..
Удахгүй манай шинэ цэрэг гоё нийтлэл энэ дээр тавих байх. Мөн Хатагтай Коп маань ч удаан дуншсан Хилссборо гэдэг хүүхдээ нэг эх барьж авах бий...
Бобоз-д хандаж хэлэхэд Томкинсын нэг гоё нийтлэл байдаг. Би санадаггүй. Бүх топ 4 ын санхүүгийн байдал, мөн багийн бүрэлдэхүүний талаархи гоё нийтлэл байсан. Тэрийг олоод орчуулаад тавьчихвал уг нь их гоё байна.
Тугалд хэлэхэд тэр өнгөрсөн улиралын сэдэвийн 300 -аас хойш самнаад үз.. Зарим нэг дажгүй зүйлүүд оросн байна билээ.. Чаддаг зүйлээрээ энд туслаад яваарай чи залхуу шаар минь...
Бусад нөхдүүдэд хэлэхэд өөрсдийн чадлаараа энэ сэдвээ арчилаад тордоод явбал гоё байна шүү.. Аан тийм Зооб Дамон хоёрын нэг нь манай нэг үеийн ахлагч байсан Graeme Souness -n талаар нэг сайхан нийтлэл бичээч.. Өнгөрсөнд байсан тоглогчидоос асар таалагддаг тоглогч.. Яг л Шанклигийн Филисофиг талбай дээр хэрэгжүүлдэг байсан жинкэнэ хүнд нахал сайхан Шотланд ловон...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Legends Of Kop..........

Postby che » Fri Oct 09, 2009 1:34 pm

This is Anfield.com-оос гайхалтай 100-н нийтлэл гаргаж байсан, нэр нь бидний мартаж боломгүй 100 өдөр гэсэн нэртэй. Бүгдийг нь оруулж чадку ч эхний 10-г нь оруулнаа гэж.

Image
Ноймэр 10: Билл Шанкли Ливэрпүүл-г орхив...

Хүмүүсийн санал асуулгаар энэ өдөр нь улаан фэнүүдийн эхний 10-т оржээ. 1974 оны энэ өдөр хэзээ ч мартадгахгүй. Хүмүүсийн хэзээ ч марташгүй 4 өдөр л байдаг тэр нь анх саран дээр буусан өдөр, 9 сарын 11, Дурсгалын бүтэн сайн өдөр. Тэрний дараа мэдээж энэ өдөр орно. 1974 оны 7 сарын 12, энэ өдөрийг Ливэрпүүлийн фэнүүд хэзээ ч мартадгүй, энэ өдөр яг л хөлбөмбөг гэж дахиж байхгүй юм шиг санагдаж байсан гэдэг. Энэ өдөр л Билл Шанкли менежэрээсээ больж байгаа тухайгаа хэлсэн юм. Тэр Ливэрпүүлд байх хугацаандаа фэнүүдийн инээд хөөрөөр дүүрэн байлгаж, сайхан тоглолтоор үзэгчдийг баясгадаг байжээ. Хэдхэн өдрийн өмнө Order of the British Empire гэсэн цолоор шагнуулж, хэдхэн долоо хоногийн өмнө Фа кап-г хожсон байх юм. Түүний санал гарахад хүмүүс шоконд орон, итгээгүй юм. Тоглогч фэнүүд, ондоо багийнхан ч итгээгүй юм түүнийг зодог тайлхад. Тэр өдөр бүр л хөлбөмбөгөөр амьсгалж, бүх л чаддагаа энэ багт зориулжээ. Гэвч тэр 7 сарын 12 гэсэн өдрийг сүүлийн өдөр байлгахаар шийдсэн юм, тэр сүүлд хэлэхдээ зодог тайлсан шалтгаан түүний гэр бүлдээ зориулах цаг хомс байсантай холбоотой гэдэг.

Тэр хүмүүсийг аз жаргалтай болгосон, одоог хүртэл....




Image
Ноймэр 9: Бидний 3 дахь Европын аварга/цом

Алан Кэнниди-гийн гайхалтай тоглолтын ачаар бид Рэал Мадридын эсрэг Франц-д 3 дахь цомоо авчээ. Тэр улирал (80/81) Ливэрпүүлдээ улиралдаа маш сайн тоглож АЛ-д финалд хүртэлээ Оулун Паллосэүра, Абирдийн, Цска Софиа, Бавари Мюнхэн гэсэн багуудыг хусан финалд шалгарсан юм, тэр үедээ л энэ финал-г "Kings of Europe" гэж нэрлэж байжээ. Агуй дотор л амьдраагүй бол чи мэдээж энэ улирал Л:ивэрүүл Рэал-г хусахыг харахыг хүсэж л байгаа. Хэцүү тоглолт болон бид Рэал-г 1-0-оор хусаж байжээ. Энэ цомыг бид Нотингхэм Форэст-ээс булааж чадсан юм, учир нь тэд АЛ-д өмнөх улирал 2 дараалаад түрүүлээд байж. Тэр үед Боб Пэйсли менежэр, Фил Томпсон-оор ахлуулсан Ливэрпүүлийн домгуудаар бүрдсэн бүрэлдэхүүн байлаа хаалганд Рэй Клэмэнс, Фил Нэал, Алэн Хансэн, Сэмми Лий, Грахам Соунэсс, Тэрри Мкдэрмөтт, Жимми Кэйс гэх мэт...
Алан Кэнниди-тэр тоглолтыг 90 минут хүртэл дуусгаж чадаагүй юм, 82 дахь түүний гайхалтай гоалоор энэ тоглолт шийдэгдсэн юм. Кэнниди олон гайхалтай цохилт хийж байсан ч бас нэг л болж өгөхгүй байв, гэвч түүний чармайлт шагнагдаж тоглолтын цорын ганц гоалыг хийж чадсан. Рэй Кэнниди түүнлүү зүүн жигүүрээс түүнлүү шидэв цээжин дээрээ тогтоон орлоо Дэвид Жонсон-луу пасслах боломж байв ч өөртөө итгэлтэй цохиод хийлээ. Тэр гоалыг ороход хаалганы ард байгаа фэнүүдийг харахад тэдний хажууд байсан ч болоосой гэмээр сайхан сэтгэгдэл төрмөөр.
1981 он бас л бидний алж байсан улирал байсан, АЛ авч, Пэйсли анхны лиг-т аварга авсан юм. Кэнниди ч мөн муугүй байсан юм.


Liverpools Team : Ray Clemence, Phil Neal, Alan Kennedy, Phil Thompson, Ray Kennedy, Alan Hansen, Kenny Dalglish, Sammy Lee, David Johnson, Terry McDermott, Graeme Souness


Ноймэр 8: Сүпэр сэлгээ David Fairclough, 3 сарын 16н 1977 он.

Que Sera, sera, whatever will be, will be, we’re going to Italy, que sera, sera….. гээд л фэнүүд дуулжийлаа. Стадион дохь уур амьсгал гайхалтай байв. Сөргөлдөөн ихсээд л, тоглолтын өмнөх гайхалтай уур амьсгал зүгээр л тоглолт эхлэхийн цагийн өмнө ийм байжээ, тэхлээр тоглолт дээр ямар байсан нь ойлгомжтой. Тоглолт үзэх гэж орж байгаа хүмүүс Анфиэлд дахь гайхалтай энэ тоглолтын гэрч болно гэж бодоогүй нь тодорхой. Стадион бүхлээрээ дуулаад л гайхалтай гэхээс өөр юу гэхэв. Ливэрпүүл эхний эвэй тоглолтонд 1-0оор хусуулжээ, 2 дахь тоглолт Улаануудад тийм ч амаргүй байлаа. тоглолт эхлээл 2 дахь минутанд Кийган хаалгачыг өлгөөд хусаадахлаа, бөмбөг өнхөрсөөр өнхөрсөөр шугам давлаа ийнхүү Ливэрпүүл 1-1 болгож чадлаа(agg). Франц-аас ирсэн фэнүүд Allez Les Rouges!! гэж дуулцгааж байлаа. Bathenay оффсайд авалгүй манай хаалгачыг давуулаад 25 ярдаас цохиод оруулчихав. ингээд оноо одоогоор 2-1, Коп-ууд 10-аад минут чимээгүй байсны эцэст 59-н минутанд Рэй Кэнниди цөм цохин Ливэрлүүл-д хожлыг буцааж авчирав. Гэхдэ St Etienne эвэй гоалоор тэргүүлж л байлаа, тэдэнд нэг гоал хэрэгтэй байлаа. Toshack бэртэж менежэр Боб Пэйсли Fairclough-ыг талбайд сүүлийн 20 минутанд гаргаадахлаа, улаан үстэй довтлогч гэж хочлогддог байлаа, нас 20 хүрсэн, бас л овоо тоглгочдог л байлаа залуу гэхэд. Тоглолтонд 6 минут үлдлээ. Fairclough бөмбөгийг талбайн дундаас эзэмшин гүйсээр л байлаа, гүйсээр 35аад ярд гүйчихсэн байв. Энэ үед фэнүүдийг бөгс өндийлгөн яах бол гэсэн харцаар харуулж байсан юм. Тайванхан сайхан финиш хийснээр хаалгачыг хажуугуур оруулав. сүүлийн 6-аас 8 минут улаануудын фэнүүдэд зүгээр л зэрэглээ мэт байсан гэдэг. Энэ шөнө түгшүүр, драм, хөөр баяр, уур уцаар гээд л олон зүйлийг давхцуулж чадсан нэг шөнө байв. Ливэрпүүл энэ өдрийг зүгээр ч нэг хожоогүй тэд тактик-ын хүчээр яллаж тэднийг эцэст нь хүртэл нь дарлаж чадсан юм. Энэ өдрийг Ливэрпүүлийг фэнүүд хэзээ ч марташгүй өдөр хэмээнэ. Өмнө нь Анфиэлд-д хэзээ ч ийм зүрх дэлсүүлм тоглолт болж байсангүй. Энэ өдөр бол 3 сарын 16ны 1977 он. Бид 3-2ын aggregate-ээр хожсон. Сэми Финалд хожин, финалд хожвол анхны европын цомыг авчриах байжээ.

Liverpool’s Team : Clemence, Neal, Jones, Smith, Kennedy, Hughes, Keegan, Case, Heighway, Toshack (Fairclough), Callaghan
Goals : Keegan (2), Kennedy (59), Fairclough (84)

маргааш үлдсэн хэдийг орчуулна...
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Legends Of Kop..........

Postby boboZ » Fri Oct 09, 2009 5:30 pm

Бамбууш wrote:Бобоз-д хандаж хэлэхэд Томкинсын нэг гоё нийтлэл байдаг. Би санадаггүй. Бүх топ 4 ын санхүүгийн байдал, мөн багийн бүрэлдэхүүний талаархи гоё нийтлэл байсан. Тэрийг олоод орчуулаад тавьчихвал уг нь их гоё байна.

Хэн нэгэн нь энэ нийтлэлийг нь олоод өгвөл орчуулаад л орхий..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Legends Of Kop..........

Postby Damon » Sat Oct 10, 2009 3:32 pm

Graeme Souness

Image

Европ, Английн ногоон дэвжээнд Улаануудын хаанчлал тогтож байсан 80-аад оны үед багийн ахлагч байсан Грэм Жэймс Соунессийн нэр одоо ч Копуудад мартагдаагүй билээ. Ливерпүүлийн эгнээнд өнгөрүүлсэн 7 улирлаа амжилтаар дүүрэн үдэж, 5 лигийн аварга, 3 европын цом, 4 лигийн цом, 3 чарити шийлд хүртэхэд түүний оруулсан хувь нэмрийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм.
Төрсөн огноо: 06-05-1953
Төрсөн газар: Эдинбург, Шотланд
Тоглогчоор
1974-1986 Шотландын шигшээд 54 тоглож 4 гоол
1970-1972 Тотенхэмд данстай байсан боловч тоглоогүй
1972 онд Монреал Олимпикт зээлээр 10 тоглож 2 гоол
1972-1978 Мидлсборо 176 тоглож 22 гоол
1978 онд Уэст Аделейд 6 тоглож 1 гоол
1978-1984 Ливерпүүл 247 тоглож 38 гоол
1984-1986 Сампдори 56 тоглож 8 гоол
1986-1991 Рэнжерс 50 тоглож 3 гоол
Дасгалжуулагчаар
1986-1991 Рэнжерс
1991-1994 Ливерпүүл
1995-1996 Галатасарай
1996-1997 Соутамптон
1997 Турин
1997-1999 Бенфика
2000-2004 Блакбурн Роверс
2004-2006 Ньюкастл Юнайтед

Шагнал (Ливерпүүл-н бүрэлдэхүүнд байхдаа):
Тоглогчоор
First Division Championship 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1983/84,
League cup 1981, 1982, 1983, 1984
Charity shield 1980, 1981, 1983,
European Cup 1977-1978, 1980-1981, 1983-1984

Дасгалжуулагчаар
FA Cup 1992

Хувийн шагнал
Шотландын үндэсний багийн алдрын танхмын 24 гишүүний 1
Рэнжерс клубын алдрын танхмын 71 гишүүний 1
English Football Hall of Fame – 2007
Ливерпүүл клубын шилдэг 100 тоглогчийн 9-р байр
1998 онд Хөлбөмбөгийн лигийн 100 домгийн жагсаалтад орсон

1977 онд анхныхаа европын цомыг хүртсэний дараа менежер Боб Пейсли багийн бүрэлдэхүүнд домогт Уиллиам Уоллесын уулархаг Шотланд нутгаас 3 тоглогч авчирсны нэг нь тэрээр бөлгөө. (1977 онд Алан Хансеныг 110000 фунтаар, Кенни Далгишийг 440000 фунтээр, 1978 онд Соунессийг 350000 фунтээр Мидлсборогоос авчирсан).
1978 онд түүнийг Ливерпүүлийн домогт тоглогч Иан Каллаханыг орлуулахаар түүнийг авчирсан бөгөөд тэрээр нь энэ үүргээ багийн ахлагчийн хүндэт туузыг зүүн бахадмаар биелүүлсэн билээ.
Image
1978 оны 1 сарын 14нд анхны тоглолтоо улаануудын бүрэлдэхүүнд хийж Уэстбромыг 1-0 оор хожсон. Анхны гоолоо 1978-2-14 нд өст Чөөгийнүүдийн хаалганд гайхалтай чихэж Копууддаа Валентины өдрийн бэлэг барьсан нь тухайн улирлын хөгжөөн дэмжигчдийн шилдэг гоолоор шалгарч байжээ.
Үүнээс хойш амжилтаар дүүрэн он жилүүд хөвөрч эхэллээ. 2 дахь европын цом хүртдэг жилээ (1981) хагас финалд ЦСКА Софитой тоглохдоо хет трэк хийсэн байна. 1981-1982 оны улиралд Боб Пейсли түүнийг багийн ахлагчаар томилсон нь нүдээ олсон сонголт байлаа. Тэрээр багаа удирдан 1983 оны Лигийн цомын финалд Чөөгийнүүдийг хожиж Пейслид зодог тайлахад нь гайхалтай бэлэг барьсан юм.
Үүгээр ч тэдний амжилт дуусаагүй юм. 1983-84 оны улиралд гурвантаа цом өргөхдөө Лигийн цомын финалд Эвертоны хаалганд гоол хийж, Европын цомын финалд торгуулын цохилтоор ялагчаа шийдэх үед Рома-ийн хаалганд торгуулийн цохилтоо итгэл төгс оруулж өөрийн үүргээ 100 хувь биелүүлсэн юм.
Image
Ливерпүүлийн бүрэлдэхүүнд нийт 358 тоглож 56 гоол хийснийхээ эцэст тэрээр 650000 фунтын үнээр Апеннинын хойгийг зорьсон билээ.
Гэсэн хэдий ч тэрээр хайртай клубтээ эргэн ирсэн юм. 1991 онд дасгалжуулагчийн хувиар эргэн ирж 1992 онд Хөлбөмбөгийн холбооны цомыг хүртсэн. Ливерпүүл шиг багийн хувьд амжилтаар тийм ч арвин бус 4 оныг үдсэний эцэст 1995 онд Туркийг зорьсон боловч үе үеийн Копуудын хайртай тоглогч хэвээр үлдсэн нь Копуудыг гайхшруулсан 100 тоглогчийн 9д эрэмблэгдсэнээр нь харагдаж байна гэсэн үүнийг миний бие чадан ядан эвлүүллээ. Дараагийн дугаарт thisisanfield.com-оос Мартагдсан баатрууд цувралыг оруулахаар бэлтгэж байгаа бөлгөө.
Image
Image
User avatar
Damon
 
Posts: 143
Joined: Fri May 04, 2007 5:06 pm

Re: Legends Of Kop..........

Postby Ladykop » Sat Oct 10, 2009 6:33 pm

ХИЛЛСБОРОГИЙН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ

Image
Энэ тоглолт 6 хан минут үргэлжилсэн хэдий ч үзсэн хүмүүсийн сэтгэлээс хэзээ ч арилшгүй ул мөр үлдээсэн юм.
20 жилийн өмнө 1989 оны 4 дүгээр сарын 19 ний өдөр британийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн эмгэнэлт явдал Шеффилдийн Хиллсборо стадионд болсон юм.
“Энд тэндгүй аймшигтай орилоон чарлаан болж, хэдэн талаас тэсэхийн аргагүй шахаж байсан ч би тоглолтыг харахаар хичээж байв. Тоглолт хэрхэн болж буйг сонирхсондоо ч биш, харин амьсгалах агаар улам багасч байсан болохоор өөр юухан дээр ч атугай анхаарлаа төвлөрүүлэх гэсэндээ тэр. Би дараа нь эсрэг талын үзэгчдийн суудал, цаашлаад стадионы цаад талын гүвээ рүү хараагаа төвлөрүүлэв. Ухаан алдахын өмнөхөн санаж байгаа юм гэвэл бага ч болсон агаар амьсгалахаар олны дээгүүр өндөлзөж байсан нь. Би толгойгоо бага зэрэг өндийлгөлөө гэж бодсон боловч үнэн хэрэгтээ олны дээр гарчихсан байсан юм ” гэж амьд гарагсдын нэг Питер Карни 10 жилийн дараа дурсаж бичжээ. Харин 96 хүний хувьд энэ бодол сүүлчийнх нь байсан юм.
4 дүгээр сарын нарлаг нэгэн өглөө Ливерпуль болон Ноттингэм Форрест багийн хөгжөөн дэмжигчид Английн цомын хагас финалын тоглолтонд оролцох багуудаа дэмжихээр цугларч эхлэв. Нэг жилийн өмнө байсантай адил мерсисайдынханд цөөхөн билет оногдсон байлаа. Тэдний суудал стадионы хойд болон баруун хэсэгт таарчээ.
Шеффилд Уэнсдэй багийн стадионыг тоглолтонд сонгож авсан нь олон хүнд буруу санагджээ. 1981 онд түүний Лейпингс Лейнд мөн л шахцалдаан үүсч, тэр удаад Тоттенхэмийн фэнүүд өртсөн болоч тухайн үед цагдаа нар талбай руу гарсан төмөр хаалтыг цагийг нь олж нээснээр хүний амь эрсдэж, хүнд бэртэл авсан хүнгүйгээр дууссан юм.
Тэр үеийн ихэнх стадионуудад талбайг үзэгчдийн суудлаас хаасан төмөр торон хаалтууд байсан нь Британийн хөл бөмбөгийн нэгэн гамшиг болох танхай этгээдүүдийг талбай дээр гарахаас сэргийлсэн зүйл байв. Хожим нь мөрдөн байцаалтын үеэр энэ төмөр торон хаалт нь эмгэнэлт явдал болох гол шалтгаануудын нэг болсон гэж тогтоосон байна.
Бас нэгэн хүчин зүйл нь “Террас” гэж нэрлэгддэг босоогоор үзэх хэсэгт энэ явдал болсонд байлаа.
Ливерпулийн хөгжөөн дэмжигчдэд Лейпингс Лейн буюу босоогоор үзэх стадионы хэсгийг гаргаж өгсөн байв. Хэдэн хүн багтах боломжтойг нь тооцолгүйгээр Ливерпулиэс Шеффилд ирэх М62 замд ойр байснаар нь энэ шийдвэрийг гаргажээ. Улаануудын фэнүүд улсдаа хамгийн олонд тооцогддог, энэ хэмжээний тоглолтонд улс орны өнцөг булан бүрээс фэнүүд ирэхийг тооцоолсонгүй. 1988 онд болсон юм чинь одоо ч бас болж л таарна. 1989 оны 4 р сарын 15-нд Хиллсбород хамгаалалтын ажил зохион байгуулах үүрэг офицер Дэвид Дакенфильдэд оногдсон байна. Тэрээр хааяа нэг хөлбөмбөгийн тэмцээнүүд дээр ажиллаж байсан ба энэ хэмжээний тоглолтонд хэзээ ч ажиллаж байгаагүй ажээ. Тэр үеийн Ливерпулийн төвийн хамгаалагч Алан Хансен: “Илүү багтаамжтай Коп хэсгийг бус Лейпингс Лейнийг гаргаж өгсөн нь хамгийн том буруу байсан гэдэгтэй одоо хэн ч маргахгүй. Ливерпуулийнхий тоглолтонд ирдэг үзэгчдийн тоо Ноттингэм Форрестээс 2 дахин илүү буюу 40 мянга гаруй байсан юм.”
Тэр өдөр замын ажил хийгдэж байснаас олон хүн хоцорч, мөн л олон хүн эртхэн ирэхийг хүссэнгүй. Ливерпулийн хөгжөөн дэмжигчдэд стадион руу ороход зориулан 23, харин Ноттингэм Форрестэд 60 хайсан хаалга оногджээ. 2 -2.45 хүртэл шүгэл дуугарахаас өмнө стадион руу амжиж орох гэсэн олон мянган хүн гадаа дүүрэн байв. /Одоо үед ийм тохиолдолд тоглолтын цагийг хойшлуулдаг болсон/ Хаалганы орчим байсан нэгэн цагдаа богино долгионы станцаар тоглолтын цагийг хойшлуулж өгөхийг хүсэхэд Суперинтендант Дакенфильд зөвшөөрсөнгүй. Түүний туслах санаа заваад байх зүйл огт үгүй гэж түүнд хэлсэн байна.
Лейпингс Лейн нь дээд талын буюу суудалтай, доод буюу босоогоор үзэх гэсэн 2 хэсэгтэй, босоо хэсэг нь төмөр хаалтаар 7 секторт хуваагдсан байдаг байв. Төвийн 3, 4 р сектор аль хэдийн хүмүүсээр дүүрсэн байжээ.
Хүмүүс орж амжихгүй байгаа тул гарах зохиулалттай С хаалгыг нээх хүсэлтийг Дакенфильдэд тавихад тэрбээр хэсэг тээнэгэлзсэний эцэст хаалгыг нээх тушаалыг өгөв. С хаалга нь гарах зориулалттай тул хайсаар дамжиж бус туннелиэр дамжин шууд үзэгчдийн хэсэг руу очдог. Аль хэдийн дүүрсэн секторт биш хажуугийн секторуудад орж болохыг зааж өгөх ажилтнууд тэнд байсангүй. Олон хүний давалгаа хонгил руу урсаж, аль хэдийн дүүрсэн 3 4 р сектор руу орж байв. Орж буй хүмүүс урьд нь юу болж байгааг төсөөлсөнгүй. Төсөөлөхийн ч хэрэггүй. Тэнд жинхэнэ там болж байв. http://pics.livejournal.com/drugoi/pic/00r26z5s.jpg
Өмнө эгнээнд зогсож байсан нь жинхэнэ занганд орж, торон хашлаганд шахагдаж, дунд зогсож байсан хүмүүсшахцалдаан дунд амьсгалах агааргүй болон, тэнцвэрээ алдан унацгааж байжээ. Хүмүүс аврагдахын тулд зарим нь талбай руу гарсан хаалтыг онгойлгохыг гуйн хашгирч, зарим нь торон хашаа руу авирч, дээд тавцанд байсан хүмүүс туслахаар хүмүүсийг татан гаргаж байв.
Image
Цагдаа нар эхэндээ юу болж байгааг ойлгосонгүй, фанатууд талбай руу гарч үймээн дэгдээх нь гэж боджээ. Нилээн хугацаанд хүлээсний эцэст тэд хаалтыг онгойлгосон байна. Хэдэн минутын өмнө онгойлгосон бол олон хүнийг аварч, хэдэн минутын хойно онгойлгосон бол олон хүн нэмж үрэгдэх байжээ. Там гэдэг өөрийн гэсэн хуультай, цаг хугацаа хүний амиар хэмжигдэнэ. 3 цаг 6 минутанд тоглолтыг зогсоов. Хаалт нээгдсэхэд нас барсан хүмүүс хаалтын ойролцоо, бүр тайлбай дээгүүр гулдайн хэвтэж байв. Тэдэнд шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн үү гэвэл бас л үгүй. Ганц ширхэг тургэн тусламжийн машин хүмүүс дунд шүлжин байсан нь BBC ийн дуранд өртөж байв. Ер нь энэ бүх явдал тоглолт телевизээр шууд дамжуулагдаж байсан тул эмгэнэлт явдлын гэрч болон хальсанд тодорхой хадгалагдаж үлдсэн байна.
Эсэн мэнд үлдсэн хүмүүс рекламны самбарыг уран дамнуурга хийн, хүмүүсийг зөөн, өөрсдөө анхны тусламжийг үзүүлж байв. 3 цаг 30 минутанд л эмч хэрэгтэйг радиогоор зарласан байна.
82 хүн Хиллсбород газар дээрээ үрэгдэж, 14 хүн эмнэлэгт очсон хойноо нас баран 766 хүн гэмтжээ. Гунигт явдлын хамгийн сүүлийн хохирогч Тони Бланд 4 жилийн турш комд байсны эцэст түүний амьдралыг барьж байсан аппаратыг зогсоох шийдвэрийг шүүхээс гаргаснаар айшигт тоо 96 дээр зогссон юм. Түүний оршуулга дээр алдарт You’ll never walk alone дуу эгшиглэж байсан юм.
Энэ явдал ингээд зогссонгүй. Маргаашнаас нь эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэнийг олох, хэн буруутайг нь тогтоох явц эхлэв. “Үнэн” гэсэн сүржин том гарчигтай нийтлэл “S*n” сонинд хэвлэгдэж, үүн дээр Ливерпулийн согтуу хөгжөөн дэмжигчид өөрсдөө буруутай байсан. Үхсэн хүмүүсийн халаасыг ухан дээрэмдэж, цагдаагийнхан хүмүүст тусламж үзүүлэхэд саад болсон гэх болон бусад бүх л зүйлд тэд буруутай гэх мэтээр бичсэн байна. Одоо болтол Ливерпульд бараг бүгд энэ хөгийн сонинг уншдаггүй. Тэр үед Ливерпулийн ерөнхий дасгалжуулагч байсан Кенни Далглиш: “Ерөнхий редактор нь маргааш над руу утасдан уучлал гуйж, бид яаж энэ явдлыг засах вэ гэж асуусан. Би түүнд –Маш амархан, үүнтэйгээ ижил хэмжээтэй “Бид худал хэлсэн юм” гээд тавьчих. Тэгвэл магадгүй бүх зүйл хэвийн болж магадгүй гэж хэлсэн. Тэр хариуд нь –Бид ингэж чадахгүй шүү дээ гэж дуу алдахад нь –Тэгвэл өөрөөр юугаар ч тусалж чадахгүйгээ хэлээд утсаа тавьсан” гэжээ.
Image
Image
1991 онд шүүх ажиллагаа дуусав. Дакенфильд мэдүүлэхдээ С хаалгыг үзэгчид өөрсдөө онгойлгосон гэж мэдүүлсэн ч түүнийг энэ тушаалыг өөрөө өгсөн болох нь тогтоогдсон юм. Шүүхээс золгүй явдал гэж шийдвэр гарсан нь хохирогчдын ар гэрийнхний дургүйг хүргэж, шударга шийдвэр гаргуулахаар одоо хүртэл тэмцэж байгаа билээ. Хожим нь цагдаагийнхан болон өөр бусад хүмүүсийн мэдүүлгийг өөрчилж, заримыг нь нуун далдалсан ь ил болсон юм. Ингээд буруутай этгээдүүд болон хариуцлага хүлээх ёстой нь шийтгэлээс мултарчээ.
Хиллсборогийн явдлын дараа Английн хөл бөмбөгийг өөрчлөх их ажил өрнөж талбайг хаасан төмөр хаалтуудыг авч хаян, босоо үзэх хэсгийг байгүй болгож, аюулгүй байдлыг сахих ажиллагааг дээд зэргийн болгосон байна.
4 дүгээр сарын 30 нд Хилссборогийн эмгэнэлт явдлаас хойш Ливерпулт анхны тоглотооо Шотландын Селтикийн эсрэг хийжээ. Хилссбород байсан фэнүүдийн нэг Робби Эшкрофт ярихдаа “Тоглолтын өмнө Селтикиин фэнүүд биднийг тэврэн харамслаа илэрхийлж байсан. Шүгэл дуугарах үед Селтик болон Ливепулийн фэнүүд хамтран алдарт You’ll never walk alone ийг дуулцгааж, бүх хүмүүсийн нүднээс нулимс урсаж байлаа. Энэ бол миний амьдралдаа үзсэн хамгийн сэтгэл хөдөлгөм мөч байсан юм.” гэжээ. Тоглолт тайван өрнөж , Ливерпуль 5-1 р хожсон ба Селикийн хаалганд хийсэн бөмбөг бүрийг 2 багийн фэнүүд баярлан хүлээж авч байв.
Үүний дараахан дерби болж Эвертонтой Гудисон паркад тоглоход зөөлрүүлж хэлэхэд муухан харилцаатай байдаг 2 багийн фэнүүд холилон сууцгааж, “хөхүүд” өөрдсийн хөх-цагаан өнгийн ороолтуудаа доош болгон хамтдаа Ливерпулийн сүлд дууг дуулцгаасан юм.
Мөн Манчестер Юнайтед-Сандерлэндийн тоглолт дээр Сандерлэндийн фэнүүд, 3 дахь өдөр нь Сан Сирод Европын цомын тоглолт дээр Милан-Реал Мадридын тоглолтонд эмгэнэл илэрхийлэн 20 орчим секунд дуугүй болсны эцэст Миланы фэнүүд You’ll never walk alone –ийг дуулцгааж байсан нь олон мянган километрийн алсад ч анд нөхөд байгааг илэрхийлэн, асар их хүндлэл үзүүлсний илрэл болсон билээ.
Дээрх явдлууд нь энэ айшигтай явдлын эцэст шударга үнэн, сайхан сэтгэл, нөхөрлөл, амьдралд буй жинхэнэ үнэт зүйлс, сайн сайхан зүйлд итгэх итгэлийг зарим хүмүүст сэргээж өгсөн билээ.
Хиллсборогийн явдал тэр үеийн Ливерпуль клубтэй холбоотой байсан бүх хүмүүст хүндээр ьуссан юм. Кенни Далглиш багийн бүх удирдлага, тоглогчид хохирогсдын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэхэд нэгд нэгэнгүй оролцох хэрэгтэй хэмээн шаардаж, “Тэд Ливерпулийг дэмждэг байсан, Одоо бид тэднийг дэмжих ээлж ирсэн” хэмээжээ.
Алан Хансений дурьдатгалаас
“...энэ явдлыг ямар хэмжээг хамарсныг нь би маргааш нь Энфилдэд ирээд Копод тавьсан тоо томшгүй олон цэцгийг хараад л ухаарсан.
Энэ эмгэнэлт явдал манай хөгжөөн дэмжигчдийн амьдралд хөлбөмбөг хичнээн том байр эзэлдгийг надад ухааруулсан юм. Үүнээс өмнө би тоглогчийн хувиар тэднийг хэрхэн тоглолтоор амьдардаг болохыг нь ухаардаггүй байж. Хамгийн гайхалтай нь нас барсан хүмүүсийн гэр бүл, ах дүү, найз нөхөд нь үргэлжлүүлэн биднийг дэмжсээр байсанд.
Хиллсборогийн айшигт явдлын бодит байдал болоод клуб болон хотынхны хоорондын сэтгэлийн холбоог би Даваа гаригт нь Шеффилдийн эмнэлэгт багийнхантайгаа хамт очихдоо мэдэрсэн юм. Хамгийн түрүүнд очсон хүн нь 14 хөн настай хүү байв. Түүний амьдралыг зөвхөн хиймлээр тогтоож байсан юм. Түүнд амь гарах ямар ч найдлага байгаагүй болоч ээж нь биднийг иртэл хүлээхийг гуйсан байлаа. Хүү ухаангүй байсан ч бид хажууд нь хэдэн минут сууж түүнтэй ярилцсан. Дараа нь хэн нэгэн нь түүнийг өнгөрчихлөө гэхэд би тэсэлгүй уйлсан. Хэдийгээр би ээжид нь сэтгэл засах үг олж хэлэхийг хичээж байсан ч хажуугаас харахад ээж нь миний сэтгэлийг тайтгаруулж буй мэт л байсан. Тэр эмэгтэй бидэнд ирсэнд минь баярлаж байгаагаа, хүү нь манай багт хичнээн хайртай байсныг яриад л байсан. Ямар их зориг тэвчээр сэтгэлийн тэнхээ вэ.
Дараагийн өрөөнд бид минутын өмнө л ухаан орсон нэг залуу дээр очсон. Тэр намайг таниад “Та нар финалд тоглох болбол билет олж өгч чадах уу” гэж асуусан.
Үүний дараа долоо хоногт би их уйлсан.Хэдийгээр 12 оршуулганд оролцсон боловч дасна гэж байсангүй. Харин ч улам бүр сэтгэл минь хөндүүрлэж байсан юм.
Клубын удирдлага гэр бүл хамаатан садныхныг нь Энфильдэд ирүүлэхэд ач хүүгээ алдсан нэгэн буурал үстэй эхрэм дөхөж ирснийг нь санаж байна. Тэр надаас “17 хон настай мөртлөө яагаад тэр минь нас бараа вэ. Түүний өмнө бүх амьдрал байсан шүү дээ” гэж хэлэхэд нь би юу ч хэлж чадаагүй. Бид 2 зүгээр л хамт уйлж байсан... ”
Image
Тэд «Хиллсборо»-д үрэгдсэн юм.

Жон Альфред Андерсон (62 нас)
Томас Ховард (39)
Колин Марк Эшкрофт (19)
Томас Энтони Ховард (14)
Жеймс Гари Эспиналл (18)
Эрик Жордж Хьюз (42)
Кестер Рожер Маркус Болл (16)
Алан Жонстон (29)
Жерард Бернард Патрик Бейрон (67)
Кристин Энн Жонс (27)
Саймон Белл (17)
Гари Филипп Жонс (18)
Барри Сидней Беннетт (26)
Ричард Джонс (25)
Дэвид Жон Бенсон (22)
Николас Питер Жойнс (27)
Дэвид Уильям Бёртл (22)
Энтони Питер Келли (29)
Тони Бланд (22)
Майкл Дэвид Келли (38)
Пол Дэвид Брейди (21)
Карл Дэвид Льюис (18)
Эндрю Марк Брукс (26)
Дэвид Уильям Матер (19)
Карл Браун (18)
Брайан Кристофер Мэтьюз (38)
Дэвид Стивен Браун (25)
Фрэнсис Жозеф Макаллистер (27)
Генри Томас Бёрк (47)
Жон Макбрайен (18)
Питер Эндрю Бёркетт (24)
Мэрион Хейзел Маккейб (21)
Пол Уильям Карлайл (19)
Жозеф Дэниел Маккарти (21)
Рэймонд Томас Чапмен (50)
Питер Макдоннел (21)
Гари Кристофер Чёрч (19)
Алан Макглоун (28)
Жозеф Кларк (29)
Кит Макграт (17)
Пол Кларк (18)
Пол Брайан Мюррей (14)
Гари Коллинз (22)
Ли Никол (14)
Стивен Пол Копок (20)
Стивен Фрэнсис О`Нил (17)
Трейси Элизабет Кокс (23)
Жонатон Оуэнз (18)
Жеймс Филипп Делэйни (19)
Уильям Рой Пембертон (23)
Кристофер Барри Девонсайд (18)
Карл Уильям Риммер (21)
Кристофер Эдвардс (29)
Дэвид Жорж Риммер (38)
Винсент Майкл Фитцсиммонс (34)
Грэм Жон Робертс (24)
Томас Стивен Фокс (21)
Стивен Жозеф Робинсон (17)
Жон-Пол Гилхули (10)
Генри Чарльз Рожерс (17)
Барри Гловер (27)
Колин Эндрю Хью Уильям Сефтон (23)
Иэн Томас Гловер (20)
Ингер Шах (38)
Деррик Жорж Гудвин (24)
Пола Энн Смит (26)
Рой Харри Гамильтон (34)
Адам Эдвард Спиэритт (14)
Филипп Хэммонд (14)
Филипп Жон Стил (15)
Эрик Хэнкин (33)
Дэвид Леонард Томас (23)
Гари Харрисон (27)
Патрик Жон Томпсон (35)
Стивен Фрэнсис Харрисон (31)
Питер Рубен Томпсон (30)
Питер Эндрю Харрисон (15)
Стюарт Пол Томпсон (17)
Дэвид Хоули (39)
Питер Фрэнсис Тутл (21)
Жеймс Роберт Хеннесси (29)
Кристофер Жеймс Трейнор (26)
Пол Энтони Хьюитсон (26)
Мартин Кевин Трейнор (16)
Карл Даррен Хьюитт (17)
Кевин Тайрелл (15)
Николас Майкл Хьюитт (16)
Колин Уофер (19)
Сара Луиз Хикс (19)
Иэн Дэвид Уэлан (19)
Виктория Жейн Хикс (15)
Мартин Кеннет Уайлд (29)
Гордон Родни Хорн (20)
Кевин Дэниел Уильямс (15)
Артур Хоррокс (41)
Грэм Жон Райт (17)
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Legends Of Kop..........

Postby Tomroo_Kop » Sun Oct 11, 2009 4:18 pm

1-р хэсэг
Аваргуудын Лигийн 5 дахь түрүү буюу The Road To Stanbul
Image

Шилдэг 32т багтахын төлөөх тулаан буюу Жеррардын хожил
Image
Будаг нь ханхалсан дасгалжуулагч Рафа Бенитэзээр удирдуулсан Английн алдарт Ливерпуль клуб Европийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг 32-т багтахын төлөө хасагдах шатны эхний тоглолтоо Авсрийн Grazer Athletik-Klub багтай учраа таарчээ...Эхний тоглолт Авсрит 2004 оны 8 сарын 10нд Arnold Schwarzenegger цэнгэлдэхэд боллоо...
Нутгийн эзэд гарааны 11 тоглогчоо зарлалаа
Andreas Schranz, Mario Tokić, Anton Ehmann, Dieter Ramusch, Joachim Standfest, Samir Muratović, Alen Škoro,
Martin Amerhauser, Emanuel Pogatetz, René Aufhauser, Roland Kollmann

Ливерпуль клубын гараа
Jerzy Dudek, Steve Finnan,Sami Hyypiä, Milan Baroš, Harry Kewell, Steven Gerrard, Djibril Cissé, Dietmar Hamann,
Josemi, John Arne Riise, Jamie Carragher
Сэлгээнд
Chris Kirkland Stéphane Henchoz Darren Potter Michael Owen Salif Diao Florent Sinama Pongolle Stephen Warnock

2 багийн тоглолтыг шүүхээр Walter Schachner талбайд гарч ирсэн байв...

Тоглолтын торгон агшингууд...
Тоглолт Хотон шувуунуудын давамгайлал дор явагдлаа.
Анхны аюултай довтолгоо...Стив Пиннаны чөлөөт цохилтоос дамжуулалт болгон өгсөн Пассыг Самми Хупиа мөргөсөн боловч эсрэг багийн хаалгач ур чадвар гарган хааж дөнгөлөө...
...Талбайн гүнээс багийн ахлагч Жиррард уралдуулсан дамжуулалтыг Барошт хаяж,довтлогч ч байраа зөв эзлэн бөмбөгийн хүлээн авлаа. 2 хамгаалагч дундаас сугаран гарч хаалгачийн бага талд цохисон бөмбөгийн Grazer Athletik-н хаалгаач мөн аюулгүй болгож дөнгөлөө...
...Улаанууд дайрсаар л,тоглолтын 22 дахь минут үргэлжиж байхад ливерпулийн шинэ цэрэг Harry Kewell-н зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийн Hamann хүлээн авч төв лүүгээ Жиррард руу дамжуулахад, багийн ахлагч бөмбөгийг тогтоолгүй хаалганы зүүн дээд булан руу шууд цохилоо.Бөмбөг салхи зүсэн явсаар айлын хаалгачийн манаж байсан хаалганы торыг зүсэн ГОАЛ орлоо...Гайхамшигтай цохилт үр дүн нь гоёмсог гоал.Ийнхүү тоглолтыг Хотон шувуунууд тэргүүлж эхэллээ...
...Дараагийн аюултай довтолгоог Мөн л Ливерпуль баг зохион байгууллаа...Хаалгачийн өөрийн талбайгаас цөлсөн бөмбөгийг Kewell мөргөн Барош-д дамжуулахад Чех довтлогч маань баруун жигүүрт гүйж явсан Finnan-д дамжуулан өөрөө 16-н талбай руу гүйж ороход нь Finnan дамжууллаа, дамжуулалтыг хүлээж авангуутаа хаалгачийн их тал руу цохисон бөмбөг дамжуулалт болон хаалгачийн өмнүүр өнхрөхөд Djibril Cissé арай л хүрч амжилгүй нүүрний шугамаар гаргаж орхилоо...
...Тоглолтын 2-р үеийн анхны аюултай довтолгоо.Пиннаны булангийн цохилтоос цохисон бөмбөгийг Самми Хупиа мөргөхөд мөн л хаалгач хааж дөнгөлөө...
...Зүүн жигүүрээс Рийсийн Cissé-д өгсөн дамжуулалтыг эсрэг багийн хамгаалагч мөргөн өөрийн талбайгаас холдуулахад бөмбөг нь байраа зөв эзэлсэн Жиррардын хөл дээр ирж ахлагч тогтоолгүй шууд цохин гоал хийлээ...Гэвч энэ гаолыг захын шүүгч тоочсонгүй.Учир нь Рийсийг дамжуулалт өгөхөд Cissé-г отон тоглолтонд орсон гэж үзжээ.Уг нь энэ гоалыг тооцсон бол бас л нэг гоёмсог гоал...
...Тоглолтын 78 дахь минут... Эсрэг багийн довтолгоог таслан ахлагч өөрөө довтолгоог эхлүүллээ.Бөмбөгөө шууд Cissé-д уралдуулж хаян зүүн жигүүрээр Франц товтлогч маань орон 16 дотор байсан Kewell-д дамжуулахад Жиррардыг сул байгааг мэдэрсэн Kewell бөмбөгөө тогтоонгуутаа ахлагчид дамжууллаа...Жиррард ч энэ боломжийг алдалгүй хурд өнцгөөс хаалгачийн их талд хүчтэй цохин гоал хийлээ...Тооны харьцаа 2:0...Хотон шувуунуудын давамгайлал дорь энэхүү тоглолт өндөрлөлөө...Хариу тоглолч Энфильдэд болно...
Тоглолтын баатар багийн ахлагч Стивэн Жиррард
Image

Тоглолтын талаарх бусад зүйлс
Энэхүү тоглолтонд Рафа Майкл Овенд гарааны эрх өгсөнгүй...Харин Евро-2004 ЕАШТ-ээр гайхалтай тоглосон Чех довтлогч Барош болон Францын "AJ Auxerre" багаас зун ирээд байсан Франц довтлогч Cissé нарыг урд эгнээндээ гаргажээ.Энэхүү хослолыг гаргаж Овенг сэлгээнд суулгаж бүр сэлгээгээр ч оруулж тоглуулаагүй нь үнэхээр сонирхолтой...
Мөн Harry Kewell энэ тоглолтон сайн байсан төдийгүй өөрийгөө Ливерпуль клубт маш хэрэгтэй нэгэн гэдгээ харууллаа...

Хариу тоглолт
Image

Liverpool: Dudek, Riise, Henchoz, Hyypia, Carragher, Kewell, Diao, Gerrard, Potter, Baros, Cisse.
Subs - Biscan, Finnan, Hamann, Harrison, Sinama Pongolle, Warnock, Whitbread

GAK: Schranz, Majstorovic, Pogatetz, Tokic, Standfest, Amerhauser, Aufhauser, Sick, Plassnegger, Bazina, Kollmann.
Subs - Almer, Dollinger, Erkinger, Hassler, Muratovic, Ramusch, Sencar

Шүүгч: L Medina Cantalejo энэхүү тоглолтыг шүүн явуулахнээ...

Талбай дээрээ хожигдсон Автричууд энэ тоглолтонд шийдсэн тоглолт үзүүлнэ гэдгийг хүн бүр мэдэж байсан ч,КОП-уудынхаа өмнө,гэртээ хүлээн авч буй хотон шувуунууд ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байлаа...

Тоглолтын торгон агшингууд
...Гэрийн эздээр аюултай довтолгоо эхэллээ. Kewell-н баруун жигүүрт чөлөөт цохилт цохихоор зогслоо.Ахлагчийн зөв байрлалд байгааг харсан Kewell газраар ахлагч руу дамжуулалт өгөхөд Жиррард тогтоолгүй шууд цохисон бөмбөг нь хаалганы баруун доод шонгийн хажуугаар исгэрэн өнгөрлөө...
...Тоглолтын 55 минут.Зочин баг булангийн цохилт цохих эрх авчээ.Булангаас өгсөн дамжуулалтыг Hyypia мөргөн өөрийн талбайгаас хойш гаргасан ч эсрэг багийн тоглогч Tokic дээр ирлээ...Tokic бөмбөгийг хүлээн аван баруун тал руугаа нэг даран өөрийг нь хамгаалж байсан Kewell-г хууран шууд цохилоо.Цохилт ч байгаа онон хаалганы дээд хөндлөвчид ойн хаалганд орлоо...Тооны харьцаа 0:1.Зочин багийн тэргүүлэл...
...Жиррадын чөлөөт цохилт.16 дотор байгаа бужигнасан тоглогч нар луу бөмбөгөө чиглүүлэн дамжуулалт хаялаа.Эсрэг багийн хамгаалагч ч байраа зөв эзэлсэн байсан бөгөөд бөмбөгийг аюулгүй болгох үүднээс өөрийн талбайгаас зайлууллаа.Potter энэхүү бөмбөгийг хүлээн аван шууд цохиход хаалтанд орон ойж ирэхэд нь багийн 2 довтлогч руугаа дамжуулалт өглөө.Гэвч Baros, Cisse 2 үл ойлголцон 2-уул бөмбөгийг унаж татан цохиход алинийх нь ч цохилт амжилтийг эс оллоо...
...Авсрийн багийн бас нэг аюултай зовтолгоо.Баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгийг тэргүүн шугаманд гүйж явсан тоглогч шууд хаалгаруу мөргөхөд Дудэк ур чадвар гарган хаалаа...Энэ бөмбөг орсон бол тоглолт яаж ч эргэж болохоор байлаа...
...Тоглолт дууслаа.Тооны харьцаа 0:1.Зочин багийн ялалт.

Тоглолтын талаар
Олон мянган Копуудынхаа өмнө хүлээн авсан энэхүү тулаанд Ливерпуль баг ялагдсан ч эцсийн үр дүнд 2:1-р хожиж чадсан юм.Хариу тоглолтонд өрсөлдөгчөө бассан уу,өөрсөдөө эрдсэн үү,Улаанууд хангалтгүй тоглож 1 бөмбөг хаалгандаа алдан хорыг нь хүртсэн билээ...
Мөн Рафагийн бас нэг гайхмаар шийдэл нь Florent Sinama Pongolle-г сэлгээнд суулгасан нь бал л хүн болгоны анхаарлыг татаж байв.
Энэхүү 2 тоглолтын нийлбэр дүн Хотон шувуунуудыг шилдэг 32т багтаасан учир Тоглолтын гол баатар бол мэдээж Стивэн Жиррард.Ингээд Ливерпуль клуб шилдэг 32т багтлаа...Одоо тэдэнд аль хэсэгт ямар багуудтай нэг хэсэгт орохоо харах л үлдлээ...

Монакод болсон энэхүү сугалаанд Улаанууд А хэсэгт орлоо...
А хэсэг
Monaco
Liverpool
Olympiacos
Deportivo


Аваргуудын лигийн эхний тулаан буюу хэсгийн анхны ялалт
Image
Эхний тулааныг Энфильд статиондаа Францийн Моннаког хүлээж авна.

Liverpool: Dudek, Riise, Carragher, Hyypia, Josemi, Kewell, Alonso, Gerrard (c), Finnan, Cisse, Garcia.
Subs - Baros, Biscan, Diao, Hamann, Kirkland, Traore, Warnock

Monaco: Roma, Rodriguez, Squillaci, Givet, Evra, Farnerud, Perez, Zikos, Maicon, Adebayor, Kallon.
Subs - Audard, Camara, El Fakiri, Juan, Lacombe, Lescure, Modesto

Норвэгийн шүүгч Terje Hauge шүгэл үлээн тоглолтыг эхлүүллээ...

Тоглолтын эгзэгтэй агшингууд
...Ахлагчийн өгсөн дамжуулалтыг Луйс Гарсиа хүлээн аван 20 гаруй метрээс шууд хаалга руу цохилоо.Гэвч бөмбөг хаалганы зүүн булангийн хажуухан талаар нисэн өнгөрлөө....
...Алонсо төвөөс ахлагчид богино пасс хаяхад ахлагч ганц хүрэлтээр Гарсиад дамжууллаа...Гарсиа урагшилж буй ахлагч руу дамжуулахад ахлагч мөн сул байгаа Сиссэг харан ганц хүрэлтээр дамжууллаа.Дамжуулалт яг Сиссэгийн урд ирсэн байсан бөгөөд шууд хаалгачийн баруун тал руу цохин ГОАЛ хийлээ...Гайхалтай довтолгооны хувилбар, гайхалтай төгсгөл. Ингээд Ливерпуль клуб тоглолтыг тэргүүлж эхэллээ...
...Зүүн жигүүрт бөмбөгийг тууж явсан Рийс арагш Алонсо руу дамжууллаа.Алонсо ч баруун жигүүр лүү Пиннан руу газраар дамжуулахад Пиннан ахлагч руу пассаллаа...Урагш сугаран гарч буй Луйс Гарсиаг харсан ахлагч талбайн гүнээс шууд Гарсиа руу Пасс хаялаа.Дамуулалт 16 дотор ойн ирэхэд Гарсиа хаалгачийн бага тал руу мөргөсөн ч амжиттгүй боллоо...
...Тоглолтын 2-р үед....Айлын довтолгоог тасалсан Алонсо зүүн жигүүрээр довтолгоог эхлүүллээ.Kewell зүүнд жигүүрт зогсож байсан Луйс Гарсиа руу дамжуулахад Гарсиа буцаагаад өөрт нь пассаллаа.Дамжуулалтыг чадварлаг тогтоож авсан шинэ цэрэг Сиссээ руу уралдуулсан дамжуулалт өглөө.Хаалгачийн эсрэг ганцаараа гарсан Франц довтологч маань бөмбөгөө туун орон хаалга руу цохиход хаалгач байрлалаа зөв эзлэн энэхүү аюултай довтолгоог амжилттай зайлууллаа...
...Талбайн гүнээс өгсөн Сами Хуупиагийн дамжуулалтыг Пиннан шууд мөргөн Луйс Гарсиад өгөхөд Спайн залуу маань урдаа нэг ойлгон солгой хөлөөрөө шууд хаалганы баруун доод талаараа шууд цохилоо.Бас л нэг аюултай довтолгоо амжилтыг эс оллоо...
...68 минутанд Сиссэгээр сэлгэгдэн орж ирсэн Чех довтлогч Барош өөрийн ур чадвараа харууллаа.Монакогийн довтолгоог тасалсан Улаанууд шууд сөрөг довтолгоонд орлоо.Талбайн гүнээс Барош руу хаяхад чадварлагаар тогтоон айлын 16н талбай руу орлоо...16 дотор орон өөрийг нь хамгаалж байсан тоглогч бөмбөг таслахыг оролдон унахад нь бөмбөгөө туун урагшлан хууран айлын хаалгачийг хаалганы өмнө зогсож байсан хамгаалагчтай нь хууран Гоал хийлээ...Гайхалтай ур чадвар,биширмээр төгсгөл...Тооны харьцаа 2:0.Ийнхүү 84 дэх минутанд Хотон шувуунууд гоалдаж тоглолтын эцсийн цэгийг тавилаа....

Тоглолтын талаарх
Хасагдах шатанд Барош Сиссэ гэсэн хослолыг гаргаж байсан Рафа Барошйг суулгаж Гарсиаг гаргасан нь үнэхээр нүдээ олжээ...Мөн Хаби Алонсо энэхүү тоглолтонд тоглож хамгаалалт болон довтолгоонд хэрэгтэй хүн гэдгээ дасгалжуулагч болон багийн хөгжөөн дэмжигчидээ өөрийгөө харууллаа.
http://www.liverpoolfc.tv санал асуулгаар энэхүү тоглолтын баатраар Ахлагчийг нэрлэжээ...Багаа гайхалтай улирдан хэсгийн тоглолтын анхны 3 оноогоо халаасаллаа...

Хэсгийн 2 дахь тулаан буюу хэсгийн анхны ялагдал.

Image
Olympiacos: Nikopolidis, Pantos, Anatolakis, Schurrer, Mavrogenidis, Georgatos, Kafes, Stoltidis, Kapsis, Okkas, .
Subs - Castillo, Kostoulas, Maric, Pappat, Vallas, Venetidis, Yiannou

Liverpool: Dudek, Riise, Carragher, Hyypia, Josemi, Warnock, Alonso, Hamann, Finnan, Baros, Garcia. Subs - Biscan, Cisse, Diao, Kewell, Kirkland, Sinama Pongolle, Traore

2 багийн тоглолтыг Италийн алдарт шүүгч Pierluigi Collina шүүхээр талбайд гарч ирлээ…
Image

Энэхүү тулаан анхнаасаа л Georgios Karaiskakis стадиондоо Хотон шувуунуудыг хүлээн авсан Грекийн Olympiacos багийн давамгайлал дор өрнөлөө…
Тоглолтын эгзэгтэй агшингууд
…Тоглолт эхлээд удаагүй байхад талбайн эзэд маш аюултай довтолгоог баруун жигүүрээр өрнүүллээ… Olympiacos-н багийн довтлогчийн цохисон бөмбөг хаалганы баруун доод шонг онон азгүйтлээ…
...Тоглолтын 17 дахь минутанд Грекууд чөлөөт цохилт гүйцэтгэхээр Ливерпулийн 16н талбай дотор бөөгнөрөн зогсоно.Ривалдогийн цохисон бөмбөг хана болон зогссог тоглогчид ойн өндөрт хөөрөхөд Stoltidis үсрэн тэрхүү бөмбөгийг мөргөн ГОАЛ хийлээ.
...Өнөөх л Ривалдо 18 метр орчмоос дарь нь авалцсан сум мэт цохилтыг гүйцэтгэж Ливерпулийг уйлуулах дөхлөө...Азаар энэ бөмбөг байгаа онолгүй хаалганы баруун талаар хадууран одлоо...
...Тоглолтын 2-р үе...Талбайн дунд хэсгээс Барош руу алсын дамжуулалт өгөхөд Чех довтлогч маань чадварлаг тогтоон 16 метрийн шугам даган хөндлөн гүйсээр зүүн жигүүрт сул байсан Kewell руу дамжуулахад захын шүүгч туг өргөн ийнхүү энэ довтолгооны хувилбар амжилтыг эс оллоо...
...Талбайн эзэд довтолсоор.Булангийн цохилт гүйцэтгэхэд Улаануудын хамгаалагч дундаас Olympiacos-н тоглогч цойлон мөргөхөд бөмбөг хаалганы хөндлөвч онон аз гээч зүйл Хотон шувуунуудыг аварлаа...

Ийнхүү Collina шүгэл үлээснээр Улаанууд хэсгийн анхны хожигдлоо Грекийн багаас авч нүүрэндээ гунигтай халаас хоосон нутаг буцлаа.Талбайн эзэд үнэхээр илүү тоглосон учраас хүртэх ёстой гавьяагаа тэд хүртлээ.
Бидний дараагийн учраа Ла лагийн баг DEPORTIVO LA CORUNA

Гэртээ хуурай тэнцлээ...
Image
Ахлагчаар Сами Хупиа
Liverpool: Kirkland, Traore, Carragher, Hyypia, Josemi, Riise, Alonso, Hamann, Garcia, Baros, Cisse.
Subs - Biscan, Diao, Dudek, Finnan, Kewell, Sinama Pongolle, Warnock

Deportivo La Coruna: Molina, Capdevila, Andrade, Martin, Garcia, Luque, Duscher, Silva, Sanchez, Pandiani, Valeron.
Subs - Amo, Munitis, Munua, Romero, Scaloni, Tristan,

Шведийн шүүгч Frisk энэхүү тоглолтыг шүүлээ.

Тойм
Анхны аюултай довтолгоог зочид гүйцэтгэлээ...25 минутанд гүйцэтгэсэн булангийн цохилтыг Германы багийн 25 номерийг эзэмшигч Bernd Schneider гайхалтай мөргөсөн ч хаалганы өмнө Рийс байраа зөв эзлэн зогсож байсан нь зочдын гоалыг үгүй хийн мөргөн холдуулав...
...Баруун жигүүрээс төв лүүгээ бөмбөг туун гүйж явсан Луйс Гарси Сиссэ руу дамжуулалт өгөхөд бөмбөг хамгаалагчдын хөлөнд хачирласан ч эзэндээ хүрлээ.Бөмбөгөө нэг урагш туун хаалга руу өшиглөхөд хамгаалагчийн хөлөнд хачир аван хаалганы хөндлөвчний хажуухан талаар шүгэлдэн өнгөрөв...
...Traore төвөөс баруун жигүүр лүү Гарсиа руу алсын дамжуулалт өглөө.Гарсиа бөмбөгийг хүлээн аван Барошд дамжуулалт өгөхөд Барош хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалтыг газраар өгөхөд байраа зөв эзэлсэн байсан Франц эр шууд хаалга руу цохиход Molina ур чадвар гарган хааж багаа аварлаа...
...Кара өөрийн 16 талбайн урдхан талаас төв рүү Сиссэ рүү пасслахад довтлогч ганц хүрэлтээр Хамман луу дамжуулалт өглөө.Хамманч Барошийг урагш сугаран гарч буйг ажиглан уралдуулсан Пасс Барош руу дамжуулахад эсрэг багийн хаалгач аль хэдий нь байраа орхин урагш гарсан байлаа.Довтлогч маань зүүн тал руугаа нэг даран хаалгачийг хууран айлын 16 руу ороход Барошийн араас гүйж явсан хамгаалагч араас нь гулган орж Барошийг цохихоос өмнө бөмбөгийн таслан гайхалтай довтолгооны төгсгөлийг үгүй хийлээ...
...Мөн л Кара Сиссэ Josemi гэсэн хурдан пасс хормын дотор биелэлээ олж Josemi бөмбөгийг хүлээн авангуутаа баруун жигүүрээс хөндлөн дамжуулалт өглөө...Байраа зөв эзэлсэн Deportivo-н хамгаалагч мөргөн бөмбөгийг зайлуулахад Шабигийн хөлд түүний мөргөсөн бөмбөг ирлээ.Тогтоонгуутаа 25 метр орчмоос шууд цохиход хамгаалагчид ойн айлын 16 талбай дотор байсан Гарсиагийн өмнө ирлээ.100 хувийн гоалын боломжийг Спайн эр маань шувуу буудаснаар бүтэлгүйтүүллээ...
...2 үеийн дундуур шиврээ бороо Энфильдэд асгарна.Шаби зүүн жигүүр лүү Kewell руу дамжууллаа...Дамжуулалтыг хүлээн авангуутаа нэг тоглогчийг аргалан нүүрний шугаман дээрээс хөндлөн дамжуулалт хаялаа.Дамжуулалтыг Сиссэ хүлээн авангуутаа шууд цохиход айлын хаалгач байрлалаа зөв эзлэн барьж амжлаа...
...Хаалганаас 18 метр орчмоос Гэрийн эзэд чөлөөт цохилт гүйцэтгэхээр зогсоно...Kewell солгой хөлөөрөө даялуулан цохиход хаалганы өмнүүр бөмбөг эргэлдэн өнгөрлөө...

Хотон шувуунуудын азгүйтэл үргэлжилсээр.Дэндүү илүү тоглосон ч хүссэн үр дүнгээ өөрийн болгож чадсангүй. Гэртээ хуурай тэнцсэнээр боломжит 9 онооноос 4г нь л халаасалж чадсан тэд дараагийн бүх тоглолтондоо хожиж байж хэсгээ тэргүүлэх боломж үлдэв.

Бидний аврагч Jorge Andrade
Image
Deportivo La Coruna: Molina, Romero, Andrade, Martin, Berenguel, Valeron, Duscher, Gonzalez, Sanchez, Luque, Pandiani. Subs - Amo, Capdevila, Munitis, Munua, Scaloni, Tristan,

Liverpool: Kirkland, Traore, Carragher, Hyypia, Josemi, Riise, Biscan, Hamann, Garcia, Baros, Kewell.
Subs - Alonso, Diao, Dudek, Finnan, Henchoz, Sinama Pongolle, Warnock

Шүүгчээр Wolfgang Stark

Торгон агшин
...Тоглолт эхлээд л Хамман бөмбөг тасалж Гарсиа-д дамжууллаа...Гарсиа ч Барош руу гайхалтай мэдрэмжтэй пасс хаян хаалгачийн эсрэг ганцаараа гаргах боломжийг гаргав...Гэвч Эсрэг багийн хаалгач өмнөх тоглолтын баатар Molina хөлд нь гулсан орж бөмбөгийг тасалж чадлаа...
...Талбайн эздийн эхний аюултай довтолгоо.Төвөөс баруун жигүүр лүү довтолгооныг эхлүүлж хүлээн авсан тоглогч Sergio González руу дамжууллаа...Баруунаас төр рүү туун орж маш хүчтэй цохисон ч бөмбөг хаалганы хажуухан талаар нисэн одлоо...
...Igor Bišcan Deportivo-н 3 ч тоглогчийн дундуур зүсэн гарч зүүн жигүүрт гүйж буй Рийс рүү хаялаа...Рийс ч бөмбөгийг хүлээн авангуутаа хөдлөн дамжуулалт гүйцэтгэхэд Барошийг хамгаалж байсан Andrade өмнүүр нь орон өөртөө АВТО ГОАЛ хиичихэв...
...Авто гоалаар тэргүүллээ алдсан айл дайрсаар төвийн хагас хамгаалагч нь урагч гайхалтай пасс өгөхөд хаалгачийн эсрэг 1:1 гарсан довтлогч нь бөмбөгөө дутуу хатган гаолаа хийж чадсангүй...
...Кара бөмбөг таслан зүүн жигүүрт гүйж буй Рийс руу дамжууллаа...Рийсийн хөндлөн дамжуулалт цохилт болон чиглэлээ өөрчилж хаалгачийг хэмжин золтой л гоал орчихсонгүй...
...Хаалганаас 18 метр орчмоос цохисон цохилт Киркланд дээр ирэн аюулгүй боллоо...
...Víctor Sánchez баруун жигүүрээс сугаран гарч 16 дотор орж ирэхэд түүнийг хамгаалж байсан Ливерпулийн хамгаалагч хөлд нь суун довтолгоог цэгэллээ...

Энэхүү хожил нь хэсэгтээ айлын талбайд авч байгаа анхны ялалт бөгөөд Гоалын эзнээр Jorge Andrade тодорчээ.Киркланд хэсгийн 2 тоглолтонд оролцохдоо 2ууланд нь хаалгандаа бөмбөг алдалгүй бас ч үгүй өөрийгөө харуулж чадлаа.Энэхүү хожлийн дараа Улаанууд хэсэгтээ 7 оноотой гоалыг зөрүүгээр хүснэгтийн 2т бичигдэх боломжтой боллоо..

Молтогчин Туулай Ливерпуль нуман тулгуурт оруулав
Image
Monaco: Roma, Evra, Plasil, Squillaci, Maicon, Givet, Zikos, Farnerud, Nonda, Chevanton, Saviola.
Subs - Adebayor, Audard, El Fakiri, Kallon, Modesto, Oshadogan, Perez

Liverpool: Kirkland, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Biscan, Hamann, Gerrard, Garcia, Mellor.
Subs - Alonso, Diao, Dudek, Josemi, Kewell, Sinama Pongolle, Warnock

Тойм
...Тоглолт эхлээд зочин баг довтолгоо зохион байгуулж байхад Луйс Гарсиа гэмтэн Josemi орж ирэн Улаанууд хийх ёстой боломжит сэлгээнийхээ нэгийг тоглолтын 5 дахь минутанд хийлээ...
...Ахлагчийн төвөөс зүүн жигүүр лүү дамжууласан дамжуулалтыг Рийс хүлээн авч Mellor руу дамжуулахад хаалгач Roma сугаран гарч ирэн бөмбөгийг барьж авлаа...
...Хажуугийн шугамнаас Josemi-гийн айлын 16 руу шидсэн бөмбөг Biscan хөл дээр ирэхэд шууд гуядан цохилоо.гэвч гоал оруулж чадсангүй...
...Булангийн цохилт эзэд гүйцэтгэхэд бужигнаан дундаас бөмбөг Савиола дээр ирэхэд Аргентин довтлогч шууд цохисон ч хаалганы өмнүүр бөмбөг өнхрөн нүүрний шугамаар гарлаа...
...Тоглолтын 2-р үед Талбайн эздийн зохион байгуулсан довтолгоо биелэлээ олж талбайн эзэд нэг Гоал орууллаа.Энэхүү гоалын эзнээр Молтогчин туулай хочит Савиола.Бөмбөгөө тогтоохдоо гар хүрсэн гэж Ливерпулийнхан маргалдсан ч шүүгч нэгэнт шийдвэрээ гаргажээ...Тооны харьцаа 1:0
...Майконы баруун жигүүрээс Улаануудын 16 талбай руу хажуугийн шугамнаас шидсэн бөмбөгийн хамгаалагч Хуупиа арагш гаргасан ч бөмбөг Pontus Farnerud хөлд ирэн шууд цохиход хаалагч Киркланд гайхалтай хамгаалалт хийн бөмбөгийг барьж авлаа...
...Булангийн цохилт гүйцэтгэхээр зогсож байсан Улаанууд шууд Пиннанд ойрын пасс хаян дотолгоог эхэллээ...Пиннаны хөндлөн дамжуулалт дэндүү хүчтэй болж мөргөх гэж үсэрсэн тоглогч нарыг даван зүүн жигүүрт байсан Хамман луу ирлээ...Хамман ч буцаан зүүнээс хөндлөн дамжуулалт өгөхөд бөмбөг Сами Хуупиагийн толгой дээр ирж Финланд хамгаалагч маань үсрэн мөргөхөд Монакогийн хаалгач Roma итгэмээргүй хамгаалалт хийж хаалгандаа гоал алдсангүй ээ...

Ийнхүү шүүгчийн мэдлийн нэмэлт цаг дуусч Хотон шувуунууд Францад хожигдол хүлээн дараагийн тоглолтондоо заавал хожих даалгавартай боллоо. Тэд хэсгээ тэргүүлэх битгий хэл энэхүү тоглолтын дараа хэсгийн 3-р байрт бичигдэх болов.Дараагийн тоглолт бүхнийг шийдэх тулаан.

Хэсгийн 2-р байраар гарахын төлөөх сүүлчийн тулаан
Image
Liverpool: Kirkland, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Alonso, Gerrard, Nunez, Baros, Kewell.
Subs - Diao, Dudek, Henchoz, Josemi, Mellor, Sinama Pongolle, Warnock

Olympiacos: Nikopolidis, Venetidis, Anatolakis, Schurrer, Pantos, Djordjevic, Kafes, Stoltidis, Pappat, Kapsis, .
Subs - Castillo, Kouloucheris, Maric, Okkas, Rezic, Vallas, Yiannou

Энэхүү тулааныг үзэхээр хөлбөмбөгийн фанатууд Энфильд цэнгэлдэхэд хуран чуулан өөрсдийн багаа дэмжинэ.
Тоглолтын удирдаачаар Manuel Gonzales.Европын нэгэн гайхамшигт шөнө...Бидний мөрөөдлийг биелүүл,Рафагийн улаан арми гэх зурагт самбар барьсан Копууд цэнгэлдэх даяар You'll never walk alone хэмээн дуулалдана.
Тоглолтын эгзэгтэй агшингууд
...Ахлагч зүүн жигүүрээс булангийн цохилт гүйцэтгэхэд Сами Хуупиагийн мөргөсөн бөмбөг хаалганы зүүн талаар өнгөрлөө...
...Ривалдогийн цохисон чөлөөт цохилт ахлагчийн толгойн дээр ойн эгээтэй л Гоал орчихсонгүй.Азаар хаалганы дээгүүр бөмбөг нислээ...
...Зүүн жигүүрээс Шаби Алонсо чөлөөт цохилт гүйцэтгэн доогуур асар хүчтэй цохилт гүйцэтгэлээ.Энэхүү хурдтай яваа бөмбөгөнд хаалгач өсгийлдөн хүрч чиглэлийг нь өөрчлөхөд Бөмбөг нисэн явсаар хаалганы баруун доод шонг онон ойн Гоал орсонгүй...
...Тоглолтын 27 минут.Грекчүүд чөлөөт цохилт гүйцэтгэхээр хаалганаас 18 метрийн зайтай талбайн төвд бөмбөгөө байрлуулжээ.Цохилтыг мэдээж Ривалдо гүйцэтгэнэ.Солгой хөлөөр цохисон түүний бөмбөг хана болон зогссон тоглогч нарт ойн үл ялиг чиглэлээ өөрчлөн хаалга руу шуургалан орлоо...Тооны харьцаа 0:1.Талбайн зочин баг тэргүүлж эхэллээ...
...Ахалгч зүүн төвөөр 2 хамгаалагч хууран гарч ирэн зүүн жигүүр лүү Рийс дамжууллаа...Рийс ч хүлээн авангуутаа шууд цохиход бөмбөг хаалганы өмнүүр өнхрөн нүүрний шугамаар гарч одлоо...
...Ривалдогийн цохисон чөлөөт цохилт маш хүчтэй даялан Ливерпулийн 16 руу орж ирэхэд Кара мөргөн зайлуулж хажуугийн шугамаар гаргалаа...
...Тоглолтын 2-р үе эхлээд 2 минут болж байхад Талбайн төвөөс Улаануудын хамгаалагч зүүн жигүүр лүү Kewell руу алсын дамжуулалт өглөө. Kewell ч бөмбөгийг хүлээн авангуутаа нэг тоглогчийн хууран айлын 16-н талбайд орж ирэн хөндлөн дамжуулалтыг өгөхөд сэлгээгээр орж ирсэн Sinama Pongolle байраа зөв эзлэн бөмбөгийг чихэн гоал хийлээ.Тооны харьцаа 1:1
...Барош Жирард Кэүл гэсэн хурдан дамжуулалт биеллээ олж Харри Кэүл ч урагч Бораш руу уралдуулан хаялаа.Барошд хаясан дамжуулалтын хамгаалагч нь мөргөн хойш гаргахад Жиррард тэрхүү бөмбөгийг шууд унаж гуядан гоал орлоо.Гэвч энэхүү гоалыг шүүгч тооцсонгүй.Барошийг хамгаалагч дээр алдаа гаргасан гэж үзжээ...
...Sinama Pongolle-н хөндлөн дамжуулалтыг Харри Кэүл шууд асар хүчтэй шууд мөргөхөд хаалгач барьж авч чадлаа...
... Алонсо хаалганаас 20 метрийн зайд чөлөөт цохилт гүйцэтгэхээр цохино.Шууд цохиж болох байсан ч төв рүү дамжуулалт өгч эсрэг багийн хамгаалагч холдуулахад Sinama Pongolle-н хөлд ирлээ...Sinama ч бөмбөгийг хүлээн авангуутаа зүүн тал руугаа даран гүйж мөн хөндлөн дамжуулалт өглөө.Дамжуулалтыг Nunez мөргөхөд хаалгач хаан ойрж ирсэн бөмбөгийн сэлгээгээр орж ирсэн Mellor шууд цохин гоал хийж талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэллээ...
...Зүүн жигүүрч Карра бөмбөг эзэмшин дамжуулалт өгөх хүнээ хайсаар Mellor руу хөндлөн дамжуулалт хаялаа...Mellor ч ахлагчийг сул байгааг анзааран түүн лүү бөмбөгөө мөргөн өгөхөд ахлагч ойж ирсэн бөмбөгийг хаалга руу шууд цөм цохив...Гайхалтай цохилт үнэхээр дахин дахин үзээд ч бишрээд бармааргүй Гаол айлын хаалганд шуургалан орлоо...

Үр дүн
Ийнхүү Улаанууд олон мянган Копуудынхаа өмнө үнэхээр гайхалтай биширмээр ялалт авч тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо.Тоглолтын сүүлийн 2 гаол хуран чуулсан Копуудын цөсийг хөөргөн зүрхийг дэлслүүлж цэнгэлдэхийг буцалгалаа.Үнэхээр ч орилохгүй, чарлахгүй байхын аргагүй аргагүй сайхан тоглолт болж өнгөрлөө.Гаолын зөрүүгээр Olympiacos-н дээр бичигдэж хэсгээсээ 2-р гарах боломжтой боллоо...Ийнхүү Станбул явах эхний даалгавар биелэгдлээ.Бидний дараагийн учраа хэн бэ?

Үргэлжлэл бий...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Legends Of Kop..........

Postby che » Mon Oct 12, 2009 12:22 pm

Image
Бидний марташгүй 100 өдөр цуврал...
Ноймэр 7: Ливэрпүүл хөлбөмбөгийн баг үүсгэгдсэн өдөр.

1892 оны 3 сарын 15нд Ливэрпүүлийн ууган залуу John Houlding, шар айрагийн компанитай, хотын захиргааны гишүүн ирээдүйн Ливэрпүүлийн хотын дарга байлаа. Түрээсийн төлбөрийн маргаан дээрээс болж Эвэртөн Ливэрпүүл 2 тусдаа задаржээ. Houlding ба William Barclay(Ливэрпүүлийн анхны нарийн бичэг) шинэ клуб Анфиэлд-д байгуулахаар зөвшөөргөөжээ. 10 жилийн өмнө 1882 онд Эвэртөн өөрийн гэсэн талбайтай болох ёстой болжээ. Эвэртөн эхлээд Priory Road-г түрээслэж байжээ удалгүй Анфиэлд-д бага зардалаар түрээслэдэг байв. Гэсэн хэдий ч Эвэртөн тусдаа баг болон хөгжихийг хүсэж байлаа, Ливэрпүүлийн эзэн Houlding Эвэртөн-г худалдан авахыг хүсэн 2 клуб-г нэг болгохыг хүсэж байлаа. Удалгүй урт хугацаагаар түрээслэх гэрээ байгуулсан ч Эвэртөны эзэд болон тоглогчид зөвшөөрсөнгүй.
Houlding болон Barclay Анфиэлддээ үлдэн 3хан тоглогч болон хэдхэн үнэнч фэнүүдтэй үлдэн энэ шинэ багийг шинээр босгохоор болжээ. Houlding анх John McKenna-тай гэрээ байгуулан менежэрээр тавин шинэ бүрэлдэхүүн босгох хүсэлт гаргав. McKenna удалгүй 13 тоглочтой, 9н тоглогч ни Шотланд, хотын өнгө болох улаан 1894 оноос Ливэрпүүлийнх болжээ. мөн Liverbird болох Ливэрпүүлийн лого нь 1091 оноос албан ёсоор тавигдаж эхэлжээ. Баг бүрдүүлж дууссаны дараа John McKenna Football League-т тоглож болох тухай өргөдөл гаргасан ч тэднийг The Lancashire League-д тоглохыг хүчилсэн юм. 4 дэх өдөр болох 1892 оны 9 сарын 1-нд түүхэн бичэгдэх энэ өдөр Ливэрпүүл Анфиэлд-д анхны тоглолтоо хийжээ. Энэ тоглолт нь Rotherham Town багийн эсрэг 7-1-ээр хожиж байжээ. Malcolm McVean анхны гоалоо эрт эхний үед хийжээ. Arthur Kelvin мөн хүчтэй цохин хийж байж, Tom Wyllie мөн хэт трик хусан John Miller тасархай гоалоороо одоо хүртэл Ливэрпүүлийн түүхэн шилдэг гоалуудад орохоор гоалоо хийж байжээ.
Last edited by che on Wed Oct 14, 2009 10:49 am, edited 1 time in total.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Legends Of Kop..........

Postby Ladykop » Mon Oct 12, 2009 2:50 pm

liverpoolfan wrote:Дэлхийн 2-р дайны үеийн Ливерпуль
1939 Английн аварга шалгаруулах тэмцээн тодорхой бус хугацаагаар завсарласан ч засгийн газрын зүгээс ард түмний сэтгэлийг өөдрөг байлгахад тустай хэмээн спортын тэмцээнүүдийг бүрэн зогсоох хүсэлгүй байлаа.
Дайны бараг эхнээс дуустал хэдэн долоо хоног үргэлжилдэг бүсийн хөлбөмбөгийн тэмцээнүүд явагдаж байв.

Image
Ливерпулийнхэн цэргийн албанд

Тэмцээнийг зохион байгуулагчдад хүндхэн даалгавар оногджээ. Үзэгчдийн тооны дээд хязгаарыг 8000 гэж тогтоон, хатуу чангаар билетийн дагуу стадионд оруулна. 50 милээс хол зайтай бол зочилж тоглохыг хориглоно. Хөлбөмбөгчид нь ихэнхи тохиолдолд эцсийн мөчид эр цэргийн үүргээ гүйцэтгэхээр дуудагдана. Зарим үед үзэгчдийн дундаас сонирхогчдыг тоглолтонд оруулна. Олон хөгжөөн дэмжигчид тэмцээн үзэхээр явахдаа хөлбөмбөгийн гудлаа үүрээд явдаг байжээ-гэнэт боломж олдох ч юм бил үү. Дайн үргэлжилсээр, хувцас талоноор тараадаг байсан тул хамгийн хэцүү асуудлын нэг нь хөлбөмбөгийн өмсгөл болжээ. Дээр нь нэрмээд бамбөгдөлтөөс болж тоглолтууд хойшилно.
1914 оны адилаар Ливерпулийн тоглогчид 1939 оны 7 дугаар сард Хөлбөмбөгийн холбооноос гаргасан дуудлагаар дотоодын цэргийн армид хамгийн түрүүнд нэгдэгсдийн нэг байлаа. Нас гүйцсэн бүх тоглогчид эх орноо хамгаалах үйлсд нэгджээ. Мэтт Басби, Фил Тэйлор нар Хатан хааны Ливерпулийн 9-р батальонд, Жим Харли Тэнгисийн цэрэгт, Берри Нювенхейс агаарын хүчинд, дөнгөж 5 дугаар сард Ливерпулийн эгнээнд нэгдсэн Боб Пейсли Хатан хааны их бууны ангид алба хаахаар болжээ. Тэрбээр Британийн ард түмний дайны баатруудын нэг хожим болсон юм. Эхлээд хойд африкийн фронтын гол тулааны нэг Эль-Аламаны дэргэдэх тулаанд оролцон, дараа нь 1944 онд Ромыг чөлөөлөгдөхөд танкин дээр суун хот руу орж байж. оржээ.
Армид алба хааж байгаа мэргэжлийн хөлбөмбөгчийн тоог харгалзан үзсэнээр Лигээс тоглогч ямар ч багт тоглож болох “зочны” системийг нэвтрүүлэв. Тэд ихэнхдээ казарм нь ойр байрласан багийн бүрэлдэхүүнд тоглодог байв. Ингэснээр Блэкпүл, Олдершот гэх мэт цэргийн том бааз ойрхон байрласан багууд британийн хөлбөмбөгийн шилдэгүүдийг эгнээндээ багтаан “од” болж эхлэв.
Ливерпуль ч тэр багуудаас дутаж байсангүй. Дайны үеэр олон алдартнууд багийн өмсгөлийг өмсөж байжээ. Чарльтоны хаалгач Сэм Бартрам /лиг болон цомын тэмцээнүүдэд оролцсон тоглолтынхоо тоогоор рекорд тогтоосон. Нэгэн хөгтэй тохиолдлоор түүхэнд бичигдсэн. Харц нэвтлэхийн аргагүй нэгэн манантай тоглолтын үеэр шүүгч тоглолтын зогсоон, тоглогчдыг талбайгаас гаргасныг мэдэлгүй бараг хагас цаг шахуу хөлдөж үхэх шахан хаалгаа манаж зогсож байжээ/, Арсеналын вэльс тоглогч Хорас Камнер, “чоно” Стэн Каллис /Олон жил Вулверхэмптон болон Английн шигшээгийн хамгаалагч байгаад, сүүлд төрөлх багийнхаа түүхэн дэх хамгийн амжилт гаргасан дасгалжуулагч. 1949 онд Английн цом, 1954, 1958, 1959 онд аварга болж байсан. /, Эвертоны Клифф Бритон/1930 аад оны үед эвертоны плеймейкер байсан. Сүүлд дасгалжуулагч нь болсон/, ирээдүйн Ливерпүүлийн менежер Чарльтоны Дон Уэлш-тэр үед болсон Саутпортыг 12:1 ээр бут ниргэхэд 6 гоол оруулжээ.
Зарим нь бүр давтагдахын аргагүй хүмүүс байж. 1943 оны 2 дугаар сард Ирландын агуу хагас хамгаалагч Питер Догерти Блэкпүлтэй тоглоход манай бүрэлдэхүүнд тоглож байв. 5 дугаар сард нь Эвертоныг 4-1 ээр хожиход агуу Билл Шенкли өөрийн биеэр 4 номерын өмсгөл өмсөн тогложээ.
Билли Лиддел шилдэг тоглогчид эзгүйрэн орон зай гарсан үед зүй ёсоор лидерийн үүргийг багтаа залгамжлан авсан залуусын нэг байв. Дайн эхлэхэд насанд хүрээгүй байсан тэрбээр 1940 оны 1- р сард анхны тоглолтоо хийхдээ 7-1 р Крю-г хожиход оролцсон байна. 7 хоногийн дараа Ситиг 7-1 р хожиход хэт-трик хийжээ. Тоглолтын дараа Ситигийн хаалгач Фрэнк Свифт түүний мөрөн дээр нь алгадан, “сайн ажиллаа хүү минь, гэхдээ битгий хэтрүүлчихээрэй” хэмээжээ. Свифт /олон жилийн дараа Мюнхений осолд амь үрэгдсэн. Зодог тайлсны дараа спортын сурвалжлагчаар ажиллан, Манчестер Юнайтедийнхны хамт онгоцоор гэр рүүгээ харьж байж/ ирээдүйн гайхалтай авъяастан өмнөө байгааг ойлгожээ.
Ливерпуль хотынхны хувьд хөлбөмбөг нь германчуудын бөмбөгдөлтөнд өртөн, эргэн тойронд сүйрэл болж байх үед дайны аймшигт байдлыг түр ч болтугай мартах цэнгэл болж байв. Довтлогч Сирил Доун дараа нь дурсахдаа “Бид зугаа цэнгэлийн хэрэгслийн нэг хэсэг болж байсан. Энэ бол тэр үед британичуудад хамгаас хэрэгтэй зүйл нь байсан юм. Магадгүй эрх баригчид мерсисайдынхныг хөлбөмбөг тоглохоос нь хэзээ ч хориглож чадахгүй гэдгээ ойлгосон байх.”
Тоглолтын үр дүн чухал байсангүй. Гэвч Ливерпуль 1943 онд хойд бүсийн аварга болж байжээ. Мөн тэр оны дербид Ливерпуль сүүлийн 8 минутанд 5 гоол хийн 5-2р хожиж байжээ. Үзэгчдийн тоо 13 мянга гаруй байснаар фронтод туслах сангийнхан 946 фунт цуглуулсан байна. 1944 онд Ланкаширийн цомд Болтоныг ялан аварга болов. Засгийн газраас үзэгчдийн тооны хязгаарыг цуцлахад дербиг үзэхээр дайны үеийн рекорд амжилт болох 44 820 хүн тоглолт үзсэн байна.
Image

Дээд эгнээ: Жим Харли, Фил Тейлор, …, Эдди Спайсер, …, Боб Пейсли, Гарри Истэм.
Доод эгнээ: Барри Нювенхёйс, Сирил Доун, Билли Макконнел, Вилли Фэган, Жек Балмер.

Ингээд дайн дуусч баатруудаа гэртээ хүлээн авч эхэллээ. Хамгийн түрүүнд армиас халагдсан хүмүүсийн нэг Мэтт Басби байв. Ливерпуль түүнийг баяртайгаар тосон авч туслах дасгалжуулагчийн ажил санал болгосон авч тэр үед түүний гайхалтай лидерийн авъяас нэгэнт нууц биш болж, Рединг, Айр Юнайтед багууд мөн санал тавьсаар, 1945 онд татгалзахын аргагүй санал Манчестер Юнайтедаас ирэн, Олд Траффордод дасгалжуулагч болжээ.
Дайны төгсгөлд Агаарын цэргийн хүчинд татагдсан Лиддел европ, Канадад албаа хаан буцаж ирэв. Шархдаж, эр зоригийн медаль авсан хамгаалагч Эдди Спайсер, Жим Харли, дайсны суман дунд хамт байлдагчаа аварч Байлдааны одон авсан Билл Жонс, хойд африкийн цөлд эгээтэй л нүдээ алдаагүй, шархадсан Боб Пейсли нар эргэн иржээ.
Харамсалтай нь Ливерпулийн ахмад Том Купер эргэн ирсэнгүй. Тэрбээр дайнаас буцаж ирээгүй 75 мэргэжлийн хөлбөмбөгчдийн нэг байсан юм. Тэр 9 р батальонд хамгийн түрүүн орж, явган цэрэгт байгаад дараа нь цэргийн цагдаад алба хааж байгаад 1940 онд Стоук сититэй тоглоход Ливерпулийн бүрэлдэхүүнд тоглосноосоо 2 хон сарын дараа албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэджээ.

Дайн дууссаны дараа анхны албан ёсны тэмцээн Английн цомд 1946 оны 1 дүгээр сарын 5-нд Честерийн эсрэг тоглон 2-0 р хожжээ. Энэ тоглолт нь олон хүний хувьд анхны албан ёсных байсан ба үүнд: нэг гоол оруулсан Билли Лиддел, зүүн ард байсан Боб Пейсли, Английн шигшээгийн ирээдүйн тоглогч Лори Хьюз, 1936 онд 13 настай байхдаа ирээд 10 гаруй жил хүлээсэн Рэй Ламберт нар байжээ.
Дараа нь Болтоны эсрэг тоглоход юу ч хийж чадалгүй 5-0-оор хусуулж, Английн цомд авч байгаагүй ялагдлаа хүлээв.
Английн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 8 сар дутуубайсныг манайхан тун ч ашигтайгаар өнгөрөөжээ. Багийн удирдлагад байсан Вильям Макконнел дайны үед ливерпулийн ажилчдыг хүнсээр хангаж байсан бөгөөд засгийн газрын хол хүнсний хангамжийн хороонд ажиллаж байжээ. Тэрбээр байдлыг хэн хэнээс илүүтэйгээр ойлгож байв. 1946 онд Британид тэжээл ихтэй мах, өндөг, бяслаг мэт хүнсний бараа ихээр дутагдаж, өвөлд нь ногоо нийлүүлэхэд бэрхтэй, жүрж, гадил мэт жимсний талаар бодохын ч хэрэггүй байв.
Чухам Макконел багийн менежер Жорж Кейтэй ярилцан улирлын өмнөх бэлтгэл болгон Америкт аялан тоглох ажлыг зохион байгуулав. Энэ нь энгийн атлаа тунчиг мэргэн санаа байв. Гэр орноосоо хол “Куин Мэри”-гээр 6 долоо хоног аясны эцэст Америкийн 10 том хотуудад тоглосноор тэндхийн элбэг дэлбэг хоолоор хүч орон, багийн хувьд улам нэгдэн зузаарах ёстой байлаа.
Image
Он буруу бичигдсэн

Америкт 10 тоглосноос 10 хожил авч, гоолын зөрүү 70-10 байжээ. Ливерпульчүүд сонины эхний нүүрүүдэд бичигдэн, сэтгүүлчид үй олноороо тойрон хүрээлнэ. Тоглогчдыг хамгийн их гайхуулсан зүйл бол цалин байлаа. Хөлбөмбөгчид улирлын дундуур долоо хоногт шагналтайгаа нийлээд 10 фунт авдаг байж. Гэтэл америкийн бейсболын одууд нь жилийн 60 мянгын гэрээ зурдаг байсан ажээ.
Хамгийн гол нь тэд гэртээ мөр бүтэн, гэдэс цатгалан, жин нэмэгдэн, сэтгэл өөдрөгөөр харьж ирэн, Английн аваргын төлөө тулаанд бэлэн болсон байв. Кей, Макконнелийн төлөвлөгөө 100 хувь биелсэн болох нь ирээдүйд харагдсан юм.
Image
Тулаанд бэлхэн
(с) The Official Liverpool FC Illustrsted History

Шинэ хүн тавтай морил
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Next

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests