Астон Вилла 2023/2024: Цаг нь ирлээ...

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Виллагийн залуу арслангууд энэ улирлад ямар амжилт үзүүлэх вэ?

Poll ended at Mon Aug 30, 2021 11:45 am

1 - Тээр жилийн Лейстерийн амжилтыг давтаж гайхамшигийг бүтээнэ
0
No votes
2-4 - Сүүлийн 30 жилийн мөрөөдлөө биелүүлж ЧЛ-ийн эрхээ авна
0
No votes
5-6 - Европын тавцанд эргэн ирнэ
1
17%
7-10 - Боломжийн байж эхний 10-т багтана
4
67%
11-17 - ПЛ-т дундажаас доогуурхан давхина
1
17%
18-20 - Уучлаарай энэ удаад гарцаагүй унана
0
No votes
 
Total votes : 6

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Тэгшээ » Sun Apr 10, 2022 1:29 pm

Гоё боломжууд гаргаж байгаа ч яг төгсгөл ёстой 0 байна. Дээрээс нь аз ёндоо ч дутаж байна.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby El Payaso » Sun Apr 10, 2022 3:01 pm

Эхний үед бол хөөрхөн л үзсэн. Тэгэхдээ нэг ёндоогүй бсн. Сүүлдээ ясын бган. Унтцан бна лээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Tue Apr 12, 2022 9:09 am

Манайх тоглолтыг бараг 1-р үед дуусгах боломж байсан даа... хичнээн ч их боломж алдав... ядаж байхад айлын Лоррисын онгод нь орчихсон үе таарчихлаа...3:1-ээр 1-р үеэ дуусгасан бол 2-р үед сайхан нягт тоглоод хожчих байв... даанч 1:0-ээр үе дуусаад эхний үеийн төгсгөлд айлыг дарамталсандаа урамшиж хэт урагшилж байгаад ардаа сөрөгдүүлээд дууссан...

угаасаа айлын бүрэлдэхүүн энэ тэр бол манайхаас хол илүү юм... нэмээд хуучин Жеррард манайхтай үзэхээрээ ядаргаа болоод гоолдоод байдаг байсан шиг энэ Сон яг тийм л дээ... уржнан энэ тэр бүр тоглолтын дундуур гараа гэмтээчихсэн байхдаа хүртэл гоол хийчихээд сууж байсан...

Одоо манайх яг сайхан 8-12 хавьцаа жигдхэн тоглоод байхаар баг болсон байна... уржнан доороос орж ирсэн гэхэд чамлахааргүй үзүүлэлт... одоо яг топ 6 руу үзье гэвэл багаар бодоход энэ Тот шиг бүрэлдэхүүнтэй болох хэрэгтэй байна...

Тот-той харьцуулахад манай гарааныхнаас Кэш, Динье, Эми, Коу, МкГинн гэсэн нөхдүүд л адилхан үзнэ... бусад нь дандаа доошоо байна... одоо манайх 1 төвшин ахия гэж бодож л байгаа бол класс довтлогч, класс СБ, класс ДМ хэрэгтэй байна... Ваткинс, Мингс, Луиз, Конса, Рамси, Ингс энэ хэд бол яг энэ төвшинд сайн үзнэ... гэхдээ дараагийн төвшинд үзье гэвэл сайжруулах хэрэгтэй... эдгээрээс Луиз, Рамси, Конса 3 бол өөрсдөө хөгжөөд төвшин ахих боломжтой... харин Мингс, Ваткинс, Ингс-ийн максимум төвшин нь энэ юмуу даа... Ингс яахав Ваткинсыг бодвол уг нь финиш хийх торгон мэдрэмж өндөр... даанч нас ахиад, нэмээд тогтмол тоглохгүй байгаа болохоор гоё гоё боломж их алддаг болсон байна лээ...

