Page 2 of 9

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Sep 27, 2021 1:57 pm
by kayo
Villa_Bayaraa wrote:
El Payaso wrote:Энэ Эми нээрээ хөөрхөн гар юм аа. Бавдаг бүжгээ Маню фэнүүд рүү хараад хийсэн бнэ лээ


хаха харин тэхх... Бруно пен цохих гээд байж байхад нь хажууд нь "Чи угаасаа чадахгүй, Рон-оор цохиулъя" гээд, дараа нь Рон руу "Хөөе чаддаг юм бол чи цохьчих, нааш ир" гээд өдөөд байсан ккк тэгсээр байгаад цаадах нь тилтрээд шувуу буудчих шиг болсон ккк


Траш токийг бол сайхан ярьдаг гар юм шиг байна, аргентинийн шигшээд пеналт дээр Колумбыхныг өдсөөр байгаад хуссан, сая португалийн хэдийг испаниар өдөх нь бүүр амар байсан биз, кк.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Sep 28, 2021 12:46 pm
by Цогоо
Journalist: What's the difference between you and Cristiano Ronaldo?
Martinez: Well, I don't see any difference, we both have similar playing style, stand in the box and wait for the ball.

Монголчилвоос:
КР та хоёрын ялгаа юу вэ?
Ялгаасаад байх юу байхав дээ, тоглолтын маяг төстэй. Хоёулаа л арван зургаа дотор бөмбөгөө хүлээгээд л зогсож байдаг улс.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Sep 28, 2021 8:16 pm
by Villa_Bayaraa
Цогоо wrote:Journalist: What's the difference between you and Cristiano Ronaldo?
Martinez: Well, I don't see any difference, we both have similar playing style, stand in the box and wait for the ball.

Монголчилвоос:
КР та хоёрын ялгаа юу вэ?
Ялгаасаад байх юу байхав дээ, тоглолтын маяг төстэй. Хоёулаа л арван зургаа дотор бөмбөгөө хүлээгээд л зогсож байдаг улс.


:-o :-o :-o

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Sep 29, 2021 11:56 am
by El Payaso

Гоё трийд бна лээ.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Nov 08, 2021 10:07 am
by Villa_Bayaraa
Энэ хүрээд "Дино" Дийн Смитийн маань Вилла дахь замнал өндөрлөлөө...


Баяртай домог минь... Цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсье...

Image

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Nov 08, 2021 10:22 am
by Villa_Bayaraa
Ренжерсийн Стивен Жеррард, Брентфордын Томас Фрэнк, Данийн шигшээгийн Каспер Хьюмланд, экс-Рома Пауло Фонсека нар яригдаж байна даа... Крейг Шекспирийг шууд явуулсан байгаагаас үзвэл дараагийн хүн бараг бэлэн шахуу байгаа юмуу даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Nov 08, 2021 2:08 pm
by Bold9
Жи ирчихвэл танайхыг нууцхан хардаг л байх даа кк

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 6:27 pm
by Takanohana_Nowitzki
Жи ирчихэж дээ. Дасгалжуулагчаа халдаг жоохон шцдарга бус л санагдаж байна.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 6:57 pm
by Saiza
Жи ирвэл Терри явах уу?

Эсвэл Терри угаасаа явчихсан уу

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 7:47 pm
by meesh
Үгүй яахав, сайхан туршлага суух юм даа, фэйлдвэл тэр л биз. Өчнөөн гарууд фэйлдээ биз дээ хэхэ. Яах аргагүй одоо дэмждэг байхдаа.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 8:47 pm
by Villa_Bayaraa
Takanohana_Nowitzki wrote:Жи ирчихэж дээ. Дасгалжуулагчаа халдаг жоохон шцдарга бус л санагдаж байна.


Ай хэлээд юу гэхэв... Диногийн байр суурь ганхашгүй гэж бодож байтал ямар хурдан явуулчихав даа... гэхдээ 5 дараалаад ялагдчихсан л даа яалт ч гүй... зүгээр л өнгөрсөн жилийнх шигээ 4:2:3:1, 4:3:3 гээд үзэх байсын... хэт романтиклаж 3:5:2-оор үзэх гэж байж фэйлдлээ... ядаж байхад урд Ваткинс Ингс 2 адилхан тоглолттой 2 нөхөр хөл гараа олохгүй байсаар дууслаа... Ингсийг аваагүй байсан бол урда 1 довтлогчтой үзээд болох л байсан даа...

"өчүүхэн зовлон үглээ... их шаналал нам гүм байдаг" гэдэг шиг Дино дээрээ илүү дутуу юм бичих гээд нэг эвлэж өгөхгүй байна... Багийг үнсэн дотроос босгож ирсэн дээ... Грилиш, Дино гэж Виллагийн 2 үнэнч фанат багийнхаа хамгийн хүнд үед сэвхийтэл нь босгож өгөөд явцгаалаа даа... Сүүлд Сотоны эсрэг тоглолт эхлээд шууд айлын ганц цохилт гоол болчих үед мэдсэн л дээ... дасгалжуулагч явах болчихоор яагаад ч юм цаанаасаа ингээд болохоо больчихдог юм...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 8:48 pm
by Villa_Bayaraa
Saiza wrote:Жи ирвэл Терри явах уу?

Эсвэл Терри угаасаа явчихсан уу


Терри улирал эхлэхээс өмнө явчихсан... манай хамгаалалт орон гаран болсон нь Терри явсантай бас холбоотой байх гэж бодоод байгаа... Шекспир байгаа юм чинь давгүй гэж бодсон болсонгүй дээ...

одоо дасгалжуулагчийн багаас Нейл Катлер, Остин МакФий 2-г л явуулж болохгүй байгаа юм даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 8:49 pm
by Villa_Bayaraa

Шинэ эрин үе эхэллээ....


Image

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 8:51 pm
by Villa_Bayaraa
Жеррард муу дурак манайхтай тоглохоороо ёс юм шиг гоолддог байсан... одоо нэг харж үзэх байгаа хэхэ

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 8:58 pm
by Saiza
Хальтарчихгүы л бол

Sent from my Redmi K20 Pro Premium Edition using Tapatalk

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Nov 11, 2021 9:02 pm
by Mojul
Жэрард ирсэн манай Туанз хүүд ашиггүйм боллоо шүү.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Nov 12, 2021 12:59 am
by Tommy
Энэ багийг хардаг болох нь ээ
Image

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Nov 12, 2021 9:15 am
by Bold9
Рэнжерст хожлын хувь 64.7%, 21 онд хожигдолгүй түрүүлсэн гээд итгэл найдвар тээж ирж дээ. Энэ жил дээ евро лигийн эрх рүү байлгүй дээ..

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Nov 12, 2021 9:40 am
by mazi
шууд Рейнджерсээс ирчиж бгаму эсүүл ажилгүй бсыму

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Nov 12, 2021 11:48 am
by Villa_Bayaraa
mazi wrote:шууд Рейнджерсээс ирчиж бгаму эсүүл ажилгүй бсыму


Шууд ирсэн... манайх 3 сая орчмыг багт нь өгсөн байх...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Nov 12, 2021 12:01 pm
by kayo
Танай Дийн ч ёстой үнсэн доороос босгосон байх шүү. Грилеш нөхрийн доор сайн ч хөгжиж, сайн ч үнэ хүрээд явсан, тэр мөнгөөр уг нь хангалттай сайн баг босгох боломжтой байсан санагдахын.

Жи ч рейнжерсд баллаад байсан, танайд яг таарах байхаа, туслахаараа Гари гээд өмнө нь Ливерпүүлд хамт тоглож байсан нөхрийг авсан байсан, номондоо тэр бол жинхэнэ хөлбөмбөгийн гажиг, хөлбөмбөгийн бүх тактик, эсрэг багийн бүх тоглогч тактикийг мэддэг, тэрнээс би маш их зөвлөгөө авдаг байсан гэж бичсэн байсан, хожим нь рейнжерсд өөрийхөө дасгалжуулагчийн багт авчихсан, одоо ч гэсэн дагуулаад ирчихэж.

Номыг нь уншсан болохоор Жи их дотно санагдаад байдгийн, дэмжнэ, хэхэ.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Nov 12, 2021 3:24 pm
by Villa_Bayaraa
kayo wrote:Танай Дийн ч ёстой үнсэн доороос босгосон байх шүү. Грилеш нөхрийн доор сайн ч хөгжиж, сайн ч үнэ хүрээд явсан, тэр мөнгөөр уг нь хангалттай сайн баг босгох боломжтой байсан санагдахын.

Жи ч рейнжерсд баллаад байсан, танайд яг таарах байхаа, туслахаараа Гари гээд өмнө нь Ливерпүүлд хамт тоглож байсан нөхрийг авсан байсан, номондоо тэр бол жинхэнэ хөлбөмбөгийн гажиг, хөлбөмбөгийн бүх тактик, эсрэг багийн бүх тоглогч тактикийг мэддэг, тэрнээс би маш их зөвлөгөө авдаг байсан гэж бичсэн байсан, хожим нь рейнжерсд өөрийхөө дасгалжуулагчийн багт авчихсан, одоо ч гэсэн дагуулаад ирчихэж.

Номыг нь уншсан болохоор Жи их дотно санагдаад байдгийн, дэмжнэ, хэхэ.


Гари МкАлистер 2011 онд Жеррард Ульегийн үед манай туслах дас байсан ... Улье өвдөөд эмнэлэгт хэвтээд мань эр 2 тоглолт баг удирдахад улирлын хамгийн сүүлийн 2 тоглолтонд буруу санаагүй бол Арсенал, Ливерпүүл 2-г дараалаад нухаж байсан даа... тэр зун Улье эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөөд оронд нь Алекс МкЛейш багт ирж самраад тэгээд л уруудсан даа... тэр үеэс хойш сая Дино-гийн үед л топ-4-г дарааллуулж нухсан... өнгөрсөн улиралд Арсеналыг 3:0, Ливерпүүлийг 7:2 ддогтой юу ярихав... улирлын сүүлийн 2 тоглолтонд Тот, Челси 2-г дараалж нухсан... одоо Жеррард юу хийж чадах нь вэ харна даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Nov 12, 2021 7:23 pm
by Devil 7
Мклейш чинь бараг Сэлтик билүү Рэнжерстэй аварга болж бсан бх шүү кк

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun Nov 21, 2021 9:44 pm
by Villa_Bayaraa
Image

Жеррард ч бас сэтгэлээрээ гар байна шүү хэхэ...

Ямар ч байсан 80 минут балбуулж байгаад гэнэт 2 гоол хийгээд л хожчихлоо... агуулгын хувьд тааруу тоглолт байлаа... Дино маань ч 4:3:3-аараа ноднигийнх шиг үзсэн бол энэнээс илүү тоглоод энэ дайны үр дүн авахаар л байсан даа... Норвичид очоод эхний тоглолтондоо нухаж л байна... шийртэй эр л дээ... ярих юм байхгүй...

Харин Жеррард маань яалт ч үгүй том тоглогчийн ауратай гар юм... Гари МкАлистер, Майкл Бийл 2 ч сайн юм шиг байна. Манай хууччуулаас Остин МкФий, Аарон Данкс, Нейл Катлер 3 үлдсэн нь тун сайн хэрэг боллоо. Дасгалжуулагчдын баг ч нилээд чанартай баг байгаа... баг ч ойрд байгаагүй зузаан бүрэлдэхүүнтэй болсон... гоё гоё залуу хүүхдүүд гарч ирж байна... одоо бүх юм Жеррардын гарт байна... юманд хүрвэл ч хүрэхээр л баг даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Nov 22, 2021 11:46 am
by Bold9
Хэцүү тоглолтоос хожил авлаа, Жи гээ хараад өмөлзлөө, дасгалжуулагчийн хувиар ПЛ-н цом өргөх байх даа, Танайд уу манайд уу хэхэ...