ARSENAL FC 2023/24: Almost... there?

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Шинэ улирлын хүлээлт?

Түрүү
11
55%
Үзүүр
2
10%
Эхний дөрөвт
7
35%
Хүснэгтийн дундуур
0
No votes
Тэрнээс доогуур
0
No votes
 
Total votes : 20

ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Mon Aug 07, 2023 12:19 pm

Image


ТҮҮХЭН АМЖИЛТУУД

Английн дээд лигийн түрүү: 13 удаа
Хөлбөмбөгийн холбооны цом: 14 удаа
Английн лигийн цом: 2 удаа
Коммюнити шилд: 17 удаа
Цомтой багуудын цом: 1 удаа

УДИРДЛАГА
Захирал
- Пекамын Лорд Харрис
- Стан Кроэнкэ
- Жош Кроэнкэ
- Тим Льюис

Гүйцэтгэх захирал
- Винаи Венкатешам

Спортын захирал
- Эду Гаспар

Хөлбөмбөгийн захирал
- Ричард Гарлик

ДАСГАЛЖУУЛАГЧИД
Үндсэн багийн менежер
- Микэл Артэта

Туслах дасгалжуулагчид
- Николас Ёвэр
- Албэрт Стуивэнбэрг
- Карлос Күэста
- Мигэль Молина

Хаалгачийн дасгалжуулагч
- Иньяки Канья Павон

Академийн менежер
- Пер Мэртэзакэр

Эмнэлэг
- Гари О’Дрисколл

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН (2023 оны 8-р сарын 7-ны байдлаар)

Хаалгач
Аарон Рамсдэйл
Матт Турнер
Рунар Алекс Рунарссон
Карл Хаин
Артур Оконкво

Хамгаалагч
Бэн Ваит
Габриэл Магалаэш
Виллиам Салиба
Роб Холдинг
Киеран Тиерни
Олександр Зинченко
Томиясү Такэхиро
Жүрриэн Тимбер
Сэдрик Соарэш
Якуб Кивиор
Нүно Таварэш

Хагас хамгаалагч
Томас Партэй
Жоржиньо
Фабио Виэйра
Кай Хавэрц
Деклан Раис
Мохамэд Элнэни
Албэрт Самби Локонга
Мартин Одегаард
Эмил Смит Роув

Довтлогч
Букаё Сака
Габриэл Мартинелли
Николя Пэпэ
Леандро Троссар
Фоларин Балогун
Маркүиньёс
Рейсс Нелсон
Габриэл Жэсүс
Эдди Нкэтиа

ЛИГИЙН ЭХНИЙ ХЭДЭН ТОГЛОЛТ
2023.08.12 Ноттингэм Форесттай талбай дээрээ
2023.08.21 Кристал Паластай талбай дээр нь
2023.08.26 Фулэмтай талбай дээрээ
2023.09.03 Манчестер Юнайтедтай талбай дээрээ
2023.09.16 Эвэртонтой талбай дээр нь

Шинэковууд
Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Mon Aug 07, 2023 12:34 pm

За юутай ч эхний цомоо аваадахлаа :ногоон:

Шинэ улирлын “бараг” албан ёсны эхний тоглолт болох Коммюнити шилд цомын тоглолтод МанСитиг торгуулийн цохилтоор хожлоо. Бараг л нөхөрсөг шахуу тоглолт л доо, гэхдээ Английн төдийгүй дэлхийн хамгийн шилдэг гэж санаа амар хэлж болохуйц багийг хожсон л бол хожсон. Өрсөлдөгчийн улирал манайхаас сүүлд дууссан, шинэ улирлын бэлтгэлдээ манайхаас хойш гарсан гэх мэт бодит шалтгууд бол байгаа. Яахав, яахав, чанар нь хаачхав дээ.

Тоглолтын хувьд шинэ улирлын дүрмийн өөрчлөлтүүдийг танилцуулсан ач холбогдолтой юм болов. Хамгийн том өөрчлөлт нь тоглолтын цаг. Катарт болсон Дэлхийн цомоор хэрэгжүүлж байсан шүүгчийн мэдлийн нэмэлт цагтай ижилхэн. Эхний үед гурван минут сунгасан боловч хоёрдугаар үед найман минут сунгасан нь арай л урт санагдсан. Яахав манайх хожигдож байсан болохоор таатай байсан боловч улирлын турш тоглолт болгон бараг 100 гаран минут үргэлжилнэ гэж бодохоор бас л аргуун санагдлаа. Яахав сайн тал нь тоглогч нарын цаг барих явдал багасч, яг цэвэр тоглолтдоо анхаарал хандуулж эхлэх биз.

Цаг барих гэснээс тоглогч нарын хэрэггүй гэмээр жижиг сажиг үйлдлүүдийг бас хорьсон байна. Шүгэл үлээгээд тоглолт зогсоож эсрэг талд чөлөөт цохилт заасан үед бөмбөгийг тоглолтод хурдан оруулахаас зайлсхийж тоглогч нар бөмбөгийг хол өшиглөх гэх мэт аргууд байдгийг шууд таслан зогсоожээ. Уг нь эсрэг багийн хэмнэлийг эвдэхэд их хэрэгтэй эд байдаг байсан, ингээд алга болчих бололтой.

Бас тоглогч ямар нэг байдлаар худлаа гэмтсэн дүр үзүүлж цаг барьсан тохиолдолд талбайгаас гаргаад, тоглолтод шууд оруулалгүй 30 секунд болсны дараа эргэж орох зөвшөөрөл өгдөг болсон гэж өчигдөр тайлбарлагч хэлж байна лээ. Энэ бол бас боломжийн хөөрхөн зохицуулалт шиг санагдсан. Хагас минут хүн дутуу гэдэг чинь яг тулсан үед хэцүү шийтгэл л дээ.

Бас нэг шинэ өөрчлөлт нь менежерүүдийг шүүгчидтэй хамаагүй ойртож харьцахыг хориглосон байна. Артэта аль хэдийн шар жавтий хүртээд амжсан. Айлын тоглогчид шар өгөөч гэж туслах шүүгчид гомдол гаргаснаас болсон гэнэ. Энэ бараг зүгээр хүмүүст үзүүлэх зориулалтаар л өгсөн байх. Гэхдээ шүүгч нар луу чаг чаг гээд байдгийг бас таслан зогсоож байгаа юм байх. Буруу ч юм бас биш байх л даа. Ноднинжингоо гарууд Артэтаг өөрийнхөө бүсээс гарч гүйгээд байна гээд олон долоон юм яриад байсныхаа хэргийг ингэж гаргаж байгаа юм болов уу гэж бодоод байна. Манай хүн ч халуун цустай испани эр л дээ. :ногоон: Нэмж хэлэхэд улаан хуудас хүртсэн менежер шууд үзэгчдийн суудал руу суучихдаг байсныг болиулжээ. Хувцас солих өрөө руу шууд цөлөгдөх юм байна. Олд Траффордод Вэнгэрийн зогсож байдаг шиг үзэгдэл ахиж гарахгүй.

Нэмэлт цаг сунгав уу үгүй юу Партэй айлын тоглогчтой мөргөлдөөд хэвтчихсэний ачаар гэх үү бас нэг шинэ өөрчлөлтийн тухай сонслоо. Тоглогчдын тархины гэмтлийн асуудал нэлээн хурцаар тавигдаж байгаа тул ямар нэгэн байдлаар мөргөлдсөн, эсвэл толгойтой холбоотой гэмтэл гарсан тохиолдолд тоглолтыг шууд зогсоож эмч физио нар яаралтай үзлэг хийдэг болж байгаа юм уу даа. Өмнө нь ч адилхан байсан гэхдээ өчигдрийн тоглолт дээр бол бас л нэлээн нухацтай үзэж харагдана лээ. Толгойг нь боож энэ тэр. Бараг тав, зургаан минут үзсэн байх.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Mon Aug 07, 2023 12:51 pm

БиБиСи дээрх нэг нийтлэл дээр бичсэнээр бол шинэ улирлын нээлтийн таван тоглолтууд дунд манайх нэлээн амархандаа орж байгаа бололтой. Дээрээсээ тавд гэнэ.
https://www.bbc.com/sport/football/66360425

Image


Өө нээрээ шинэ мэдээлэл гэвэл цэнгэлдэхийн гадаа Арсэн Вэнгэрийн дүртэй хүрэл цутгамал босгож хүндэтгэл үзүүлсэн. Өмнө нь Арсеналын домогт менежер Хэрбэрт Чапманы хөшөөг босгож байсан. Цэнгэлдэх дотор бол Вэнгэрийн цээж баримал байдаг. Гадаа нь харин Тони Адамс, Деннис Бэргкамп, Тиерри Анри гурвынх бий.

Image

Өчигдөр манай домогт хамгаалагч Лий Диксон тоглолт тайлбарлаж байхдаа "Мартинеллигийн нэрийг хэлэх болгонд инээд хүрээд байх юм. Ач хүүгийн минь нэг тоглоом нь Мартинелли гэдэг нэртэй. Өөр нэг тоглоомыг нь Салиба гэдэг" гэж ярьсан нь сэтгэлд их дотно санагдсан даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Tue Aug 08, 2023 9:38 am

Хаалгач Турнерыг Форестод шахаж байгаа бололтой. Рамсдэйлийг Брэнтфордын Раяатай өрсөлдүүлэх гэж байгаа л гээд байна. Аль нэг нь илт давуу биш ийм ойролцоо түвшний хоёр хаалгачтай байвал бөөн өрсөлдөөн болох юм болов уу? Раяа бол сэлгээнд суух гэж ирэхгүй л байх.

Балогун явахыг хүсээд байгаа юм байна. Жисүс, Нкэтиа хоёрын араас өөрт нь найдвар байхгүй л гэж бодож байгаа юм байна. Манайхан багадаа 40 сая гээд суучихсан байгаа бололтой. Италиас, Францаас сонирхол байгаа гэнэ. Вэстхам бас сонирхоход нь "танайд бол 50 саяар өгнө" гэсэн гэнэ. Раис дээр далчиганаад байснаас нь болсон бололтой.

Жоржино Түрк рүү гэсэн яриа байна. Галатасарай ч юм уу.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Шепперд буш » Tue Aug 08, 2023 10:18 am

Ижил түвшний 2 хаалгачтай баг бараг бхгүй дээ.Надад бол дэмий санагдхын.Манай сагсуу шар бол одоогоор муулуулаад бх юм алга л бна.Аль аль нь сэлгээнд суухааргүй гарууд.Нэг нь явчих бх.
Шепперд буш
 
Posts: 923
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Gooner » Tue Aug 08, 2023 10:29 am

Нэг байрлалд 2 ойролцоо түвшний тоглогч байлгаж өрсөлдүүлэх тактикаас гадна, үнэхээр амбицтай байна л даа, нэг алдаа ч гаргах эрхгүй л болгож байна. Рамсдэйл ч гэхдээ бас хааяа хийтэй тоглодог шүү. Нэг нь ЧЛ, цом, нөгөөх нь лигдээ тоглох байх.
Last edited by Gooner on Tue Aug 08, 2023 10:30 am, edited 1 time in total.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Gooner » Tue Aug 08, 2023 10:30 am

Артэта өнгөрсөн улирал лиг дуусгаад ер нь эморсон юм гэсэн, би яг энэ ажлыг хийж чадах хүн мөн үү нтр гэж өөртэйгээ ярьсанаа заза шаая шаая дараа улирал алаад өгий гэсиймуудаа :ногоон:

Гэхдээ нээрээ энэ улирал тэгээд ямар нэг том амжилт үзүүлэхгүй бол фэйл улирал талдаа болно л доо, ийм их мөнгө цацаад, ийм өндөр хайп авчихсан үед бол.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Tue Aug 08, 2023 11:31 am

Уржигдрын хожлыг ерөнхийдөө сэтгэл санааны хувьд түгжээ тайлж хаясан тоглолт боллоо гэж үзэж байгаа юм билээ. Манайх Пэптэй таараад ер нь цөөхөн хожсон болохоор цаанаасаа л эднийхийг барахгүй дээ гэсэн сэтгэлзүйтэй үзээд байдаг юм шиг байгаа юм. Одоо бол өөр өө л гэх байх. Харж л байя.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby meesh » Tue Aug 08, 2023 2:20 pm

Пеп тавгаа манайд танайд дарааллаад алдчихав уу.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Tue Aug 08, 2023 2:21 pm

Гурав дараалсан гэсэн. Лейстерт бас алдсан юм билээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Жавхаа » Wed Aug 09, 2023 4:13 pm

ойж буусан гоолоор таваг аваад л кк
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby tuwshin_pr » Thu Aug 10, 2023 11:05 pm

Шинэ дүрмийн өөрчлөлтүүд гэснээс сая манайхыг Вияиаралтай хийсэн нөхөрсөгийг Энтони Тэилор шүүхдээ их хямдхан алдаа өгөөд байсан юм байна. Тоглогч нарч уурлаад яагаад байгаан энэ тэр гэсэн чинь “Та нарыг аваргуудын лигт бэлдэж байна” гэсэн гэнээ.
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Fri Aug 11, 2023 8:01 am

tuwshin_pr wrote:Шинэ дүрмийн өөрчлөлтүүд гэснээс сая манайхыг Вияиаралтай хийсэн нөхөрсөгийг Энтони Тэилор шүүхдээ их хямдхан алдаа өгөөд байсан юм байна. Тоглогч нарч уурлаад яагаад байгаан энэ тэр гэсэн чинь “Та нарыг аваргуудын лигт бэлдэж байна” гэсэн гэнээ.
:-o :-o

Гэснээс муу новшийн Лий Мэйсон эргээд ирж байгаа юм байна. Шүүгч нарын сургалт хариуцаж байгаа юм байх. Брэнтфорд манай хоёрын тоглолт дээр айлын алд дэлэм отонг "анзаарахгүй" өнгөрдөг баагий. Нэгмөсөн зайлсандаа зайлахгүй. (mannn
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Шепперд буш » Sat Aug 12, 2023 7:36 pm

Орох хаалганы код нь алдаа заасан уу 35000 хүн орж чадахгүй тоглолт 30мин хойшлов.
Шепперд буш
 
Posts: 923
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Өсөхбаяр » Sun Aug 13, 2023 2:33 pm

шинэ сэдэв нээчээд баг чинь хожиж можоод бхад идэвхигүй штээ эд нар нээрээ :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Sun Aug 13, 2023 5:32 pm

Мартинеллийн дамжуулалт бас л чамин эд байна шүү. Баруун хөлөөрөө тогтоонгуутаа эргээд зүүн өсгийгөөрөө хойшоо дамжуулж энэ тэр.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Cule » Tue Aug 15, 2023 10:16 am

Санамсаргүй тэгсэн байх өө... хаха
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Mojul » Tue Aug 15, 2023 11:39 am

Ёстой хөлд орооцолдоод явцан шдээ чамин гэнэ үү ккк
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby El Payaso » Tue Aug 15, 2023 12:11 pm

Хөлд ч орооцолдоогүй ээ. Гэхдээ дамжуулалт биш хүн хуурсан нь дамжуулалт болоод оччих шиг болсон.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Tue Aug 15, 2023 1:46 pm

Cule wrote:Санамсаргүй тэгсэн байх өө... хаха
Mojul wrote:Ёстой хөлд орооцолдоод явцан шдээ чамин гэнэ үү ккк
:ногоон:

Санамсаргүй тэгэх хүн ч биш л дээ. Мэндээгийн хэлдгээр хуурсан нь дамжуулалт болчихсон байх.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Tue Aug 15, 2023 6:02 pm

Тимберийн өвдөг гэмтчихсэн гэнэ. Ноцтой байж магадгүй бололтой.

Шинэ мэдээлэл гэвэл:
- Габриэлийг Саудын Арабын лигиэс сонирхоод байгаа бололтой. Зуу муу гарсан санал ирвэл явуулаад өөр гайгүй хамгаалагч авдаг газар гэж бодож байна.
- Тиерниг Шаазгайнууд сонирхоод байгаа гэнэ. Манайх 30 сая гэж дугарчхаад хөдлөхгүй байгаа юм уу даа. Уг нь манайхныг гундаж байхад гялтайж байсан ганц тоглогч доо. Бараг ахлагч болох байх гэж бодож байсан чинь ингээд сэлгээ болчих гэж. Артэта ч хайр найргүй гар байна шүү. Өвгөн бол арай ч ийм ширүүн байхгүй байх байсан даа.
- Балогуныг Монако авъя л гээд байгаа. Гучин хэдийн санал явуулаад татгалзуулсан нөхөд одоо арай дээр үнийн санал ирүүлэх юм байх өө.

Гадагшаа урсгал нэг иймэрхүү. Харин дотогшоо урсгалын хувьд Тимберийн гэмтэл, Тиернигийн явдалтай холбоотойгоор ахиад л Ситигийн Канселог сонирхоод байгаа бололтой. Бас Габриэлийг явбал Лапортаг нь ч гэсэн юм харагдлаа. Харин Ситигийн хувьд "ахиад Арсеналд тоглогч өгөхгүй" гэсэн байр суурьтай байгаа юм байх. Түрүү улиралд бараг түрүүлэх шахсан гээд гомдоод байгаа юм уу даа?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Gooner » Tue Aug 15, 2023 7:43 pm

Тийрни ч шулуун чигээрээ гүйж довтолгоо дэмждэг, кросс өгдөг багт л тохирно доо, яах аргагүй Артэта тактикийн золиос болжийно..

Ямар Сээр А байгаа биш дээ тайтл рэйсийн багууд хоорондоо нээх солилцоо хийхгүй байх даа :RD Өмнөх 2-оо өгөөд манайх 1-т яваад байсан чинь бараг зайл зайл яах Арсеналд зарсийн гэж хоорондоо муудалцсан гэсэн :ногоон:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Tue Aug 15, 2023 10:33 pm

Брэнтфордын хаалгач Давид Раяаг улирлын зээлээр авч байгаа юм байна. Жинхлэх нөхцөлтэй юм байна. Гэхдээ бас юмыг яаж мэдэх вэ гээд хоёр жилийн гэрээ, ахиад нэг жилээр сунгах нөхцөлтэй гэрээг Брэнтфордтой байгуулсан гэнэ. Зөгийнүүдийн захирал нь "Ер нь бол Давидыг эргэж ирнэ гэж бодохгүй байна. Юмыг яаж мэдэх вэ гэж гэрээ байгуулсан, мэдээж эргээд ирвэл бидэнд таатай ч Арсеналд жинхлэх байх гэж бодож байгаа" гэсэн яриа өгчээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Шепперд буш » Wed Aug 16, 2023 9:48 am

Тимбер эмнэлэгт удах шинжтэй болоод явчлаа.Тэгэхээр Тиерни үлдэх бх.Уг нь Тимбер төвд бас тоглодог дажгүй наймаа гэж байтал будаа боллоо.Габриэлыг юу юугүй зарахгүй биз.Бараг гэмтэж барихгүй зүгээр санагдхын.Лапорте эмнэлэгт байдаг л хүн дээ.
Шепперд буш
 
Posts: 923
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Жавхаа » Fri Aug 18, 2023 5:03 pm

таваг авсанд баяр хүргэе :gold
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5247
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Next

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests