Page 8 of 9

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Jun 21, 2023 7:36 pm
by tuwshin_pr
Тэлиманс тэхдээ энэ улирал нээх сайн тоглоогүй дээ. Ганц 2 аймар гоол л хийсэн байх. Гэрээ нь дуусах гээд, гэмтэж барихгүй гээд хүчлээгүй юм бол уу.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jun 30, 2023 7:24 am
by Villa_Bayaraa
Image

За Пау Торресыг 31+ орчим саяар дарж байгаа юм байна... Ирэх жил гэрээ нь дуусах байж... Виллареалынхан release clause 55 саяыг төлөөд ав гэж хэсэг гэдийсэн ч манайхаас өөр баг бодитой санал тавиагүй учраас арга буюу манай саналыг зөвшөөрсөн бололтой... ингээд манайх 2 өндөр, 2 нам төвтэй боллоо... СБ байрлал дээр үнэхээр гоё боллоо доо... Тайрон Мингс, Эзри Конса,, Диего Карлос гээд хэнийг нь ч сэлгээнд суулгахад хайран 4 СБ-тай боллоо... Эмеригийн "Испани шинэчлэл" үргэлжилсээр... Моуриньо Челсид анх ирээд Португал шинэчлэл хийж баахан Португалчуудыг авчраад тэд нар нь их гоё тоглосон шиг юм болох байх гэж найдаж байна...

Одоо гараанд тоглох хэмжээний 1 РБ, 1 Вингер, 1 довтлогч... сэлгээний 1 хаалгач хэрэгтэй байна даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Aug 21, 2023 9:42 am
by Villa_Bayaraa
Image

Премиер лигийн 2023-2024 оны улирлын тоглолтод оролцох бүрэлдэхүүн:

Багийн ахлагч:
7 Жон МкГинн /CM, 25, Шотланд/

Хаалгач:
1 Эмилиано Мартинез /ГК, 30, Аргентин/
25 Робин Олсен /ГК, 33, Швед/
42 Филип Маршалл /ГК,20, Англи/

Хамгаалагч:
2 Мэтти Кэш /РБ, 26, Польш/
3 Диего Карлос /СБ, 30, Бразил/
4 Эзри Конса /СБ, 25, Англи/
5 Тайрон Мингс /СБ, 30, Англи/
12 Лука Динье /ЛБ, 30, Франц/
14 Пау Торрес /СБ, 26, Испани/
15 Алекс Морено /ЛБ, 30 Испани/
16 Калум Чамберс /СБ, 28, Англи/
30 Кортни Хаус /СБ, 28, Англи/

Хагас хамгаалагч:
6 Дуглас Луиз /СМ, 25, Бразил/
8 Юри Тиелеманс /СМ, 26, Бельги/
10 Эмилиано Буэндиа /АМ, 26, Аргентин/
22 Николо Заниоло /АМ, 24, Итали/
23 Филипэ Коутиньо /АМ, 31, Бразил/
40 Аарон Рамсей /СМ, 20, Англи/
41 Жекоб Рамсей /СМ, 22, Англи/
44 Бубакар Камара /ДМ, 23, Франц/
47 Тим Иреогбунам /ДМ, 20, Англи/

Довтлогч:
9 Бертранд Траоре /РВ, 27, Буркино Фасо/
11 Олли Ваткинс /СФ, 27, Англи/
19 Мусса Диаби /РВ, 24, Франц/
24 Жон Дуран /СФ, 19, Колумб/
31 Леон Бэйли /РВ, 26, Ямайка/
33 Жейдон Филожин Бидас /ЛВ, 21, Англи/
35 Камерон Арчер /СФ, 21, Англи/

Энэ жил ирсэн тоглогчид:

Image
8 Юри Тиелеманс /СМ, 26, Бельги/ - Фрий

Image
14 Пау Торрес /СБ, 26, Испани/ - 31,5 сая

Image
19 Мусса Диаби /РВ, 24, Франц/ - 51,9 сая

Image
22 Николо Заниоло /АМ, 24, Итали/ - зээл 4,2 сая /19 саяар жинхлэх нөхцөлтэй/

New Crest:
Image

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Aug 21, 2023 10:19 am
by poseidon
Өчигдөр гоё байна лээ. Макгинн яасан ч гоё тоглов? Диаби чинь баруун ар юм уу? урд л гүйж харагдсан даа.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Aug 21, 2023 10:46 am
by Villa_Bayaraa
poseidon wrote:Өчигдөр гоё байна лээ. Макгинн яасан ч гоё тоглов? Диаби чинь баруун ар юм уу? урд л гүйж харагдсан даа.


Нөхөр зүүн хөлтэй, баруун вингер... Бэйлитэй байрлал болон тоглолт бүх талаараа давхцана... адилхан зүүн хөлтэй, адилхан техниктэй, адилхан баруун винг дээр тоглодог... яаж хамт тоглуулах юм бол доо гэж гайхаж байсан Унай бол ядах юмгүй хамт тоглуулж байна... Бэйли захруугаа, Диаби төвдөө тоглосон... ингээд ирэхээр манай урд тэсрэлттэй 2 вингер гараад сөрөг довтолгоонд их гоё болж ирж байна...

нэмээд МкГиннийг нилээн урагш нь тоглуулаад, ард нь Луиз найруулсан нь их гоё боллоо... Камараг байхгүй байхад МкГиннийг ч хойно тоглуулж үзээд Луизыг ч хойно тоглуулж үзээд нөгөө 2 нь хэр тааруухан ДМ хийдэг байсан...

сүүлд 3:0 болсны дараа Карлосыг төвд оруулаад Эмери яг хүсээд байгаа 3 СБ-тэй хувилбартаа орж тоглож үзсэн... жоохон түүхийдүү байна лээ... гэхдээ хэд тоглоод үзвэл гайгүй жигдрэх байх...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Aug 21, 2023 11:00 am
by Villa_Bayaraa
Тайрон Мингс, Эмилиано Буэндиа 2 гоё формтой байх үедээ хоёулаа өвдөгний хүнд гэмтлээр тоглох боломжгүй болсон... улирлын өмнөх нөхөрсөг дээр Буэндиа онцгой байсан даа... харамсалтай... яахав Эми гэмтэнгүүт орлуулах гээд Заниолог авчирлаа... гэмтчихгүй бол бас л алдаг гар юм шиг байна лээ... сайн мэдэхгүй юм...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Wed Aug 23, 2023 11:17 am
by Villa_Bayaraa
Image

За ЖЖ-ийн дүү АЖ /Аарон Рамсей/-г 14 саяар Бөрнли рүү заржээ... яг авьяасаараа бол ахаасаа илүү л гэгддэг байлаа... харамсалтай... яалт ч үгүй орон зай байхгүй байгаад байна л даа... гэхдээ буцааж худалдаж авах нөхцөл оруулсан юм байна лээ... тэгэхээр бас учиртай...

ер нь манай академиас гарч ирдэг ах дүүсийн дүү нь дандаа ахаасаа илүү авьяастай гэж яригдаад байдаг... Крейг Гарднерын дүү Гари Гарднерыг бас илүү авьяастай гэдэг байсан... одоо хоёулаа Бирмингам ситид байгаа санагдаж байна... Челси рүү явсан Керниг бас ах Калебаасаа хувь илүү гэдэг байсан... Ах дүү 2 Мурын дүү нь яалт ч үгүй илүү л байсан... Одоо академид дахиад ах дүү О'Рэйли байна аль нь илүү юм бүү мэд хэхэ...

Академийн "одууд" маань ингээд дэвших нь дэвшээд явах нь явж байна даа... Филожин Бидас, Чуквемека 2-ыг дараагийн 2 од гэдэг байсан... Чукс Челси явж Бидас энэ жилээс сениор баг руу орж ирлээ... улирлын өмнөх нөхөрсөгүүдэд их гоё тоглож байсан... ЖЖ маань ноднингоос сениор багийн хүн болсон... дүү нь харамсалтай Бөрнли руу явчихлаа... Арчер сая Эвертоны эсрэг сэлгээгээр орж ирж тоглосон... Тим хүү сениор баг руу орж ирлээ... Луи Барри, Кейслер Хейден 2 зээлээр явсан...

Энэ хэдийн доод үеэс Келлиман, Кадан Яанг 2 юм дуулгана даа... ялангуяа Келлиман бол бие хаагаар өсгөлүүн /188 байх/, улирлын өмнөх нөхөрсөгүүд дээр хэзээ язааны ПЛ-ийн тоглогч шиг тоглож байна лээ...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Wed Aug 23, 2023 12:18 pm
by Цогоо
Манай академид бас ах дүү гурван Виллок байсан. Хоёр ахынх нь нэг нь Юнайтед руу яваад, нөгөөх нь Бэнфика явсан байх аа. Дүү нь үлдээд үндсэн багийн төлөө зүтгэсэн. Ньюкаслд зээлээр очоод хэдэн ч тоглолт билээ дараалан гоолдонгуутаа тийшээ зарагдчихсан. Нөгөө хоёрынх нь сураг дуулдахгүй байхыг бодоход хоёр ахаасаа лав дээр байх шиг байна.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Thu Aug 24, 2023 8:52 am
by Villa_Bayaraa


за баг маань хамгийн сүүлд Европын тавцанд тоглосноос хойш 13 жилийн дараа Европын тавцанд дахин тоглож Хибернианыг 5:0-ээр талбай дээр нь буулгаж авлаа... Олли Ваткинс хэт трик хийлээ... Бэйли, Луиз 2 бас гоолдлоо... аргагүй багийн чанар чансааны ялгаа илт мэдэгдэж байлаа... гэхдээ нөгөөтээгүүр Эмеригийн доор манайхан улам л тоглох аргаа олцгоогоод байна даа...

Цаг хугацаа хурдан юм даа... сүүлд Рапид Виеннад хожигдож байсан тоглолтыг саяхан юм шиг санаж байна... Агбон, Яанг, Петров, Гузан, Карлос Куэяар энэ тэр гараанд гарчихсан... сэлгээнд Марк Албрайтон, Барри Баннан 2 академийн хүүхдүүд суучихсан... бүр Эмил Хески буурал гараанд гарч байсан... Европд 2 жил дараалж Рапид Виеннтэй таараад, эхнийх нь хэсгийн тоглолтонд бараагүй гэхдээ 2-оор гарсан санагдаж байна... тэгээд хасагдах шатанд ЦСКА-д хожигдож байсан... 2 дахь нь плей-офф шатанд таараад нухуулаад хэсгийн тоглолтонд орж чадалгүй мултарч байлаа... "дараа жил эргэн ирнэ дээ" ухааны юм бодож байсан чинь тэр цагаас хойш тасралтгүй уруудсаар байгаад 13 жил болчихжээ хэхэ... энэ зуур юу эсийг үзэв дээ... гэхдээ сайхан байнаа... удахгүй цом өргөвөл тэгээд үзээгүй юмаа үзэх нь дээ ккк

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Sun Aug 27, 2023 7:59 pm
by Өсөхбаяр
танайх улиралыг Челсигийн дээр дуусгаж чадах уу?

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Aug 28, 2023 10:36 am
by poseidon
Чаднаа. гоё тоглож байгаа. Барсагаас үзүүштэй, хурдтай тоглож байгаа. Аа бас эрт гардаг амар юм байна. Би энэ жилээс суугуул нутгийн багаа дэмжинэ. хаха

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Aug 28, 2023 10:45 am
by meesh
Диабиг чинь харин ф-даа авмаар юм биш үү.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Aug 28, 2023 9:27 pm
by Villa_Bayaraa
Диаби талбайд байхдаа үнэхээр ашигтай байж чадаж байгаа... авахад буруудахгүй.... нэмээд болвол Кэшийг ав... энэ жил Эмери 3 хамгаалагчтай тоглоод Кэшийг вингер дээр түлхүү тоглуулна ... өчигдрийнх шиг гоол нэлээн хийх болов уу...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Aug 29, 2023 11:51 am
by Villa_Bayaraa
Image

Манайхаас зарагдсан академийн дараагийн од нь Камерон Арчер болж таарлаа... 18,5 саяар Шеффилд рүү явлаа... Уг нь Ваткинсаас өөр цэвэр довтлогчгүй, Дуран жижиг сажиг гэмтэл гээд формгүй байх үед өөрийгөө харуулах хангалттай хугацаа байсан ч Унайд өөрийгөө баталж чадсангүй дээ... Чемпионшипт бол гоолыг дураараа оруулж байсан даа... сүүлийн 2 улиралд Чемпионшипт 40 тоглолтод 18 гоол хийсэн... ПЛ-д хэр байхыг нь мэдэхгүй юм... мэдээж buy back нөхцөл оруулсан... гэхдээ бараг эргэж ирэхгүй байхаа даа...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Thu Aug 31, 2023 8:35 am
by Villa_Bayaraa
Карабао цомд Эвертонтой таарчээ... ПЛ-ийнхэн бүгд хоорондоо таарсан бололтой... арай хялбар учраа таарч болох байсан ч илүү хүнд учраа ч таарч болох байлаа... тиймээс бас ч гэж учиртай... талбайдаа болохоор бүр ч учиртай... ФА, Карабаод 3-р тойрогт дандаа МанЮ-тай таардаг заваан сугалаа энэ жил нэг гайгүй байх шинжтэй... Брентфорд талбай дээрээ Арсеналыг нухаад, Ньюкастл Ситиг талбай дээрээ дэгээдчихгүй л байх даа... нэмээд Брайтон Челсиг нухчихвал тэгээд юу гэх вэ юу гэхэв хэхэ...

Барсагаас Ленгелтийг нь зээлээр авч байгаа юм уу даа... өнгөрсөн жил Тот-д дажгүй л байх шиг байсан... манай Мингс шиг зүүн хөлтэй юм шиг байна... туршлагатай давгүй л тоглогч аваад ирж байгаа юм шиг байна...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Fri Sep 01, 2023 12:01 pm
by Villa_Bayaraa
Урьд шөнө Хибернианыг талбай дээрээ 3:0-ээр нухаж 8:0 ээр Европа конференц лигийн хэсгийн тоглолтод шалгарлаа... Жон Дуран хүү гоолдлоо... Кэш гоолдож сүүлийн 5 хоногт 3 гоол хийлээ... Бэйли бас гоолдож сүүлийн 3 тоглолтод 3 гоол хийлээ... одоо хэсэгтээ гайгүй сугалаа татчихвал болно доо...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Sep 04, 2023 11:42 am
by El Payaso
Нэг л тогтворгүй тоглоод байна уу даа энэ улиралд.

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Sep 04, 2023 12:40 pm
by Villa_Bayaraa
El Payaso wrote:Нэг л тогтворгүй тоглоод байна уу даа энэ улиралд.


Эмери энэ жилээс хамгаалалтандаа 3CB, 2WB гаргаад, довтолгооны үеэр хамгаалалтаа урагшаа highline шахаад байгаа... тэрэнд нь манайхан дасах гээд л орон гарантаад байна... өнгөрсөн жил бодох санах юмгүй 4 хамгаалагчтай тоглоод байсан болохоор хамгаалалт цэгцтэй байсан... энэ жил 4:4:2 дээрээ нэмээд 352 хувилбарыг суулгах гээд л үзээд байна... яг гэрийн даалгавраа хийсний дагуу явсан бол гайгүй байх байсан болов уу... өчигдөр бол Диего Карлос гэмтэж гараад л ямар ч замбараагүй болчихсон... нөхөр бол 3 CB-ийн голд нь тоглодог болохоор их чухал тоглогч байлаа... Ньюкатслд бас 5:1 нухуулахад Тайрон Мингс гэмтэж гараад хамгаалалт утгагүй болчихсон... тэр үед Мингс бас 3 CB-ийн голд тоглож байсан...

тээр жил манайх Ливерпүүлийн highline ийг эвдээд 7 гоол хийдэг шиг сая бол эсрэгээрээ айлын лонгболлд алуулах шахлаа... нэмээд айлын шахалт мундаг байлаа... манайханд сайхан сургамжтай тоглолт боллоо... гэхдээ нөгөө талаас манайх хариу гоол хийж болох байсан ч азгүй байлаа...

Эмери тактикийн хувьд алдаа гаргачихав уу даа... эсвэл багтаа хэт итгээд эрдэв үү... Анфилдэд формтой байгаа Липерпүүлийн эсрэг том багийн амбицаар ана мана үзэх гэж байгаад нухууллаа... жоохон прагматик хандсан бол гэж бодож байна... гэхдээ агуулгын хувьд тоглолт их аятайхан болж байгаа... дундаж багуудаа бол нухаад байна байх...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Sep 04, 2023 12:42 pm
by Цогоо
Villa_Bayaraa wrote:
El Payaso wrote:Нэг л тогтворгүй тоглоод байна уу даа энэ улиралд.


Эмери тактикийн хувьд алдаа гаргачихав уу даа... эсвэл багтаа хэт итгээд эрдэв үү... Анфилдэд формтой байгаа Липерпүүлийн эсрэг том багийн амбицаар ана мана үзэх гэж байгаад нухууллаа... жоохон прагматик хандсан бол гэж бодож байна... гэхдээ агуулгын хувьд тоглолт их аятайхан болж байгаа... дундаж багуудаа бол нухаад байна байх...

Мань хүн ч манайд хэтэрхий прагматик үзээд халагдсан шүү дээ. Алаад өгөх ёстой газар хэтэрхий хаширлаж энэ тэр...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Mon Sep 04, 2023 5:11 pm
by Chin-T-Mac
Миний бодлоор танайхан эхнээсээ бэргээтэй гарч ирсэн санагдсан... Манайх хамгаалалтын хагасгүй гараа гаргаж байхад Куртас Жонесийг ч аргалсангүй... хэтэрхий суугаад, бодоод байгаамшиг, санаачлагагүй тоглох шиг... Шуурагалаад бужигнуулсан бол манай дундын хамгаалалт их тааруу байгаашд...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Sep 05, 2023 8:21 am
by Villa_Bayaraa
Харин тэхх... Эмеригийн тактик хэт зоримог, харин манай тоглогчдын сэтгэлзүй яг эсрэгээрээ байлаа... яахав улирал урт, тоглох тэмцээнүүд олон байна... хэрвээ цомын хагас финал, финалд тоглохоор бол сэтгэлзүйн хувьд дарамттай нөхцөлд тоглох сайн туршлага болох шиг боллоо...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Sep 05, 2023 10:10 am
by poseidon
Луй Барри гээд нэг хүүг авлаа гээд байсан яасан юм болоо?

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Sep 05, 2023 10:19 am
by Villa_Bayaraa
poseidon wrote:Луй Барри гээд нэг хүүг авлаа гээд байсан яасан юм болоо?


Нөхрийн гэрээг сунгаад 2-р лиг рүү зээлчихсэн... сүүлийн 2 жил 2-р лигт үзэж байгаа... тэндээ давгүй байгаа ч бас яг баг чирэх хэмжээнд байж чадахгүй байгаа... энэ жил харин Стокпортод очоод тун давгүй байгаа... 6 тоглолтод 3 гоол... Грилиш маань бас тээр жил Лиг 1-д 1 жил тоглоод төрөл арилжаад ирж билээ... Барри маань тоглолтын хувьд нэг л тэгж төлөвшиж чадахгүй яваад байсан, энэ жилийн сүүлээр их өөр болоод ирэх байх гэж хүлээж байна...

Манай Арчер бас доод лигээр явсаар байгаад сүүлдээ Чемпионшипийн гоолын машин болчихсон...ПЛ-д юм дуулгах байх гэж байтал даанч сая 18 саяар зарчихлаа... Шеффилдэд дебютэн дээрээ л гоолдож байна лээ... авъяасын хувьд Барри ч Арчераас илүү л гэдэг юм...

Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Tue Sep 19, 2023 12:54 am
by Villa_Bayaraa
Паласыг талбай дээрээ нухаж талбай дээрээ хожсон цувралаа 11 болгож рекорд шинэчиллээ... 1-р үед Паласаас агуулгын хувьд илүү байсан ч 2-ч гоолоо тооцуулсангүй... эцэст нь айл гоол хийж тоглолт хэсэг уналаа... харин сэлгээгээр Дюран хүү орж ирж тоглолтыг сайхан өөрчиллөө... 86-аас хойш 3 гоол хийж гоё эргэн эрэлт хийлээ... багийн сэтгэлзүй гоё байна... бууж өгөхгүй үзлээ... Жеррардын үед бол хөөрхий тэгээд л шалчийчихдаг байв... 7 хоногийн дундуур Польшид тоглолт хийгээд, бүтэнсайнд Челситэй бага зэрэг ядралттай л үзэх нь дээ... Челси эсрэгээрээ Европын тоглолтгүй амралт сайтай байна байх... сонин юм урьд нь эсрэгээр нь ярьдаг байв хэхэ...


Re: Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

PostPosted: Sun Oct 01, 2023 9:47 am
by Villa_Bayaraa


За Брайтоны хүчирхэг багийг 6:1-длээ... манайхан талбай дээрээ ПЛ-ийн хэмжээнд сүүлийн 10 тоглолт дараалан ялсан үзүүлэлттэй байна... 7 хоногийн дундуур Карабао цомд талбайдаа Эвертонд нухуулж шоконд орсны дараа гоё эргэн эрэлт хийлээ... уг нь Эвертоныг хожсон бол талбайдаа бүх тэмцээнийг оролцуулаад 13 дараалан ялах байлаа...

улирлын төгсгөлд дээр доороо оролцоод ойрхон явна гэж үзвэл саяын тоглолт үндсэндээ 6 онооны тоглолт байлаа... Ингээд гоолын зөрүүгээр Брайтоны дээр гарч 5-р байранд орж ирлээ... дараагийн тойрогт Волвестой талбайд нь... нөхдүүд эвгүй... Сити-г сая нухчихлаа... гол яг 2 хоногийн өмнө Европын тоглолттой... Эмери цомын тоглолтуудад гарааныхныгаа амрааж, сэлгээнийхэндээ итгэсээр... үүнээсээ болоод Легиа Варшав, Эвертон 2-т хоёуланд нь хожигдсон... ирэх 5 дахид ч гандан буурахгүй сэлгээнийхнээ гаргах л байх... ПЛ-д үр дүнгээ үзүүлж байгаа цагт дүүрч дүүрч... манай сэлгээнийхэн тэгээд үеийн үед цомын тоглолтонд үхээнц болчихдог юм доо... Смитийн үед ч тэр, Жеррардын үед ч тэр тийм л байсан...