Френк Лампард

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Френк Лампард

Postby Nova » Tue Apr 27, 2010 2:17 pm

goalman wrote:Ламбаа ах маань энэ жил нэг дэлхийн аваргад түрүүлэх болтугай...


Энэ жил Английн шигшээг нэлээн дээгүүр давхих болвуу гэж бодоод байгаашд... :england: :england:
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Френк Лампард

Postby VicKtoR » Sat Jul 03, 2010 3:45 pm



Сэтгүүлч: Жэмис Броун 2010 5 27

Английн шигшээ багийн хагас хамгаалагч Челсэе багийн тоглогч Фрэнк Лэмпард

Хөлбөмбөгчиний хүүгийн хувьд чамд бидний үзсэн ч анзаарч байгаагүй тийм онцгой баатар болон дурсамжууд байсан уу?
Тийм ээ, манай аав Вэст Хэмд байсан нь азтай хэрэг байсан, миний баатар бол Тони Коттэ-тэй хамтран гайхалтай гоол хийдэг байсан Фрэнк Макавэйнни(Frank McAvennie). Тони бол энгийн, гэр бүлийн хүн байлаа, харин Фрэнк бол илүү од байсан. Тэгээд би ааваасаа тоглогч нарыг коридороор гүйж гарах мөчийг харуулахыг гуйдаг байсан, энэ нь тийм том асуудал биш л дээ гэхдээ хүүхэд байхад том зүйл байсан. Тэрэн дотор би их зүйл хардаг байсан, гарахаас өмнө бол Фрэнк яг л талбайд байгаа мэт байдаг байсан харин түүнээс цааш бол тэрний хувийн тал дээр харах боломжтой байсан, загвар өмсөгчидтэй яаж цагийг өнгөрөөдөг болон энгийн зүйлсийг, энэ нь хөл бөмбөгт хоёр талаас нь орох том боломж, тэнд тоглолтын талаар болон сэтгэл хөдлөл энэ тэр гээд бүгдийг нь мэдрэх боломжтой. Энэ үед ч Вэст Хэм-н эрин байсан, Броокинг(Brooking) болон Девоншайр(Devonshire) дараах үе байсан, би хэзээ ч Алан Девоншайр-г амьдаар харж байгаагүй, харин аав маань түүнийг хэт үнэлэгдээгүй онцгой тоглогч бүр Англи-н шигшээд илүү тоглох ёстой байсан ч гэж ярьдаг. Тэнд бас чанартай тоглогчид байсан л даа, Рэе Стиуварт төвийн хамгаалагч маш олон пеналти хийж байсан. Хөл бөмбөг үзэж өсөхөд таарсан гайхалтай газар л даа.

Хэзээ та өөрийгөө үүнийг хийж чадсан, ямар нэгэн тоглолтон дээр өөгийгөө мэдэрсэн үү?
Үнэндээ надад хэзээ ч тийм мэдрэмж байгаагүй, сургуульд байхдаа, бусад багт байх даа, бүр Вэст хэмийн академи-д байж байгаад шууд нэгдүгээр багт ороход хүртэл байгаагүй. Челсэе-д орох хүртэлээ хаана байх, тоглохыг хүсч, үүнд хүрсэн гэдэгтээ итгэлгүй байсан.

Чи сургуулий дурслаа, би чиний сургууль одоогийн тоглож байгаа нөхдүүдээсээ нилээд ондоо байсан байх гэж төсөөлж байна.
Тийм л дээ, мэдээж юуны түрүүнд энэ бол хувийн сургууль байсан тэгээд ч хөл бөмбөгийн илүү их хөдөлмөрлөдөг дээд зэргийн спорт гэж авч үздэг байсан. Миний эцэг эх үүнд маш их хувь нэмэрээ оруулж намайг өдий зэрэгт хүрэхэд нөлөөлсөн. Би ч анги-даа хамгийн тодорсон ч биш байсан л даа гэхдээ би маш их хичээж зүтгэсээр байгаад 0 зэргийг авч цаашилсан. Сургуульд надад зугаатай байсан, ямар ч асуудал байдаггүй байсан. Би ч өөрөө ямар ч асуудал гаргахыг хүсдэггүй байсан учир нь аав ээж маань миний төлөө энэ бүгдийг хийсэн учраас тэдний нэр төрийг боддог байсан, би ч хөл бөмбөг тоглоход гайхалтай байсан гэхдээ даана ч намайг орохоос жоохон өмнө л хөл бөмбөгийн хэсэг нээгдсэн, тэнд хөл бөмбөгөөс гадна Рагби, Крикет гэх мэт олон спорт ордог байсан.

