ARSENAL FC 2021/22: What Europe?
Posted: Tue Aug 10, 2021 10:18 am
Шинэ улирлын сэдвээ нээе дээ. Арсеналыг үзэж эхэлснээс хойшх хамгийн гонжроо улирлаар өнгөрсөн улирлыг нэрлэж байна. Манайхан санал нэгтэй байгаа байх. Улирлын эхэнд Коммюнити шиилд авснаас бусдаар ёстой тэр гээд хэлчхээр урамтай юм үгүй улирал байлаа гэвэл бас худлаа болох байх. Букаё Сака, Эмил Смит Роув, Жо Виллок тэргүүтэй академийн хүүхдүүдийн бага зэрэг гялтайсан улирал л байлаа даа. Шилжилтийн үеэ дуусгаагүй шахуу хүүхдүүдийн нуруун дээр Арсенал клубийнхээ хамаг ачааг ичих ч үгүй үүрүүлээд явж байгаа томцуул одоо бараг өөрсдөө ичээд зайлах хэрэгтэй шт. Виллиан энэ тэрийг харахаар дотор муухайрах шиг болж байна.
УДИРДЛАГА
Захирал
- Пекамын Лорд Харрис
- Стан Кроэнкэ
- Жош Кроэнкэ
- Тим Льюис
Гүйцэтгэх захирал
- Винаи Венкатешам
Техникийн захирал
- Эду Гаспар
ДАСГАЛЖУУЛАГЧИД
Үндсэн багийн менежер
- Микэл Артэта
Туслах дасгалжуулагчид
- Стив Раунд
- Албэрт Стуивэнбэрг
- Карлос Күэста
- Николя Ёвэр
- Мигэль Молина
Хаалгачийн дасгалжуулагч
- Иньяки Канья Павон
Академийн менежер
- Пер Мэртэзакэр
Нөөц багийн менежер
- Кевин Бэтси
Тоглолтын чанарын албаны дарга
- Шад Форсайт
Эмнэлэг
- Гари О’Дрисколл
Википедиа дээр нэг ийм сонирхолтой зураг байхаар нь чирээд ирэв. Арсенал клубын 1893 оноос хойшх лигийн үзүүлэлтүүд гэнэ. Том зураг байна, өөрсдөө ороод харчих.
https://upload.wikimedia.org/wikipedia/ ... ce.svg.png
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН (2021 оны 8-р сарын 10-ны байдлаар)
Хаалгач
- Бернд Лено
- Рунар Алекс Рунарссон
- Артур Оконкво
Хамгаалагч
- Эктор Беллерин (дэд ахлагч)
- Киеран Тиерни
- Габриэл
- Сэдрик Соарэс
- Роб Холдинг
- Калум Чэмберс
- Сеад Коласинач
- Пабло Мари
Хагас хамгаалагч
- Томас Партэй
- Букаё Сака
- Эмил Смит Роув
- Лукас Торрейра
- Эйнсли Мэйтланд-Найлс
- Мохамед Элнэни
- Жо Виллок
- Гранит Жака (дөтгөөр ахлагч)
Довтлогч
- Пьер-Эмэрик Обамэянг (багийн ахлагч)
- Александр Лаказэтт (гутгаар ахлагч)
- Виллиан
- Николя Пэп
- Рейсс Нелсон
- Фоларин Балогун
- Эдди Нкэтиа
- Габриэл Мартинелли
Зээлээр явсан
- Виллиам Салиба
- Константинос Мавропанос
- Маттео Гэндүзи
Яваар одогсод
- Давид Луиз
Шинээр ирэгсэд
- Алберт Самби Локонга
- Нуно Таварес
- Бэн Ваит
ШИНЭ УЛИРЛЫН ЭХНИЙ ТОГЛОЛТУУД
2021.08.13 Брэнтфордын талбай дээр
2021.08.22 Челситэй талбай дээрээ
2021.08.28 Ман Ситигийн талбай дээр
2021.09.11 Норвичтой талбай дээрээ
2021.09.18 Бурнлейгийн талбай дээр
2021.09.26 Тоттэнамтай талбай дээрээ
Үргэлжлэлийг энэ хаягаас ороод хэвлээд авч болох юм байна.
https://dailycannon.com/static/uploads/ ... 0x1358.jpg
https://dailycannon.com/static/uploads/ ... scaled.jpg
***
Зургийн тайлбар:
Кроэнкэ Артэтагаас асууж байна:
- Микэл миндөө, Европт манайх эхлээд хаанахтэй үзэх билээ?
Артэта хариуд нь ийм царай гаргаад:
- What Europe?