by Villa_Bayaraa » Thu Feb 10, 2022 5:10 pm
Буэндиа сарын шилдэг болсоон... Коу ирээд Буэндиагийн тоглолт эрс сэргэсэн... хамгаалагчдын Буэндиа дээр таргетлах нь багассан. учраас манай хүнд илүү зай гарч байна... өчигдөр шөнө манай довтолгоо үнэхээр вролд класс байлаа шдээ... даанч хамгаалалт маань Чемпионшипийн дундаж багийнх шиг л байлаа... Нэмээд Лийдс манай эсрэг муухай шүд зууж үздэг л дээ... хурган "ривал" багууд шүү дээ ккк...
Коу-гийн эхний хүрэлт, пасс, цохилт, талбайг харах энэ тэр нь бол аргагүй ворлд класс юм байна... Энэ талуудаараа Грилишээс илүү байна... Харин карсима, багийн уур амьсгалыг барих, сваггер талаараа бол "манай" Грилиш илүү байсан даа...
Дунд шугамд Рамсей хүү маань үнэхээр класс байлаа... хаалганы өмнө баруун зүүний аль алинаар нь гоё цохих юм... 1-р үед 3:1-р илүү болоод тайвширчихсан... манайх одоо хамгаалалтаа цэгцлээд, сэтгэлзүйгээ жигдрүүлчихвэл топ 4-н төлөө Вестхэм, Лестер шиг үзвэл үзэх л юм байна...
Одоо үнэхээр 1 шат ахихыг хүсэж байгаа бол СБ дээр Мингс-ийн оронд Класс СБ, ДМ дээр Луизын оронд Класс ДМ, урд Ваткинсын оронд класс довтлогч хэрэгтэй юм байна... манай энэ 3 бол ПЛ-н дундаж болон дундажаас жоохон доохно үздэг багт бол гоё тоглоно... яг Жеррардын хүссэн дараагийн төвшиний тоглолтод үнэхээр дутаж байна... Гэхдээ Луизыг ДМ дээр муу тоглож байгаа гэж муулах бас жоохон шударга бус... уг хүн нь СМ... Мингс бол 2 алдаа гаргаад тэр нь 2 гоол боллоо... Ваткинс тоглолтоо дахиад 1 шат ахиулахгүй бол бусдадаа чирэгдэх маягтай болчихлоо....
Урд бол Коу, Буэндиа, тэгээд дундаас Рамсей, 2 жигүүрт Динье, Кэш үнэхээр гоё байна... бүр тоглолтыг нь харахад нүд баясах юм... МкГинн, Конса 2 дундаж байсан... Луиз, Ваткинс хүлээлтэнд хүрсэнгүй... Мингс муу байлаа...