Ихэнх хүмүүс хэрэв чиний аав чинь тамирчин юм уу клубт ажилдаг бол сургуулийн шигшээгээс шууд клубийн сурагчид болон мэргэжлийн залуу тамирчидруу ороход амархан гэж ойлгодог гэтэл Найжил Клойф болон Скот Жэймилл нар үүнийг үгүйсгэж, тэдгээр хүүхдүүд тухайн шалгуураас гадна өөрсдийн эцгийн шалгуурыг давах нь илүү хүнд гэж хэлсэн?
Хммм, энэ ч бас үнэний ортой, сайн тал нь гэвэл хөл бөмбөг чамайг хүрээлнэ, нөгөө тал нь гэвэл чи талбайгаас буугаад, хичээлээ тараад гэртээ очиход чамайг хэн нэгэн "Чи үүнийг хийх ёстой байсан, чи тэгэх ёстой байсан" гэсэн яриа оройжингоо гэртээ сонсох болно. Энэ нь хэзээ ч зогсохгүй бүр чи өөрийнхөө зөв гэдгийг мэддэг байсан ч үүнтэй эвлэрдэг.

"Чи тоглохоо больсоныхоо дараа хөл бөмбөгтэй холбогдохыг хүсэхгүй байгаа, дасгалжуулаг, менежэр болон мэдээлэлд аль алинд нь ..."

Тэгээд энэ шахалт, дарамтаас болж хөл бөмбөг хөөхөө болино гэж бодогдож байсан уу?
Үгүй шүү, би хөл бөмбөгт хэтэрхий дуртай байсан тэгээд ч миний эцэг эх миний юу хүсч байгаа зүйлд боломж олгодог байсан, тиймээс ч тэд хөл бөмбөг болон сургууль хоёрт хоёуланд л санаа тавьдаг байсан. Тэрэндэн ч би хариуцлагатай ханддаг байсан, манай найзууд 14-тэй байх даа парк орж пиво ууцгаая гээд явцгаасан тэр үед би тийшээ явсан хүн бэлдмэл болон пивонд ордог гэдгийг мэддэг байсан учраас тэр зам надад тохирохгүй гээд яваагүй. Үүний төлөө хөл бөмбөгтэй асуудалтай болохыг хүсдэггүй байсан.

Эдгээр зүйлс нь таныг мэргэжлийн хөл бөмбөгт авчирсан бэлтгэл амьдрал байсан байна, харин эдгээр зүйлсээ хөл бөмбөгийн дараахь амьдралдаа хэрэгжүүлэх үү?
Тийм, гэхдээ юуны түрүүнд би хөл бөмбөгтэй холбоотой ажил хийхгүй, дасгалжуулагч, менежер, агент болон мэдээлэл аль алинд нь, сонирхолгүй байна. Би өмч хөрөнгийн тал дээр илүү их судалж мэдэж байгаа, зүгээр дотор нь байрлаж амьдрах биш, бизнес талаас нь. Энэ миний сонирхол, би янз бүрийн хүмүүстэй тоглолтон дээр уулздаг, тэдгээрийг сонсдог мөн зөвлөлдөө хэн юу зааж чадахыг сонгодог. Би энэ талаар судалж, хөрөнгө оруулж эхэлж байгаа, надад хөл бөмбөг болон гэр бүлээс гадна үүнд цаг заваа зарцуулж байгаа. Надад үүнээс өөр онцгой сонирхол байхгүй надад голф тоглох ч юм уу өөр бусад сонирхол байхгүй тиймээс одооноос би хөл бөмбөгийн дараах амьдралаа бэлдэж байгаа. Мэдээж надад өөрийн гэсэн хувийн амьдрал, санаа тавих гэр бүл байгаа ба үүний хажууд мөнгөний сонирхол ярих нь сонин сонсогдож байгаа ч та өөрийн амьдралаа өнгөрсөнөөр харж зүгээр амьдрах сонирхолгүй шүү дээ.

Та өөрийн сонирхолоо ярьлаа, мэдээж таньд олон боломж байгаа байх та тэгэхээр өөрийн мэргэжлээс гадна орлогоо бизнесээр харж байгаа юу? энэ нь таны мэргэжлээс илүү орлого оруулна гэж бодож байгаа юу?
Мэдээж, Хүмүүс ямар нэгэн арилжаа, наймаа хийх дээ зөвхөн менежертээ холбогддог тиймээс би Стев Кутнер(Steve Kutner)-г ажилд авсан, Стев бол зүгээр Новш ба та тийм нэг новштэй байх хэрэгтэй, хэрэв зөвхөн та байх юм бол хэн хэгэн таньд ямар нэг санал тавьхад та "Ооох, Еэээ, ямар сонирхолтой сонсогдож байна аа" гэж ирээд л мөлжүүлж, хулхдуулж дуусгавар болох болон хүсээгүй асуудалдаа орох болно. Бид 98 хувь орчим саналыг буцаадаг гэхдээ зарим зүйлс ажилдаг. Одоогоор би видео тэмдэглэл Оранж дээр хийж байгаа, би үүнийг 2 сар тутамд 1 хийж байгаа, үүнийг Оранж өөрийн вэб сайтанд тавидаг ба өөрийн гар утасны хэрэглэгчиддээ миний хөл бөмбөгөөс гадуурх амьдралын талаар юу болж байгааг үзүүлэх боломж олгодог.

Та Аваргуудын Лигт тоглох нь Английн шигшээд тоглохоос илүү хүнд эсэргүүцэлтэй тулгардаг гэж боддог уу?
Үгүй, энэ хоёр бол тэс ондоо. Аваргуудын Лиг бол чи хэнтэй тоглож байгаа, түлхүүр тоглогч нь хэн болох, хаанахын ямар хүмүүс гэдгийг мэддэг харин шигшээд бол шал өөр чи зүүн Европ, Хорват гэх мэт улсуудтай тоглоно тэд бүгдээрээ сайн. Чи тухайн тоглогчид болон тэдгээрийн тухай тэдэнтэй тоглож байж л мэдэх боломжтой, тйимээс олон улсын багуудад сул тал гэж бараг байхгүй тиймээс стандартын хувьд арай илүү гэж боддог.

Би таны дуртай ТВ програм Ниүснайт(Newsnight) гэж сонссон үнэн үү?
ХАХА, гүй уул нь Сопранус(The Sopranos), Тони-нх миний хамгийн дуртай гэхдээ надад Паули таалагддаг, надад Ниүснайт, Куосчин Тайм бас таалагддаг. Би зүгээр Ниуснайт-г нь гээд явчих гэж хэлсэн гэхдээ энэ хөл бөмбөгчинд зүй юу үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Би ер нь Улс төрд дуртай л даа тэнд юу болж байгаа нь сонин байдаг. Би ерөнхий асуудлууд болох Ирак, цагаачлалын гэх мэт сэдвүүдийг уншдаг.

Ямар Шар Сонин уншдаг вэ?
Дэ Сан(The Sun), ХАХА, Үгүй дээ би цаасан сонинг уншдаг, тэд спорт талдаа арай илүү гэхдээ зочид буудалд байх даа Дэ Таймс, Дэ Мэйл уншдаг. Гэхдээ би Ниуснайт-г үздэг, Хаха, дуртай шүү.

Та Ирак дахь асуудлыг юу гэж үзэж байна?
Хммм, анхандаа тэнд болж бүй үйл явдлыг дэмжиж байсан гэхдээ одоо бол зүгээр хог новш. Би хэзээ ч тэнд ажиллаж байсан хүнтэй учирч байгаагүй, гэхдээ урьд нь Афканистан, Ирак-д байсан тэнд юу болж байгаа талаарх үнэхээр их мэдээлэлтэй хүмүүстэй уулзаж байсан, тэд таны нүдийг үнэхээр үнэн байдалд нээж өгдөг шүү.

Та цагаачлалын талаар юу гэж боддог вэ?
Энэ асуудал одоо чухал болсон, учир нь манай дүү охины найз залуу ажил хайж байгаа барилгачин, энэ ажилгүйдлийн том асуудалаас болоод тэдний ажлын байрыг үгүй болгосноос болж байшиг барьж зардаг байсан хүмүүс энэ тусгай мэргэжлээсээ татгалзаж өөр мэргэжил хайх болчоод байна.
Чи хөл бөмбөгт бас адилхан хэлж болно шүү дээ. Хэдэн жилийн өмнө ганц хоёр л гадаад тоглогчид байдаг байсан гэтэл одоо Челсэе, Арсенал, Болтон, Портсмоут, Тот гэх мэт багуудын нэгдүгээр багийн гол тоглогчид нь гадаадаас ирсэн хүмүүс байдаг. Шотландчууд өөрийн үндэсний багаа үгүйсгэж хэт их гадаадын тоглогч нар клубуудэд тоглож байна гэж зэмлэж байгаа, 20 жилийн өмнө дээд лигт тоглох сонирхолтой Донкастер-н баруун жигүүр байсан ба энэ л боломжтой байсан, харин одоо бол бүгд нээлттэй болсон.
Хэрэв та ур чадварын өсөлтийн тухай ярьж байгаа бол, бид юу хийдэгээ сайжруулж байгаа тухай ярьж байгаа бол би Донкастер-н баруун жигүүр Ареэн Роббен-ны хийж чадах зүйлийг хийж чадах байсан гэж би бодохгүй байна, харин хөл бөмбөгийн интертэйнмэнт талаасаа ч гэсэн түүн шиг чадвар үзүүлж чадахгүй байсан.
Яг ижилхэн зүйл болж байна шүү дээ, Польш худалдаачин ирээд Англи барилгачдыг ажилгүй болгож байна.
Та энэ тал дээр миний дүүгийн тэжээгдэх тухай ярьсангүй, тэр одоо тэжээгдэж байгаа, хэрэв мортгэж төлөгдөхгүй болвол ... энэ тал дээр хэдэн жил ажилласан мэргэжилтан яах уу ... Харин хөлбөмбөгийг бол би стандарт өсөн дээшилж байвал тэр сайн хэрэг. Би одоогийн байгаа шигээ байхгүй байсан бол ингэж тоглохгүй Зола-тай цуг бэлтгэл хийгээд л явж байх ч байсан байх. Өөрийн чадвараа сайжруулахын тулд шүү дээ, харин ажлын байрны тал бар дээр би тийм зүйл харахгүй байгаа, барилгачид сайжирч дэвшиж боломж гарахгүй байгаа тэд зүгээр л ажилгүй болж байгаа. Энд та ажлаа хийхэд таны хажууд Польш барилгачин ирээд таны хийснийг 2 дахин бага үнээр хийе гэвэл та болон бусад юу гэж хариулах нь ойлгомжтой шүү дээ.
Таны хөрөнгө дээр ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
Би нэг Польш блок хийдэг нөхдүүдтэй болдог ч юм билүү гэсэн бодол ороод ирлээ, ХАХА, мэдээж хэн нэгэн хагас үнээр юм хийж өгнө гэвэл хэн ч дургүйцэх байх гэхдээ би энэ тал дээр ажилж амьдардаг хүмүүст жоохон халамж л хэрэгтэй гэсэн юм. Би Куастин Тайм(Question Time)-н ярилцлага-т уначихсан уу?

Та өөрийгөө тийм ч тэнгэрийн амьтан биш газрын амьтан гэж ярилцлага өгсөн байсан, та хэдэн машинтай вэ?
Хоёр, Рэнж Ровер болон Феррари. ХАХАХА. Би хэзээ ч Феррари-гаа унж байгаагүй, унах ч гүй гэж бодож байсан. Гэтэл нөг өдөр хараад нам дуралсан, тэгээд л авчихсан. Гэхдээ би хэзээ ч 5,6 машинтай байгаагүй. Би хүүхдүүд болон нохойтой учраас Рэнж Ровер авсан, харин би дуртай учраас Феррари авсан, зугаатай л даа.

Та аль дэлгүүр хэсдэг вэ?
Хаа сайгүй, би энэ цамцыг Вивеннэ Вэствууд(Vivienne Westwood)-с авсан . Би Слон гудамж Бонд гудамж, жижиг дэлгүүрүүд хамаагүй ордог. Миний мисс энэ тал дээр сайн л даа. Тэр загвар талдаа. Тэр заримдаа хэзээ ч байгаагүй дэлгүүрүүдээс юм авчирдаг. Би хувцасанд дуртай бас цаг сонирхдог.

Таны бугуйнд юу байгаан?
Энэ бол Audemars Piguet Montoya. Би 15-н цагтай, зарим нь бүүр багийн юмнууд ч бий, Вэст Хэмд байх даа авч байсан. Би өөрийн цагнуудтай дуртай, энэ миний нэг сул тал гэхүү дээ. Тэрнээс бусад тал дээр би мөнгө зарах дургүй. Би кинонд дуртай гэхдээ надад мундаг цуглуулга байхгүй л дээ зүгээр л би GBox Office болон кино театрд үзчихдэг. Би тиймэрхүү үнэнд ойрхон, драм үзэх дуртай жоохон **н** инээдэм, тулаанд дургүй. Минуч-д дуртай бас Касино Рояал бас гайгүй гэхдээ энэ бол **н** тулаан биш Бонд шүү дээ. Би 24 болон Сопранус-д бас дуртай.

Одоо цагт та өөрийн хувийн бичлэгүүдтэй ДВД болон тоглоомууд авах боломжтой болсон, та хэзээ автобусны дэлгэцэн дээр гарч байсныг санж байна уу?
ХаХа, би тэр өдрүүдийг санахгүй байна, юу хийж байсны санахад ч бас сонин зүйлс бий шүү. Би комьпютер тоглодоггүй л дээ. Есөн шидийн юм л тоглоомон дээр байдаг, би бүр юу хийхээ ч сайн мэдэхээ байдаг.

Хэн Челсэ-н хамгийн алиа нь бэ?
Жон Терри, бас бариач, жинхэн солиот, автобусан дотор тэр л алиалж өгнө шүү дээ. Хэрэвээ та сургуулийн **н** хүүхдүүдийн хийдэг нэг нэгнийхээ өрөөнд орж орийг нь эргүүлдэгийг шиг **н** үйлдлүүд ярьж байгаа бол тэгэхээ больсон. Бид зүгээр л массажны өрөөнд орж хөөсөөр байлддаг, тэнд ч их хөгжилтэй шүү, гэхдээ ялгаагүй шал **н** зүйл л дээ. ХАХА.

Таны амжилтын талаар хүмүүсүүс байнга байнга сонсдог уу?
Дэхх, байнга, би гэхдээ дургүй л дээ. Хаяа их хүнд байдаг. Хүний онцлог байх л даа гэхдээ л ядаргаатай. Бидний тухай ард талыг маань хардаггүй мөртлөө мөнгө, амьдрал, янз бүрийн хов жив, зураг хүртэл зурдаг. Гэхдээ би тийм зожиг хүн биш л дээ хэрэвээ гудамжинд таарсан фанатууд юм уу танихад Сайн уу гэхэд бэлэн л байдаг. Зарим хүмүүс утасныхаа чихэвчийг зүүчээд сонсоогүй, таниагүй юм шиг явдаг гэхдээ би тэгдэггүй, жоохон байх даа тэгдэг байсан л даа гэхдээ одоо бол хамаагүй болсон.

Амжилтын талаарх гомдолын хувьд? Английн шигшээгийн хэл ам их л байдаг байх?
Бүх улсуудад л байдаг байх. Аваргын төлөө , Английн тоглолт болоход л хүн бүхэн л биднийг хожихыг хүсдэг. Энэ нь их дарамттай, бид яг л нэг золиос шиг, багийн төлөө дуудагдсан.

Буцаад нэг харахад бид түрүүчийн дэлхийн аваргаар ягаад итгэж байснаасаа муу тоглосон бэ?
Бид тогуулийн цохилтоор хожигдсон. Энгийн л зүйл. Бразил ч бас хасагдсан. Франц, Итали тунж үлдсэн боловч хоёулаа л хэсгээсээ мултрах шахсан. Үүнээс та юуг ч таах аргагүй шүү дээ. Тэгээд л их дарамт ирдэг учраас хүмүүс Би тэнд байсан болохоор ийм зүйл болсон хэрэг үү гэж уурлацгаадаг.

Тоглогчид багийг бүрдүүлэхэд хэнийг авахаа хэлэлцдэг үү?
Үгүй.

Тэгвэл таны нэр тухайн жагсаалтанд орсоныг хараад хэнтэй цуг тоглохыг хүсж байгааг чинь асуудаг уу?
Үгүй, хэзээ ч. Хэзээ ч миний зөвлөгөөг авч байгаагүй, заримдаа хэвлэл мэдээлэл энэ тухай, тоглогч нарын байр суурь, нөлөөллийн тухай ярьхыг хүсдэг гэхдээ тийм зүйл байхгүй л дээ. Мэдээж таны тухай болон тоглолтын тухай асууж болно гэхдээ та хэнтэй тогломооор байна гэж асуун гэдэг бол Менежерийн хариуцлагт хандана гэсэн үг, ийм зүйл цаашид ч байхгүй байхыг хүсч байна.

Та Берхэм-г Америк явсан талаар юу гэж боддог вэ? Та үүнийг хүсэх үү?
Энэ бол шийдвэр, тэрнийг явахад арай л эрт явчихлаа даа гэж би бодож байсан гэвч энэ нь үүнээс илүү тэр хүний хүсэл эрмэлзлэлийг би мэдэхгүй шүү дээ. Би ч гэсэн 35, 36 хүрчээд тэнд тоглохыг хүсч байна гэхдээ хэзээ явах, хаашаа явахыг нь хэлэлцэх утгагүй шүү дээ.
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Френк Лампард

Postby yubi » Tue Nov 16, 2010 9:44 pm

гоё ярилцлага байна..
The beginning of a new era..
The pride of London..
User avatar
yubi
 
Posts: 168
Joined: Tue Nov 09, 2010 5:07 pm
Location: Монгол улс

Re: Френк Лампард

Postby yubi » Wed Nov 17, 2010 1:58 pm

хурдан бэртлээсээ ирээсэй..
The beginning of a new era..
The pride of London..
User avatar
yubi
 
Posts: 168
Joined: Tue Nov 09, 2010 5:07 pm
Location: Монгол улс

Re: Френк Лампард

Postby J@x » Sat Mar 12, 2011 8:31 pm

1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Френк Лампард

Postby sOx » Sat Mar 12, 2011 8:59 pm

Ламбаа хаа очиж гайгүй тамирчин шүү, юун Жи, Шрек..
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: Френк Лампард

Postby J@x » Sat Mar 12, 2011 9:02 pm

sOx wrote:Ламбаа хаа очиж гайгүй тамирчин шүү, юун Жи, Шрек..

:eek:
Өөрт нь такл хийсэн тамирчинд шүүгч карт өгөх гэхэд нь болиулж байсан.
Барсатай гүүрэн дээр тэнцэхэд барсагийнханд баяр хүргэж байсан.
Хүн чанар сайтай хүн л дээ.
Би лав дайвдаж байсныг нь санахгүй
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Френк Лампард

Postby Адмирал » Sat Mar 12, 2011 9:21 pm

J@x wrote:
sOx wrote:Ламбаа хаа очиж гайгүй тамирчин шүү, юун Жи, Шрек..

:eek:
Өөрт нь такл хийсэн тамирчинд шүүгч карт өгөх гэхэд нь болиулж байсан.
Барсатай гүүрэн дээр тэнцэхэд барсагийнханд баяр хүргэж байсан.
Хүн чанар сайтай хүн л дээ.
Би лав дайвдаж байсныг нь санахгүй

Эвертонтой ФА Капын финалд билүү дээ нэг айхтар дайвдаж байсан шт...кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Френк Лампард

Postby J@x » Sat Mar 12, 2011 9:35 pm

Пуужин шиг цохилт хийж гоолдож байсаныг л санаж байна кк.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13306
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Френк Лампард

Postby Kaka'8 » Sun Mar 13, 2011 8:50 am

энэ залуу ч жинхэн класс хүн дээ
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: Френк Лампард

Postby yubi » Wed Mar 23, 2011 11:35 pm

Английн шигшээгийн ахлагчаар сая Терри-г дахин сонгохын өмнөхөн хэн болох талаар санал асуулгыг Лампс тэргүүлж явсан шүү. Жеррард бол бүүр доогуур цохиж явсан.
The beginning of a new era..
The pride of London..
User avatar
yubi
 
Posts: 168
Joined: Tue Nov 09, 2010 5:07 pm
Location: Монгол улс

Re: Френк Лампард

Postby JeMiIlBrAsCo » Sun Dec 04, 2011 5:51 pm

хогширч байгаа шдэ
JeMiIlBrAsCo
 
Posts: 1
Joined: Sun Dec 04, 2011 5:48 pm

Re: Френк Лампард

Postby Болжмор » Sun Dec 04, 2011 5:57 pm

Фрэнк Лампард: Аав минь намайг өдий зэрэгт хүргэсэн...
Image
Фрэнк Лампардийг ямар агуу тамирчин бэ гэдгийг мэдэхгүй Челсист ховор. Түүний гаргаж байгаа амжилтууд нь түүхэнд мөнхөрсөөр л байгаа. Харин түүний хувийн амьдралруу шагайхыг бид хүслээ. Тэр хувийн сургуульд явдаг хичээлдээ маш дуртай илүүдэл жинтэй хөөрхөн хүү байсан. Тэр Таймс сэтгүүлийг уншдаг, улс төрд сонирхолтой, IQ тестийг 150 гаруй оноотой өгч байсан эрхэм. Тэр өөрийн гэсэн Ferrari a 430-той мөн Plus a Jeep-тэй. Тэр төв Лондонд амьдардаг. Испани хэл сурч байгаа гээд өөрийн бага нас, карьерийнхаа талаар ярилцлага өгсөн юм.

Тэрээр хамгийн түрүүнд өөрийн багадаа сонсдог байсан Тарган Фрэнк нэрнийхээ талаар тайлбарласан юм.

-Би багадаа бургер их иддэг байсан. Харин одоо бол би хоол тэжээлийн талаар илүү гүн мэдлэгтэй болсон. Вест хэмд байхдаа би тахианы бин иддэг байсан. Энэ нь намайг том болоход ихээхэн тусалсан.

Түүний аав Вест хэм клубийн төлөөх 600 гаруй тоглолтонд оролцсон мэргэжлийн тамирчин байсан. Тэр хүүгээ ч гэсэн хөлбөмбөгчин болгохыг хүссэн. Энэ нь ч Фрэнкид их нөлөөлсөн гэдэг.
-Аав маань намайг залуу хөлбөмбөгчний минь хувьд их шахдаг байсан. Тэр намайг удирддаг байсан. 12той байхдаа би Харри ах /Тот-ын менежер/, аавтайгаа хамт гадуур хоололдог байсан. Бид хөлбөмбөгөөс өөр юу ч ярьдаггүй байлаа. Тэд надад бусдын авч чадаагүй мэдлэгийг өгдөг байсан. Би 10 эсвэл 12 настай үеээ санаж байна. Бусад хүүхдүүд бөмбөг дагаад гүйж байхад аав маань надад зориулж 3 дахь хүний шилжилт, гүйлтийн диаграмм зураад өгдөг байсан. Заримдаа надад аавууд хүүгээ хэтэрхий шахаад байдаг юм шиг санагддаг. Та нар Agassi-гийн номыг уншиж байсан уу? Түүний аав нь маш догшин хүн байсан. Би ч гэсэн ийм хүүгүүдийн тоонд орж магадгүй юм. Аав намайг ганц толгойруу цохьдог ч биш тэр маш хатуу хүн байсан. Хэдийгээр тоглох гоё байдаг байсан ч би гэртээ ирэхээрээ баяртай болдог байсан. Заримдаа би угаалтуурын дэргэд суугаад уйлдаг байсан. Ээжлүүгээ гүйж очоол Аав надтай аймшигтай харьцаж байна гээл уйлдаг байлаа. Тухайн үед бол би энэ бүхнийг үзэн яддаг байлаа. Гэхдээ ямар ч эргэлзээгүйгээр энэ бүгд байгаагүйсэн бол би одоогынх шиг амжилтанд хүрэхгүй л байх байсан.
Image
Мөн тэрээр олны анхааралд байх дургүй нэгэн гэнэ.

-Би фафарацийг үзэн яддаг. Би тэдний авсан ихэнх зурган дээр гутарсан байртай гардаг. Учир нь энэ нь намайг гутраадаг зүйлсийн нэг. Би аль нэг рестароноос гараал зургаа авхуулаад байхыг хүсдэггүй. Гэхдээ хүүхдүүдтэйгээ гадагшаа гарах сайхан байдаг. Би гомдоллохыг хүсэхгүй байна. Гэхдээ фафарацууд намайг үнэхээр бухимдуулдаг.

Лампсиг их ухаантай хүү байсан гэдэг. Энэ нь ч батлагдаж тэр IQ тестийг маш сайн өгсөн. Та хэр сайн оноо авсан вэ?

-Дундаж байсан 150 гаруй.

Та хэр сурлагатай хүүхэд байсан бэ?

-Магадгүй би хичээлдээ хөлбөмбөгт хэр их хайртай байдаг шигээ дуртай байсан байх. Би ерөнхийдөө сайн сурагч байсан шүү. Би үргэлж шилдгүүдийн нэг байхыг хичээдэг байсан. /Лампард сургуулиа маш сайн үнэлгээтэй төгсөж байсан/

Түүний ээж 2008 онд 58-тайдаа нас барж байсан. Энэ нь мэдээж түүнд маш хүндээр туссан. Гэсэн ч зарим эсрэг багийн фанатууд түүнлүү *Чамд одоо гэр бүл байхгүй* гэж дуулж байсан нь удаатай.
-Мэдээж тухайн үед миний уур маш их хүрч байсан. Надад муухай үгтэй захианууд ирж байсан. Гэхдээ энэ бүхэнд бэлэн л байх хэрэгтэй.
Image
Вест хэм бол Фрэнк Лампардтай, түүний гэр бүлтэй салшгүй холбоотой баг. Түүнийг анх энэ клубт нэгдэж байхад түүний аав энэ багийн дасгалжуулагч, харин авга ах нь менежер нь байсан. Ийм ч болохоор түүнд асуудлууд үүсдэг байлаа. Түүнийг талбайд гарах гээд зогсож байхад фанатууд аавтайгаа хамт суудалдаа суу гэх зэргээр муухай үгсийг хаядаг байжээ.
-Аав Харри 2-ийг байхад үргэлж асуудал үүсдэг байсан. Тэд намайг тэр 2-оос болж талбайд гарч байгаа мэтээр хардаг байсан. Харин одоо тэд ойлгож байгаа байхаа. Иймэрхүү байдал намайг хэдэн жил зовоосон. Гэхдээ би үүнийг эцэслэж, өөрийгөө талбайд байх эрхтэй тамирчин гэдгээ баталсан.

Та Таймэс сэтгүүлийг уншдаг гэсэн. Үнэн үү?

-Тиймээ. Үнэн байсан ч худал байсан ч юу болж байгааг унших сайхан байдаг.

Хувцас солих өрөөнд залуус инээлдэж, маазархад та хэр дуртай вэ?
-Би үүн дотор байдаг. Би залуусыг илүү дотно байгаасай гэж боддог. Энэ чинь хөлбөмбөгийн нэгэн гайхалтай хэсэг шүү дээ. Би тоглолтын дараа хамтрагчидтайгаа хэдэн шар айраг тулгаад суухдаа юу юунаас илүү дуртай байдаг.

Image
Мөн тэрээр Испани хэл сурч байгаа. Түүний охидууд хуучин эхнэр болох Ривэс /Ривес Испани/ дээр нь байгаа.

-Би бараг Испани хэлийг 10 жил сурч байна. Удаан байгаа шүү. Миний охидууд 2 хэлтэй. Гэхдээ Испани нь давамгайлах байх. Тийм болохоор би ирээдүйд тэдэн дээр очихдоо юу хэлж байгааг нь ойлгож, ярилцахыг хүсч байна.

Челсид ирсэн нь:
-Маш том өөрчлөлт байсан. Тамирчны хувьд ч хөлбөмбөгчны хувьд ч тэр. Би анх Челсид ирсэнээ санаж байна. Лондонгын гоёмсог барилгуудын хажуугаар жолоогоо бариад явж байхдаа би Хөөх л гэж бодож байсан.

Лампард 160 мянган фунтийг долоо хоног бүр олдог. Тэр мөнгөө хэрхэн зарцуулдаг бол?

-Би тийм ч үрэлгэн хүн биш.

Харин дараа нь бид түүний Ферраригийн талаар асуухад тэр инээн:
-Феррари ч саяны хэлсэнтэй жоохон зөрчилддөг шүү/инээв/. Феррари сайхан унаа. Надад нэг хар бий. Дээвэр нь онгойдог. Гэхдээ би онгойдоггүйг л ирэх байх гэж бодож байсан. /Хэтэрхий даруухан байгаан бишүү?/ Магадгүй ээ. Би угаасаа байгалиасаа этгээд хүн биш. Олон жил шаргуу ажиллахаар аяндаа сайхан зүйлс ирдэг. Гэхдээ би мөнгө үрэхийг үзэн яддаг нэгэн.
Image
Та тамирчны карьерийнхаа дараа юу хийх вэ?
-Хамгийн түрүүнд би хөлбөмбөгтөй менежер, дасгалжуулагч эсвэл агентийн хувиар холбоотой байхыг хүсэхгүй байна. Надад энэ сонирхолтой биш. Би үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг. Аав маань ингэдэг байсан. Би Зүүн Лондонд байхаасаа ҮХХ худалдан авч эхэлсэн. Одоо би энд авч байгаа. Би үүнийг хийхдээ дуртай. Надад хэд хэдэн ҮХХ бий. Энэ бол миний жижигхэн бизнесс юм. Манай гэр бүлийнхэн үүнийг дэмждэг. Мөнгийг илүүд үзэж байгаа нь зарим хүмүүст сонин сонсогдож магадгүй. Гэхдээ карьерийнхаа дараа би хөлбөмбөгийг бүх зүйлээ болгохыг хүсэхгүй байна. Би үлдсэн амьдарлаа өнгөрсөндөө үдэхийг хүсэхгүй байна.

Та өөрийгөө гараанд байнга гарах хэрэгтэй гэж үздэг үү?
-Үгүй.

Та АЛ-ийн өрсөлдөгчид шигшээдийнхээс чинь илүү өрсөлдөөнтөй байдаг гэж боддог уу?
-Үгүй ээ. Мэдээж энэ 2 их ялгаатай. АЛ-т бол чи хэний эсрэг тоглож байгаагаа мэднэ. Тэдний гол тамирчин нь хэн бэ гээл АЛ-ийн багийг хүн бүр л мэддэг. Харин шигшээдэд бол бүх зүйл өөр. Тэдэнд сул тал бага байдаг. Тийм ч учраас би шигшээн түвшин илүү өндөр гэж хэлнэ.
Image
Багийн чинь хамгийн хөгжилтөй нь хэн бэ?
-Жон Терри. Мөн тэр их сайн бариач. Мөн тэр их солиотой. Тэр автобусан дахь бүхий л тоглоом, маазарлын эзэн байдаг. Хэдийгээр бид сургуулийн хүүхдүүд шиг нэг нэгнийхээ орыг нурааж зугтадгүй ч массажны өрөөнд тосоор байлддаг. Бид нэгнийгээ тосоор бут ниргэдэг. Энэ их хөгжилтөй шүү. Бас их **н** тоглоом хаха...

Челси клубийн төлөө 500-н тоглолтыг хийлээ. Танд ямар санагдаж байна?
-Надад өөрөөрөө маш их бахархах сэтгэл төрж байна. Учир нь ямар ч гавъяа шагналаас илүүтэйгээр би энэ гайхалтай, маш хүчирхэг бүрэлдэхүүтэй багт 10 жил зүтгэхдээ сэлгээний биш гарааны тамирчинаар тоглолоо. Энэ магадгүй миний хамгийн том амжилт байх.

Та Челсигээс явах уу?
-Үгүй. Хэрвээ би Челсиг орхих болвол энэ нь зөвхөн карьераа үдэхийн тулд л хийсэн үйлдэл байх болно.

Жич: Урьд нь Челсигийн сэдэвтээ оруулсан болно
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2445
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Френк Лампард

Postby erdene_b7 » Wed Jan 04, 2012 4:51 pm

04/05 онд ч галзуу байж дээ 2004 онд Португалд хийсэн пеналт гээд л ид їе нь байж дээ
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Previous

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests