Page 7 of 9

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon May 22, 2023 5:44 am
by amigo
gremlin wrote:
amigo wrote:Тоглолт үзээгүй... Хүмүүсийн сэтгэгдлээр дүгнэлт хийхээ болимоор юм...
Манайхан тэр тэгэж байна лээ худлаа гэдгээ больчих...
Харин ч тайлбарлагч илт Ливерпүүлийн талд байсан байх шүү...

Би Монгол тайлбартай үздэггүй.

Монгол тайлбарлагчтай үзээгүй 20 жил болчихжээ гэж... 20 жилийн өмнө Орос хэл дээр л үздэг байлаа...
Уг нь адилхан л юм яриад байх шиг байхын...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon May 22, 2023 5:47 am
by amigo
Chin-T-Mac wrote:Тайлбарлагч манай талын хүн юмшиг байналээ, хөөрхий... ТАА бүтэлгүйтэхээр л үнэн голоос бухимдаад байсан хаха... баг болохгүй байсан болохоор багаа их шүүмжилсэн... тэр нь манай бусад фенүүдэд эсрэг юмшиг санагдсан байх...

Шүүгч харин үнэн зайл с** байсан... Тоглолтын хэмнэлийг манайхруу ер шилжүүлэхгүй, сэргэх гэхээр л нөгөө талд 2-ын хооронд юмнууд үлээгээд байсан... сүүлд харин Астон илт цаг бариад, шүүгчийн уурыг өөртөө эргүүлж, нөгөөх сайн эр маань овоо нэг юм +10мин сунагх шив... Ер нь жаахан ууртай хорчин гар байсан уу... 2 багийг 2ууланг л ээлжиж шоглоод байхшиг байсан...

бас тэр отон мотонг бол мунхаг би ер ойлгоогүй ээ...

Шүүгч ер нь бас хөөрхөн хорлоод байсаан... Жижигхэн зүйл дээр хүртэл...
Колптой хэрэлддэг шүүгчийн гал хам нь байсан байхөө... :ногоон:
Referee watch гээд sky sport-ын тоймын Dermot Gallagher гэж халзак яг шударга уу... Яг л андуудыгаа яаж ийж байгаад л аваад гарчих нь...
100% юман дээр л яалтачгүй бөөрөнхийлж байгаад санал нийлэх жишээний...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed May 24, 2023 12:17 pm
by meesh
Энэ маань байна уу?


Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon May 29, 2023 11:53 am
by Villa_Bayaraa
Image

Унай Унай Унай .... энэ эрхмийг үнэхээр биширье... аргагүй хөлбөмбөгийн "эмир" юм...

Нөхрийг 11 сард ирэх үед манайх 17-р байранд байлаа... 18 дахь байраас гоолын зөрүүгээр л илүү... Нөхөр ирээд гарааны тоглогчдоос ганц Алекс Мореног л 12 саяар авчирсан... сэлгээнд Жон Дуран ирсэн... үлдсэн нь бүгд Жеррардын баг байсан... гэтэл хагас жилийн өмнө унах байрлалд байсан баг маань МОН-ы үеэс хойш анх удаа Европт тоглох боломжтой боллоо... сайн менежер багийг яаж төрөл арилжсан мэт өөрчилж болдгийг анх удаагаа харлаа... Эмергийн удирдлага доор манай баг нийт 25 тоглохдоо 15 хожил, 4 тэнцээ, 6 хожигдол авч, тоглолт бүрд 1,96 оноо дунджилж байна... энэ нь Пеп, Артета 2-ын араас орох үзүүлэлт... Нөхөр ПЛ-д шинэ баг аваад багаа хамгийн олон тоглолт дарааллуулж гоолдуулсан рекордыг эзэмших болсон... сүүлд Брайтоныг талбайдаа хожсоноор 7 дараалж ялалт байгуулсан 1993 оноос хойших анхны тохиолдол боллоо...

Манайд өмнө нь байсан бусад менежрүүдээс ялгаатай нь нөхөр яг л Пеп шиг хөлбөмбөгөөр өвчилчихсөн, нарийн деталиудад хэт анхаардаг гар юм... багийнхаа бэлтгэлийн бичлэгээс хальт үзэж байхад нөхөр тодорхой нөхцөлд бөмбөг тоглолтод оруулаад тоглогчдыг гүйлгэж байснаа гэнэт байгаа байгаа газар нь зогсоогоод, өөрөө тоглогч бүр дээр очиж тухайн моментод хаана хаана зогсож байх ёстойг нь зааж өгч байна лээ...

Нөхөр ирээд home тоглолтын өмнө шөнө багаараа зочид буудалд хонодог уламжлалтай болгосон юм байна... ингэснээр тоглолтод бэлтгэх уулзалтуудаа илүү олон цагаар хийх, тоглогчдыг хоорондоо илүү ойртож дотносох, багийг илүү сахилга баттай болгох гэх мэт олон давуу талтай юм... багаараа болон тоглогч бүр хувьдаа бичлэг үзэж анализ хийх тал дээр түвшин ахисан... Ваткинс л гэхэд Антонио Родритой хамт Кавани, Ауба, Бакка нарын бичлэгийг байнга үздэг болсон гэх мэт...

Энэ мэтчилэн багт эрс өөрчлөлт хийгдсээр, хамгийн гол нь үр дүн гарсаар байна... Дараа жил Европа конференц лигийн цомыг нь авна гээд дайрчихна даа...

Гол нь зуны наймаанд Испаниас гоё гоё тоглогч авчрах гээд ярьж байна... хамгийн ихээр холбогдож байгаа нь Реалын Марко Асенси, Виллареалын Пау Торрес... Сонирхолтой зун өнгөрөх нь дээ...

Image

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon May 29, 2023 1:13 pm
by poseidon
За баяр хүргэеэ...

Гоё тоглож байна лээ. Нөгөө муу Коу яачив?

Гэснээс Конференс лигид нөгөө Ювентус ороод ирцэн байна шд.. ахха

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon May 29, 2023 3:52 pm
by Villa_Bayaraa
poseidon wrote:За баяр хүргэеэ...

Гоё тоглож байна лээ. Нөгөө муу Коу яачив?

Гэснээс Конференс лигид нөгөө Ювентус ороод ирцэн байна шд.. ахха


Коу гэмтэлтэй байгаа... яг учраа олж эхэлж байтал гэмтчихсэн... Финалд Ювентусыг нухаж л түрүүлэхээс кккк

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon May 29, 2023 5:37 pm
by Цогоо
Эмэри манайд арай л тохироогүй. Өзил, Оба эд нарын учрыг олж чадаагүй юм болов уу л гэж бодоод байна. Нөхөр гэхдээ хэтэрхий хашир тоглоод байсан л даа. Уг нь залууст гоё гоё боломж гаргаж өгсөн. Сака, Мартинелли, Смит Ров эднүүст боломж олгож үндсэн багийн гараанд оруулсан хүн шүү дээ. Том клубын дарамтад жаахан муухан юм болов уу л гэж бодсон. Манайд ирэхийн өмнө ПСЖ-д фэйлдчихсэн байсан болохоор можогоо алдчихсан байсан ч байж магад. Хэл ус мэдэхгүй энэ тэр ч нэрмээс болсон байх.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue May 30, 2023 7:13 am
by Villa_Bayaraa
Угаасаа нөхөр өөрөө бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, хийх гэж зүтгэдэг төрлийн хүн юм шиг байгаа юм... дундаж багууд тэрийг нь зөвшөөрөөд сул тавиад өгөхөөр үр дүн гардаг, харин том багууд илүү том "улс төртэй" байдаг болохоор нөхрийн эрх мэдлийг булаацалдах нөхдүүд захаасаа олон байдаг биз... хэл усны хувьд нөхөр харин ч гайгүй юм билээ... аялга нь л эвгүй болохоос чөлөөтэй л ярьдаг юм билээ... тээр жил Тот-д ирж байсан Хуандэ Рамос энэ тэр шиг таг биш... ойлгомж муутай аялгатай болохоос биш хөөрхий бэлтгэл дээр ч тэр, тоглолтын үеэр ч тэр англиар шулганаад л байдаг юм хэхэ...

манайх харин энэ жил Смит Роу хүүгээ авъя даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue May 30, 2023 1:18 pm
by Цогоо
Манайд ирээд хэл усаараа жаахан миалуулаад мань хүн илүү сайн сурсан байх өө. Манайд бол гүд ибинин гээд л шоолуулаад байсан. Смит Ров танайд оччихвол илүү сайн тоглож магадгүй ээ. Манайд Одигаардтай нэг байрлал болчхоод цаг олдохгүй муухан байх шиг байна. Ядахад улирлын эхэнд гэмтчихээд саяхан ирсэн. Уг нь цаг олдоод байвал улам л гялалзах юм шиг санагддаг. Ноднин уржнан энэ тэр нэг хэсэг тоглолт болгон дээр гоолдоод сүрхий байсан.

Эдди Нкэтиа байна бас. Манайд арай л рам дутаад байх шиг байгаа юм. Дунджаас жаахан дээгүүр шиг багт бол яг сайхан тохирохоор. Ньюкаслд очоод гангарсан Жо Виллок энэ тэрээс бол энэ хоёр хамаагүй сайн шт.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jun 05, 2023 2:14 pm
by tuwshin_pr
Хөөрхий муу Уиллокийг минь яахнав. Бас л дутуу үнэлэгддэг хүн дээ. Нкэтиагаас муу байна л гэж лав байхгүй.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jun 09, 2023 10:24 am
by Villa_Bayaraa
Манай багтай ёстой холбож болох бүх л нэрийг холбож байна даа хэхэ... ямар ч байсан Асенсио ПСЖ явлаа... нэлээн бодитой нэрс гэвэл Вилларлеалын Пау Торрес, Тот-ын Ло Селсо, Лестерийн Тиелеманс, Харви Барнс, Ромагийн Тамми Абрахам нар байна... үнэмшил муутай ч нэлээн хүчтэй холбогдож байгаа нэрс гэвэл Марселийн Гундузи, Спортингийн Педро Гонзалес, Сити-гийн Лапортэ, Калвин Филипс, Атлетикогийн Жо Феликс нар байна...

Ерөнхийдөө холбогддог нэрс хүртэл хөөрхөн том болоод ирж байна хэхэ... Энэ зун манайд гарааны түвшний 1 РБ, 1 Вингер, 1 довтлогч хэрэгтэй... нэмээд сэлгээнд 1 СБ, 1 ЛБ, 1 СМ, 1 хаалгач хэрэгтэй байгаа... зундаа хэн хэнийг явуулахаас шалтгаалаад сэлгээндээ хүн нэмэх болох байх... бас энэ 7 хоногт зээлээр явсан залуустай ярилцлага хийнэ... тэр ярилцлагын үр дүн болон зуны бэлтгэлээс шалтгаалж сэлгээнд академийн залуус нэлээд орж ирэх байх... Академиас Жекоб Рамсейгийн дүү Аарон Рамсей /СМ/, Камерон Арчер /СФ/, Кейслер Хэйден /РБ/, Тим Иреогбунам /ДМ/ гэсэн залуучууд энэ жил сэлгээ рүү, цаашлаад гараа руу ороод ирэх бүрэн потенциалтай байгаа даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jun 09, 2023 1:35 pm
by El Payaso
Селсо Вилареалд Эмеригийн доор түвшин ахисан шүү. ПЛ туршлагатай гэхээр төвийн хагас дээр гоё тохирох бх аа.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jun 09, 2023 1:44 pm
by Цогоо
Гүэндүзи чинь Эмэригийн үед гарааны тоглогч болсон байсан. Том толгой гаргаж байгаад Артэтад жийгдчихсэнээс биш уг нь хөөрхөн зүтгэлтэй л нөхөр шиг харагддаг байсан даа. Залуу ч байсан, одоо Францдаа хэсэг тоглоод хийгээ арилгачихсан байх даа бодвол.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun Jun 11, 2023 10:57 pm
by Цогоо
Тилеманс ирэхээр боллоо л гэнэ. Сэмбийх гээд байна уу даа.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jun 12, 2023 8:00 am
by Villa_Bayaraa
Image

Юри Тиелеманс энэ зуны эхний наймаа болж ирлээ... хэдэн жилийн гэрээ хийсэн нь удахгүй тодорхой болно...

Нас залуу мөртлөө ПЛ-ийн болон олон улсын тоглолтын туршлагатай, гоё тоглогч ирлээ... өмнө нь Лестерт ирэхээс нь өмнө манайд ирчихээсэй гэж бодож байсан ч тэр үед манайхыг тоох "том" тоглогч цөөхөн байв... ямартай ч гоё тоглогчийг фрий дарлаа...

ноднин бас Бубакар Камараг фрий дарсан... жилдээ ингээд ганц нэг гоё тоглогч фрий дарчихаад байвал багийн санхүүд ч нэмэртэй юм даа хэхэ...

зөрөөд манай төвийн хагасаас Накамба Лутон руу явах нь бараг тодорхой болсон... нэмээд Дендонкерыг явуулж таарах байх...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jun 12, 2023 9:16 am
by meesh
Гоё хагас авчээ, янзын 2 гоол нилээн хийдэг дээ.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jun 12, 2023 12:07 pm
by Gooner
Лэстэр 40-өөрөө зарсан ч юм байхгүй доош унаад, Тилэманс Арсеналд ч ирсэн юм байхгүй фрийгээр Виллад ирж, хэн хэн нь сонин л юм боллоо. Виллад ирчихнэ гэж бодсонгүй шүү..

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jun 12, 2023 12:44 pm
by El Payaso
Харин арай том баг руу явах байх гэж бодож байлаа.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jun 12, 2023 5:14 pm
by Цогоо
Виллагийн спортын захирал нь ямар гар байна? Сайн ятгаж дээ. Цалин гайгүй амалсан байх даа.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Jun 13, 2023 1:27 pm
by Yes Man
За битгий ху*

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Jun 13, 2023 1:35 pm
by Цогоо
Yes Man wrote:За битгий ху*
Төрсөн өдрийн пост бичиж байхад чи муу харагдахгүй хаагуур яваад байв? :ногоон:

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jun 16, 2023 5:53 pm
by Өсөхбаяр
Цогоо wrote:
Yes Man wrote:За битгий ху*
Төрсөн өдрийн пост бичиж байхад чи муу харагдахгүй хаагуур яваад байв? :ногоон:

харчаад хараагүйм шиг бултсан л даа наадах чинь

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sat Jun 17, 2023 2:30 pm
by Цогоо
Өсөхбаяр wrote:
Цогоо wrote:
Yes Man wrote:За битгий ху*
Төрсөн өдрийн пост бичиж байхад чи муу харагдахгүй хаагуур яваад байв? :ногоон:

харчаад хараагүйм шиг бултсан л даа наадах чинь
муу амьсгаа яг тэгсэн л дээ. хаха

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Jun 20, 2023 10:46 am
by Villa_Bayaraa
Image
Крисчиан Пурслоу

Багийн СЕО Крисчиан Пурслоу ажлаа өглөө... Нөхөр манайхыг Чемпионшипт байхад ирээд 5 жилийн хугацаанд ПЛ-ийн баг болгож өгөөд явлаа... Мундаг СЕО байлаа... нөхрийн амжилтыг ганц хойш нь татсан сонголт Стивен Жеррардын томилгоо байлаа... гэхдээ Пурслоу-ыг буруутгах аргагүй... бүгд л Жеррардад итгэж байсан... манай багийн хүнд үед ирж урсгалыг бүхлээр нь эргүүлж чадсан энэ эрхмийн ирээдүйн ажилд нь өндөр амжилт хүсэж, "баярлалаа" гэж хэлье...

Image
Рамон Родригез Вердехо буюу "Мончи"

Ямартай ч клуб маань бизнес моделдоо өөрчлөлт оруулж байгаа юм байна гэж ойлгосон... энэ моделын хүрээнд СЕО-ийн ажил үүрэг, эрх мэдлийг 2 хуваагаад Бизнес борлуулалт, коммершиал үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр НБА Фили-гийн ерөнхийлөгч асан Крис Хэкийг томилж, Хөлбөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр Севиллягаас авчирсан Мончиг тавьж байгаа юм байна... өөрөөр хэлбэл Вес Эденс 1 ерөнхийлөгчөө, Насиф Савирис нөгөө ерөнхийлөгчөө тавьж байгаа юм байна... Мончигийн доор Спортын үйл ажиллага хариуцсан захирлаар Дамиан Видаганиг томиллоо... Валенсиад олон жил захирал хийсэн нөхөр юм байна гэж ойлгосон... нөхөр өнгөрсөн хугацаанд Эмеригийн баруун гараар ажиллаж, дасгалжуулагчдын багийг ахалдаг байсан... энэ хугацаанд онцгой сайн ажилласан гэдэг юм билээ... ямартай ч ингээд тушаал дэвшиж байна...

Ингээд багийн арын алба бүхэлдээ халуун цуст Испаничуудаар бүрдлээ... Багийн эзэд Эмерид тултал итгэл үзүүлэхээр шийдсэн нь харагдаж байна... удирдлагын түвшинд гар нийлэх нөхдийг нь бүрдүүлж өглөө... уг нь Барса-гийн Алеманиг авчрах гэж байсан ч болоогүй... оронд нь Мончи ирлээ.. одоо ч нэг хэсэг Испани тоглогчид цувах биз дээ... одоогоор хамгийн эхний бодитой наймаа Пау Торрес яригдаж байна даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Jun 21, 2023 9:20 am
by Villa_Bayaraa
Ирэх жил манай төвд тоглох төвийн хагасуудыг авсан үнэ гэсэн чинь /Накамба, Дендонкер 2 явж таарна/

Бубакар Камар - фрий
Юри Тиелеманс - фрий
Жейкоб Рамси - акадеи
Жон МкГинн - 2,5 сая
Дуглас Луиз - 15 сая

тэгсэн одоогийн зах зээлийн үнэ нь 150-200 сая гэнээ хэхэ... Футбол менежрер тоглож байгаа юм шиг л үзэж хэхэ...