Нэмээд Жеррард энэ олон вингерийнхээ учрыг олмоор байна... жоохон прагматик байгаад 2 вингертэй тоглож яагаад болохгүй байгаа юм болдоо... Бэйли, Траоре, Буэндиа, Чуквемека гээд нөхдүүд ямар ч рольгүй болж байна... эхний 3-г л гэхэд 100 саяар авсан... хэргийг нь гаргаад, гаргахгүй бол ядаж тоглуулж байгаад боломжийн үнээр зармаар байна... ядаж байхад зээлээс Эл Гази ирнэ... жинхэлж чадахгүй бол Трез бас ирнэ... Бидас хүү ирнэ... 7 вингертэй баг нэг ч вингергүй форматаар тоглоод байхаар ерөөсөө болж өгөхгүй байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Bambagar » Sun May 22, 2022 10:42 pm

Арслан мэт ... one time


Sent from my iPhone using Tapatalk
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby amka13 » Mon May 23, 2022 12:52 am

Mehhhh…


Sent from my iPhone using Tapatalk
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Mon May 23, 2022 12:58 am

За за арай л барсангүй... гэхдээ л муу Пеп-ийг уйлуулаад авлаа ккк Сити түрүүлбэл манайх Грилишийн наймаанд нэмэлт 15-г авна гэсэн үү ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby poseidon » Mon May 23, 2022 1:00 am

Villa_Bayaraa wrote:За за арай л барсангүй... гэхдээ л муу Пеп-ийг уйлуулаад авлаа ккк Сити түрүүлбэл манайх Грилишийн наймаанд нэмэлт 15-г авна гэсэн үү ккк

Чи бид хоёрт төгс тоглолт боллоо... хахаха :sup:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Тэгшээ » Mon May 23, 2022 1:12 am

Коуг минь байлгаж байхгүй Жи нээрээ.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Өсөхбаяр » Mon May 23, 2022 1:32 am

Villa_Bayaraa wrote:За за арай л барсангүй... гэхдээ л муу Пеп-ийг уйлуулаад авлаа ккк Сити түрүүлбэл манайх Грилишийн наймаанд нэмэлт 15-г авна гэсэн үү ккк

хоржоонтой л тоглолт болсын бна. эцэстээ аль аль талдаа ашигтай салж бгаамдаг уу даа :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Gunnerz » Mon May 23, 2022 1:45 am

gerrard chadlaaraa shaalaa oor yahav dee
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Chin-T-Mac » Mon May 23, 2022 2:47 am

:kissing:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby meesh » Tue May 24, 2022 9:08 am

Сайн үзлээ, баярлалаа. Бас л өндөлзүүллээ. Ээ дээ тун дөхлөө шүү. Уаткинс бас олон юм алдахымдаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby El Payaso » Tue May 24, 2022 11:48 am

Коуг гоол хийхээр Жигийн удирдсан баг за ингэж л үйлийн үр тасрах ёстой юм бх даа гэж бодож бсн шүү хаха.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Gooner » Tue May 24, 2022 12:30 pm

Жи ч оноо салгах гэж нэлээн чичирсэн шүү, сүүлд Рамсиг суулгаад Ингсийг оруулж ирж энэ тэр..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Mon Jun 06, 2022 12:07 pm

За хүлээлтээс доогуур өндөрлөсөн улирлын араас Жеррард маань наймааг гялалзуулж байна... манай хүн пре-сизоныг бүрэн бүрэлдэхүүнээрээ эхэлмээр байна гээд байсан иймэрхүү зүйл хийх гээд байж...

Image

Филиппэ Коутиньо... АМ...29 настай... 17 саяар жинхэлсэн... 4 жилийн гэрээ... 125K цалин авна... Барсад 470К авдаг байсан гэдэг...

Image

Бубакар Камара... ДМ...22 настай... фрий... 5 жилийн гэрээ... 145K цалин... Марсиелтай хамт ЧЛ-д тоглох эрхтэй болсон байсан ч манайд ирлээ...

Image
Диего Карлос... СБ...29 настай... 26 саяар ирсэн... 100К цалин... Севиллатай хамт ЧЛ-д тоглох эрхээс татгалзан манайд ирлээ...

Энэ хэд дээр нэмээд өнгөрсөн жил манайд зээлээр ирсэн байсан Робин Олсеныг Ромагаас 3,5 саяар жинхэллээ...

Нилээд хэдэн чанартай наймаа хийчихлээ... дажгүй тоглогчид ЧЛ-д тоглох эрхээсээ татгалзаад манайд ирж байгаа нь манай төсөл тэдэнд итгэл төрүүлснийх, бас мэдээж Жеррардын нэр нөлөө их байна... Яалт ч үгүй Жеррард гэдэг нэр нь өөрөө их том брэнд юм байна.... үр дүнд нь багийн тоглогчдын ерөнхий калибр эрс дээшилсэн харагдаж байна... Одоо нэг класс довтлогч л хэрэгтэй байна даа... нэмээд нилээд хэдэн вингерээ явуулах хэрэгтэй болж байна... бас Чуквемека хүүгийн гэрээг сунгах хэрэгтэй байна...

явуулах тоглогчдын хувьд Трез, Эл Гази, Гилберт 3-г явуулна... Сансон, Накамба 2-н нэг явж таарна байх... Чуквемекатай гэрээ сунгавал Траоре ч явж таарах байх... аргагүй манай энэ хэд ПЛ-н топ 6 түвшинд тоглоход арай араам дутаад байгаа... Яангийг 1 жилээр сунгаад авч үлдэх байх... гол нь хувцас солих өрөөнд нөхөр хэрэгтэй...

яг одоогийн байдлаар ирэх жилийн гараа иймэрхүү болох нь... яг бүтэн зунжин бэлтгэлээ хамт хийгээд улирлыг формлог эхлүүлбэл ч юм дуулгана даа...

.............................Ваткинс/Ингс............
Буэндиа/Траоре .............................Коу/Бэйли
............МкГинн/Рамсей..............Луиз/Сансон.....
............................Камара/Накамба...........
Динье/Яанг.......Мингс/Хаус........Карлос/Конса....Кэш/Чамберс....
..................................Эми/Олсон...........

дүү Рамс?й, Тим, Керни, Бидас, Арчер зэрэг ирээдүйтэй залуус бүгд зээлээр явж таарах байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Wed Jul 27, 2022 4:18 pm

Image

Улаан авсан нөхөр багийнхнаа хоолонд даах нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Sun Jul 31, 2022 8:27 pm

За ямар ч байсан улирлын өмнөх тоглолтуудаа хийж дууслаа...

Улирлын өмнөх тоглолтын нээлтээ уламжлал ёсоор Уолсаллын эсрэг хийж 4:0-ээр ялсан...
Дараа нь Автсрали дахь аялал эхэлж, Лийдсийг 1:0-ээр, Брисбаныг 1:0-ээр ялж, МанЮ-тай 2:2-оор тэнцсэн...
Хамгийн сүүлд өчигдөр Францад очиж Реннтэй тоглон 2:1-ээр яллаа...

Мингс багийн ахлагчийн туузаа МкГиннд алдлаа...

Нөхөрсөгүүдийг харж байхад шинэ цэрэг Карлос ганган байна... Камара хийгүй байна... Бэйли ёстой гялалзлаа... гарааны эрхээ баталгаажуулаад авчих шиг боллоо... хохирогч нь Буэндиа болох нь... Ваткинс 1-н эсрэг 1 хэд хэдэн удаа алдлаа... финиш тааруухан л байна... Эзри Конса харин эргэн ирэлт хийж Мингсийг сэлгээ рүү явуулахаар болчих шиг боллоо...

Жигүүрийн хамгаалагчид давгүй... Луиз, Сансон, Рамсей, МкГинн зэрэг төвийн хагасууд боломжийн байна... Каллум Чамберс гялалзлаа... манай СБ байрлал дээр үнэхээр ширүүн өрсөлдөөн болж байна... сайхан байна...Баруун ар дээр Кесслер Кейн хүү онцгой байлаа... үр дүнд нь Фредрик Гилберт л ажилгүй болчих шиг боллоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby rednasca » Wed Aug 03, 2022 9:20 pm

манайх Чуквемека хүүг нь гэнэт дарчихлаа шдээ... танайхан юу гэнэ?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Sun Aug 07, 2022 8:56 am

rednasca wrote:манайх Чуквемека хүүг нь гэнэт дарчихлаа шдээ... танайхан юу гэнэ?...


Манайхан бол баяртай байгаа шд хэхэ... нөхөр угаасаа ноднин жилээс л гэрээгээ сунгахгүй гэдийгээд байсан... энэ 1 сард үнэгүй алдах дээрээ тулчихаад байсан юм... би ч хувьдаа 5-7 саяар л зарах байх гэж бодсон 20 хүргэчихлээ... нэгэнт сэтгэл нь өөр газар байгаа хүнийг хүчээр байлгах хэцүү л дээ... Барса, Милан энэ тэр гэж өндөр авахуулж байгаад танайд өгчихлөө...
нөхөр болохоор байнга гараанд гармаар байна гээд байсан... манайд өнгөрсөн улирал гараа сэлгээ нийлээд 10-аад тоглолтод оролцсон санагдана... онцгой юм бол харагдаагүй... явж явж агент нь л толгойг нь эргүүлчих шиг болсон... ойрын 2 жилдээ арай л болоогүй... гэхдээ яахав дөнгөж 19-тэй 22-23 насандаа бол мангас болох байх оо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Sun Aug 07, 2022 9:34 am

За өчигдөр багийнхаа тоглолтыг үзлээ... яахав ерөнхийдөө дажгүй...

гэхдээ өнгөрсөн жил харагдаж байсан 1 асуудал яг харагдлаа... эсрэг баг эхэлж гоол хийгээд хойш суугаад хамгаалсан үед манайд 16 дотор нь ороод 2 давхарт үзэх довтолгооны хүн алга... манайд байгаа 3 довтлогч хоорондоо яг адилхан Ваткинс, Ингс, Арчер бүгд яг адилхан 178-180 см... айлын өндөр хамгаалагчид дунд орчихоор 2 давхарт хэцүү болчихож байгаа юм... арай дөнгүүр нь Ваткинс... гэтэл сая нэмээд 2 давхарт ганц сайн үздэг Мингсээ сэлгээнд суулгачихаар болох ёстой юм болдгоороо боллоо... Айлын довтлогч нар Соланке 188, Муур 196 ... 2 гоолоо хоёуланг нь 2 давхарт илүүрхүүлээд алдчихсан... сүүлийн гоолыг бүр толгой илүү гарч ирээд мөргөж байх жишээтэй...

тактикийн хувьд хамгаалахдаа 4:3:1:2 болоод довтлохдоо 4:3:3, 3:4:3 болоод байгаа харагдсан... санаа нь бол зөв байна... одоо гоё гүйцэтгэх хэрэгтэй байна...
Смит Ваткинс, Ингс 2-г зэрэг тоглуулах аргаа олохгүй байсаар халагдсан... Жеррард ч бас олохгүй байгаа бололтой... хэрвээ ийм байдалтай удвал аль нэгийг нь 1 сард юмуу ирэх зун бараг зарах биз...

Шинэ цэргүүдээ харлаа... Карлос уг нь давгүй... гэхдээ мэр сэр хий гаргахаар байрын юм байна... Мингсээс арай хурдан юм байна... зөрөөд намхан /184/ болохоор Мингс /196/ шиг 2 давхарт мангасдаж чадахгүй байна... харин Камара хүү бол үнэхээр эрдэнэ юмаа... довтолгооны үед хойш татаад 2 СБ-н дунд их гоё тоглож байна... хамгаалах үед урагшлаад ДМ үүргээ сайн гүйцэтгэж байна... тэсэрч байна, техник байна... сүүлд 16-н гаднаас бас гоё цохиж харагдана лээ... юм юмтай юм байна... ПЛ-д дасаад ирэхээд бүр л гоё болох юм байна...

Коу хий эргэсэн хэвээр... жигүүрт гарахаараа бүр сугараад байна... "нүхэнд" арай дээр үзэх юм... гэхдээ л нөхрийг хамгаалах аргаа ПЛ-н хамгаалагчид олчихсон юм байна... одоо Жеррард л нэг гарц гаргалгаа бодож өгөхгүй бол ингээд зай бөглөөд байвал хэцүү юм байна... хамгаалалтанд нэмэр багатайг ч хэлэх үү... эсрэгээрээ Буэндиа хамаагүй дайчин тоглож байна...

Рамсэй хүү тааруу байлаа... Бэйли уг нь давгүй мөртлөө нэг л болохгүй байна... яг л тээр жилийн Нзогбиа шиг санагдаад байх боллоо... техник нь байгаад байдаг, хувийн ур чадвараар ганц 2 хүнийг аргалаад байдаг тэгсэн хэрнээ яг багтайгаа уусаж нэгдэж чаддаггүй... Гэхдээ Жеррард итгээд бүтэн тоглуулсан...

Гэхдээ яахав ерөнхийдөө бол боломжийн... хөл гараа олчихвол тоглож болохоор скуад... сая бол Борнмутыг бассан тал ажиглагдсан... тэгээд тоглолт эхлээд 2 дахь минутад гоол алдаад... айл шууд хойшоо суучихсан 5 өндөр хамгаалагчтай... тэрийг нэвтлэх гэж ухнадсаар байгаад л дууслаа...

баг нийтээрээ их намхан байна... хамгийн өндөр нь Эми Мартинез 193, Конса 188... тэгээд дундаас Камара 184... бусад нь 180 ба түүнээс доош... тэгсэн мөртлөө айл шигдээд хамгаалчихаар 2 давхараар л нүүлгээд байх юм... энэ дээр л нэг гаргалгаа хэрэгтэй байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby meesh » Sun Sep 04, 2022 10:44 am

Сититэй сайн үзсэн байшт
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Wed Nov 16, 2022 11:54 am

За цонх хагарсан хойгуур Жеррард маань явж Эмери иржээ... ирээд шууд МанЮ-г талбай дээрээ 27 жил хожоогүй цувралыг зогсоогоод, Брайтоны талбай дээр энэ жилийн эхний away хожил авлаа...

Жеррард уг нь хувь хүнийхээ хувьд давгүй байсан... даан ч багийн тоглолт ямар ч характергүй байсан... Уг нь бүрэлдэхүүний хувьд МОН-ы ид үеийн Виллагаас хойших хамгийн хүчтэй бүрэлдэхүүн байгаад байдаг... тэгсэн тоглолт маань ямар identity байдаггүй... хажууд нь Диногийн доор манай баг илүү характертэй, identity-тай тоглодог байлаа... харин Эмеригийн нэг таалагдсан юм нь нөхөр ирээд шууд манай баг цаашид яаж тоглох нь ойлгомжтой болчихлоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby kayo » Thu Nov 17, 2022 4:02 pm

Эмери уг нь дундаж багт сайн даа, тийм дундаж тоглогчидыг гоё шахаж потинциалаас нь илүү гаргаж тоглодог. Том баг дээр л унжийчихдаг, мэдкү яадгийн байгаан. Нэмээд жоохон амбийц муу, байнга хамгийн гол тоглолтонд азгүйтдэг, жоохон бүтэлгүй юм шиг санагддаг шдээ. Гэхдээ ч Еврог бол аваад сурчихсан л даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Fri Nov 18, 2022 9:32 am

kayo wrote:Эмери уг нь дундаж багт сайн даа, тийм дундаж тоглогчидыг гоё шахаж потинциалаас нь илүү гаргаж тоглодог. Том баг дээр л унжийчихдаг, мэдкү яадгийн байгаан. Нэмээд жоохон амбийц муу, байнга хамгийн гол тоглолтонд азгүйтдэг, жоохон бүтэлгүй юм шиг санагддаг шдээ. Гэхдээ ч Еврог бол аваад сурчихсан л даа.


харин тиймээ... гэхдээ манайд бол Евро нь хангалттай доо... эсрэгээрээ манай Дино хамгийн чухал тоглолт дээр тултал тоглуулдаг байж билээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

Postby Villa_Bayaraa » Sun Dec 11, 2022 7:41 am

Хэрвээ Жеррард "бүтсэн" бол Коу, Диего Карлос, Луиз 3 маань Бразилийн шигшээд, Камара Францын шигшээд, Ингс, Ваткинс 2 Английн шигшээд, Буэндиа Аргентины шигшээд бараг дуудагдах боломжтой байж... Яахав аль нь ч гараанд гарахгүй байх байсан ч хөөрхөн сэлгээнд сууж байгаад ирэх л байж хэхэ...

Энэ удаагийн ДА-д Кэш Польшид гараанд, зээлээр ирсэн Бэднарэк Польшийн сэлгээнд, Дэндонкер Бэльгийн гараанд, Эми Аргентины гараанд... за тэгээд одоо Эми маань Алтан дагинаа аваад ирэх л үлдээд байна даа....

Ингээд харахаар багийн ерөнхий чансаа сайжирчээ... хэзээ байтлаа манайхнаас ДА-д ингэж олноороо яваад, ийм олон тоглогч явж болохоор байж гээд яриад сууж байлаа даа...

Нэг таагүй шуум байгаа нь Эмери Эми 2 таарамжгүй байгаа юмуу даа... Тэгээд энэ Мороккогийн Боно-г авах гээд ярьж байна гээд байсан... одоо ч Боно-гийнх нь үнэ талийгаа байлгүй... хэрвээ үнэн бол Эмери - Эми 2 яаралтай ойлголцоод "найзууд" болох хэрэгтэй байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron