Page 3 of 8

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Sun Sep 24, 2023 11:45 am
by Devil 7
Жонни маань харин сайхан тоглочихлоошд..Ганган ассист, кклийн шийт, тооцуулаагүй гоол... Мартинез хэр удаан гэмтсэн юм болдоо... Гайгүй бгаасай

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Wed Sep 27, 2023 11:48 am
by Жавхаа
Санчо ч энд зүдэрч байх шиг байна... танай халзан тоглогч нараа хөөрхөн чадаад сурчихсан юм бишүү

манай халзан шиг тэгээд зээл мээлээр явуулаад аргыг нь олохгүй дээ... хайран тоглоч нарын карьер

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Fri Sep 29, 2023 3:16 pm
by Devil 7
Санчо бол нээх зүдрээд бсан юм бхгүй шүү...Олэ ,Тэн Хааг аль аль нь л боломж олгож 2 жил харлаа. Үнэн суга бсн шд...Одоогийн нөхцөл байдал бол дарваан хар амнаасаа л болсон

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Sat Sep 30, 2023 9:19 am
by Devil 7
Butcher маань нэг хэсэгтээ тоглохгүй гэнэ дээ...Хавар авсан хүнд гэмтэл нь ер нь сайн эдгээгүй бсан бололтой. Брайтон, Байерн дээр зовиуртай л туугаад бсн юм бх..Эргээд ноднингийн формондоо ордог л бгаадаа

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Sat Sep 30, 2023 11:58 pm
by Mojul
Энэ манай халзан явахгүйнээ. Гарначог гаргаасай Рашфордыг суулгаад. Хүсээд байсан тэр Амрабат бол явахааргүй гар бнаа Паласын тоглогчдод тулах бүртээ дээрэлхүүллээ.

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Sun Oct 01, 2023 12:02 am
by Devil 7
Энэ жил карабоа цомоо л аваядаа...Өөр найдах юм алга

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Sun Oct 01, 2023 12:38 am
by Mojul
Devil 7 wrote:Энэ жил карабоа цомоо л аваядаа...Өөр найдах юм алга
Шаазгайнуудтай дараа шатанд таарсан барах уу?

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Wed Oct 04, 2023 5:09 am
by Mojul
За Онана далдаак нээрээ хожил эргүүллээ шүү. За энэ амрабат гээд суга хаанаас ирсэн бэ. Акадэмээс хүүхдүүд дуудахгүй үлбийсэн юмыг зүүн хамгаалалтанд гаргаад байх юм

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Wed Oct 04, 2023 1:55 pm
by spain man
яамаар ч юм… нэг л болдоггүй дээ…

Глэйзэрийнхэн зарах гээд байна гээгүйм уу?

Нүд халтирам юм аа…

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Thu Oct 05, 2023 3:11 pm
by .boldoo.
Аваргуудын лигт оноо байхгүй хэсгийн сүүлд байгаа ч мэргэн буучдын жагсаалтад манай 2 гоё явнаа хаха

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Wed Oct 25, 2023 9:24 am
by bayarbat
Итгэхэд хэцүү л тоглолт боллоо. Довтлогч нар маань гоё гарч ирээд бөмбөгөө хол тууж алдаад 0-0 -р дуусах нь дээ гэж харж байтал багийн алуурчин Магуар Хөгшин Эриксоны дамжуулалтыг янзын мөргөж гоолдож байна шүү. Тэгтэл Нэмэлт минутын сүүлийн минутанд Энэ улиралын од МкТом аюултай хамгаалалт хийж айлд Пеналт цохих боломжтой болгов. Улиралд бараг 20% хаалт хийж байгаа Онана цохилтыг тааж үсэрч хаагаад энэ улиралын ЧЛ-н анхны хожилын 3 оноо авчирдын байна.

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Wed Oct 25, 2023 10:12 am
by Өсөхбаяр
копенгаментай драм цаашаа л ёндоорч :ногоон:

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Mon Oct 30, 2023 1:40 am
by Mojul
За энэ суга дас ыг яалтай билээ.

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Mon Oct 30, 2023 2:07 pm
by Boldono
Одоо ч мэдэх юм алга даа юундаа байдаг юм. Зарна гэж байснаа болингуут муу тоглоод уналаа. Нэг мөсөн сугараад уначихвал амар юм даа. Хоёрын хооронд ингэж явах гэж

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Thu Nov 02, 2023 1:07 am
by Өсөхбаяр
хаалгач бол уг нь сармагчин юмаа

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Thu Nov 02, 2023 5:07 am
by Mojul
Ньюкаслыг барахгүйдөө.

Гол асуудал тоглолтын арга барил огт байхгүй хэвээрээ л бна

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Thu Nov 02, 2023 6:33 am
by Mojul
Зүгээл basic үйлдэлээ хийж чадах хүн нэг ч алга. Тэн Хааг зайлбал таарна.
Авч ирсэн үлбийсэн юмнуудыг нь хар лдаа. Амрабат хэн ч тоохгүй сугыг зээлж ирж байгаам гарч ирэх бүртээ хэнд ч байсан хүчиндүүлнэ лойчихсон гараас илүү акадэми бацаан 10 байтугай байгаадоо.

Маунт гээд нэг алиа юм бас байна яг хаана ч тоглож юу хийдэг хүн бэ бүү мэд.

Онана байна ээ бурхан минь ийм хаалт хийдэг хаалгач гэж байх уу? Дэхэаг үнэгүй хөөгөөд Аяаксаас хөөгдсөн гарыг хагас зуун саяаар авч ирдэг наасан.

Антони гээд бас нэг духлаа гар хурд гэж алгаа. Нэг л их зүүндээ дарж хаалгаруу явуулах хүсэлтэй амьтан. Энэ лав 100 саяын уналт шүү би хэлээл байгаа. Нөхөр Аяаксын сугуудаар ПЛд топ4 орчихно гэж бодоод бна тийм юм байхгүй дээ хонгор минь.

За дээрээс нь зун хөөгөөд явууж чадаагүй хоолны савнууд их бнаа. Марсиал Раш гэж 2 сайхан том толгой юу ч чадахгүй байж тултал цалин авцаан.

Хожигдож болноо гэж хэлээд байгаа. Өөрийн гэсэн арга барил тоглолт үнэртэх хэрэгтэйшдээ. Заза яриад байвал дуусахгүй байх. Одоо зүгээр халзанг хөөвөл таарна доо.

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Thu Nov 02, 2023 1:04 pm
by El Payaso
Тоглуулж бас чадахгүй байх шиг бна л даа. Амра чинь ДА бол ууж идээл бснш.

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Thu Nov 02, 2023 1:24 pm
by tuwshin_pr
Халчаагүй биз дээ

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Thu Nov 02, 2023 1:30 pm
by Өсөхбаяр
хаалгач чинь мундаг амьтан л харагдаад бна шт.. муулаад бхын

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Thu Nov 02, 2023 3:45 pm
by Boldono
Shaw, Lisandro 2 байхгүй нь нөлөөлөөд байна уу даа.

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Fri Nov 03, 2023 11:29 pm
by bayarbat
Зарим нэг том толгойтой тоглогчоос боллоо гээд олон л тоглолч явууллаа. Бас дасгалжуулагчид байна гэж хэдийг ч хөөчив. Шинэ асуудлууд үүсээд байна уу? Үндэс суурь болсон асуудал удирдлага дунд байна уу?

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Sat Nov 04, 2023 3:00 am
by Mojul
Удирдлага гээд байх юм овоо хэдэн цаасыг нь гаргаад наймаа хийж өглөө. Талбайд гаргасан 11 бас дас аас л хамаарах юм шдээ. Зүгээр л энгийн үйлдэлүүдээ ч хийж чадахгүй. Тогтоолт хууралт хувилбар хувийн тоглолт хор шар дайчин баыдал алга

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Sat Nov 04, 2023 3:55 pm
by gremlin
Ямарч бүрэлдэхүүнтэй байсан дасгалжуулагчын арга барил үнэртдэг. Танай хүнээс тэр гэхийн тэмдэггүй үнэр ч алга гээд фэнүүд чинь боож үхэх гээд байгаа юм билээ. Би фэнүүдийн реакшн бичлэг үзэх дуртай ойрын хэдэн тоглолтын бичлэг бол халзанг зайлуул гээд байдаг болсон байна лээ.

Re: Manchester United F.C 2023/24 : To Win The United Way

PostPosted: Sun Nov 05, 2023 11:49 am
by Цогоо
Бүүр дээрээсээ л доголдолтой яваад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Удирдлагын түвшинд ямар нэг алсын хараа гэх зүйлгүй болчихсон ч юм уу. Тэгээд ямар ч тодорхойгүй байдалтай болохоор дасгалжуулагч нь удирдлагадаа, тоглогч нар нь дасгалжуулагчдаа олигтой нийцэж чадахгүй байгаа байх.