Page 8 of 10

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 12:41 am
by gremlin
Тоглолт гоё болж байна даа. Ямар ёдрын гоол алдчихав даа. Бусдаар бол цацаа цалгиатай гоё тоглолт болж байна.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 1:51 am
by gremlin
Диаз тэр сугардагаа л хийх байсан юм байна. Бусдаар бол яг ч тас хийсэн боломж гарч ирсэнгүй л дууслаа.
Гакпо анх ирэхдээ сайхан л материал ирж байлаа. Нунэз шигээ дайчин биш юм аа. Бөмбөгний тэмцэлд орох үнэн дургүй яаж ийж байгаад аргалаад тоглочих гээд байх юм. АЛалцаад гарья гэсэн сэтгэл алга даа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 9:03 am
by meesh
Айл гэрийн даалгавараа яг хийчихлээ шүү. Диаз харин хийсэн бол хожоод дуусгах байлаа даа, манайх ер нь бол илт илүүрхлээ шт.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 9:05 am
by meesh
Энэ дээр өгвөл өгөхөөр л байлаа.

Image

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 9:08 am
by meesh
Энэ дээр би бас ингэж л бодсон.

Image

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 10:50 am
by TGNT
gremlin wrote:Диаз тэр сугардагаа л хийх байсан юм байна. Бусдаар бол яг ч тас хийсэн боломж гарч ирсэнгүй л дууслаа.
Гакпо анх ирэхдээ сайхан л материал ирж байлаа. Нунэз шигээ дайчин биш юм аа. Бөмбөгний тэмцэлд орох үнэн дургүй яаж ийж байгаад аргалаад тоглочих гээд байх юм. АЛалцаад гарья гэсэн сэтгэл алга даа.


Энэ дээр ёстой санал нэгдэж байна.
Гакпо-г анх ирэхэд нь за гоё хүнтэй боллоо доо гэж бодож байсан гэсэн ч одоо бол нэг л явцгүй л байгаад байна.

Өчигдөр Собослая-г үлдээгээд Эллиотыг суулгаад Собо-г голын 3-ын баруун дээр гаргаад үзэх байсан бол гэж бодсон.
Нүнез өчигдөр тоглолт дуустал байлгаад үзсэн бол гэж бодсон доо.
За тэхдээ нэг бодлын бэртэлтэй байхдаа сайн үзсэн ч өчигдөр бол хожилтой дуусгаж болохоор тоглолт байлаа. Диаз тэр сугардаг дээр хийсэн бол кк

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 2:01 pm
by meesh
Хойно хэцүү дээ яанаа гэсэн бацанууд аймар хурдан өсч байнаа. Асуудалгүй байлаа шт.

Image

Liverpool: Kelleher; Bradley, Quansah, Van Dijk, Gomez; Endo, Szoboszlai, Mac Allister; Elliott, Diaz, Nunez

Substitutes: Adrian, Nallo, Robertson, Tsimikas, McConnell, Clark, Salah, Gakpo, Koumas

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 2:12 pm
by Chin-T-Mac
Диазын гүйлтийн тэсвэр үнэхээр сайн юмаа... Хойшоо сайн татдаг учраас Клопп суулгах дургүй байхшиг санагдаад байгаа... тиймдээч манайх тоглолтыг 3 төвийн хамгаалагчтай юмшиг эхлүүлэх шиг болсон. Сити зүүний туршлага бага нөхдүүд дээр хэд хэдэн довтолгоо зохион байгуулсны дараа ВВД зүүнд гарч хамгаалж хүртэл үзлээ... Хэдий хожих боломжуудыг хэд хэд алдсан ч харамсах зүйлгүй жаргаж үзлээ...

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 11, 2024 2:24 pm
by TGNT
Өчигдөр Эндо ёстой супер байсан даа, үнэхээр хичээл зүтгэлтэй гоё шүү.
Манай ажлын залуугийн сургуулийнх нь сэнпай нь гэж байгаа кк
тэрийг сонссон бас л гоё санагддаг юм байна лээ шүү.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Tue Mar 12, 2024 2:54 pm
by Цоомоо
Сити 2-р үеийн эхэнд бөмбөг авч чадахгүй, Ливерпуль прессинг, шахалт үнэхээр мундаг ажилласан.
Бөмбөг салгачихаад довтолгоонууд ямар лаг байв аа.
КДБ-г суулгаж, Стоунсыг хойшлуулаад Б.Силваг баруунд аваачаад 4-4-2 болгож арай нэг дунд бөмбөгөнд үзэлцээд ер нь хамгаалалт дээрээ илүү анхаарч тэнцээ авч салах шив Сити.
Ситиг, ер нь Пэпийн баг ийм байдалд орж байхыг хараагүй юм байна.
Диазаас финиш сайн байсан бол 3:1 байлаа гэж.
Ийм бүрэлдэхүүнээр ингэж тоглож байна гэхээр Клопптой юу ярихав. Энэ хүн явсны дараа замарна даа кк.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 18, 2024 12:21 am
by gremlin
Тоглолтоороо бол сайхан л дээрэлхэж байна. Түүний хүчинд үр шимээ аваад тэргүүлээд эхэллээ. Бруног ахиад жоохон шатаах хэрэгтэй байна хахаха. Гоншигнож байгаад шар авчихлаа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 18, 2024 12:23 am
by Devil 7
Манайх бараг эхний үеийн 80 хувьд нь илүү блаашдээ..Яаж хараад дээрэлхсэн гэж хардаг юм

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 18, 2024 2:05 am
by gremlin
Заза ёстой барсангүй. Тамир нь тасарлаа

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 18, 2024 10:09 am
by meesh
2-1 дээр за гайгүй дээ хожчихно гээд баахан сэлгээ хийсэн нь буруудах шиг боллоо. Айл ч үнэхээр зүтгэлээ. Би ч пеналт цохих нь дээ гэсэн үхэр сүүлэн дээр хутга гэгч боллоо.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 18, 2024 10:21 am
by Chin-T-Mac
Хийх юмаа хийхгүй, хэт назгайраад байсан, алдах нь дээ гэсэн яг л алдсан... 4 цом гэж уянгалж байснаас, ФА эртхэн хаяад гол цомууддаа анхаарсан нь дээрээ... Ачааллыг нь баргийн баг угаасаа дийлэхгүй.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 18, 2024 10:49 am
by meesh
Зөө тэгээд финалд Сити Манюгаа баваад түрүүлэх юм шив дээ.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Mar 18, 2024 10:57 am
by El Payaso
Сититэй тоглосон баг байсангүй ш дээ. Тэр сэлгээ хийгээд ёстой назгайрах шиг болсон.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Tue Apr 02, 2024 10:37 am
by meesh
Ямар ч байсан талбай дээрээ хожоод авлаа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Tue Apr 02, 2024 11:51 am
by Chin-T-Mac
Ситигийн хуваарь Тахиануудын талбай дээр нэг тоглолт гэхээс бусдаар бэлэн хоол харагдаж байна шүү... ФА хөөцөлдөж яваад ганц 2 сул оноо алдана л гэж найдахаас... Арсенал манай 2 дүндээ дүн байх өө... 4 оноо бол бат алдана.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 05, 2024 10:22 am
by meesh
Гэртээ хожлоо авлаа. Мак-ын гоол аймар байлаа, гоё байна шүү одоо бол хамгийн чухал хүн болчихоод байна. Би анх авахад нь Собо энэ хоёрын Соб нь илүү байх болов уу гэж бодсон үгүй байжээ. ДА болсон хүн өөр сэтгэхүйтэй ч байх шиг.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 05, 2024 1:07 pm
by TGNT
Яг яг, Собо нэг л хэмнэлээ алдчихлаа. Лигт эхний жил гээд яахав ийм байж магадгүй биз дараа жил ямар байхыг харая даа.
Эндо, Мака 2 бол үнэхээр энэ жилийн шилдэг наймаанууд болчихлоо шүү.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Fri Apr 05, 2024 7:20 pm
by El Payaso
Макалистр улирлын сүүлийн хагаст ямар аймаар тоглож байна вэ. Байнга чухал гоол дамжуулалт өгч байна шүү. Ноттигем дээр хожлын гоол дамжуулалт, Сити дээр тэнцээний гоол, МАНЮ дээр бас тэнцээний гоол хийсэн ч хожигдсон. Брайтон дээр хожлын гоол дамжуулалт, сая бас илүү гарсан гоол гээд бараг 9 оноо нэмчлээ.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sat Apr 06, 2024 3:08 am
by amigo
meesh wrote:Энэ дээр би бас ингэж л бодсон.

Image

Булангаас offside болдог болчихсон юм уу...
Free kick-ээс нь бол offside player block хийвэл тооцохгүй л дээ...
Уг нь булангаас бөмбөг тоглолтонд оруулж байгаа тоглогч чинь яаж ч бодсон бүх тоглогч нарын урд байгаа юмсан...
Block бол хийсэн Аке, гэхдээ яаж бодоод offside гэж ойлгоод байгааг мэдэхгүй юмаа...
Шинэ дүрэм юм болов уу... :ногоон:

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Sun Apr 07, 2024 11:23 pm
by gremlin
Боломжуудаа ашигламаар байна аа. Тэгдэг бол самрахаар байна даа.

Re: LIVERPOOL FC 2023-2024: The Beginning of Heavy Metal vol

PostPosted: Mon Apr 08, 2024 12:31 am
by Оргил
тэнцсэн нь их юм боллоо..


Sent from my iPhone using Tapatalk