Стивен Жеррард

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby boboZ » Fri May 23, 2008 6:18 pm

Devil 7 wrote:тэр андэрсөны хөлд сууж бгаа бол эхлээд андэрсөн жэррардыг хүний чинээ тоохгүй хажуугаар нь гараад явж бтал өөр хэн ч бсан билээ 2 нөхөр араас нь чаргууцалдаад бж бтал тэр далимаар нь жэррард суусийм шүү та минь ээ :grin:


...тэрийг нь чөтгөр долоо яг хажууд нь гүйж байгаад харсийн гэнэ лээ та минь ээ.... :RD
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Gooner » Mon Jun 09, 2008 6:15 pm

Нэг ялаа нисээд байсан гэсэн чөтгөр долоо байж лд
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Адмирал » Tue Jun 10, 2008 11:27 am

Gooner wrote:Нэг ялаа нисээд байсан гэсэн чөтгөр долоо байж лд


:-o :-o :-o
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Төгсөө » Tue Jun 10, 2008 10:49 pm

Gerrard tackle on Jagielka
http://youtube.com/watch?v=QWW0eDzwK6s


Jagielka-g edelchihjee.
YNWA!
Төгсөө
Kopites
Kopites
 
Posts: 1173
Joined: Mon Sep 10, 2007 1:45 pm

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Devil 7 » Wed Jun 11, 2008 10:25 am

Gooner wrote:Нэг ялаа нисээд байсан гэсэн чөтгөр долоо байж лд

Za bi zuragtaar l harsanaa helsendeg :grin:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Ggoal » Sun Jun 22, 2008 1:35 am

Image
Image
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby tsoko » Wed Jul 23, 2008 6:03 pm

Gerrard tackling Ronaldo

Image

:eek: http://youtube.com/watch?v=qTtSiztFY9o Gerrard tackling Ronaldo, part 1

:eek: http://youtube.com/watch?v=RmiEN4hflRg Gerrard tackling Ronaldo, part 2

:eek: http://youtube.com/watch?v=SzGbAvJ_3bw Gerrard tackling Ronaldo, part 3
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby tsoko » Fri Jul 25, 2008 8:27 pm

Өнөөдөр 10 цагийн өмнө Жеррард маань Ливерпүүл хотын John Moores University-н хүндэт гишүүн золоор шагнуулжээ.
Хүндэт гишүүн цолоо авсаныхаа дараа эхнэр Alex Curran-ы хамт

Image Image Image

Image Image
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby white » Wed Jul 30, 2008 3:40 pm

Code: Select all
Стиван Жеррард сайн тоглогчоо гэхдээ хүлээн зөвшөөрч байна сайн ч ахлагч гэхдээ шигшээдээ явдаггүй юм ер нь английн шигшээ явахгүй юм доо, хэтэрхий эрт од болгоод байна аа сайхан сайхан тоглогч нараа, Жеррардгүй бол ливерпүүл хэцүү шүү хэцүү 
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Stevey G » Sat Sep 06, 2008 4:52 pm

Steven Gerrard bol aguu toglogch liverpool ba angliin shigsheegin gol noyon nuruu toglogch shuu
Liverpool FC England Steven Gerrard
User avatar
Stevey G
 
Posts: 29
Joined: Thu Mar 20, 2008 4:57 pm

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby ТӨӨГӨӨ » Mon Sep 15, 2008 2:02 pm

ehner ni ilvv ilvv
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Devil 7 » Mon Sep 15, 2008 2:46 pm

Stevey G wrote:Steven Gerrard bol aguu toglogch liverpool ba angliin shigsheegin gol noyon nuruu toglogch shuu

Ливерпүүлд бол яах аргагүй ноён нуруу. Тэдний домог шүү дээ
Шигшээд бол яж ч бдсон ноён нуруу биш
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby boboZ » Mon Sep 15, 2008 4:05 pm

Devil 7 wrote:
Stevey G wrote:Steven Gerrard bol aguu toglogch liverpool ba angliin shigsheegin gol noyon nuruu toglogch shuu

Ливерпүүлд бол яах аргагүй ноён нуруу. Тэдний домог шүү дээ
Шигшээд бол яж ч бдсон ноён нуруу биш

Чинийхээр бол Рүүний л биз.... :RD
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Devil 7 » Mon Sep 15, 2008 5:07 pm

ugui ee. Rooney-g shigsheedee sain togoldogguig huleen zuvshuurne. Bi er ni tuilshirdaggui ldee :RD
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby .boldoo. » Mon Sep 15, 2008 8:25 pm

Руунийг шигшээдээ муу гэдгийг нь бүгд л мэдийшдээ. Жеррард ч ялгаагүй. Энийг хүлээн зөвшөөрчихөд энэ хэдэн улаануудаас юу уначих гээд байгаан бол.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Captain » Tue Sep 16, 2008 10:09 pm

Devil 7 wrote:
Stevey G wrote:Steven Gerrard bol aguu toglogch liverpool ba angliin shigsheegin gol noyon nuruu toglogch shuu

Ливерпүүлд бол яах аргагүй ноён нуруу. Тэдний домог шүү дээ
Шигшээд бол яж ч бдсон ноён нуруу биш
chi tgd henig gehgeed bgan ???
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Simon » Tue Sep 16, 2008 10:19 pm

Хамгаалалтын 2 цамхаг л блгүйдээ
~You'll Never Walk Alone~
Simon
 
Posts: 240
Joined: Mon Mar 10, 2008 5:59 pm
Location: C:\WINDOWS\System32\...

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Captain » Wed Sep 24, 2008 11:02 pm

Simon wrote:Хамгаалалтын 2 цамхаг л блгүйдээ
za medku
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby MJ » Mon Sep 29, 2008 11:52 am

Бишээ хаалгач ш дээ Дэвид Сийман ч юм уу....ккккк
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Тэрри_10 » Mon Sep 29, 2008 5:42 pm

Бекс ах байлгүйдээ. :eek:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Captain » Mon Sep 29, 2008 8:05 pm

Бек ч үе ээ өнгөрөөсөн байx даа
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Тунгаа » Tue Oct 07, 2008 12:07 pm

[quote="Babel.R"]Бек ч үе ээ өнгөрөөсөн байx даа[/quote]

Yag sht.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby Munguu » Tue Oct 07, 2008 4:43 pm

Бэкс ах нь шигшээдээ дуудагдсан байх юм арай ч єнгєєрєєгїй л юм байна :D
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby jj_666 » Sun Oct 19, 2008 4:23 pm

hoyor hamgaalagch ni mon bhoo
User avatar
jj_666
Simba
 
Posts: 325
Joined: Tue May 13, 2008 7:06 pm

Re: Steven GERRARD!!!!!!!

Postby meesh » Tue Nov 11, 2008 12:14 pm

"ТЦ" уншигчдадаа ээлжит бэлгээ дэлгэж байна. Спортын ертөнцөд нэр алдраа дуурсгасан шилдгүүдийн дурдатгалыг сониныхоо хуудсаар дамжуулан хүргэж байсан бид энэ удаа Английн шигшээгийн хагас хамгаалагч, “Ливерпуль” клубийн ахлагч Стивен Жеррардын "Миний намтар" номыг орчуулан толилуулах юм. Дахиж дайрахаас зүрхшээм ширүүн хамгаалалт, ямар ч хаалгачийн зүрхэнд шар ус хуруулах хүчтэй цохилт, гоол хийхээс аргагүй оновчтой дамжуулалтаараа онцгойрох тэрбээр шигшээдээ ч, клубтээ ч орлуулшгүй тоглогч билээ.

