ARSENAL FC 2021/22: What Europe?

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Арсенал энэ улирлыг аль хавьд дуусгах вэ?

Түрүү, үзүүрт
6
13%
Айргийн зургаад
12
26%
Бөөн дундын эхэнд
14
30%
Бөөн дундын адагт
5
11%
Чампионшип руу
10
21%
 
Total votes : 47

ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Цогоо » Tue Aug 10, 2021 10:18 am

Image

Шинэ улирлын сэдвээ нээе дээ. Арсеналыг үзэж эхэлснээс хойшх хамгийн гонжроо улирлаар өнгөрсөн улирлыг нэрлэж байна. Манайхан санал нэгтэй байгаа байх. Улирлын эхэнд Коммюнити шиилд авснаас бусдаар ёстой тэр гээд хэлчхээр урамтай юм үгүй улирал байлаа гэвэл бас худлаа болох байх. Букаё Сака, Эмил Смит Роув, Жо Виллок тэргүүтэй академийн хүүхдүүдийн бага зэрэг гялтайсан улирал л байлаа даа. Шилжилтийн үеэ дуусгаагүй шахуу хүүхдүүдийн нуруун дээр Арсенал клубийнхээ хамаг ачааг ичих ч үгүй үүрүүлээд явж байгаа томцуул одоо бараг өөрсдөө ичээд зайлах хэрэгтэй шт. Виллиан энэ тэрийг харахаар дотор муухайрах шиг болж байна.

УДИРДЛАГА
Захирал
- Пекамын Лорд Харрис
- Стан Кроэнкэ
- Жош Кроэнкэ
- Тим Льюис

Гүйцэтгэх захирал
- Винаи Венкатешам

Техникийн захирал
- Эду Гаспар

ДАСГАЛЖУУЛАГЧИД
Үндсэн багийн менежер
- Микэл Артэта

Туслах дасгалжуулагчид
- Стив Раунд
- Албэрт Стуивэнбэрг
- Карлос Күэста
- Николя Ёвэр
- Мигэль Молина

Хаалгачийн дасгалжуулагч
- Иньяки Канья Павон

Академийн менежер
- Пер Мэртэзакэр

Нөөц багийн менежер
- Кевин Бэтси

Тоглолтын чанарын албаны дарга
- Шад Форсайт

Эмнэлэг
- Гари О’Дрисколл

Википедиа дээр нэг ийм сонирхолтой зураг байхаар нь чирээд ирэв. Арсенал клубын 1893 оноос хойшх лигийн үзүүлэлтүүд гэнэ. Том зураг байна, өөрсдөө ороод харчих.
https://upload.wikimedia.org/wikipedia/ ... ce.svg.png

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН (2021 оны 8-р сарын 10-ны байдлаар)
Хаалгач
- Бернд Лено
- Рунар Алекс Рунарссон
- Артур Оконкво

Хамгаалагч
- Эктор Беллерин (дэд ахлагч)
- Киеран Тиерни
- Габриэл
- Сэдрик Соарэс
- Роб Холдинг
- Калум Чэмберс
- Сеад Коласинач
- Пабло Мари

Хагас хамгаалагч
- Томас Партэй
- Букаё Сака
- Эмил Смит Роув
- Лукас Торрейра
- Эйнсли Мэйтланд-Найлс
- Мохамед Элнэни
- Жо Виллок
- Гранит Жака (дөтгөөр ахлагч)

Довтлогч
- Пьер-Эмэрик Обамэянг (багийн ахлагч)
- Александр Лаказэтт (гутгаар ахлагч)
- Виллиан
- Николя Пэп
- Рейсс Нелсон
- Фоларин Балогун
- Эдди Нкэтиа
- Габриэл Мартинелли

Зээлээр явсан
- Виллиам Салиба
- Константинос Мавропанос
- Маттео Гэндүзи

Яваар одогсод
- Давид Луиз

Шинээр ирэгсэд
- Алберт Самби Локонга
- Нуно Таварес
- Бэн Ваит

ШИНЭ УЛИРЛЫН ЭХНИЙ ТОГЛОЛТУУД
2021.08.13 Брэнтфордын талбай дээр
2021.08.22 Челситэй талбай дээрээ
2021.08.28 Ман Ситигийн талбай дээр
2021.09.11 Норвичтой талбай дээрээ
2021.09.18 Бурнлейгийн талбай дээр
2021.09.26 Тоттэнамтай талбай дээрээ

Үргэлжлэлийг энэ хаягаас ороод хэвлээд авч болох юм байна.
https://dailycannon.com/static/uploads/ ... 0x1358.jpg
https://dailycannon.com/static/uploads/ ... scaled.jpg

***

Зургийн тайлбар:

Кроэнкэ Артэтагаас асууж байна:
- Микэл миндөө, Европт манайх эхлээд хаанахтэй үзэх билээ?

Артэта хариуд нь ийм царай гаргаад:
- What Europe? :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Цогоо » Tue Aug 10, 2021 12:26 pm

Эднүүс дундаас энэ хэдийг явуулахад нэг их гомдоод байхааргүй л байна.

- Рунар Алекс Рунарссон
- Эктор Беллерин (дэд ахлагч)
- Сэдрик Соарэс
- Сеад Коласинач
- Мохамед Элнэни
- Пьер-Эмэрик Обамэянг (багийн ахлагч)
- Виллиан

Ньюкаслчуудад Жо Виллокийн өнгөрсөн улирлын тоглолт их нийцтэй санагдсан тул 25 сая паундын санал тавиад бараг зөвшөөрсөн бололтой. Виллокийг авчхаад нөхөд бас болоогүй Роб Холдингийг авах тухай ярих юм гэсэн юм уншсан. Чи битгий ху* аа гэмээр байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Цогоо » Tue Aug 10, 2021 2:25 pm

Хуучин сэдвийн сүүлийн хуудаснаа хэн юу яриав?
Rozigoo wrote:Саяны нөхөрсөг үзээд Аубаг түвшин доогуур багийн эсрэг баг нь сайн тоглохгүй байлаа ч, хувийн ур чадвараар ядаж нэг гоол хийчих байх гэж харлаа байдгүй шүү, нэг л унжийсан нөхөр байх юм, Артетагын арга барилтай таарахгүй байна уу гэж бодоод жоохон стат ухаад үзтэл ПЛ-н хүрээнд өмнөх 3г дасгалжуулж байхад 125 минутанд 1 гоол хийдэг байсан бол Артетагаас хойш 184 минутанд нэг гоол хийж байна, 1 жилийн дотор хөгширч шалиагүй л баймаар юм :RD

энэ жил Аубагаас юм хүлээгээд хэрэггүй гэж бодоод л байна, уул нь бүр таг болчхоос нь өмнө хямдхан ч болтугай явуулах боломж олдохгүй байхдаа ...
Rozigoo wrote:
У.Тэмүүжин wrote:Гоё хамгаалагч


23 тай бараг л чампионшипийн багийн хамгаалагч хамгаалагч 50 гэхээр үнэтэй бишүү? Англи гээд үнэ өсчвүү яав? шууд гараанд гарах хэмжээний юу?

Габриел - Уайт гэхүү? Холдинг - Уайт гэхүү?
Radiohead wrote:Баруун талдаа гардаг юм байлээ.
...................................................Leno/Runarsson/Okonkwo/Hein
Hector/AMN/Cedric...............White/Holding/Chambers...........Gabriel/Mari/Clarke.......Tierney/Tavares/Kolasinac
........................................Partey/Torreira/Azeez...............Xhaka/Elneny
Saka/Pepe/Nelson...............................ESR/Willock/Hutchinson.................................Aubameyang/Martinelli/Willian
...................................................Lacazette/Nketiah/Balogun

Бүрэлдэхүүн үнэхээр сул байна даа. Тэр 3-р хаалгач Оконкво гэдэг нөхөр дэмий гозон юм аа. Реакц муутай. Оронд нь Хейн нь хамаагүй дээр юм. Лено гэмтэхэд л хаалгач том асуудал болох нь ээ.
Бэллэрин, АМН, Кола, Торрейра, Виллиан гээд ер нь явах байх.
Төвийн хагас дээр олигтой хүн аваасай билээ.
El Payaso wrote:Бэтисээс Гүйдо Родригезийг авна гэсн шуум дуулдана лээ. Шакагаас лав илүү л санагдсан.
Villa_Bayaraa wrote:
Radiohead wrote:Баруун талдаа гардаг юм байлээ.
...................................................Leno/Runarsson/Okonkwo/Hein
Hector/AMN/Cedric...............White/Holding/Chambers...........Gabriel/Mari/Clarke.......Tierney/Tavares/Kolasinac
........................................Partey/Torreira/Azeez...............Xhaka/Elneny
Saka/Pepe/Nelson...............................ESR/Willock/Hutchinson.................................Aubameyang/Martinelli/Willian
...................................................Lacazette/Nketiah/Balogun

Бүрэлдэхүүн үнэхээр сул байна даа. Тэр 3-р хаалгач Оконкво гэдэг нөхөр дэмий гозон юм аа. Реакц муутай. Оронд нь Хейн нь хамаагүй дээр юм. Лено гэмтэхэд л хаалгач том асуудал болох нь ээ.
Бэллэрин, АМН, Кола, Торрейра, Виллиан гээд ер нь явах байх.
Төвийн хагас дээр олигтой хүн аваасай билээ.


Нээрээ тоглоомгүй танай бүрэлдэхүүн яагаад ийм сул болчихов? Манай бүрэлдэхүүнээс ялгарах юмгүй харагдаж байна... Класс тоглогчидгүй болчихсон юм шиг... Ауба, Лака, Партей гээд дуусч байгаа юмуу... яахав Тиерни, ЭСР, Сака, Пэпэ, Мартинэлли гэх мэт гоё залуус бол байна...
Radiohead wrote:Харин тиймээ. ЧЛ-н эрх байхгүй болохоор том нэрс ч ирэхээ байсан. Партейг класс гэхээргүй л нөхөр санагдсан. АМ-дээ байнга гараанд гардаг ч байсан юм уу. Preseason-р хаалттай цохилт нтр хийгээд байсан энэ улирал шувуу буудах нь багасан байлгүй дээ :ногоон:
Ауба, Лака 2 ч үеээ өнгөрөөж байгаа.
Харин ЭСР улам гоё болж байлээ. Довтолгоог Мартинелли, Сака энэ 3-таа л найдаж байна даа
Gunnerz wrote:Neg racist shaachya uhaan muutai haruudaar duurle
mazi wrote:Локонга гээд ноунэйм бачка 17 сая
Джака 20 сая лол :RD
Тэмми Абрахамыг авч тэнэгтэх вий дээ 40-д гайгүй довтлогч олдохгүй юм бхдаа
энэ илүү хүмүүсээ одоо зарах гээд бган болоо :smile:
Gooner wrote:
Rozigoo wrote:ESR-т 10г өгчинө гэхээр 10 номер дээр илүү том тоглогч авахгүй гэсэн үгүү :sad:

Тэгж таарч байх шиг байна, ер нь олон байрлалд сэлгэлт хийж байгаа болохоор санхүүгийн хувьд ч тэр авахад хэцүү, том тоглогч ч ирэхэд хэцүү. Рамост ЧЛ-д ороогүй гээд рэжэктлүүлсэн байсан.
ЦБ, ЛБ бэк ап, ДМ авчихсан, одоо хаалгач, РБ, бэк ап довтлогч авна гээд харвал АМ дээр хүн авахгүй байх. Түрүү жил авах гээд үнэ тохироогүй Аоуарын нэр гараад байгаа юм, хэрвээ авлаа гэхэд хэн нь хаанаа тоглох юм байгаан.
Gooner wrote:Английн экспертүүд бол Бэн Вайтыг сайн наймаа боллоо л гээд байгаам билээ лд. Магадгүй уруудаж яваа Варанаас илүү үр дүнтэй байж мэднэ
El Payaso wrote:Вайт англи гэхэд их гоё техниктэй л хамгаалагч байна лээ.
BLGN wrote:Жакагийн наймаа нурсан байна.Эсрэгээрээ Арсенал шинэ гэрээ санал болгох гэж байна.Өчигдрийн нөхөрсөг тоглолтын дараа Артета "үлдэнэ" гэдгийг нь баталжээ.Мань хүний планд байгаа л гэсэн байна.
Ковидоос үүдэлтэй хямрал,дээрээс нь энэ Парте гуай бэртэж гэмтээд олигтой тоглохгүй байгаа учраас үлдэх нь бараг зөв болчихов уу дөө.Өчигдөр шагайны бэртэл аваад алга болоод өглөө.
Gooner wrote:Рома яахав гонжирсийн шиг байна. Эхэндээ наймаа 20-25д хийх гэж байснаас бага багаас буулгаад байснаа Самбиг авсний дараа бараг 14 саяд авна, нтр гээд хүлээлтийн байдалд эд нар зарахгүй хаачдийн гээд суучихсан юмууд. Зарах гээд гуйгаад байвал бараг үнэгүй авчих байсын бишүү :ногоон:
Тэгээд гэрээг нь 2025 хүртэл сунгаж байх шиг байна.

Ер үлдсэн нь дээр л дээ, төвд баахан шинэ хүмүүс байгаа үед төвийн тоглолтыг тогтворжуулахад хэрэгтэй. Самби шинэ, Партэй түрүү жил бараг л тоглоогүй, сая шагайны гэмтэл авчлаа.

Урд талд Лакаг зарж өөр тоглогч авах уу, Лакагаа нухах уу, авч болох опшнуудаа хараад байх шиг.

Хойно хамгаалалт дажгүй болчлоо.

Хагас бас дажгүй байх, урд довтолгоо л асуудал болж магадгүй дээ шинэ улиралд..
У.Тэмүүжин wrote:Шинэ наймаанууд бүгд гоё тоглож байна лээ. Болдог бол ингээд л тоглочмоор байна
............Ауба
ЭСР....................САКА
......Шака....Самби
...........Парти
BLGN wrote:
Сака иржээ.Сака гэснээс мань хүн энэ жил манай ахлагчийг банздах юм шиг л санагдаад байгаам даа.Пепе одоо банздуулаад суугаад байхгүй л байх.Тийм болхоор манай ахлагч хичээхгүй бол ч хэцүүдлээ шүү.Довтлогчийн байрлал дээр ч гэсэн олигтой байж чадахгүй Лакад байраа алдахвий дээ.
mazi wrote:Креатив бүр 0 шаажийнаа Тот-н эсрэг
Хурдан найруулагч аваасайдаа улирал нь эхэллээ
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Rozigoo » Tue Aug 10, 2021 11:08 pm

ty, гоё ах :sup:


Цогоо wrote:Эднүүс дундаас энэ хэдийг явуулахад нэг их гомдоод байхааргүй л байна.

- Рунар Алекс Рунарссон
- Эктор Беллерин (дэд ахлагч)
- Сэдрик Соарэс
- Сеад Коласинач
- Мохамед Элнэни
- Пьер-Эмэрик Обамэянг (багийн ахлагч)
- Виллиан


болдог бол auba -г уул нь явуулчмаар л байна, сэтгэл дутсан уу чадвар дууссан уу? сүүлийн улирал хагас энэ хүнээс олигтой юм гарсангүй, ирэх жил болохоор улам үнэ унах л байхдаа
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby mazi » Thu Aug 12, 2021 10:08 am

авах хүн бгамуудөө зайлуул
Рунарсоныг ямар ацаа хийж авдаг бнаа зарах бсын бол
Одоо тгд Рэмсдэйл гэшш
бараг Барсагийн Нету нь хямд туснадаа
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby CrossBonez » Thu Aug 12, 2021 11:52 am

Цогоо wrote:Хуучин сэдвийн сүүлийн хуудаснаа хэн юу яриав?

Nice touch.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3741
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby fond » Thu Aug 12, 2021 12:17 pm

Цогоо wrote:Image

Шинэ улирлын төсөөллөө энэ зургаар илэрхийлж байгаа юмуу? :ногоон:
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Цогоо » Thu Aug 12, 2021 12:25 pm

Кроэнкэ Артэтагаас асууж байна:
- Микэл миндөө, Европт манайх эхлээд хаанахтэй үзэх билээ?

Артэта хариуд нь ийм царай гаргаад:
- What Europe?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Өсөхбаяр » Thu Aug 12, 2021 1:40 pm

Цогоо wrote:Кроэнкэ Артэтагаас асууж байна:
- Микэл миндөө, Европт манайх эхлээд хаанахтэй үзэх билээ?

Артэта хариуд нь ийм царай гаргаад:
- What Europe?

:-o :-o :-o
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Цогоо » Sat Aug 14, 2021 12:36 am

ТОГЛОЛТЫН ӨМНӨХ ТООН МЭДЭЭЛЭЛ
https://www.bbc.com/sport/football/58109868

Хоорондын тоглолт
 Брэнтфордын талбай дээр бүх тэмцээнд Арсенал зургаа тоглосны ганцад нь л хожсон. Нэг тэнцэж, дөрөв хожигджээ. Гэхдээ хамгийн сүүлд 1947 онд тоглож байсан юм байна.
 Брэнтфордын хувьд дээд лигт тоглосон хамгийн сүүлийн тоглолт нь 1947 оны 5 дугаар сард Арсеналд 1-0 хожигдсон тоглолт байжээ.
 Хамгийн сүүлд хоорондоо 2018 оны 9 дүгээр сард Лигийн цомын гуравдугаар тойрогт Данни Вэлбэкийн хоёр, Александр Лаказэттын нэг гоолоор 3-1 харьцаатай Арсенал хожиж байж.
 Английн дээд лигийн түүхэнд Арсенал, Брэнтфорд хоёр л Лондонгийн дерби тоглолтод хамгийн өндөр хожлын хувьтай байдаг юм байна. Арсенал 700 тоглолтоос 329 хожилтой 47%, харин Брэнтфорд 28 тоглолтоос 12 хожилтой 43% гэнэ.

Брэнтфорд
 Брэнтфорд клуб Английн Премьер Лигт тоглож байгаа 50 дахь, Лондонгийн 10 дахь клуб болж байна.
 Энэ улирал тэдний дээд лигт тоглох зургаа дахь, харин 1946-47 улирлаас хойшх эхний улирал болох юм.
 Өнөөдөр хожиж чадвал 2008-09 улиралд Халл Сити талбай дээрээ Фулэмыг хожиж байснаас хойш талбай дээрээ нээлтийн тоглолтод хожиж чадсан анхны шинэков болох боломжтой.
 Брэнтфордын цэнгэлдэх АПЛ-ийн тоглолт явагдах 60 дахь цэнгэлдэх болох ба Арсенал тэнд 59 тоглосны 53 удаад нь хожжээ.
 Иван Тоней өнгөрсөн улиралд 33 гоолоор Чампионшипын мэргэн бууч болсон ба өмнө нь 2015-16 улирлаар Ньюкаслын бүрэлдэхүүнд байхдаа АПЛ-т 12 минут тоглож байсан.
 Томас Франк АПЛ-т баг удирдаж байгаа хоёр дахь Дани менежер болно. Өмнөх нь Михаэл Лаудруп Свонзиг 2012-14 оны хооронд удирдаж байсан.

Арсенал
 Хэдийгээр өнгөрсөн улирлын төгсгөлд тав дараалж хожсон ч гэсэн Арсенал 1977 оноос хойш анх удаа эхний долоон байрнаас доош улирлыг дуусгасан.
 Өнгөрсөн улиралд хожиж яваад алдсан оноо 8, зөвхөн Лийдс л үүнээс илүү үзүүлэлттэй.
 Нээлтийн тоглолтыг айлын талбай дээр хийхдээ 2000 онд Сандерландын талбай дээр 1-0 хожигдож байснаас хойш хожигдоогүй.
 Айлын талбай дээр лигийн таван тоглолт дараалж хожсон тохиолдол 2015 онд Арсэн Вэнгэрийг байх үед л сүүлд тохиосон.
 Александр Лаказэтт бол АПЛ-ийн хоёр удаагийн нээлтийн тоглолтод гоолдсон цорын ганц тоглогч юм. 2017-18 болон 2020-21 улирлуудыг мань хүн эхлүүлж байсан.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby )(ottaь » Sat Aug 14, 2021 3:56 am

За ёстой хэцүүхэн улирал болох нь дээ..Нодлингоос ахиц алга л гэж харагдаж бна. Жака гаргадаг алдаага гаргасаар, Леногийн алсын пасс байгаа онодгүй хэвээр,утгагүй олон кросс хаядаг хэвээр.... Тонид бүллидүүлээд бхаар дараа долоо хоногт Лукакууг яана вэ....
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1175
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Nova » Sat Aug 14, 2021 11:01 am

Артетаг хэдэн улирал харах гээд байгааг ойлгохгүй юм.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby У.Тэмүүжин » Sat Aug 14, 2021 11:48 am

Одоо Челси Ситид дараалалж бавуулаад тилтнээсээ гарахгүй байсаар байгаад улирал дуусах байх даа.
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6188
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Rozigoo » Sat Aug 14, 2021 1:41 pm

нөгөө 50 сая маань хэд хэд сайхан чанах шив, дээрээс нь энэ баруун ар дээр хүн олохгүй бол үнэхээр бүтэхгүй юм байна.
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby BLGN » Sat Aug 14, 2021 3:50 pm

Артетаг дараа жил гэж толгойг нь илэх хугацаа дуусцөөн.10 сар хүртэл хараад яахаа шийдэх биз.Угааасаа жинхэнэ шалгалт болхоор тоглолтууд байгаа.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Rozigoo » Sat Aug 14, 2021 9:16 pm

ауба дээр санал сонсоно гэсэн байна? үнэн үү? санал явуулах багууд байгаа болов уу?
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Gunnerz » Sat Aug 14, 2021 9:19 pm

turkuudees sanal ireh bh oor ch irehgui biz
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby bayarbat » Sun Aug 15, 2021 10:51 am

Шинэ улиралын мэнд.
Наймаа хийдэггүй ээ??? Гараанд 4 , сэлгээнд 2 хүн л Арсеналын түвшиний тоглогч байна. Минийхээр болдог бол Burnley, Westham -с хамгаалагч нар аваад Lei, Wol, Leed -с дунд болон жигүүрийн нөхдүүдийг нь аваад шинэчлэмээр санагдахын. Төвд тоглоод байдаг Буржгар үстэй нэг хүү байсан яасын ингэхэд хөөрхөн л тоглоод байсан даа. Үнэндээ Ауба ПЛ дээ л Кайны дараа орох довтлогч биздээ. Одоогийн төвийн хэд болоод жигүүрийг чинь харахад Ауба яаж гоё тоглохов дээ. Аубаг Челси, Сити, Лив эсвэл манайд тоглож байгаагаар төсөөл улиралд элбэг 20 гоол, энэ 4 төө л байхгүй довтлогч.
Түмэн өлзий түгээмэл баяр орших болтугай
User avatar
bayarbat
 
Posts: 1374
Joined: Mon Apr 02, 2012 7:32 pm
Location: Auckland, New Zealand

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby BLGN » Sun Aug 15, 2021 8:05 pm

Хүүшээ энэ Конте чинь нээрээ сул байгаа юм байна ш дээ.Эдү,Артета 2-г төрхөмд нь буцаагаад мань хүнийг залчихмаар л байна шүү.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Mojul » Mon Aug 16, 2021 5:39 am

Амазоны нөгөө баримтат кино эхлэл муухай боллоо шүү ккк. Энэ жил танайх хийж байгаа гээ биздээ
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby shinee8 » Mon Aug 16, 2021 8:54 am

BLGN wrote:Хүүшээ энэ Конте чинь нээрээ сул байгаа юм байна ш дээ.Эдү,Артета 2-г төрхөмд нь буцаагаад мань хүнийг залчихмаар л байна шүү.

Конте энэ зун Тоттенхемд бол татгалзсан л байна лээ. Дэмжлэг сайтай, гайгүй сайн мөнгө гаргаад өгчих эзэдтэй багт очихыг хүсч байгаа гэдгээ хэлсэн гэсэн. Харин танайх санал тавибал чухам яахын байгаан ?
User avatar
shinee8
 
Posts: 283
Joined: Tue Jul 10, 2018 11:48 am

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby mazi » Mon Aug 16, 2021 10:36 am

крисмас хүртэл хугацаа бгаа бизээ
одоо үлдэж бгаа тоглолтонд оноо авч чадахнуу гүй юу
тоглолтын хувьд ямар ч өөрчлөлт алга
Манай Пепе флоп болчлоо шүү
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby kayo » Mon Aug 16, 2021 11:11 am

Mojul wrote:Амазоны нөгөө баримтат кино эхлэл муухай боллоо шүү ккк. Энэ жил танайх хийж байгаа гээ биздээ

Ийм асуудалтай тусмаа баримтат кино гоё болдгийн байна лээ, улирлын эхэнд баахан асуудалтай байж байгаад дундаас нь сайжираад л аварга аваад л... даанч эднийх тэгэхгүй л байх даа, кк.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Chin-T-Mac » Mon Aug 16, 2021 3:50 pm

Паа сэдэв мэдэв нээсиймуу??? Яах гэсийн бээ??? шууд дараа жилийн сэдэв нээгээд энэ жилээ бэлтгэл туршилт муршилт гэчихгүй... :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8316
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: ARSENAL FC 2021/22: What Europe?

Postby Chin-T-Mac » Mon Aug 16, 2021 3:52 pm

Поо бас полл моллтой, тэрэнд түрүү үзүүр нтр гэжийдэг шүү... Санал өгөөд үзлээ бас ажилдаг юм байна... аймар2
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8316
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Next

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests