Page 9 of 10

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Apr 08, 2024 2:27 am
by Өсөхбаяр
мак алистрээ бодохоор танайх түрүүлчээсэй гэж хүсэх юм. Клоппо ч аймар үдүүлэх нь байна

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Apr 08, 2024 1:44 pm
by El Payaso
Ер нь форм сууж байгаам уу гэж харагдлаа даа. Сүүлийн хэдэн тоглолтод.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Apr 08, 2024 3:05 pm
by Оргил
El Payaso wrote:Ер нь форм сууж байгаам уу гэж харагдлаа даа. Сүүлийн хэдэн тоглолтод.

эсрэгээрээ танайх аймр болоод байгаам бишүү..

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Wed Apr 10, 2024 10:53 am
by meesh
Эхний үе нээрээ тэгж баахан цохиод гоол хийж чадахгүй гай боллоо. Айлын Майнуу бодох юмгүй шууд цохичихдог юм байна лээ ер нь, сайн ч цохилоо. Маню угаасаа манай эсрэг шаазайна дөө, Сититэй тэгээсэй.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Wed Apr 10, 2024 10:54 am
by meesh
Жота байсан бол ч, яг хэрэгтэй үед гэмтээд байх юм даа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Thu Apr 11, 2024 3:27 pm
by meesh
Явж явж Куанса хойш пасс өгч тоглолт эргүүлчихсэн дээ.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 12, 2024 8:51 am
by gremlin
Өө юу болоо вэ. Тойм үзлээ. Ёстой форм байхгүй болжээ. Гадны форум уншихаар яг манютай тоглосон шиг юм болсон гэж байна. Яарсан адгасан түүхий довтолгоо яваад айл зөрүүд нь чанартай ончтой довтолоод дуусгаж. Үүнээс ч дор үр дүнгээр дуусхад гайхахааргүй л юм болж.
Хувь тоглогчийн гэхээсээ илүү багийн тоглолт дампуу байсан юм шиг байна

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 12, 2024 8:58 am
by Chin-T-Mac
Одоо зарим нөхөд маань бэртлээс ирсэн, гараагаа шинэчлэхгүй бол өмнөх хэд маань туйлдаж байгаа байхөө... Харинч бэртэлтэй хоогуур нь сайн даагаад гарсан гэж бодож байна.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 12, 2024 9:29 am
by Өсөхбаяр
EЛ ээс эрт мултраад Лигтээ бүтэн анхаарахаар шийдэж дээ :ногоон:

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 12, 2024 9:49 am
by Оргил
одоо тэгээд лиг ч худрахад гайхахааргүй л байна.. клоппо маань нэг юм бодож суугаа байхаа..

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sun Apr 14, 2024 9:50 pm
by gremlin
Льютоны талбай дээр намар их муу тоглосон тэрнээс ч дор үзээд байх юм. Роббогоос бусад нь нэг л бишээ. Тогтоолт, шахалт, дамжуулалт гүйлт бүгд л муу байна даа. 15 минут номын дуу сонсоод сэргэнэ л гэж найдахаас.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sun Apr 14, 2024 10:55 pm
by gremlin
Энэ бүр 10 гоол ч хийж болохоор л боломжууд гарлаа арай арай. Дандаа хаалгачруу явуулаад байх юм бүгд адилхан муу байлаа даа. Заза аварга маваргаа мартаад сайхан Клоппийгоо гаргаж өгье өө

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sun Apr 14, 2024 11:02 pm
by gremlin
Манай фэйсбүүкийн нэг групт АБ1-ээс бусдыг нь явуулж байх шиг байна даа. Яана тоглогч үлдэхгүй шинжтэй хахаха. Багаараа болохгүй байхад л хөгшин самурай л гэнэ, Салах алхдаг амиа хүн болж л гэнэ, Диаз хүн хуурахаас цаашгүй, Нунэз суга, Собуслайг сайжруулсан Куртис Жонс, ВВД-г муудсан юу юу ч гэнэ вэ. Хаха

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Apr 15, 2024 12:15 am
by Chin-T-Mac
Үнэнд гүйцэгдэж, нэмэлт цагт баахан шаасан төлбөрөө буцааж бэлнээр төлж байх шиг байна. Арсенал, ситид амжилт. Харинч шинэ, залуу голдуу бүрэлдэхүүнээр мангар хол шаачлаа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Apr 15, 2024 9:01 am
by Оргил
эндо гэхдээ өчигдөр үнэхээр буруу хөл дээрээ босциймуу хайшаан.. эсхүл шартцымуу..

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Apr 15, 2024 10:24 am
by meesh
Лиг хударсан хударсан. Арсэнал нь түрүүлээсэй гэсэн бас бавуулчихым

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Apr 15, 2024 11:39 am
by Оргил
тоглолт дууссаны дараах тоглогчдийн байр байдал бол их харамссан байдалтай байсан... ер нь бол ингээд лиг албан ёсоор хударчлаалд.. Ситид боломж өгөхгүй л байвал зүгээр байсын.. гэхдээ одоо зүгээр дарамтгүй сайхан тоглоод улирлаа сайхан дуусгая даа..ядаж ганц цомтой юм чинь кк..

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 19, 2024 10:53 am
by gremlin
Уржнан 3 финалд гоол хийж чадаагүй тэр баг яг мөн байна.
Юргэн ер нь л өөрийгөө мэдрээд л намар шийдвэрээ зөв гаргажээ. Одоо энэ багийн гол тоглогчидод мотивац өгч чадахгүй юм байна. Багт шинэ сорилт, шинэ уур амьсгал хэрэгтэй болчихсон юм байна. Үнэхээрийн унтаа тоглолт хаваржингаа болж байна доо.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 19, 2024 11:10 am
by Цоомоо
Шинэ авсан, ирээд удаагүй залуучуудыг базаад болох байх.
Гол лидерүүд удахаараа л хэцүү дээ кк.
Барсад тохиолдсон. Яалтчгүй дархлагдсан тоглогчдын муу тал. Пэп-ээс хойш Лучо л харизм өндөр, өөрөө ч Барсагийн домог болохоор лид хийж чадсан байх.
Гэхдээ л 3 улирал дөнгөж болоод л больё гээд больсон.
Тэрнээс хойш дасгалжуулагч нь том уу, тоглогчид нь уу гэдэг нь мэдэгдэхгүй болж байгаан.
Месси, Суарес, Иньеста, Альба, Буси, Пике гээд кк.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 19, 2024 11:53 am
by gremlin
Цоомоо wrote:Шинэ авсан, ирээд удаагүй залуучуудыг базаад болох байх.
Гол лидерүүд удахаараа л хэцүү дээ кк.
Барсад тохиолдсон. Яалтчгүй дархлагдсан тоглогчдын муу тал. Пэп-ээс хойш Лучо л харизм өндөр, өөрөө ч Барсагийн домог болохоор лид хийж чадсан байх.
Гэхдээ л 3 улирал дөнгөж болоод л больё гээд больсон.
Тэрнээс хойш дасгалжуулагч нь том уу, тоглогчид нь уу гэдэг нь мэдэгдэхгүй болж байгаан.
Месси, Суарес, Иньеста, Альба, Буси, Пике гээд кк.

Манайд наадах чинь яг тохиож байгаа. Би фэйсбүүкийн груп дээр иймэрхүү утгатай юм бичээд хувь чатаар хүртэл буллидүүлээд амжсан хахаха.
Салах, Робо болдог бол ТАА-ыг үнэ хүргээд зарчихвал гээд бичсэн алуулах гэж байсан.
Уг нь Манэ, Милнэр, Хэндо, Ориги, Жини гээд хуучин тоглогчдоосоо салсан л даа. Энэ зун Клоп явмагц магадгүй хүмүүс өөрсдөө ийш тийшээ явчихаж магадгүй юм.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 19, 2024 2:09 pm
by TGNT
Тодорхой амжилтанд хүрчихсэн одоо тэгээд мөнгө хийхийг л хүсэж байгаа байлгүй дээ гэж хараад байгаа шд.
Нүнез гэдэг тоглогчид манайхан ер нь хэр итгэж байгаа вэ?

Би бүүр ёстой яагаад ч нэг л итгэхгүй байгаа юм энэ хүнд, нэг тийм өмнө нь харж байсан тоглогчид нэг тийм эвсэлтэй байгаад байдаг даа.
Тогтоож байгаа хуурч байгаа цохиж байгаа гээд, гэтэл би эсвэл итгэхгүй байгаагаас болоод ч тэр үү нэг л олигтой харагдахгүй юм.

Собо-г энэ улиралын хамгийн гоё наймаа гэж бодож байсан ч үнэхээр тогтвортой байсангүй дээ хөөрхий.
Би ч тэгээд өөрөө тоглолтоо олигтой бүтэн үзэж чадахгүй болохоор яг сайхан бас хэлж мэдэхгүй л байгаад байна.

Мане Фирмино Салах 3ын хослолын араас
Диаз Нүнез Салах 3гээд нэг л чаадаггүй ээ.
Энэ зун гэхдээ нээрээ сайхан үнэ хүргээд явуулаад, шинэ дас ирээд шинэчлэл сайхан хийгдээд гоё үзээсэй.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 19, 2024 4:14 pm
by Reda
gremlin wrote:Уржнан 3 финалд гоол хийж чадаагүй тэр баг яг мөн байна.
Юргэн ер нь л өөрийгөө мэдрээд л намар шийдвэрээ зөв гаргажээ. Одоо энэ багийн гол тоглогчидод мотивац өгч чадахгүй юм байна. Багт шинэ сорилт, шинэ уур амьсгал хэрэгтэй болчихсон юм байна. Үнэхээрийн унтаа тоглолт хаваржингаа болж байна доо.


Лигт үзүүлэх дээд хэмжээ нь ер нь тулсан бхаа, үлдвэл тгд хойтонгоос лигт байр жаахан ухарч мэднэ.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 19, 2024 5:31 pm
by Өсөхбаяр
манай Мак дээр шинэ баг босгоо :ногоон:

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sat Apr 20, 2024 10:45 am
by gremlin
Өсөхбаяр wrote:манай Мак дээр шинэ баг босгоо :ногоон:

Энэ улиралд МАК, ВВД 2 л бусдаасаа өөр түвшинд байлаа. Урдуур бол ббүтэхгүй бүтэхгүй

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sat Apr 20, 2024 1:36 pm
by Оргил
TGNT wrote:Тодорхой амжилтанд хүрчихсэн одоо тэгээд мөнгө хийхийг л хүсэж байгаа байлгүй дээ гэж хараад байгаа шд.
Нүнез гэдэг тоглогчид манайхан ер нь хэр итгэж байгаа вэ?

Би бүүр ёстой яагаад ч нэг л итгэхгүй байгаа юм энэ хүнд, нэг тийм өмнө нь харж байсан тоглогчид нэг тийм эвсэлтэй байгаад байдаг даа.
Тогтоож байгаа хуурч байгаа цохиж байгаа гээд, гэтэл би эсвэл итгэхгүй байгаагаас болоод ч тэр үү нэг л олигтой харагдахгүй юм.

Собо-г энэ улиралын хамгийн гоё наймаа гэж бодож байсан ч үнэхээр тогтвортой байсангүй дээ хөөрхий.
Би ч тэгээд өөрөө тоглолтоо олигтой бүтэн үзэж чадахгүй болохоор яг сайхан бас хэлж мэдэхгүй л байгаад байна.

Мане Фирмино Салах 3ын хослолын араас
Диаз Нүнез Салах 3гээд нэг л чаадаггүй ээ.
Энэ зун гэхдээ нээрээ сайхан үнэ хүргээд явуулаад, шинэ дас ирээд шинэчлэл сайхан хийгдээд гоё үзээсэй.

Нунезэд зүтгэл л байна.. чадвар, ухаан алга.. жаахан ухаантайсан бол гоолыг бороо шиг л оруулахаар байлаа даа..

Диаз гэж бас нэг бүтэлгүй.. уг нь гоё тоглогч.. гэхдээ л яагаад ч юм нэг л бүтэлгүй.. нунезээ бодвол чадвартай ухаантай..