Английн шигшээ болон “Ливерпуль” өрсөлдөгч багтаа хожигдвол тоглолтын үр дүнд дурамжхан зогсох Жеррардын зураг сонины нүүрүүдэд дурайж, эсрэгээрээ ялалт байгуулбал мөн л түүний баярлаж хөөрсөн дүр хэвлэлийн хуудсанд буудгийг бид мэднэ. Энэ нь фото төрхөөрөө ялгарсандаа биш, багтаа гүйцэтгэх үүрэг их гэдгийг харуулж буй юм. Английн шигшээгийн олон тоглогч “Жеррардтай байхад тоглолт хялбар болдог” гэж түүнийг үнэлсэн байдаг.

“Ливерпуль”-ийн хүүхдийн сургуульд Жейми Каррагер, Майкл Оуэн нартай хамт хүмүүжсэн Стивен Жеррардын яагаад багаа сольдоггүй шалтгаан, тоглогчийн замналаа өндөрлөсөн хойноо ч клубтээ хүчин зүтгэх хүсэл эрмэлзлийнх нь тухай та энэ номоос унших боломжтой.

СТИВЕН ЖЕРАРД

Талархал
Энэ номоо гайхалтай гэрийн эзэгтэй Алекс, хөөрхөн охид Лилли-Элла, Лекси болон цаг үргэлж миний төлөө байдаг хайрт аав Пол, ээж Жюли, миний шүтээн болсон ах Пол нартаа зориуллаа. Мөн сайн найз, итгэлтэй агент Струан Маршалл, түүний туслах Катрин Тэйлор нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлье.

"Ливерпуль" багт тоглох боломжийг олгон мөрөөдлийг минь биелүүлсэн хүн бүрт маш их талархаж явдаг. Би хэзээ ч ганцаараа алхахгүй гэдгээ мэднэ. Миний амьдралын түүхийг сонсож, сэтгэлд нийцтэл бичсэн "Дэйли Телеграф"-ын Хенри Винтер, "Дэйли Экспресс"-ийн Пол Жойс нарт баярлалаа. Мөн Даг Янг эрхлэгчтэй "Transworld" хэвлэлийн газрынхныг бахдая. Туслах Эмма Масгреив, редактор Даниэль Баладо-Лопес, хавтасны загварыг зохиосон Стив Малкэхи, хэвлэгч Билл Скотт-Керр, Элисон Бэрроу нарт маш их баярлалаа. Мөн миний "Ливерпуль" болон Английн шигшээд хийсэн тоглолтуудын статистикийг олж, нэгтгэж өгсөн Жед Ри, Дейв Бол нарт талархал илэрхийлье.

Өмнөх үг
Би “Энфильд” рүү орохоор “Шэнкли Гейт”-ээр өнгөрөх бүртээ өөрийн эрхгүй хурдаа саадаг. Тэнд Хиллсборогийн эмгэнэлт явдлын дурсгалд зориулан босгосон хөшөө байдаг юм. 1989 оны “FA Cup”-ын хагас шигшээд хайртай багаа дэмжихээр яваад эргэж ирээгүй “Ливерпуль”-ийн 96 хөгжөөн дэмжигчийн бунхан хүндэтгэлтэйгээр дүнхийх бөлгөө. Цэнгэлдэхэд ирсэн хөгжөөн дэмжигчдийн гүн хүндэтгэлийн илэрхийлэл болгон үлдээсэн ороолт, мөн тэрхүү эмгэнэлт ослоор гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхноо алдаж, сэтгэлийн эдгэршгүй шархтай үлдсэн хүмүүсийн тавьсан цэцгийн баглаа ойр тойронд нь харагдана. Өмнө талд нь тэрхүү 96 хөгжөөн дэмжигчийг хэзээ ч мартаж болохгүйг сануулах мөнхийн гал бадамлан асна.

“Leppings Lane End”-ээс унаад дахин босч ирээгүй тэдний нэрийг бичсэн бунханд уншиж болохуйц ойрхон машинтайгаа өнгөрлөө. Нэг нэрийг тогтож харав. Шеффильдээс эргэж ирээгүй хөгжөөн дэмжигчдийн хамгийн бага нь болох арван настай Жон-Пол Жилхули. Хайртай багаа дэмжихээр яваад эргэж ирээгүй бяцхан хөгжөөн дэмжигч. Амьдрал нь дөнгөж эхэлж байхад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүү. Суудлын тооноос давсан үзэгч цугласан нь тэдний үхлийн шалтгаан байлаа. Би Жон-Полыг мэднэ. Тэр бол миний үеэл юм. Нуруугаар хүйт дааж, бие маань чичивхийлэх шиг болов. Бунханд ёслоод хурдаа нэмлээ.

Машинаа зогсоолд тавьчихаад “Энфильд” рүү Жон-Полын тухай, түүний эцэг, эхийн талаар, өөрийгөө ямар азтай вэ хэмээн бодсоор алхав. Хиллсборогийн аймшигт явдал болж, Жон-Пол өнгөрөхөд би есөн настай байсан. Бид хоёр нэг насны зөрүүтэй ба хөлбөмбөгт өгсөн сонирхлоороо нэгддэг байв. Жон-Пол бол “Ливерпуль”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч. Үйлдэл бүхнээрээ үүнийгээ илэрхийлэх тэрбээр надад нөлөөлж, нэг л мэдэхэд би улаан цамцнаас салахаа больсон байж билээ. Ойрхон газар амьдардаг, адил сонирхолтой гээд биднийг ойртон дотносуулах зүйл бишгүй. Жон-Пол “Ливерпуль”-ийн хувцас өмсөөд бидний амьдардаг Ливерпулийн захад орших Хюитон дүүргийн хэдэн гудамжаар бөмбөг өшиглөн өдөржингөө тэнэдэгсэн. Энэ баг Жон-Полын ертөнцийн илэрхийлэл байсан юм.

Мерсисайдын бүхий л хүний ой тойнд шингэсэн шиг 1989 оны дөрөвдүгээр сарын 15-ны бямба гариг миний санаанаас гардаггүй. “Ливерпуль” гэдэг “шашин”-тай гэрт би өсч хүмүүжсэн. Тэр үдэш тоглолтын үеэр ямар нэг таагүй зүйл болсныг дуулсан манайхан агшин зуур зурагтынхаа өмнө цуглан мэдээ үзлээ. Аав, ээж, ах бид бүгдээрээ нүдэндээ итгэмээргүй зураглалыг харж, балмагдан сууж байв. Аймшигт мэдээ үргэлжлэн сонсогдоно. Биднээс яг юу болоод байгааг ойлгох хүн байсангүй. Яагаад? Яаж? Хэн? гэхчилэн өчнөөн асуулт араасаа хөвөрнө. Тэр орой манай гэрийнхэн бүгд л уруу царайлан гунигтай байсан. Бүгдээрээ “Бурхан минь, бидний таньдаг хүмүүсээс л тэнд битгий байгаасай" гэсэн үгийг байн байн давтан бувтнацгаана. Шөнө болж, би унтахаар явлаа. Шатаар өгсөж өрөөндөө ороод орон дээрээ тэрийн унаж, элдэв бодлоо хөөн унтахыг хичээв. Гэвч нойр минь хулжжээ. Хиллсборогийн зураглалууд нүдэнд үзэгдсээр. Тэгж хэвтсээр үүрээр багахан зүүрмэглэсэн байв.

Маргааш өглөө нь 08.30 цагийн орчимд хаалга тогших чимээ сонсогдов. Би шатаар гүйн бууж хаалгаа онгойлголоо. Тони өвөө иржээ. Тэр юу ч хэлсэнгүй шууд үүдний өрөөнд орлоо. Манай гэрийнхэн ч тэнд цуглан өвөөгийн ярихыг хүлээн түгшин зогсоцгоов. Ямар нэг муу юм болжээ гэдэг нь илт. Өвөө гудамжны нөгөө үзүүрт амьдардаг бөгөөд энэ нь бүтэн сайны өглөө ийм эрт ирэх газар биш гэсэн үг юм. Бид манайхнаас Хиллсборо руу хэн ч яваагүй гэж бодож байсан. Гэвч өвөөгийн царайнаас ямар нэг муу юм тохиолджээ гэдэг нь харагдаад байлаа.

“Би муу мэдээтэй ирлээ” гэж тэр хэлэв. “Жон-Пол нас баржээ”
Манай гэрийнхэн бүгдээрээ уйлж, халаглан мэгшиж эхэллээ. Бид Жон-Полыг тоглолт үзэхээр явсныг нь мэдээгүй юм. Тэр “Энфильд”-д болдог тоглолтуудыг өнжилгүй үздэг ч “FA Cup”-ын хагас шигшээ өөр хотод болсон билээ. Өвөө болсон явдлыг тайлбарлалаа. Жон-Полын ээж Жеки хүүдээ тасалбар авч өгсөн аж. Тэр хайртай баг нь энэ чухал тоглолтод хэрхэхийг газар дээр нь үзэх хүүд нь ямар том бэлэг болохыг мэдсэн хэрэг. Тоглолт эндээс ердөө 70 миль зайд орших Шеффильдэд болсон. Тиймээс л тэр явахыг хүсчээ. Эцэг, эхийнх нь найз Жон-Полыг авч явсан байна. Тэд бямба гаригийн өглөө баяр хөөр болон Ливерпулиэс хөдөлсөн ч Жон-Пол эргэж ирсэнгүй. Тоглолт үзэхээр яваад эргэж ирээгүй. Энэ үг мөнхөд миний цээжинд хадагдах болно.

Хиллсборогийн явдлын дараа энэ аймшигт хэргийг мартах амаргүй байв. Би хичээлтэй байсан учраас Жон-Полыг оршуулах ёслолд очиж чадсангүй. Гэхдээ энэ бол зүгээр л шалтаг байсан юм. Үнэндээ аав минь ч намайг тэнд очуулахыг хүсэхгүйг би мэдэж байсан. Эцэг, эх минь намайг зүрхшээж, няцахаас сэргийлснийг би сүүлд ойлгосон. Би бага байсан болохоор үеэл маань бидний дэмждэг багийн төлөө амиа өгсөн гэж бодож байв.

Би “Ливерпуль”-ийн Бэлтгэлийн төвд хичээллээд удаагүй байсан бөгөөд Хиллсборогийн явдлын дараа хэсэг хугацаанд бэлтгэл завсарласан. Тэгээд бид бэлтгэлдээ дахин цуглах үед би багш нарын царайг хараад тэрхүү аймшигт явдал клуб, хотынхонд бүгдэд нь хүндээр туссаныг ойлгосон. Хиллсборогийн хэргийн талаар манай гэрийнхэн бүтэн сарын турш ярьж гашуудацгаасан юм. Тэр явдлаас хойш хэдийнэ 17 жил өнгөрсөн ч бид яг л тэр үеийнхээ мэдрэмжээр үүнийг хүлээж авдаг.

Нэгэнтээ “Энфильд”-д өсвөрийн хөлбөмбөгчдийн бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдаж байхдаа Жон-Полын эцэг, эхэд тэр явдал надад тэмүүлэл өгдгийг хэлсэн. “Ливерпуль”-ийн төлөө анхны тоглолтоо хийхийн өмнө тэд над дээр ирээд “Жон-Пол чамаар маш их бахархах байсан даа” гэж байв. Тэр тоглолтын туршид Жон-Пол тэр дээрээс намайг хараад бидний мөрөөдөл биелсэнд баярлаж байгаа мэт мэдрэмж төрж байж билээ. Ялалтын баяр хөөрт умбаж байх үедээ би үргэлж Жон-Полын тухай бодож, “Ливерпуль”-ийн хожил түүнд ямар их баяр баясгалан өгдөг байсныг мэдэрдэг. Ингэхдээ Жон-Пол дахиж хэзээ ч дэргэд минь байхгүй гэхээс зүрх минь зүсэгдэх шиг болдог.

“Ливерпуль” клуб Жон-Полын гэр бүлийнхний хувьд шүтээн нь байсан. Тэд Хиллсбород ойр дотныхноо алдагсдын нэгэн адил одоо ч энэ багт хайртай хэвээр байдаг юм. “Ливерпуль”-ийн төлөө гэх сэтгэл үе уламжлан үлдэж, улам бүр өргөжин тэлж байдаг билээ. Би нэг удаа Жеки (Жон-Полын ээж) аавд маань “Ливерпуль” клуб уй гашууг нь нимгэлдэг гэж хэлж байсныг ер мартдаггүй. Хиллсборогийн эмгэнэлт явдал болсон жил бүрийн тэр өдөр клубээс “Энфильд”-д дурсгалын үйл ажиллагаа явуулдаг. Үүнд багийн бүх тоглогч оролцох үүрэгтэй. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Тоглогчид тэрхүү 96 хөгжөөн дэмжигчид хүндэтгэл үзүүлэх ёстой. 2005 оны яг энэ үед би ханиад хүрээд хүндхэн байсан ч “Энфильд” рүү явсан. Надад Хиллсборогийн эмгэнэлт явдлын дурсгалын үйл ажиллагааг таслах, өнжих эрх байхгүй. Энэ бол миний амьдралын салшгүй хэсэг.

Тоглогчид эхлээд “Мелвүд” дэх бэлтгэлийн бааздаа цуглаад багийн автобусаар “Энфильд” рүү явдаг. Цэнгэлдэх хүрээлэнд очих хүртэл чухам юунд явж байгаагаа ойлгохгүй буй гадаадын тоглогчдод би энэ үйл ажиллагааны тухай тайлбарлаж өгнө. "Бид хаашаа явж байгаа юм бэ? Юу хийх вэ?" гэхчилэн тэд асууцгаана. Магадгүй тэд Хиллсборогийн хэргийн талаар сонссон байж болох ч бүрэн түүхийг нь мэдэхгүй билээ. Би болсон явдлын талаар ярихад тэд гайхан дуугүй сууцгаадаг.

Мөн Хиллсборогийн хэргийн талаар худал, оргүй мэдээллийг хамгийн их түгээсэн “Sun” сонин яагаад “Мелвүд” бэлтгэлийн бааз, “Энфильд” цэнгэлдэх хүрээлэн, мөн манай гэрт байдаггүйг тайлбарлаж өгнө. “Ливерпуль”-ийн бүх хөгжөөн дэмжигч “Sun” сонинг уншдаггүй. Би “Ливерпуль”-ийн дэмжигч, тиймээс багийн үзэл санааг хүндэтгэнэ, тэгээд ч би Хиллсборогийн хэрэгт гэр бүлийн гишүүнээ алдагсдын нэг билээ. Би тэр сонинг хэзээ ч уншихгүй. Энэ бүхнийг сонссоны дараа легионеруудын царайд хүндэтгэл, бишрэл тод харагддаг. Би тэдний нэг нь ч хүндлэлийнхээ хариуг нэхсэнийг санахгүй байна. Тэд энэ үйл ажиллагааг таслалгүй оролцдог. Энэ нь тэдний багийн өмнө хүлээсэн үүрэг байхын зэрэгцээ шинэ тоглогчдод багтайгаа гүн гүнзгий танилцах боломжийг олгодог юм.

Богино боловч энэ аялал надад ер бусын байдаг. Багийнхантайгаа аялсаар “Энфильд”-д орж ирэн тэнд байгаа гэрийнхнийгээ харангуут Жон-Полын тухай бодол дахин намайг нөмрөн авна. Миний хувьд энэ үйл ажиллагаанд оролцож буй нь багийн тоглогчийн зүгээс биш, хувийн үүрэг минь юм. Би тэнд мөн багийн ахлагчийн хувиар эмгэнэн гашууддаг билээ. Дурсгалын ёслолын өдөр “Ливерпуль” хөгжөөн дэмжигчдэдээ зориулан суудлын хоорондох тусгаарлах хашлагыг буулгадаг. Учир нь тэр бямба гаригийн үдэш Хиллсбород хангалттай зай байгаагүйгээс эмгэнэлт явдал болсныг сануулдаг юм.

Дурсгалын үйл ажиллагаа хэдэн цаг үргэлжилнэ. Бид сүлд дуугаа дуулж, 96-гийн төлөө гашуудацгаадаг. 2006 онд би олны өмнө үг хэлэхдээ маш их сэтгэл хөдөлж билээ. Би нэг удаагийн ёслол дээр “Ливерпуль”-ийн нөөц хаалгач байсан Пол Харрисонтой үг сольсон юм. Полын аав нь Хиллсбород үрэгдэгсдийн нэг байсан. Аймшигтай юм. Би эцэг, эхийнхээ хэн нэг нь байхгүй гэж төсөөлж ч чадахгүй нь.

Эндхийн хүмүүс бие биеэ сайн ойлгож, тусалж дэмжицгээдэг. Ливерпульд та хэзээ ч ганцаараа алхахгүй. Манай багийн дууны үг, гайхамшигт аялгуу нь хүмүүсийг холбон дотносуулах хүчтэй. Бид сайхан цагт хамтдаа баярлаж, хүнд үед зовлонгоо хуваалцаж чаддаг хүмүүс. “Хиллсбород гэр бүлийнхнийгээ алдагсдын нийгэмлэг” нь олныг татах увдистай, мөн ийм хүндлэлийг хүлээх ёстой.

Тэд шударга үнэнийг тогтоож, үүнийг олон нийтэд мэдэгдэхийг хүсдэг. Ливерпульд хэн ч суудаггүй сандал, хүн ордоггүй өрөөтэй айл олон. Тэд шударга үнэнийг нэхэх эрхтэй. Би өөрөө үүний нэг хэсэг нь учир тэдний үйл ажиллагааг бүрэн дэмждэг. Бид Хиллсбород чухам юу болсон, үүнд хэн буруутай вэ гэдгийг мэдэх ёстой. Хэн ч гэм зэмгүй 96 хөгжөөн дэмжигчийн нэр хүндэд халдах эрхгүй юм.

Миний үеэл Хиллсбород цаг бусаар таалал төгссөн. “Энфильд”-д халаалт хийж байхад “96-гийн төлөө шударга ёсыг тогтооё” гэсэн уриа намирахыг хараад түүнийг нь дэмжин толгой дохидог. Засгийн газар шаардлагатай бүх судалгаа, мөрдөн байцаах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тэгж байж л амь үрэгдсэн 96-гийн гэр бүлийнхэн чухам юу болсон талаар шударга үнэнийг мэдэх боломжтой. Тэгж байж л тэд ойр дотныхныхоо булшин дээр гашуудан зогсохдоо аймшигт явдлын үнэн мөнийг хайж шаналахгүй. Үнэндээ тэр эмгэнэлт явдал болохгүй байж болох л байсан шүү дээ.

Хиллсборогийн эмгэнэлт явдал дахин давтагдах учиргүй. Хөлбөмбөгөөс болж хэн нэгэн дахиж амиа алдах ёсгүй. “Шэнкли Гэйт”-ийн дэргэдэх хүйтэн гантиг чулуун дээрээс Жон-Полын нэрийг унших бүртээ би уй гашууд автаж, бас уур хилэн хүрэх шиг болдог. Урьд нь дуулаагүй нэгэн нь мэдээж аваарай, би Жон-Полын төлөө хөлбөмбөг тоглодог.

/Үргэлжлэл бий/

Хууллаа.........

http://www.gogo.mn Таван цагираг
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests