Page 6 of 9

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jan 23, 2023 3:21 pm
by Villa_Bayaraa
За Сотоныг нухаж зовлон дээр нь зовлон нэмж өглөө... Тоглолт таардаггүй хэцүү баг... тэр тусмай талбай дээр нь ерөөсөө болж өгдөггүй... нэмээд манайх 3 дахь өмсгөлтэйгөө айлын талбайд хождоггүйг ч хэлэх үү... уг нь бүтэн тоглолтын турш илүү тоглолоо... тэгсэн хэрнээ гоол орох дургүй их эвгүй байлаа... гоол алдвал хожигдчих гээд... эцэст нь сет пийсээс нэг хийж санаа амарлаа... ингээд 6-р байраас 3 онооны дутуу болж ирлээ...

Данни Ингсээ 15-аар явууллаа... боломжийн үнэ... гэм нь орлуулах довтлогч аваагүй... 4:4:2-р тоглохдоо Ваткинсын хажууд Бэйли, Буэндиа, Коу гээд хагасуудыг довтлогчоор тоглуулаад байгаа... одоо яаралтай нэг сайн довтлогч авахгүй бол Ваткинсыг сэлгэж орж ирэх довтлогчгүй, хэрвээ Ваткинс гэмтвэл бүр огт довтлогчгүй болох эрсдэл үүслээ... Жон Дуран гэж хүүг Америкаас авчирсан ч ПЛ-д гараанд тоглоход арай эртдэнэ...

Багийн тоглолтын хувьд бол аргагүй өөрийн гэсэн характертай гоё болж ирлээ... үнэхээр ийм хурдан өөрчлөлтийг огт харж байсангүй... аль МОН-ы үед л нэг ийм гоё өөрийн гэсэн характертай тоглож байсан даа... бас Чемпионшипт байхад Дино багийг бас ингэж гоё өөрчилж байсан... гэхдээ аль аль нь Эмеригийн энэ өөрчлөлтийг гүйцэхгүй... Баг гоё зохион байгуулалттайгаас гадна аятайхан уран тоглодог болж...

Одоо нэг сайн довтлогч авчирахад л болох гээд байна... Эмери болохоор цэвэр вингер авчирна гэж яриад байгаа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jan 23, 2023 3:51 pm
by Chin-T-Mac
Дундаж багийн фен амар ч юм уу, нэг хожлоор сар сэтгэлээ дэвтээчихдэг хаха

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jan 23, 2023 4:04 pm
by Villa_Bayaraa
Chin-T-Mac wrote:Дундаж багийн фен амар ч юм уу, нэг хожлоор сар сэтгэлээ дэвтээчихдэг хаха


Челси, танайхаас эхлээд дундаж багуудын фенүүд олон болоод ханьтай гоё байнаа хаха...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jan 23, 2023 4:10 pm
by Chin-T-Mac
Дасахгүй хэцүү байна өө. 5 дарааалж шаахаас нааш сэтгэл амархгүй, тарчлаах юм. Хаха

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jan 23, 2023 4:12 pm
by Жавхаа
Chin-T-Mac wrote:Дасахгүй хэцүү байна өө. 5 дарааалж шаахаас нааш сэтгэл амархгүй, тарчлаах юм. Хаха


тарчлаж байхдаа таарцан шдээ :ногоон:

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Feb 02, 2023 9:14 am
by Villa_Bayaraa
За баг маань формлог, Топ 6 гараа сунгаад бариад авах зайд байгаа ч багийн эзэд болон Эмери бол энэ жил топ 6 худлаа гэж үзэж байгаа бололтой... ямартай ч энэ 1-р сард баахан хүмүүсээ явуулаад, зөрүүлээд нөхөх хэмжээний тоглогчид авчирсангүй... нөөц бололцоогоо тултал ашиглаад зун тултал наймаа хийе гэж байгаа бололтой... яахав нэгэнт топ 6 худлаа бол тэр нь дээр л дээ... жоохон харамсалтай л юм... гэхдээ угаасаа Лив, Челси 2 хөлөө олоод дээшээ дайрна... Брайтон формтой, Ньюкастл түвшин ахичихсан, Фулхэм, Брэнтфорд эвгүй байгаа үед бол угаасаа л хэцүү л дээ...

Энэ цонхоор:

Ирсэн:
Алекс Морено /29, ЛБ, Реал Бетисээс 13 сая/,
Жон Дуран /19, СФ, Чикагогоос 15 сая/
Бертранд Траоре /Зээлээс эргүүлэн дуудсан/

Явсан:
Данни Ингс /30, Довтлогч, Вестхэм рүү 15 сая/
Фредрик Гилберт /28, РБ, Страсбург руу үнэгүй/
Камерон Арчер /21, Довтлогч, Мидлсборо/, Марвелус Накамба /29, ДМ, Лутон таун/, Морган Сансон /28, СМ, Страсбург/ нарыг тус тус зээлээр явууллаа
Яан Беднарек /26, СБ, Сотон/, Лувиг Августинсон /28, ЛБ, Севилля/ нарын зээлийг зогсоож баг руу нь буцаалаа.

Энэ цонхоор 1-р багаас нийт 7 тоглогч явуулж, 7 хоногийн 350К орчмын цалин хэмнэх болж байгаа юм байна... Бразилын наймааны цонх хаагдаагүй байгаа болохоор Коутиньог явуулахаар ажиллаж байгаа сурагтай... тэгвэл 7 хоногийн 500К цалин хэмнэх нь... бас л том тоо... ер нь бол явсан нөхдөө Ингсийг орлуулахад л хэцүү байх болно... бусдыг нь бол академийн хүүхдүүд өлхөн орлочих байх... Жон Дуран хүү улирлын үлдсэн хагаст 5 гоол хийж чадвал тэгээд Ингсийг бүрэн орлочихно гэсэн үг дээ...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun Feb 05, 2023 5:48 pm
by Villa_Bayaraa
Бааварлаж байж батируулна гэдэг л боллоо... эхний гоолыг хийгээд л нэг сонин баавар болчихсон... хойноо пассалж маяглаж байгаад гоол алдсан... тэгээд сандраад довтолсон 2 дахь гоолыг хийснээ дахиад **н** хайнга болчихсон... тэгээд хойноо ямар ч хамгаалалтгүй мөргүүлж гоол алдаад... 2:2-р аятайхан хамгаалаад үеэ дуусгах газар дахиж хойноо алдаж сул цохиулаад 3:2 болчихсон...

2-р үе эхлээд бүтэн үе илүүрхсэн ч тэр олон боломжоос нэгийг нь ч ашиглаж чадсангүй.... эсрэгээрээ айлын сөрөг явж очоод гоол болчихсон...

65 хувьтай бөмбөг эзэмшиж 20 удаа хаалга руу цохиж, 11 удаа булан авсан ч болсонгүй дээ... гэхдээ яахав маш сургамжтай тоглолт боллоо... бас их үзүүштэй... өмнө нь Лестертэй үлгэн салгаж тоглож байгаад хождог байсан бол сая илт илүүрхэж байгаад хожигдлоо...

манайхан хамгаалж байгаад сөрөгдөж тоглож байснаас илүүрхэж балбаж байгаад сөрөгдүүлж үзээгүй болохоор хамгаалагч нар барилаа олохгүй их л эвгүй байх шиг байлаа... нэмээд Мингс, Конса 2 удааныг ч хэлэх үү... Карлос ирвэл харин энэ тоглолтын хэв маягт их аятайхан зохиж мэдэхээр харагдаж байна...

Дээр байсан багуудын ихэнх нь оноо алдаад уг нь их аятайхан тойрог болохоор байсан ч өөрсдөө болсонгүй дээ манайхан...

Харин манай шинэ хүү Жон Дуран их аятайхан тоглочихоор харагдлаа... яг л Веслиг санагдуулам бие хаатай юм... гэхдээ хурдтай, тэсрэлттэй... аргагүй залуу насны эрч хүч байна... бас хойшоо суугаад хамгаалаад байгаа нөхдүүдийг 16 дотор нь илүүрхэхэд хэрэгтэй нуруулаг хүчтэй юм... бэртчихгүй байвал юм дуулгах хүү байна лээ дээ...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Feb 07, 2023 11:12 pm
by Villa_Bayaraa
МанСити-гийн скандалыг нэг их тоохгүй байсан чинь нөхдүүдийг үнэхээр торгоод сүүлийн хэдэн жилийн амжилтыг нь хүчингүй болговол манайх 2019-2020 оны Карлин капын цомоо авах юм байна шд ккк... тэгэхээр юу болох нь вэ харж байхаас...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Apr 10, 2023 9:57 am
by Villa_Bayaraa
Image

Вэри гүүд ибининг ин Вилла Парк

За Унай Эмэриг шүтье ээ... Астон Виллаг дэмжиж эхэлснээс хойш манай багийг дасгалжуулсан хамгийн сайн менежер юм байнаа... яг миний нүдээр үзсэн менежрүүдийг амжилтаар нь эрэмбэлвэл МОН араас нь орох байх... Жерар Улье араамтай мундаг байсан ч ганц улирал л болсон... тэгээд араас нь Дино маань орох байх... уналтанд орсон байсан багийн уналтыг Стви Брьюс зогсоон, Дино маань буцааж сэргээсэн... явсанд нь одоо ч битүүхэн харамсалтай л байдаг... харин Реми Гард хамгийн муу нь байсан байх... Алекс МкЛейш бүтэлгүй... Тим Шервуд, Стивен Жеррард хоёулаа залуу хүмүүс байж хүлээлтэд хүрээгүй... Ди Матио Чемпионшипт үлбэгэр байсаар явсан... Стив Брюс түшигтэй сайхан байсан ч аргагүй хоцрогдсон байсан...

Тэгээд стат эргүүлж хартал мань эр ялалтын хувиараа 57.89 буюу манай клубын түүхэн дэх хамгийн өндөр хувьтай яваа дасгалжуулагч юм байна... 1-р дивизион гэж байхад 5 дараалж түрүүлж байсан агуу Жорж Рамсей хүртэл 49.59% байдаг юм байна...

Харин Эмеригийн удирдлага дор Эми Мартинез маань манай клубын түүхэнд эхний 100 тоглолтондоо 34 клин шит хийсэн анхны тоглогч болж түүх бичжээ... ард нь Брэд Фридл 33-тай байдаг... Фридл ч мундаг л даа... манайх хаа очиж хаалгач сайтай байдаг баг...

Бас Олливер Ваткинс маань 6 тоглолт дараалж айлын талбай дээр гоол хийсэн анхны тоглогч болж клубын түүхэнд нэрээ бичүүллээ... Бентекегээс хойш гарч ирсэн манай хамгийн сайн довтлогч болж таарч байна... дахиад 1-2 жил энэ эрчээ хадгалбал Бентекегээс илүүд тооцогдох юм байна...

УЭ-г ирэхэд баг релегешн батл хийж байсан бол одоо Европын эрх мөрөөдөөд явж байна... гэхдээ жинхэнэ хүнд сорилтууд одоо эхлэх гэж байна... энэ хүртэл бол хожих ёстой, хожих боломжтой тоглолтууддаа хожоод яваад байлаа...

Эверотныг 2:0, Паласын 2:0, Вестхэм дээр шүүгчдүүлж пеналт алдаад 1:1, Борнмутыг 3:0, Челси-г 2:0, Лестерийг 2:1, сүүлд Форестыг 2:0...

дараагийн тоглолтууд Ньюкастл, Брентфорд, Фулхэм, МанЮ, Волвес, Тот, Лив, Брайтон... бүгд топ-10-д байгаа багууд... алийг нь ч хожих боломжтой, алинд нь ч хожигдох боломжтой... энэ дундаас Брентфорд, Фулхэм, Вловес 3-г нухаад, НЮ, МанЮ, Тот, Лив 4-өөс 1-г нь нухчихвал болоо болоо...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Apr 11, 2023 9:58 am
by kayo
Эмери ч мундаг л даа, дундаж багийг бол жинхэнэ гоё тоглуулдаг, том багт л жоохон амбийц дутаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд европад орчих юм бол авж байж салдаг хүн дээ.

Нөхрийг ирснээс хойш ПЛ-н оноог тоолох юм бол Арсенал, Сити хоёрын хойно 3т явж байна, мундаг юмаа.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Apr 14, 2023 9:33 am
by Villa_Bayaraa
Нөхөр гоё вингертэй болмоор байна гэж ярьсаар байгаад болж чадаагүй... тэгээд 4:4:2 -оор тоглохдоо вингергүй МкГинн, Рамсей 2 жигүүрт тоглоод байгаа... тэрнээсээ үүдээд довтлохдоо 2:4:2:2 хамгаалахдаа 6:2:2, 6:3:1 болж тоглоод байгаа... энэ нь бол их л гоё болж байна... МкГинн, Рамсей 2 урагшаа хойшоо их шилжиж байна... стамина сайн болохоор гоё болж байна... Бэйли довтлогчоор гараад РВ маягаар тоглоод хойшоо татаад байгаа... сүүлд гэмтээд гарсан оронд яг адилхан таг зүүн хөлтэй Траоре орж ирээд тактикийн хувьд адилхан тоглоод явсан... Эмеригийн тактикт СБ-нүүд их чухал... бөмбөг сайн барьдаг байх ёстой болдог... Мингс Конса 2 маань одоо л сурч эхэлж байх шиг байна...

энэ зун тэр хүсээд байсан сайн вингерүүд нь ирвэл тактик дахиад өөр болох байх... бөмбөг сайн барьдаг СБ, СМ, сайн вингер, дахиад финиш сайтай довтлогч ирвэл баг бүр л гоё болох байх...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun Apr 16, 2023 8:37 am
by Villa_Bayaraa
Villa_Bayaraa wrote:Image

Вэри гүүд ибининг ин Вилла Парк

...
дараагийн тоглолтууд Ньюкастл, Брентфорд, Фулхэм, МанЮ, Волвес, Тот, Лив, Брайтон... бүгд топ-10-д байгаа багууд... алийг нь ч хожих боломжтой, алинд нь ч хожигдох боломжтой... энэ дундаас Брентфорд, Фулхэм, Вловес 3-г нухаад, НЮ, МанЮ, Тот, Лив 4-өөс 1-г нь нухчихвал болоо болоо...


За ямар ч байсан НЮ-гаа нухлаа... айхтар хүнд тоглолт болох байх гэж бодож байтал харин манайхан тоглолтын эхнээс дуусах хүртэл бүх байрлалд илүүрхсээр дуулсаа... агуулгын хувьд Эмеригийн доор тоглосон хамгийн сайн тоглолт байлаа... 5:0-р ч дуусах боломжтой байлаа даа... гэхдээ 3:0 болноо болно... маш өндөр темптэй тоглосоор тоглолтын эцэст аргагүй сууж харагдсан... Дендонкерыг гараанд гаргасан шийдвэрт эргэлзэж байсан ч УЭ үнэхээр л юу хийхээ мэддэг юм байна... НЮ-н нуруулаг бүрэлдэхүүний эсрэг ганц нэг нуруулаг хүн хэрэгтэй байсан л даа...

Кэш, Буба, Бэйли гээд гарааны 3 тоглолт гэмтэлтэй байхад л юу ч болоогүй юм шиг аваад заллаа даа... системээр тоглохын давуу тал ингэж гардаг юм байна... энэ олон жил хөлбөмбөг үзэхдээ өөрийнхөө баг дээр анх удаа л үзэж байна хэхэ... гэхдээ одоо нэмж бэртэж гэмтэж боломгүй байна... сэлгээнд 2 хаалгач, академийн 2 хүүхэд ч байх шиг... Ваткинсыг магтахгүй байхын аргагүй... би хувьдаа баг ТОП-4-6-д тоглоё гэвэл нөхрийг солих ёстой гэж бичиж байсан... тэр үгээ буцааж авлаа... бас Рамсей хүү нүдэн дээр маань ПЛ-н шилдэг бокс тү бокс болж торниж байна даа... Рамсейгийн баруун зүүн 2 хөл адилхан сайн болохоор маш том давуу тал болж байна... араас нь дүү Рамсей хаалга тогшоод байж байна... яг адилхан байрлал дээр тоглодог...

дараагийн тоглолт Брентфорд... хожиж болох тоглолт... улирлын дундуур форм нь галзуу байсан ч сүүл рүүгээ суугаад эхэлсэн... гэхдээ басаж болохгүй... гэхдээ релегешн батл хийгээд улайрцан байгаа багтай үзсэнээс хамаагүй дээр л дээ...

өчигдөр Челси итгэл алдлаа... Брайтонтой ядаж тэнцэх байсан юм... өнөөдөр тэгээд Форест, Лийдс 2-оо дэмжээд гэвтчихье хэхэ

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun Apr 16, 2023 2:43 pm
by Funky
Гоё байна шүү гэснээс Баяраагийн нэг сэдэв байсан тэрийг дахиад уншмаар байна шүү хадгаламж зээлийн хоршоо энэ тэртэй

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Apr 17, 2023 11:46 am
by El Payaso
2023 онд хамгийн олон авсан, хамгийн олон клин шийт хийсэн баг гэв үү.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Apr 17, 2023 11:52 am
by Reda
ПЛ-н топууд нь тогтворгүй бгаа жилүүдэд хойтон бол бараг топ4 юм бишүү.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Apr 20, 2023 8:58 am
by Villa_Bayaraa
Reda wrote:ПЛ-н топууд нь тогтворгүй бгаа жилүүдэд хойтон бол бараг топ4 юм бишүү.


ТОП-4 ирэх жил энэ жилээс илүү эвгүй байх оо... Челси, Ливерпүүл дахиж энэ жил шиг сугарахгүй нь лавтай... Тот шинэ дасгалжуулагчтай болчихно... Арсенал, Сити угаасаа эвгүй... МанЮ улам сайжрах биз... Ньюкастл зундаа мөнгөөр зодсон наймаа баахан хийх байх... зөрөөд яахав Брайтон гайгүй одуудаа мэр сэр сугалуулаад жоохон сулрах байх... тэгэхээр ТОП-4 битгий хэл ТОП-6- ч эвгүй...

миний бодлоор бол, чаддаг бол энэ жилдээ аймар формтой, айхтар судлагдаагүй байгаа дээрээ ТОП-4-рүү зүтгэвэл харин арай шанстай байж магадгүй... гэхдээ мэдээж хэцүү... үлдсэн тоглолтууддаа Ньюкастлаас 3 хожил, Тот-оос 2 хожил, Брайтоноос 2 хожил, Ливерпүүлээс 1 илүү авах ёстой болно... 7-хон тоглолт үлдсэн болохоор мэдээж хэцүү... бараг боломжгүй байх... гэхдээ Брайтон, Ливерпүүл, Тоттой тоглоно... энэ тоглолтууд дандаа 6 онооны тоглолт гэсэн үг... Гол нь Ньюкастл, Брайтон 2 улирлын төгсгөл рүү суух хэрэгтэй байна...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Apr 24, 2023 9:33 am
by Reda
Европагаа бол 1 авчих л бх.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Apr 24, 2023 10:37 am
by Villa_Bayaraa
Брентфордын хүнд талбайгаас 1 оноотой салж чадлаа... сүүлд ёндоо байсан бол 3 оноо ч салгаж болохоор байлаа... гэхдээ тэнцээ нь шударга үр дүн... нарийн яривал манайх хожигдчихсон байхад гайхаад байхааргүй тааруу тоглолт боллоо... Брентфордын шахалт сайн байлаа... манайхан сүүлийн 15 минутыг эс тооцвол бөмбөгөө илүү барьж илүүрхэж чадахгүй айлын темпээр тоглосоор байгаад таарлаа... Манайх Чемпионшипт байхын л Брентфордтой ер тоглолт таардаггүй зовлонтой баг... нэмээд талбай дээрээ энэ жил онцгой байгаа л даа нөхдүүд...

дээрээс нь Мартинез 2-р үед тоглоогүй нь эрс нөлөө үзүүллээ... Олсен бүхэл бүтэн Шведийн шигшээгийн гарааны хаалгач байж яагаад ийм муу байдгийг ер ойлгохгүй юм... ямар ч байсан сэлгээний сайн, бөмбөг барьж дамжуулж тоглож чаддаг хаалгач заавал авах ёстой юм байна... Аз болоход Мартинез гэмтээгүй гэдэс нь өвдсөн байна... тоглолтын өмнө л өвдөөд байж... тэгээд 1 үе тоглоод тэгээд аргагүйн эрхэнд суулгаж...

Одоо энэ жил Европын эрхээ авъя гэж бодож л байгаа бол нөгөөдөр Фулхэмыг заавал нухах хэрэгтэй байна... Тот дасгалжуулагчаа солиод сугарах зам руугаа орчих шиг боллоо... Одоо Брайтон, Ливерпүүл 2-ын нэг л жоохон суух хэрэгтэй байна... манайх улирлын сүүлийн 3 тоглолт Тот, Лив, Брайтон-той байгаа... тэр 3 дээрээ л заавал хожих хэрэгтэй байна даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Apr 26, 2023 8:31 am
by Villa_Bayaraa
Villa_Bayaraa wrote:Image

Вэри гүүд ибининг ин Вилла Парк

...

дараагийн тоглолтууд Ньюкастл, Брентфорд, Фулхэм, МанЮ, Волвес, Тот, Лив, Брайтон... бүгд топ-10-д байгаа багууд... алийг нь ч хожих боломжтой, алинд нь ч хожигдох боломжтой... энэ дундаас Брентфорд, Фулхэм, Вловес 3-г нухаад, НЮ, МанЮ, Тот, Лив 4-өөс 1-г нь нухчихвал болоо болоо...


За Европын эрхийн төлөөх дайралт үргэлжилсээр... Дээрх хүнд хуваариас одоогоор 3 тоглолтоос 7 оноо аваад байна... Ньюкастлыг 3:0-ээр хожиж, Брентфордын талбай дээр 1:1 тэнцэж, урьд шөнө Вилла Паркдаа Фулхэмийг 1:0-ээр буулгаж авлаа... богинохон хугацаанд 2 хүнд тоглолт хийлээ... эхний үед Тайрон Мингс мөргөж 1:0 болгосон... 1-р үед илүүрхсэн ч 2-р үед баг маань нилээд сууж харагдсан... ядралттай байна... арагагүй Брентфордын талбайд их хүнд тоглолт хийсэн... одоо хэд хоног сайхан амрах хэрэгтэй байна...

Унай түүхийг бүтээсээр... баг маань ялагдалгүй цувралаа 10 болгож сунгалаа... талбай дээрээ 5 дараалан хожлоо... 5 хожихдоо тавууланд нь клин шит хийлээ... УЭ шинэ баг хүлээж аваад эхний 20 тоглолтондоо дараалан гоол хийлгэсэн ПЛ-ийн анхны дасгалжуулагч боллоо...

Одоо бүтэнсайны орой МанЮ-тай тоглоно... айл тэр үед ядраад утгаа алдсан байх учиртай... тэр үед нь л сайн амарч аваад зогсоо зайгүй гүйж байгаад нухах хэрэгтэй...

араас нь формоо олоод байгаа Волвес, амь тэмцэж байгаа Тот, эргэн ирэлт хийж байгаа Лив-тэй үзнэ... хүнд хуваарь... гэхдээ эсрэг багууд ч манайхаас болгоомжилж байгаа нь гарцаагүй... улирлын төгсгөлд Брайтонтой... аз болоход 5 сард манайх 4 тоглолттой... Брайтон бүр 7 тоглолттой харагдсан... нөхдүүд нилээд ядралттай орж ирэх нь тодорхой... тэр үед нухаад л Европын эрхээ баталгаажуулах учиртай...

сүүлд Маню ФА-д Брайтоныг нухснаар ПЛ-ийн 6-р байранд Европа эрх очих болсон... энэ нь манайд сайн мэдээ...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Apr 26, 2023 10:45 am
by Жавхаа
good ebening and good job :eek:

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun May 21, 2023 12:28 pm
by Villa_Bayaraa
За Европын эрхийн үзүүрээс атгачихаад л байгаад байна шүү... өчигдөр Ливерпүүлийн талбайгаас амин чухал 1 оноо авлаа... уг нь 3 оноо авч болохоор байлаа... Анфилдээс 1 оноотой салчихаад бяцхан харуусаад байна гэдэг баг их өөр түвшинд ирсний илрэл... шүүгч ч нилээд нөгөө талд biased шүүлт хийлээ...

хамгийн эгдүүцүүлсэн нь тэр премиер спортсын тайлбарлагч байлаа... бүр илэрхий нөгөө талд тайлбарлаад, бараг уйлах нь ээ... жигшүүртэй... одоо сүүлийн тойрогт Брайтоныг нухах л үлдлээ... гэхдээ аз болоход нөгөө талд Тот гоё сугарч байна... сүүлийн тойрогт үр дүнгийн хувьд Тот-оос илүү байхад л болно...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun May 21, 2023 2:27 pm
by gremlin
Villa_Bayaraa wrote:За Европын эрхийн үзүүрээс атгачихаад л байгаад байна шүү... өчигдөр Ливерпүүлийн талбайгаас амин чухал 1 оноо авлаа... уг нь 3 оноо авч болохоор байлаа... Анфилдээс 1 оноотой салчихаад бяцхан харуусаад байна гэдэг баг их өөр түвшинд ирсний илрэл... шүүгч ч нилээд нөгөө талд biased шүүлт хийлээ...

хамгийн эгдүүцүүлсэн нь тэр премиер спортсын тайлбарлагч байлаа... бүр илэрхий нөгөө талд тайлбарлаад, бараг уйлах нь ээ... жигшүүртэй... одоо сүүлийн тойрогт Брайтоныг нухах л үлдлээ... гэхдээ аз болоход нөгөө талд Тот гоё сугарч байна... сүүлийн тойрогт үр дүнгийн хувьд Тот-оос илүү байхад л болно...

Өчигдөр шөнө фэнгруп дээр л наад тайлбарлагчийг чинь хараасан баахан хүмүүс байсан даа. Барсагийн фэн Ливэрпүүлийг үздэггүй юм байна лээ манайхыг тувт доош хийсэн нтр гээд.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun May 21, 2023 3:57 pm
by amigo
Тоглолт үзээгүй... Хүмүүсийн сэтгэгдлээр дүгнэлт хийхээ болимоор юм...
Манайхан тэр тэгэж байна лээ худлаа гэдгээ больчих...
Харин ч тайлбарлагч илт Ливерпүүлийн талд байсан байх шүү...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun May 21, 2023 9:14 pm
by Chin-T-Mac
Тайлбарлагч манай талын хүн юмшиг байналээ, хөөрхий... ТАА бүтэлгүйтэхээр л үнэн голоос бухимдаад байсан хаха... баг болохгүй байсан болохоор багаа их шүүмжилсэн... тэр нь манай бусад фенүүдэд эсрэг юмшиг санагдсан байх...

Шүүгч харин үнэн зайл с** байсан... Тоглолтын хэмнэлийг манайхруу ер шилжүүлэхгүй, сэргэх гэхээр л нөгөө талд 2-ын хооронд юмнууд үлээгээд байсан... сүүлд харин Астон илт цаг бариад, шүүгчийн уурыг өөртөө эргүүлж, нөгөөх сайн эр маань овоо нэг юм +10мин сунагх шив... Ер нь жаахан ууртай хорчин гар байсан уу... 2 багийг 2ууланг л ээлжиж шоглоод байхшиг байсан...

бас тэр отон мотонг бол мунхаг би ер ойлгоогүй ээ...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sun May 21, 2023 10:03 pm
by gremlin
amigo wrote:Тоглолт үзээгүй... Хүмүүсийн сэтгэгдлээр дүгнэлт хийхээ болимоор юм...
Манайхан тэр тэгэж байна лээ худлаа гэдгээ больчих...
Харин ч тайлбарлагч илт Ливерпүүлийн талд байсан байх шүү...

Би Монгол тайлбартай үздэггүй.