Фернандо Торрес

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Фернандо Торрес

Postby rednasca » Mon Jun 10, 2013 3:06 pm

Европа лигийг бол авч өгсөөн гээд ярихад болноо...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20728
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Фернандо Торрес

Postby Suugii » Sat Jun 15, 2013 2:28 pm

Аваргуудын лиг бас авч өгхөд хувь нэмэрээ их оруулсан шүү
Suugii
 
Posts: 6211
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Фернандо Торрес

Postby rednasca » Sat Jun 15, 2013 5:32 pm

За тэр ч яах вэ...
Хувь нэмэр яривал бүгд л үүргээ гүйцэтгэсэн...
Авч өгнө гэдэг бол өөр асуудал...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20728
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Фернандо Торрес

Postby goalman » Sat Jun 15, 2013 6:53 pm

2009 оны Алтан жаал бол хэзээ ч давтагдашгүй хүчирхэг хурдтай техниктэй төгс довтлогч бөлгөө...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Фернандо Торрес

Postby chuluu » Tue Mar 11, 2014 11:50 am

Image
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1621
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Фернандо Торрес - The Judas!! 50 million flop.

Postby bataana » Tue Mar 11, 2014 4:23 pm

boboZ wrote:Zodog tailchaad tsomnuudaa harj suuhdaa huuhduudde bi ene tsomiig biye unelen bj avlaa gej helehgui yu gej heleh bol gedeg l ih sonin. Garaand garaand shiidverleh yum hiisen n barag baihgui shahuu, gehdee zorilgodoo bol hursen hursen. Tsom avj l baiwal togloh toglohgui hundlel medreh medrehgui ni hamaagui yum shig bgaan..


За бас арай л далий юм бичхиймаа. Сэтгэц нь зүгээр болвуу гэж бодтол. Одоогийн их хурлын гишүүд тэгээд юу гэхийн би хүмүүсийг хулхидаж санл худалдаж авч байж их хурлын гишүүн болж байлаа гэж ярина гэж байхгүй шүү дээ. Би Их Хурлын гишүүн байлаа л гэнэ.
Тэхээр энэ цомуудыг авч байлаа л гэж ярина шүү дээ.
bataana
 
Posts: 135
Joined: Mon Aug 15, 2011 5:08 pm

Re: Фернандо Торрес

Postby Энхбат » Tue Mar 11, 2014 4:43 pm

Гишүүн болсон цом авсан 2 нь л үнэн юмдаа бусад нь худлаа ш дээ.
"FC Liverpool 1892"
User avatar
Энхбат
 
Posts: 400
Joined: Sat May 21, 2011 8:50 pm

Re: Фернандо Торрес - The Judas!! 50 million flop.

Postby nio » Wed Mar 12, 2014 10:34 am

bataana wrote:За бас арай л далий юм бичхиймаа. Сэтгэц нь зүгээр болвуу гэж бодтол. Одоогийн их хурлын гишүүд тэгээд юу гэхийн би хүмүүсийг хулхидаж санл худалдаж авч байж их хурлын гишүүн болж байлаа гэж ярина гэж байхгүй шүү дээ. Би Их Хурлын гишүүн байлаа л гэнэ.
Тэхээр энэ цомуудыг авч байлаа л гэж ярина шүү дээ.


:-o :-o :-o :-o :-o jishee avch bgaa yumiig ni haraad bgaarai, yadaj hunii setgetsiig yarihaasaa umnu bi arai gaigui haragdchii gej bodoj bolsongui yu :-o
nio
 
Posts: 589
Joined: Sat Oct 09, 2010 1:00 pm

Re: Фернандо Торрес

Postby Jaal_huu » Wed Mar 12, 2014 12:30 pm

энэ ярижийгаагар бол дрогба -аас бусад ингэхнээ. (mannn

keep the blue flag flying high
User avatar
Jaal_huu
 
Posts: 2241
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: Фернандо Торрес

Postby Shaggy » Thu Mar 13, 2014 10:55 am

rednasca wrote:За тэр ч яах вэ...
Хувь нэмэр яривал бүгд л үүргээ гүйцэтгэсэн...
Авч өгнө гэдэг бол өөр асуудал...

Барсад гоолдход 50 саяын ер дарагдлаа гэж ярьж эхэлсэн хvн еерее дее
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9659
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Fernando Jose Torres Sanz

Postby Г.Баяраа » Sat Jun 28, 2014 6:56 pm

Г.Баяраа wrote:Image
Испаний шигшээн дасгалжуулагч асан Луйс Арагонес нэгэнтээ ”Торресийн авьяас чадвар байгалиас заяагдсан. Түүний оруулсан гоолууд хэзээ ч адилхан байдаггүй” гэсэн нь оргүй зүйл биш. Өдгөө 25 настай энэ залуу гайхалтай ур чадвараараа дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Тэр үргэлж хэрэгтэй цагт, хэрэгтэй газраа байж эсрэг багтаа үхлийн цохилтыг өгч чаддагаас гадна энэ бүхэндээ бардаж биеэ тоодоггүйд нь олон хүмүүс өндрөөр үнэлдэг. Ингээд Торрес та бүхэнд өөрийн амжилтанд хүрсэн түүхээ өгүүлж байна.

1984

Би 1984 оны 4 сарын 20-нд Испаний нийслэл Мадридад Флори Жосе нарын гурав дахь хүү болон мэндэлсэн. Тэр үед миний ах Израел долоо, эгч Мари Паз наймтай байсан бөгөөд төрсөн цагаасаа л би гэр бүлийнхээ хамгийн өхөөрдөм , эелдэг жаал нь болсон билээ.

1985

Image
Амьдралынхаа эхний жилийг хэрхэн өнгөрүүлснээ би тодорхой сайн санадаггүй. Манайхан ч тэр үеийн талаар сонирхолтой зүйл хэлдэггүй юм. Ямар ч байсан бүх бяцхан жаалуудын адилаар ийш тийшээ мөлхөж бас маш их уйлдаг байсан нь тодорхой.

1986


Хоёр настайдаа би ахынхаа бөмбөгийг өшиглөж тоглох болсноор хөлбөмбөгтэй танилцсан. Мөн тэр үед миний хийх дуртай зүйлсийн нэг нь цонхоор юм авч шидэх байв. Гэтэл нэг удаагийн азгүй тохиолдлоор дүүрэн мөнгө ачсан тоглоомон машинаа цонхоор чулуудчихсан гэдэг. Энэ хөгжилтэй түүхийг маань хүн болгон мэддэг ч эцэг эхэд маань тэр үед тийм ч инээдтэй санагдаагүй болов уу.

1987

Миний ах надаас гурван насаар ахмад ч би түүний хийж буй бүх зүйлийг нь дууриах гэж оролддог байв. Заримдаа энэ нь муугаар төгсөх нь ч бий. Харин эгч Мари Паз минь намайг энэ бүгдээс хамгаалж, халамжилдаг байлаа. Одоо ч тэр энэ зангаа гээгүй..

1988

Хөлбөмбөгт тоглож хүсэл минь илүү их оргилох боллоо. Аав маань боломж л гарвал надтай хөлбөмбөг тоглодог байсан нь үүнд нөлөөлсөн байх. Ялангуяа амралтаараа очдог Гастрар гэдэг газарт бид өдөржин бөмбөг нүддэг байв. Гэхдээ би жоохон байсан болохоор бөмбөгөө залж ийш тийшээ гүйхээс нэг их хэтэрдэгүй байсан нь тодорхой.

1989

Image
Таван настайдаа би Parque 84 гэдэг хүүхдийн багт орлоо. Тэнд нэг их удаагүй ч үнэхээр хөгжилтэй цагийг өнгөрүүлсэн. Талбай дээр арав хорин хүүхдүүд бүгдээрээ бөмбөгний араас гүйгээд л үнэхээр солиотой. Хөлбөмбөгөс гадна бас бөглөө шидэж, шүрэн бөмбөлөг цуглуулах зэрэг янз янзын л тоглоом тоглодог байсан. Бас цэцэрлэгт байхдаа анхны найз охинтойгоо танилцаж байсан юм байна. Нэрийг нь марчихаж. Манай гэрийнхэн тэр чиний анхны хайр байсан гэж тохуурхдаг юм.

1990

Оливер, Бенжи хэмээх хүүхэлдэйн киноны хоёр баатар миний амьдралд маш том нөлөө үзүүлсэн. Тэрхүү цувралд хүүхдүүд хөлбөмбөгөөр хичээллэж дараа нь мэргэжлийн тамирчид болж байгаа тухай гардаг юм. Киногоо үзсэний дараа ах бид хоёр хөлбөмбөг тоглохоор гарна.Тэгээд өөрсдийгөө тэр хүүхэлдэйн дээрх шиг мэргэжлийн тоглогч болсон мэтээр төсөөлөх дуртай байж билээ. Би ихэнхдээ хаалгач хийдэг байсан ч нэг удаа бөмбөгөнд цохиулж хоёр шүдээ алдсанаас хойш энэ бодлоо хаясан юм. Гэхдээ л сайн хаадаг байсан шүү.

Хүүхэд насны минь мартагдашгүй дурсамжууд энэ мэтчилэн олон байгаа ч өвөөтэйгээ Атлетийн (Атлетико Мадрид) тухай ярьдаг байсан үеүүд минь сэтгэлд хамгийн тод үлдсэн. Миний өвөө Мадридийн багийн галзуу фанат байсан бөгөөд энэ нь надад нөлөөлж тэднийг дэмжихэд хүргэсэн юм. Өвөө миний урд суугаад л хөлбөмбөгийн тухай, тоглогчдын тухай, гайхалтай гоолуудын тухай зогсоо зайгүй ярьж , өөрийнхөө цуглуулгаас үзүүлдэг байв. Нэг удаа тэр өөрийнхөө нэр болон Атлетикогийн эмблемтэй тавгийг бэлэглэж билээ. Энэ бэлгийг нь би одоо ч нандигнан хайрлаж явдаг.

1991

Image
Шүдээ хугалуулсан тэр цагаас хойш би довтлогчын байрлалд тоглох боллоо. Манай ойролцоох нэгэн кафенаас ”Мариогийн Голланд” гэдэг хүүхдийн баг ажиллуулдаг байсан ба би тэднийд орж нилээн хэдэн жил хүчин зүтгэсэн. Энд л би жинхэнэ баг гэж юу байдаг, хамтран тоглох нь ямар ч ач холбогдолтой зэргийг мэдэж авсан төдийгүй үеийнхэн дундаа муугүй тоглодог гэдгээ мэдэж авсан юм. Мөн олон найз нөхөдтэй болсноор сайн хүү болж төлөвшихөд минь ”Мариогийн Голланд” надад тусалсныг дурдах нь зүйтэй.

Дээр би гэр бүлийнхэнтэйгээ гастрарт очиж амардаг байсан гэж хэлсэн дээ. Энэ гэр бүлийнхэн гэдэгт авга, нагацаас өгсүүлээд өвөө, эмээ, үеэл гээд маш олон хүн хамрагддаг байсан юм. Хэдийгээр би тэдэн дунд хамгийн жаахан нь байсан ч бүх зүйлд оролцож өөрийгөө хөгжөөж чаддаг байлаа. Ерөнхийдөө амьдралынхаа эхний долоон жилдээ би гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлж хөлбөмбөг тоглож, Гастрарт амарч аз жаргал, баяр хөөртэй өнгөрүүлсэн билээ.

1992

Намайг найман настай байхад манайх Испаний хойд хэсэг рүү нүүж, Естордед байшин худалдаж авлаа. Эхэндээ энэ шилжилт надад онц санагдаагүй ч Олалла хэмээх охинтой танилцсанаас хойш бодол минь өөрчлөгдсөн. Тун удалгүй би түүнтэй үерхэх болсон юм. Мөн тэнд би олон сайхан найз нөхөдтэй болж, цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Тэдгээр найзуудтайгаа би одоо ч сайн харилцаатай хэвээрээ байдаг юм.

1993

Image
Анх удаа Атлетико Мадридийн цомын өрөөгөөр зочилсноо би хэзээ ч мартдаггүй . Намайг есөн настай байхад аав маань тэнд аваачиж үзүүлсэн юм. Өмнө нь хэзээ ч ойрхноос харж байгаагүй гайхалтай цом, зургийн цуглуулгыг хараад би үнэхээр ангайж билээ. Манай гэр бүлийнхний үргэлж ярьдаг Клубын ДАШТ-н цом, Эзэн хааны цом, лигийн цом гээд Атлетикогийн бүх шагналууд эгнээстэй байлаа. Тэр өдөр би анх удаа тэдгээр цомуудад гар хүрч үзсэн бөгөөд хожим олон жилийн дараа энэ багийн төлөө цомыг өргөх завшаан надад тохиосон юм.

1994

Мөрөөдлийн минь баг болох Атлетикотойгоо холбогдох анхны сэжүүрээ би энэ жил тавьсан. Хүүхдийн лигт 55 гоол оруулсны дараа тэд намайг сонирхож эхэлсэн бөгөөд улиралын эцэст өөр хоёр хүүхдийн хамт сонгон шалгаруулалтад оролцохоор болов. Азаар ч юм уу шалгаруулалтад би бусдаас онцгой сайн байж, ур чадвараа гайхуулж чадсанаар мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртож чадсан юм.

1995

Image
Ирэх жил нь би Атлетико Мадридийн академд элсэн орлоо. Тэнд суралцаж байсан хүүхдүүдээс хамгийн бага нь байсан болохоор ч тэр үү дасгалжуулагч Маноло Рангел намайг илүү анхаарч, халамжилдаг байв. Бэлтгэл дээр хөлбөмбөг тоглож, дараа нь дахиад л тоглолтонд оролцох зэргээр цаг хугацаа миний хувьд үнэхээр зугаатай өнгөрч байв. Нэг их удалгүй бид Бельги рүү аялан тоглолтоор явах болов. Мөрөөдөлдөө умбаж байсан бяцхан жаалын хувьд энэ бүхэн ямар гайхалтай санагдах нь ойлгомжтой. Гэхдээ хөлбөмбөгийг зөвхөн хобби гэсэн бодлоо би толгойноосоо авч хаяж чадахгүй л байв. Мэргэжлийн тоглогч болж үүгээрээ амьдарна гэдэг нэг л санаанд багтахгүй байсан хэрэг л дээ. Гэр бүлийнхэн маань ч энэ тал дээр нилээн маргалдсан юм даг. Эцсийн эцэст би мэргэжлийн тоглогч болж чадсан, харин манайхан намайг ийм амжилтанд хүрнэ гэж бодоогүй л болов уу.

Намайг бэлтгэлээс хоцроохгүйн тулд аав маань ажлаа орхин Оркаситас орж, галт тэргээр ажилдаа буцаж очдог байлаа. Заримдаа ээж бас хүргэж өгнө. Тэр ”’Хэрвээ чи хэзээ нэгэн цагт залхах юм бол тийшээ дахиж битгий очоорой, хөлбөмбөгт бүхнээ зориулах гэсний хэрэггүй” гэдэгсэн. Гэхдээ би хөлбөмбөгөөс хэзээ ч уйдаж байгаагүй л дээ. Ах эгч хоёр маань ч бас хичээлийнхэээ хажуугаар намайг хааяа хүргэж өгдөг байлаа. Цаг агаар муу байсан ч, ямар нэгэн асуудал тохиолдсон ч тэд миний төлөө үүнийг хийхдээ хэзээ ч төвөгшөөдөггүй байсанд би баярладаг. Ийм гайхалтай гэр бүлгүйгээр би хэзээ ч хөлбөмбөгч болж чадахгүй байсан байх.

1996

12 нас хүрээд би өсвөрийн Б багт дэвшлээ. Өнгөрсөн жил нь бидэнтэй хамт бэлтгэл хийж байсан жаалуудаас нилээн хэд нь хасагдсан болохоор хичээхгүй бол ийм зүйл надад ч тохиолдож магадгүй гэдгийг би мэдэж байв. Тэр жилийн өсвөрийн лигт өөрөөсөө нилээн хэдэн насаар ахмад хүүхдүүдтэй өрсөлдөж байсан учир тоглолт ч тэр чинээгээр хүнд болж байлаа. Хэдийгээр манай баг лигт түрүүлж чадаагүй ч муугүй амжилттай тоглосон гэж боддог. Өдөр бүр би бэлтгэлээ хийгээд л, суралцаад л хөлбөмбөгийн ертөнцөд бага багаар нэвтэрсээр байлаа.

1997

Image
Өсвөрийн А багт орсны дараа Ману, Молинеро, Серхио Торрес зэрэг шинэ шинэ хүүхдүүд нэмэгдлээ. Хожим би тэдэнтэй хамт 16 хүртэлх настны Европын аваргад түрүүлсэн юм. Атлетикод ирээд дөнгөж гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч би ялагдах, ялахын зовлон жаргалыг тоглогчдын хувиар ч, фанатын хувиар ч хангалттай мэдэрч амжсан юм. Багийнхаа ялагдалд харамссан фенүүд хэрхэн уйлж, бас хэрхэн баяр хөөртэйгөөр цэнгэлдэхийг орхин явж буйг би зөндөө харсан. Атетикогийн фенүүд тоглолтын үр дүнгээс үл хамааран ердөө энэ багийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байдаг нь надад Барселона, Реал зэрэг үргэлж ялалт шаардаж байдаг багийн фенүүдээс илүү юм шиг санагддаг. Ням гараг болгон тэд тоглолт үзэхээр ирж хайртай багаа дэмжинэ. Хэрвээ баг нь ялбал мэдээж сайхан байлгүй яахав. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал зүйл бол тэдний фен гэдгээрэээ бахархах сэтгэл юм гэдгийг өвөө минь надад зааж сургасан юм..

1998

Image
Шинээр ирсэн дасгалжуулагч Педро Кальвогийн удирдлаган дор би карьерийн анхны цомоо хүртлээ. Энэ нь Найк компаниас ивээн тэтгэж зохион байгуулдаг өсвөрийн тэмцээн байсан бөгөөд Реал, Барса, Милан, Ювентус гээд дэлхийн бүх л шилдэг багийн төлөөлөл энд өрсөлдсөн. Тиймээс тоглолтууд маш өндөр түвшинд , өрсөлдөөнтэй болж байлаа. Хэдийгээр амаргүй тулаанууд хийсэн ч бид энэ тэмцээнд аваргалж чадсан төдийгүй орон нутгийн цомын тэмцээндээ ч сайн тоглож цомыг авчирч чадсан. Дээр нь би “Оны шилдэг өсвөрийн тоглогч”-оор тодорсон нь бас л анхны минь шагнал болсон. Сүүлд Атлетикогийн өсвөрийн багийн түүхэнд ийм өндөр амжилт гаргаж байсан нь ховорхон гэж сонссоноос хойш өөрөөрөө бахархах сэтгэл минь улам нэмэгдсэн юм. Ердөө хэдхэн жилийн өмнө гудмандаа бөмбөг нүдээд гүйж явсан би үеийнхэн дундаа хамгийн шилдэгт тооцогдох болсон нь үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Ердөө л 14-тэй жаалхүү шүү дээ.

1999


Image
15 настайдаа би анхны мэргэжлийн гэрээгээ Атлетикотой байгууллаа. Хэрвээ тэд зөвшөөрсөн бол бүх насаараа гэрээ байгуулахад ч би бэлэн байв. Ийнхүү бага насны минь мөрөөдөл биелэж би тэдний бүрэн эрхт гишүүн болсноор үндэсний лигт тоглох боломжтой болсон юм. Залуучуудын багт биднийг удирдаж байсан дасгалжуулагч Абрахам Гарсиа бол үнэхээр онцгой нэгэн. Тэр надад маш их итгэл хүлээлгэдэг байсан бөгөөд хэнтэй яаж харьцах, ямар тактик хэрэглэх, хэнийг ямар байрлалд тоглуулах вэ гэдгээ хэнээр ч заалгуулахгүй гайхалтай мэддэг мэргэжилтэн байсан юм.

2000

Энэ улиралын эхлэл муухан тавигдаж би хөлийн ясаа хугалсан. Гэхдээ эмч нарын ачаар 12 сараас талбайд гарах болж улиралын төгсгөлийг тун сайн хийж чадсан юм. ”Honour Division”- д үзүүлсэн миний амжилтыг дасгалжуулагч үнэлж нэгдүгээр багт багтаасан нь яах аргагүй маш том үйл явдал байлаа.

2001

Хоёр сард Португалийн Алгавред болсон тэмцээнд би эх орноо (16 хүртэлх насны шигшээ) төлөөлөн оролцож түрүүллээ. Гэвч үүнээс илүү миний анхаарлыг татаж байсан зүйл нь таван сард Англид болох 16 хүртэлх настны Европын аварга байв. Урьдчилсан
Image
шатны тоглолтуудад бэртлийн улмаас оролцоогүй болохоор намайг тийшээ авч явах болов уу гэж их эмээж байсан ч Хуан Сантиестебан (Испаний залуучуудын багийн дасгалжуулагч) Армандо Уфарте нар надад боломж олгосон юм. Би ч тэдний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэж чадлаараай хичээж тоглосны хүчинд тэмцээний мэргэн бууч, шилдэг тоглогчоор тодорч манай шигшээ Европын аварга болсон билээ. Чухам энэ мөчөөс хойш миний амьдрал асар хурдан өөрчлөгдсөн бөгөөд гудмаар явахад хүн болгон таньж гарын үсэг авахыг оролддог болсон нь миний хувьд цоо шинэ мэдрэмж байлаа.

Европын аваргын дараа Паоло Футре над руу утасдаад Атлетикогийн үндсэн багт дуудагдсан гэдгийг хэлэв. Улиралын өмнө би ”томчуудтай” хамт бэлтгэл хийж байсан ч хараахан 1-р багийн дебутээ хийж амжаагүй байсан юм. Паолог утасдсанаас дөрвөн өдрийн дараа буюу 5 сарын 27-нд би Эль Калдерон цэнгэлдэхэд Леганесийн эсрэг үндсэн багийн анхны тоглолтоо хийлээ. Харин дараагийн долоо хоногт анхны гоолоо Албецетегийн хаалганд оруулав. Харамсалтай нь улиралын эцэст бид гоолын зөрүүгээр Тенерифег урдаа алдаж дээд лигт орох боломжоо үгүй хийсэн юм. Энэ бол миний мэргэжлийн карьерийн хамгийн анхны томоохон цохилт байлаа. Манайг баг ийнхүү гол зорилгоо биелүүлж чадаагүй ч 2000-2001 миний хувьд нилээдгүй амжилттай улирал болсон гэж боддог.

Тэр жилийн 11 сард би Трининад-Тобагад очиж 17 хүртэлх насны ДАШТ-д оролцсон ч олигтой гаргаж чадсангүй. Гэхдээ шинэ улиралыг Атлетикогийн гараанаас эхлүүлсэн нь надад хангалттай байсан юм.

2002


2000 онд Атлетико санхүүгийн хувьд томоохон асуудалд орж, үүнийхээ уршгаар доод лиг рүү унасан билээ. Харин 2002 оны улирал дуусахаас хэдэн тойргийн өмнө бид багаа дээд лигт эргүүлэн аваачиж чадсан юм. Миний хувьд ч энэ явдалд үнэхээр баярлаж байлаа. Хайртай багаа 1-р лигт эргэнорсонд баярлахын хажуугаар өөрийгөө дэлхий нийтэд
харуулах боломж олдож байсан учраас тэр. Багийн фенүүд ч гэсэн намайг жинхэнэ шилдэгүүдтэй хэрхэн өрсөлдөхийг минь хүлээж байсан нь лавтай. Segunda лигт хоёр тоглохдоо би 43 тоглолтонд 8 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Харин дээд лигт өнгөрүүлсэн анхны улиралдаа л үүнээс илүү амжилтыг үзүүлж чадсан гэвэл та нар итгэх үү. 2002–03 оны улиралд би 31 тоглолтонд 13 гоол оруулсны дотор алдарт Барса, Депоривогийн хаалганд оруулсан гоолууд минь багтана. Тэрхүү улиралын өмнө би 7 сард Норвегт 19 хүртэлх насны Европын аваргад оролцсон гэдгээ хэлэхээ мартаж. Бид талбайн эзэн Норвег, Чех, Словактай нэг хэсэгт орж ганц ч ялагдалгүй хэсгээ тэргүүлсэн төдийгүй шигшээ тоглолтонд миний оруулсан гоолоор Германы хүчирхэг багийг буулган авсан юм. Мөн би тэмцээний мэргэн бууч бас шилдэг тоглогчоор тодорсон билээ.

2003

Нэгдүгээр лигийн тоглолтууд үзэгчдийг хамгийн их татдаг нь энд хамгийн Image
хүчтэй тулаан өрнөдөгтэй холбоотой. Мөн энд тактикийн асуудал маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд хэрвээ чи өөрөө л хичээж чадвал эд хөрөнгө, алдар нэрийг бүгдийг нь олж авч чадна. Гэхдээ би хөрөнгө мөнгөнд шунадаг хүн биш л дээ. Надад хөгжөөн дэмжигч фенүүдийн хайр хүндлэл байхад л хангалттай. Ер нь бэлтгэлийн дараа фенүүдтэй уулзаж гарын үсэг өгөх нь нэг ёсны үүрэг хариуцлага юм шиг надад санагддаг. Тэдгээр хүмүүс чамайг сэтгэл зүрхнээсээ дэмжиж, урам зориг итгэл найдвар бэлэглэж байхад яагаад ийм зүйл хийхээс дургүйлэх ёстой гэж. Би өөрөө ч нэгэн цагт фанат байж үзсэн учир энэ бүхнийг маш сайн ойлгодог.

Шигшээ багийн тал дээр 2003 онд би томоохон үсрэлт хийж чадсан. 21 хүртэлх насны шигшээд дуудагдаж 10 гаран тоглолт хийсний эцэст Iñaki Sáez намайг Испаний үндсэн багт дуудаж, дебут тоглолтоо 2003 оны 9 сарын 3-нд Португалийн эсрэг хийсэн юм.

2004

Ла лиг дэх хоёр дахь улирал минь эхнийхээсээ хамаагүй амжилтай өнгөрсөн. Би лигийн 35 тоглолтонд оролцож 19 гоол оруулсан төдийгүй Пичичид Миста, Тамудар нарын хамтаар 3-р байранд орж чадлаа.. Гэхдээ энэ сайхан жилийг минь харлуулсан хэд хэдэн үйл явдлыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Юуны түрүүнд Атлетико улиралын сүүлчийн тоглолтонд ялалт байгуулсан ч лигийн 7-р байранд орж европын тэмцээний эрх авч чадсангүй. Мөн Испаний шигшээ
Image
Европын аваргад амжилт муутай оролцож хэсгээсээ шалгарч чадалгүй хасагдав. Ялангуяа Португалтай хийсэн тоглолтонд бид яагаад ялж чадаагүйг би одоо болтол ойлгодоггүй юм.

2005

Дараагийн улиралд би лигийн бүх тоглолтонд оролцож 16 гоол оруулсан ч баг маань бас л европын эрх авч чадсангүй. Мөн эзэн хааны цомын хагас шигшээд өөрсдөөсөө хүч дутуу Осасунад ялагдсан нь фенүүдийн маань уур чухлыг жинхэнэ барж орхисон нь тодорхой. Энэ бүхний эцэст Испаний шигшээ Германыг зорих болсон нь намайг тайтгаруулсан ганц явдал байв. ДАШТ-н урьдчилсан шатны тоглолтуудад би муугүй амжилт гаргаж Бельги, Сан Марино, Словактай хийсэн тоглолтуудад нийт 7 гоол оруулсан юм.

2006


2005/2006 оны улиралын өмнө Атлетико Цесар Фернандог халж Карлос Бианкиг дасгалжуулагчаар тавилаа. Энэ Аргентин эрхэм өмнө нь Бокаг сайн удирдаж байсан байж болно. Гэхдээ манайд лав таатай дурсамж үлдээгээгүй. http://www.fernando9torres.com/upload/bio/gol.jpgТүүнийг ирсэн эхний саруудад бидний хувьд хүндхэн өдрүүд үргэлжилж, лигтээ маш тааруухан амжилтыг үзүүлж байлаа. Харин Жосе Мурсиаг ирснээс хойш байдал арай дээрдсэн гэж хэлж болно. Тэр ажлаа мэддэг ухаалаг эрхэм байсан ч улиралын төгсгөлд бас л Европын эрх авч чадсангүй тул Хавьер Агуйрред ажлаа хүлээлгэж өгсөн юм.

Зун нь би эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцохоор Германыг зорилоо. Энэ дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн тэмцээнд, шилдэг тоглогчдтой мөр зэрэгцэн тоглоно гэдэг үнэхээр надад үнэхээр гайхалтай санагдаж байсныг нуух юун. Франц 98, Япон Солонгосын 2002 оны ДАШТ-г би зурагтаар үзэж шигшээгээ дэмждэг байсан бол өөрөө ийнхүү түүхийг бүтээлцэх болчихоод зогсож байгаадаа үнэхээр итгэж чадахгүй байлаа. Манайхан ч урамтай сайхан тоглолтыгүзүүлж хэсгийн шатаа амжилттай туулаад плей-офф шатанд
Image
хөнгөхөөн шалгарсан. Үүнд миний оруулсан гурван гоол бага ч гэсэн нэмэр болсон байх. Харамсалтай нь үлгэрийн юм шиг үргэлжилж байсан тэр тэмцээн бидний хувьд шөвгийн найм хүрээд зогсох ёстой байсан байж. Сайн дасгалжуулагчтай, туршлагатай тамирчидтай Франын шигшээн өмнө бид өвдөг сөхөрч гэрийн зүг буцахаар болсон юм. Манай бүрэлдэхүүний ихэнх тоглогчид залуучууд байсан учир энэ ялагдал сургамж болж, цааш цаашдын тэмцээнд оролцоход нь том туршлага болсон гэж би боддог. Манай фенүүд ч ингэж бодож байсан нь лавтай. Дэлхийн аваргын дараа намайг буурь сэлгэнэ гэсэн яриа энд тэндгүй тархсан байлаа. Мэдээж өмнө нь ч гэсэн эдгээр шуугианууд гарч л байсан. Бараг зун болгон л надад ямар нэгэн багаас санал ирдэг ч би тэдэнд ”Үгүй ээ би Мадридаас явахгүй гэж” хэлсээр ирсэн. Миний амьдрал энэ багтай маш олон шижмээр холбогдож байсан болохоор би Атлетиког орхихийг хүсэхгүй байлаа. Иймээс тэднийг 2009 оны зургаан сар хүртэл гэрээ байгуулья гэхэд нь зөвшөөрч гарын үсэг зурсан юм.

2006/2007 оны улиралын эхлэлийг бид тун сайн тавьж Европын цомын эрх авахад тун ойрхон байлаа Эцсийн эцэст бид үүнийг чадах юм ч билүү гэж надад тэр үеэс бодогдох болсон. Харамсалтай нь эзэн хааны цом түрүлэх хүсэл минь тэр улиралд бас л биелсэнгүй.

2007

2007 оны зун Атлетиког орхих шийдвэр гаргахад надад үнэхээр хүнд байсан. Арван хоёр жилийн турш зовлон жаргалтай , баяр хөөртэй олон мөчүүдийг хамт туулсан болохоор арга ч үгүй биз. Магадгүй миний амьдралын хамгийн чухал үйл явдал энэ байх. Гэвч ийм зүйл болох нь гарцаагүй болоод байсан үе. Багийн амжилт өмнөх улиралаасаа ч дордож, Европын тэмцээний эрхээс мултарсан нь надад үнэхээр хүнд цохилт болсон. “Дахиад л нэг жил хүлээх гэж үү” гэсэн бодол миний толгойд эргэлдэж байлаа. Тэгтэл нэг өдөр над руу Рафа (Бенитез) залгаад өөрийн багтаа урихад нь хамаг бие минь хөшиж орхиж билээ. Үнэндээ түүнийг утасдана гэж ерөөсөө бодоогүй юм. Би түүнд хэрвээ намайг авмаар байгаа бол эхлээд клубын удирдлагатай ярилцаж зөвлөлдсөн нь дээр байх гэж хэлтэл тэр ямар ч асуудалгүй ээ гэж билээ. Миний хувьд энэ бол зүгээр ч нэг санал биш шинэ ертөнц, ,шинэ амьдралд даллан дуудсан урилга байсан юм. Би энэ урилгыг хүлээн авсандаа хэзээ ч харамсаж байгаагүй гэж итгэл дүүрэн хэлнэ. Нэгэнт Атлетикод Торрес хэрэггүй болж, Торрес Атлетикогоос явах цаг нь болсон учраас л би энэ шийдвэрийг гаргасан.

Ингээд би Атлетикогийн фенүүддээ гайхалтай он жилүүдийг хамт өнгөрүүлсэнд нь талархлаа илэрхийлээд шинэ амьдралаа эхлүүлэхээр Ливерпуль хотыг зорин нислээ. Хэдийгээр эндэхийн бүх зүйл олон жил амьдарсан Испани орноос минь огт өөр байх болно гэдгийг ирэхээсээ өмнө мэдэж байсан ч яг амьдрал дээр тулахад бага зэрэг сандарсан шүү. Миний албан ёсны танилцуулга, Мельвүүд дахь анхны бэлтгэл, тэгээд анхны тоглолт, анхны гоол, Аваргуудын лигийн дебут, Карлинг цомын тоглолтууд гээд л Хотон шувуунуудтай өнгөрүүлсэн анхны юм бүхэн минь үнэхээр гайхалтай өрнөсөн . Ялангуяа хамгийн анхны Премьер лигийн гоолоо Анфиелдэд Челсигийн хаалганд оруулснаа хэзээ ч мартдаггүй. Тэр гоолын дамжуулалтыг Жеррард гайхалтай гаргаж өгснийг ч сайн санаж байна. Энэ гоолоороо би Ливерпулийн фенүүдэд би та нарын төлөө, та нарыг аз жаргалтай болгохын төлөө ирсэн юм шүү гэдгээ харуулсан юм.


Английн хөлбөмбөг өмнө нь төсөөлж байснаас минь ч илүү хурдтай, өрсөлдөөнтэй өрнөдөг гэдгийг ирснээсээ хойш нэг их удалгүй мэдэрч билээ. Тиймээс би зав зай л гарвал бусад багуудын тоглолтыг үзэхийг хичээдэг, энэ нь нэг талаар миний хобби ч нөгөө талаараа өрсөлдөгчдөөсөө суралцаж байж л тэднээс илүү гарч чадна шүү дээ. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө Ливерпульд ийм хурдан дасан зохицно гэж бодоогүй. Тэр тусмаа aнх ирсэн жилдээ Ливерпулийн мэргэн бууч болж чадна гэж бүр ч төсөөлж байгаагүй юм. Магадгүй хөгжөөн дэмжигч фенүүдийн дэмжлэг үүнд нөлөөлсөн байх. Тэд намайг ирсэн цагаас л маш найрсагаар хандаж, үргэлж дэмжин ”Чи хэзээ ч ганцаараа алхахгүй шүү” гэж зоригжуулдаг байлаа.

Ливерпульд би өөрийн хүсэж байсан бүхнээ авч чадсан гэж боддог. Жеррард, Реина, Машерано, Каррагер зэрэг шилдэг тоглогчидтой мөр зэрэгцэн тулалдаж, европын дэвжээнд Ливерпулийн төлөө тоглож байгаагаас л эхлүүлээд. 2007 оны улиралын төгсгөлд фенүүд намайг Жеррардын хамт шилдэг тоглогчоор нэрлэж, бүр надад зориулж дуу хүртэл дуулж байсныг нь сонсоод өөрөөрөө үнэхээр бахархсан шүү. Хожим Фаулер, Далглиш зэрэг Хотон шувуунуудын домогт тоглогчдоос энэ дуу нь копуудын хувьд ямар чухал зүйл болохыг ойлгож билээ. Энэ бүхний эцэст би Ливерпулийг дэлхийн хамгийн гайхалтай фенүүдтэй баг гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэх болсон юм.

Евро 2008

Германы шигшээтэй хийх шийдвэрлэх тоглолтын өмнө би өөрөөсөө ‘яаж гоол оруулах вэ” гэж асууж билээ. Хариулт нь их энгийн ”Яаж ч биш, зүгээр энэ талаар бодохгүй байхад л болно”…

Испаний шигшээ олон жилийн турш ялалт, амжилтаар цангаж байлаа. Бид хэдий сайн шигшээ ч, сайн тоглосон нь аварга болж чаддагүй нь хөлбөмбөгт элбэг тохиолддог. Харин Венад хамгийн сайн баг нь л ялсан. Яаж энэ бүхний ард гарснаа тайлбарлах гэвэл хэцүү л юм. Миний бодлоор хүн бүр өөр өөрийн хийх ёстой зүйлээ сайн хийж, нэгэн зорилгын төлөө
Image
нэгдэж чадсан нь л хамгийн гол нь байх. 2006 оны ДАШТ-д Францад ялагдахад манай бүрэлдэхүүний ихэнх тоглогчид залуу, туршлагагүй байсан болоод ч тэр үү сэтгэлзүйн тал дээр тэдний өмнө сөхөрсөн байх гэж боддог. Харин энэ тэмцээнд залуус сэтгэлзүй, биеийн хүч гээд бүх талаараа бүрэн боловсорч гүйцсэн учир өмнөө таарсан өрсөлдөгч болгоноо буулган авахад ямар ч асуудал тулгараагүй. Италийн эсрэг пеналти цохиход ялна гэдэгтээ би лав огтхон ч эргэлзээгүй юм даг. Финалын тоглолтын өмнөх өдрүүдэд над руу маш олон хүн залгаж амжилт хүсэж байлаа. Би зурагтаар өөрийн фенүүдээ хараад үнэхээр алмайрч билээ. Гудамж болгонд том том туг хатгаж, Испаний сүлд дууллыг дуулж байгаа нь үнэхээр сүрдэмж харагдаж байлаа.

Австри-Швеицарьт үзүүлсэн бидний амжилтын тухай ярихад нэг хүний нэр заавал дурьдагддаг. Энэ бол шигшээн эмч Женаро Баррош. Хэдийгээр тэр тэмцээний өмнө хорвоогоос хальсан ч бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно. Финалд оруулсан миний гоол бол түүний дурсгалд зориулагдсан юм. Бас дотны анд Давид Вилладаа ч талархах нь зүйтэй. Давид хэдийгээр финалын тоглолтонд оролцож чадаагүй ч тэмцээний турш гайхалтай тоглолтыг үзүүлж, багийнхаа төлөө хийх ёстой зүйлээ бүгдийг хийсэн юм.

Энэ 2008 оныг би карьерийнхаа хамгийн сайхан жил гэж эргэлзэлгүй Image
нэрлэнэ. Ливерпуль маань аваргуудын лигээс хасагдсан нь бага зэрэг харамсалтай ч юм нэгээр дуусдаггүй болохоор хийж чадаагүй зүйлээ гүйцээх боломж бидэнд нэг л өдөр олдож таарна.

Өө би гоолынхаа талаар ярихаа мартаж. Чавигийн гайхалтай дамжуулалтыг хүлээж аваад би шууд л гоол оруулахаар гүйсэн. Хамгаалагч өөртөө хэтэрхий итгэлтэй байсан уу эсвэл сандарсан уу ямар ч байсан алдаа гаргаж би Леманыг давуулаад хөнгөхөөн цохитол бөмбөг өнхөрсөөр хаалганд орж билээ.


ЭНЭ НИЙТЛЭЛИЙН 2-Р ХЭСГИЙГ ОРУУЛСАН. ДООРХИ ЛИНКЭЭР ОРЖ УНШААРАЙ

ФЕРНАНДО ТОРРЕС: "МИНИЙ ТҮҮХ" 2-Р ХЭСЭГ
http://csports.mn/articles/view/734
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7428
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Фернандо Торрес

Postby Dondogoo » Mon Jun 30, 2014 3:13 pm

хүүрнэн өгүүлжээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Previous

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: Chin-T-Mac and 2 guests